Thursday, September 07, 2017

Хамаг ...гаргаж хаяна аа

Бас нэг хөөрхөн найзтайгаа уулзаж амжаагүй ирсэн юм. Тэгсэн араас бэлэг минь ирээд. Хэ хэ.

Хэдэн найзууддаа, ээж аавдаа, ах эгчдээ, дүү нартаа эрхэлж, номныхоо нэрийг хэлээ зажилж хэлээд л авдаг болчихсон би. Муу зан их сууж байна аа.

Энэ хүүхний тухай хэдэн жилийн өмнөөс Японд шуугисэн юм. Жижигхээн хүүхэн байдаг, яг л над шиг. Хи хи. Би гэхдээ өргөөшөө жаахан хөвсгөр юм байна. Хо хо.

Хавтасны арын үгийг уншаад л хамаг новшоо гаргаж хаяхаар шийдсэн. Уншиж эхлээ ч үгүй байж.

Зурагтаар харж байсан болохоор ерөнхийд нь гадарлаад, хальт гадарласнаараа л гаргаж хаях гэж зүтгээд байсан нь тэр байх. Хи хи.

Уншиж үзээд арай цэгцтэй, дараалалтайгаар ханцуй шамлан орох ёстой гэдгээ ухаарав.

Ганц нэг хэрэгтэй хэрэггүй цааснаасаа салж байгаа. Их зоригтойгоор хаяж эхэлсэн. Бас бус зүйлийг бас хаях, эмхлэх, цэгцлэх, хүнд өгөх, монгол явуулах гээд л бодоод явдаг зүйл бол их л байна.

Уншиж дуусаад ухаарсан зүйлээсээ бичнэ ээ. Та нар минь ч гэсэн элдэв хэрэггүй зүйлд шуналгүй, эмх цэгцтэй болцгоогоорой.

Бүгдэд нь амжилт хүсье.

4 comments:

  1. Би уг нь их хичээсэн, даанч жижиг хүүхэдтэй болохоор ерөөсөө бүтэхгүй юм байна лээ. Наад зах нь л уран бүтээлүүд нь гээд нэлээд юм болчих юм. Чадлынхаа хэрээр зургийг нь аваад устгаад байгаа ч гэсэн 2 хүүхдийн уран бүтээл гэхээр бас их болж байна. Дээрээс нь томын уран бүтээл жинхэнэ бүтээл болж эхэлсэн тул хаяхад хайран, элдэв уралдаан тэмцээнд түрүүлсэн бүтээлийг хаяж болохгүй юм. Хүүхдүүдээ том болоод биеэ даахаар нь өөрсдийх нь юмнуудыг өөрсдөд нь хүлээлгэж өгөөд л эмх цэгцтэй, цомхон болохоор шийдсэн.

    ReplyDelete
    Replies
    1. harin ene huuhduudiin uran buteel gej ih yum bnaa te, bi bas hayj chadku tsugluulaad l bgaa, hehe

      Delete
  2. Bi ene nomiig unshaad hamag yumaa gargaad haychihsan sh dee, hahah
    Huvtsas, tavilga iluu dutuu buh yumaa yanzalsan. Daraa ni emh tsegtstei yamar saihan gej sanana.

    ReplyDelete
    Replies
    1. tiim uu, eruusuu haynaa, haha.

      Delete