1991 оны "Шувуун саарал" наадмын тэргvvн байрын шагналт
Аньсага сормуус аяндаа анилдан зvvрмэглэмээр нам гvмхэн аглаг хээр талд цагаан євс аниргvйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон єнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хvн нар жаргахын ємнєхєн хvрч ирэв. Тэртээ тэнгэр газрын савсалганд Баянбараатын хєглєгєр хєх уулс сvvмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бvсгvй салхи татуулан галигуулна. "Дємєн дємгєрхєн гишгэдэлтэй" хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бvдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан торгон алчуурын сэжvvр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нvд тормолзоно. Хєлс, тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайрсан хэдэн туг сэвлэг vсээ салхинд сэрвэлзvvлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгvй ємєлзvvлээд балчир хvvхэд адил 2 гараараа нvvрээ даран хєгшин хvний гаслантай агаад єрєвдєлтэй дуугаар эхэр татан хэнгэнvvлэн уйлсан боловч нvднээс нь нулимс гарсангvй.
Yхэхээс бусдыг vзсэн тэр архичин эр хуурай нvдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс vзсэндээ єєрєє єєртєє єширч гомдов уу яав, нударгаа байдгаараа зангиран єгєршихєєс наахнуур болсон єтєл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад євдсєндєє ч юм уу, аль эсхvл єдий болтол vхэж далд оролгvй орчлонгийн шороо хєдєлгєж яваа vйл, лайндаа хорсож бухимдсандаа ч тэр vv, цэлхэрч хавдсан галгvй нvднээс нь ганцхан дусал нулимс нvднээс нь гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургvй бємбєрєн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая vзэж, бага зэрэг тайтгаран дотор нь уужирсан хєєрхий эр ойр хавьд хvн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс vзэгдсэнд санаа амран сєхрєн сууж, vvргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бєглєєг нь аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гvн амьсгал татсанаа тvvний мансуурам сайхан vнэрт нvд нь гэрэлтэн магнайн vрчлээ нь тэнийгээд явчихлаа. Даруулга. давс ч vгvй тэр хvн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс тєдий хальтхан арчмар болоод бяцхан зvрхшээсэн янзтай дээш єргєн нэг сvрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа.Тэгээд гарынхаа араар амаа даран оршуулгын газрын шороо чулууг нvдээрээ бvртгэх мэт хэсэгхэн зyyр чимээгvй газар ширтэн сууснаа босч, булшны толгой дээр босгосон боржин чулуун дээр хичээнгvйлэн сийлсэн "Дэнсмаа" хэмээх нэрийг бичиг vсэг тайлагдаагvй хvний харцаар vсэглэн ядан унсшанаа:
-Дэнсмаа минь намайгаа уучлаарай. Шоронд ороод чам дээрээ бvтэн 5 жил ирж чадсангvй. Хоёр нарны хооронд хуяг, тахаруудын бууны ам, жадны vзvvрт туугдан нуруугаа бєгтєр болтол жонш vvрлээ. Яаж ч ядарч зутарч явсан хvний хань гэдэг улаан гол тасартал мартагддаггvй юм байна. Ямар сайндаа шоронгоос гарав уу vгvй юy, ах дvvтэйгээ уулзаж, хувцсаа ч сольж амжилгvй наашаа зvтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэл хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна.Yvний он сарыг хар! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж,
-Энэ хорвоо дээр чамаас минь надад vлдсэн юм ердєє энэ тохойн чинээхэн амьгvй хvйтэн чулуу...Ээ, элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нvvрээ эв хавгvй vрчийлгэснээ
-Би чинь тєрд дансгvй шахам нэг муу ядарсан архичин. Нvд анихын цагт хажуу бєєрєнд чинь хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад vхэхийг бvv мэд. Дэнсмаа минь, чамаасаа хойш би нар vзсэнгvй. Жаргал гээчийг амссангvй. Муу євгєн чинь энэ хараал шvглэсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гvйцлээ. Ингэж амьд явснаас тvргэхэн шиг тєрєл арилжиж, чинийхээ хойноос очих минь гэж єгvvлснээ vлдсэн архиа шvvрэн авч нэг амиар хєнтрєєд шилийг чулуудан халааснаасаа vнгэгдсэн цаасан тамхи гаргаж асаалаа. Єл хоолгvй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бvжиг цам ийм л догшин байдаг болов yy гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гvйнэ. Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгvй болтлоо согтсон тэр хvн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хvн шиг хvзvvдэн тэвэрч
-Чи яасан хvний зовлон мэддэггvй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санаагvй. Бороо, нулимс хоёрыг ялгахгvй ийм хєлдvv сэтгэлтэйг чинь мэдсэнсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал єєр, илчтэй гэрэлтэй, єр зєєлєн, єєхєн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсамнан хашгирлаа. Согтуу хvний бахардаж цухалдсан тэр сєєнгєдvv хахир дуунд vдшийн бор гэгээн дор амар жимэр зvvрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бvvр тvvрхэн ухаан ороход тvvний ємнє хєх дэлэн нь сэрийсэн єлєгчин чоно хvрээд ирчихсэн гэрийн нохой адил сvvлээ шарвалзуулан зогсон байлаа. Согтуу эр гэнэт чоно vзээд бяцхан цочисхийж, тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн єрєєсєн нvдээ анин байж хараагаа нарийсган тvvнийг харлаа. Араа шvдтэй зэрлэг амьтан хэрнээ хачин танил дулаахан харцаар єєдєєс ширтэх нь гайхавч баршгvй. "Энэ чинь хvн vv, араатан уу" гэж бодох зуур мєнєєхєн єлєгчин чонын нvд гэв гэнэт талийгаачийнх нь нvдээр солигдон, хvн хvнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгvй гунигтай хэрнээ єрєвдєлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай, доор газартай бєгєєтєл мєр, сvдэргvй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод
-Шоронд орсон, адгийн шаар би чоно болоогvй байхад шороон дор орсон хєєрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сєхрєн уналаа.
Б.Догмид
No comments:
Post a Comment