Tuesday, June 11, 2013

Гүйлсний дарс

Дээхэн найзуудыгаа дарсан дарсаараа дайлаад гэсэн чинь дарсан дарс гэж юу юэ? гэсэн байсан даа. Тэр чинь байна шүү дээ...
5 билүү жилийн өмнө танил маань гүйлс ирж ав гээд бид уухайн тас яваад очсон чинь модноос нь түү гээд, түүж байлаа. Дараа жилүүдэд нь дахиж түүлгэхгүй юм байх даа гээд шуналтаад л байсан. Тэгсэн тухайн жилээсээ болоод арвин, арвин бус жил гэж байдаг юм байна. Дуудахгүй болохоор нь худалдаанаас томыг нь аваад дарс, ундаа хийж уугаад л. Дарсаар нь найзуудыгаа дайлдаг байхгүй юу.
Тэгсэн энэ жил арвин байна, хэрэгтэй юу? гэхээр нь үнэгүй юманд нугасгүй хүн чинь мэдээж гээд л гүйгээд очсон. Амралтын өдөр гэрээрээ модноос нь түүлээ. Тэр модоо нээх хайраан. Мөчирнүүдийг нь хайр найргүй огтлоод хаячихаж байгаам чинь. Тэгэхгүй бол болдоггүйм гэнэ ээ. Хэт их ургаад яадаг яадаг ч гэнэ үү? Тэр бол нэг их сонин биш байлаа хэхэ. Би л ихийг авч байвал гэхгүй юу. Хэмжээ нь том жижиг 2 янз байдаг юм. Танилых жижиг төрлийг нь тарьдаг. Угааж цэвэрлэхэд жаахан ажиллагаа шаарддаг, бусдаар бол дажгүй. Би чинь олон жилийн өмнө ч ийм жижгээр нь хийж байсан туршлагатай хүн хэхэ.
Хэдэн өдөр л ноцолдлоо. Шил минь хүрэлцдэггүй, нэмж 2-ыг авлаа. Манайхаар дүүрэн шил хэхэ. 8 литрийнхээс нь авахуулаад. Монгол харихдаа яаж ийгээд чирнэ дээ л гэж бодож байгаа. Ккк. Монголдоо харихаараа бас ногоо даршилна. Харихаараа гэсэн юм их байна аа байна. Хэлээд байвал барахгүй...
3 сарын дараагаас эхлээд болж эхэлдэг. Бид гэхдээ хэдэн жил дамжиж уудаг юм. Олон жилийн өмнө дарсан минь одоо ч дуусаагүй л байна. 8 сард ирэх зочдоо дайлах гээд хав дарчихсан. 
Оройд бага багаар уувал эмчилгээ болдог гэж ярьдаг юм билээ. Ингэж дарс, ундаа хийхээс гадна http://saruul-uhaan.blogspot.jp/2010/07/blog-post_15.html хатаасан гүйлс (гэх юм уу даа махчилж орчуулбал) ч хийж болно. Би нь 2010 онд хийж байсан байна. Мартсан байна шүү. Блогтоо бичсэн санагдаад л байсан даа. Яг алийг нь танилцуулж байснаа мартсан байв.
Дарсаа хийхдээ зурган дээрх шиг мөсөн чихэр, цагаан лекор хийнэ. Жүүсээ хийхдээ лекор хийхгүй дан мөсөн чихэр, жимс хоёроо ээлжилж хийнэ.
Амт бол янзын шүү дээ. Худалдааных жаахан нялуун амттай санагдаад байдаг юм. Бид мөсөн чихрээ жаахан бага хийсэн. Бас нэг шилийг лекорны оронд цагаан архи хийсэн.
Би энд тэнд ууж идэхдээ энэ дарсыг л захиалдаг юм. Хэ хэ. Японд байсан улсууд андахгүй дээ, ялангуяа хүүхнүүд. Монголд сүүлийн үед зарагдаж байгаа гэсэн. Гэм нь жаахан үнэтэй...

Мундаг эмээ вэ

Нэлээд дээхэн нэг танил өвөө минь өгсөн юм. Уншиж амжилгүй яваад л байлаа. Уншаад эхэлсэн харин их хөөрхөн санагдаад.
92 наснаасаа эхэлж шүлэг бичиж эхэлсэн гэнэ. Сонинд цувралаар хэвлэгддэг байсан гэнэ. Түүвэр нь ийнхүү хэвлэгдээд уншигчдад нь баяр хөөр дүүрэн байна гэнэ.
Хүүе одоо бараг 100 талийж өгсөн юм байна, энх тунх байдаг ол.
Дөнгөж сая интернетээс харчихлаа. Энэ жилийн 1 сард 101 насандаа таалал төгссөн гэнэ. Ум маань бадми хум.
Шүлгүүд нь нээх хөөрхөн, цаанаа л нэг эмээгийн аальгүйхэн инээж байгаа нь өөрийн эрхгүй дүрслэгдэхээр. Агуулга нь асар энгийн.
Нэгэн шүлгийг нь чадан ядан орчуулав.
Багшдаа
Намайг
Эмээ гэж
Бүү дууд
"Өнөөдөр ямар гараг вэ?"
"9 дээр нэмэх нь 9 хэд вэ?"
Ийм тэнэг асуулт ч
Асуухгүй байхыг хүсэе.
Шибата гуай
Сайжёо Ясогийн шүлэгт
Дуртай юу?
Коизүмигийн засаглалыг
Хэрхэн бодож байна?
Ийм асуулт бол ч харин
Ихэд баярлана.

гэсэн байна. Мундаг уу?

Thursday, June 06, 2013

Хүсэлтийн хариу

Нэгэн уншигчийнхаа асуултанд хариуллаа.
Цэцэрлэгийн нийт багшийн дунд хүртээлтэй, олон тоотой набор ч юм уу, жигнэмэг байсан нь дээр байх. Учир нь эндхийн цэцэрлэгт нэг ангид үндсэн 2 багш хариуцаж байдаг ч өглөө оройд нь эрт ээлж, оройн ээлж гэж бүх багш нар нь ээлжилж ажилладаг тул охинтой чинь  2-хон багш биш бүх л багш нар харьцдаг гэсэн үг. Бүр эрхлэгч нь хүртэл бага ангидаа хүүхэд тэвэрчихсэн суух ч тохиолдол бий. Мөн жил бүр багш нар нь солигддог тул тэр энэ багш гээд аминчлахад жаахан хэцүү л санагддаг юм.
Тиймээс аминчлаад нэг багшид өгвөл бусад багш нар нь жиг жуг гэлцэх талтай. Яахав өгч болно л доо... Миний бодлоор тухайн багштайгаа их дотно, бие биенийхээрээ орж гардаг бол танайд зочилсон үед нь эгзгийг нь олоод өгч болно.
Бид бас дунд нь л нутгийн идээ амсаарай гээд л өгчихдөг. Эдний өөрсдийнх нь нэг сайхан заншил байдаг, би их таалдаг хэхэ. Ийш тийш явахдаа хүний тоогоор биш, дунд нь л тухайн явсан газар усных нь идээ гээд авчраад тавчихдаг явдал. 
Хэрэв зээ заавал өгмөөр байна аа гэсэн тохиолдолд тухайн хүнийхээ сонирхлоос шалтгаалах ч, номын хавчуурга их дажгүй бэлэг санагдсан. Номингийн бэлэг дурсгалын тасагт зардаг юм билээ. Монгол гэр, монгол бичиг гээд янз бүрийн хээтэй, би ихэвчлэн гэртэйгээс нь л авдаг. За байз өөр юу байж болох уу хэхэ.
Эсгий, болон арьсн таавчигийг өмсдөггүй юм билээ, ихэнх нь. Ноолууран бүтээгдэхүүн байж болох ч монголоор бол цагаан эрвээхэй идчих гээд хэцүү юм билээ. Мөнгөн эдлэл харлачихаад, байн байн зүлгэх гэж бас төвөгтэй гэсэн.
За өөрийн чинь зүгээс иймэрхүү юм зүгээр болов уу гэсэн юм байна уу? Бэлэг ч толгой өвтгөсөн асуудал шүү...

Wednesday, June 05, 2013

Хүүхдийн дуу-4

Найзынхаа хүсэлтээр энэ дууг орууллаа. Бага минь их сүрхий дуулдаг дууны нэг.
Агуулга нь тугалхан минь хамар чинь их урт юм аа тэ? Тийм ээ, ээжийн минь хамар ч бас урт. Тугалхан минь чи хэнд хайртай вэ? Би ээждээ хайртай.
Хамар гэдэг үгтэй хэсэг дээр гараа хамарныхаа тэндээс урагш нь сунгаж зааны урт хамрыг дүрсэлж үзүүлдэг юм бага минь. Тэр үйлдэл нь их хөөрхөн, эгдүүтэй...

Sunday, June 02, 2013

Хүүхдийн дуу-3

За болоод өнгөрсөн баярын мэнд хүргээд, нэг хүүхдийн дуу оруулъя.
Энд 6 сарын 1 гэж ямар ч уур амьсгал байхгүй байлаа. 2 охин минь ч мэдэх юм алга. Ёс болгож багад нь дуулдаг ном, томд нь охидод зориулсан нэг ном авч өгөөд бидний баяр дуусав. Өөртөө бас нэг ном авсан юм байна шүү.
За энэ дуу бол бас их хөөрхөөн. Саяын авсан дуутай номон дээр нь байсан. Урд нь авсан дээр байхгүй байсан юм. 
Нуугдаж тоглосон нь гэдэг дуу. Бичлэг жаахан тааруу юм билээ, одоо яая гэхэв.
Дэгдээхэй нуугдсан чинь хөлөө нуугаагүй байна шүү дээ. Хэн гэдгийг нь мэдчихлээ, олчихлоо доо. Болжмор, гөлөг гээд л нуугдаад явна. Гэм нь хөөрхөн жаахан амьтад чинь бүрэн нуугдаж чадахгүй дорхноо олдчихно хэхэ. Яг л жаахан бяцхан үрс шиг минь. Хаана байна? хаана байна гэхээр нүдээ дардаг байлаа шүү дээ 2 зулзага минь. Бусад бүх юм нь ил ккк

Monday, May 27, 2013

Оюутан залуугийн хайрласан Япон-үргэлжлэл

Нэр нь Нишянта. Гэхдээ их урт нэртэй юм билээ. Бүгдийг нь бичих гэсэн гар орооцолдоод гэсэн хэхэ. Өмнөх бичлэгт анх удаагаа ирэхдээ ямар шугамаар,  дараагийх нь ямар зорилгоор, хэдэн төгрөгтэй ирсэн гээд хальт бичсэн тул орхив.

Японд анх ирж байсан сэтгэгдэл нь ихэнх япон айл 2-3 машинтай, цахилгаан бараа гэхэд л төрөл төрлөөрөө байна. Бүр аяга угаагч хүртэл шүү. Ер нь л элбэг дэлбэг амьдралтай хүмүүс байдаг юм байна. Тийм учраас над мэтийн ганц хүнийг бол өлхөн хооллоод байж дөнгөнө.  Ингээд л 2 дахь удаагаа ирсэн. Байдал эсрэгээрээ.

Япон хэлний сургуульд орсон, үлдэхийн тулд. шүү дээ. Авч явсан мөнгө нь хүрэхгүй хүнээс мөнгө зээлж орсон.

Мөнгөгүй тул хувцас аваад байхгүй. Энд тэндээс ганц нэг хүн цамц энэ тэр өгнө, тэрийг нь өмсчихөөд л гүйгээд байна. Өөрөө ч жаахан сээнс муутай гэсэн.

Гаднаас нь хараад л япон хүн биш гэдэг нь мэдэгддэг тул хүмүүс жийрхээстэй. Жишээ нь дүүрэн хүнтэй галт тэргэнд суудал булаацалдаад байсан улсууд түүний хажууд суудаггүй байсан гэнэ.  Нэг удаа бүр 10 жилийн хэдэн охидууд шаагилдаж орж ирээд сул суудалд өрсөлдөж суучихаад, яг түүний хажуугийн суудал сул. 2 охин үлдэж. Тэгээд нэг нь сууна биз дээ.  Эхэндээ өнөөх чинь баярлаад миний хажууд суулаа. Аргагүй л залуучуудынх нь сэтгэлгээ өөрчлөгдөж байна гээд баярласан гэж жигтэйхэн гэнэ. Буух буудал нь болоод буусныхаа дараа гэнэт санаж л дээ. Яасан гэхээр суудалгүй үлдсэн 2 охин хуруудаж байсныг санаж. Өө мөн их баярлав аа, хуруудаад ялагдсан нь суусан байна шүү дээ. Нэг ёсондоо шийтгэлтэй тоглоом байж гээд сэтгэлээр унасан гэж байгаа. Хэ хэ.
Хаа очиж бидний монголчууд царай, арьсны өнгөөрөө ялгагддаггүй болохоор иймэрхүү арьс өнгөөр ялгаварлах асуудалтай учирддаггүй юм шиг байгаам. Тийм үү. Өө гадаад хүн байсан юм уу? Япон хүн л гэж бодлоо шүү дээ гэдэг юм хааяа. Яриад ирэхээрээ мэдэгддэг юм билээ. Дуудлага нь ондоо байдаг байх л даа. Гэхдээ хаа очиж монголчууд бусад гадаадыгаа бодвол цэвэрхэн дуудлагатай нь ккк.

Thursday, May 23, 2013

Оюутан залуугийн хайрласан Япон

гэдэг ном. Дээхэн нэг номыг нь танилцуулсан даа. Тэр номыг нь уншиж байхдаа үүнийг бас бичсэн гэж мэдээд ажлынхныгаа худалдаж ав гэж гуйсаар авахуулсан юм. Уншиж завдалгүй явсаар өдий хүргэчихсэн. Дундуур нь ганц нэг хүмүүс зээлж уншаад л байсан. Хорхой хүрээд л яваад байсан. Ккк
Агуулгын хувьд өөрийн японд туулж ирсэн амьдралын тухай. Япон улсын сайн зүйл, саар зүйл. Өөрийн туршлага, ялгаварлал гээд л зөндөө зүйлийг бичсэн гэж байна. Би яг одоо уншиж буй бөлгөө. Дуусаад бичих дур төрвөл ганц нэг зүйлээс нь бичихийг бодомз. Ямар ч байсан их таалагдаад байгаа. Залуу нь уу? бичсэн нь үү? чөтгөр бүү мэд хэхэ.

Wednesday, May 22, 2013

Санал нэг

Оюутнуудын тухай нэгэн шүүмжлэл гарсан байсан. Үнэнийг л хэлчихсэн байна лээ. Яасан ч сайхан юм, улсаас мөнгө аваад л. Мэдээж зарим нэг оюутнуудад их л нэмэр болж байгаа байх. Гэхдээ олонхи нь энэхүү нийтлэл дээрх шиг л байгаа. Их дээд сургуульд багшилдаг найз нар минь ч хэлээд л байна лээ. Ганц нэг гоц нь байна аа байна. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Харин масс бол өөр шүү дээ л гэж байна лээ.
http://sonin.mn/news/culture/12306 Уншаагүй нэг нь умшина биз дээ.

Tuesday, May 21, 2013

Японжсон англи үг

гэдэг ойлголт бий.
Зарим нэг англи үгийг өөрсдөдөө хэлэхэд амар болгоод, товчлохыг нь товчлоод, нэмэхийг нь нэмээд л дураараа зохиочихсон.
Жишээ: サラリーマン албан хаагч、テレビ телевизор、フリーダイヤル toll free number 、ナイター、コンセント залгуур、オートバイ мотоцикль、パソコン компьютер、デパート их дэлгүүр、レジ касс、テレビゲーム телевизор тоглоом、ガードマン хамгаалагч、ビル барилга、マスコミ хэвлэл мэдээлэл、エアコン агааржуулагч...
гээд л явж өгнө. Нэлээд хэдэн жилийн дараа ирсэн ус цас хүн хүртэл, энэ чинь одоо япон хэлийг ойлгохоо байсан байна шүү гэж байхав дээ.
Бас сүүлийн үед англи үг их хэрэглэх нь гадаад хэлтэй, ийш тийш их явж доль үзсэн хүн гэж ойлгогддог болсон. Ялангуяа их дээд сургуулийн багш нар их хэрэглэдэг гэсэн шүү.

Saturday, May 18, 2013

Ус цас болчих юмсан

гэж боддог зүйлийн нэг шүү дээ. Өөр зөндөө л юманд ус цас болмоор байхын.
За энд хүүхдүүдэд зориулсан их олон англи хэлний ном байх юм. Хуйлж байгаад толгой руугаа хийчихвэл ч... гэж бодохын.
Японд хэлэнд гаднаас орж ирсэн зөндөө л үг байдаг юм. Ихэнхийг нь англи хэлнээс орж ирсэн гэж боддог байсан, үгүй юм.
Португал хэлнээс: パン(pão)、シャボン(sabão)、カルタ(karta)、ミイラ(mirra)、ボーロ(bolo)、カステラ(castelha)、ジャガイモ(төмс)
Хятад хэлнээс: ワンタン、チャンポン、ギョーザ、メンマ
Орос хэлнээс: ノルマ、カンパ、アジト、ペチカ、ピロシキ
Франц хэлнээс: ズボン、トリュフ、サボる、オードブル、ソテー、フォアグラ、アンコール、ピーマン、デッサン、シュークリーム
Голланд хэлнээс: ランドセル、ポンプ、ペンキ、スコップ、タラップ、レッテル
Испани хэлнээс: プラザ、カスタネット、ポンチョ
Герман хэлнээс: メルヘン、ゲレンデ、ワッペン、ヨード、ノイローゼ
гэх мэтчилэн.Орчуулж бичих гэсэн залхуу хүрэв, залхуу ч гэж дээ, бага зулзага тоглоё гээд чирээд байна аа. Хэ хэ.
Эдний Марүко хүүхэлдэйн кино байдаг юм. Тэрийгээ бас над шиг англи хэл сургах гээд үзчихжээ гээд байхгүй юу ккк
Ажил дээр иймэрхүү хүүхдэд зориулсан номнууд ихтэй. Хүүхдийн англи хэлний номон дээрх үгнүүдийг цээжлэхээр сэтгэл шулуудаад сууж байгаа нь энэ. Тэгвэл хэцүү гэж шантрахгүй, бас том зулзагатайгаа нийлж сурахад хялбар байж магад.
Нээрээ энд бага сургуулийн 5 дугаар ангиас нь англи хэл орж эхэлж байгаа. Гэхдээ бөмбөгдөөд байхгүй л байна. 7 хоногт ганц л удаа гэчив үү яав. Миний санаа бол сайн шахаад өгөөсэй л гэж бодоод байхын ккк. Айхтар улсууд цаанаа өөр юм бодож байгаа байхөө, тийм үү?

Friday, May 17, 2013

Хүүхдийн дуу үргэлжлэл 2

Энэ дууг сүүлийн үед их дуулж байгаа. Бодвол улирлын чанартай багш нар нь зааж өгдөг юм шиг байна лээ. Бас ажлаасаа зээлсэн нэг дуулдаг номон дээр байна лээ. Охин их дуртай дагаж дуулаад байсан. Дараа цалингаа буухаар авч  өгөхөөр шийдсэн. 

Багын минь

хэл яриа гүйцэгдэхээ байж байна шүү. Бас хөдөлгөөн нь...
  • Цэцэрлэгтээ явахгүй дэлгүүр явна гэдэг болсон. 
  • Дэлгүүрт орохдоо сагс, тороо сайн шалгаж байхгүй бол хээв нэг өөрийн гар хүрсэн газраасаа гоё цаастай, хайрцагтай зүйл аваад хийчихдэг болсон.
  • Дэлгүүрээс гарахдаа их сайхан зантай хүн баярлалаа баярлалаа гээд л . 
  • Цэцэрлэг рүүгээ явах замд таардаг 4 ч автомат худалдааны ундааг харж " яасан гоё юм бэ, уухиймсаан" гэж хэсэг зогсоно. 
  • Юм л бол ияда иаяда-үгүй, больёо гэдэг үг хэлдэг болсон. Ангидаа бас тэгдэг гэнэ. Тахилыг нь буруу өргөчихвөл л ияда ияда гэдэг гэнээ. 
  • Маамуу нааш ир-ийг дуулдаг ном гэлтгүйгээр ганцаараа дуулдаг болсон. Мэдээж зарим нэг үг нь дутуу дулимаг.  Жишээ нь номоо момоо тавьяа- ногоон модоо тарьяа гэж байгаам. Ном сонин уншъяа-гэдэг хэсэг дээр 2 гараа нээх хөөрхөн нүүрэн дээрээ авчраад толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж ном уншиж буй үйлдэл хийнэ. 
  • Аниагийнхаа хичээл номыг үймүүлнэ. Даалгавраа хийх гээд суухад нь хажууд нь очиж зэрэгцэж сууна. Төгөлдөр хуураа дарахад нь бас хажууд нь саад болно. 
гэх мэтчилэн 2 нас 2 сартай үеийх нь үйлдэл... Сайн бичиж байхгүй бол мартчих гээд байх юм. Найзын минь хэлснээр хүүхдийн хамгийн хөөрхөн эгдүүтэй үе нь одоо.

Thursday, May 16, 2013

Эрлийзийн тухай 2

Дуусчлаа уншаад...
Уг номонд удамшил гень талаас нь биш, нийгэмд тохиолддог бэрхшээлүүдээс нь дурдсан байна. 
Нийгэмд тулгардаг олон асуудал байдаг юм байна шдээ хөөрхийс. Хэ хэ.
Хүмүүст энгийн санагддаг хэрнээ эрлийзүүдийн сэтгэл санаанд айхтар нөлөөлж байдаг зүйл их байдаг юм байна.  Ганц жишээ дурдахад л
Ижимэ: Дээрэлхэх үзэгдэл японд төгс утгаараа оршдог. Гайжин, гайжин буюу гадаад хүн, гадны хүн гэж ирээд л бөөрөлхдөг гэнэ. Манайхан хужаа хужаа гэдэг шиг л. Хөөе гадны хөөн, хариач, японд юугаа хийгээд байгаам гэдэг ч юм уу? Гайжин өмхий, заваан гэдэг ч юм уу? Ээж чинь тийм, аав чинь тийм ч гэх юм уу?  Харин ээж аавууд нь манай хүүхэд эрлийз юм чинь хөөрхөн, англи хэл мэддэг тэгж дээрэлхүүлэх ёсгүй гээд тоохгүй, мэддэггүй байх тохиолдол байдаг гэнэ.
Ижимэ ер нь ганц эрлийз хүүдэд ч биш гадаад орны хүүхдүүд ч их тохиолддог юм билээ. Миний санаа зовж л явдаг асуудлын нэг. Охид минь дээрэлхүүлж байгаа болов уу, түүнийгээ нуугаад байх вий дээ гээд л.
Япончуудын боловсролын системд л асуудал байна гэж ярьдаг л юм. Үнэний ч ортой. Бүгд л нэг хэвийн ижил байх ёстой, бусдаас ялгарах ёсгүй гэж заагаад сургаад хүмүүжүүлчихээр өөрсдөөс нь яльгүй өөр л байвал ингэж олноороо нийлж бөөрөлхөх, дээрэлхэх үзэгдэл гараад байгаам шиг санагддаг л юм. За за дэмий хадуураад бурж өгч байна.
Мөн нөгөө нэг эх орондоо байхдаа бас л бөөрөлхүүлнэ. Хөөе зураасан нүдтэй хужаа минь ээ гэж дуудуулдаг гэнэ. Америк болон европт ази л хүн бол хужаа гэж ялгаварладаг гэнэ.
Англи хэлэнд ус цас л биз дээ? гэж их асуудаг гэнэ. Яахав ярьдаг хүн байдаг ч огт мэддэггүй хүн байдаг гэнэ. Учир нь япон төрж өссөн. Тэр бүр англи хэл үзээд байх боломж гараагүй ч гэдэг юм уу.
Ер нь нийтэд түгсэн ойлголт нь заавал тийм байх ёстой биш шүү гэсэн санааг л гаргах гэсэн байна.Та нарын бодоод байдаг шиг нь ч бий, тэс ондоо нь ч бий шүү гэнэ. Тэр ч мэдээжл дээ.
Өөр зөндөө л асуудал хөндөж бичсэн байсан. Зарим нь бид мэтийн гадаадуудад ч тохиолддог асуудал байсан...



Monday, May 13, 2013

Даргын ажил 1

Яагаав дарга болсон гэж байсан даа. Ганц нэг найзууд сонсчихоод монгол буцаад, хороонд ажилд орчихож, карьер хөөгөөд алга болж гэж ойлгосон гэсэн шүү хаха. Ерөөл бат оршиг.
Саяын бүтэн сайнд өглөө  8 цагаас гадаах цэцэрлэгтээ цуглав. Бага сургуулийн 3 дугаар ангиас дээш ангийн хүүхдүүд, ганц нэг эцэг эхчүүд. Яасэн гэхээр хог цуглуулах гэж. Энд хогоо ангилж хаядаг. Шатдаг, шатдаггүй, том оврын, сонингийн цаас, цаасан хайрцаг, лааз, шил, хуванцар сав  гэх мэтээр.  Мөн хог ачих өдөр нь хуваарьтай, манайхан шиг дүүрэнгүүт нь гаргаад хаячихгүй. Хог ачих өдөр хүртэл, гэрийн хог дүүрсэн ч гэртээ л байлгана шүү дээ. Зун жаахан хэцүү, ялаа шаваад.
Энэ удаад сонин, цаасан хайрцаг, лааз гэсэн хог хаях өдөр нь байж таараад. Үүнд нь хорооны хүүхдүүд дайчлагдана. Хог хаях цэг нь цэцэрлэгийн хашааны гадна. Ойрхон гэртэй хүмүүс нь хогны цэгт авчраад хаячихдаг юм байна. Жаахан зайтай хүмүүс нь гэрийнхээ үүдэнд гаргаад тавьчихдаг юм байна. Тэрхүү үүдэндээ гаргасан хогийг нь дээр дурдсан хүүхдүүд, бидний хэдэн эцэг эхчүүд цуглуулж хогны цэгтээ авчирав.
Хогоо цуглуулж дуусахаар оролцсон хүүхэд бүрт ундаа өгч байсан. Тэрнийг худалдаж авах үүргийг санхүү хариуцсан цэрэг гүйцэтгэсэн. Хэ хэ
Ингээд хүүхдүүд тарж, албан үүрэг хариуцаж авсан дарга цэргийн хэдэн нөхөд үлдэж, хогны машин иртэл хүлээсэн. Эхлээд сонин ачих машин нь ирсэн. Харин цаасан хайрцгийг ачих нь бүр өдөр ирдэг тул хүлээх шаардлагагүй гэсэн. 

За ажлын тайлан нэг иймэрхүү.
Өө тийм, 5 дахь өдөр нь нэг хурал болсон. Тэр хурлын талаар дараа бичье.

Sunday, May 12, 2013

Аялалын сонин 3

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэсэн шиг хаа ч явсан цэцэг цэцэг бас дахин цэцэг шүү дээ. Цэцэг таарахгүй бол дотроо дурамжхан энэ тэр хэхэ. Ажигласнаар бол муж болгон цэцгийн хүрээлэнтэй. Газар нутгийнхаа онцлогт тохируулаад тарих цэцгээ жилийн 4 улирлаар нь сонгоод байна. Аялал жуулчлалых нь бас л томоохон зэвсэг. Яаж жуулчдыг татах уу?  Юугаар нь онцлог байлгах уу гээд л их л ухаанаа уралдуулдаг юм шиг байгаан. Угаасаа муж бүр нь цэцгийн хүрээлэнтэй учраас хоорондоо өрсөлдөж, ухаанаа зарахгүй бол жуулчдыг татахгүй л дээ. Тэгэхэд манайд бүхэл бүтэн улс байж ганц ч цэцгийн хүрээлэн байхгүй... Байдаг бол хэлээрэй, хүмүүст ч пр хийе.

Заавал хүрээлэн энэ тэр гэхгүй гудамжиндаа хүртэл гоё гоё цэцэг тарьчих юм. Алхаж яваа бидэнд сэтгэл хүртэл сэргээд сайхан гэж юүхэв. Хөтлөлцөөд л алхаад баймаар.

Saturday, May 11, 2013

Аялалын сонин 2

Энэ элсэн музейн бүтээл. Санаж байгаа байх. 1 сард арай өөр элсээр хийсэн зураг оруулж байсан санаад байна. Энэ удаад өмнөд ази гэсэн сэдэвтэй. Ирэх оны 1 сарын 5 хүртэл нээлттэй. Бид азтай, хүн цөөтэй үеэр нь очсон байна лээ. Хэдэн жилийн өмнө манайхаас 10-хан минутын зайтай хэрнээ 2 цаг зарцуулж байсан юм даг. Энэ жил бас хүн ихтэй бөөн юм болсон гэсэн. Нил машин, зогсоол нь хүрэлцэхгүй, бүр хэдэн км-ын цаана машинаа зогсоож алхаж ирж үзэж байна гэсэн шүү.
Их олон бүтээл байсан ч ганц л зураг оруулъя. Уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлээд хэхэ.
Хэдэн орны уран бүтээлчид хамтран оролцсон байлаа даа.
Бидний амьдардаг газарт нэг элсэн манхан байдаг юм. Тэр нь эндээ жуулчдыг татдаг гол цэг нь. Дотоодын жуулчдаас гадна гадныхан их ирнэ ээ. Солонгос, хятад, тайвань хүмүүс их ирдэг юм билээ. Урд нь бол зөвхөн элсэн манхан л байдаг байсан бол нэлээд хэдэн жилийн өмнөөс ийнхүү музей байгуулаад, мөнгийг хүүлээд байгаа улс даа. Анх бүтээлүүд нь гадаа байсан бол 3 жилийн өмнөөс байгууламж бариад, хөөрхөн тохижуулчихаж байгаам. Мундаг улс аа.
Эндээ тэмээтэй. Унаж зураг авахуулах, хажууд нь зогсож зураг авахуулах гээд л тусдаа ханштай. Дээр нэг ахтай очиход унаж зургаа авахуулъя гэсэн чинь тэмээ минь ядарчихсан байна. Та зүгээр урд нь зогсоод авахуулчих тэгэх үү гэсэн. Хэ хэ. Тэмээн дээр мордохдоо шатаар өгсөж сууна. Тэгэхгүй бол анх унаж байгаа хүмүүст аймар байдаг гэсэн. Нэгэн япон жуулчин монголд тэмээ унаж үзсэн сэтгэгдэл нь ёстой аймар, үнхэлцэг хагарахаа шахсан гэж байсан. Бид өөрсдөө анзаардаггүй юм билээ. Түүнээс амьдралдаа анх удаагаа морь тэмээ унаж үзэх гэж буй жуулчдад үйлчлэхдээ анхаарах л хэрэгтэй юм билээ. Жишээ нь анх удаагаа юу? гэдгийг нь асууж байх. Ер нь бол энгийн жаахан хэрнээ жуулчдыг татах их олон авууштай санаа оноонууд энд тэнд явж байхад их тааралдана аа.
Бас морин тэрэг байдаг. Хөл муутай ч юм уу, жаахан хүүхэдтэй жуулчид үйлчлүүлдэг юм билээ. Мэдээж энгийн хүн ч сууж болно.
Усны гутал үнэгүй түрээслүүлдэг. Машин тэргэндээ элс оруулчихна ч гэдэг юм уу, сайн мэдэхгүй л байна л дээ. Ямар ч байсан усны гутал өмсөх хүмүүс байдаг юм. Зуны халуунд бол хөл нүцгэн явалтгүй шүү дээ, хална гэж жигтэйхэн.
За байз өөр чинь юу билээ, яг ингээд бичихээрээ мартчихаад байх юм...

Friday, May 10, 2013

Аялалын сонин 1

Найзууд минь буцчихсан л даа. Одоо зургаа хараад л, эргэн дурсаад л, ийнхүү бичээд суух нь кайфтай л байна. Жуумалзаастай зарим нэг газарт нь.
Их л олон газар төлөвлөсөн ч цагтаа баригдаад бүгдийг нь амжаагүй. За дараа ирэхээрээ л гээд яваад байсан. Амны билгээс ашдын билиг...

Энэ манайд дуу нь хүртэл байдаг Садако охины хөшөө.  2 настайд нь Хирошима хот атмын бөмбөгдөлтөд өртсөн. 12 настайдаа цусны хорт хавдраар өвдсөн. Удалгүй тэнгэрт хальсан. 1000 шувуу хийвэл эдгэрнэ гэж итгээд шувуу хийгээд л...
Одоо ч жуулчид мянга мянгаар нь шувуу хийж очдог. Миний мэдэхийн Төв аймгийн япон хэлний дугуйлангийн хүүхдүүд хийж очиж байсан.
Бидний хэдэн нөхөд музейг нь маш идэвхитэй үзсэн. Бага зулзага ээж илүү гэж тувт тэврүүлээстэй, ээж нь ч өөрийгөө илүү гэж хошгироостой хэхэ. Дараа бие биенийдээ зочлохоороо харан баясаж, дурсаж байхаар дурсгалын зүйлс худалдаж авсан.
Хэдийд ч очсон хүн ихтэй байдаг газар. Гадны жуулчид мэдээж. Хамт олноороо яваа япон хүмүүс ч их. Ялангуяа ойр хавийнх нь мужийн бага сургуулийн 6 дугаар ангийхан дадлага аялалаар их очдог.
Атмын бөмбөгийг эсэргүүцсэн, энх тайвныг сурталчилсан дотоодын болон олон улсын хурал чуулган байнга зохиогддог юм билээ...

Thursday, May 09, 2013

Бэлэг 3

За энэ нь миний бэлэг. Ээж яльгүй их бэлэг авсан уу? хэхэ
Багадаа энэ номоор амьсгалсан үе байдаг юм. Гадаадын уран зохиолоос Монте-Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий гэх мэт. Монголоосоо энэхүү цуврал, Минжийн хангай гээд л. Гоё гоё зохиолын гол дүрд нь өөрийгөө тавьж ирээд л уншдаг байлаа.
Энэ 3 цуврал манайд эхний хэдэн хуудас нь, нэг бол арын хэдэн хуудас нь урагдчихсан, яг ид сонирхолтой хэсэг дээр нь хэн ураад хаячихав аа гээд уурладаг байлаа.
Ямартай ч дахин учирсан даа ихэд баяртай байгаа. Удахгүй уншиж эхлэнэ дээ. Дуусчихаас нь айгаад барьж авахгүй л тойроод байгаа.

Бэлэг 2

 Том зулзагын бэлэг. Уншдаг, бичдэг болгочих гээд аргаа нэг л олохгүй л байсан юм. Ийм юм байдаг гэж сонсоод, хараад баярласан гэж юүхэв. Үр өгөөжтэй байна гэж найдаж байгаа. Ээж ч хичээх болно хэхэ. Сонирхолтой санагдсан нь Ф, К, П гэсэн үсэгнүүд. Ф-фламинго. К-киви шувуу. П-панда гэж байсан. Бага байхад пионер, Карл гэж байсан даа. Ф үсгэн дээр харин юу байдаг билээ санадаггүй ээ.
Бага байхад ийм үсэг байдаг байсан шүү дээ нээрээ. Бидний багадаа хэрэглэж байсан ийм үсэг одоо хадгалагдаагүй л байх даа. Үүнийг хараад л саналаа. Байсан ч үсэг нь дутуу байх даа, аль бидний багын юм юм чинь. Хөргөгчин дээрээ наачихсан. Оройд нэг үсэг зааж өгөөд, түүнийгээ дараа нь эндээс олуулах.

Бэлэг 1

Найзуудаасаа авсан бэлэгнүүдээсээ танилцуулна аа. Учир нь ихэд таалагдаад байгаам.
Бага охины  бэлэг.
Дагаж дуулж байна. Мэдээж үгнүүдээ тод хэлэхгүй ч ямар ч байсан монгол хэлээ сонсоод байна гэдэг их учиртай.
Гацуурхан-гацоохн
Нааш ир-наа ир
Биш ээ-шээ
Яагаад-яаад
гэх мэтчилэн үгийн сүүлийн авиаг л хэлээд байна. Яваандаа бүгдийг нь хэлдэг болно байх. Хүүхэд хурдан юм чинь тээ найзууд аа...

Friday, April 26, 2013

Гоё

Монголоос найзууд ирнэ. Өнөөдөр орой манайд ирнэ. Хань ижил тосно. Би нь гэрээ цэвэрлээд хүлээнэ. Хэ хэ.
Далимдууд тоосоо гөвж байна гэсэн дүүдээ  шоолуулсан.

Өөрсдийн цаг заваа харж байгаад баруун япондоо гайгүй гэсэн хэд хэдэн газраар дагуулж явна. Дараа явсан газрын зураг хөрөг оруулна аа.

Хамгийн гоё нь захьсан бэлгээ тэсэн ядан хүлээж байгаа ккк. Юу захьсанаа бас зургийг нь оруулчихаа мэднэ ээ. Түүнд минь хамгаас илүү атаархах хүн бол миний аав. Зун авах гэж гэж байгаад больчихсон юм. 2-лаа бага зэрэг гадарлах юм чинь, дараа нэг боломж гарвал гээд.

Ямар хоолоор дайлахаа мэдэхгүй л байна. Тээр жилийх шиг шорвог буузаар дайлж энэ тэр. Гэхдээ энэ удаад монголоос ирж байгаа тул аль болох япон хоолоор гэж бодоод байгаа хэрнээ өөрөө хийхдээ тун маруухан гэж байгаа. Ямар ч байсан будаагаа агшаагаад л...

Өөрийн дарсан дарсаараа дайлна, тэр мэдээж. Үүнийг сонсвол дарснаас минь "амсаж" байсан найзуудын арааны шүлс шууд асгарна, би мэдэж байна аа хэ хэ.

За дараагийн бичлэг сонин ихтэй байх юм шиг байна түр bye

Thursday, April 25, 2013

Эрлийзийн тухай түгээмэл ойлголт

За энэ яг одоо уншиж буй ном. Эрлийз хүмүүсийн тухай нийтэд түгсэн ойлголт нь  үнэн зөв эсэх талаар бичсэн. Энд гэхдээ америк-япон, ёвроп-японы эрлийзийн тухай өгүүлнэ. Би ч бас зурагтаар гардаг хөөрхөн, мундаг эрлийзийн тухай төсөөлдөг байлаа шүү дээ. Хэ хэ. Чадвал нэг эрлийз хөөрхөн охинтой болчихвол ухааны юм боддог байлаа жаахандаа ккк. Одоо бол мэдээж тэгж бодохгүй шүү нөхдөө, буруугаар ойлгов доо... За марзаганах ч яахав.
Нийтэд түгсэн ойлголтын хувьд яахав мэдээж тун цөөн тооны тийм супер хүмүүс байдаг гэнэ. Баян, царайлаг, 2 ба түүнээс дээш унаган хэлтэй гээд л. Япончууд эрлийз гэхээр л англи хэл мэдэг үү? Ээж аав нь хаана яаж танилцсан бэ гэж асуудаг гэнэ. Цаад санаа нь бол хайр дурлалын сэтгэл хөдөлгөсөн түүх сонсохыг хүсдэг гэнэ хэхэ.
Уг номонд эрлийзийг 4 ангилж. 1. Мөрөөдлийн: үзэсгэлэнтэй, царайлаг. олон хэлтэй. 2. Зөвхөн царайлаг: олон хэл мэддэггүй. 3. зөвхөн олон хэлтэй: царайлаг бус. 4. Харамсалтай: нүүр царай болон хэлний төвшин доогуур.
Энд ер нь эрлийз гэхээр суперээр төсөөлдөг, монголд бол арай л өөр ойлглттой доо тэ. Гэхдээ бас хаанахтай гэдгээрээ чухал байх л да.
Мөн сүүлийн үед эрлийзийг half гэлгүйгээр  double гэж байх нь зөв гээд байгаа юм билээ. Аль нь зөв эсэхийг бүү мэд.

Sunday, April 14, 2013

Зургаар тайлбарлаад явчихъя

Япон айлууд хашаандаа, үүдэндээ цэцэг их тарьдаг юм. Бас янз бүрийн тоглоом тавьсан байх нь их. Талбай томтой, багатай байх нь ер хамаагүй, яаж ийгээд л цэцэг эсвэл мод тарьчихнаа. Ээж минь ирээд явахдаа зургийг нь их авсан. Хариад хашаагаа гоёх юм гэсэн. Манай хашаа тэндээ л гоё хашааны тоонд орно. Гэм нь хашаанаас гараа бол аймар дөө. Ээж аав 2тоо хэллээ. Ойр хавийнхаа хөрштэйгөө танилцаад энэ хавийн чулуугаа янзлаад гоё гоё цэцэг тарихыг бодоорой...
Аниа дүү 2 нэг цаасан дээр эвтэй найрамдалтайгаар зураг зурсан нь. Бага зулзагаасаа юу зурж байгаа юм бэ? гэсэн чинь Тонари но Тоторо гэдэг хүүхэлдэй кинонд гардаг хав хар хөө гэсэн. Жинхнээсээ тийм хөө байдаг шд нээрээ японд. Кинон дээрх шиг өнхрөөд байхгүй ч жаахан гар хүрээгүй удсан газар тийм тас хар болчихсон байдаг юм. Ер нь энд тоос гээч юм чинь жинхэнэ утгаараа оршин тогтноно. Чийгтэйн шинж тэмдэг. Чийглэг байх нь сайн ч талтай, муу ч талтай. Одоо ч дасдаггүй зүйл их л байдаг юм. Жишээ нь аалз тороо татчихна. Эхэндээ чийгнээс хамгаалдаг зүйл аваад тавьчихдаг гэж мэдэхгүй хувцас хунар, идэж уух зүйлээ хөгзрүүлээд л...
Утсаараа авсан зурагнаас оруулаад бичиж байсан бага зулзага утас булааж авсан тул 2хон зураг л оруулав лол.

Friday, April 12, 2013

Хүүхдийн дуу

Бага зулзага дуулдаг дуунаас оруулж байна аа. 
Агуулга нь том модны доор чи бид 2 найрсагхан тоглоноо гэсэн утгатай.
Күри (栗)гэдэг модыг туулайн бөөр гэж орчуулсан байсан.

Thursday, April 11, 2013

За ямар байна?

Энэ өнөө нэхэж сурсан зүүлт. Яг иймийг ягаан өнгөөр 10-аадыг нэхээд хүмүүст бэлэглэсэн. Зүүх эсэх нь эргэлзээтэй ч хэхэ. Хажуугийн хүмүүст галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л ямар ч утгагүй мэт санагддаг юм шиг байгаан. Хэ хэ. Нэхэж буй наддаа үнэн кайфтай гэж юүхэв ккк. Яг ингэж кайф авдаг нэг зүйлтэй болмоор байна, тэр нь юу вэ гэвэл гэртээ янз бүрийн амттан хийж сурах. Бялуунаас эхлээд л, хүний хийснийг л амтархан идээд байна уу гэхээс. Том минь
-Ээж ээ та хий л дээ?
-За тэгж байгаад хийж өгнө өө.
гэж ярилцсаар хэдэн жил ч болов.
Гамбир, боорцгоо ч яахав хийчихээд байдаг юм. Онгод орвол шүү дээ. Гадуур зарагддаг амттангуудыг хийж сурмаар байгаан, нэг нартай сайхан өдөр онгод минь бууж ирэх байх аа гэсэн. Хэ хэ

Wednesday, April 10, 2013

Шавь нартайгаа

нэг өдөр өдрийн хоол идэнгээ буу халаад. Тэд минь багшийгаа дайлж коко авсан нь хэхэ. Ойрд гэхдээ бүгд тус тусдаа завгүй, хичээллээгүй ээ. Хэдэн үсэг, үгээ хоолтойгоо холиод идчихсэн байх ккк
Багшид бас буруу байгаа л даа, хэт зөөлөн. Ажил амьдралд нь тэр бүр шаардлагатай бус, сонирхол нь юм болохоор шахаад яахав гэж бодоод. Ачаалал нь ихэсчихвэл монгол хэлийг тоохоо больчихно шүү дээ. 
Япон хоол оо гэж, дуртай зүйлийн минь нэг... Гэртээ тэр бүр хийж идээд байдаггүй болохоор гадуур хооллохдоо иймэрхүү хоол идэх сонирхолтой. Гэм нь жаахан үнэтэй хэхэ. Шавь нарыхаа тоог өсгөхөөс хэхэ.

Tuesday, April 09, 2013

Шүдний үзлэг

2 ой хүрээд хүүхэд сайн хазаж идэж сурдаг тул төрөл бүрийн л зүйл идэж эхэлдэг. Тэр үеэс хойш хүүхдийн шүдний асуудал эхэлдэг гэнэ. Ой 6 сарын үзлэгээр хорхойтой шүдтэй хүүхдийн хувь 1,5 байдаг бол 3 насны үзлэгээр 17,7 хувь болж нэмэгддэг гэнэ. Тэгэхээр зөвлөгөө өгөх зорилгоор үзлэгт хамруулдаг. Шүдэнд нь хорхойтохоос сэргийлж фтор түрхэж өгдөг юм байна. Үзлэгт хамрагдахдаа ам зайлах хуванцар аяга, алчуур, хүүхдийн дэвтэр, асуултын хуудас зэргийг авч очно. Энэ тухай бичгээр мэдэгдсэн. Шуудангаар ирсэн. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад яваад ирсэн. Одоогоор хорхойтой шүд алга байна гэсэн.
Зөвлөгөө нь:
1. Өдөрт өгөх амттаны хэмжээг тогтоох
2. Чихэрлэг зүйлээс аль болох татгалзаж давслаг амттан өгж байх. Жишээ нь хатаасан загас гэх мэт.
3. Жүүс, ундаа аль болох өгөхгүй байх. Ялангуяа унтахын өмнө.
4. Өдөр бүр шүдийг нь угааж өгч байх.
5. Тэртэй тэргүй унаад, том хүний шүд ургах юм чинь гэж хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Сүүн шүдний хорхойтлоос шалтгаалж сүүлд ургах шүдэнд ч асар ихээр хортой нөлөө үзүүлдэг.
Гээд л зөндөө л зүйл ярьж өгсөн. Заримыг нь санадаггүй. Нэг чихээр минь гарчихсан бололтой. Хэ хэ. Том зулзагыг их идэвхитэй угааж өгдөг байснаа санаад байгаам. Багыгаа аниад нь даалгаж байна гээд жаахан хойрго хандаад буй алдаагаа засна аа.
Зурган дээрх шүдний үзүүлэнгээс хүүхдүүд айгаад ээждээ наалдаад л хөөрхөн...

Wednesday, April 03, 2013

4 сар гарав


Бага минь шинэ анги, шинэ багштай сонихон л байх шиг байна. Том нь ирэх нэг дэхэд хичээл нь эхлэнэ.Бас л анги болон багш нь солигдоно.
4 сард энд төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн өрнөдөг юм. Нэг газраа дээд тал нь 5 жил ажиллаад байх шиг байгаан. Энд тэнд тэгж тэгж тусалж байсанд талархлаа, хойшид хамтарч ажиллах болсондоо таатай байна гэсэн мэндчилгээний үгс.
Би нь бас шинэ албан тушаал хүлээж аваад, 1 жил хамтарч ажиллах болсондоо таатай, бас дээрээс нь санаа зовж байгаагаа хэлсэн ккк. Ямар албан тушаал гээч хэлэх үү, Дарга. Юуны дарга гээч юмны хэхэ. Очиж очиж дарга нь шүү.
Хорооныхоо хүүхдийн хэлтсийн дарга болчихоод хэцүү байна аа. Хэ хэ. Сайн дурых л даа. Жилийн турш хорооны хүүхдүүдийн дунд зохиогдох уламжлалт арга хэмжээг хариуцна. Гэхдээ би дарга учраас яг гардаж хийхгүй, миний доор цэргүүд минь бий. Дандаа ээж нар. Бичиг цаас хариуцсан, спорт хариуцсан, уламжлалт баяр хариуцсан гээд хэд хэдэн цэрэг байдаг юм байна. Яаж яваад дарга нь болчихов гэхээр, 2хон ээж ямар ч үүрэг авалгүй үлдсэн юм байна. Даргаар сонгогдсон айл гэнэт нүүх болоод ард үлдсэн бид 2-ын аль нэг нь л болохгүй бол болохгүй, тэгсэн өнөө нэг хүн нь бас хорооны үйл ажиллагааны нэг юм хариуцдаг гэнэ. Тэгээд би юу ч хариуцаагүй байсан хүн гэнэт дарга болоод л явчихсан. Эд нар хүн хошгоруулахдаа сайн юм болохоор бла бла гэж байгаад л гэж намайг даргаараа томилчихон. Хань ижил чи хошгоров гэж шоолоод л. Монголд ээж аавдаа хэлсэн чинь баяр хүргэж энэ тэр хэхэ. Дарга гэдэг үг л содон байх шиг байгаам ккк
Зураг 1: Ягаарсан нь
Зураг 2: Элсэн хээ. Байгаа газрын минь ганц үзүүлдэг зүйл.

Monday, March 25, 2013

Охид оо гэж

Энэ бас охидын минь амнаас салахгүй байгаа дууны нэг. Лхагва гарагт 7:25-с гардаг нэг кино. Том минь дотор нь орчихно. Ийм сургууль энд байдаг бол гоё оо гээд л. Би тэгэхээр нь дуугай байхгүй ээ. Шаал сонин хичээл хийдэггүй хэдэн аальгүй охидуудын тухай л байна шд гээд...
Бага нь аниагаа дуулахаар бас хальт дагаж дуулна. Хэ хэ.



Хүүхдийн ертөнц-Хурдан юм аа

Хүүхэд томрох сайхан ч тэр хэмжээгээр би нь нас ахиад л...
2-лаа тус тусдаа анги дэвшиж байгаа. Том нь хэн гэдэг багш анги даах бол гэж догдлоостой. Хаврын амралт нь эхэлцэн, түмэн завтай хүн л байна. Бага нь одоохондоо юугаа ч мэдэхгүй, шулганаад л. Хэл ам гэж гүйцэгдэхээ байсан шүү дээ. Ганц нэг үгийг жаахан буруу хэлнэ ээ, эгдүүтэй, засаж өгмөөргүй байн байн хэлүүлээд баймаар... За байз ямар ямар үг байдаг билээ байз, цагаа тулахаар санахаа байлаа.
мизү ватари-мизү тамари (тогтсон ус)
сүлэбидай- сүбэридай (гулсуур)
За юу, мэдүү гэж бас загнана. Хэхэ, өөрсдөө зааж өгчихөөд л гэж дүү намайг шүүмжилдэг юм. 
 Ipod-оо гээд л нэхээд байдаг болсон. Үзэх юм аа гаргаж ирээд үзчихдэг болсон. Бидний жааханд зурагттай л бол сайхан байлаа шүү дээ. Хэ хэ.
Гэрийх нь бүх хүмүүс каваай (хөөрхөн) шүү дээ. Аргалах үедээ бүр л хавийн бүх амьтан хүнийг цуглуулаад хөөрхөн болгоод тавьчихдаг юм. Чөтгөр, чоно, баавгай, туулай, нохой, морь, хонь, ямаа, анааш, заан, шувуу, тахиа... Өөр ямар амьтан хэлдэг билээ дээ. Мэдэхгүй юм ч байхаа больж байна. Бүр гайхтал, хэн зааж өгдөг байна аа гэмээр.
Яг ийм эгдүүтэй үе нь одоо л шүү, сайн харж, хайрлаж, энхрийлж  байгаарай гэж эргэн тойрны архаг ээжүүд аавууд захиад байгаа, захиасыг нь биелүүлэх гэж би хэрэндээ л үзэж тарж байна аа гэж. Өнөөх нь тэрийг мэдэрчихсэн бас л үзүүлж өгнө өө...




Friday, March 22, 2013

Эрт байна аа

сакүра цэцэглэх нь. 4 сар гараагүй байхад. Маргааш 2 зулзагаа дагуулаад сакүра үзнэ ээ. Бүрэн дэлбээлээгүй байгаа ч хүмүүсийн уур амьсгал ягаараад байна цаана чинь хэхэ. Бид бас юугаар дутахав. Явж ягаарахаас.
Шинэ юм нэхэж сурсан, юу гээч хүзүүний зүүлт. Ажлынхаа хүнээр заалгаад. Ойр хавийн хүмүүсээс өндөр үнэлгээ аваад байгаа хэхэ. Зааж өгсөн ажлын хүүхэн маань өндөр туранхай гоё хүүхэн байдаг юм. Тэр нэг өдөр цагаан сорочкон дээр хар пиджактай, тэгээд тэр хүзүүний зүүлтийг зүүчихсэн байсан юм. Шууд нүдэнд тусаад л нэг боломжоор нь ямар гоё зохио вэ гэсэн чинь
-Би өөрөө нэхсэн юм, жаахан урт болчихоод үзүүрийг нь ингээд кармаалчихсан.
-Хүүе, нэхсэн юм уу? Зааж өгөөрэй...
Ингээд л би гэдэг хүн чинь сурсан зүүлтээ аль уже 4-ийг нэхээд, нэгийг нь өөртөө, охиныхоо найз, өөрийнхөө найз өвөөгийн ач нарт бэлэглээд амжсан. Яг одоо том зулзагатаа нэхэж байна. Хажуугаар нь гэнэт блогоо санаад ороод ирлээ. Зураг дараа оруулна аа.

Sunday, March 17, 2013

Гоё дуу

Баасан гарагт гарч байгаа Шөнийн алсыг харагч (夜行観覧車) гэдэг драмын дуу.  Ирэх 5 дахид төгсгөлийн анги нь.

Thursday, March 14, 2013

Цэцэрлэгийн эцэг эхийн хурал

Ганцаарчилсан уулзалт гэх юм уу даа. Эцэг эхийнх нь боломжтой цагийг асууж байгаад уулзсан. Бага анги нь хэд хэдэн багштай байдаг тул голлон харьцдаг багш нь уулздаг юм байна. Цэцэрлэгтээ ямар байдаг, хоолоо хэрхэн иддэг, юунд дуртай иддэг, юуг нь идэж чаддаггүйг голчлон ярьсан. Мөн орчинтойгоо хэрхэн харьцдаг, хэн хэнтэй илүү дотно байдаг, хэн багшдаа их сайн, тэр багшаасаа жаахан айдаг гээд л ээжийн мэдэх юмсан гэсэн болгоноос л хэлж өгсөн.  Ээжийн зүгээс ингэвэл зүгээр байна гэсэн зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, хойшдын үйл ажиллагаандаа тусгаж өгөхийг эрмэлзэнээ гэсэн. Би ч өө нээх юм байхгүй дээ, гэхдээ коршоконд суудаг уу? л гэлээ. Уг нь доторхой цагт хэд хэдээрээ 00 ордог. Гардаг ч үе бий, гардаггүй ч үе бий гэсэн.
Бага багаар томроод өдрийн 3 ширхэг энгэрэвч авч явдаг байсан бол  одоо зөвхөн өдрийн хоолон дээрээ л хэрэглэдэг болсон. Өдөр унтлагын цагаараа нойр нь хүрэхгүй бол хөөрхөн тэрүүхэндээ эргэж хөрвөөж байгаад л нэг мэдсэн унтсан байдаг гэнэ. Охиныг нялхад нь очиж хөхүүлдэг байхад бусад хүүхдүүд унтаж байхад уйлаад л, нэг бол босч гүйгээд л байдаг хүүхэд байдаг юм билээ. Бодвол багш нь тэгдэггүй гэж хэлсэн байх.
Үүнийг сонсчихоод том зулзага
-Ямар гоё юм бэ? Буцаад цэцэрлэгтээ явмаар байна, өдөр нь унтаж баймаар байна. Тэр үед ээж ээ, би унтах дургүй байсан шд. Миний дүү  2-улаа солигдоё л доо тэх үү?
гэсэн. Хэ хэ. Бид тэр үед сайхан байжээ гэж ярьдаг шиг л.
-Цэцэрлэгт байхад гоё байжээ. Тоглоод л байна, тоглох нь ажил тээ ээж ээ, одоо тэгсэн хичээл хичээл бас дахин хичээл...
гэсэн Хэхэ
Тухайн сард төрсөн хүүхдүүдээ цуглуулж зааландаа зохиодог уламжлалт өдөрлөг нь болж 3 сард төрсөн охин минь арай хийж миний ээлж болов уу гэсэн шиг их л додьгор байсан гэнэ. Бусад саруудад цэцэрлэгийнх нь бусад хүүхдүүд л бүгдийн өмнө гарч нэр ус, дуртай зүйлээ хэлж лаа үлээхэд охин минь ч бас үлээх хүсэл ихээхэн төрдөг байсан нь илт. Төрсөн өдрийн англи хэл дээрх дууг өөрийнхөө нэрийг оролцуулаад дуулна. Нагац ахдаа төрсөн өдрөөр нь дуулж өгсөн гэж байгаа.
Анги дээрээ яадаг бол гэж ээжүүд аавууд бүгд л төсөөлдөг шүү дээ. Ямар ч байсан тэд алзахгүй, хоолоо идээд л, тоглоод л өдрөөс өдөрт өсөөд л байдаг байх нь, бид л анзаардаггүй болохоос.

Tuesday, March 12, 2013

Алхаад байя

гэдэг дуу. Энд тэнд төгсөлтийн баяр болоод. Ирээдүйгээ сайхнаар хараад, яаралтгүй өөрийн хэмнэлээр алхаад байя гэсэн утга бүхий дуунууд энд тэнд сонсогдоод. Дөнгөж сургуулиа төгсөж буй залуусыг хараад удахгүй сакүра цэцэглэхнэ дээ гэж миний сэтгэл бас догдлоод сайхан байна аа. Хэ хэ

Sunday, March 10, 2013

Атаархал 3

Өөрийн туршлагаас бичлээ. Та бүхэн бас туршлагаасаа бичээрэй.
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
Тэгж уншиж байна гэдэг нь үсгээ цээжлээд уншаад байгаан биш зүгээр л ээжийнхээ, эмээгийнхээ уншиж өгснийг а б-гүй цээжилчихсэн байсан хэрэг. Тэр номондоо ч их хайртай байж билээ. Тэр нь одооных нь ном унших дуртайд нь нөлөөлсөн байх.Бага минь бас ном уншуулах дуртай. Урд нь бичиж байсан шиг санаж байна. 6 сартайд нь үзлэгт хамруулахад хотын захиргаанаас 2 ширхэг ном бэлэглэж байсан юм.  Ой хүрэхэд нь цэцэрлэгээс нь бас ном өгсөн. Ингэж хүүхэд ном унших гараа нь 6 сартайгаасаа  эхэлдэг юм шиг байна.
Тэгээд одоо сарын төгсгөлд цэцэрлэгээс нь тэдний насны онцлогт тохирсон ном өгдөг. Мэдээж эцэг эх мөнгийг нь төлнө.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү.  Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ


Friday, March 08, 2013

92

настайгаа золгож байгаа гэнэ өвөө маань. Байсгээд л нэг өвөөгийн тухай ярьдаг даа. Болзож уулзаад бид 2. Учир нь өвөөд минь монголоос захиа ирж гэнэ. Би тэрийг нь хөрвүүлж өгөв. Цагаан сараар монгол дахь 3 танилдаа сар шинийн мэндчилгээ илгээснийх нь нэгнээс л хариу ирж. Бусад хоёр нь түмэн завгүй байх л даа. Хэхэ. Бөөн баяр утасдаад, хариу ирсээн, ирж тус бол гээд. Би ч уухайн тас л давхиад очлоо. Болоогүй ээ бас хариуг нь дор нь л биччихсэн. Би тэгээд шууданд хийсэн. Өвөө ойрд лагшин муу байгаа гэнэ. Бүр зүрх нь зогссон гэнэ шүү, нэг удаа. Өөрөө ухаантай байгаа хэрнээ, амьсгалж болохгүй байсан гэсэн. Диваажинд залрахаасаа өмнө надтайгаа ойр ойрхон уузлаж байнаа л гэсэн. 3 сарын сүүлээр бидний хэдэн нөхөд хооллонгоо буу халж сууна. 4 сарын эхээр өвөөтэйгөө хувийн чанартай болзоотой.
Энэ өвөөгийн гэрийн үүдэнд байсан цэцэг. Нэрийг нь асуусан хэлж мэдэхгүй байсан. Энд тэнд явахдаа тансаг тансаг цэцгийг дардаг юм. Бага багаар оруулнаа. 
Өвөөг эмч нар нарийн чимхлүүр ажил хийж болохгүй гээд байхад л өвөө ном уншаад Ёвропын тухай судалж байгаа гэж авсан. Хараа муудаад байх юм, нүдний эмч бас л ном уншиж болохгүй гэсэн. Даан ч би тэрийг нь хэрэгжүүлж чадахгүйм гэдэг юм даа. ккк
90 гарчихсан байж даваажинд залрахаа хүлээдэггүй юм  байна шд энд чинь. 90 дөхөж яваа нэг эмээтэй танилцсан, дараа бичнэ ээ...

Thursday, March 07, 2013

Мартын 8

Хадам эгчээс
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!

Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.

Monday, March 04, 2013

Хүүхдийн ертөнц 4

Дулаахан өдөр хааяа алхаж харьдаг юм, бага зулзага бид хоёр. Замаараа нарийн боовны дэлгүүр орсон чинь үүдэнд нь байсан нохойг авч харина гээд тэвэрчихээд салдаггүй шүү хэхэ. Өнөөх нь тоглоомон нохой л доо, амьд байсан бол угаасаа ойртох ч үгүй. Айгаад хэхэ. Гэхдээ холоос бол хав хав хөөрхөн гээд л шулганаад байна. Яг ойртох гэхээр ойртохгүй эд чинь бас аминдаа хайртай хэхэ.

Энэ нөгөө талд нь байсан сандал. Яг охинд минь таарсан жижигхэн. Сууж үзээд байна лээ бас. Хүүхдийн нүд цаанаа нэг тийм хурц байдаг даа. Өөртэй нь нас ойролцоо хүүхдийг мэдээд тоглох гээд л. Жижигхэн юм олоод ам руугаа хийчихсэн байх гэх мэт. Өөрийх нь хэмжээнд таарсан юмыг андахгүй шинжтэй.

Friday, March 01, 2013

Элсээр

хийсэн бүтээл. Элсийг ч зүгээр байлгахгүй хэхэ. Аялал жуулчлалынхаа нэг хэлбэр болгоод хөөрхөн ашиглачихаж байгаам чинь. Манай нутаг чинь нэг элсэн манхантайм, түүгээрээ жуулчдыг их татна. Заавал очиж үзүүлдэг газрын нэг. Цаана нь япон тэнгис цэнхэртээд л гоё л доо. Зун бол хөл нүцгэн алхахын аргагүй халдаг юм. Хоёр бөхтэй, ганц бөхтэй тэмээ бий. Тэмээ унаж зургаа авахуулбал хэд билээ дээ, төлбөртэй. Шатаар өгсөж байгаад л унана шүү дээ. Бас бакь бүдүүн хөлтэй япон морин тэрэг бий. Настай хүмүүс, хөл муутай хүмүүс морин тэргээр тэрхүү элсэн манханг тойрдог юм.Мэдээж эрүүл саруул хүмүүс ч үйлчлүүлнэ л дээ.
Тэгээд мужийн нэг гол имиж болсон элсээрээ онгоцныхоо буудал дээр ийм жижиг бүтээлүүдийг тавьсан байсан.
Бэлэг дурсгалынх нь зүйлс ч нээх хөөрхөн юмнууд байдаг юм. Тэмээтэй, элстэй гэх мэт. Яг одоо зураг хөрөг алга. Дараа оруулнаа. Манайхан санаа аваарай. Японд байдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдэх биз ээ. Энд чинь мужууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл ихтэй. Бид ч яаж ийгээд л худалдаад авчихна. Харихаараа гэрээ гоёно гээд л, хэхэ. Даахгүй нохой булуу хураана гээч болдог юм хааяа ч... Заавал дурсгалын зүйл ч биш, хүнсний зүйл хийж зарна. Хэлбэр дүрсийг нь дуурайлгах, тухайн газраа тариалсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт. Энд болохоор элсэрхэг хөрсөнд тарьж ургуулдаг шагар сонгино гээчийг тариална. Хүний биенд их сайн гэсэн. Өдөрт 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрээд энэ тэр гээд л пр ч сайн хийгдэнэ.

Энэ зураг бол манай нутагт гарсан элсэн бүтээлийн үзэсгэлэн үзэхдээ авсан зураг. Жилд нэг сэдэв сонгоод олон улсаас уран бүтээлчид ирж бүтээл туурвина. Түрүү жилийх нь англи улс гэсэн сэдвийн дор байсан бол энэ жил зүүн өмнөд ази гэсэн сэдвээр хийх юм гэсэн. 4 сарын 20-нд нээлтээ хийнэ. 2014 оны 1 сарын 6 хүртэл байсан байх.

Wednesday, February 27, 2013

Хааяа нэг

хичээлээр бөмбөгдөхгүй, дуу ч юм уу заахаар дуртай байдаг байж билээ. Тэгж бодоод шавьтайгаа хамт оригамигаар хийсэн бүтээлүүд. Ямар ч байсан том төлөөлөл болох тогоруу, нинжагийн од хийсэн. Бас энд тэнд явж байхад бэлэн хоолныхоо савхыг эд нар нээх хөөрхөн гараар хийсэн цаасан уутанд хийгээд тавьчихсан байдаг юм. Тухайн үед зураг хөргийг нь аваад л байсан чинь хайгаад олддоггүй. Өөрийнхөө хийснийг л орууллаа. Уг нь зориулалтынх нь япон цаас гээд барзгардуу хатуу цаасаар хийвэл илүү гоёмсог болно. Мөн япон хүүхдүүд ийм оригамигийн цаасаар туйлна гэж юүхэв.  Өмнөөс нь би хайран цаас гэж бодно оо өөрийн эрхгүй хэхэ.
Нинжагийн одонд эрэгтэй хүүхдүүд их дуртай байдаг юм. Хийгээд өг гээд шалаад байна. Япон хүн байж монгол хүн надаас асуугаад байхыг нь яана. Хамраа сөхөв хэхэ.
 Энэ тогоруу нь их олох төрөл байдаг юм билээ. Хоорондоо нийлсэн том жижиг гээд л. Хирошима хотод очсон хүмүүс мянга мянгаар нь хийж очдог гэсэн. Монгол хүүхдүүд маань хүртэл хийж очиж байсан байх шүү. Тэр нь тусгай газар хадгалагддаг. Ихээр цуглараад хотын захиргаа нь яахаа мэдэхээ болиод иргэдээсээ санал асуулга явуулсан санагдаад байна. Ямар шийдвэрт хүрсэн юм бол оо нээрээ.
Энийг би саяхан хүнээр заалгасан. Бие дааж хийж үзээгүй л байна. Жаахан хэцүү юм билээ. Их олноор хийгээд хооронд нь холбоод хөөрхөн бөмбөлөг хийсэн харагддаг юм. Тэгээд л алив энийгээ зааж өг гээд шалаад, заалгаж байж санаа амарсан. Хэ хэ. Миний нугалж чаддаг зүйл дээрх 2 л байдаг юм. Нэг шинэ юм сурчих санаатай. Тэгж байгаад нугалж үзнэ ээ. Санахгүй бол заалгасан багш дээрээ давхиж очихоос, гэм нь тэр хүн Киотогийх, яадаг юм билээ. Энд ирэхийг нь амдах хэрэг гарч дээ.

Monday, February 25, 2013

Хүүхдийн ертөнц3

Энэ бас их хөөрхөн дуу. Өнгийн харандааны тухай. Том зулзагыг цэцэрлэгт байхад л дуулдаг байсан дуунуудыг нь бид эргэж санаад л, өө нээрээ ийм дуу байдаг шүү дээ гэж баяссан улсууд байна ойрдоо. Дуу болгон дээр том минь үүнийг ингэж дуулдаг байж билээ, гээд өөрт нь хэлэхээр өнөөх нь их л дуртай тийм үү гээд л ичимхийрнэ ээ. Эмээ нь багын минь дуулахыг сонсчихоод өхөөрдөөд, дуучин болох нь гэсэн хэхэ. Ерөөл бат оршиг.

Sunday, February 24, 2013

Хүүхдийн ертөнц2

Бага минь мундаг дуулдаг болоод байгаа. Жаахан байхдаа дууны үгийн сүүлийн үсэг, авиаг дуурайж дуулдаг байсан бол одоо үг болгоныг нь хэлээд байна, өөрийнхөө хэмжээнд.
Оройд унтахдаа энэ дууг дуулж байж унтдаг болсон хэхэ. Хуруундаа бүгдийг нь гозойлгож чадахгүй. Эрхий хуруу, долоовор хуруугаа сайн гаргаад бусад хуруугаа гозойлгох болохоор бүгдийг нь гозойлгоод л эгдүүтэй.
Энэ дууных нь утга, эрхий хуруу-аав хуруу, долоовор хуруу-ээж хуруу, дунд хуруу-хуруу, ядам хуруу-эгч хуруу, чигчий хуруу-нялх маамаа хуруу гээд бүгдийх нь онцлогийг хэлдэг юм. Охин минь бүгдийг нь эелдэг хуруу гээд л дуулаад байгаа. Бусад үгийг нь хэлэхэд хэцүү байгаа юм шиг байна лээ.

Tuesday, February 19, 2013

Барцадтай байна өө

хэхэ. Шинийн 2-нд ажилдаа явах гээд гарахдаа гэрийнхээ хажууханд байдаг шонг ухарч байгаад мөргөөд. Бас энэнээс 2 хоногийн өмнө яндан хагарчихсан, паржиганаад л яваа. Хань ижил янзалж өгөх байх. Би тийм юмны талаар ямар ч мэдлэг байхгүй хэхэ. Хурдан янзалж өгөөсэй...
Заслаа хийлгэхгүй бол, юун дээр сууснаа ч мэдэхгүй ээ. Монголд бурхад минь л заслыг минь хийлгэж ном уншуулдаг юм. Бурхад аа, гялс уншуулаарай, барцад минь арилаг.

Бие дааж

үзэж байгаа ханзны ном. Ганц нэг хүмүүс гайхаад л байгаам. Бүгдийг нь мэднэ биз дээ гээд. Үгүй шүү дээ, юу гэж тийм юм байхав. Мэддэгүй ханз, үг зөндөө байна цаана чинь. Үзэж барахгүй. Гэхдээ өө ямар барахын биш гэж биш, ганц нэгээр нь ч гэсэн цээжлэх гэж оролдоод л... Гэм нь толгойд үлдэх нь ховор юм дөө хэхэ. Ханз нь олон дуудлагатайгаас гадна шаал өөрөөр уншигдах тохиолдол их. Токиод амьдардаг хүмүүс их олон өвөрмөц ханз мэддэг байх гэж боддог юм. Буудлуудын нэр цээжлээд л явахад овоо хэдэн ханз мэддэг болно шүү хэхэ.
Саяхан ийм үг олж уншаад:
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
Күнз
Үнэнээс үнэн үг байна гэж бодоод байгаа...

Sunday, February 17, 2013

Амралтын өдрөөр

ер нь гэртээ байх нь ховор шүү дээ бид. 4 зүг 8 зовхис руу гараад алга болж өгнө. Шинэ он, цагаан сараар ихэвчлэн найз нөхөд, ах эгчийндээ гаргадаг болохоор тэр ч юм уу, тэр жилжингээ хэсээд байдаг байх хэхэ. Хэсээд биш ээ аялаад гэж хэлбэл арай эвтэйхэн юм.
Саяын бүтэн сайнаар цанын бааз ороод. Жилдээ хэд хэд явдаг л даа. Сүүлийн 2 жилд л би яваагүй болохоос. Гэхдээ том зулзага хань ижил 2 надтай надгүй явчихдаг юм, гомдмоор хэхэ. Бага минь ханиад энэ тэр хүрээд бид 2 гэртээ л байж байдаг юм, хурдан харьж ирээсэй гээд л...
Энэ удаад бага бид 2 хошуугаа дэвсэж дэвсэж цуг явсан. Бага минь цас хараад бөөн баяр. 2 том ч яахав гулгаад алга болж өгсөн.  Би багыгаа чаргаар чирж цугтаа гулсаж энэ тэр. Ойрын хэдэн жил хичээллээгүй биеийн тамираар хичээллэв шд. Бага минь цас идэж нэг үзэн, долоож нэг үзээд л хөөрхөн байлаа. Жижигхээн цасан өвгөн хийсэн. Бас цасаа бөөрөнхийлж байгаад дээр дээрээс нь давхарлаад бялуу хийж тоглосон. Төрсөн өдрийн дуу дуулж лаа ч үлээв хэхэ. Нэг гэм нь пэндийтлээ хувцасласан багынхаа шээс баасыг нь солих гэж жаахан хэцүү байлаа. Бусдаар бол ёстой сайхан, цэвэр агаарт...
Энэ япончуудыг хараад байх нээ, нээрээ үнэн эртэч улсууд шүү. Бид япон найз гэр бүлтэйгээ хамт явсан юм. Аминдаа эрт л ирлээ гэсэн чинь юу вэ? Цанын бааз түм түжигнэж бум бужигнаж байдаг гэнэ ээ.
Манай багаас жаахан хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс зөндөө байна лээ. Үнэн дуртай гарууд юм даа л гэж бодов. Тэгээд л 3-4 настай байрын хүүхдээ сургаад л үнэн хөдөлмөрч юм аа. Таньдаг хүмүүс ч зөндөө байна лээ. Хань ижил намайг гулга гээд, би зугатаагаад хэхэ. Би тэр лифтнээс нь айгаад байдаг юм. Суучихаад явж байхад гоё л доо. Гэм нь буухад аймар. Нэг хөлдөө snow board-аа угласан чигээрээ суудаг болохоор нээх эвгүй яг буух үед хальтарч уначихаад. Гэхдээ сүүлийн үед заавал хөлдөө углаад биш бариад сууж болдог болсон байна гэсэн. Том зулзага тэгж бариад суудаг гэнэ ээ. Гэхдээ л би айгаад яваагүй ээ. Хэ хэ.

Thursday, February 14, 2013

Гарчигггүй

Хичээл заахдаа ашигласан номныхоо зургийг орууллаа. Эхний 2 зураг. Дээд дэвтэр, доод дэвтэртэй. Доод дэвтрийг нь үзэж амжилгүй бидний хугацаа дууслаа. Цаашид шавь өөрөө бие дааж үзнэ. Үзээсэй ч гэж хүсч байна . Тэгвэл өөрт нь л хэрэгтэйм.
Анхан шатны хүмүүст зүгээр. Гэм нь жаахан хуучных. Мэдээлэл нь хуучин гэх юм уу даа. Одоо нээх хэрэглэгдэхээ байсан техник энэ тэрийн нэр томъёо тууж авна лээ. Одоо бол шинээр их олон ном гарсан байна лээ. Номын сангаасаа үзэж үзэж сонгосон юм. Агуулгых нь дараалал нь их зүгээр санагдаад.  Бас тестний номтой тусдаа. Хэр ойлгож байгааг нь тест аваад л шалгачихна.Гэхдээ жишээний дагуу хийнэ үү гэж байсан болохоор будаа идэхэд их амархан байсан. Хэ хэ. 
2 дахь нь ханзных. Уг нь бол өдөрт 15 минут ханзны дасгал хийх гэж байгаа боловч бид долоо хоногт тэдэн ханз гэж үзсэн. Эхэндаа арай багыг, яваандаа тоог нь арай ихэсгэх гэх мэт. Хэл нь овоо зүгшрээд ирэхээр тоог нь ихэсгэх гэх мэт.
Ингэж хүнд заах их зүгээр байдаг юм. Мартагдсан юм аа сэргээгээд, шинээр юм олж мэдээд. Жишээ нь нэлээд олон ханз үсэгний бичих дарааллыг буруу тогтоосон байдаг юм билээ. Багш нар минь буруу заачихав уу, би гэж мулгуу толгой нь буруу цээжилэв үү хэхэ.
За даа би л буруу тогтоосон байх тийм үү, багш нар минь үнэн мундаг шүү дээ. Бахархдаг юм. Тухайн үед ханз заадаг байсан багш минь их хөгжилтэй хүн байдаг юм. Дурлаж мурлаад байсан уу яасан тухайн үед ганц нэг хүмүүс гээд л үү. Хэ хэ хадуурах гэж байна. Багшийг таньж мэддэг хүмүүс үүнийг уншвал яг жуумалзана би бүр мэдээд байна ккк. Багш олоод уншчихвал одоо яана аа, уншихгүй байх гэж найднам...
Ханзныхаа номыг бас хугацаандаа дуусахгүй юм шиг байна лээ. Копидоод өгчихнө дөө. Гэртээ бие дааж үзнэ шүү нөхөөр гээд даалгавар өгчихөөс. Багш нь бас аймаар залхуу гэнэ ээ. Заахаасаа залхуурсан уу яасан.

Wednesday, February 13, 2013

Сар шинийн мэнд болон Цасан дэнлүү

Бултаараа амар байна уу? Тарган тавтай орсон биз дээ?
Бид тарган тавтай.

Уулан дахь байнга очдог айлдаа шинэлсэн. Битүүнд орой нь иднэ гээд бууз хийснийг минь айлынхан маань зарчихсан. Яагаад гэхээр тэнд зохиогдоод 5 дахь жилтэйгээ золгож буй нэг арга хэмжээгээр ямар нэгэн хоол хийж зардаг юм байна л даа. Орой хүйтэн байх тул бодон гахайн махтай, ногоотой шөл зарахаар бэлтгэсэн байсан. Монголын цагаан сар болж байгаам чинь бууз хийж идэцгээх үү гээд л намайгаа онгироогоод л бууз хийцгээлээ. Нэлээд олон ширхэг болоод ирсэн чинь ерөөсөө зарна аа гэж авдаг гэсэн. Тэгээд л хийсэн буузыг минь зарчихсан. Гэхдээ ашгаасаа өгсөн л дөө. Буянаар нь би хойшид бууз хийж зарахаар бол цэцгэн бууз чимхэх хэрэгтэй юм байна гэж мэдэж авлаа. Учир нь би элдээд япон хүмүүс чимхсэн тул амсар дээр нэг тийм бөөгнөрсөн  л зузаан гурил болоод, зарахаар болчихоор нь та нар өөрсдөө хийсэн гэж хэлээрэй, тэхгүй бол монголчууд ийм хачин зузаан гурилтай юм иддэг гээд буруугаар ойлгочихно шүү гээд л тэрүүхэндээ бас томроод л байлаа. За энэ зузаан гурилыг ч идэх хүн ховор доо гэж таасан минь яг л байна лээ. Сүүлд хогийн уутанд хаячихсан яг тэр амсрых нь гурил нэлээд харагдсан. Үнэ нь байна ш дээ, 4 ширхэг нь 300 иен гэж зарсан. Үнийг ч би тогтоогоогүй л дээ. Гэхдээ л хүмүүс их авсан. 2_ 3 зэрэг жигнэвэл их зүгээр юм билээ. Тэгэхгүй бол хүлээлгээд, хүмүүс хүлээж тэвчихгүй өөр юм авч идээд, нэг бол авахгүй явчихаад байх юм билээ. Бас нэг удаагийн жигнэлтээр жигнүүр нь 3 давхар бөгөөд олон тооны бууз гарч байвал их сайн. Энд жигнүүртэй айл ховор, байсан ч хариугүй жижигхэн жигнүүр байдаг юм.

Дараа жил дахин хийж зарна шүү гэж би амташсан хэхэ.
Мөн энэ жил цас багатай байлаа. Ирэх жил цас ихтэй байгаасай, тэгвэл илүү гоё санагдсан...

Шиманэ мужийн Оота хотод орших Ивами гинзан (Эдогийн эхэн үеийг хүртэл дэлхийд дээгүүрт ордог байсан мөнгөний уурхай байсан газар) гэдэг газрыг дэлхийн өвд бүртгэгдсэнийг тэмдэглэж нутгийн иргэд санаачлан зохиодог болсон нэг ёсны цасны баяр. Цасан дэнлүү гэх юм уу даа. Нээх хөөрхөн хувин дотор цас хийж байгаад хөмрөөд, хажуу талд нь ухаж нүх гаргаад, нүхэн дотроо цаасан аяга тавьснаа, цаасан аяган дотроо лаа асааж хийгээд л ийм хөөрхөн цасан дэнлүү хийчихэж байгаам. Сэтгэсэн байна уу?  Түрүү жил цас ихтэй үед их сүрлэг болсон гэсэн. Энэ жил цас бага болохоор хальтаргаа багатай байсан нь авууштай зүйл байлаа гэж сүүлд ажлын хэсэг ажлаа дүгнэж байхыг сонсов.
Зохион байгуулалт сайтай нь бид тэднээс суралцах юмны нэг шүү гэж иймэрхүү баяр ёслолыг үзэх болгондоо л боддог юм. Хэрэгжүүлэх гэхээр...

Wednesday, February 06, 2013

Анпанман

гэс бас хүүхэлдэй байна аа. Цэцэрлэг, дэлгүүр хоршоо бол дүүрэн л энэ хүүхэлдэйн киноны баатрууд харагддаг юм. 

Tuesday, February 05, 2013

Атаархал 2

Бас нэг атаархдаг зүйл нь энэ номын сан. Үнэн тасархай, хүмүүс нь ч соёлтой үйлчлүүлнэ.
Мужийн харъяа номын сан, хотын харъяа гэж байна. Би 2 номын сангаар үйлчлүүлдэг. Ажлынхаа номын сантай нийлээд 3 ч номын сангийн байнгын үйлчлүүлэгч юм байна. Атаархмаар байгаа биз дээ. Хэ хэ. Тэгэхээр миний амьдарч буй газрын япон хүмүүс бас дор хаяж 3 номын сангийн үйлчлүүлэгч. Дээрээс нь бага, дунд, ахлах сургуулийн сурагчид бүгд тус бүрдээ бас сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлнэ. Үнэн атаархуулж чадаж байгаа байхгүй юу энэ япон улс. Тэр байтугай цэцэрлэг нь хүртэл нил ном шүү дээ. 5 дахь өдөр харихдаа нэг нэг ном зээлж харьдаг юм. Нэг дэх өдөр нь буцаана. 
Иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлж чадаж байгаа улс.
Эхний зурган дээрх бол хүүхдийн номын тасаг нь. Хүүхдүүд бол тэнд жаргалаа эдэлдэг  юм. 
Энэ тасаг руу орсон л бол хар хурдаараа гүйж очоод л дуртай номоо шүүрээд авна. Манай 2 лав тэгдэг. Цэцэрлэгтээ харж байсан номоо нэрээр нь нэрлээд л тэврээд ирж байсан. 
Тэгээд л ээж ааваараа уншуулчихаад л дараагийнхаа ном руу гүйнэ гэх мэтчилэн. Ээжүү д нь ч үнэн уйгагүй юм билээ. Би бол заримдаа аниагаараа уншуул гэж гуйдаг юм хэхэ.
2 дахь зурган дээрх ногоон цэнхэр дугуй сандал дээр хүүхдүүд тэгнэж хэвтчихээд л ном дэлгэсэн харагддаг юм. Номын санчид нь юм хэлэхгүй ээ. Аав ээжүүд л зүгээр суу гэж загнаж байгаа харагдана. Бага насны хүүхдүүд чинь ер нь бол зүгээр явахгүй шүү дээ. Бага зулзага бас гүйж очоод л тэгнэчихэж байна лээ, би наана нь уналаа барилаа гэж үглээд л. Цаахан талд нь арай том аниа агаа нарт зориулсан ширээ сандал бий. Номнууд ч төрөл төрлөөр ангилаастай.
Нэг удаагийн зээллэлтээр 8 ном зээлнэ. өөр нэг номын сан нь 10 ном зээлдэг юм. 14 хоногийн хугаццтай. Урж юм уу гээгдүүдсэн тохиолдолд яг ижил номоор төлж өгөх ёстой. Та бүхэн минь санаж байна уу, хэдэн жилийн өмнө том зулзага яг энэ номын сангийн нэг номыг гадаа 7 хоног хонуулаад, өнөөх нь бороонд шалба нороод, бид 2 шинэ ном авч гэмээ цайлгаж байсан тухай бичиж байсан даа. 
Амараа ахын хэлснээр улс маань баяжиж байгаа гэсэн. Удахгүй ийм номын сантай болох байх аа...

Sunday, February 03, 2013

Атаархал 1

 Дунд сургуулийн нэг бандид япон хэл заагаад хагас жилийг үдэж байгаам. Бид 2 хичээлээ сургуулийн номын санд хийдэг юм. Орох бүртээ атаархдаг. Эх орны минь нэг ч гэсэн сургууль ийм номын сантай бол гоё оо гэж... Энэ их номон дээр бас долоо хоногт заалттай нэг хайрцаг дүүрэн ном тэвэрсэн номын дэлгүүрийн ажилтан ирнэ. Сүүлийн үед гарсан, тэдний насанд тохирсон номнууд орж ирдэг гэсэн

Энэ өдөр тутмын сонингоос онцлох мэдээлэлтэй хэсгийг танилцуулдаг буланЦаад талд нь бас сонин тавиастай бий.

Нэг номын санч байна. Ажил нь мэдээж ойлгомжтой. Шинэ ирсэн номоо дугаарлаж, ангилна, хавтаслана. Ном зээлэхээр ирсэн сурагчдад хүссэн номыг нь түргэн шуурхай олж өгнө.
Гар нь их хуурайшдаг гэсэн. Байнга хэвлэлээс гараад удаагүй шинэхэн номнуудыг барьсаар байгаад бараг мэргэжлийн өвчин шиг гар нь дорхноо хуурайшаад, аймаар хагардаг гэсэн. Байнга л тос түрхэж арчилж байхгүй бол хэцүү гэсэн.

Энэ зөвхөн нэг л булан нь. Дахиад цаана гурав дөрвөн иймэрхүү булан бий. Дүүрэн ном. Японы түүх,  дэлхийн түүх, хайр дурлал, танин мэдэхүй, гадаадын уран зохиол, гээд ангилчихсан.  БҮр шүлс гоожоод байдаг юм хэхэ. Болдог бол өдөржингөө суугаад уншихгүй юу. Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихаа байсан гэсөөн.

Saturday, February 02, 2013

Понё

гэдэг хүүхэлдэйн кино байна. Энийг бас үзнэ гэж дайраад байдаг болсон. Хааяа бүр дийлдэхээ байгаад шалаад зогсохгүй үеэр нь үзүүлдэг юм. Тэрийг нь бусад гишүүд цугтаа үзэхээс өөр аргагүй болчихно. Уг нь мянга үзсэн юм чинь тэр хооронд гэрийхээ ажлаа амжуулъя гэснээ нэг мэдсэн зурагт таг ширтээд л бие биенийгээ шоолоод л. Бараг үгийг нь цээжлэчихсэн хэхэ.

Нонтан

гэдэг хүүхэлдэйн кино байна аа. Бага минь энийг үзнэ гээд шалаад байдаг болсон. Их олон ангитай юм шиг байна лээ.

Friday, February 01, 2013

Нэг хобби

Нэг хоббигоо танилцах уу?  Яг хэдэн наснаас эхэлснийг мэдэхгүйм. Ээжийн минь нөлөө их байдаг байх. Сонингийн хайчилбар цуглуулж том зузаан дэвтэрт наадаг байсан юм. Хэрэгтэй гэсэн зөвөлгөө, суут үгс гэсэн зүйл байсан санадаг юм. Энэ л их нөлөөлсөн болов уу?. Одоо бол өөрт таалагдсан суут үгс, 4 мөрт гээд л олж уншвал хуулж бичдэг юм. 2008 онд нээсэн энэ дэвтэр сая дуусч шинээр нээлээ. Том зулзага ээжийнхээ дэвтрийг ингэж гоёхдоо дуртай. Ээж нь бас охиноо цаашлуулж аль гоёоноос нь наагаарай гэж  ирээд л хошуугаа унжуулна, өнөөх нь харамлана хэхэ. 
Харин сүүлийн үед facebook -т их гоё гоё үгс явдаг болсон байна лээ тээ.  Би нь тэрийг нь шаре хийгээд л, хуулж бичээд л яваа.

Явах ёстой замаа урагш харсан чинь
Яасан урт юм бэ?
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
Яасан богинохон юм бэ?
Р.Чойном "Хүн"  шүлгийн хэсгээс

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжилж бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэглэж биш
Эргэцүүлж бай гэхдээ залхуу биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш
Хайрлаж бай гэхдээ хуурамч биш



Thursday, January 31, 2013

Хүүхдийн ертөнц

гэж хөөрхөн шүү. Бага минь хэлд ороод балай авч байгаа. Гангнам стайл, Лэди Гагагийн Жудас дуун дээр бүжиглээд байна наана чинь хэхэ.

Кицүнэ-цүкүнэ ( үнэг)
Күсүри-сүкүри  (эм)
Онэгайшимас-Колакола даж  (гуйж байна)
Донгүри-кокори  (модны үр)
Ататакай-атакатакай  (дулаахан)
Сакана-чакана  (загас)
Масүкү-макүсү  (маск)
Табэрү-бабэрү   (идэх)
Тамаго-мамаго (өндөг)

гэж ирээд л ярина. Ээж нь орчуулагч хийнэ. Өөр зөндөө үг хэлнэ, гэхдээ их цэвэрхэн хэлдэг юм.
Оройд цэцэрлэгээс нь авахад багш нар нь тухайн өдөр болсон явдлыг нь хэлдэг юм. Уг нь харилцах дэвтэр дээр нь бичдэг л дээ. Бичигдээгүй зүйл байвал тэгж хэлдэг юм.
Тэгсэн нэг өдөр багш нар нь буу халж байсан чинь ойрхон зогсож охин минь больцгоо тэнэг гэж авсан гэсэн. Хэ хэ.
Бас нэг өдөр өдрийн хоолныхоо амттанд идсэн мандариныхаа өөрийн хувийг идчихээд багшийхыгаа сонин харсаар байгаад аваад идчихсэн гэсэн.
Гадаа тоглохоороо дандаа дээр бичсэн модны үр донгүри гээчийг түүж хармаална, ирээд аниадаа үзүүлнэ.
Турник, гулсуураар тоглох дуртай, номонд их дуртай гэсэн. Гэртээ ч бас адил, эхэндээ ээж, аниа, аав гурав бие бие лүүгээ пасладаг байсан чинь хэлд ороод ээж ээ гээд барьж ирдэг болсон.
 Монгол хэлийг нь зааж байна уу гэж асуух гэж байна уу? хэхэ. Мэдээж бид монголоороо ярина л даа. Хэд хэдэн үг байнга хэлүүлнэ. Эмээ өвөө нартай нь яриулна. Хамгийн гол нь сонсгож байх ёстой гэдэг юм билээ. Жаахан санаа зовдог зүйл гэвэл япон хэлний авианд байдаггүй хэд хэдэн үсгийг хэлж чадахаа байчих вий л гэж айдаг юм. Ө, У, Л гээд л...
Үр зулзага нь харь хэлээр хэлд орсон ээжүүд туршлагаасаа хуваалцаарай.

Wednesday, January 30, 2013

...

Ийм бүтээл туурвисан боловч том зулзагадаа дээрэмдүүлчихсэн. Хүүхэд томрох ч лүд юм даа гэж. Сонирхол хүртэл томроод, яваандаа ээжид өмсөх юм олдох нуу хэхэ.
Өөр өнгийн яг ийм утсаар нэхэх гээд авчихсан байгаа. Бага зулзага сайн жаал байх юм бол ойрноос нэхнэ ээ. Хэхэ
Бага минь одоо арай гайгүй байна даа гэхээр л янз бүрийн ханиад томуу тусчихаад ээжээс салахгүй, грүүшиг хийлгээд байх юм. Өөр хүнд тэврүүлэхгүй болохоор ээж махийна шүү дээ.
Шуналаа гэж, барагдахгүй юм даа тээ. Өөртөө нэхсэнийхээ зургийг оруулнаа, дуусахаар нь.