Wednesday, May 23, 2007

Малчин

Єчигдєр нэгэн дунд сургуулийн нийгмийн хичээл дээр очиж монголынхоо тухай танилцyyлаад ирлээ. Сvvлд нь хvvхдvvд асуулт асууж байнаа. Тэр дунд малчин хvмvvсийн тоо цєєрєєд байгаа гэсэн, шалтгаан нь юу вэ гэсэн асуулт байсан. Ер нь энэ талаар япончууд их асуудаг юм. Ирээдvйд малчин хvмvvс бvр цєєрєєд байхгvй болчихвол ях вэ? гээд л. Зарим нэг нь монгол улс гэхээр адуун дэлэн дээр єссєн малчин хvмvvс л нvдэнд дvрслэгддэг учраас хойшид ч гэсэн тэрхvv малчин ард тvмэн, ёс заншлыг хэвээр нь байлгамаар байна гэж хэлдэг юм. Энэ асуулт ирэх тоолонд яaгаад ч юм дотор давчдаад, хотод тєрж єссєн би хєдєє тал руу гvйгээд мал малламаар санагдаад байхым аа. Учир юyнд оршном бэ?



Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажилгасан
Цаг цагийн vерт нєхрєє алдаж эвдрэлгvй
Цадиг тvvх улбаалж євгєдийнхєє нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азийн дєрвєн бэрхтэй
Давхиад буухад цоожгvй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагvй сэтгэл малчин таных
Ботгоо голсон ингэ хєєслєж хамт уйлна
Бороо орохгvй болохоор овоогоо тайж даллана
Єєнтєгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
Єєрєє єєртэйгєє ярьж орчлонгийн ээдрээг тайлна
Хуруундаа бєгж, чихэндээ ээмэг зvvе гэхээсээ
Хyрц тvргэн морьдоо цул мєнгєєр хазаарласан
Мэдэл сvр, албан тушаал хєєцєлдєхийг
Мичин жилийн ааш зуднаас илvv бодсон
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зурганд нь тvмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ бодлоо цуг элддэг
Сyргyyльд vзсэнээ мартсан ч євгєдийнхєє vгийг мартаагvй
Хoнь мал дэлэндэж, хорвоог барах нь гэж гутардаггvй
Хoвoр бараа дагуулсан баярын бичгэнд хєєрдєггvй
Oгт болохгvй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд тєрийнхєє сvр сvлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Малаа яaж маллахаа Марксизмаар заалгахгvй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чєдрийн морь дєхvvлж тусад орсон
Эхээс тєрєхийн малчин амьдралын хар ухаан
Хишиг єдєр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хив хадаг шиг тэнгэр дор дєрєє гєлєм харшуулж
Ижий аавын нутаг гэж нэг уярч
Ивээл жилтэй юм бид хоёр гэж хєєрч
Гарвал унаган морьдынхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ тvшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тулгалж гал болж ассан
Дvvрэн хишиг нь дэлгэрсэн малаа нэг бєєцийлєх
Дєрвєн хананы дундах биднийгээ нэг бєєцийлєх
Ганган хээнцэр хот руу бvгдээрээ нvvчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хиргисvvр хvн чулуу
Дэргэд минь малын бэлчээр байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж тєв бараадах юм бэ гэж уурлах
Их дэлтэй морьд нь эмээлтэйгээ байхад
Эзэн Чингисийн голомт дvрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа vнэрлэж яваад л налъя даа гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга сєрж улстайгаа хамт зvдэрсэн
Чyлyy ирлэн хурдлах салхин зэв хvлгээ
Цyyтай наадмын тэнгэр дор нар зєв гаргасан
Эцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан, хэний хэн билээ
Хан орчлонд зартай "Нууц товчоо"-ны морьдыг
Хар тугийн дор сvргээсээ барьж эмээллэсэн
Арван буянтай малаа бурхнаасаа илvv тахисан
Агуу ихээ мэддэггvй агуу их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартсан
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цуурай хадны сvгнээс ч буурал намтар нь арилахгvй
Чyлyyн зэвсгийн vеэс хэдхэн дvv МАЛЧИН!

10 comments:

  1. Anonymous9:43 PM

    бямбаа чиний мэргэжил юу вэ

    монгол хүн байсан цагт малчин ард түмний минь агуу ёс заншил хэзээ ч баларч устаж алга болхгүй гэж би хувьдаа боджийнаа

    ReplyDelete
  2. mergejil uu, jpn helnii angiig togsson.

    tegj naiday...

    ReplyDelete
  3. Албаны тамгатай цаасыг униндаа
    хавчуулж мартсан
    Адууныхаа тамгыг болохоор хадганд
    ороож залсан

    Энэ гайхалтай хэлсэн юм шүү.

    ...Ах нь ч гэсэн малчин удмаа мэдээд байдаг юм аа. 1997 он шиг санагдана. Найзындаа очоод байхдаа бугуйл шидлээ. Адууны толгой оноод байх юм аа. /4-5 дугаар ангид байхдаа бярууны толгойд л сур чиргүүлж тавьж үзэж байсан хүн шүү дээ/
    Тэгтэл, хөдөөний догь малчин хүртэл "Энэ чинь хэдийдээ ингээд сурчихдаг байна аа" гэж гайхаж байна лээ.

    ReplyDelete
  4. Дээдсээ өвөлсөн малчин заяа
    Дэлхий ховорхон морьтой заяа гэж хөдөө зун ч гоё шүү.

    ReplyDelete
  5. Anonymous4:49 AM

    Албаны тамгатай цаасыг униндаа
    хавчуулж мартсан
    Адууныхаа тамгыг болохоор хадганд
    ороож залсан

    Amarsaihaan ene shuleg saihan shuleg shuu
    Bi ch hodoo usch mal mallaj ussun yum
    aduu yarihaar hurdan mori yarij algaa shavhartal mori shurguulchihaad darvij yavah tenuun uliral gantshan Mongol eh orond mini l bii

    Dondov

    ReplyDelete
  6. Anonymous1:59 AM

    Ц.Чимиддоржийн Болор цом авсан энэ шүлэг сайхан Монгол шүлэг байгаа юм. Гэхдээ уянгын халил, бодит амьдрал хоёрын дунд их зай бий. Монголд хот хөдөөгийн ялгаа өдрөөс өдөрт ихсэж байна. Хөдөө амьдрах гэж үзээд аргаа барсан 600 мянган хүн Улаанбаатарт ирлээ. УБ-т хог түүдэг хүн өдөрт 3000-5000 төгрөг олж үүгээр хангалттай хооллож хувцаслах боломжтой байдаг бол хөдөөний 180 мянган малчин өрхийн 80% нь 200-аас доош малтай учир ядуу, ирээдүй нь тодорхойгүй гэсэн ангилалд хамаарагддаг. Энэ ядуу малчдын ихэнхи нь өдөрт нэг хүнд 1000 төгрөг хүрэхтэй үгүй мөнгөөр амь зогоодог. Ядаж байхад олон хүүхэдтэйг хэлэхүү.
    Хөдөө зөвхөн эдийн засгийн ядуурал биш, нийгмийн ядуурал байна. Хөдөө сумын төвийн сургуулиудад 10 төгссөн хүүхдүүд багшлах нь хэвийн үзэгдэл болсон. За сургуульд явж байвал бас яахав. Гэтэл эрэгтэй хүүхдийг сургуулиас гаргадаг моод 1990-ээд оноос дэлгэрсэн. Зүгээр нэг жишээ юм даа. Хүний хөгжил, хүний эрхтэй холбоотой маш олон асуудал бий. Бид авч хэлэлцдэггүй л болохоос. Ялангуяа хүүхдүүдийн хувьд.

    Мал аж ахуй. 2000-2002 оны зуднаар тэр үед байсан нийт 33 сая малаас 11 сая нь үхсэн нь бидний бахархал болсон мал аж ахуй үнэн хэрэгтээ хичнээн сул дорой гэдгийг харуулсан.
    Ирээдүйд мал аж ахуй яаж хөгжих вэ гэсэн асуулт байна. Хот, суурин бараадсан фермерийн аж ахуй бол гарцаагүй хөгжинө, нүүдлийн аж ахуйг зах зээлээс түрнэ. Нүүдлийн мал аж ахуйд фермерүүдтэй өрсөлдөж чадахуйц томоохон малчид, бидний хэлж заншсанаар мянгат малчид л үлдэнэ гэж би бодож байна. Ингэж хөгжөөсэй гэж би бас хүсч байна.

    Уучлаарай, таныг үгээр дайрах гэсэнгүй. Гэхдээ хотын залуучуудын романтик сэтгэхүйг та ингэж илэрхийлжээ: "хотод тєрж єссєн би хєдєє тал руу гvйгээд мал малламаар санагдаад..."
    Би бол хөдөөний цөөн малтай улсуудад эртхэн малаа зараад хот бараад гэж зөвлөмөөр санагдаж байна.
    Харин "монгол улс гэхээр адуун дэлэн дээр єссєн малчин хvмvvс л нvдэнд дvрслэгддэг" япончуудад бол би удахгүй Монгол улс гэхээр танай Японы баячуудын иддэг Made in Mongolia гэсэн шошго бүхий дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүн бодогдож, арааны чинь шүлс асгардаг болно гэж хэлмээр байна.

    Эрдэнэболор

    ReplyDelete
  7. Anonymous2:29 AM

    sorry, баахан нуршчихаад гол мессежээ бичээгүй байна шдээ.

    Малчдын тоо цөөрч байгаад эмзэглэх хэрэггүй. Харин ч баярлах хэрэгтэй. 1990 оноос өмнө 70 мянган малчин өрх байсан. 1990ээд оны эхээр аймаг, сумын төв, бүр Улаанбаатар, Дархан Эрдэнэтээс хүртэл хүмүүс хөдөө гарч малчин болсноор малчдын тоо огцом өсчихсөн юм. Тэгээд одоо бэлчээр хүрэлцэхгүй байна шүү дээ.
    Одоо байгаа 180 мянган малчин өрхийн хагас нь л үлдэхэд хангалттай. Нүүдэлчдийн уламжлал, ёс заншил бүрмөсөн алга болно гэж байхгүй ээ. Бүү санаа зов.

    Эрдэнэболор Германаас (удахгүй харинаа)

    ReplyDelete
  8. Erdeneboloriin commentiig unshlaa. sanaa onoogoo helsend tnx. ooroo ene chigleleer surdag uu. neleed delgerengui medej bh chin. ireeduid manai jpnd made in mongolia gesen shoshgo buhii deed zergiin baraatai bolj bval saihan l bna. goy shonsogdoj bna.
    tsoon maltai ailuud zovloson zovloogui hot baraadaj bna. tedgeer humuus hot baraadaj bolno. ergeed hot ni hun am ni ihseed, utaa uniar, zam hariltsaagaa diilehee boliod, hotiin zahiin sugruulid neg angid 40- 50 huuhed hicheelleed bna sh dee. medeej tedgeer humuus bair avch chadahgui, haa hussen gazraa hashaa horoogoo barichihaj bna. geed l niigmiin olon asuudal tulgaraad bgaa yum daa.

    hotiin zaluusiin romantik zetgehguig bol demjine shuu. hotod torj ossoon geed hodoo, malchdaa muulaad yavdag humuus bdg sh dee. harin ch hodoo talaa, malchdaa saishaagaad, tedneeree baharhaad yavj bui zaluusiin romantik setgehuig demjih heregtei. tegeed ch hodoo torj osson hodoonii zaluus ch hot ruu temuulsen romantik setgehuitei l bdg.
    terniig ni ch bid demjih l heregtei.

    bi ch udahgui harinaa.

    ReplyDelete
  9. Anonymous10:07 AM

    Хариулсанд баярлалаа, Бямбаа. Монгол хэл дээрхи блогонд анх удаа сэтгэгдэл үлдээсэн ухаантай. Миний хувьд хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байна. Танай 50-р сургуулийг 1996 онд төгссөн Нацагдорж бид хоёр ХААИС-ийн нэг ангийн хоёр.

    Та хотод өссөн мөртлөө малчдад санаа зовж байгаа чинь надад таалагдаж байна. Сүүлийн үед Улаанбаатарт орж ирсэн хөдөөний хүмүүсийг ад үзэх хандлага нилээд гарч байгааг та бид мэднэ.
    Манай төр Үндсэн хуулиараа ард түмэндээ хүссэн газраа амьдрах эрх чөлөөг олгосон. Хөдөөнөөс шилжин ирэгсэд зүй ёсныхоо эрхийг эдэлснээрээ буруутах ёсгүй.
    Улаанбаатарт замын хөдөлгөөн, утаа униар ихсэж, сургууль цэцэрлэг, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж байгаад шилжин ирэгсэд биш, зохицуулалт хийж чадахгүй байгаа төр буруутай. Зөв зохицуулбал "хүн нэмбэл хүнс нэмнэ" гэдэг үнэн үг. Улаанбаатарыг тэлж дагуул хот байгуулна, Богд уулыг нүхэлнэ гэх мэтийн төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлмээр байна. Мөн бүсчилсэн хөгжил гэж 15 жил ярилаа. "Хархорин хотыг сэргээсэн нь" гэдэг үлгэр хүртэл ярив. Юу ч хийсэнгүй. Бие даагаад явчих боломжтой Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Ховд, Чойбалсан зэрэг хотуудыг дэмжээд өгвөл хүмүүс заавал УБ руу ирэх шаардлагагүй.
    Ер нь хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл зөвхөн Монголд биш, дэлхий даяар явагдаж байгаа. Энэ бол гарцаагүй үзэгдэл учраас төр засаг ч, бид нар ч яаж хориглох вэ гэхийн оронд яаж зохицуулах вэ гэж бодох ёстой.
    Манай орны хувьд хот хөдөөгийн ялгаа хэтэрхий ихэссэн учраас мэдээж үзэл бодол зөрчилдөнө. Зарим нь хотоо "хөдөөний хөөсөн мантуунуудаас" хамгаалъя гэсэн байр суурьтай байх нь тодорхой. Өнөөдөр сонин хүртэл иймэрхүү санаа цухуйлгасан. Би бол хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшиж байгаагийн хувьд хөдөөгийнхөн хотынхонтой тэнцүү эрх эдлэх ёстой гэсэн байр суурийг хамгаална.
    Романтизмын хувьд хэмжээндээ байвал зүгээр, бодит байдлаас хэт тасраад дэмий байх гэж боддог юм. Яруу найраг, дууны клипэн дээр гардаг малчны амьдрал, бодит амьдрал хоёр нилээд зөрүүтэй шүү. Мал малладагтаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг малчин ер нь цөөхөн дөө. Магадгүй 1990 оноос өмнө мал маллаж байсан 70000 өрхийн малчид үнэхээр Чимиддорж гуайн шүлгэн дээрхи шиг хүмүүс байж болох юм. Сүүлд малчин болсон хүмүүст бол мал маллах зүгээр л нэг төрлийн ажил. Тэдэнд "буянт мал", "ёс заншил" гэх мэт ойлголтууд тийм чухал биш. Дуртайдаа биш, амьдрахын эрхэнд л мал дагаж яваа хүмүүс шүү дээ. Тэд одоо УБ руу нүүж байна, цаашдаа ч цувна. Ирэх 10-15 жилд хөдөөнөөс 300 мянга орчим, аймаг сумын төвүүдээс 200 мянга, нийт 500 мянга орчим хүн Улаанбаатарт ирнэ. Миний бодоход тэд нар эртхэн ирээд хүүхдүүд нь сургууль соёлд яваад мэргэжил эзэмшиж байсан нь дээр биз.

    Б.Эрдэнэболор
    PS: Би нэг блог хийж байгаа юм. Линкийг нь үлдээчих үү.

    "Хөдөөгийн Хөгжил"
    http://rdmongolia.blogspot.com

    Баярлалаа.

    ReplyDelete
  10. ooriin chin heldeg uneheer zov shuu. neeree hoorhii muu hodooniihniigoo ad uzeed bdg ulsuud ih bh yum.
    tednii huchind 4 hananii dundah bid nar mah suu idej bgaagaa medeh l heregtei.

    bi shiljilt hodolgoonii talaar bas yarij bsn. hamgiin gol ni hot hodoogiin yalgaag arilgah heregtei l bgaa yum.
    jishee ni jpnd bi zovhon amidarch bui mujaaraa l harahad l medegdene. ene talaar neeree neg bichleg oruulchihay baiz. sanaa ogsond tnx.

    50iig togsson Natsagdorj gej zus onooj chadahgui bnaa. he he. sorry.
    harval tanij magadaa.

    orj uznee. blogtoo nemj bolno biz dee. hoishid ch ene talaar sanal soliltsoj baiy. busad blogchid ch sanaa bichig.

    amjilt husey.

    ReplyDelete