Friday, May 18, 2007

J'aime French

За энэ удаад 10 жилд франц хэл хэрхэн vзэж байсан тухайгаа бичье. 6 ангиасаа эхлээд vзсэн. Гэхдээ 8-д ортлоо халтар хултар л байлаа. 8-д ордог жилээ хvvхдийн ордны франц хэлний дугуйланд орсон юм. Багш нь их дажгvй заадаг, єндєр хєєрхєн багш байсан. Сvvлд нь єєр багш ирсэн юм. Бас 50-р сургуульд шинэ багш ирсэн. Залуухан сургуулиа дєнгєж тєгссєн. Франц хэлэндээ ч сонирхолтой боллоо. Сайжирч эхэллээ. Франц хэлэндээ ангийнхаа топ болж ирсэн юм байна. Дvрмэндээ сайн байсан. Яриандаа тийм ч сайн биш байлаа.
Франц хэлээ єєрийн гэсэн арга барилаар сурч байсан юм байна. Жишээ нь жижиг текст орчуулаад, тvvндээ асуулт тавиад, єєрийнхєє ойлгосноор хариулт єгдєг байлаа. Дараа нь багшдаа шалгуулдаг байсан юм. Их vр дvнгээ єгсєн гэж боддог. Бас 50-р сургуулийн багш маань эхний 5 минут цээж бичиг хийлгэдэг байлаа. Эхэндээ улаан нялга юм байдаг бол сvvлдээ алдахаа болиод ирсэн дээ.
Хvvхдийн ордондоо 10-аа тєгстєлєє явсан. 38 сургууль бас франц хэл заадаг, хvvхдvvд нь ч сайн байсан юм. Єрсєлдєгч байлаа. Франц хэлний олимпиадад бол байнга єрсєлддєг байлаа ш дээ. Би гэхдээ нvvрэмгий биш, биеэ барьчихдаг хvvхэд байсан болохоор ярианых нь шалгалтанд тийм сайн оноо авдаггvй байсан. Олимпиадад шагналт байранд ч орж байлаа. Хэддvгээр байр билээ дээ, єнєє бичиг энэ тэрийг нь харахгvй бол санахгvй байнаа.
Ер нь франц хэлнийхээ ачаар хvvхдийн Харшийн ёлконд ороод vзчихсэн, євлийн євєєгєєс (Гомбосvрэн гауйгаас) бэлэг аваад vзчихсэн лут гараа...Гэхдээ медаль энэ тэр авдаг хvvхдvvдийн дэргэд бол ч юу ч ч биш л дээ.
Хамгийн ихээр талархаж явдаг нь МУИС-д франц хэлээрээ шалгалт єгч ороод тэнцэж байсан юм. Нийгэм, монгол хэлнийхээ шалгалтын онооны нийлбэрээрээ 500 хvvхэд єрсєлдсєнєєс эхний 16-д орж байсан юм. Тухайн vед ээж аав 2 бєєн баяр. Аргагvй ш дээ. 1000 долларгvй л бол МУИС-ийн гадаад харилцаанд чинь хvн ордоггvй юм гэсэн цуу яриа байсан юм чинь. Аав тэгсэн ардын хvvхэд орж болдог л юм байна гэчихсэн явж байсан. Хэ хэ. Их сургуульд франц хэлээ vргэлжлvvлж сураагvй, япон хэл сонгочихсон.
Одоо гэрт нэлээд хэдэн франц хэлний толь бичиг, сурах бичиг бий. Гэхдээ одоо vеийнх биш, дээхэн vеийн. Тэр vед франц монгол толь ховор ихэвчлэн оростой байдаг байсан. Одоо ч ихээр гарсан биз дээ. Монголд очихоороо сонирхож vзье байз.Нэг удаа 50 сургуульд хэн ч билээ дээ нэг франц ирж хичээл зааж байсан юм. Их хурдан яриад нэг их юм ойлгоогvй.Helene ба залуучуудыг их vздэг байв ш дээ. Франц дуу их цуглуулнаа. Нэг их гоё гоё дуутай кассетаа алдчихсан. Хэнд єгснєє санахгvй байгаа юм. Одоо тэгээд франц хэл их дотно, тvvнийг дагаад франц орон их дотно санагддаг юм. Хэзээ нэгэн цагт франц явж vзнэ гэж боддог. Франц орон, хэлийг сонирхох болсон нэг шалтгаан нь Монте-Кристo гvн байгаа юм. Тэр номыг хэдэн ч удаа уншсын бvv мэд. Нэг хэсэг бараг цээжилчихсэн байсан юм даг. Єєртєє таалагдсан хэсгvvдийг дахин дахин уншдаг байлаа. Гэх мэтчилэн франц хэлэнд би дуртай, франц оронд би дуртай.
Франц явж vзэх мєрєєдєл маань биелэх болтугай гээд энэ бичлэгээ тєгсєе.

9 comments:

  1. France d ih hairtai hun baih ni ee. heheheh.
    Tu as l'air très devouée comme fille.
    Neg barisan yum aa hicheengui suradg mundag ohin bna.

    ReplyDelete
  2. Aan tiim eruul bat orshig! Hurai hurai

    ReplyDelete
  3. merci bouqou? yag yaj bichdeg bilee dee martjee. harin suuliin yed sergeemeer sanagdaad bur bolohgui mortloo alba aminii asuudal mundahgui yumaa. tegj bgaad ooriin chin blogt frantsaar comment bichnee. he he.

    ReplyDelete
  4. 50-g хэдэн онд төгссөн юм.Би бас төгссөн шт.Хэлээр уул сайн байсан даа сүүлдээ л мяарчихсан даа.

    ReplyDelete
  5. 97 ond togsson, ooroo heden ond?

    ReplyDelete
  6. Өө би таниас бүүр дүү юм байна.Та чинь нөгөө Догс-н Ганбаа Мики эд нарын үе юм байна шт.Өвөл сургууль орсон чинь ер тал хувь шинэ багш нар болсон байна лээ.Таны үеэс ч бүүр цөөрөө биз дээ.Би Монгол хэлний Батбаяр багшийн бас хэлний ангийг Герман хэлээр 2002 онд төгссөн.Та хэн багшийн анги байсан бэ?

    ReplyDelete
  7. tiin aldartai heden gar bsn sh dee. gehdee yag tednii angi bish. zus zusee l mednuu gehees...
    Ganbaa ni Dogs-t, Miki ni odoo USA-d bgaa biz dee. bi mikitei ni halit haayah chatladgiin. Manai angid Ganbaagiinh ni naiz ohon bdg bsn yum. surguuli dayar, baga toirog dayar aldartai 2 baij bilee. he he

    Batbayr bagshiig taninaa. deer uyees bsn yum. odoo ch ihenh bagsh nar ni oorchlogdoo biz dee.

    Himiin Nansalmaa bagshiin angiig togsoj bsn yum.

    ReplyDelete
  8. Хуучнаас МХ-ний Оюунчимэг багш эрхлэгч болсон,өөр Рэнцмаа, Батбаяр, Мөнхцэцэг,Цэгмид,гээд ер нь цөөхөн үлдсэн байна лээ.
    Нансалмаа багш ажлаа хийж байгаа гэсэн.Сайн багш шүү хайртай багш нарын минь нэг үгүй мөн хатуу шүү.Шууд шударга л хэн онц гарах вэ? гэхээр л ганц хоёр л хүн гараа өргөнө.Хэн сайн гарах вэ? гэхэд нэг юм сайн гарах гээд гараа өргөнгүүт өө чи чадахгүй гээд шууд тэгдэг байж билээ.

    ReplyDelete
  9. Rentsmaa bagsh bgaa yum uu. bi oros helend grupt ni yavdag bsn yum. nadad sain bj bilee.
    busad bagsh naraa er ni martah shahsan bna shuu. he he. mgl ochihooroo uulzah yumsan. Nansalmaa bagsh ch hatuu l daa. Monhtsetseg bagsh zurgiin bagsh biluu. yu bilee. Adilhan nertei bagsh nar zondoo bsn bolohoor. Oyunchimeg gej bas neleed hed bsn bolohoor zus ni orj irdeggui ee. he he.

    ReplyDelete