Saturday, May 12, 2007

Миний ээж

Японд єнєєдєр ээжvvдийн баярын єдєр. 5 сарын Golden weekend-ийн дараагийн 7 хоногийн бvтэн сайныг ээжvvдийн єдєр болгодог юм билээ. Хэдийгээр би єєрєє 1 хvvхдийн ээж ч гэсэн энэ удаад ээжийнхээ тухай бичихээр шийдлээ.

Ээж маань надад их олон сайхан сайн чанарыг єгсєн. Жаахан байхад минь байнга vглэж, бид тэрэнд нь эмээдэг байсан. Аав хааяa тоглоод радио бол дуугий нь багасгачих юмсан гэж хэлдэг байж билээ. Ээж биднийг
-Юм сур, бид 2 (ээж аав 2) vхэхдээ та нарын сурсан юмыг аваад vхэхгvй, тvvгээрээ л та нар хоолоо олж иднэ. Бидэнд ямар та нарт євлvvлээд vлдээх хураасан хєрєнгє гэж байх биш.
гэж загнадаг байж билээ. Одоо ч бид нар томроод, эхнээсээ єрх тусгаарлаад гарсан болохоор нэг их тэгж vглэхээ байсан байна лээ. Ээж маань ч єєрєє нас ахиж байна даа.

Намайг бага байхад ардчилалд хараахан шилжээгvй байсан юм. Хуучнаар Лениний музейн чанх хойно байрлах 15,16, 17 гэсэн 3 цэнхэр 9 давхар байшингийн 16-д нь манайх байдаг байсан юм. 15-р байшингийх нь ємнє 2 давхар жижигхэн номын сан байж билээ. Хэний ч билээ дээ, бас нэг нэртэй одоо санахгvй байнаа. Тэр номын санд сууж их ном уншдаг байсан юм. Номын амтанд оруулсан хvмvvс бол мэдээж ээж аав 2 маань. 2-улаа номын хорхойтой, гэрээр дvvрэн номтой. Ээж маань нэг номын тухай жаахан эхлvvлж ярьж єгєєд бусдыг нь номын санд сууж унш гэдэг байж билээ. Би хорхойтоод єдєржингєє номын санд суудаг байснаа санадaгийн. Бас уншсан номын тэмдэглэл хєтлvvлдэг байсан. Дєрвєлжин шугамтай дэвтэр дээр хvснэгт гаргаад л зохиолчийн нэр, номын нэр, гол дvр, гол агуулга гээд бичvvлдэг байж билээ. Багадаа хєтєлж байсан тэр дэвтэр маань одоо ч надад хадгалаастай бий. Би ч охиноо томрохоор уншсан номын тэмдэглэл хєтлvvлнэ гэж боддог. Их олон сайн чанартай. Олон ном уншаад ирэхээр хооронд нь хольж хутгаад байдаг юм билээ. Тэхгvйн тулд шvv дээ. Бас зохиолчийх нь нэрийг ч мэдэж байхад хэрэгтэй. Одоо бол хєтлєхєє байсаан. Томроод залхуураад юм бол уу. Сайн мэдэхгvй байна. Яагаад тэмдэглэхээ больчихсоныг. Би тусдаа гарахаараа та 2-оос номнуудаа л авна. Єєр юу ч хэрэггvй гэж одоо ээж аавдаа хэлдгийн. Учир нь нєхєр бид 2 монголд байхдаа манайд байдаг байсан болохоор хараахан тусдаа гарч амжаагvй байгаа. Хvмvvс чинь хvvхдээ тусдаа гарахаар бэлэг сэлт гээд бєєн юм болдог доо. Надад бол тэр 2-оос минь ч юу ч хэрэггvй. Єдий зэрэгтэй яваа нь тэр 2-ын маань ач. Харин ганцхан номнуудаа л авна гэж... Номнуудаа гэчихэж ээ. Хэ хэ. Яс юмандаа тэр 2 маань л цуглуулсан ном шvv дээ. Бvр болохгvй бол мєнгийг нь тєлєєд авна даа.

Эрэгтэй дvv, эмэгтэй дvv бид 3-ыг хоорондоо хэрэлдэхээр наад ааш зангаа, зан сайтай айлд хvн цуглана гэж ирээд л бид 3-ыг загнадаг юм. Аав ээж 2 маань ааш гэж хvний хайлангyуд л байдгийн. Гэхдээ миний бодлоор хааяа жаахан ааштай байх хэрэгтэй. Учир нь бас одоо vед чинь элэг барих хvн их юм билээ. Бас нэг удаа оюутан байхад билvv, тєгсчихсєн байхад ч билvv би нэг удаа эрэгтэй дvvтэйгээ их аймаар хэрэлдэж билээ. Тэгсэн ээж
-Дээд боловсрол эзэмшиж байна л гээд байсан. Хаана байна чиний дээд боловсрол. Дээд боловсрол гэдэг чинь ганцхан ном шагайгаад цаас євєртлєх биш, ааш зангаараа гээд бvх юмаараа боловсрохыг хэлдгийн гэж билээ. Тэр vед энэ vг орой руу минь орж билээ. Нээрээ л мянга дээд боловсролтой гээд ааш гэж адсага байвал ямар л олиг байх вэ дээ. Тэрнээс хойш 2 хєєрхєн дvvтэйгээ харьцахдаа нэлээд бодолтой харьцдаг болсон шvv. Гэхдээ намайг тийм ааш муутай гэж бvv бодоорой доо хvмvvс минь. Би гэртээ л жаахан ааштай нэртэй болохоос биш, найз нєхєддєє бол хайлсан тугалга л гэсэн vг шvv. Хэ хэ.

Ээж маань их гоё зурна. Залуу байхдаа цэцэрлэгийн заалны ханан дээрх зургийг зураад орой болгодог байж билээ. Бид 3 заримдаа аавтайгаа гэртээ хоолоо хийж идээд л. Заримдаа цэцэрлэгтээ хvvхдvvд тарчихсан байхад зааланд, ээжийг зураг зурж байх хооронд нь тоглоод л. Тухайн vед ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт явдаг байсан юм. Ер нь цэцэрлэгийн хvvхдvvдийн шинэ жилийн тоглолтын хувцас, янз бvрийн уралдаан тэмцээнд ємсєх хувцсыг оёх гээд л... Янз бvрийн мэргэжилтэй байсан юм. Одоо ч хэвээрээ. Ц.Хулангийн шvлэгт гардаг шиг их олон гартай, их олон мэргэжилтэй хvндээ. Миний ээж.

Би ээжтэйгээ их адилхан. Бага байхад гадуур явж байсан чинь нэг эмэгтэй хvн чи тэрний хvvхэд vv гэж байна. Тийм ээ гэсэн чинь ээжтэйгээ их адилхан юмаа л гэж байна. Тэр байтугай 2005 онд би Токиод нэг сургалтанд суусан юм. Тэгээд тэр vед Токиод сурч байсан найзынхаа оюутны байранд очоод гал тогоонд нь хамт хоол хийгээд, буу халаад сууж байсан чинь нэг монгол оюутан эгч орж ирсэн юм. Найз маань бид 2-ыг танилцуулаад жаахан юм яриваа. Тэгсэн тэр эгч танай ээж чинь боловсролын салбарт ажилладаг уу? гэж байна. Тийм л гэлээ. Тэгж явсаар байгаад танай ээжийг тэр гэдэг vv гэж байна. Тийм гэсэн чинь чи ээжтэйгээ аймаар адилхан юм байнаа гэдгийм даа. Ээжтэйгээ ийм л адилхан хvндээ би.

Бага байхад ээж маань хатгамал, нэхмэл гээд их олон юм зааж єгсєн. Сургуульд ороод хєдєлмєрийн хичээл дуртай хичээлийн маань нэг болж билээ. Учир нь ээжийнхээ ачаар бага зэргийн тєстэй болсон байсан юм даг. Одоо ч амьдралд хэрэг болсоор л байна.

Ээж маань гоё дуулна. Шvлэг бичнэ.
Ингээд яриад байвал ээж маань их ачтай, сайн хvн дээ. Ингээд єдєрлєе. Дараа аавынхаа тухай бичнээ.

...Миний ээж сайхан ээжий
Мяндас зєєлєн уян ээжий
Бyрyy хийвэл хатуу ээжий
Бyyрал болсон ч чадуу ээжий...

3 comments:

  1. ...Ээждээ л хурдан очих юмсан! :(

    ReplyDelete
  2. Бямбаа эгчдээ ээж нарын баярын мэнд хүргэе! уг нь баяр хүргэх гэж орсон чинь юу биччихвэээ! бичлэгийг тань уншаад ээжийгаа санаад л.. бодож байсанаас өөр юм биччиж уучилаарай эгчээ.

    ReplyDelete
  3. tnx,eejiigee sanah bichleg oruulsand sorry. gehdee eejiigee sanah bas goy shuu. hol baigaa hernee uhaaral hairlaad baidag yum.

    ReplyDelete