Tuesday, September 26, 2017

Торхтой цэцэг

Хэд хоног зочидтой байлаа. Хамтдаа улаан дарсны үйлдвэр орсон. Жижигхээн хөөрхөн газар.

Өөрийн муждаа тариалсан усан үзмээрээ улаан цагаан вино хийнэ.

Бид жаахан оройтож очсон тул хэрхэн ямар шат дараалалтайгаар дарс гардаг тухай танилцаж чадаагүй. Гол зорилго маань вино хэрхэн бүтдэг тухай мэдэх биш, амталгаа хийх л байсан юм шиг байгаа юм. Ха ха.

Хажуугийнх нь дэлгүүрт орж амталгаа хийсэн. Томчууд бид хэд хэдэн төрлийн дарс амтлав. Багачууд жүүс уусан. Хань ижил жолоо барьсан тул бас жүүс уув.
Дарсны торхонд тарьсан цэцэг. Хөөрхөн санагдаад зураг дарав.
Сүүлийн үед юунд ч хамаагүй л цэцэг ногоо тарьдаг болж тэ. Өвөрмөц санагдсан болгоныхоо зургийг дардаг болсон гэж.
Торх биш ч гэсэн цэцэг нь нүд баясгаад.
Нас ахиад ач гучаа тойруулахаараа цэцэг тарьна л гэчихсэн байгаа. Хэ хэ.

Тийм болохоор эдгээр зурагнууд минь санаа оноо өгөх байх тэ. Гэснээс бас эмээ болтлоо л блогоо бичнэ гэж бодож байгаа. Амжилт хүсээрэй манайхаан. Хи хи.

4 comments:

  1. Anonymous8:14 PM

    Амжилт, аягүй тууштай бичдэг юм байна, эмээ болсон хойноо ч бичих байх.

    ReplyDelete
  2. Anonymous10:13 PM

    Goyo shuu te. haa saigui l hunii setgel sergeeheer iimerhuu yum olon. bi bas tsetseg tarina l gej bodoj baigaa. Harij baigaad, aimgiin tuvuu goyo bolgoh gants hoyor yum hiine gej sanaad l yavaa.

    ReplyDelete
  3. hahah haa saigui ene vino yaj hiidgii harj amtalsaar bgaad l taarch bna shuu.

    ReplyDelete
  4. Баярлалаа уншигчдадаа.

    Анону: хэхэ, харин хэт идэвхитэй бичээд байх шиг бна шд...

    Анону: тэгээрэй, аймгийн төвөө заавал гоё болгоорой. Очиж үзнэ ээ тэр цагт нь...

    Меегаа: хэхэ, харин тийм бна шд. сэрүү ороод идэж уудаг улирал эхлэчихээд л байх шиг бна шд...

    ReplyDelete