1991 оны "Шувуун саарал" наадмын гутгаар байрын шагналт
Нуруугаа авахуулсан хєгшин морь шиг ганц хєх майхан харанхуйн дунд бєгтийнє. Дотор нь ногооны сєл ханхлуулсан 5 чийрэг хархvv, 2 хvvхэн бие биенийхээ нойронд садаа болохгvй гэсэн шиг намуухан нойрсоно. Бvсгvй л хvн болсон хойно хоёр хvvхэн майхны зvvн хаяанд толгойгоо нийлvvлэн биесийн халуун амьсгалд амгалан шуухирна. Єдєржин гар хадуураар євс ширвэсэн 5 залуугийн халуун цус биеэрээ тарж, хамаг цогцос нь тавиран, нойрны бурханд толгойгоо мэдvvлж, тугал нvvрийг нь долоосон ч сэрэмгvй авай. Уг нь санаж бодсон, хэлцэж ярьсан юм их л байсан санж. Нэгний нь том тавхай хаяагаар цухуйж, шєнийн сэвшээ шивэртэй улыг нь зvлгэнэ. Хоёр нь талаар нэг тараасан хувцсан дундаа ундуй сундуй хєлбєрєх агаад, нєгєє хоёр нь гараа алгаар нь хавсран цавиндаа хавчуулж атирна. Хэн хvнгvй л ажилд ааглуулсан биеэ амраан шинэ єглєєний нарыг бал нойрондоо хvлээнэ. Том тавхайт Сандаг их юм санасан эр. Тэрбээр 2 бvсгvйгээ аль эрт шинжиж сонжчихсон. "Улаан Лавдмаа дэмий. Хэл ам нь гvйцэгдэхгvй, тасчих шахсан айхавтар амьтан. Харин Халтархvv нь тун зvгээр. Халтархvvтэй гал голомт vvсгэвэл ийм дуугvй няхуур хvн намайг єєд татаад л явна. Би хэзээ л билээ... За тэгээд нэг сайхан данхайсан морин хадуур худалдаж аваад Шар тохойнхоо євсийг халимаг авч байгаа юм шиг ханаруулж єгнє. Євс ногоо гэдэг буянтай эд. Олохыг ч олно. Yрэхийг ч vрнэ. Халтархvvгээ ёстой торгонд ороогоод тавьчихна. Энэ маань яахав хvvхэд гаргаад л байж байг. Иймэрхvv номой амьтан хvvхдээс уйдах биш, ноолуулаад л...маамаад л... Сайхан даа сайхан! Yгvй ингэхэд Улаанбаатарт єлсєж, жагсаж байна гэх юм. Тэр нь энэ Шар тохойд нэг болоотхоосой. Тэгвэл би нэг идэхийг vзvvлж єгєх юмсан. Хагартал иднэ гэдгийг ч харин би харуулж, гайхуулж чадна шvv, цус! Єлсєж байгаа тэр муусайны аманд Лавдмаагийн хийсэн заваан жонхууг халбага халбагаар нь чихэхсэн. Буянаа бармарууд! Хадлангаасаа буугаад хамаг мєнгєє тэр жийнс гээч юманд нь єгчихєе байз. Аваад ємсчихсєн байхад би хотын гангачуулаас дутахгvй. Жийнсээ ємсєж байгаад тэр жагсаал, цуглаан гэдэгт нь очиж, "Олон тvмэн залуучууд аа, хадландаа гарцгаа. Та нарыг ажлаа мартаж дэггvйтэж байна гэж сонинд бичсэн байна. Атга євс ч бол ав. Мал гэдэг чинь ус ууж, євс идэж амьдардаг юм. Одоо тарцгаа, больцгоо" гэж хэлэх юм хуна. Yгvй энэ Лавдмаа ер нь яасан унтдаггvй хvн бэ. Yнэгний нvд залгичихсан юм шиг орондоо тонгочоод л...Энэ лав муу санаатай байх аа. Халтархvvг байхад би чамаар оролдохгvй ээ, мэдэв vv! Чамаар яах юм. Хvн чинь ер нь мундаг, ухаандаа мундаг байх ёстой шvv. Чи муу хагархай Сандагийг мэдэхгvй." Сандаг ийн элдвийг эргэцvvлж тонгочсоор нэг л мэдэхэд нvд анилдан нойронд ааглуулж, хаяагаар гарах шахан гvн шєнийг vдэж буй нь энэ. Одод огшиж, тэнгэрийн зvvн хаяа єєд бvдэг саарал гэгээ алгуурхан мацав. Євс ногоо, харчуулын гудас хєнжил дундуур шєнєжин бэдэрсэн нэг муу хар хорхой майхны баруун зvvн хилийн дээсийг алхан тогооч 2 хvvхний зvг жирийлгэнэ. Yvр шєнийн заагаар будилж яваа энэ амьтныг харсансан бол тэд ер яаж самсайгаа задартал инээлдэх байсан бол. Ёстой л бєгтєр майхнаа хєвхєлзvvлэхсэн биз. Гадаа євсєн дунд хаясан хадуур дээр хєх цэцгий ирж суун хан ян тогшиж гарав. Ажлын дуудлага мэт тэр чимээнээр бvсгvйчvvд сэрж, мах болтлоо ядарсан 5 залууг харж нvд ирмэн чимээгvйхэн мишээлээ. Голын тохойд адуу янцгаана.
С.Пvрэв
Холливуудын онол Монгол зохиолын онол хоёр хоорондоо зөрчилдөх нь энэ.
ReplyDeleteТэднийхээр бол: Нэг хүний бодлыг эсвэл яриаг хэт удаан явуулах нь дэмий гэж номлодог. Өгүүллэгт хэдэн мөр яваад л нэг гэнэтийн эргэлт байх ёстой гэдэг.
Тэгтэл манай хүн ганц хүний бодол туслах ганц хоёр дүрслэл, туслах дүрийн бодол хоёроор л зохиолыг шийдчихжээ. Уйтгартай байна уу гэвэл би "Огт уйдаагүй гэж хэлнэ". Бүр татагдан баяслаа шүү дээ.
Санжийн Пүрэв аатай зохиолч. Алтайн хөх эр дээ.
tnx. ta ch uran zohiol sain medeh yum daa. bi ch amtarhan unshina uu gehees shuumjilj bol medehgui. chadah ch ugui.
ReplyDeleteSain bna uu?
ReplyDeletewww.elibrary.mn deer goyo nomnuud bna. R.Choinomiin "Sumtei budriin chuluu"-g oruulsan bna lee
>>> ih saihan uguulel baina neg l goy medremj turj baihiin! S.PUREV guai manai aaviin talaar uguulel ch biluu niitlel ch biluu neg yum bichij baisan gesen ter ni aavd baidag dandaa l teriigee yaridag yum.,tegej baigaad blogtoo buulganaa!
ReplyDelete>>> Хайрт багшдаа бас хөөрхөн охинд тань " Эх үрсийн баярын мэнд хүргэе! " :)
ReplyDeleteagragui l minii shavi.
ReplyDeletetnx shuu.
chamd ch gesen huuchnaar bol huuhdiin bayriin mend hurgey.
mgld bsn bol park yavna geed l bj bgaa bh daa.