Monday, November 28, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл5

Багш нь хөнгөн шингэн хурдан цовоо алхдагаа болиод намуухан, болгоомжтой хөдлөх болжээ. Хүүхдүүд энэ бүхэнд уйтгар зовлонгийн шинж тэмдэг олж харна. Багшийнхаа уйлж суухыг үзээгүй боловч зовхи нь үргэлж улаан явах болсныг ажиглаад хөөрхий муу багш маань зовлонгоо биднээс нуудаг юм байна гэж мэдэв. Түүнд туслах аргаа олохгүйдээ цөхрөнгөө барна. Нэг өдөр багш нь цонх руу нүүрээ буруулан алчуураар нүднийхээ нулимсыг сэмхэн арчиж байхыг хараад дүү нь зориг гарган очиж гарыг нь аяархан бариад "Багшаа та сүүлийн үед тун уйтгартай байдаг боллоо.Бид хоёрт гомдоогүй биз дээ" гэж асуулаа.
Багш нь сэтгэл уяран харж охины зөөлөн үсийг илснээ
"-Үгүй, Хүүхдүүдээ. Та нарт ямар буруу байх вэ дээ" гээд духыг нь аяархан үнслээ.
Ийнхүү хоёр охин нүдэндээ туссан бүрийг алдахгүй мөрдөн ажигладаг байлаа. Нэг нь гал зуухны өрөөнд орж яваад хэдэн үг олж сонсчээ. Энэ нь зөвхөн ганц өгүүлбэр байв. Эцэг эх нь охиноо хармагц яриагаа тэр дор нь тасалжээ. Гэвч тэр хоёрт нэг үг мянган таамаглал төрүүлдэг байв.
-Надад бас л тийм харагдлаа. Би түүнийг нэг сайн байцааж тавья. гэж эхийгээ хэлэхийг дуулаад анхандаа тэр охин өөрийгөө хэлж байна гэж айн сандраад тусламж зөвлөгөө авахаар эгч рүүгээ гүйж хүрчээ. Гэвч үдийн хоол идэж суухдаа ээж аавыгаа багш бүсгүйн бодлогоширсон нүүр өөд их л шинжсэн маягтай ширтээд, бие бие өөдөөд сэмхэн харж байхыг ажиглажээ. Хоолны дараагаар эх нь багш бүсгүйг
-Миний өрөөнд очоорой. Чамтай ярих юм байна гэхэд багш нь дуугүй толгой дохилоо. Хоёр охин үүнийг сонсоод ямар нэгэн хэрэг гарна гэдгийг мэдээд айн чичирч байв.
Багш хүүхнийг ээжийнхээ өрөөнд ормогц хоёул хаалга руу гүйн очоод хаалганд чихээ наалдуулан нөгөө л чагнадгаараа чагнав. Тэр хоёр энэ байдлаа муухай юм гэж огтхон ч боддоггүй, ганцхан том улсуудын тэр хоёроос халхалж далдлаад байгаа амьдралын нууцыг л олж мэдэх гэж мэрийдэг байв. Хоёулаа чих тавин сонсовч учи рнь олдохгүй шивэгнэлтээс өөр юу ч үл сонсоно. Юм олж мэдэхгүй нь гэхээс охидын бие чичирнэ. Гэтэл ээжийнх нь чанга чанга ярих хаалганы цаанаас гэнэт сонсдож эхэллээ. Ээжийнх нь дуу их л ууртай сонсогдов.
-Чи ер нь юу гэж бодож байна? Бүх хүмүүс сохорчихоод юу ч харахгүй байна гэж бодоогүй биз? Иймэрхүү санаа бодолтой, иймэрхүү ёс суртахуунтайгаар ноогдсон үүргээ ямаршуу гүйцэтгэж байгаагий чинь би сайн ухаарч байна. Би охид хүүхдийнхээ хүмүүжлийг танд итгэж даатгасан юм. Тэгэхэд та тэднийг бүр хаячихсан байна.
Багш хүүхэн ээжийнх нь өөдөөс ямар нэг юм өчих шиг боллоо. Тэгэвч маш сулхан хэлсэн учраас хүүхдүүд чухам юу гэснийг нь дуулсангүй.
-Битгий худлаа хэл. Битгий худлаа шалтаг заагаад бай. Та нар шиг саваагүй эмсүүдэд шалтаг мундах биш. Ганц уулзаад л юу ч бодохгүй зөвшөөрч орхидог. Тэгээд та нарт бурхан юу хайрлаж байна? Өөрөө ийм байж миний охидуудыг хүмүүжүүлнэ гэнэ шүү. Энүүн шиг шившиг байх уу? Та манайд цаашдаа хоргодож ажиллана гэж бодолтгой шүү.
Хүүхдүүд хаалганы завсраар чагнасаар л байлаа. Тэр хоёр юу ч ойлгохгүй боловч догшин хэрцгий авирлаж байгаа эхийн дуунаас сүрдэн чичирч зогслоо. Багш нь хариу юу ч хэлэлгүй, чимээгүй асгартал мэгшин уйлж байгаа сонсогдоно. Үүнийг сонсоод хоёр хүүхдийн хацар дээгүүр нулимс бөмбөрөн урсаж эхэлжээ. Ээжийнх нь дуу хаалганы цаана улам л догшрон хадсаар байлаа.
-Юу гэж нулимсаа асгаав. Мэддэг чаддаг юм чинь энэ шүү дээ. Ингээд намайг буулгаж чадахгүй. Ийм хүүхнүүдийг надад өрөвдөх юм өчүүхэн ч алга. Та тэгээд яадагсан надад ердөө ч хамаагүй. Хэн дээр очихоо та өөрөө сайн мэдэж байгаа байлгүй. Энэ тухай надад асуух ч хэрэг алга. Та нэгэнт үүргээ ийнхүү ичгүүртэй биелүүлсэн болохоор миний гэрт цаашдаа нэг ч хонохын хэрэг байхгүй. Үүний хариуд цурхиран уйлах сонсогдож хаалганы цаана байсан хоёр охины зүрх шимшрэх аятай болов. Тэр хоёр ингэж уйлж байгаа хүнийг урьд өмнө огт сонсоогүй билээ. Ингэж уйлж байгаа хүн муу юм хийсэн байж яагаад ч болохгүй гэж бодож байлаа. Ээжийнх нь дуу дахиж гарсангүй. Лав уйлж дуусахыг нь хүлээж байгаа бололтой.

Sunday, November 27, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл4

Оттогийн явж байгаа нь хулчгар бэртэгчин хүний зугталт гэж тэр хоёр сайн мэдэж байв. Отто тэдэнтэй салах ёс хийхэд хоёр охин илэрхий зэвүүрхэж буруу харлаа. Оттог багш бүсгүй рүү очих үед тэр хоёр сэмхэн ажиглав. Багшийх нь уруул чичирч байсан мөртөө нэг ч үг дуугаралгүй тайван гэгчээр Оттотой гар барьжээ. Тэр явдлаас хойш охид их өөр болжээ. Хоёр охин инээж, тоглож наадах ч үгүй, нүд нь гэрэлтэж сэргэлэн цовоо байдгаа ч болив. Тэр хоёр үймрээ сандруу болж хавь ойрынхоо хүнд итгэхийг байжээ. Тэд хүний ярьсныг огт итгэхээ байж хэлсэн үг бүрийг зориуд тэгж байгаа буюу хуурч байна гэж харддаг болов. Тэр хоёр өдөржингөө гэрийнхнийхээ юу хийж байгааг ажиглан, хөдлөх, зангахаас эхлэн дуу чимээ бүрийг анхааралтай уургалан авдаг боллоо. Тасалгаан дотуураа сүүдэр мэт холхиж, ямар нэгэн юм олж мэдэхээр хаалганы цаанаас чагнана. Тэр хоёр оньсого мэт нууц зүйлийн энэ хар торыг авч хаяад бодит ертөнцийг ганц удаа ч болов үнэн мөнөөр нь үзэхсэн гэж тэсэж ядан хүсэх болжээ. Хүүхдийн гэнэн хонгор, цайлган цагаан итгэл тэднээс салж одов. Тэд нар уг хэрэг үүгээр дуусахгүй, яаж төгсөхийг үзэх хэрэгтэй гэж бодох учир мэдэлгүй өнгөрчих вий гэж айж байжээ. Энэ явдлаас хойш хоёр охин хуудал хуурмагийн далайд живж гэдгээ ойлгож алив юмыг сэжиглэн хардаж, ов жив хэрэглэж өөрсдөө ч заль мэх гаргах болсон билээ. Эцэг эхийнхээ дэргэд хүүхэд зангаараа жигтэйхэн баяр хөөртэй байвч нөгөө тогтуухан гялалзаж байдаг нүднийх нь харц юмыг ултай суурьтай гал мэт цоргих болсон билээ. Тэр хоёрын юм бүрийг ингэж цаг ямагт ажиглан ширтэж байдаг нь хооронд нь улам ойртуулжээ. Хааяа энхрийлэн таалуулах хязгааргүй хүслэнд автаж бие биеэ тэврэн үнсэх буюу эс бол юу ч хийх чадалгүйгээ мэдрэн зүв зүгээр байснаа уйлдаг байв.Тэдний амьдралд ямар ч шалтгаангүй гэмээр өөрчлөлт гарчээ.
Тэднийг ийнхүү хурц эмзэг болгосон олон янзын хорсол гомдлоос нэг нь бүр ч их зовоож байв. Яг хэлэлцэн тохирсон юм шиг зовлонд унасан багшийгаа аль болох баяр баясгалантай байлгахыг хоёулаа хичээдэг байжээ. Бие биедээ тусалж гэрийн даалгаврыг нягт нямбай биелүүлж очдог болов. Багшийгаа гомдоох ямар ч сэв гаргалгүй, хүссэн бүхний нь урьдаас чив чимээгүй хийж гүйцэтгэдэг боллоо. Харин үүнийг нь багш хүүхэн анзаарахгүй байгаад тэд тун гоммдог байлаа. Сүүлийн үед багш нь хачин өөр болжээ. Юм асуухад унтаж байхад нь сэрээсэн юм шиг цочих, харц нь яг л алсаас ирж байгаа мэт жигтэйхэн тусдаг болжээ. Хичнээн цагаар ч хамаагүй юм бодоод суучихдаг болов. Охид юм бодоход нь саад хийхгүйг хичээн, өлмийдэн явж хөөрхий багш маань хаа нэг алсад байгаа хүүхдээ л бодож байна дээ гэж бүдэгхэн төсөөлнө. Улам улах хүчтэй болж байгаа нинжин сэтгэлийн угаас эгч дүү хоёр хатуу ширүүн байдгаа аль хэдийн болиод, уяхан хонгор зантай багшийгаа хайрлах болов.

Friday, November 25, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл3

-Надад чиний хүүхэд байгаа шүү дээ гэж багш хэллээ.
Энэ үгийг дуулаад дүү нь "Хүүхэд ий? Хүүхэд ий?" Хаанаас даа гэж дуу алдан хашгирлаа.
-Багш яг л тэгж хэлсэн.
-Чи буруу дуулсан байх аа.
-Үгүй, үгүй. Багшийг хэлэхээр Отто яг л чам шиг "Хүүхэд ий?" гэж дуу алдсан юм чинь. Багш дуугүй байснаа "Одоо тэгээд яах вэ?" гэлээ. Тэгээд
-Тэгээд л чамайг ханиалгахаар нь би гүйчихсэн. Дүү нь
-Хүүхэд?... Яалаа гэж дээ. Хүүхэд нь тэгээд хаана байгаа юм бэ? гэж гайхаш барагдан урагш гөлөрч асуулаа.
-Мэдэхгүй, чухам үүнийг л ойлгохгүй юм.
Манайд ирэхээсээ өмнө гэртээ орхиод ирсэн юм болов уу? Биднээс болоод хүүхдээ авчрахыг нь ээж зөвшөөрөөгүй нь мэдээж. Тэгээд л уйтгартай байдаг юм байлгүй.
-Тэр дэмий. Манайд ирэхээсээ өмнө Оттог танихгүй байсан юм чинь. Тэр хоёр дув дуугүй болж энэ хэргийг учрыг бодоод бодоод тайлж чадсангүй бүр ч зовлоо.
-Хүүхэд гэнээ? Баймааргүй л юм даа. Багшид юун хүүхэд байх билээ. Нөхөр байхгүй байж. Ганцхан нөхөртэй хүүхнүүд л хүүхэдтэй байдаг шүү дээ. Би үүнийг сайн мэднэ гэж дүү нь эхэлж яриа өдлөө.
-Нөхөртэй ч байсан юм бил үү.
-Битгий тэнэгтээд байгаач. Отто л биш юм бол.
-Тэгээд өөр хаанаас байх юм бэ?
Хоёр охин бие биеэ гайхан ширтлээ.
Хөөрхий муу багш минь гэж нэг нь сүүрс алдан гунигтайяа өгүүлэв. Тэр хоёр ярианыхаа завсар энэ үгийг байн байн хэлж зовуурьтайгаар санаа алдах ажээ. Тэгтэл дахиад сонирхох хүслэн бадарч,
-Чи юу гэж бодож байна? Хүү бол уу? Охин бол уу?
-Би яаж мэдэх юм бэ?
-Хэрвээ... хэрвээ өөрөөс нь аятайхан асуувал...
-Галзуурав уу чи.
-Яадаг юм бэ? Багш их сайн хүн шүү дээ.
-Тэгж яаж болно гэж бодов? Бидэнд тийм юм ярих байтугай цөм л үхтлээ нуудаг юм чинь. Өрөөндөө биднийг ороход л ярьж байсан юмаа больчихоод юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байгаа юм шиг л шал дэмий юм яриад эхэлдэг шүү дээ. Тэгэхэд би одоо арван гуравтай хүн шүү дээ. Тэгэхээр асуугаад яах юм бэ? Ялгаа байхгүй шал худлаа хэлнэ биз.
-Би бас мэдэхсэн гэж бодож байна.
-Хүүшээ, Отто яагаад мэдэхгүй байдаг юм бэ? Би бүр ойлгохгүй юм. Хэн ч гэсэн эх эцэгтэйгээ мэддэг шигээ хүүхэдтэй гэдгээ мэдэх ёстой биз дээ?
-Отто мэдэж байгаа, бүр сайн мэдэж байгаа. Дандаа тэгж байдаг өөдгүй амьтан...
-Ийм юман дээр тэгэх ёсгүй. Зөвхөн биднийг мэхлэх гэвэл ондоо...
Багшаа орж ирэхэд тэр хоёр ярьж байснаа болиод хичээл хийж байгаа дүр үзүүлэв. Багшийгаа нүднийхээ булангаар сэмхэн харцгаахад нүд нь бүлцийж улайсан харагдав. Үг хэлэхдээ хоолой нь чичрээд ердийнхөөсөө аяархан болсон байв. Томоотой болсон хоёр охин багшийгаа тэсгэлгүй энхрийлэн байлаа... Багш маань хүүхэдтэй. Тэгээд л ийм уйтгартай байгаа юм шүү дээ гэдэг бодол тэр хоёрын санаанаас огт үл гарна. Багшийнх нь уйтгар гуниг тэр хоёрт бага багаар дамжин халдсаар байжээ.
Маргааш нь үдийн хоолноор Отто тэднийхээс гэнэт явах болсон гэдэг шинэ мэдээг хоёр охин олж сонслоо. Отто нагац ахдаа
-Шалгалт бүр хаяанд тулчихлаа. Сайн сууж бэлтгэхгүй бол горьгүй. Энд хичээл давтаж болохгүй байна гэж хэлсэн байв. Шалгалт дуустал нэг хоёр сар ч болсон байшин хөлсөлж сууя гэсэн хэрэг байжээ. Охид үүнийг мэдээд сэтгэл улам ч зовжээ. Оттогийн ингэж гэнэт явах болсон нь өчигдөрийн яриатай ямар нэг далдын холбоотой болохыг тааварлажээ.

Жич: Уг нь их богинохон өгүүллэг байгаамаа. Миний цаг зав ингэж бага багаар оруулахыг шаардаад байгаамаа.

Thursday, November 24, 2011

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл2

Хоолны ширээнээс охидыг босмогц багш нь:
-Өрөөндөө очиж дуртай юмаа хийцгээ. Миний толгой өвдөөд байна. Хагас цаг ч болов амаръя гэлээ. Хоёр охин дорогшоо харан бие биенээ нударч зогслоо. Багшийгаа гармагц дүү нь
-Харав уу? Одоо Отто багшийн өрөөнд очно доо гэхэд
-Тэгэхгүй яах вэ. Тэгэх л гэж биднийг явуулж байгаа юм чинь гэв.
-Очиж хаалганы нь завсраар чагнах уу?
-Гэнэт хүн хүрээд ирвэл яана?
-Хэн ирдэг юм бэ?
-Ээж
Дүү нь айсан бололтой
-Нээрэн тийм дээ гэв.
-Байзаарай, би чагная. Чи хонгилд зогсоод хүн ирвэл нааш нь дохио өг. Тэгэх юм бол бид 2ыг хэн ч барихгүй гэж эгчийгээ хэлэхэд дүү нь царайгаа үрчийлгэн
-Аа чи өөрөө сонсчихоод надад юу ч хэлэхгүй дээ гэв.
-Хэлнээ хэлнэ.
-Цөмийг нь нэг нэггүй хэлнэ биз?
-Хэлнэ, цөмийг нь хэлнэ. Хүн ирвэл чи ханиалгаарай. Хонгилд хэсэг зуур зогсоход тэр хоёрын зүрх дэлсэж байлаа. Нэг хэрэг ч гарах нээ. Тэр хоёрын хамаг бие чичрэн бие биедээ бүр наалдан зогсоно. Гэнэт хөлийн чимээ гарлаа. Тэр хоёр бут үсрэн харанхуй буланд нуугдлаа. Яг хэлж байснаар нь Отто гараад ирлээ. Оттог хаалганы бариулаас татаж хаахад эгч нь гүйж очоод хаалганд чихээ наалдуулан амьсгаа дарж чагналаа. Дүү нь эгчийгээ атаархан харж зогсов. Тэр чагнахсан гэхээс тэссэнгүй харуулынхаа байрыг орхиод, эгч рүүгээ сэмхэн очиход эгч нь уурлан түлхсэн учир арга буюу байрандаа эргэж ирлээ. Өнгөрөгч хоёр гуравхан минут түүнд бүтэн жил шиг санагдаж байв. Эгч бүгдийг нь сонсоод би юу ч сонсож чадахгүй нь гэж бодохоос тэсэж ядан халуун цог гишгэсэн юм шиг хавчигнаж байв. Уурандаа уйлах нь холгүй байв. Тэгтэл хонгилын мухарт хаалга дуугарч дүү нь чанга ханиалгаж хоёул өрөө рүүгээ ум хумгүй гүйж орлоо. Өрөөндөө ороод амьсгаадан түр зогсоход зүрх нь лүг лүг цохилж байлаа. Төдөлгүй
-За бушуул, яриарай гэж дүү нь эгчийгээ яарууллаа.
Эгч нь бодол болж хэсэг дуугүй байснаа дүүдээ биш, харин ганцаараа ярьж байгаа юм шиг юу ч ойлгосонгүй гэж үглэв.
-Юу гэнээ? Хачин юм даа гэж эгч нь ойлгуулахыг хичээнэ.
-Юу? юу? гэж дүү нь амьсгаадан асуулаа. Нэг ч үг гээлгүй сонсох гэж эгч рүүгээ шахаж зогслоо.
-Жигтэйхэн юм. Би огт тэгж бодоогүй байлаа. Оттог орсны дараахан "боль л доо, боль, зүгээр байгаач, чамтай би ноцтой юм ярья"гэж багшийн хэлэх сонсогдлоо. Бодвол Отто ороод түүнийг тэврэх гэсэн үү, эсвэл үнсэх гэсэн байх. Хаалгыг дотроос нь цоожилж түлхүүр чихсэн болохоор би юу ч харж чадсангүй. Тэгэхдээ яриаг нь цөмийг нь дууллаа. Отто "юу ярих гээв" гэж асуулаа. Тэрний дуу балмагдаж тэвдсэн бололтой. Отто ер нь эрээ цээргүй чанга ярьдаг шүү дээ. Багш ч Оттогийн тэгж тэвдэж байгааг мэдсэн бололтой тун аяархан "Чи мэдэж байгаа шүү дээ" гэхэд "Үгүй, би юу ч мэдэхгүй байна" гэж Отто хэллээ. Багш "Тийм бий?" гэж хэлээд золтой л уйлчихсангүй. Тэгээд дараа нь
"-Чи яагаад гэнэтхэн өөр болчихов? Бүтэн долоо хоног болж байхад чи надтай ганц ч үг сольсонгүй. Надаас сав л хийвэл зугтаагаад, хүүхдүүдтэй тоглож цэцэрлэгээр ч очихоо больсон. Би чамд үнэхээр хамаагүй боллоо гэж үү? Чи надад ийм хүйтэн болсноо сайн мэдэж байгаа л даа" гэв. Отто дув дуугүй байснаа
"-Шалгалт удахгүй болно. Хичээл их уншаад өөр юманд огт цаг гарахгүй байна. Тэгэхээр би яах вэ дээ" гэлээ. "Отто минь, чи юунд худал хэлнэ вэ? Чи надад үнэнээ хэл, би чамаас асууж болно биз дээ? Би чамаас юм шаардах гээгүй. Гэсэн ч чи бид хоёр энэ тухай ярих ёстой шүү дээ.Миний хэлэх гэж байгааг чи мэдэж байна, чиний нүдээр андашгүй байна" гэж багш уйлах дундаа жигтэйхэн эелдэг зөөлөн хэллээ. "Тэгээд яая гээв" гэж Отто аман дотроо тун аяархан бувтнав. Багш тэгэхээр нь гэснээ, эгч охины сэтгэл гэнэт их хөдөлж бие нь чичрээд нэг ч үг хэлж чадахгүй болов. Дүү нь улам ойртож "Юу болсон юм бэ? Яриач" гэж дахин шаардав.

Гэрээр хүмүүжүүлэгч Үргэлжлэл

-Чи юу ч ажиглаагүй гэж үү?
-Оттод дурласан хэрэг үү?
Тэгэхгүй яах юм бэ? Отто ч багшид бас дурласан.Отто 3 жил манайд суухдаа чи бидэнтэй нэг ч хамт явдаггүй байсан шүү дээ. Гэтэл сүүлийн үед өдөрболгон зугаалдаг болсныг мэдэж байна уу? Энэ багшийг ирэхийн өмнө Отто чи бид 2-ыг хүн гэж тоодог байсан уу? Үгүй шүү дээ. Одоо харин аргамжаатай юм шиг өдөржингөө л бидний дэргэд эргэлдээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, үзвэрийн газруудад хаа л бол хаана энэ хүүхэнтэй явна, Оттотой заавал тааралддаг шүү дээ. Чи үүнийг ер анзаараагүй гэж үү?
-Тийм нь ч тийм л дээ, тэгэхдээ би зүгээр л дүү нь айсан янзтай шивнэлээ.
Дүүгийн хоолой хачин болж дахин нэг ч үг дуугарсангүй.
-Би ч бас л тэгж боддог байсан. Бид тйм л тэнэг улс шүү дээ. Сүүлд нь би сайндаа ч биш, харин чи бид хоёроор бамбай барьдаг юм байна гэж мэдсэн.
Ярих юмаа дууссан шиг тэр хоёр чив чимээгүй боллоо. Тэр 2 дор дороо юм бодож, эсвэл нойрондоо дийлдэн унтжээ гэж бодогдох боллоо. Гэтэл:
-Тэгээд уйлдаг нь юу вэ? Отто түүнд хайртай шүү дээ. Хүнд хайртай байх ямар сайхан байдаг бод гэж би дандаа боддог юм гэж дүүгийх нь гайхширсан дуу бүдэг харанхуйн дундаас сонсогдов.
-Аа, мэдэхгүй. Би ч бас сайхан байх л гэж боддог байсан юм гэж эгч нь нойрмог дуугаар өгүүллээ.
-Хөөрхий амьтан. гэж унтах зуураа дүү охин нь өрөвдөн шивнээд өрөөнд анир чимээ тасарлаа.
Маргааш өглөө нь босоод тэр хоёр энэ тухай огт дурсаагүй боловч бодол санаа нь ганцхан өчигдрийн ярьсан зүйлд уяатай байгааг аль аль нь мэдэж байв. Эгч дүү хоёр бие биенээсээ дөлж нүд бууруулах авч багш хүүхнийг сэм ажиглах болгондоо өөрийн эрхгүй харц нь тулгарна. Хоолоо идэхээр сууж байхдаа ч тэр хоёр аль эртнээс тэднийд хүний хүн шиг суух болсон ах Оттогийг хөдлөх бүрийг алдалгүй ажиглана. Тэр хоёр Оттотой үг солиогүй ч багш хүүхэнд нүдээрээ дохио өгөх эсэхийг сэмхэн хянана. Энэ хэргийн нууц хоёр охины сэтгэлийг ихэд догдлуулжээ. Үдийн хоолныхоо дараа ердийнхөөрөө тоглож наадсангүй, энэ ч юмыг барьж, тэр ч юмыг шүүрч тавиад ер бүтэмжгүйхэн байв. Харин оройхон хэрд нэг нь нөгөөгөөсөө энэ явдлыг хачирхаагүй юм шиг
-Чи ажиглав уу? гэж хүйтнээр асуухад нөгөө нь
-Үгүй гэж хариулаад, энэ тухай ярихаасаа айсан юм шиг хоёулаа нүүр буурууллаа.
Ийнхүү хэдэн өдөр өнгөрчээ. Хоёр охин эс дуугарах авч учир нь үл олдох энэ түгшүүрт автан уг явдлын нууцыг тайлах гэж оролдсоор байв. Тэгж тэгж нэг өдөр хоол идэж суугаад дүү нь багш хүүхнийгээ Оттод нүд ирмэн дохио өгөхийг ажиглав.Отто хариуд нь толгой дохижээ. Үүнийг олж хараад охины сэтгэл зүрх догдолсноос бие нь чичирч, ширээний доогуур эгчийнхээ гарт сэмхэн хүрч, эгчийгээ эргэн харахад нүд гялалзуулан ширтжээ.Тэр дор нь цөмийг эгч нь ойлгож дүүгийнх нь догдлол түүнд дамжиж нөлөөллөө.

Sunday, November 20, 2011

Мартагдашгүй ном

Дээр үеэс л унших юм сан гэж боддог байсан "Танихгүйн эмэгтэйн захид"-лаа уншаад. Нэг их сэтгэл хөдөлсөнгүй. Ерөнхий утга санааг нь сонсож мэдчихсэнээс ч юм уу, дурлаж гэгэлздэг нас өнгөрчихсөнөөс тэр юм уу бүү мэд. Оюутан байхдаа жил гаран утсаар ярьдаг байсан ...-ны ангийн залууг олоод өгөөч гэж гуйгаад л, өнөөх нь олдохгүй гэх мэт өөрийнхөө хувьд их л дуулиан болгож байсан юм уг нь.
Ямар ч байсан таалагдсан зохиолоос нь нэгийг орууллаа.

Стефан Цвейг
Гэрээр хүмүүжүүлэгч
Эгч дүү хоёр өрөөндөө хоёулхнаа байна. Гэрлээ унтраажээ. Харанхуйд хөнжил нь цайрч үзэгдэнэ. Тэд нарын амьсгалах бараг сонсогдохгүй учир унтчихсан юм ч гэж бодогдоно. Гэтэл
-Хүүш ээ, гэж арван хоёрхон настай охины хэлэх нь харанхуйд дөнгөж дуулдах төдий болоод замхарлаа. Тэгтэл ганцхан насаар эгч нөгөө охин нь орноосоо
-Юу гэнээ? гэж намуухан асуув.
-Чи унтаагүй байна уу? Ашгүй дээ. Би... би чамд нэг юм хэлмээр байна.
Дахиад таг чимээгүй болцгоолоо. Зөвхөн ор шажигнах л дуулдана. Эгч нь орноосоо өндийж дүүгийнхээ юу хэлэхийг нь хүлээж нүдээ гялалзуулан байх нь илхэн үзэгдэж байв.
-Би чамд хэлье гэж бодож байсан юм... Ер нь... багшийг чи ажигласан уу? Эгч нь хэсэг дуугүй бодож байснаа
-Ажигласан. Харин юу болсныг нь би ойлгохгүй юм. Анхнаа бодвол зөөлөрчихсөн байна билээ. Саяхан би хоёр өдөр дараагаар хичээлд бэлтгээгүй очсон. Тэгэхэд юу ч хэлээгүй. Юу гэлтэй ч юм бэ дээ.. Сүүлийн үед нэг л өөр болсон ч байх шиг. Бидэнтэй тоглох ч үгүй, юм л бол холхон очоод л суучихдаг болж шүү дээ. Надад бол багшид нэг зовлон тохиолдчихоод түүнийгээ нуугаад явах шиг байна. Төгөлдөр хуур хөгжмөөрөө ч тоглохоо байжээ.
Дахиад чимээгүй болсноо эгч нь:
-Чи надад юм хэлэх гэв үү гэж дүүгээсээ сануулан асуулаа.
-Тийм ээ, чи харин хүнд хэлэхгүй биз? Ээжид ч гэсэн, найздаа ч гэсэн хэлэхгүй биз?
-Үгүй, үгүй хэлэхгүй. Ярь л даа тэгээд гэж эгч нь уцаарлав.
-За тэгвэл... сая би хэвтэх гэж байгаад багшдаа "тавтай нойрсоорой" гэж хэлээгүйгээ гэнэт саналаа. Гутлаа тайлчихсан хэрнээ түүнийг тоглоомоор сандаргах санаатай өрөө рүү нь гэтэж очоод, хаалгыг нь аяархан онгойлголоо. Өрөө нь гэрэлтэй байгаа мөртөө багш харагдсангүй. Тэгээд би хүн байхгүй байна гэж бодов. Гэнэт хүн уйлж байхыг сонсоод би жигтэйхэн их айлаа. Сайн харс ан чинь багш хувцастайгаа, нүүрээ дэрэндээ наагаад уйлж байна. Чи яаж уйлж байсан гэж санана? Миний хамаг бие зарсгээд явчихлаа. Намайг огт анзаарсангүй. Би хаалгыг нь аяархан хаачихав. Бие минь чичрээд хөдөлж чадалгүй хэсэг зогслоо. Хаалганы гаднаас хүртэл түүний уйлах нь дуулдаад байсан. Тэгээд би бушуухан доошоо гүйчихсэн.
Тэр хоёр дахиад л таг чимээгүй боллоо.
-Хөөрхий амьтан гэж эгчийнх нь сүүрс алдан хэлэх нь харанхуй дунд замхарлаа.
-Яагаад уйлсныг нь мэдэхсэн. Лав л хүнтэй муудалцаагүй, ээж ч сүүлийн үед үглэж яншихаа больсон, чи бид хоёр лав муу юм хийгээгүй. Тэгээд юунд ингэж уйлдаг билээ? гэж дүү нь хэлэхэд:
-Би ч бараг мэдэж байна л даа. гэж эгч нь хэллээ.
-Тэгээд хэл л дээ. Яагаад уйлсан гэж?
Эгч нь хэсэг бодсоноо
-Би багшийг хүнд сэтгэлтэй болжээ гэж бодож байна.
-Хүнд сэтгэлтэй болжээ? Хэнд? гээд дүү нь бараг орноосоо босон харайх шахан асуулаа.

Үргэлжилнэ.

Жич: Ойрд хуулан бичлэг хийгээгүй нүд гар эвлэхгүй байна аа.

Сэтгэлийн булаг

Хөөрхөн кино

байна лээ

Аавыгаа санахаар

Аавын тухай дуу их гарчээ...

Wednesday, November 16, 2011

Нам

суудаг 8 сарайгаа золгож байна, миний бага зулзага.
Ганцаараа овоо суудаг болцон. Бид хаширлаад байнга нүд чиглээстэй.
Намайг хараад хөөрөөд, гараа саваад зүтгэдэг болсон.
Ээж нь тэврээстэй байхад аав, аниа 2-ыг жийгээстэй.
Тэврүүлэх гээд хүн аргалаад өөдөөс нь малийтал инээд алдаад л.
Багш нартаа их сайн, ангидаа ороод л мишээгээд явчихна. Багш луугаа тэмүүлнэ.
Ангийхаа хүүхдүүдийг хараад бас мишээнэ, тэд нар нь өглөө охиныг минь орохоор бүгд шавна, өглөөний мэнд гээд л.
Нэг хэсэг тэнгэр задрааж хошуугаа дуугаргаад байсан, сүүлийн үед больчихож. Шинэ юм сураад, хуучныгаа мартаад явж байх шиг байна.
Хариугүй л мөлхөх гээд, хойшоогоо л яваад байгаа, гараа урагш нь зөөж арай мэдэхгүй байна. Бөгс нь нээх хөөрхөн оцойгоод л байна.
За өөр чинь юу билээ байз, санахаараа бичнээ.

Tuesday, November 15, 2011

Monday, November 14, 2011

Сайхан дуу

Нэг тийм гунигтай ч юм шиг...

Цуйван


хийж зараад түрүүчийн хагас бүтэн сайнд. Энэ удаад их ашигтай байлаа гэж. 3 гэр бүл хамтарсан байсан юм. Урд ихэвчилэн бууз хуушуур хийдэг байсан болохоор цуйванг яах бол доо гэж санаа зовж байсан ч санасныг бодвол япончууд их сонирхож байсан. 4 хүртэлх үргэлжлэх арга хэмжээг дундаа орж байхад цуйван маань зарагдаад дуусчихсан. Нормоо давуулан биелүүлсэн гэсэн үг.
Урд өдөр нь гурилаа зуурч, элдэж, жигнэж хэрчээд. Бас бусад материалуудаа хэрчихийг нь хэрчээд чанахыг нь чанаад тавьчихсан, их амар юм билээ.
Зарсан цуйвангийн маань зураг байдаггүй ээ. Хэдэн жилийн өмнө монголд идсэн цуйвангийхаа зурагнаас орууллаа.
Мөн таньдаг хүмүүс маань хэд хэдээр нь худалдаж авсан тулдаа л дорхноо дууссан байх, талархлаа илэрхийлье.
Дараа дахин хийж зарнаа яадын хэхэ. Багыгаа яасын гэж бодож байна уу, хагас сайн өдөр нь үдээс өмнө яслид нь өгөөд, бүтэн сайн өдөр нь таньдаг япон айлдаа өгч харуулаад. Их давгүй уйлаагүй, онц байсан гэсэн.
Жич: нээрээ 12 сард боорцог хийж зарна, баяжих болтугай хэхэ.

Monday, November 07, 2011

Аав

бид 2-ын амь нэг гэж. Ярихгүй удахаар санаад байдгийн. Ээжийгээ ч бас хэхэ

Saturday, October 29, 2011

Эздээ олсон оймс




Хүйтэрч байнаа. Нэхсэн оймснуудаа эздэд нь өгч санаа амарлаа шд. Энэ бүтэн сайнд бас 3-ыг эздэд нь өгөхөөр бэлдээд тавьчихсан.

Friday, October 28, 2011

Шүд бас дахин шүд



-Ээжээ миний шүд өвдөөд (хошуугаа дэвсэнэ)
-Ээ балраа, хурдхан шиг үзүүл.
-За. Та хоёр яах гэж надад тэгж их чихэр өгдөг байсын? (бас л хошуугаа дэвсэнэ)
-Харин тийм ээ.
-Бас шүдээ сайн угаа гэж үглэж байхгүй яасын(уйлагнана, сайндаа ч биш ээ шүд өвдөөд л)
-Харин тийм ээ, миний охин л ээжийхээ гүйцээгээгүйг гүйцээж охидоо гоё шүдтэй болго.
-За

Сая хэд хоног шүд өвдөөд өө, янзлуулж байгаа. Эрүүл мэндээ гэж асар хэрэгтэйм дөө.
Том маань дүүдээ сойз авч өгнө гээд. Ийм юм авлаа шд.
1. Шүд нь дөнгөж ургаж эхлэхээр зуулгадаг гэнэ. Шүдээ угааж сурах эхлэл болдог гэнэ.
2. Яг үс биш, хуванцар үстэй. Хоёр дахь алхам нь.
3. Жинхэнэ сойз.
Шууд сойзоор угааж эхлэхээр үс нь хатгаад хүүхэд дургүй болчихдог юм гэсэн шүү.
Тэр хавтгай зүйл бол сойз хүүхдийн хоолой руу гудрахаас сэргийлсэн зүйл байгаам.

Wednesday, October 26, 2011

Илжгэн чих


10,11 сард боловсордог жимс. Хатаасан нь бүр ч амттай.Орчуулга нь илжгэн чих, хурма, шавдал жимс гээд янз бүр байдаг юм билээ. Би илжгэн чихийг нь хэрэглэдэг.Энэ нэрээр нь хүмүүс их хүлээж авдаг юм билээ. Бусдыг нь хүмүүс сонсоод гайхаад байдаг юм.

Saturday, October 22, 2011

Коршок


Бага маань коршоконд суув. Дүлээд унахаар нь аминдаа тосдог хүн болсон чинь аль хэдийн баачихсан байсөөн. Тэгсэн ч суулгачихъя гээд суулгасан чинь бөгсөнд нь наалдаастай баас коршоконд нь унасан байсан. хэхэ
Аниаг нь цэвэрлэ гээд цэвэрлүүллээ. Хамар амаа таглаад сүр болжийноо, жаахандаа энэнээс илүү өмхий баадаг байсын байж. хэхэ Тэр үед чинь мах голдуу л өгдөг байсан юм чинь.
Энэ харин их хөөрхөн коршок байгааз. Томроод 3 нас хүрэхээр нь дээд цагааныг нь гэрийнхээ жорлонгийн суултуур дээр тавиад бие засуулчихна. Доод шар нь улаан тагтай, таглаад сандал шиг юм болчихно. Том хүний жорлонд суухдаа гишгүүр болгож ашигладаг юм гэсэн. Ямар ч байсан 3,4 нас хүртлээ л ашиглах юм байх. Хажууд нь байгаа улаан таг бол коршокны таг шүү.
Өө тийм, нэг анзаарсан зүйл гэвэл энд жаахан хүүхдийн хувцас, тоглоом зэрэг зүйл нь туулайны, бамбаруушны зураг, дүрстэй байх нь элбэг юм билээ.

Wednesday, October 19, 2011

Цахиур хагалнаа

Ямар ч авцалдаагүй гарчиг өгсөн шүү. Багын маань дээд үүдэн шүдний нэг нь цухуйгаад аа. Дээд доод шүдээ хооронд нь хавиралдуулаад байна. Шаамийж ирээд л, нээх хөөрхөн. Яслидаа бор хоол идэж байгаа. Энд гэртээ идэж үзээгүй хоолыг нь яслид нь өгдөггүй юм байна. Гэртээ тийм тийм юм идэж байгаа юу гэж асуугаад, идэж үзсэн зүйлээс нь эхэлж өгдөг юм байна. Жишээ нь гэртээ лууван, будаа, хулуу, алимны нухаш иддэг бол тэрийг нь л өгнө. Би өчигдар амтат төмс өгч үзсэн. Дуртай дургүй идсэн. Дээр мах шарж идэж байгаад нэг хэрчим мах хөхүүлцэн чинь ямар дуртай хөхөж байв аа, аргагүй л монгол хүн. хэхэ
Бантан өгдөг гээд хэлчихвэл ямар хоол вэ? энэ тэр гээд бөөн сүр болох байх даа. хэхэ. Би очиж зааж өгч энэ тэр. Яршиг яршиг,бантангаа гэртээ л хийж идэхээс...

Friday, October 14, 2011

Ийм нэгэн дуу

байдаг юм байна. Саяхан олж сонсоод.
Уул овоо гэснээс энэ овоонд баахан хадаг уядаг, дээж нь гээд баахан юм аа хаядаг нь огтоос таалагддаггүйм. Хог л болж байна гэсэн үг ш дээ. Энэ талаар Чандманийн блогт байсантай 200 хувь санал нийлээд байгаан.
За энэ жижиг Сүхбат аваргыг эргэн тойрны эрчүүд маань шүтээд байдгийн. Би нь бол тэрийг нь нээх сайн ойлгодоггүйм. Их л уран барилдаантай гэсэн. Хэхэ. Надад харин том Сүхбат нь нүдээрээ инээгээд хөөрхөн санагдаад байдаг юм.

Wednesday, October 12, 2011

Үзлэг болон бэлэг


Өнөөдөр бага зулзагаа 6 сарынх нь үзлэгт хамрууллаа. 6 сартайд нь нийтийн үзлэгт хамруулдаг юм байна. Сарын өмнө хотын захиргаанаас захидал ирнэ. Тэдэн сарын тэдэнд үзлэгтэй тул хүрэлцэн ирэхийг хүсч байна гэсэн бичиг. Дотор нь үзлэгийн карт байна. Мөн ном бэлэглэнэ гэсэн байсан.
Ерөнхий үзлэг байдаг юм билээ. Жин, өндөр, толгойн тойрог, 6 сартайдаа хийж сурсан байх ёстой хүүхдийн ерөнхий эрдмүүд зэргийг шалгасан. Мөн ээж нарт ганцаарчилсан уулзалт хийсэн. Тэр нь хүүхдүүдийн хоолны шим тэжээлийн талаар. Асуух зүйл байна уу гээд л их л уриалгахан асуугаад л, тайлбарлаж өгөөд л. Мөн ээлжээ хүлээгээд сууж байх хооронд гурав гурваар нь нэг өрөөнд дуудаж оруулаад ном уншиж өгөөд, хуруун хүүхэлдэйгээр хүүхдүүдтэй мэндчилсэн. Нээрээ энэ хуруун хүүхэлдэйнүүд их таалагдаад, чадвал хийхийг бодноо. Хийх аргачлалыг нь өгсөн шиг санаад байна. Баахан л цаас өгөөд байсан, эргүүлж нэг харъя байз. За тэгээд тэр мэндчилгээ, үлгэр зэргийг анхаарч харах хүүхэд байх ч, орчин нь өөрчлөгдөөд ийш тийш хараад ер тоохгүй хүүхэд ч байна лээ. Гэхдээ үүнд санаа зовоод хэрэггүй гэсэн. Хүүхэд хурц гэрэл, эргэн тойрных нь жаахан юм өөрчлөгдөхөд их няхуур харж байдаг гэсэн.
Бэлгэнд 2 хөөрхөн ном авсан. Нярай хүүхдэд зориулсан. Зураг болон үсэг цөөхөнтэй. Жаахан томроод ирэхээр нь ээж зургийг нь хараад л зохиогоод яриад өгчихнө, сураагүйм биш. Том аниаг нь бага байхад ч үлгэр зохиохыг үзүүлж өгдөг байлаашд. Жишээ нь... за за дараа тусад нь бичлэг болгож оруулахыг бодъё.

Monday, October 10, 2011

Өнөөдрийн зугаалга



Гэрээрээ ойрхон зугаалаад. Гадаа ч сайхан байна лээ. Амэдаки гэдэг хүрхрээ. Зуны аагим халуунд дэргэд нь очиход сайхан хүрхрээн ус үсэрч ирээд л сэтгэл сэргэм байдаг юм. Өнөөдрийн хувьд нэлээд сэрүүхэндүү байсан.

Friday, October 07, 2011

Ойрд 2




1.За энэ бол ээжийн хийсэн бүтээл. Эхнийхээ бүтээлд урамшаад, бас сальфетка гээч юм чинь манай гэрийн сайн найз учраас аминдаа гоёсон нь энэ. хэхэ
2.Охин хөдөлмөрийн хичээлийн зуны даалгаварт хийсэн бүтээл. Тусгай багшаар заалгасан.
3. Шинэ зурагтны минь бүтээлэг, хайраа шингээж нэхсийн.

Monday, October 03, 2011

Ойрд




Бичмээр зүйл их л байх юм. Цаг тухайн үед нь бичээгүйгээ эхнээс нь мартсан байнаа. Уг нь цаг тухайд нь бичээд явсан бол их л сонирхолтой зүйл байгаад байгаам хэхэ.
1. За энэ шар малгайт чинь миний бага зулзага. Биеийн тамирынхаа өдөрлөгт оролцож байгаа нь.
2. Усан үзэм гээч жимсийг модноос нь түүж идэв.
3. Мөрөг загасыг хааяа очиж хооллодын. Том амтай гэж юүхэв өнөөх нь.

Tuesday, September 20, 2011

Хүйтэн гэж

Сүүлийн хэд хоног ч хүйтэн байнй өө. Бага маань нус нь гоожоод, ханиад хүрчихсэн. Эм уугаад л байж байна. Нусыг нь сороод л...
Баруун гар луугаа эргээд сурчихсан. Ээжийгээ хараад хөөрөөд 2 гараа өгөөд тэмүүлдэг болчихсон. Ээж нь дуудаж байгаад авахгүй эргээд явбал чарлаад уйлдаг болчихсон.
Усанд орж байхдаа шүршүүрний усыг барьж авах гээд 2 гар нь зүтгээд, хуруунууд нь нээх хөөрхөн хөдлөөд байна.
Өө тийм, бор хоолонд орчихсон, цагаан будааны зутан, ногооны зутан шөл гэх мэтчилэн идэж байгаа. Бантан арай өгч эхлээгүй байна, удахгүй өгнө гэж бодож байгаа.
гэх мэтчилэн охиныхоо хөөрхөн хөөрхөн үйлдлүүдийг блогтоо, видео хальснаа буулгах гээд заримдаа амжихгүймаа.
Бас мөөмөө хазаад байгаа.

Thursday, September 15, 2011

Sunday, August 28, 2011

Ном

Бөөгийн домог гэдэг ном уншсан юм байна.
Дажгүй санагдсан.
Гэснээс монгол их л олон бөөтэй болсон сураг дуулдана лээ. Хамаатнууд дундаас ч бөө төрөн гарч ч байх шиг. Энэ олон бөө хэзээ жигдэрч шалгарах юм бүү мэд. Тийм өдөр нь тун ойрхон юм гэсэн уул нь тээ.

Monday, August 22, 2011

Нэг л...

Ээж минь монгол руугаа буцчихсан, би гэдэг хүн санаад байна аа, хэхэ.
Ээжтэйгээ гангар гунгар гээд их олон юмыг амжуулж байжээ. Одоо ч гэсэн зүтгээд л байгаа хэрнээ амжихгүйм.
Гэснээс охин хүүхэд чинь их тустай байдаг юм байна шд. Том нь ээждээ салат хийж өгөөд л, дүүгээ саатуулж өгөөд л, хичээл нь эхэлчүүл бас надад олдох нь ховордох байх даа, яанаа..

Friday, August 19, 2011

Цахиур

нь ургацан шүү. 5 сар хүрэхийнхээ 3 хоногийн өмнө бид олж хараад. Одоо тэр нь нээх хөөрхөн цагаараад л, уйлах инээхэд нь харагдаад л...Эгдүүтэй гэгч нэг хүн энд өсч байна даа.

Friday, August 12, 2011

Танд тэнгэрлэг их хүч бий


гэдэг ном уншлаа. Луйз Л. Хэй гэгч Америкийн зохиолч, метафизикч багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, зөвлөгч, илтгэгч хүний бичсэн ном.
Яахав дажгү й санагдсан. Одооноос эхлээд хэрэгжүүлээд эхэлчих юмсан гэж бодогдсон зүйл хэд хэд байсан ч, монголын хууль 3 хоног гэдэг л болчоод байх юм. Гэхдээ ямар ч л байсан толгойдоо байнга санаж явахыг хичээнээ гэж...

Өөрсдийгөө хайрлана гэдэг амиа бодно гэсэн үг биш.Бусдыг хайрлахын тулд өөрийг хайрлана гэсэн үг юм. Хүн болгон өөрийгөө хайрлаж чадаж гэмээнэ тэр хайраа энэ гараг ертөнцөө, бусдыг хайрлахад зориулж бие биендээ туслаж чаднаа.

Хэн нэгний амжилтаас болж өөрийнхийгөө бүү чамла.Хүн бүхэн давтагдашгүй өөрийн өвөрмөц онцлогтой.

Баялаггэж ярихаар олон хүн зөвхөн мөнгөний тухай бодоцгоодог. Гэхдээ баялаг хэмээх баялаг ойлголтын цаана цаг хугацаа, хайр, амжилт, тав тух, гоо үзэсгэлэн, мэдлэг, харилцаа, эрүүл мэнд, мэдээж мөнгө гэсэн ойлголт багтдаг.

гэх мэтзөндөө л юм бичсэн байна лээ.

Friday, August 05, 2011

Юм юмыг


амжуулж байна шүү. Багыгаа өглөө 9:30-д яслид нь аваачиж багшийн гарт өгөөд ажил руугаа 20 минут харайлгаад, өдөр нь цайныхаа цагаар цэцэрлэг хүртэл хамгийн дөт гэсэн замыг сонгон ирж очихын 40 минут зарцуулаад үлдсэн 20 минутыг л охиноо хөхүүлэхэд зарж байна.
Том нь амарцан. Тэр хүний зуны даалгаварт нь санаа тавьж хянах, алдаа мадгийг нь олж өгөх, улаан балаар дугуйлах гээд бас л ажилтай.
Тэр их ажлынхаа хажуугаар бас зүгээр байхгүй монголоос ирсэн номнуудыг умшаад л умшаад л...
Түрүүчийн долоо хоногт уншсан ном энэ. Сэтгэгдлээ бичмээр байвч даанч зав алга хэхэ. Хэлтэй устайнууд нь өөрсдөө умшагтий.
Гэхдээ энэ бүх ажлыг хайрт ээжийнхээ ачаар амжуулж буй болой. Удахгүй буцна, тэхээр нь одоо би нь яанаа???

Thursday, July 28, 2011

Яслид ороход

Эхлээд хотын захиргааны хүүхдийн асуудал хариуцсан хэлтэст өргөдлөө өгнө. Уг өргөдөл нь тусгай бөглөх маягт байна. Гэртэйгээ ойр ч юм уу, ажилтайгаа ойр 3 цэцэрлэгийг дугаарлан бичнэ. Ингэхээ цугт нь бүрдүүлэх бичиг баримт бол эцэг эхийн ажлын цагийн тодорхойлолт. Энд эцэг эхийн аль нэг нь ажилгүй тохиололд "хоикүэн буюу асран хүмүүжүүлэх газар"-т хүүхдийг авдаггүй юм билээ. Хэрэв ийм тохиолдолд "ёочиэн буюу сурган хүмүүжүүлэх газар"-т өгнө. Хоикүэн нь манайхаар бол цэцэрлэг юм шиг байгаан. Өглөө 7:30-с орой 18:00 хүртэл. Хэрэв ээж аав нь зайлшгүй ажилтай тохиолдолд орой 19:30 хүртэл өгч болдог. Ингэхдээ нэмэлт төлбөр шаардана. Харин тэр ёочиэн нь 10:00-16:00 хүртэл байдаг гэсэн. Мөн тусгай унаагаар ирээд авчихна, бас гэрт нь хүргэж өгнө. Ихэвчлэн өдөрт бага цагаар ажил хийдэг, нэг бол ээж нь гэртээ суудаг айл хүүхдээ өгдөг юм билээ.
Төлбөрийн хувьд орлогоосоо хамаарч хүүхэд бүр харилцан адилгүй төлбөр төлнө. Оюутнуудын хувьд орлогын татвар төлдөггүй учир их хямд гэж бодож байна. Ажил хийдэг би нь өндөр төлбөр төлнө, том охины төлбөр ч өндөр байсан.
Гадаад оюутнуудын хувьд нэг нь ч яахав оюутан, харин нөгөөх нь гэртээ байгаа тохиолдолд ойр хавийнхаа гадаад харилцааны төвд бүртгүүлээд япон хэлний хичээлд суудаг гэсэн бичиг авдаг юм билээ.
За нэг иймэрхүү, Заяа өөр сонирхож буй зүйл байвал асуугаарай, би мартсан байж магад шүү.
Өө тийм, энд бүр төрөөд 58 хоногтой хүүхэд авдаг цэцэрлэгч байна, Тэгээд 4 сартайгаас нь авдаг газар гэж байна. Миний бага чинь уже 4 сар хүрчихсэн шүү дээ. 2 сартай өгөх арай багадаад хөөрхий минь гэж, өрөвдөөд хэхэ. Одоо ч гэсэн яанаа л гэж бодож байгаа, гэхдээ ээж чанга байвал бүх юм болох байхаа тийм үү?
За тэгээд яслид хүүхдээ өгөхөд яадаг ийдэг тухай бичээд байхыг хичээнээ. Би шүү, миний дараа та нар шүү ккк

Monday, July 25, 2011

Эргээд ээ

Бага охин 7 сарын 23-нд хажуу тийшээ эргээд. Бид хөөрч бичлэг энэ тэр болж, монголд өвөө рүү нь мэдэгдэж. Гэм нь эргэсэн талынхаа гарыг дээш нь татаж гаргаж ирж чадахгүй л байна. Ер нь одоо сайн харж байхгүй бол ч хэцүү болох шинжтэй шүү. Азаар бид энд газраар унтдаг юм.
Удахгүй яслид явна даа, багштайгаа очиж уулзсан, ангитайгаа танилцсан, ангидаа хамгийн бага нь болно гэсэн.

Friday, July 15, 2011

Уран бүтээл



Уран бүтээлээ туурвиад л байгаа шүү. Ээж том охин хоёр.
Оёдлын машинаар амьдралдаа анх удаагаа үгүй ээ хоёр ч юм уу гурав дахь удаагаа юм оёж үзлээ. Энэ удаад их урамтай санагдаад, хобби хөдлөөд байгаан, нэхмэлийн утас цуглуулдаг байсан бол одоо даавууны өөдөс цуглуулах өвчтэй болох байхаа хэхэ.
Бага нь уран бүтээл туурвих арай болоогүй л байх шиг байна. Гэхдээ л өөрийн хэмжээнд хөөрхөн бүтээлтэй шүү. 3 сартайдаа толгойгоо даасан, 2 гараа атгаж байгаад л ам руугаа чихэж байна, тэгснээ долоовор хуруугаа хийнэ, бас эрхий хуруугаа хийдэг болж байна, түүнийгээ шоб шоб хийтэл нь хөхөөд эгдүү хүргээд байна. Хэлээ гаргаж ирээд л малийж байна, өөртэй нь яриад тоохоор учиргүй баярлаад хөөрдөг болсон, авахуулах гээд чарлаад байна, хариугүй доошоо харах бололтой хоёр тийшээ хагас эргэдэг болсон, санаа нь босчих гээд толгой хөл хоёроо өргөөд зүтгээд байна, гарт нь юм тааралдвал ам руугаа чирээд ирж байна гээд л улам л хөөрхөн болж байнаа гэж. Бас шүлс байнга гоожоостой, энгэр тувт нороостой.
Зураг1: Миний бүтээл, сальфеткний уут.
Зураг2: Том охины бүтээл.

Thursday, July 14, 2011

Зуны амралт



Том охины минь зуны амралт эхлэх дөхөөд ихэвчилэн ангидаа байлгадаг ганц нэг хичээлийн хэрэглэлээ авчирч байна.
Үүн дотроос их таалагдсан нь бийр бэх хоёр нь. Бага сургуулийн 3-р ангид нь уран бичлэгийн хичээл ордог юм байна. Хэд дүгээр анги хүртлээ үздэгийг мэдэхгүй юм. Цаг зав гарвал л зураг зурах гэж байдаг охинд минь их л зугаатай эд шиг байна лээ. Нэг хэсэг гэрээр минь дүүрэн урнаар бичсэн ханз үсэг хөглөрөх нь дээ.
Мөн энэ жилээс эхлэн япон үгний толь бичиг хэрэглэж эхэлсэн. 5 дахь өдөр гэртээ авчирдаг, учир нь толь бичгээс үг харах даалгавар өгдөг юм билээ. Бусад үед хичээл дээрээ ашигладаг гэсэн. Их зүгээр санагдаад байгаам. Хойшид англи энэ тэр хэл үзэхэд толь бичигтэй харьцаад сурсан байна гэсэн үг.
Дээрх хичээлийн холбогдолтой зүйлсийг бүгдийг нь эцэг эхчүүд нь худалдаж авна.
Өө тийм, зуны амралт эхлэхтэй холбогдуулан эцэг эхийн ганцаарчилсан уулзалт хийсэн. Охиныг минь магтаад л байсан. Япон хүүхдүүдээс илүү, өөр юу юу гэлээ дээ, бичих гэсэн болилоо. Цагаан хэл ам хүрэхээс айв.Орой нь ээж гэртээ ч гэсэн анги дээрээ байдаг шиг супер байх хэрэгтэй гэж дүрэмдэв ккк.
Жич: Би эдний хайрцагтай толь бичигт гүй ээ мөн их хайртай шүү... Цаас нь цаанаа л нэг гоё.

Monday, July 11, 2011

Жил жилийн ургац

За энэ жилийхээ ургацыг бас л тарилцаагүйн байж хураагаад авчихлаа. Эхнийх нь энэ баасан гарагт авчраад өгсөн, хөөрхий минь гэж. хэхэ
Дараагийх нь бид өөрсдөө бүтэн сайнд явж хураалаа, бөөнөөрөө. Халуун гэж жигтэйхэн байсан. Урсаад л урсаад л.
Жижиг зулзага хорвоо ертөнцтэй танилцсан шигээ толгой нь 2 тийшээ ээлжилж хараад л, хальт онгироод л сайхан байх шиг байна лээ. Гэм нь халуунд уур нь хүрээд уушиг нь савсайгаад л байх шиг байсан. Ургацынхаа дээжээр уламжлалт төмсний хучмалаа хийж идэцгээв. Амаа олохгүй л байлаа ккк.
За энэ жилийн маань ургац арвин байлаа гэж. Дараа жилийх ч бас арвин байх болтугай.
Өө тийм наадмын мэнд шүү.

Friday, July 08, 2011

Вакцинаа хийлгэв

За өнөөдөр чинь багыгаа дагуулж яваад, вакциндаа хамрагдав. 3 сартайд хийдэг BCG гэдэг вакцин. Манайхаар бол сүрьеэ. Баруун гарынх нь шуун дээр бөөрөнхий тамга шиг зүйлээр дарчихсан. Тэр дугуйн дотроо 6 ширхэг цэгнүүд байна лээ. Явцын дунд тэр нь цэгнүүд тодордог гэсэн. Охин минь нэг сайн чарлаж өгөөд л, харин ч гайгүй шүү.Нээх адилхан нялзрайнууд л энд тэнд чарлаад л хэхэ. Эгдүүтэй байгаам чинь. Нийтээр нь цуглуулаад, нэг өдөр вакцинаа хийчихдэг юм билээ.
3 сар хүрсний дараахан гэрийн хаягаар шуудан ирнэ. Үнэгүй вакцин хийлгэх бичиг, болох хугацаа, хийлгэх газар зэргийг заасан. Бүр урд нь жирэмсэн болмогцоо авдаг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээ авахаар очиход өгдөг анкетийг бөглөнө. Энэ нь тухайн үеийн хүүхдийн биеийн байдлыг асуусан асуултууд байдаг юм билээ. За тэгээд яваад очиход сувилагч нар нь халууны шил өгнө. Халуунаа үзчихээд бүртгүүлнэ. Хэсэг хүлээсний дараагаар дуудна, эмч нь чагнуураар чагнана, амыг нь ангайлгаж үзнэ. Тэгснээ баруун гарт нь вакцинаа хийнэ дээ. 30 минут тэндээ байдлыг харзнаж байгаад янз бүрийн реакц өгөхгүй бол харьж болдог юм билээ. Одоогоор гайгүй л унтаж байна. Тэр завсар ээж нь блогдсон шиг сууна даа.

Tuesday, June 28, 2011

Бас бус сонин

Монголоос ирсэн 2тойгоо гадуур жаал гарч байгаам байна. Хирошима, Хёого зэрэг мужууд орлоо. Далайн аквариум үзсэн. Хүүхдэд сонирхолтой байх болов уу гээд. Дүүгийн охин нэг том онигоотой. Далайн эрэгт очиж үзсэний дараахан замын хажуугаар өнгөрөх далайг хараад юу билээ гэсэн чинь харж харж байснаа "том ус" гэсэн. 7 натсай л даа. Багадаа их удаж хэлд орсон юм. Жаахан удаан талдаа хүн байгаам.
Нэг дор үеийн охидууд байх их зүгээр юм. Хоёр талд л айлын ганц ганцууд байгаад байхаар эрх, дураараа, ааштай болчих юм. Энд цугтаа дээс тоглож сурах, дугуй унаж сурах, ганц дугуйт унаж сурах гээд л хоорондоо бяцхан өрсөлдөөнтэй... Заримдаа хоорондоо муудсан бололтой харагддаг юм. Нэг харахад эвлэрчихсэн л байдаг, уг нь бол хүүхдүүд ингэж л өсөх хэрэгтэйм. Бидний үед өдөржингөө гадаа тоглоно. Тэр хооронд найзуудтайгаа хэд муудаж хэд сайддаг байлаа шд. Одоо монголд гараад амар амгалан тоглочих хүүхдийн талбай байхгүй гэж ээж үглэх. Энд бол шаал өөр л дөө, хүүхдийн талбай ихтэй. Гэхдээ тоглох хүүхдүүд нь ховор талдаа. Учир нь хүүхдүүд завгүй. Тийм ч дугйлан, секц гээд. Азаар манай гадаах талбайд хүүхдүүд олонтой, гэм нь ээж нар нь цуг гарч харагддым. Би бол гардаггүй ээ, хааяа л гарна. Хүүхдүүд хоорондоо тоглоод л, муудвал муудаад сайдвал сайдаг гэж бодоод.

Friday, June 24, 2011

Гялс

За энэ японд их халж байна. Нэг хэсэг дулаарч өгөхгүй сэрүүхэн байсан юм. Тэгсэн одоо шууд 30 хэсээс дээш халаад, хөөрхий муу ээжийг минь сандаргаж байна ш дээ. Зээ охиноо харах гэж ирсэн юм. Би чинь ажилдаа ороод завгүй болсоон. Өдөр нь цайныхаа цагаар очиж хөхүүлнэ. Тэх хоорондоо ходоод руугаа гялс нэг юм олж чулуудна хэхэ.
Ээжтэй минь хамт дүүгийн 7 настай охин цуг ирсэн юм. Сэтгэлийн хөөрлөөр япон явна гээд ирчихсэн, ирүүлчихсэн улсууд нэг нь гэрээ ээж аавыгаа санаастай, нөгөөдүүл нь охиноо санаастай л байх шиг байна. Хэлийг нь мэдэхгүй, идэж уух зүйлээс заримыг нь идэж чадахгүй гэх мэт асуудлууд байна. Аминдаа ганц нэг үг зааж өгөөд л байгаа. Хэл ам сугалчих гэсэн яасан хачин юм гэсэн, хоолоо олж идэж буй ганц хэлийг минь ккк.

Сүүлийн үед хүүхдүүийн дунд энэ дуу моодонд ороод, том охины маань амнаас салахаа байсан. Дүүгийн охин хамт дагаж дуулаад бараг сурчихсан. Томчууд бид ч бас дагаастай. Бүтэн сайн өдөр орой 9 цагаас гардаг драм. Их хөөрхөн, ээж нь багад хаяад явчихсан, аав нь өвчнөөр өнгөрөөд өнчирж хоцорсон 2 ихэр хүүхдийг аавынх нь сайн найз түр өргөж авдаг юм. Тэгээд л тэдний аж амьдралын тухай өгүүлсэн кино.

Monday, June 20, 2011

Эргэн тойронд

Уулзаагүй уджээ.
2 зулзага том болцгоож байна. Бага нь 3 сар хүрчлээ, өдрөөс өдөрт өсөөд л, хүн хараад малийдаг болж байна. Ход ход инээж эхэлж байна. Санаа гэж явж байна бас. Хэвтүүлчихээр авахуулах гээд арван гурван мэхээ үзүүлж байна. Ганганаж нэг үзээд, орилж нэг үзээд, уйлж нэг үзээд, хашгирч нэг үзээд тэврүүлчиж байна. Толгойгоо даах гээд л дэнчигнээд эгдүүтэй болоод, хайр хүргээд байхын.
Том нь хөөрхий минь дүүгийнхээ тэрийг ингэ тэг гэж зарагдаад, дүүгээ тэгчив ингэчив гэж загнуулаад. Өрөвдөөд байхын.
Би нь ажилдаа орцон, эмээ нь ирцэн, сайхан байна.
Нээх олон юм бичмээр байсан чинь бичих юмаа олж ядаад байна, дараа орж ирэхээс...

Monday, May 23, 2011

Baby in car


Бяцхан гүнжээ машиндаа суулгаад жирийдэг болсон. Эхэндээ бас биеэ бариад эвгүй юм билээ, айгаад л. Одоо овоо дасаад ойр зуур дэлгүүр хоршоо орчихоод байгаа. Нэг таалагдсан зүйл нь зураг дээрх зүйл. Ард яваа машин бас болгоомжтой явна гэсэн үг. Монголдоо нэвтрүүлмээр зүйлийн нэг мөнөөс мөн тийм үү?

Мөн гүнжээ суулгаад өөрөө жолоогоо бариад явахад их амар зүйлийн нэг бол хүүхдийн суудал. Энд цагдаагийн газрын зам тээврийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс 1 сарын хугацаатай зээлж болдог юм билээ. Энэ хооронд хүмүүс өөрсдийн машинд суулгаж болохоорыг нь сонгож худалдаж авах хугацаа олгож байгаам.Гүнж энэ сандалдаа суугаад машин хөдөлж байвал тааламжтай нь аргагүй унтаад л явна шүү дээ. Харин гэрлэн дохио энэ тэр дээр жаахан л зогсвол уйлах гээд ээжийг сандаргаж байгаам.

Saturday, May 14, 2011

Хурдан юм аа

Хүүхэд ч хурдан юм аа, нэг мэдсэн 2 сар хүрчиж. Томыгоо анх хурдан 1 сар хүрээсэй, хурдан 6 сар хүрээсэй гээд л хүлээгээд л байдаг байсан бол одоо нэг их хурдан гэж хүлээхгүй байна өө. Бодвол ийм хөөрхөн, сүү үнэртсэн үе нь нүд ирмэхийн зуур өнгөрдгийг мэддэг болсонтой холбоотой байх өө.

Ярихаар өөдөөс малийгаад инээдэг болж байна. Бас бүр илэрхий аан уун гээд яриад байдаг болж байна. Харц нь тогтоод юмыг их л нухацтай хардаг болж байна. Ээжийгээ дагуулаад хардаг болж байна. гээд л эрдмүүдээ эхнээс нь сурч байна.
Ёстой хөөрхөн юм аа. Ээж аав аниа гурав тойрч суугаад л өхөөрдөөд өхөөрдөөд ханахгүй л байгаам.

Энд халаад, гадуур зугаалаад л сайхан байнаа. Удахгүй бүгчим халуун нь эхэлнэ гэж бодохоос яаая...

Хотын захиргааны эрүүл мэндийн албанаас хүн ирж нярайн байр байдалтай танилцдаг юм байна. Баахан асуулт асуугаад л тэмдэглээд байна лээ. Асуултууд нь
-Өдөр бүр усанд оруулж байгаа биз дээ?
-Дан хөхөөрөө юу? Эсвэл нэмэлт хүүхдийн сүүгээр угждаг уу?
-Аав нь хүүхдээ асрахад хэр идэвхитэй оролцдог вэ? Япон аавууд зарим нь их идэвхи санаачлага муутайгаас ээжүүд их стрессддэг гэж сонсож байсан юм. Мөн сүүлийн үед хүүхдийн асаргаа хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр их анхаардаг болоод байгаан. Учир нь төрөлт багасаж хүн ам нь өндөр настангууд зонхилдог болсонтой холбоотой гэсэн.
-Ээжийн бие хэр тэнхэрч байна. Хоолны дуршил хэр байна? Нойр дутуу зэргээс болоод ядарч байгаа зүйл байна уу?
-Доошоо юм гарахгүй байгаа биз дээ?
гэх мэт асуулт байсан.

Дээрээс нь хэдэн сартайд нь хаана очиж ямар вакцин хийлгэх, хэдэн сартайд нь яслид оруулж болдог, бүр зайлшгүй хэрэгцээ гарвал түр хугацаагаар хүүхдийг нь харж өгдөг тийм тийм газар тэнд энд байдаг гэх мэтээр их хэрэгтэй мэдээлэл өгдөг юм билээ. Яаралтай үед мэдээлэл авах соронз бүхий утасны дугаар өгсөн, Түүнийгээ хөргөгч зэрэг нүдэнд ил харагдах газар наагаарай гэсэн. Тийшээ нь утасдаж сандарсан үедээ зөвлөгөө авах, нэг бол хаана очиж үзүүлэх зэргээ асуудаг гэсэн.

Мөн хүүхдэдээ нэмэлт хоол өгөх, ээжийн зөв хооллолт зэргийн талаар ямарваа нэгэн асуудал гарвал нэрэлхэлгүй утасдаарай, утсаар үнэгүй зөвлөгөө өгдөг гээд л нэг өдөр баахан л юм ярьсан.

Бас хүүхдийн жинг үзээд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг тайлбарлаж өгсөн. 1 нас хүртлээ хүүхдийн тархи 70 хувь хүртлээ томорч хөгждөг учир хүүхэдтэйгээ сайн ярьж байх хэрэгтэй гэсэн.

Дажгүй санагдав


Жич: Дуучин Жаргалсайхан гуайн гарын үсгийг тээр жил авч билээ. Оюутан байсан юм даг. Их л хөөрч байснаа санадаг юм. Тэмдэглэлийн дэвтэрт минь хадгалаастай бий дээ.

Thursday, May 05, 2011

Живх



За энэ живхний ачаар их л ажил амжуулж байна дөө. Даавуу угаана гэж гүйхгүй, амар юм. Том зулзагыг төрж байхад чинь сургуулиа дөнгөж төгсөж байсан улс санхүү тал дээр бэл бэнчин муутай, бас тэр живх чинь монголд ховор нэлээд үнэтэй байлаа шүү дээ. Одоо ч бас л үнэтэй л юм шиг байна лээ, харин төрөл нь олширсон сураг дуулдсан. Том зулзага анхнаасаа хэрэглээгүйм болохоор хааяа нэг хэрэглэхээр гуя өвдөөд гээд дургүй байсан юм.
Харин жижиг зулзага өдрийн хэд ч сольж байна бүү мэд, 3 төрлийг хэрэглэж үзлээ. Хамгийн зүгээр санагдсан нь Merries. Материал нь их зөөлөн санагдсан. Харин энэ Pampers ширүүндүү бас хув хуурай байдаггүй л юм билээ. 3 дахь нь Гэнки гэдэг живх, зургийг нь авч амжилгүй дуусгачихаж.

Ээж аавын минь үед их л хэцүү байсан гэсэн. Өвөл орой ажлаа тарчаад цэцэрлэгээс нь аваад ирнэ, гэр хүйтэн, угаасан даавуу, шээстэй гудас нь хатаагүй гээд л хөөрхий муу ээж аав минь зүдэрдэг байсан гэнэ лээ. Хадмууд нойтон даавууг нь хатаах гээд л гэдсэндээ ороогоод л унтдаг байсан гэсэн.
Тэхэд бид бол хажууд нь жаргалтай мангар бацаанууд өө гэж, хэхэ.

Өө тийм, нэг юм мэдэж авлаа шдээ. Шээгээд баагаад энэ живх чинь норчихоороо тэр гадна талых нь шар зураасууд нь ногоон, цэнхэр энэ тэр болж өөрчлөгддөгийм байна. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаанаа гэдэг шиг эхэндээ мэдэхгүй тэмтэрч үзээд л байсан чинь. Ирээдүйд ээж аав болох хүмүүс мэдүүштэй л юмны нэг.

Thursday, April 21, 2011

Үргэлжилнээ

Нээрээ хөхүүлэхдээ хөхөндөө массаж хийдгийн байна лээ, тэгвэл сүүний гарц сайжирдаг гэсэн. Массаж хийх хөхнийхөө эсрэг гарыг хөхнийхөө доор тулж өгөөд нөгөө гараараа дотогш нь, дээш нь, ташуу шахаж өгдөг юм билээ. Санаа дагаад ч тэр юм уу сүү сайн гараад байгаа ч юм шиг.

Төлбөрийн хувьд засгаас 420,000 иен өгдөг юм билээ. Дээхэн энэ нь нэлээд бага байсан бөгөөд хүрэлцдэггүй, зөрүүг нь өөрсдөө төлдөг байсан гэсэн. Одоо бол хангалттай хүрэлцдэг гэсэн байх шүү. Миний хувьд засгаас өгдөг мөнгөнд багтсөөн.
Өө тийм, жирэмсэн болоод эмчийн хяналтанд ороход бас засгаас 10 хэд байлаа даа хуудас тусгай бичиг өгдөг юм билээ. Тэгээд 1 үзүүлэхдээ л 1 хуудсан дээр нь овог нэрээ, төрсөн он сар өдрөө, мөн төрөх өдрөө бичээд өгдийн, тэхээр үнэгүй үзэж өгдөг юм билээ. Нэмэлт эм бичигдвэл тэрнийхээ үнийг харин өөрсдөө төлнө. Монголтой харьцуулахад бараг үнэгүй төрчихөж байгаам. Уржнан жил хамаатны нэг хүн төрөхдөө сая гаран төгрөг зарцуулсан гэж байсан. Хаалгачаас нь авахуулаад л мөнгө өгөхгүй бол төрж чадахгүй гэсэн хэхэ.

Төрсний дараа хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалыг бүрдүүлэх гээд хотын захиргаан дээр очиход хотын захиргаанаас баяр хүргэж 120 ширхэг хогны уут өгдөг юм билээ хэхэ. Учир нь живхийг өдрийн 10, 20-иор нь хэрэглэж хаядаг тул. Бас тусгай газраас очиж мод юм уу цэцэг очиж авах бичиг бэлэглэсэн. Бид модыг нь авах гэж байгаа, гадаанаа тарьж ургац хураанаа,ккк

За өөр чинь юу билээ, санахаараа бичнээ.

Monday, April 18, 2011

Бас бус сонин

Мэдээж төрсний дараа улаан нялзрай амьтныг чинь угааж арчиж, хэмжчээд, ирж амлуулна. Манай хүн их ховдог байсөөн, шууд л шоб шоб гээд өвдтөл хөхсөн шд. Аниа нь бас тийм байсым дөө, ер нь ховдгийн удам байх шиг байгаам ккк.
Тэгээд тэр өдөр ээж нь төрөх гэж хамаг хүч чадлаа шавхаад ядарсан тул өнөө орой бид нар харна гээд, эргэлт дуусахаар аваад явчдын билээ. Ээж хальт дотроо сайн харж авах минь, солигдож барьчих вий гэж айгаад л хэхэ. Яагаав тийм драм энэ тэр байдаг шдээ тээ. Гэхдээ манай гүнж их том байсөөн япон бичигхээн хүүхдүүдийн дунд. Энд чинь нээх жижигхээн хүүхэд төрүүлдэгийн, бас л авяас шүү гэж бодсон.

За тэгээд маргааш өдрөөс нь эхлээд 3 цагийн зайтай очиж хөхүүлнэ. Ингэж хөхүүлэхдээ их учиртай хөхүүлнэ. 2 мээмээ ээлжилж эхний ээлжинд гурав гурав минутын хугацаатай хөхүүлнэ. Тэгээд дараагийн удаагийн хөхүүлэлтээр хөхний толгой өвдөх нь бага байвал хөхүүлэх хугацааг 4 минут, 5 минут, 6 минут гэж уртасгана. Энэ нь хүүхдээ хөхүүдэх үед үүсч болох элдэв проблемуудаас зайлснийх арга гэсэн. Хэрэв өвдөөд байвал хөхний толгойнд тусгай ризенэн толгой угладаг юм билээ. Цуг төрсөн ганц нэг ээжүүд углаж байгаад д хөхүүлж харагдсан. Би ч бага зэргийн өвдөлт байсан ч гүрийгээд л байсан. Сувилагч харин гярхай олж харчаад нэг тос түрхэж өгсөн. Хүүхдийн аманд орсон ч ямар ч хор нөлөөгүй гэсэн тэр тос нь.

Өө тийм, хөхүүлэхийн өмнө хүүхдээ грамлана, хөхүүлсний дараа бас грамлана. Нэмэгдсэн тоогоор нь хөхсөн сүүний хэмжээг тодорхойлоод тусгай хүснэгтэд бичиж тэмдэглэж байсан.

Тэр тусгай хүснэгтэд нь хэдэн цагт хэдэн грам юугаар хооллосноо бичнэ, жишээ нь хөхөөрөө, хүүхдийн сүү, глюкоз гэсний аль нэгийг нь дугуйлна. Ингэхдээ баасан? шээсэн? гулигсан? гэдгийг давхар тэмдэглэнэ.

Усанд яаж оруулах тухай зааж өгнө, гарах өдрийн өглөө нь дуудаж усанд оруулуулаад, зааварчилгаа өгнө.

Өдөр бүр өглөө орой сувилагч халуун, даралт, савны агшилтын байдлыг үзэж шалгана. Сав агшаах эм өгдөг юм билээ. Уусны дараагаар аймаар өвдөөд байхаар нь эмчдээ хэлж байгаад зогсооцон. Бас өтгөн маань гарахгүй байсан нь эм өгч байсан.

Төрсний дараа зураг, гарахад зураг аваад л сүүлд нь бэлэг гээд өгдгийн байна лээ. Ээж бол хамаг гоо сайхнаа шинэ хүндээ өгчихсөн царай муутай юм л гарч байгаам, харин бусад хүмүүсийн өнгөлөгийг ээ.ккк Тормолзсон алаг 2 нүдийг минь тойроод жаахан сэвхтчихсэн, тийм ч тод биш л дээ уг нь, гэхдээ л яаж арилгах вэ улсуудаа, туршлагаасаа хуваалцаарай.

Жич: энэ бичлэг баахан хөх мөх гээд нэг тийм ... бичлэг болчиж, сорри шүү.

Wednesday, April 13, 2011

Гам барих?



Төрөөд л шууд япон хоол идсэн. Юун шар хар шөл, шар будаатай цай. Хэ хэ. Цагаан будаа, загас идээд л байлаа шүүдээ. Ядаж байхад эмнэлгийн тэр хоол нь их амттайг хэлэх үү. Болдог бол нэммээр л байдаг, даанч нэмж болохгүй. Монголоос ээж аав минь гам сайн бариарай, шөл энэ тэр хийж уугаарай л гээд байсан, би ч за л гээд байсан. ккк
Өө тийм. Хоолонд харин нээх хориод байх зүйл байдаггүйм шиг байна лээ. Аль болох шим тэжээл ихтэй хоол ид гэдэг юм билээ. Янзан бүрийн ногоо, жимс, жүүс хүртэл өгч байсан. Өглөөний хоолонд тараг байнга өгдөг юм билээ.

Би хувийн эмнэлэгт төрсөн. Улсынхаасаа нэг их мөнгөний зөрөө байхгүйм шиг санагдсан. Ганцаараа нэг өрөөнд байсан. Яг л зочид буудал шиг, бүх юм нь байна. Харин шүршүүрийн өрөө л тусдаа, нийтийх. Энд чинь төрөөд маргаашнаас нь усанд орчдын байна лээ. Хийсвэр бол мэдээж нэлээд сүүлд ордог байх. Ээж монголоос загнаад усанд орж болохгүй шүү гээд, тэгэхдээ би 2 өдрийн дараа нь тэсэлгүй орцон. Сувилагч нар нь усанд орсон уу гээд асуугаад байхаар чинь хэцүүм билээ, үнэр танар гэж аймаар байгаа байх гээд санаа зовоод байгаам чинь. Өө тийм өрөөний крант нь халуун усгүй, гараа угаах гэж үгээ хэлсээн. ккк. Тэр нь гэхдээ час хийсэн хүйтэн ус биш байсан л даа. Гэхдээ л гам бариад хүйтэн усанд гараа дүрмээргүй байдаг, Ус буцалгагчинд ус халааж байгаад гараа угааж байлаа гэж.

Эргэлт бол тэр өдрөөс нь эхлээд л оруулчдаг юм билээ. Мэдээж эргэлтийн тодорхой цагтай. Хуучин ажлын газрын найзууд, бас бус хүмүүс төрсний маргаашнаас л эргэж байна гээд ирцгээсэн.

Улаан шинэ маамууг бол төрсөн өдөр нь ээж нь ядарсан учраас тэр өдрөө тухтай унтаж амраг гээд сувилагч нарын өрөөнд хонуулдаг юм билээ, хэрвээ ээж хүсвэл шүү дээ. Би өө тэг тэг гээд өгөөд явуулцан. Тэртэй тэргүй эмнэлгээс гараад тувт цуг байх юм чинь гэж бодоод. Тэр хооронд хүүхэд уйлбал глюкозоор угжчихдаг юм билээ. Сүүлд тэр нь гэдсийг нь цатгахаа болиод ирэхээр нь хүүхдийн сүүгээр угжиж байсан. Эмнэлэгт байх хугацаанд нэг л өдөр цуг өрөөндөө унтсан. Бусад үед нь тувт цаана байсан. Тэр хооронд 3 цагийн зайтай ирж хүүхдээ хөхүүд гээд л өрөө рүү залгана. Хөхүүлэхдээ бас нарийн учиртай хөхүүлнээ, тэрийг дараа бичье.

Monday, April 11, 2011

Гялс


Гялс блогоороо шагайгаад авнаа.
Бяцхан гүнж өдрөөр өсөөд л байж байна. Том гүнж 9 хүрээд, 3 дугаар ангид дэвшиж ороод, шинэ багш, шинэ хүүхдүүдтэй зугаатай байна гэсэн. Энд чинь анги дэвших тоолонд багш нь солигдоод, хүүхдүүдээ хооронд нь холиод солиод тавьчдаг юм билээ.

Сакүра цэцэглээд сайхан байнаа. Бид бүтэн сайнд явж сакүра модны дор сууж мах шарж идлээ.

Энэ дуу бол том зулзага дүүдээ дуулж өгдөг бүүвэйн дуу.

Бас газар хөдлөөд байх юм, зүүн японд. Аймаар ч юм шиг. 2012 онд яана яана гэсэн нэг мэдээлэл яваад байгааг ч хэлэх үү, тэрийг нь аль болох чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хичээгээд байгаа юмсан уг нь...

Tuesday, April 05, 2011

Том ээж

Том ээж аль 9 жилийн өмнө бага ээжийг төрүүлж байлаа шүү дээ. Тэгээд 2 дахь нь юм чинь ганц дүлээд л гаргачихна гээд пээдийгээд байсан чинь юу вэ? үхэнгээ алдсан шдээ. Бүхэл бүтэн 15 цаг гаран өвдөөд, сүүлдээ ямар ч тэнхэлгүй болоод... Аман дээр "эмчээ хийсвэр хийлгэеээ" гэдэг үг гарч ирэх гээд л байгаам чинь. Еэ тэр ардын маань "Үхэх төрөх 2 чинь адил" гэдэг үг их үнэн юм билээ шд. Том зулзагаа "шууд" л гаргачихаж байсан болохоор энэ удаад бас тийм л байх гэж бодож байсан юм. Одоо бодохоор л шууд гэдэс өвдөж байна ккк, гэхдээ мартчих байх дөө гэж. Нас ч залуу байна гэсэн юм яриад л.

За 9 жилийн дараах болохоор бараг анхныхтай адил гэсэн л үг. Бүх юм нь шинэлэг, нээрээ ингэдэг билүү, ингэж байсан билүү гэдэг асуултын тэмдэгтүүд ар араасаа цувраастай. Одоогоор мөөмөө идээд л, унтаад л, баагаад л, шээгээд л, үнэгчлээд л, уйлаад л, ганц нэг аан уун гээд л, гулигаад л байж байна. Бага ээжийн багын төрхтэй адил санагдсан. Гэхдээ хүүхэд байнга өөрчлөгддөг юм билээ. Бага ээж багадаа яг ээж байсан бол одоо яг аав болсон.
Аан тийм, өлгийдөөгүй, шууд хувцас өмссөн.

Том ээж зэрэгцэж унтаад л, юм л бол идэх юм эргүүлээд л байж байна. Төрөхөөсөө өмнө сүү орвол орно биз, орохгүй бол тэр л биз, бага ээжийн үе шиг идээд л байхгүйм шүү, гуалигхан байх минь гэж бодож байсан хүн чинь шинэ хүнээ хараад өөрийн эрхгүй сүү оруулах минь гэж бодоод л идээд байгаам чинь хэхэ. Тэр том ээжийн бүдүүн хадуун одоохондоо ер нь хэнд хамаа байнаа тийм ээ? Охин минь л хөхөөрөө байвал адаглаад өвчин ч бага орооно шүү дээ.

Бага ээж

Бага ээж бол дүүгээ мундаг харж байнаа. 30 минут гараад ирэх хооронд памперсийг нь 3 солиод, бас хувцсыг нь солиод тавьцан байвал яах уу? Сэрж уйлаад памперсийг нь сольж байтал шээгээд, тэгээд хувцсыг нь сольж байх хооронд дэвсцэн байсан памперсандаа бас дахиад шээцэн гэсэн шүү дээ, Хэ хэ.

Монгол хэл барагтаа амнаасаа унагадаггүй хүн чинь дүүтэйгээ монголоор яриад байхымаа. Уйлахаар нь за за гараа идэж бай гэж авна лээ. Бүүвэйн дуу аялаж өгч байнаа, япон хэлээр.
Унтаарай унтаарй ээжийнхээ энгэрт
Унтаарай унтаарай ээжийнхээ гар дээр гэсэн үгтэй.

Өө тийм бага зулзагын нэр Солонго. Энэ нэрийг өгөх гэж манай гэрт хөөрхөн "хуйвалдаан" явж байгаам. Дараа бичье.

Friday, March 25, 2011

Ёстой том сонин дуулгах уу

Тэр нь юу вэ гэвэл төрөөд. 2дахь бяцхан гүнжээ угтлаа, бид 3.Одоо 4-үлээ болж авсан. Ажил ч ундарч байна даа гэж... Аниа гэж 2дахь жижиг ээж нь л гэсэн үг. Том ээж надад их тустай байна гэж жигтэйхэн.

Monday, March 14, 2011

Унш бас дахин унш


Охинтойгоо нийлж номоо уншаад л байж байна. Охины уншдаг ном бас л сонирхолтой байна шүү. Од эрхэс, түүнтэй холбоотой сонирхолтой яриаг цуглуулсан нэг ном уншлаа. Зулзага бид 2 өөрсдийн болон аавынхаа ордыг уншиж, заримдаа энэ нь яг таарч байна тээ, заримдаа энэ ч арай биш байнаа гэж ярилцсаар уншиж дуусгав. Их л олон одны нэр гарав, бүгдийг нь цээжлэнэ гэж худлаа л юм шиг байна. Монголоор нь ч хэлж мэдэхгүйм чинь хэхэ.
Гэхдээ ордноос илүү 12 жилийн зурхайд арай илүү итгээд байдаг юм.

Sunday, March 13, 2011

Хүж дэлхий амгалан байг


Байгалийн гамшигаа гэж, үнэн аймаар юм даа. 5 дэх өдөр ажил дээрээ сууж байсан монголоос ээж минь залгалаа. Сонин юм даа тэр бүр гар утсаараа нэгжээрээ залгаад байдаггүй улсууд чинь гэж бодоод л хамгийн түрүүнд ээж аав нар минь сайн байгаа даа гэж санаа зовон утсаа аваад л шууд
-Яасан ээжээ, та нар зүгээр үү?
-Бид зүгээр, харин та нар зүгээр үү? Японд газар хөдлөөд энд монголд мэдээгээр гараад байна.
-Өө тийм үү, мэндсэнгүй. Бид сайн, орой залгая.
Нэг иймэрхүү яриа болоод л утсаа тасаллаа. Орой нь ТВ-гээ асааж мэдээ жаал харав. Гар утас маань хангинаж эхэлсэн дээ. Аав, ээж, хамаатан садан гээд л. Ажлаа тарж ирээд л мэдээ харсан чинь бүх сувгаар газар хөдлөлт, цүнамигийн талаарх мэдээ гараастай.

Эд нар хүүхдүүдээ бүр цэцэрлэгт байхаас нь газар хөдлөлт, гал гарвал яах талаар заагаад сард нэг удаа заалав ч үгүй сургалт явуулдаг улс байгаам. Бага, дунд, ахлах сургууль, бүх төрлийн их дээд сургууль, коллежууд тийм сургалт явуулна. Албан газар ч мөн адил. Гадаадын оюутнууд, дадлагажигч, ажилчдадаа хүртэл заавал тийм сургалтанд хамруулдаг юм. Айлууд нь юмыг яаж мэдэхэв гээд байнгын хүнс, бас бус зүйл бэлдээд тавьчихсан байдаг юм билээ. Мөн зурагтаар ч газар хөдлөхөд ийм ийм юм бэлдээд бэлэн байлгавал тийм ч юманд нь тустай гээд л гарч байдаг юм.
За баахан оршил биччихлээ. хэхэ.

Миний амьдардаг газар баруун япондоо ордог юм. Энэ удаагийн газар хөдлөлт зүүн япондоо болоод. Бид хэд нь одоохондоо нам тайван л байна. Гэхдээ л зурагтаар аймаар аймаар юм харахаар бас сонин болж байна шүү. Одоо түгшүүртэ байдал баг зүрэг намжаад, аврах, дутагдуж буй хүнс, ус, сураггүй буй хүмүүсээ эрж хайх зэрэг ажлууд өрнөөд эхэлчихсэн л байна. 2 өдөр уулзаагүй эх үрсүүд бие биенээ олж уулзаад л, амьд уулзалдсан баярын нулимсны хажуугаар орон гэрээ алдсаны харууслын нулимс холилдоод л. Мөн нэг залуу ингэж ярьсан. Гэрээрээ эхнэр 2 охин 1 хүүтэйгээ гар гараасаа хөтлөөд цүнамигаас зугтаад өндөр газар луу гүйсэн. Амжилгүй цүнамид өртөөд, том охиноо л олсон, бусад 3-ыгаа олоогүй байна, амьд байгаасай л гэж залбирч байна гээд уйлсан. Аймаар байгааз дээ. Би өөрийгөө оронд тавьж бодоод эвгүй болоод сувгаа сольсон ш дээ.

Газар хөдлөлтөндөө яагаа ч үгүй мөртлөө усанд автчихсан хотыг хараад, зөөлөн нь хатуугаа гэж үнэн юм даа гэж бодогдов. Эндхийн байшин барилгууд газар хөдлөлтөнд үнэхээр даваад гарахаар баригдсан байдаг гэж сонссон. Хаа нэг газарт газар хөдлөлт болоход дотор талын эд хогшил нурсан, эсвэл хана нь цуурсан зэрэг багахан хохирол байдаг юм билээ. Тэгсэн энэ цүнами хамаг хотыг нь үндэстэй юутай хээтэй нь арчаад өгчихлөө шүү дээ. Бид бас хэрэв цүнами орж ирвэл манай хот ч дорхноо л усанд автах байх даа гэж ярилцаад, өндөрлөг газар чинь билээ гэж хайж үзлээ. Манай хот япон тэнгистэй хиллэдэг юм, хэдхэн км яваад л далай шүү дээ.

Монголд байгаа хүмүүс нээрээ их мэдээлэл сайтай байсан шүү, хэхэ. Бидний мэдээгүй зүйлийг олоод мэдчихсэн. Атмын цахилгаан станц нь дэлбэрцэн гэнэ, бушуухан наашаа монголдоо ир гэж их олон хүнээс сонслоо. Настай хамаатнууд маань ээж аав 2луу утасдаад тэд нарыг одоо бушуухан ир гэж хэл гээд аав ээж 2ыг минь сандаргаад авсан байгаам. Киотод байдаг найзыг минь гэрийнхэн нь тэндээ ярилцаж байгаад ирүүлэхээр шийдээд байна, бушуухан наашаагаа ир гэж хэлсэн гэнэ лээ.

Аав минь нэг ярьсан чинь японыг магтаад л байна лээ. Яасан гэсэн чинь ард түмэн нь хий дэмий сандралгүй, тайван байж зөв шийдэл гаргах юмаа л гэнэ. Ийм үед чинь хэт их сандарч паанигт оролгүйхэн шиг тухайн цаг үеээ олсон зөв шийдвэр гаргах нь л хамгийн чухал байгаам шүү дээ гээд л. Засгийн газрынх нь удирдлагууд ч гэсэн ард түмэндээ хандаж тийм мэдэгдэл хийсэн ш дээ. Тэвдэж сандралгүй, тайван амгалан байж, дээрээс гаргаж байгаа шийдвэрийг дагахыг хүсч байна гээд. Тэхээр монголд байгаа та нар минь ч гэсэн хэт их сандралгүй, бас янз бүрийн цуурхалд авталгүй тайван амгалан байхыг хүсье.

Tuesday, March 08, 2011

Эмэгтэйчүүдийн баярын мэнд

Бага байхад ээждээ гараараа хийсэн бэлэг өгөх гээд 2 дүүтэйгээ үзэж тардаг байж дээ. Эрэгтэй дүү хальт шүлэг зохионо, би яахав тийм авъяас энэ тэр нь байхгүйм болохоор эмэгтэй дүүтэйгээ нийлж өнгийн цаасаар цэцэг энэ тэрхэн хийж наагаад л өгдөг байж билээ. Бас ил захидал дээр хайртай дуртайгаа бичиж өгдөг байсан. Энд ирснээсээ хойш утсаар л ярьдаг болох шив дээ. Одоо ч бидний тэр хүүхэд насны дурсамжийг ээж минь хадгалчихсан байдаг юм. Томорсон хойноо үзэхэд хальт ичээд байдаг золиг байна лээ ш дээ.
Тэгээд бүх эмэгтэйчүүддээ зориулаад дээхэн үеийн нэг гоё дуу орууллаа.

Sunday, March 06, 2011

Монголдоо хуулчихмаар


Монголдоо хуулаад хэрэгжүүлчихмээр зүйл энд зөндөө л байдаг юм. Тэрний нэг нь хотын харъяа номын сангаас явуулдаг "нүүдлийн номын сан". Номоор дүүргэсэн автобус тухайн хорооны саданд ирж зогсоно. Ээж аав нь завгүй хүүхдүүд номын сангийн картаа авч очоод дуртай номоо зээлнэ. 2 долоо хоногийн хугацаатай. Дараагийн ирэлтэнд нь буцааж өгөөд өөр ном зээлнэ гэх мэт. Ингэж ирэхдээ хүүхдүүдэд дохио өгч ая явуулна. Охин тэр аяыг нь сонсоод л суга үсрэн гэрээсээ гарна. Заримдаа 10 ном барьцан орж ирнэ. Заримдаа цөөхөн. Тэр өдөр нь өнөөдөр байгаад зулзага 4 ном барьж орж ирэв. Ээж та энийг хардаа, энийг нь уншиж үзээрэй, сонирхолтой ш дээ гэх. Ээжид зав гарах болов уу даа, хөөрхий. Яг одоо нэг өөр ном барьж аваад эхэлцэн байгаам. Гэхдээ зулзагынхаа санал болгосон номыг уншинаа. Ядаж л тэр номных нь талаар сэтгэгдлээ хуваалцаж ярилцах хэрэгтэй, охинтойгоо. Энд ингэж хүүхдүүдтэйгээ мэдээлэл солилцож байхыг зөвлөдөг юм билээ.

Friday, March 04, 2011

Төгөлдөр хуур



Би оюутан байхдаа ээжийнхээ ажлын төгөлдөр хуурын багшаар төгөлдөр хуур заалгадаг хүн болж хэдэн сар явсын. Харин оронд нь япон хэл заадаг байлаа гэж. Оюутан би заах ч гэж дээ. Ноот энэ тэр заалгасан ч нэг их цээжлээд сүйд болдоггүй байлөө. Автоматаар л цээжилдэг байсан, хэхэ. Удалгүй багш маань япон явж, би ч төгөлдөр хуураа орхисон дөө.
Тийм болохоороо ч тэр юм уу, зулзагаа төгөлдөр хуур тоглоод сурчаасай гээд жилийн өмнөөс заалгаж эхэлвээ. Охин ч дуртай л байгаа. Гэм нь багш нь жаахан хатуу, охин нэлээд халшранаа. Гэхдээ яахав гүрийгээд л явуулаад л байгаа. Заримдаа ээж өөрийн хэрэгжүүлж чадаагүй хүслээ охиндоо тулгаад байгаан болов уу гэж боддог ч, ирээдүйд өөрт нь хэрэг болох юм болов уу гэж бас горьдоод л...
Саяхан тайлан тоглолт нь болоод. Багш нь хэд хэдэн хүүхдүүдэд гэрээр төгөлдөр хуур заадаг юм. Тэд нарыгаа цуглуулаад тайзан дээр тоглуулчихна. Ээж аав, эмээ өвөө, ах дүү, найз нөхөд нь ирээд үзчихнэ. Энэ нь хүүхдэд их нөлөө үзүүлдэг юм шиг байгаам. Тайландаа бэлдэж төгөлдөр хуураа сайн давтана, үеийнхээ сайн сайн хүүхдүүдийг хараад шар нь гозойно гээд л. Охинтой минь нас чацуу нэг охин бүр 5 жил хичээллэж байгаа гээд, сүрхий тоглож байсан шүү. Охин ч мундаг юм гээд л уулга алдаад байсан. Энэ жилийх нь сүртэй тайз энэ тэр дээр гарч тоглоогүй ч бас ч гэж дажгүй том зааланд болж, хүүхдүүд бүгд л биеэ жаахан барьсгээд л, хэрэндээ сандарч байнаа. Зулзага маань ч "чичрээд" гээд л байсан. Анх удаагийх нь тайлан байсан болохоор. Багш нь их хүнд ая дар гэж хэлээд, охин минь дунд нь ээжийнхээ цээжинд нүүрээ нааж нэг уйлж үзсэн. Ээж, багш нь миний охиныг чадна гэж итгээд л энэ аяыг өгсөн байх гэж тайвшруулж, уйл уйл миний охин, уйлах сайн гэсэн юм яриад л. Хэ хэ. Уг нь өөрийнх нь дарах гэж байсан аяыг багш нь болиулцын, учир нь тэрнээс өөр ая дарж чаддагүй нэг банди байдаг гэнээ, хэхэ. Тэрэнд булаалгацан.
Тайлан тоглолт дууссан чинь 7 хоног төгөлдөр хуураа нүдсэнгүй. Өнөөдөр багшдаа юу хийсэн бэ гэж жаахан зэмлүүлэх шив дээ. ккк
Анзаарсан нэг зүйл бол сонгодог аяаа л зааж өгч тоглуулдаг юм билээ. Мөн эрэгтэй хүүхдүүд бараг тал нь байсан байх шүү. Миний мэдэх мэдэхгүй суут зохиолчдын нэрийг зулзага маань нэрлэж сурч байна гэж. Ямар ч байсан энэ жил ч гэсэн ээж нь гүрийгээд л хүргэж өгаад л, аваад л байна даа.
Зураг: Охинд минь ээжийн найз бэлэглэсэн цэцэг. Зулзага тэр дунд ганцаараа баглаа цэцэг авч од болсон.

Аригатоо


Ойрд охины минь амны уншлага болж буй дуу. Үг нь их дажгүй санагдахаар нь блогтоо чирээд ирлээ. Энэ дууны кино нь "Гэгэ гэгэ-ийн эхнэр" гэдэг нэртэй. 2010 он 3 сараас эхэлж -р гарсан юм. Гол баатар болох Мизүги Шигэрү зохиолч нь Тоттори мужийн Сакай минато гэдэг хотын уугуул хүн байгаам. Комикийн зохиолч. Дайнд зүүн гараа дайнд алдчихсан. Мөн дайнд их олон анд нөхрөө алдсан. Тэр дүр зураг нь хожим хойно дайн дууссан ч толгойноос нь салахгүй, үргэлж зүүдэнд нь ирдэг байсан гэсэн. Тэрийгээ комик болгоод бичиж эхэлсэн. Амжилтанд хүрсэн.
Зохиолых нь баатруудын боронзон хөшөөнүүд төрөлх хотых нь гудамжинд тав алхаад л байдаг юм. Жуулчид ч тасрахгүй, бүр зохиолыг нь мэддэг гадны жуулчид ч их. Баатар болгоных нь дэргэд зургаа авахуулна. Бид ч хэд хэд яваад амжсан. Тэгж байгаад зураг оруулнаа.

Thursday, March 03, 2011

Хинамацүри буюу охидын баяр


Зө өнөөдөр 3 сарын 3-ны өдөр. Японд эмэгтэй хүүхдийн баярын өдөр. Тусгай хүүхэлдэйн цуглуулгыг гэртээ чимэглэдэг. Айлууд бүр нүсэр том цуглуулгыг тавьдаг вм билээ. Манайх яахав нүүдлийн улс, иймэрхүү жижиг авсаархныг нь засдаг юм. Тэгсэн таньдаг хүн маань энэ жилийн жил гээд туулайгаар хийсэн хүүхэлдэй өгч явуулсан байна лээ. Найз нь хийдэг гэсэн.
Дэлгүүр хоршоогоор дүүрэн үндэсний хувцас бүхий хүүхэлдэйнүүд зассан байна. Энэ өдөр иддэг тусгай амттан байдаг. Охидууд кимоно өмсөж зураг хөргөө авахуулдаг л гэсэн. Нэг ёсондоо охидынхоо ирээдүйн сайн сайхныг зөгнөж үйлддэг баярын ёслол юм.
Уг хүүхэлдэй нь муу муухайг нь шингээж авдаг гэж үзнэ. Ийм учир тусад голд урсдаг хүүхэлдэй ч байна. Тэрнийг бол далд хийнэ энэ тэр гэхгүй голд урсгадаг юм билээ.

Wednesday, March 02, 2011

Манай адуу

За ийм нэг дуу гарсан юм байна. Дуучин залууг нь харин Бат-Эрдэнэ аваргатай тун адилхан гээд байгаам даа, аль адилхан улсыг тэр гэх вэ дээ тээ?

Third Culture Kids


Ойрд монголоос сонирхолтой ном алга дөө. Гэхдээ зарим нэг хүмүүсийн блогтоо санал болгосон номыг захисан байгаа. Бушуухан ирээсэй гэж залбираад л. Гэхдээ яаж зүгээр суухав, охиныхоо умшдаг романуудаас умшаад л сууж байна. Өчигдөр уншиж дууссан ном энэ. Дэлхий дахинд "Third Culture Kids" шинэ нэр томъёо байдаг юм байна. Сүүлийн хэдэн жилүүдэд ээж аавынхаа аль нэгний ажлын шаардлагаар гадаадад хэдэн жилээр, хэдэн сараар ч гэх юм уу хугацаатайгаар амьдарч байсан хүүхдүүдийн тухай. Тэдгээрт тохиолддог бэрхшээл, сайн тал, муу тал гэх мэтийн тухай бичсэн ном. Охинд минь бас хамааралтай тул. Соёлын өөрчлөлт, өөрсдөө эх орныхоо үе тэнгийнхнээсээ нэг л өөр болчихдог, эргэн тойрон, ялангуяа ээж ааваасаа нэг л хол хөндий байгаад байдаг гээд л дотор нь нээрээ ч ийм тохиолдол байдаг шүү дээ гэж бодогдохоор зүйл зөндөөн байна лээ. Ер нь эцэг эхээ дагаад гадаадын аливаа нэгэн оронд амьдрах нь тэдний оюун санаанд хэрхэн нөлөөлдөг, бүр том болсон хойно нь, гэр бүлтэй болсон хойно нь илэрдэг, мөн энэ талаа хэрхэн даван туулах, өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх гэх мэт сонирхолтой зүйл бичсэн байна лээ. Нэлээд олон хэлэнд орчуулагдсан байдаг гэнэ. Гадаадад гэр бүлээрээ амьдардаг ээж аав нар умшиж үзвэл зүгээр санагдлаа.

Monday, February 28, 2011

Ойрын сонин сайхнаас



Сүүлийн үед охинтойгоо хамтарч хийсэн уран бүтээлээ танилцуулчих уу?
Ээж нь зааж өгч, охин нэхэв. Өөртөө ийм 3 өнгийг, одоо найздаа цэнхэр өнгийхийг нэхэж өгөх гээд л сууж байна. Хувцастайгаа ижилсүүлж зүүж бариад л, их ганган толгойтой охин байна даа, манайхаар.
Нэхэх аргыг нь нэгэн номноос хувилаад харж байснаа хаана хийснээ эрээд эрээд олдоггүй ээ. Уг нь их амархан. Энгийн боолтыг тойруулаад нэхнэ. 8хан настай хүүхэд чадчихаж байгаам чинь нэхдэг хүн бол дорхноо л нэхнэ. Харин утас нь ийм саглагар утас байвал зүгээр. Дэлгүүрт уг нь цагаан, хар гээд байсан боловч би худалдавж авч чадалгүй дуусгаад ийм л 3хан өнгөтэй боолт "үйлдвэрлэж" гаргаад бэлгэнд өгөөд байхаас хэхэ. Охин маань зөндөө найздаа бэлэглэхээр амаараа яриад байгаа боловч одоогийн байдлаар ганцханыг л нэхсэн.

Monday, February 14, 2011

Хаана байна монгол эр хүн...?

Саяхан олж сонссон шүлэг.

Thursday, February 10, 2011

2 сарын 3 буюу хавар






Энэ өдөр японы хаврын улирлын эхлэл тавигддаг гэж үзнэ. Сэцүбүн гэж нэрлээд байгаам. Улирлыг хуваах гэсэн шууд утгатай. Гэрийн жавар үргээх утгаараа чөтгөр гадаа, аз жаргал гэрт гэж хэлээд чөтгөр лүүгээ шош цацдаг юм. Чөтгөрийн баг өмссөн хэн нэг нь гэрт ороход хүүхдүүд шошоо цацаад л гүйнэ, зарим нэг багачууд нь чөтгөрөөсөө айгаад уйлнаа хөөрхий минь хэхэ.
За гол сэдэв маань гэхээр энэ өдөр хийж иддэг тусгай хоолны тухай. Тухай ч гэж дээ, хийж үзсэн юм. (Хийх завгүй нь дэлгүүрээс худалдаж аваад идчихнэ)
Манай ажлаас гадаад оюутнууд, иргэдэд зориулж тэрхүү хоолыг нь хамтдаа хийх арга хэмжээ зохиосон юм. Охинтойгоо оролцов. Эхомаки гэдэг юм. Урт гонзгойгоор нь баруун зүүн зүгт харж байгаад л иддэг гэсэн. Энэхүү арга хэмжээнд орох болсон шалтгаан гэвэл түрүү жил ээж маань будааг далайн байцаанд ороож өгөөд л кимбаб ид л гэсэн. Тэр нь эндэхийн норимаки байж билээ. Солонгосын савангийн дуурь энэ тэрээс сурсан юм болов уу. Нэр нь хүртэл солонгосоороо. Дараа ээждээ японыг нь зааж өгөх санаатай л, за тэгээд их л олон монголд байх байхгүй нь мэдэгдэхгүй материалууд ордог юм билээ. Тэрийг бол монголдоо байдаг зүйлээр нь орлуулаад хийчихэж болох байх. Харин элсэн чихрийг нь л бага хийх хэрэгтэй санагдсан. Эд нар ер нь хоолондоо элсэн чихэр хийгээд байдгийн учрыг нэг л олохгүй байгаам даа ккк.
Хийх аргыг нь бичих гэсэн залхуу хүрчлээ. Та нар өөрсдөө мэдээд дотор нь дуртай юмаа ороогоод идчих хэхэ.
За аймаар халтуурдсан л юм болчлоо тийм үү.
Зураг1: Ороосон сүшигээ хэрчээд тавихаар нэг иймэрхүү.
Зураг2: Ороосон байгаа байдал.
Зураг3: Оролцогчид их идэвхитэй байсан гэж. Тэр ягаан алчуураар толгойгоо ороосон нь манай зулзага.
Зураг4: Багууд дор бүрнээ завгүй байгаа нь.Наана ширээн дээр хулсан ногоон хагас хуйлаастай зүйл харагдаж байнаа дээ, тэрэн дээр нь далайн байцаагаа тавиад дээрээс нь будаагаа зулаад, нэг захад нь бусад материалаа өнгө алаглуулж тавиад орооно.Зураг 3 дээр бараг харагдаж байна дөө, багшийн ороож байгаа байдал.
Зураг5: Далайн байцаа.

Сар шинийн мэнд



Мэндийг аль өнрөгсөн хойно нь дэвшүүлдэг муу зантай болсон байна дөө гэж. Бичих гэхээр гар эвлэхгүймаа. Үгүй биш ээ, сэтгэл эвлэж өгөхгүймаа гэсэн нь онох байх.
Цагаан сар ч их өргөн болсон сурагтай, 2 шинийн нэгэн байсан л гэнэ. Гэснээс түрүү жил 2 ээж ааваас 2 өөр Монгол зурхайн тооны бичиг ирсэн чинь нэгэн дээр нь шинийн хэдэн ч билээ дээ байхгүй, өнөөх дээр нь хоёр ч шинийн хэдэн билээ дээ байсан ш дээ. Алийг нь дагахаа мэдэхээ байчихаад л, эртнээс л харж ирснээр нь Тэрбишийхийг нь дагаж байсан юм байна. Их олон зурхайч, бөө нар гарч ирээд энгийн ард бид нь яахаа мэдэхгүйм дөө.
За тэгээд манайхан тэгж ёс ёмбогор төр төмбөгөр болсон гэж байна. Өдөр болгон шинийн нэгэн шиг л байсан гэнэ дээ.
Бидний хувьд өглөө босч цайгаа чанаж уучихаад хальт золголт хийчихээд л тал тал тийшээгээ ажил сургууль гээд алга болж байгаам. Орой нь буузаа жигнэж идлээ. Өө тийм, бресс идээгүй хэдэн жил ч болсон юм бүү мэд, хийж идлээ. Охин бол амандаа ч хүргэх шинжгүй болохоор нь заавал нэг халбагыг иддэг юм гэж байж үзэм ихтэйгээс нь нэг халбагыг идүүлэв.
Ямар ч байсан туулай жилдээ аз хийморьтой байх болтугай.