Sunday, May 20, 2007

Заан оготно 2

Монгол ардын vлгэр

Эрт урьд цагт бяцхан хотын захад нэг заан амьдардаг байжээ. Заан єдєр бvр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байж гэнээ.
Заан ус ууж ханаад усаар шvрчин оготны нvхийг усанд авахуулдаг байжээ. Ийнхvv оготныг тэсэхийн аргагvй зовлон зvдгvvрт унагаад байхаар нь "Миний єчvvхэн орон байрыг битгий сvйтгээч" гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны vгийг тоомсорлохгvй yрьдын адил сvйтгэж хєнєєсєєр байжээ.
Нэгэн єдєр зааныг ирэхэд оготно: "Миний орон байрыг сvйтгэхээ зогсохгvй бол танд дайн зарлана" гэжээ. Оготно тэр хавийн ардуудад:
"Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нvvж холдохгvй бол дайны хєлд vрэгдэнэ шvv" гэж зарлав. Гэтэл баячууд оготны vгий бас л тоосонгvй. "Энэ єчvvхэн муу оготно заантай яaж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сvйтгэх нь гайгvй л биз" гээд нvvсэнгvй. Харин ядуу ардууд оготны vгийг сонсоод бидэнд аюул учирч магадгvй гээд нvvцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нvхээр орж улаан хоолой, уушиг зvрхийг нь урж, мэрж гарчээ. Заан амь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайран сvйтгэж нvvгээгvй vлдсэн айлуудыг vнсэн товрог болгожээ. Заан галзуурч vхсэнд оготно зааны хамрын нvхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.

2 comments:

  1. Хүнийг басч болдоггүй юм билээ. Саяхны нэг явдлыг сануулчихлаа байна..,

    /Би тэгэхээр өөрийгөө заан гээд бодчихсон, сүрхий амьтан болж таарах нээ, хэ хэ/

    ReplyDelete
  2. harin tiin. hun helsnee guitsdeg gej bas unen bdgiin bna lee. tuhain huniig basaad heleheer ooroo ter zamiig tuuldag gej unen.

    ene ulgeriig bur jaahan bhad unshij bsn yum dag.

    ReplyDelete