Monday, September 25, 2017

Гонсгор

Токиогийн метронд суув аа. Араас нэг залуу, хоёр охин орж ирэв ээ.

Монголоор ярьж байна аа. Монгол хүмүүс байна аа.

Би чинь хөдөөний хүн, тэр түм түжигнэж бум бужигнасан газар элэг нэгт хүмүүсээ олж хараад, дээрээс нь бүр нэг метронд суусандаа жаахан хөөрөөд мэнд мэдэв ээ.

-Сайн байцгаана уу?
-Сайн.
-Монголоор ярихаар чинь, мэнд мэдье гээд л
-...

Ингээд л болоо.

Аминдаа сайхан эх хэлээрээ ойр зуурын яриа өрнүүлье гэж бодсон юм. Тэгсэн бүгд л ухаалаг утсаа маажаад намайг тоохгүй юм билээ.

Хөдөөний би сэтгэл гонсгор буцлаа шд. Яг буцаж явахдаа тааралдсаныг ч хэлэх үү?

Харин онгоцондоо монгол ном уншаад сэтгэл санаа минь гайгүй тайвширсаан. Улаан дарс аваад уучихъя гэж бодсоноо машинаар гэртээ харихаа санаад, даруухан гэгчээр алимны жүүс л уув. Хэ хэ.

Хот газрын та нар наад хөндий хүйтэн ааш зангаа эргэж нэг хараарай. Мэдэв үү?

Гэснээс би Улаанбаатарт төрж өссөн хөөн. Бас л ийм зан гаргадаг байсан байх даа, хи хи. Дутагдлаа засаад явчихна аа.

Бүгдэд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэе, бас амжилт хүсье.

12 comments:

  1. Cөүлд бол манайхан зөндөө байдаг болохоор тэгж санагддаггүй шдээ, тэгээд би өөрөө дуу муутай юм болохоор хүн дээр очоод мэндэлж мэдэхгүй ээ ккк.. Ихэвчлэн ганцаараа явдаг болохоор хүн ч ирж мэндлэхгүй амар байдаг юмөө над шиг хажиг зожиг хүнд гсн ккк

    ReplyDelete
    Replies
    1. Аргагүй л том хотынх юм даа. Би чинь өөр шигээ санаад л мэнд мэдсэн хэрэг. хэхэ.

      Delete
  2. Энэ чинь гинжин урвал шиг л үргэлжилдэг эд гэж би боддог.
    Анх ирээд л энэ олон хүн дотор ороод Монгол хүнтэй таарахаараа учиргүй баярлаад мэнд мэдэж билээ. Бас л чамтай таарсан 2 шиг толгой дохьсон болоод бараг зугатах нь халаг явсан шд. Дараа нь бүр их сургуулийнхаа кампус дотор нэг Монголтой таараад, харваас андашгүй, тосоод л инээгээд очсон чинь шууд ичихгүйгээр зугатсан. Уг нь хүн айж цочмоор хүн бишсэн л юмсан гээд гайхаад өнгөрсөн. Тэрнээс хойш тааралдвал өөрөө эхэлж яриа өдөх, мэндлэх гэхээ байсан. Харин надтай мэндлээд яриа өвдөл хамаг сайхнаараа бөөн баяр харилцан ярьна шүү дээ. Тэгэхээр өөртэй чинь таарсан 2 бас над шиг ад үзэгдсэн нөхөд байж мэдэх л юм.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ. Их хот хүнийг суруугүй зүйлд нь сургах юм даа тэ. Сонин шүү, улаан цайм зугатаад тэ.

      Delete
  3. Энэ их хэцүү асуудалааа гккк
    Сөүлд Монгол хүнээс их хүн алга дөөөө,
    Манай сургууль бараг Монгол оюутангүй, хаааяаааа хэдэн жилдээ 1. 2 удаа сургалтаар Монгол хүмүүс ирсэн дайралдахаар нь хойноос гүйж очоод мэндэлээд, энэ сурдаг хаанаас яваа улс вэ гээд асуусан сайн, сургалтаар ирлээ гээд зүг буруулаад явцы ш дээ.
    Зарим хүмүүстэй мэнд мэдээд сайхан танилцахад ийм ажил хийлэг ингэж удсан хүн байгаа гээд хэлэхээр заа бараг өдөр шөнөгүй залгаад л бараг 24 цаг лавлах ажиллаж байгаам шиг хандана,
    эсвэл энэ удсан баагийн амилсан шука болцон хүүхэн байх гэсэн харцаар хараад шууд зугтаанаа
    Гэцүү гэцүүү
    хамгийн хэцүү нь 24 цагийн лавлахтай андуурах явдал л байна
    Эхийг нь эцээж, тугалыг тураахгүй харьцаж сурах хэцүү санагдсөө

    ReplyDelete
    Replies
    1. Олон хүнтэй газар бас тэгж магад шүү. Би аравхан хуруунд багтах монголтой газар байщаг л аа уг нь. Тийм болохоороо тэднийг хараад баярласан байх.

      Delete
  4. Өө тийн, бас нэг хүмүүсээс холхон байдаг шалтгаан нь хүмүүстэй гайгүй дотно байх гэхээр л юу юугүй манай сүмд ирээрэй гээд байдаг нь их хэцүү, шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх л дээ гэхдээ миний эрхэнд халдах гээд байхаар дүрвээд байдаг болсоон хүмүүсээс, одоо бол тийм юм ярьдаггүй хэдэн найзуудтайгаа л холбоотой байдаг. Хэдэн жилийн өмнө бас оюутан охинтой танилцуулаад өг виз дуусах гээд байна гээд танил охинд хүн ярьсан гэж сонсоод бүр таньж мэдэхгүй хүмүүсээс холхон явах минь гэж боддог болсон юм байна гэнэт саналаа хэхэ.. Тэгээд л ингээд өрөөндөө ганцаараа буруу хараад сууж байна шүү дээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. Шашин бас хэцүү юм аа тэ, өнөөх гайхал мүүн нь байвал бас хэцүүяа тэ.

      Ер нь ганцаараа л буруу хараад сууж байсан нь дээр юм байна, хот хүрээнийхэн бол.

      Delete
  5. Манай энд олон монголчууд байдаггүй болохоор уулзвал тааралдвал яахыг хэлж мэдэхгүй л байна.
    Хоёр жилийн өмнө харин Лондонд явж байсан юм. Тэгээд нэг паабад орлоо, тээкэн дээр нь суугаад л хажуугийн хоёр хүнтэй юм ярьж байлаа. Тэгсэн тэр хоёр тус паабны эзэд байсан байлээ л дээ. Тэгээд намайг хаанаас ирсийн гээл би Монгол гээл ярьж байсан чинь нэг нь Хүүе ээ манай бармен хүүхэн чинь Монгол ш дээ гээл нөгөөхөө дуудаал Аминаа энэ монголоос явж байгаа хүн байна ш дээ гээл тэгсэн нөгөөх бүсгүй нь дөхөж ирлээ. Би баярлаал за сайн уу, хорвоо дэлхий уужим муужим гээл эхэлсэн чинь уучлаарай би Монголоор ярьдаггүй л дээ гээд их гоё Монгол хэлээр минь хэлчихээд цаашаа яваад өгсөн.
    Хаха. Би ХҮГ гээл хэлэх гэж байсан бүх зүйлтэйгээ гацаал үлдсэн дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр бармен хүүхэн ёстой сонин хүн байна. Хэ хэ.

      Хааяа энд энэ монгол гээд танилцуулщаг л даа, тэр нь монголоор ярьж чаддаггүй өвөр монголчууд байх нь элбэг.

      Delete
  6. Minii bodloor ireed udaagui bgaa mglchuud tgj muuhai zan gargadag shig sanagdsoon, tokyod 2 ch udaa tgj ontsgui haritsaatai taarsan jpnd udsan mglchuud ydaj l nairsag haritsaatai bh taltai, amidral ni tgj humuustei ineegeed nairrsag bhiig barag hucheer ugchij baigaa yum chini, tghd mgloos ireed udagui bga humuust ydaj mgl hun ni ch sonin bish blgui de tgd l halut mend medsen bolood buruu haraad zogschihdog aigu sonin nehh gomdmoor, tgj evgui bdald orohguin tuld dahij mgl huntei taarval tgd mend medehgui uuruu ehelhiig ni l huleedeg bh daa, tghdee ymr bid nartai yariad mend medeed bh albatai ch bish dee geed evgui huleej avahguig boddog bolson xexe

    ReplyDelete
  7. Ирээд удаагүй хүмүүс тийм зан гаргах нь монголщ байхдаа таагүй мэдээлэл авдаг байх. Хамаагүй хүнтэй уулаж учрав энэ тэрээ гээд л.

    Бас тийм л дээ, бидэнтэй мэндлээд долоон булчирхайгаа тоочих албатай ч биш дээ тэ. Дараа хот хүрээ орохоороо таг дуугүй л байна аа.

    ReplyDelete