Дунд анги
5-д ордог жил дилvv 6-д ордог жил билvv 50 сургууль хэлний сургалттай сургууль болж байна гээд гаднаас сурлага сайтай хvvхдvvдийг шалгаад нэг анги бvрдvvлдэг юм байна. Тэгээд манай ангийг тараагаад хаячихав аа. Тухайн vед их эвгvй санагдаж билээ. Ижилдэн дассан нєхдvvд салаа замын эрхээр салаад єєр єєр ангид хуваарьлагдчихав. Би бас хэрэндээ хvмvvсээс яaж хоцрохов англи хэлнийх нь ангид орох гэсэн чинь тоо нь гvйцчихээд. Шинээр нээж байгаа хэлний анги нь дан ганц англи хэлний анги биш англиас гадна франц, герман хэл гэж байсан. Хэлнийхээ цагийг болохоор 3 хуваагдаад англи, франц, герман гэж ордог байсан юм. Англи хэлний нь группт орох гээд хувь дутаад франц хэлэнд нь оров оо. Тухайн vедээ ороё гэж ороогvй. Хэлний л ангид орж байвал гэсэн ухааны юм бодоод л орсон юмдаг. Тэгсэн ээж франц хэлний ангид орсон гээд франц хэлний сурах бичиг тэр vеийн 1000 тєгрєгєєр олж ирсэн юм даг. Их vнэтэй санагдаж билээ. Аргагvйн эрхэнд франц хэл vзэх болоод, тvvнийгээ ч нэг их сонирхсон юмгvй...
2 дvv маань 4 хорооллын 78 дугаар сургуульд гэр тэнд нvvж очсон тул шилжиж оров. Би гэдэг хvн гадаад хэл vзэж байгаа том эгч хуучин 50-даа vлдэж 10-aa тєгссєн. 3, 4 хорооллын эцсээс автобусанд сууна гэж бас л алалцаан болдог байлаа. Тэр vед ямар ад vзэгддэг микро нь байсан биш. Талхны алалцаанаас салаад автобусны алалцаанд хvч vздэг болж байгаам даа. Харин энэ нь их сургуулиа тєгстєл vргэлжилсэн шvv. Их удаан байгаа биз...
Шинэ ангид ороод дасаж єгєхгvй нэлээд удсан. Нєгєє ангиудаас орж ирсэн ганц нэг зvс таньдаг хvvхдvvдтэй ганц нэг vг сольдог л байлаа. Гаднаас сурлага сайтай хvvхдvvд шилэгдээд ороод ирсэн болохоор дандаа "гавал"-ууд. Багш нар ч манай ангийг магтаад. Гадаад хэл гэж гvйгээд тооны талын хичээлийг харин ч хаясан даа хєєрхий. Одоо их харамсдаг юм...
Хэчээлдээ муудаж ирэв ээ. Хийх сонирхол ч тєрєхгvй, тоондоо бол улам л хоцрогдоод. Тооны хичээлд муу ч гарч vзэв. Алтан 3 аваад л яваад байсан. Унших талын хичээлд яaхав нэг юм арай гайгvй. Манайх хороололд нvvж очсоноос хойш би гэдэг хvн хєдєлгєєн нь багасаад л гэрт бvгж байдаг даруухан хvн болж хувирсан даа. Ялалтын байр 2-хон орцтой, бvх хvмvvсээ таньдаг. Тэгсэн хорооллын байрнууд эсрэгээрээ. 9 ч билvv 10 орцтой. Хэдэн номерт хэн суудаг нь ч бvv мэд. Ингээд л гэртээ ном унших, ТВ vзэх гээд л гадагшаа гарч тоглох нь ховордсон. Харин дvv нар бол єєр. Тэндхийхээ сургуульд ороод найзуудтай болж байгаа юм. Тэгээд л тэнээд алга болчихно. Гэртээ бvгж байсны хvчээр уламжлалт тоглоом шагайгаараа харин ч нэг гаргууд няслаж сурсан даа.
Хааяa нэг хуучин байрныхаа хvvхдvvдтэй очиж уулзана. Хааяa дэлгvvр явна. Хичээлдээ явна гээд гадагшаа гарах нь цєєрєєд л. Аан тийн "Хvvхдийн ордон"-ы франц хэлний дугуйланд давхар явдаг байсан юм байна. Ангийхаа нэг охинтой.
Энэ vеэс нийгмийн идэвхи маань ч суларсан. Учир нь зах зээлд шилжээд ээж аав 2 маань цалингаараа арай чvv гэж хvргэдэг байсан юм чинь юyн урьдын адил багшаа би байхав. Ханд нь хага дарагдсан даа.
Намайг 8 тєгсдєг жил багш нар ажил хаяад зуны шалгалт энэ тэрээ ч авсан юм байхгvй сайхан байлаа ш дээ. Харин би завшааныг ашиглаж гар хивсний дамжаанд сууж байсан юм байна. Жаахан ажиллагаа ихтэй ч нэхээд дууссан хойно сайхан санагдаж билээ. Гэртээ нэлээд хэдэн сандлын хивс нэхэж тавьсан юм байна шvv. Нээрээ тийн. Нэг хvнд сандлын 4 хивс нэхэж єгєєд олсон мєнгєєрєє цvнх авлаа. Тэгсэн нэг єдєр хичээлээ тараад автобусанд суугаад явж байсан цvнхийг минь нэвт зvсчихсэн байдаг байна ш дээ. Уур хvрсэн гэж. Анхныхаа "цалин"-гаараа авсан юм чинь.
Ахлах анги
9-д ороод гэнэт "цооров" оо. Орос хэлэндээ сайжраад л. Ер нь хичээлдээ их шамдах болсон юм. Их сургуулийн хаалга татахгvй бол болохгvй гэж ухаарсан юм шиг байгаа юм. Тvvх, нийгэм, монгол хэл, уран зохиол, орос хэл, франц хэл гэсэн хэдэн хичээлдээ дуртай, гайгvй. Хvн ч тэгээд чаддаг юмандаа дуртай байдаг гэж vнэн шvv. Нэг явдал санаанаас гардаггvй юм. Физикийнхээ хичээлд нэг хэсэг хоцорчихсон байж байгаад овоо ангийнхаа чаддаг хvvхдээр заалгаад нэг удаа самбарт гараад бодов оо. Тэгсэн багш 3 тавьчихлаа.Дургvй хvрээд дахиж оролдохоо ч больсон. Хvн яaгаад сайжирч болохгvй гэж. Муу хvvхэд муу чигээрээ л байх ёстой юм уу? Ойлгодоггvй байсан юмаа яaгаад ойлгодог болж болохгvй гэж. Дандаа л юм ойлгодоггvй "хойлог" байх ёстой юм уу? гэсэн ухааны юм бодоод дахиж физикийн хичээл дээр сайн, онц авъя гэж бодохоо ч больсон. Зарим багш нар бас заах арга барил нь тиймхэн. Зарим нэг дvнгийн хойноос vхтэлээ гvйсэн хvvхдvvдэд бол сайн багш нар ч зєндєє. За тэр ч яaхав ардын багшийг муулахгvй ээ. Харин нийгэм, тvvхийн маань багш надад их сайн байж билээ. Танай ангиас нийгэм, тvvхээр толгойгоороо их сургуульд орох хvvхэд бол ганцхан бий. Тэр бол "Б" гэж ирээд л хvн ичээгээд... Их сургуульд ороход нийгмийн шалгалтанд хамгийн єндєр л оноог нь авсан л даа. Гэхдээ тэр миний толгойтойх биш, аз гэж би хувьдаа бодоод байгаа. Учир нь миний уншиж байсан асуулт ирсэн юм. Нєгєє вариант бол бараг мэдэхгvй асуулт ирж байсан юм даг. Нэг удаа тvvхийн хичээл дээр шалгалт авав аа. Би уг нь уншсан сэдэв гээд л их бардам юмаа бичээд л явж байваа. Тэгсэн нэг vйл явдлын он бичих гээд тэр он нь яг хэзээ билээ санаж єгдєггvй ээ. Тэгээд номноосоо харж байгаад єнєє магтаад байдаг багшдаа баригдаад шууд "муу" авч билээ. Тэр явдлаас хойш тэр багшийн хичээл дээр улам хичээх болсон юм даг. Химийн хичээлд ч тийм сайн биш. Ер нь сайн хичээл ховор байсан юм байна. Анги даасан багш маань химийн багш байсан болохоор яaж ийгээд 3, 4 гарчихдаг байлаа. Бас нэг инээдтэй (одоо бол), тухайн vедээ уур хvргэсэн нэг юм болж билээ. Хэлний гэдэг тодотголтой манай ангид дєнгєж байгуулагдаад байхдаа vнэхээр онц сурлагатнууд байсан чинь яваандаа алдартай 1 сургууль, 23 сургууль гээд л монголдоо л гайгvй гэсэн сургуулиас "аальгvй" охидууд шилжиж ирээд хамгийн болж бvтэхгvй анги болж хувирсан даа. Ангийнхаа охидыг аальгvй гээд хэлчихсэн зєвдєв vv яaв? Олж уншитлаа удаасай хэ хэ. За тэр алдартай аальгvй охидуудын нэг нь нэг єдєр биологийн хичээл дээр багш дэвтэр шалгаад явж байсан чинь Бямбагаа дэвтэрээ єгчээ даа нэг юм харъя гэхээр би ч юм бодолгvй єгчихєв єє. Багш манай салааг шалгачихсан байсан юм. Тэгсэн хэрэг мандав аа. Энэ дэвтрийг урд нь харж байсан юм байна гээд багш миний дэвтрийг авснаа нэрийг нь харснаа надад авчраад єгєв. Би ер нь дэвтэртээ хичээлээ янз бvрийн єнгєєр тодотгож, ойлгогдохоор бичдэг хvн байгаа юм. Тэгээд тийм алаг эрээн дэвтэр чинь хэн ч хаанаас ч харсан содон байна биз дээ. Манай ангийн тэр охин ч гэсэн дээ. Yзvvлж л байдаг. Тэгээд шууд бид 2-т муу тавьдаг байна ш дээ. Тэр улирал биологийн хичээл дээр 3 гарав аа.
Холоос явдаг байсан болохоор єглєє жаахан хоцорноо. Хоцорвол 50 тєгрєг, тасалвал 100 тєгрєг ч билvv хураалгадаг байсан юм байна. Хаа очиж хичээл тасалдаггvй байсан болохоор єрєнд орох нь гайгvй байлаа.
Нээрээ энэ бичлэгийг манай 10 тєгссєн ангийн хvvхдvvд эсвэл нєгєє ангийн хvvхдvvдээс унших болов уу. Тєгсєєд огт уулзаагvй хvмvvс ч нэлээд бий. Хаана юу хийж яваа бол доо. Ямар ч байсан Бямбага нь очсон газрынхаа мэндийг эргээд нэг дуулгаж байна шvv. Та нар минь ч гэсэн дуулгаарай. Хvлээж байнаа.
Зарим нэг зvйлээ санахгvй байнаа. Дараа нь нээрээ тэгдэг байсан ш дээ гэж санаанд орж ирээд байх юм. Ямар ч байсан энэ удаад ингээд єндєрлєе.
Жич: Франц хэл хэрхэн сурч байсан талаар тусгай бичлэг оруулнаа.
Өө, өчигдөр би мааш их юм бичээд, сэтгэгдэл үлдээсэн юмсан. Алга байна ш дээ. Хадгалагдаагүй байна. Яасан сонин юм бэ?
ReplyDeleteДахиад бичихээр, яг өчигдрийнх шигээ буухгүй дээ.
1. Цэцэрлэг тарахад өгдөг тэр хорин дөрвийн чихрийг би багшаасаа аваад л ам руугаа хийгээд бараг бүхлээр нь залгичихдаг байж. Дагавар болох хоёр хатуу чихэр нь ч мөн адил хоромхон зуурт алга болно.
Тэгтэл миний дүү нар гэртээ ирээд л /дараачийн гурван дүү бүгд эмэгтэй/ долоож тамшаалаад л, удаан идэхийг нь яана аа. Эхлээд гуйна, өгөхгүй. Дахиад гуйна, ганц хэлтэрхий л өгнө. Тэгээд л тэсч чадахгүй "булаалт" хэмээх гэмт хэрэг өдүүлнэ шүү дээ.
Ээж намайг "Шинж нь хайзайсан ..." хэмээн загнаж, загнаж, хүрэн авдраа уудална. Дүүд "Том бор"-ыг нь нөхөж өгч аргадна даа. /Алтайхан 24-ийн чихрийг том бор гэж нэрлэдэг/
2. Манай байрыг "Ногоон байр" гэдэг. Оросууд барьсан 36 айлын гурван ижилхэн жижигхэн байшин. Бас л гадаа тоглоно. Нохой тэжээнэ. Түүнийгээ хот тохижуулахынханд алуулахгүй авч үлдэх гэж бөөн дайн болно.
Амбаар дээгүүр дамжиж гүйх хичнээн гоё гээч... Даанч хажуугаар явж байгаа томчууд орилж зандраад буулгачихна.
This comment has been removed by the author.
ReplyDelete>>> Manai bagsh chine surhii baisan yum bainooo! shavi ni arvan jildee hamgiin yvdaggui bas uuruu ch neg tiimhen hicheel ni "hel"-nii hicheel bailaashde erdoo sain boldoggui baijuulee! odoo bol end ireed hussen huseegui hiijaagam chine! ...ingehed Amarsaihan ah maani anzaaraagui yumuudaa tani bichsen comment chine "baga nas" geed ter door ni baigaashdee ene chine turuuchin bichlegiin urgejlel baihgui yu!? :)
ReplyDeleteyamar soniko blog ve? ongo helber durs geed l ... ter zurhen tooluur bas yu ch ve dee. zasaj yanzla doo naizuushka. haviin yum hamj bichdeg yum uu daa.
ReplyDeleteAmarsaihan ah, Uusku nartaa tnx, harin tiin Amaraa ah anduursan bnaa. tanii comment doorh bichlegt ni baigaa.
ReplyDeleteanonymous-t soniko bh zugeer sh dee haaya.hamgiin anhnii bichlegtee haviin yum hamj bichne gej helsen bgaa. ongo ni yaj hu. neg hunii helsneer zasaad bval odort neg zasah bolchihno. teheer ta dasah l heregtei bolj dee.