Monday, May 07, 2007

Зvvдний бичээс

(1991 оны "Шувуун саарал" наадмын дэд тэргvvн байрын шагналт )

Євгєдийн сvнсний ємнє
Нvvр улайхгуйн тул
Єєрєєн єнєєдєр
Нvгэлгvй явах юмсан

Зvvд нойрон дунд сvнс сvvдэр минь улиран баларсан он жилийн тэртээгээр хэрэн нисч, юуг эс vзэж, юуг эс сонсдог гэхэв. Єнгєрсєн шєнє зvvдээ би манаж хонолоо. Мориныхоо худрага хємєлдрєгєнд алтан товруу гялалзуулж, хvнд нvсэр хуяг дуулгаар євч биеэ хамгаалан саадаг хоромсого агссан Хvннv их гvрний хан хєвгvvн дэргэд минь хvрч ирлээ. Тэр єгvvлрvvн:
-Хvчирхэг их Хvннv улсын хаалга босго хатуу гэдгийг vеийн vед сануулахын тул харийн тvмнээр єєрсдєєр нь босгуулсан эртний тэмдэгт Тvмэн эх газрын цагаан хэрэм гvрэн улсын хаяа хатавчийг заагласан хэвээрээ байгаа юу? гэж надаас асуулаа.
-Мэдэхгvй, би мэдэхгvй гэж чичрэн єгvvлэхэд сахал хємсєгєє хєрвєлзvvлэн хилэгнэж, илд рvvгээ гараа явуулав. Би дуу алдан хашгираад сэрчихэв. "Хэл хил хоёр минь мєнх орштугай!" гэж залбиран залбирсаар дахин унтлаа. Тєдєлгvй бас л морин туурай тачигнав. Нар салхинд аяншсан хvрэл царайтай, шар сахалтай, жавар нvдтэй, єтгєс их баатар ємнє минь ирж жолоогоо татлаа. Євдєг чичиртэл єєдєєс минь ширтэж байснаа
-Хоёрхон асуултад хариулна уу гэлээ.
-Айлдагтун гээд би сєхрєв.
-Євлєн vлдээсэн бvх дэлхий, газар гэж ярихаа больё, бvv дальдар! Ємнє зvгийн Хатны голоос єрнє зvгийн Зvлэг мєрєн хvртэлх гvрэн их улсын тэг тэмдэг хаа байна? гэлээ.
-Мэдэхгvй, мэдэхгvй гэж би хариу єчив.
-Эзэнт гvрний хаш тамган дээр сийлж, их улсын цэдэг товчийг туурвисан номын бичиг хаа байна? гэвээ. Би юу хэлэхээ мэдэхгvй
-Єршєє, баатар минь єршєєн соёрх! гэж vглэн мєлхлєє. Тэрхэн зуур газрыг холбосон галт цахилгаан гялсхийж, хотол хорвоог ташуурдах мэт аюумшигт чимээ гарахуйяа сvнсээ зайлтал айж, тархиа даран босон харайлаа. Сая нэг юм сэрж, арай ядан тайвшраад "Хил хэл хоёр минь мєнх орших болтугай!" гэж vглэн vглэн залбирсаар хєнжилдєє шургав. Дахиад л зvvд нойрны барин тавин орчлонд сvнс минь тэнvvчилж мєн л нэгэн морьтон айсуй. Энэ удаад боржгин хийцийн ганган эмээл дээр жишvvхэн суусан дэгжин эр ялгуун саарал мориороо дємєлзтєл алхуулсаар дэргэд минь ирж дєрєє мултлав. Бор торгон дээлэн дээр бажгар дурдан ороож, бvрх малгай духдуулсан тайжийн угсаат тэр хvнд тэргvvн бєхийн амрыг нь айлтгалаа. Тэрээр єгvvлрvvн:
-"Миний нутгийн" гурван их говь, гурван их нуур, таван их уулс, зургаан их мєрєн тоо ёсоороо биз? гэвээ. Урмыг нь сэргээх сайхан хариу єчих гэтэл надаас урьтан
-Хvний газарт зорьдог болохоор нь Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Хєхvйн зургаан их гол мєрнєє минийх гэж сануулсан юм. Умардын салхинд урсаж нvvдэллэдэг болохоор нь Мэнэн, Шарга, Номины гурван их говио минийх гэж бататгасан юм. Улсын хил дээсэнд дэрлэж оршдог болохоор нь Хєвсгєл, Увс, Буйр чандмалсан гурван нуураа минийх гэж онцолсон юм. Хєх тэнгэрээ тулж, хєрст газраа єлмийдсєн єлгийн нутгийн минь таван их багана Хэнтий, Хангай, Соён, Алтай, Хянганаа минийх гэж гэрээсэлсэн юм гэж айлдлаа.
-Билиг оюнд тань бишрэмvv гэхэд
-Байз гэж мєрєн дээр минь дарснаа асууж, бодлогоширсон уйтайхан харцаар эгцлэн ширтлээ. Тэгээд
-"Миний нутаг"-ийн Соёны уулс хаана байна, Хянганы нуруу хаана байна? гэлээ. Юу гэж хэлэхээ мэдэхгvй бvлх залгисан юм шиг тvгдчиж зогстол цал буурал vсээ дал мєрєндєє шvргvvлэн багсалзуулж, цалин мєнгєн сахлаа хоёр тийш нь имхэрдсээр цаст уулын цагаан даяанчийн дvртэй номын их єтгєс мэргэн дээд тэнгэрээс залран буув аа. Намайг эс тоосон тэрбээр бардам тэргvvнээ єргєн тайжийн хєвгvvнд хандаж
-Жийдаан Хуушаан гуай та єєрийн бvтээлээ засах болж. Эсвэл зарим нэгий нь хасах болж. Нэрий нь хvртэл "Миний нутаг" биш "Чиний нутаг" эсвэл бvр "Тэрний нутаг" гэх байж... гээд доогтойхон инээмсэглэв. Нvvрнээс гал бутарч, нойрноосоо би сэрэв. Залбирах минь: ХЭЛ, ХИЛ ХОЁР МИНь МЄНХ ОРШТУГАЙ!

Д.Намсрай

No comments:

Post a Comment