Thursday, May 10, 2007

Євєл зун яагаад ээлжилдэг вэ

Сvн далайг шалбааг байхад, сvмбэр уулыг толгой тєдий байхад хvйтний євгєн, дулааны євгєн хоёр хvч чадлаа vзэлцэхээр болжээ. Хvйтний євгєн:
-Би 9 хоногт энэ дэлхийг тас хєлдєєе.Чи хайлуулж чадах уу? гэхэд Дулааны євгєн:
-Би тэгвэл 8 єдєрт л цас мєсий нь хайлуулж усан далай тогтоож чадна. Харин чи миний халууныг халхалж чадахгvй шvv гэжээ.
Тэгээд тэр 2 мєрийгєє авсан нь нєгєєгєє мэдэлдээ авна гэж тохиролцжээ. Хvйтний євгєн 9 хоног цасан шуурга тавьж, ер бусын хvйтнээр дэлхийг цэвдэг мєс болтол хєлдєєгєєд аварга том бух бvтээж авран хамгаалагч болгон тавьж гэнэ. Дулааны євгєн 8 єдрийн дотор нар бvтээж дэлхийг найман зvгээс нь шарж, найман єдєрт усан их далай болгочихжээ.
-Хаана мєс vлдэж вэ гэж шалгахад нь аварга бухны битvv 4 хєл доор нь мєс vлдсэн байжээ. Урд 2 хєл доор нь мєсєн туйл болон тогцсон юмсанжээ. Дулааны євгєн уурлахдаа тэр бухны битvv 4 туурайг хага цавччихсан гэнэ. Ингэж vхэр салаa туурайтай болжээ. Гэвч 2 євгєний хvч нь тэнцэж жилийг жигдхэн хувааж зун євлєє ээлжлvvлдэг болсон юмсанжээ.

2 comments:

  1. Бямбаадаа их баярлаж байгаа шүү. Хоёр хүү маань байнга унших юм шаардаж байдаг.
    Нүдийг нь хайрлаад хэвлэж өгч байгаа. Ардын домог гэдэг хүүхдийн ухааныг задалж өгдөг том зүйл шүү дээ. Тэгээд ч өвөг дээдсийнхээ оюуны өвийг мэдэхгүй бол бид зүгээ мэдэхгүй сармагчин л болно оо доо.

    ReplyDelete
  2. tand ch bas bainga zochildog ch bayarlalaa.

    urmiin ugend uramshiv.
    tiim shuu. unshij medej bh yostoi yumnuudiin neg maani ovog deedsiin maani tuhai, tuuh domog. bi ch ooroo durtai.

    oo tiim. ug usgiin aldaa bval helj bgaarai. yalanguya geegdeh egshig geed l. haaya yum bichij bhad yu bilee gej teeneglezeh ue gardag yum.

    ReplyDelete