Жvжигчин Э.Равдангийн уншдаг Данзангийн тухай єгvvллэгийг толилуулъя. Хэний зохиол болохыг хэлж мэдэхгvй байна. Мэддэг хvн хэлж єгєєрэй.
1924 оны 8 сарын 30-ны цаазын ємнєх шєнийн бодол
Авидын шангад зvvчихээд
Алах ялтай байхдаа би
Алдаа оноо хоёроо
Аминдаа тунгааж суунаа
Yргэсэн адуу шиг бодлыг бут vсэргэн сарниаж
Yvр шєнийн заагаар буун дуу тас хийхэд
Золгvй хэрэгтэн миний бие галгvй зуух шиг хєрч
Зoгсoж царцсан зvрх минь агшиж тэлэхээ болино
Хvйтэн шороо vмхэж хєсєр унахын цагт
Хvний биеийг алдаж хvсэл зоригийг мартана
Авралгvй хар vхэл арзгар савраан сарвайж
Амин голыг тэмтэрэхээр айсуй яваа нь vзэгдэнэ
Хар муу санаа
Хаашдаа намайг отож
Цаазын бууны аманд
Цаашдаа барьж єгєв
Алсын од шиг Москвад алхаж явсан нь бодогдоно
Улсын тэргvvн Ленинтэй нь учирч байсан санагдана
Ардын намын 7 гэж алдар олсон нь бодогдоно
Алтанбулагийн гудамжаар алхаж явсан нь санагдана
Цэргийн жанжин Данзан гээд сvрхий байсан нь дурсагдана
Зэргийн нєхдєє дагуулаад сvртэй явсан нь дvрслэгдэнэ
Шашин тєрийг сэргээнэ гээд шаралхаж байсан Бодоог
Санаа бодол нь эргээд шалчийж унасан Бодоог
Тэнэг мууг нь дуулаад тэхэд ингэж суусан би
Тэрсvv санаатай єєрийгєє тэнгэрээс ах бодохдоо
Хєєрхий жанжин Сvхийг хєдєєлvvлсний хойно
Хєрєнгєт ёсоор замнахын хєєргєн санаа сэдэж
Цэргийн хэргийг огоорч
Эдийн хэргээр хєєцєлдсєн
Жанжны албыг завхруулж
Завсрын юмаар оролдсон гэж
Эдvгээ намайг ялын тавцанд
Элбэгдєрж Рэнчинo барьж єглєє
Сан бэйсийн цоохор Чойбалсан
Хvн алах сургуулиа надаар эхэллээ!
Єндєр єндєр байшин vvлтэй тэнгэрт арсайлгаад
Yйлдвэр заводын янданг єргєс адил арзайлгаад
Зуун зуун ажилчинг зулган дороо гишгэж
Зyзаан зузаан лантууг цурам хийлгvй далайлгаж
Тэмээ тэмээ ачааг тэнд эндгvй хєдєлгєєд
Тэрэг тэрэг барааг тив тивд хvргээд
Япoн Хятадын банкинд сая саяын хєрєнгєтэй
Еврoп Азийн зээл дээр садан тєрлийн хэлхээтэй
Америк виски шимж
Франц янжуур шилж
Энэтхэгийн бурхан цутгуулж
Италийн зураг цуглуулж
Хятадын янхан дуулуулж
Японы торго цуулуулж
Амины машин, онгоцоороо аль ч газар хvрчихдэг
Азиас сунгасан гар нь алсын далайд хvрчихдэг
Эрхэмсэг ноён Данзанд гээд айлтгал захидал тасардаггvй
Эдийн хэлэлцээр хийнэ гээд айлчин гийчин тасалддаггvй
Лондон Парисаар явахдаа лордууд, сэнатачидтай нь тvншилдэг
Тoкиo Бээжингээр дайрахдаа томхон пvvстэй нь ханшилдаг
Ийм л хvн болох гэж ийш нь Монголыг дагуулах гэж
Эргэж хувьсгалдаа тэрсэлсэн эсэргvv Данзан боллоо гэж vv
Сvvжинд хувирсан чєтгєр биш
Сvvдэр дагуулж яваа хvн болохоороо би чинь
Буян нvглийн аль алины нь vйлдсэн ч
Буруу зєвєє дуулалгvй цаазлуулах хэрэг хийгээгvй ээ
Засгийн газрын санал Богд хааны зарлигаар
Зоригт баатар бэйс хэргэмээс Сvх бид цааргалсан
Завсрын энэ хутгуур Рэнчинoг бодох юм бол
Заяагаар учирсан Монголынхоо тєлєє цохилох зvрхтэй явсан
Оросоос суулгасан тєрийн хутгуур
Олныг дарангуйлагч харгис этгээд
Єсєрхєж дээрээс минь зайдалж байна
Єнєєдєр намайг тонилгоод маргааш та нарыг устгана
Элбэгдєрж Рэнчинoг би ингэж л хэлсэн
Энэ єдрийн зангыг тэгэхэд л бэлджээ
Зєвлєлт улстай би найрамдалтай байхыг хvснэ
Зєвхєн бялдуучилсан байдлыг зєвшєєрєхгvй
Yгvй ээ vгvй шvv vгvй
Yнэн ялах цаг ирнэ
Yйлсийн цагааныг хараар будсан
Yvлсийг сарниах салхи хєдєлнє
Гагцхvv тэр цагийг хэзээ иртэл
Газар дор бие минь дараастай
Нэр минь ч дараастай
Хогийн шарилжинд баглуулан хохирч хэвтэхийн болдоо
Сайн ноён Хан аймаг Сvжигт бэйсийн хошуу
Сайжин овогт Солийн Данзан би
Сайн яривал ч хазаарын солио гvйлгэж ч явлаа
Самуун цагийг жигшиж харгисын саврыг мушгилцаж ч явлаа
Тєрийн нохой тахруудаас дайжиж
Тєдєлгvй арга ядан нvхэнд шургахад
Утаа май тавин бvгшээж алах гэхэд нь
Ухаанаа сийлэн оргон Хvрээнд анх ирсэн юм.
Яриад байвал ч намтар их бий
Яaсан ч гэсэн Сvхбаатар минь байсан сан бол
Ялтан болох нь байтугай харин над руу
Яргын илдийг биш нєхрийн гараа сунгах байсан юм
Богд хаант улсын vед алхам бvрдээ
Бoлшгvй явдлыг тэвчиж Оросыг талархаж байсан
Тэгээд ч Оросын хааны тvшмэд, дамын худалдаачид
Дээрэнгvй зантай болж байсныг санахад гэмгvй
Oнцын хэрэггvйгээр найрамдлыг давтан дурсах нь
Олны сонорт тєвєгтэй мэт санагдаж болно
Оосорлон авах ялын тєлєвлєгєєгєє би энэ vгээрээ бичжээ
Oвтoй улс энvvгээр далимыг олж
Далайх илдийг зэхжээ
Гэхдээ надад бас гэм бий
Гэнэн залуусыг дэвэргэхээс хаширлан
Бошгыг халах гэдэг vгнээс татгалзсан
Болгоомжилж бас хувьсгалыг тvргэтгэхээс тvтгэлзсэн
Байз байз чихэнд минь одоо ч
Баруунтныг ялласан Элбэгдєрж Рэнчинoгийн
Бачимдуу хорлонт vг сонсогдож байна
Балартсан оюуны минь дунд
Балт дєш харшиж байна
Данзан бас хулгайч урвагч
Данзан дээр байгаа цагт энэ улс хэзээ ч амар байхгvй
Дарyй энэ хулгайчийг устгах хэрэгтэй
Дайсагнасан энэ vг одоо ч
Дотрыг минь мэрж байна
Улс тєрийн энэ булхайг хэзээ тайлах бол
Ургаа мод хад чулуу лав хэвээр vлдэнэ дээ
Угаас заяасан бие минь газарт илжирч яс минь яйрна даа
Улс тєр vvсгэсэн ажил минь
Yvнчлэн бас vгvй болох болов уу
Дотоодыг хамгаалахын дарга Батрон (?) гэгч
Дoрхнoo намайг баривчилж єчиггvй хорилоо
Довтлон ирсэн барсыг улаан гараараа номхроодоггvй шиг
Дошгирон єширхсєн аюулыг угтаж тvрэх завдал єгсєнгvй
Хvмvvс минь, ах дvv нар минь
Хvн єєрєє засгаа байгуулалцаад
Хvнд хорлуулж засагтаан хилсээр яллуулах шиг
Хvлээшгvй бэрх юм орчлонд байдаггvй юм байна
Хичнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол
Хэдийд нэг vнэний наранд нэр минь гарах бол
Хэнз балчир засаг тєр минь ямар хvний гарт орох бол
Хэрвээ болдогсон бол Сvхбаатартайгаа цуг хальчих минь яaлаа ийлээ
Бoдсoн бодлыг минь сарниулж
Бор зvрхийг минь чичрvvлж
Yvрийн шєнийн цоож дуугарлаа
Yvд онгойж цаг ирлээ
Yхэл намайг аваачихаар иржээ
Мєчийн дараа буу тас хийж
Мєгєєрсєн хоолой хяхтнах боллоо
Сvvлчийн удаа амьсгалахад
Салхи гэдэг рашаан
Саруул сайхан ертєнцєєс
Сална гэдэг аймшиг
Шар хадны минь дээхнvvр
Шар солонго татаад байнa
Шар махаа хаттал зvтгэсэн
Засгаа бодоход дэн дун аа хє
Улаан хадны минь дээхнvvр
Улаан солонго татаад байна
Улаан голоо тасартал зvтгэсэн
Засгаа бодоход дэн дун аа хє
Хичнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол
Хэдийд нэг vнэний наранд нэр минь гарах бол
Хэнз балчир засаг тєр минь ямар хvний гарт орох бол
Хэрвээ болдогсон бол Сvхбаатартайгаа цуг хальчих минь яaлаа ийлээ
No comments:
Post a Comment