Бага зулзага томроод, яриа нь хүртэл томроод. Нэг орой хичээлээ хийгээд сууж байснаа
-Ээж ээ, ингэхэд би хэнтэй суух юм бэ?
-Хайртай хүнтэйгээ л сууна шүү дээ.
-Биш ээ, монгол хүнтэй суух юм уу? Япон хүнтэй суух юм уу?
-Мэдэхгүй шдээ. Миний охин өөрөө л мэднэ шдээ.
-Сүмотой суувал яах уу?
-Харин л дээ.
Энд хар нялхаараа сүмо гэж хэлд орсон нэг хүү байдаг юм. Монгол. Хааяа тоглодог юм. Бодвол тэр хүүг л хэлж байгаа байх. Хэхэ.
Хүүхэд гэж бодолтгүй эд чинь том болохоороо би аль улсынх нь хүнтэй суух ёстой юм болоо гэж боддог юм шиг байна шүү.
Тухайн үеийн тэнгэр л мэдэх хэрэг байх даа тэ.
хөөрхөн юм бэ.
ReplyDeleteХэхэ. Хөөрхөн хөөрхөн зүйл ярих юм аа энэ хүүхдүүд.
ReplyDelete