1990 оны "Шувуун саарал" наадмын гутгаар байрын шагналт )
Yе тэнгийн хоёр эхнэр vдмэлийг vvрч, матмалыг барьж, ухаа толгод нэгжин явна. Хаврын халтар хомоолоос эхлээд ноднингийн хєх аргал, уржнангийн саарал сармай аль таарсныгаа хамж, гvймлийн гээмлийг тvvж явна. Yр хvvхэд, vйл vртэс, идээ цагаа, єрхийн доорхи жаргал зовлонгоо хуваалцах завшаан энд олддог байжээ.
-Адvv мал цєєрснийх ч юм уу аргал, хомоол хvртэл сийрvv болж дээ.
-Тал маань тарж арилна гэж байдаггvйгээс хойш тэгж л таарлаа.
Ийн хоорондоо гангар гунгар ярилцаж, хєх ногооны униар хєшиглєн суунаглах тэртээ уудмыг саравчлан зогсохдоо
-Урд сумынхан зусландаа бууж байна уу даа гэж аяархан хэлээд сvvрс алдав.
-Єчигдєр єглєєнєєс доод хєндийгєєр нvvдэл цуваад л байна. Алсын бараа нэгэн vе тэнгэр тулам єндєрсєж, нэгэн vе газраар мєлхєн vргэлжлэх униар зэрэглээн дунд хоёр цагаан юм бєртєлзєн хєвж байхыг ажиглан харснаа
-Нєгєє муу хэнийх нvvгээд иржээ гэж дуулдахтай vгvйтэй хэллээ.
-Хэнийх гэнэ ээ?
-Чамаасаа нуугаад ч яадаг юм билээ. Тээр доод хєндийд байгаа хоёр гэрийн баруунхантай нэг хvн наашаа хараад саравчилж байгаа даа.
-Юу гэнэ ээ, аа нээрээ тийм ч юм уу, миний энэ хоёр онин юм vзэхдээ муу.
-Баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо наашаа хараад саравчилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хvvхэн байдаг юм даа.
-Уухай тэгээд?
-Манай гэрийн эзэн л хааяа бууж морддог ухаантай.-
Еэ гайхал гэж, тийм vv?
-Тэгээд би бєртийтєл харж байхыг нь харах тоолондоо зvрх рvv минь ёгхийх шиг болж, бvсгvй хvний заяа зовлон ялгаа нь юу байх вэ, нvд сэтгэл нь чилчихлээ хєєрхий гэж санаад "Та энэ доод хєндийгєєр ороод амьтан хvнээс адуу идээгээ сураглаад ирээч дээ" гэхлээр таг дуугvй тамхи баагиулаад хєдєлж єгєхгvй юм. Зєєлєн намуун дуугаар сэтгэл догдлонгуй ийн хэлэхдээ шивээлэн дvvргэсэн арагтай аргамжаа ахиулан vvрсэн нь уярал бодлынхоо ачааг тэнцvvлснийх ч юм уу, одоо бушуухан хариад аргалж, ширгэлж явууъя гэж бодсоных ч юм уy. Ахиад хоёулаа vг дуугарсангvй таг чиг болов. Уртын урт, уужмын уужим энэ хєндийд морин зэрэглээ товолзон наашилж, тэртээд vзэгдэх хоёр гэрийн гадаа цэнхэр тэрлэгтэй нэгэн саравчлан зогссоор...
Yе тэнгийн хоёр эхнэр vдмэлийг vvрч, матмалыг барьж, хєх ногооны униар дунд эгэл амьдралынхаа илч гэрлийг тvvсээр оджээ.
Сэндэнжавын Дулам
No comments:
Post a Comment