Амьдарч хоолыг нь хороож байгаагийн хувьд япон улсыг муулахгvй ээ. Мэдээж эхэндээ бэрхшээлvvд тулгардаг л байлаа. Одоо бол aжилдаа ч дасаад ер нь бол дажгvй шvv. Нэг vеэ бодвол ч япон хvмvvстэй ч харьцаж сураад байна. Олон хvн сайтай муутай. Надад таалагддаг чанар ч бий, таалагддаггvй чанар ч бий.
Таалагддаг зvйлс
- Их ажилсаг. Хийх ажилгvй байсан ч хар vvрээр босчихсон хоггvй цементээ шvvрдээд л зогсож байдаг юм. Манайхан тэгж ажилладаг бол ч єдийд хєгжихийн дээдээр хєгжчихсєн байгаа биз. Би ч єєрєє залхуу дєє. Ялангуяa гэрийн ажил гэхээс л vстэй толгой арзайгаад байдаг юм. Гэхдээ энэ зангаа засах гэж мэрийж байгаа шvv.
- Ном их уншдаг. Байнга нэг ном євєртєлж явдаг. Тэгээд л жаахан л сиймхий гарвал тэрнийгээ уншиж байдаг. Хааяa ч номын цагаан солио тусчихдаггvй юм байх даа гэж бодогдохоор. Манай тvvхийг надаас илvv мэддэг япон хvн ч байх жишээтэй. Би ч ном унших дуртай. Бага байхын л уран зохиолын ном уншдаг байсан юм. Харин тvvхийн ном унших нэг их сонирхолтой байгаагvй л дээ. Одооноос харин япон хvмvvст муугаа vзvvлэхгvй шvv гээд тvvх сонирхож эхлэх гээд байгаа гэсэн. Хараахан эхлээгvй...
- Багаар ажиллах чадвартай. Монголын талаар нэлээд дэлгэрэнгvй мэддэг танил япон маань монгол дахь ажлын заруудад байдаг "Багаар ажиллах чадвартай" гэсэн шалгуурыг гайхаад байсан. Энэ чинь японд мэдээжийн зvйл. Хэрэв тухайн хvн багаар ажиллах чавдаргvй бол хаана ч ажилд орж чадахгvй ш дээ гэж байсан юм. Миний хувьд япончуудтай ажиллаaд сураад байгаа. Заримдаа ойлголцохгvй зvйл гарна шvv. Учрыг нь олж байгаамаа хєєрхий.
- Харилцааны соёл сайтай. Тонголзоод л, уучлаарай гээд л байна шvv дээ. Эхэндээ дасч єгєхгvй л байсан юмдаг. Дэлгvvрт ороход худалдагч нар нь тонголзоод л, тавтай морил гэж орилоод л... Энэ бол наад захын жишээ. Гэтэл манай монголд бол худалдагч нартаа загнуулаад, цэхэлзvvлээд л, мєнгєгvйгээрээ дуудуулаад л...
- Хувийн ухамсар сайтай. Мэдээж ухамсар муутай хvн байж л байдaг даа . Тухайн хvний мэдлэг боловсрол, хvмvvжлээс шалтгаалах зvйл...
- Ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Захирал нь энгийн ажилтныхаа хийдэг ажлыг хийж л явдаг. Манайд бол захирал, дарга, босс гэвэл бvгд л бvдvvн, хєдєлж ядсан байдаг даа. Энд бол дарга нар туранхай. Хогоо шvvрдээд л явж байх жишээтэй. Ажилтан нь алдаа гаргахад дарга нь хамт хариуцлага хvлээнэ. Харин монголд бол дарга нар буруугvй, бvх хариуцлагыг хєєрхий муу бор ажилтан нь хvлээнэ...
- Хvvхvvд нь ганган. Гэхдээ манай хvvхнvvдийн унаж vхээд байдаг алтыг хэр барагтаа хэрэглэхгvй. Єєртєє таарсан гоёл хэрэглээд л явж байдаг. Хэн ч тvvнийг алт зvvгээгvй байна гэж хэлэхгvй. Гэтэл манай хvvхнvvд цалин нь хаанаа ч хvрэхгvй байж чих, гараараа дvvрэн алт зvvсэн байдаг даа...
- Амралтын єдрvvдийг єєртєє амрахад зoриyлж чаддаг. Гэр бvлээрээ хаа нэгтээ зугаалах, спорт зааланд очих, номын сан орох гээд л.
- Залуучуудаасаa илvv эмээ євєє нар нь нээлттэй. Тусархаг хvмvvс ч их бий.
- Аливаа юмыг зохион байгуулалт сайтай зохиож чаддаг. Хvн бvр єєрийн vvргээ ухамсарладаг.
Таалагддаггvй зvйлс
- Эрчvvд нь нэлээд хvvхэмсэг. (no comment гэсэн)
- Юманд хаяа хэтэрхий "vрvсай" ханддаг. Хэт нарийн ширийн юм шаардаад байдаг юм. Ялангуя манайхны єє яaхав тэгж байгаад болчихно гэсэн юмыг дахин дахин нуршаад, асуугаад байдаг талтай. Эхэндээ лайтай санагддаг байсан бол одоо дасах шинжтэй.
- Ямар нэг vдэшлэг, идэж уух юм зохиовол дандаа 1 дэх єдєр гээд л ажлын єдєр зохиохыг нь яaна. Монголд бол сайхан ажлаа пялж болно доо. Энд бол тийм юм байхгvй. Бvр тасартлаа уусан хvн єглєє нь ажилдаа яг цагтаа гозойж л байна. Шартсан vед vнэн лайтай.
- Таргалахаас vнэн айна. Ямааны 3 байж л тарганаа гайхаад байна гээч. Би хажууд нь бол торх болчихож байгаа юм даа. Сvvлийн vед тэд нарыг дуурайгаад турах юмсан гэсэн євчтэй болоод байгаа. Овоо амттан шимттэн идэхгvй байгаа хэрнээ л таргалаад байх янзтай шvv энэ японд. Гэм нь "чоко"-ноос бол vнэн амиа тавьчихаад байх юм. Хvмvvсээ "чоко"-ноос гарах арга зам байвал хэлж єгєєрэй.
- Хvvхнvvдийх нь алхаа ерєєсєє таалагддаггvй юм. Хєлєє албаар дотогш нь майга гишгэж алхаж явна гээч. Майга хєл нь улам майга болчихдог юм.
- Залуухан эрчvvд нь хvvхэн шиг. Хvvхнvvд нь майга алхаж байхад зарим залуучууд бол яг мodel алхаж байгаа юм шиг л алхана.
- Залуучуудтай нь тэр болгон найзууд болох хэцvv. Нэг л их мєрєє хєєсєн улсууд. Энд бол гадныхан л хоорондоо дажгvй найзууд болдог. Япон залуучууд, хvvхнvvд англи хэлтэй хvмvvс, англиар ярьдаг орнуудын хvмvvсийн араас бол гvйгээд байна шvv дээ.
- Зарим хvvхнvvд нь ёолкны мод шиг хувцаслана. Алхаж чадахгvй байж нээх єндєр єсгийтэй юм ємсчихєєд нээх сонин євдгєє нугалж алхана.
Нэг их дотносоод биш энгийн харьцаад явахад нэг иймэрхvv. Бvр дотносоод, гэр бvл болоод ирэхээр бас єєр ааш араншин илэрч болох юм.
(Энэ бичлэгийг анх блог нээж байхдаа л бичээд хадгалчихсан байсан юм. Тухайн vед санаанд орсноо бичлээ. Яваандаа дахиж оруулж ч магад)
япон хүмүүсээс ч суралцах юм зөндөө шүү таалагддаг зүйлс дотор бичигдсэн зүйлүүдтэй санал нэг шүү
ReplyDeleteхарин тэр таалагдаггүй зүйлсэд бичигдсэн тэр майжга хүүхнүүд тэгэж байгаад үнэн стильтэй майжигнан алханаа хэ хэ хүүхнүүд нь үнэн царай муутай халхын хүүхнүүдйин хаана ч хүрэхгүй манай Бямбаа наанаа сарнай л биз дээ хө
comment tnx.
ReplyDeleteoo byambaa ni bol sarnai sarnai gesen.he he.
Ed nar harin manai byambaa chan daanch ger bultei geed bdgiin he he.
Gants bie bsn bol budaa bolgoj bgaa bhaa.
>>> ih meduushtei yumaa...
ReplyDelete-bagsh ta 2 odoo ymar chuhal yum yariad bainaa., ;) bas ter choko gedeg ni shkolad uu tee?
teh shokolat.
ReplyDeleteharin teglee. haayaa chuhal yum yarij bh zugeer sh dee.
shaviar sonin saihan. suulchiin bichleg unshsan. goy bichleg bolson bna lee. arhigui torson odor temdegletsgeeye. uunees hoish.
Bi sonin, har bagaasaa l Japan-d ih tatagdsan nuhur. End ireed ch gesen niildeg hed ni bugd japan uud heheh. Gehdee end bdag Japanuud Japan - aas dunguj irj bgaa original Japanuudaasaa ih uuruu hehehe. tegeed original Japan harahaar, nadad zarimdaa, hari garigiin hun harj bgaa yum shig sonin sanagddag.
ReplyDeleteJapand bdag humuus niigmeesee bolood ayagui sonin robot shig sanagddag. Bugd negen helbert hiichihsen yum shig.
Ihenh Yapon huuhnuudiig europ tsarai tai zaluu harahaaraa uhen hatan guihiig ni haraad uneer gaihdag. Terneesee bolood ch europe zaluusiin dund enger sultai, amarhan gesen nertei baidag.
Bas neg sonin tal ni hund ugui gej helj chaddaggui ni. End chini humuus nileen tus tas bolohoor neg Japan-aas ingye tegye geheer hariu heleh gej zuun jil bolood baihaar zalhuutai ch yum shig.
Za tegeed yariad baival zunduu uugeer comment-aa tur undurlye
hi. Erhes.
ReplyDeletejpnd bas bgaad uzchihsen yum uu. iinaa. jpn, frants geed l.
neeree l jpnchuud haaya yag robot shig shuu. hamgiin gol ni alhaa ni ih turgen. bi mgl hun tosood tsug yavahaar bi tsug tosson jpntaigaa turuulj alhaad bdgiin. manai mglchuud bol nambalag, udaan alhana shuu dee. bur alhah ni hurtel oor shuu.
neeree l bicheed bval bicheed bval duusah shinjgui.