Tuesday, May 08, 2007

Эрхий дарам зайд 1000 заан

(1990 оны "Шувуун саарал" наадмын тэргvvн байрны шагналт )

Зураач Жамбад бага залуугаасаа эхлээд хижээл насыг хvртэл vзэж єнгєрvvлсэн амьдралд нь олон янзын захиалга, vvрэг, гуйлт тохиож байлаа. Зарим нь цай чанах зуур бvтээчихмээр, зарим нь зун, намрын 6 сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бvхнийг зурж, сийлж, зорж зvлгэж урлан бvтээсээр єдий хvрчээ. Цай чанах зуур бvтээсэн юманд агт морь, атан тэмээний шан ч єгч байлаа. Зун, намрын 6 сард ч чvv багтаан хийсэнд нь соном хадаг тєдийхний харамж єгдєг хvн ч байлаа. Жамба зураач тэр бvхнийг ихийг их гэхгvй багыг бага гэхгvй авдаг л байлаа.
Харин энэ удаад хэзээ ч санаж бодож байгаагvй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.
-Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд єргєн барих ээлжит сонин юм болгон авч ир! гэж зураач тvvнйи толгой дээр их эзний нэрээр лvндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бvтээж чадахгvй бол нvгэл алдас болохоор барахгvй амь насанд нь халтай гэж тэрхvv аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хvн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сvрдvvлжээ.
"Нэгэн цунд мянган заан" гэсэн vгийг эргэцvvлэн бодох ч шаардлагагvй тийм утгагvй шахам зvйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хvн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм зарлиг буусныг сонссон хvн болгон зураачийг єрєвдєж байлаа."Харганын ноос тvvж эсгий хийх" гэгч болох нээ гэцгээж байлаа. Тэр бvхэн Жамба зураачид падгvй хэрэг. Тvvний ємнєєс хэн ч тэрхvv хэцvv ажлыг бvтээгээд єгєхгvй нь лавтай. Єєрєє л шийдэх учиртай. Тийнхvv хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтаан зурах юм даа гэхээс єєр бодол толгойд орж ирсэнгvй. Богд эзний даалгавар гvйцэлдvvлэх хугацаа богино болохоор єдєр хоног бvрий тvvнд vнэтэй байлаа.
Єнгєрєх хоног болгон нь зураачийг гунигт тєгсгєл рvv ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног єнгєрєєн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангvй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нvднийхээ ємнє хий агаарт vзэгдэхээр болоогvй байхад тэр бийр будаг нийлvvлдэггvй зантай ажээ. ...Хoнoг хугацаа нисэх мэт єнгєрсєєр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан ч, танил нєхєд нь ч цєм тус болохыг хичээнэ. Гэвч vнэхээр сэтгэшгvй, биелэшгvй юманд хариу олдсонгvй. Тэгтэл хаврын нэгэн єдєр зураач гэрийнхээ гадаа гиюvрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.
-Юyндаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач тvvнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:
-Ай мэдэхгvй. Санаанд багтахгvй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мєн ч олон хvнтэй уулзаж мєн ч их юм сонслоо. Ийм лvндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ vрчлээт духаа илж:
-Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хvний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгvй дээ. Чи ямар "даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш дээ гэж хэлэв.
"Нээрээ хvний ухаанд багтаад зарлиг лvндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггvй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.
-Май миний хувийг хvрт! гэж зураач хэлээд гуйлгачинд vдийн хоолоо єглєє. Шаант чємгийг тэр адис хvртэх мэт 2 гардан аваад шууд л євєртлєв.
-За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зyргийг мєдхєн дуусгаарай! гэж тэр ерєєгєєд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогоширон харж байснаа гэнэт нэгэн юм санаж,
-Хєєе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв.
Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гvйн хvрч тvvний задгай энгэр лvv ширтэн гєлрєв. Сая єгсєн шаант чємгєє буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин 4 давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хvрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан ємсчээ. Євєл, зун, намрын бvх л хувцсаа ганц биендээ ємсч явдаг болохоор тэрээр давхар дээлт хочтoй болжээ. Зураач тvvний давхар давхар мєртлєє товч шилбэгvй шахам зах заам руу хэсэг харж зогссоноо:
Давхар дээлт чамд єглєг их олдох болтугай! гэж ерєєгєєд гэр єєдєє буцаж гvйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мєрєє хєєн амандаа бувтнан vглэсээр оджээ.
Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дєрвєлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ 2 бvтэн зааныг гадаа хvрээнд нь тулгаж хооронд нь єчvvхэн ч зайгvйгээр хєл толгойгоор нь зєрvvлэн зурав. 2 зааныхаа дотуурх цагаан зайнд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох зураас бараг л цэг тєдий боловч зааны дvрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайнд тийнхvv мянган зааныг багтаан зурж чаджээ. Давхар дээлт гуйлгачингийн дvрх тєрх ийнхvv мянган заан болон амилжээ. "Даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш гэдгийг Жамбад тэр бас ухааруулж єгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хємрєгт орж vлдсэн боловч гуйлгачны ухаанаас тєрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгvй єнгєрчээ.

Лодонгийн Пvрэв

3 comments:

  1. Sain bnuu? minii blogoor bainga zohildogt bayarllaa. Duu tavihiin huvid bol ta www.youtube.com ruu orood uuriinhuu haij bga duugaa search-r haigaad daraa n clipniihee hajuud bga details dotor n Embed gesen blog deer tavih code n bga.. teirig butneer n huulaad post hiihdee shuud paste hiigeed tavichih. tegeed l ok dooo... :P Amjilt husie

    ReplyDelete
  2. Anonymous2:11 AM

    лодонгийн пүрэв биш лодонгийн түдэвийнх шиг л санахыньүгүй юу

    ReplyDelete
  3. Anonymous5:19 AM

    Не знал

    ReplyDelete