Saturday, October 31, 2015

Сүнсний баярын мэнд

Хэ хэ. Би нь энэ баярт нээх дуртай биш.

Энд  хүмүүс бас янз бүр л ханддаг бололтой юм. Тэмдэглэх хүн ч байна, огт хамааралгүй гэсэн хүн ч байна.

Дэлгүүр хоршоо л орлого олох нэг сайхан үндэс нь болох юм даа. Би ч хоёр зулзагатаа авч өгөөгүй ээ. Нээх сонин амттангууд харагдаад. Тэгсэнд орох нээ арай л өөр биед хор хөнөөл багатай зүйл авч өгмөөр санагдаад, гар болон сэтгэл тэр уул овоо шиг өрөөстэй амттанг тоож харахгүй, хажуугаар нь хээв нэг өнгөрөөд байгаа. Хэ хэ.

Бага зулзага л ангидаа хальт хөгжилдөж тэмдэглсэн гэсэн. Өөрсдөө хийсэн гээд ийм нүдний баг хийж ирсэн. Шидэт ахайтан л юм гэсэн. Болоогүй ээ сонингийн цаас хуйлж хийсэн шидэт саваатай.

Том зулзагаасаа
-Сургууль чинь тэмдэглэсэн үү?
-Юун тэрийг тэмдэглээд явж байх, тамирын хичээл дээр 2 км гүйгээд, дараа нь урлагийн үзлэгтээ бэлдэж баахан хоороор чарлав шд.
гэсэн. Хэ хэ.

Урд нь хамт ажиллаж байсан хятад хүүхэнтэй хоёулаа охидоо зугаацуулах санаатай хотын захиргаанаас үнэгүй зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцож үнэгүй амттан авч өгсөн. Хэ хэ. Үнэгүй юманд хаа газрын хүмүүс нугасгүй юм дөө гэж.

Хамгийн гол нь 10 сар дуусчихлаа. Шинэ жил дөхөж байна даа. Бүр гацуур мод зэргийн чимэглэл зараад эхэлчихсэн дэлгүүр байсан, ямар хурдан юм бэ л гэж бодов шд. Зулзагууд харчихаад ёолкоо засах уу? гэж байсан. Арай эрт биз дээ энэ чинь одоо?

Friday, October 30, 2015

Ажлын газрынхан

Манай ажлын газрынхан гэж сайхан улс байдаг юм. Үлгэр жишээ авах зүйл ихтэй. Яг юуг нь дуурайж үлгэр жишээ авдаг тухайгаа бичлээ. Хэ хэ

1. Бүр том дарга. Энэ бол үзэгдэж харагдахгүй. Нууц ноёнтон. Хэ хэ. Янз бүрийн чухал хурал цуглаан зэрэгт л морилон ирдэг. Би бол барагтаа таарахгүй. 

(Энд нээх ядаргаатай олон даргын албан тушаал байна. Тэр бүр хэрэглээд байхгүй болохоор заримдаа монголоор орчуулах гэж хэцүү. Нэг байгууллагад юун ч олон дарга байдаг юм гэмээр л байдаг юм.)

2. Том дарга. Энэ том даргын албан тушаалд дээд тал нь 3 жил суудаг. Ихэвчлэн эрэгтэй хүн томилогдож ирдэг. Мужийн захиргаанаас томилно. Тэтгэвэртээ гараад шууд манайд даргаар ирэх нь их. Анх энэ ажилд ороход ажиллаж байсан том дарга яриа хөөрөө ихтэй хүн байсан.

Дараагийнх нь дуу цөөтэй хүн байсан. Ахлах сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэсэн. Манай хорооны оршин суугч. Хааяа хорооныхоо арга хэмжээнд таарахаараа хөөрхөн буу халчихдаг байсан гэж байгаа. Мат-ийн багш мэргэжилтэй гээд, би ч шууд л
-Хөөх, танаар охиндоо хичээл заалгана шүү. Гэрийн багшаа болгоно оо.
гэсэн инээд алдаад л тэгээрэй гэж байсан юм. Даан ч солигдоод, одоогоор гэр зуур байгаа. Эхнэртээ тээр дараа болчихгүйхэн шиг орй зуур орж гарч байхгүй бол гэж биднийг инээлгэж байлаа. (За энэ эхнэртээ дараа болохгүйн тулд гэснийг дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.)

Яг одоогийн том дарга мужийн захиргаанд бас л ямар ч билээ хэлтсийн даргын сэнтийд заларч байгаад тэтгэвэртээ гардаг жилээ манайд ирсэн. Өрөөгөөр нь дүүрэн ном. Хэзээдээ уншдаг юм бүү мэд. Цайны цагаар л уншдаг байх. Хажуугаар нь англи хэлний ном бас уул овоо шиг бий. Англи хэлэнд ханцуй шамлан орсон гэж байгаа, тэтгэвэрт гарсныгаа далимдуулж.

Бид эхэндээ нэг л дасаж өгөхгүй л байсан. Одоо ч дасчихсөөн. Хэ хэ. Дарга л болсон хойно ажилчдынхаа эгдүүг хүргэсэн зүйл хэлдэг л байх л даа. Монголын тухай сонин хэвлэлд гарсан байвал надтайгаа бас хөөрхөн хууч хөөрнө өө. Гэм нь жаахан чих хатуу. Чанга ярих гэж би нь зүдэрчихдэг юм.

Удахгүй бас солигдоод л яавах байх даа.

Ямарваа нэгэн зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй гээд би нь тэтгэвэрт гарсан хойноо заавал нэг зүйлийг энэ дарга шигээ оролдох юм шүү гэж бодоод байгаа. Хэ хэ.

3. Удаах дарга. Эрэгтэй. Бас л мужаас томилогдон ирнэ. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүн биш. Дээр үед бичиж байсан шиг санагдаж байна. Төрийн албан хаагчид нэг албан тушаалд дээд тал нь 3 жил л ажилладаг гэж.

За энэ дарга өдөр хоолоо идчихээд 30 минут алхдаг. Мөн хамгийн хол зайд байдаг 00 ордог. Ингэж явахдаа шатаар өгсөж уруудаж гээд л хамгийн тойруу замаар явдаг.

Би нь дуурайж хоёр давхрын 00 ордог болсон. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс ингэж л жаахан ч болов биеэ хөдөлгөж байхгүй бол тэ.

4. Гурав дахь дарга. Эмэгтэй. За ёстой мундаг. Энэ ажлаа олон жил хашиж байгаа. Дээрх хоёр даргаас бусад нь солигддогүй. Толгойд нь асар их мэдлэг, мэдээлэл багтаж байдаг. Энд амьдардаг, манай ажлаар үйлчлүүлдэг бараг ихэнх гадаад хүний тухай мэдэж байдаг. Нэг сонссон зүйлээ мартдаггүй юм шиг байгаа юм. Бүгдтэй нь их эелдэг харьцана. Ажлаа их сайн мэддэг.

Хүний нэр усыг тогтоочихоод дараа дахин уулзахдаа найрсаг сайхан уулзахаар гадаад хүмүүсийн сэтгэлд их хүрдэг юм шиг байгаам. Гадаад оюутнууд, япон хүнтэй суусан гадаад хүүхнүүд бүгд л энэ даргыг минь багшаа гэж дуудна.

Толгойгоо сэргэг байлгах юмсан, ой тогтоолт сайтай болох юмсан гэж мөрөөдөж байгаа би нь. Хэ хэ.

5. К сан. Уншигчид минь мэдэж байгаа тийм үү. Цэвэр цэмцгэр, ажилдаа үнэнч, хариуцлагатай. Өмссөн зүүсэн нь цаанаа л нэг гоёмсог харагдаад байдаг юм. Юникло шдээ, хямдхан шдээ гээд л байдаг юм. Өндөр, гуалиг болохоор хувцас гоё зохидог байх гэж бодоод байгаа. 50 дөхөж байгаа гэхэд биеэ их сайхан авч яваад байгаа нь бас атаархал, бахархлыг зэрэг төрүүлчихнэ ээ. Хэ хэ

6. Ажилтан. Эмэгтэй. Эхэлсэн зүйлээ аль болох тухайн өдрөө л дуусгаж байж санаа нь амардаг. Ажилдаа үнэнч, хариуцлага өндөртэй. Бид хоёрын суудал орйхон болохоор би нь мэдэхгүй үг хэллэгээ их асууна. Бас бага зэрэг буу халдаг юм.

Надад юм даалгахаар нь тэр өдөртөө л дуусгаж өгөхгүй бол уг хүний санаа амрахгүй, тэрийг нь дагаад цаг нь болоогүй байгаа юм чинь гэд бодож байсан би нь хүртэл санаа амрахгүй. Зарим нэг ажлаа хойш нь тавьж байгаад энэ ажилтныхаа даалгасан ажлыг хамгийн түрүүнд нь гүйцэтгэж дуусгадаг гэж байгаа. Бусад нь мэддэг, нүдээ ирмээд л, хэт их зүгтээд ядарваа гэж намайгаа цаашлуулна.

7. Ажилтан. Эмэгтэй. Насаар бид хоёр үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд. Туяхан гэж юүхэв. Нямбай гэж юүхэв. Оройн цагаар жимд явдаг. Хөдөлгөөн, эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг юм шиг байгаа юм. Надаар ороолт, үсний боолт нэхүүлээд л байдаг байснаа саяхнаас өөрөө нэхэх гэж оролдож байгаа. Ном зээлээд, оройд жаал нухдаг гэсэн. Ямартай ч үсний боолт нэхсэн гэсэн. Авчирч үзүүлнэ гэсэн.

Хүний чадаж байгааг би яагаад чадахгүй билээ гээд шинэ зүйлд зориг гарган суралцаж байгаа нь мундаг.

За япон ажилтангууд ингээд дуусав. Дараа гадаад ажиллагсадынхаа тухай бичнэ ээ. Хэ хэ.

Wednesday, October 28, 2015

Дурсамж дүүрэн майк

За бага зулзагын зуны хувцсыг далд хийж өвлийн хувцсыг гаргав. Дунд нь энэ шар майк явж байна. Бага зулзага харчихаад
-Хөөх, хэнийх вэ ээж ээ?
-Аниа нь өмсөж байсан юм аа.
-Энэ гэхдээ одоо надад л таарах юм шиг байна даа.
Ингэж хэлэхдээ нүд нь галалзаастай. Хэ хэ

http://saruul-uhaan.blogspot.jp/2010/05/blog-post_27.html Энд ийм бичлэг оруулж байж. Уг нь аниа нь нэлээд том үедээ л өмсдөг байсан байх юм. Угаагаад агшсан юм бол уу? Ямартай ч дүү нь өмсөөд албандаа явав. Мөр нь унжаад жаахан том байгаа ч өмсөнө гэж зүтгэсээр байгаад л өмссөн. Багшдаа гайхуулсан сурагтай. Хацар нь ягаараад улаа бутарчихаад байхад л тайлахгүй гүйгээд байсан гэнэ. Хэ хэ.

Юу нь дурсамжтай вэ? гэхээр байна шүү дээ. Энгэр дээрээ 3 ширхэг товчтой юм л даа. Би нь залхуураад өөрийнхөө дүүгээр товчыг нь хадуулсан юм. Тэгсэн буруу харуулаад хадчихсан байсан гэж байгаа. Ккк. Зөв болгоо гээд байхад болгохгүй яваад байсан чинь нэг өдөр хань ижил би л зөв болгохоос гээд зөв харуулж хадаж байлаа.

Харах болгондоо л яаж ч харсан энэ тал нь зөв байхад яагаад буруу харуулаад хадчихдаг байна аа гэж дүүгээ шоолдог гэж байгаа.

Нэг нээлт хийсэн. Ижил хүйсний хүүхдүүд бас зүгээр байдаг юм байна шүү. Томын багадсаныг дүү нь өмсөнө. Хямралтай үед хэмнэлт болоод. Ирээдүйд хоёр хүү төрүүлнэ ээ. Хэ хэ.

Monday, October 26, 2015

Мундаг хүн

Ж.Галбадрах багшийн ярилцлагыг уншаад биширлээ. Үнэхээр мундаг хүн байна шүү. Уншиж амжаагүй нь энэ линк рүү орж уншаарай. http://www.ikon.mn/lr/l01

 Шинэ монгол сургуулийн тухай их яригддаг болсон доо. Ийм мундаг үүсгэн байгуулагчтай сургууль учраас арын хаалга байдаггүй, чанартай байдаг нь аргагүй байх. Шинэ монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Үнэхээр л арай өөр санагдаад байдаг юм. Тэмүүлэлтэй, эрмэлзлэлтэй. уйгагүй гэх мэт. Бүгдэд нь амжилт хүсч байна.

Япон хүмүүсийг их сайн талаас нь хардаг байсан гэнэ. Тэр нь өнөөдрийнх нь амжилтын эх үндэс гэж байна шүү.

Очсон газрынхаа сайн талыг харж байх нь ер нь их сайн чанар байна шүү. Зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Гадны улсыг магтаад л байна, эх орноо муулаад л байна гэж.

Үнэндээ муулсандаа биш. Сайн сайхан чанарыг нь, заавал төрийн гар хараад байхааргүйгээр хүн бүр дор бүрнээ хэрэгжүүлж болохоор зүйлийг нь аль болох блогтоо бичээд явдагынхаа хувьд Галбадрах багштай санал нэг байна аа.

Түүнээс бүхэл бүтэн улс болсон хойно, энэ японд ч гэсэн саар зүйл их байна аа. Тэртэй тэргүй саар зүйлээр хахчихсан мэдээ мэдээллийг нэгээр нэмээд яахав гэсэндээ аль болох гэгээлэг зүйл бичихийг хичээдэг юм.

Дэлхийн өнцөг буланд тархан суугаа монголчууд та нар минь ч гэсэн яг одоо амьдарч байгаа улсынхаа сайн сайхан, санаа авчихмаар зүйлийг олж хараад, блогтоо ч юм уу бичээд, тэмдэглээд, монголдоо буй ах дүү, хамаатан садандаа, бас бидэндээ түгээгээд яваарай гэж хүсч байна.

Бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Sunday, October 25, 2015

Хорооны баяр

Өнгөрдөг хагас бүтэн сайнд энд тэндхийн хороонууд баяраа хийв. 2 ч хорооны баярыг очиж сонирхов.

Эхнийх өдөр нь бидний амьдардаг хорооны баяртаа очиж үзэгдэв. Хоёр дахь өдөр нь том зулзагын дунд сургуулийн хажуу дахь хорооны баярт очив.Учир нь том зулзагын үлээвэр найрал хөгжмийнх нь нээлт хийж 2 ая тоглосон юм. Их ойроос хөгжимдөхийг нь харах завшаан тохиов шд.  Ирээд удаагүй хүний нүдээр харвал маш инээдтэй баяр санагдаж магад. Би нь ч эхэндээ гайхаж л байлаа. Хэ хэ

Ихэнх хорооны баяр адил хэв шинжтэй юм бидээ.

1. Хорооны харъяа сургууль цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргана.
2. Хороон дээр явагддаг төрөл бүрийн гар урлалын сургалтын бүтээлүүдийн үзэсгэлэн.
3. Гурилан бүтээгдэхүүний худалдаа.
4. Цай, ундаа, кофений худалдаа.
5. Хөнгөн зуушны худалдаа.
6. Хороон дээр явагддаг дугуйлан секцүүдийн бяцхан тайлан тоглолт.
7. Бага насны хүүхдэд зориулсан зурагт ном уншиж өгөх.
8. Бага насны хүүхүүдэд цаасаар ямар нэгэн тоглоом хийхийг заах.
9. Амьд цэцгийн урлан. Төлбөртэй.
10. Ямар нэгэн гар урлалын булан. Төлбөртэй.
11. Төрөл бүрийн зүйлийн худалдаа. Оршин суугчид гэрт нь шинээрээ мөртлөө хэрэглэгддэггүй зүйлсээ маш хямд үнээр худалддаг юм. Аяга шаазан, төрөл бүрийн алчуурууд их байдаг. Алчуур их байдаг нь эд нар бие биедээ алчуур их бэлэглэдэг болохоор тэр бүр хэрэглэж амждаггүй ч юм уу, өөрт нь жаахан таалагдаагүй ч юм уу шинээр нь гэртээ хадгалаад байдаг байх гэж бодсон.
12. Сугалаатай. Хамгийн том шагнал нь будаа байсан байх аа. Даан ч таараагүй. 2 чихэртэй буцсан. Хэ хэ.

Гэх мэт. Ихэнх арга хэмжээ нь төлбөргүй ч материал зэргээсээ хамаараад тодорхой хэмжээний төлбөртэй нь ч байна. Бага зулзага бид хоёр үнэ төлбөргүйг нь сонгоод л хэсээд явсан. Хэ хэ. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа нь маш хямдхан. Хорооны оршин суугчид цай цүү уунгаа элдвийг хуучлаад суух юм бидээ.
За энэ бага зулзагатайгаа цугтаа хийсэн мэлхий. Би ногооныг, бага зулзага шар мэлхий хийсэн. Хайртай ээждээ дараа нь зааж өгөх гээд би нь охиноосоо илүү уйгагүй, үнэнчээр хийж, нэг бүрчлэн зураг дарсан гэж байгаа. Их хөөрхөн юм билээ. Бас яг л мэлхий шиг ваага ваага гэж дуугарна.

Гадаад оршин суугчдаа ашиглаад, тэднийхээ хэргийг гаргаад бас улсынх нь хоол хүнснээс хийлгээд заруулдаг хороо ч байдаг юм билээ. Таньдаг Тайвань хүүхний оршин суудаг хороо нь жил бүр тайван хоол хийгээч гэж гуйдаг гэсэн. Намайг ирээрэй л гээд байсан. Даан ч амжаагүй, Ирэх жил заавал очно оо.

Гэснээс манай хороо намайгаа ашиглаж мэдэхгүй л байгаа юм даа. Ха ха. Дарга нь гэж гадаад харилцаанд тийм ч дуртай биш байх. Түүнээс жил бүр гадны хүн урьж хоол хийх арга хэмжээ, улсынх нь танилцуулга яриа хийх арга хэмжээ зохиох гээд л их идэвхитэй хороо байна аа. Тэгэхэд манай хороо энэ тал дээр жаахан хойрго санагдсан...

Wednesday, October 21, 2015

Дунд сургуулиар сонин сайхан?

Их л завгүй байлгах юм. Манай том зулзага номын юм болохоороо тийм байж магад.

Таньдаг японы хүүхэд нь нэг сургуульд сурдаг юм. Тэгээд л эртээд уулзах далимдаа асуулаа.
-Хүүе, аймаар хүнд цүнх үүрээд л талдаа 30 минут зараад л явах юм тэ?
-Манай хүүгийн цүнх дэвтэр ном байгаа юм уу гэмээр л хөнгөн шдээ.

Эрэгтэй хүүхэд ер нь хаа газар адил байдаг бололтой юм. Хань ижил бас 10 жилдээ хоосон шахуу л цүнхтэй явдаг байсан гэнэ. 10 жилийн ангийн банди нар бас шалчийсан л цүнхтэй явдаг байсныг бүүр түүрхэн санав. Хэ хэ

За энэ ч яахав.

Сургууль нь албан ёсны веб хаягтай. Тэрнээс нь ерөнхий үйл явцыг нь тандаад байхад зүгээр юм байна. Тэгэхгүй бол шилжилтийн нас энээ тэрээ дээрээ явж байгаа хүүхдүүд тэр бүр сургууль дээрээ, ангидаа болсон явдлаа ярихгүй юм.  Би ер нь их гатнуулч хүн шиг байгаа юм. Ха ха

Ганцхан сар амардаг зуны амтралтын даалгавруудыг нь төрөлжүүлээд ангид нь шалгаруулаад, ангиас нь сургуульд нь, сургиулаас нь бүсдээ, бүсээс нь цаашаа муждаа гээд л шалгаруулна. (Бага сургууль бас тийм байсан) 

За тэрэнд охины бичсэн зохион бичлэг шалгарсан юм байх. Өөрөө энэ тухайгаа бидэнд хэлэхгүй ээ. Анги даасан багшаас нь л мэдлээ. Угтаа тэр шалгарсан зохион бичлэгийг нь сонин энэ тэрд хэвлээд олонд түгээдэг юм шиг байна. Тэгсэн том зулзага шалгарна гэж бодоогүй тул сүр дуулиан болгоод сонин хэвлэлд гаргамааргүй байна гэсэн гэнэ.  Тэгээд багштайгаа ярилцаад энэ удаадаа чимээгүй гэгч нь жуух бичгээ авахаар болсон гэнэ.

Охины санаа нь бидэнд ч мэдэгдмээргүй байсан юм шиг байгаа юм. Зүгээр л даалгавараа хийж бичсэн чинь ингээд бөөн сүр болчихсон, япон хэлний багшаас өөр хүнд уншуулмааргүй л байна гэхээр нь би ч уншмаар байна энээ тэрээ гэж хүчилсэнгүй.

Анги даасан багшийн хэлснээр бол зохион бичлэгийн сэдэв нь "Хүний эрх"-ийн талаар гэнэ. -Эргэн тойрны бидэнд юм бодогдуулахаар часхийсэн агуулгатай байсан. Охинтой чинь ярилцсаны эцэст охины тань бодол санааг хүндэтгээд олон нийтийн хэрэгслээр цацахгүй байхаар шийдлээ. Энийг хэлэх гэж л таны алтан цагаас хугаслан байж залгав, уучлаарай. (Өдрийн цайна цаг)
-Өө тийм үү? За ойлголоо. Зүгээр зүгээр, харин ч цаг зав гарган хэлж мэдэгдсэнд баярлалаа.
-Та ч бас охиноо магтаад урам хайрлаарай.
-За тэгнэ ээ. Баярлалаа.

Шалгарсан тохиолдолд ихэвчлэн жуух бичиг л өгдөг юм билээ. Тэр нь жааз мааз байхгүй ээ. Хатуухан кардон цаасан дээр л бичээстэй байна. Тэгээд тамга дараастай. Анх хараад голж л байлаа. Их л сүр юм гардаж авах гээд байна санаа минь бол. Хэ хэ

Худалч хүнд жил бүр жуух бичиг авдаг тул дөжрөөский. Хэ хэ.  Гэхдээ мэдээж баяр хүргээд том зулзагыгаа урамшуулаад бяцхан амлалт хийчихнэ ээ ээж нь. Дуртай зүйлийг нь авч өгнө өө гээд л.

Зуны даалгаврын бүтээлүүдийг хэсэг хугацаанд сургуулийнхаа коридорт өлгөж үзэсгэлэн гаргана. Мөн хорооны соёлын баярын 2 өдөрт оршин суугчдад зориулсан үзэсгэлэн зохион байгуулна. Гэх мэтчилэн хороо, сургууль, хотын захиргаа, боловсролын газар зэрэг нь хоорондоо нягт холбоотой ажилладаг юм билээ.

Энэ хагас бүтэн сайнд бидний амьдардаг хорооны соёлын өдөр болно. Бага сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг очиж үзнэ дээ. Мөн өндөр настангуудын бүтээл ч байдаг юм. Очиж нүдээ баясгана аа. 

Sunday, October 18, 2015

Нэр дэвшүүлнэ гэсэн

Юунд гээч? Одонд. Юуны гээч? Мужийн хүндэт иргэний одон гэсэн байх аа. Ха ха

Яагаад нэрийг минь дэвшүүлэх гээд, хэн дэвшүүлж өгөх гээд байгаа вэ гэхээр Сүхбаатар өвөө минь мужийнхаа захиргаанд санал гаргах юм байх. Хэ хэ.

За энэ бүхэн надаараа тоглож хэлсэн үг гэдгийг нь мэдэж байгаа биз дээ? Би нь ч бас дуугай байхгүй
-Тэгээч та минь. Одонгоо угааж найр хийгээд л таныхаа дуртай хуушуураар дайлна шүү.

Түрүүчийн долоо хоног хотын харьяа гадаад харилцааны төвөөс зохион байгуулсан нутгийнхаа хоол хийж танилцуулах арга хэмжээнд багшаа би гэж хоёр гараа өргөж байгаад оролцсон юм. Бууз, лавшаа хийж, сүүтэй цайгаа чанав.

Тэгсэн Сүхбаатар өвөө минь явж байна. Надад хуушуур захиалж байгаад л иддэг хүн чинь, тэр хуушуур хийхийн тулд ямар их хөлс хөдөлмөр зардгийг мэдчихээд
-Яана аа? Одоо чамдаан эрхлээд хуушуур захиалж идэж чадахгүй нь ээ.
гэсэн. Хэ хэ

Бууз чимхэнэ гэж яахав, дээр нь баахан базаж орхисон зузаан гурилтай бууз болсон.
Лавшаа гэж нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан амттай монгол лавшааг минь гүйцээгүй ээ.

-За та нар жинхэнэ монгол амтыг мэдэрмээр байвал монгол явцгаа
гэж л хэллээ, цугласан олонд. Хэ хэ.

Хооллож байх хооронд нь цэнхэр дээлээ өмсөж байгаад л монголынхоо талаар хальт танилцууллаа.

Арга хэмжээ дууссаны дараагаар хүмүүс бол амттай байлаа, сайхан байлаа гэж магтсан. Харин Сүхбаатар өвөө минь сүүлд аминчлан нэг шүүмж хэлсэн.
-Жаахан удаахан ярьвал зүгээр шүү. Арай л хурдан темптэй яриад байна. Түүнээс ч бусдаар тун дажгүй шүү.
гэсэн.

Хойшид жаахан удаахан, тайванхан ярьж байхыг хичээнэ ээ. Хэ хэ. Гол нь цаг заачихаад байдаг юм л даа.

Нэг иймэрхүү. 7 хоногт нэг удаадаа бага сургууль ч юм уу эсвэл ямар нэг төвд очиж ийнхүү улсаа танилцуулсан арга хэмжээнд яваад байгаа болохоор Сүхбаатар өвөөгийн санаагаар бол шууд л нэг одон гаргаж ирээд энгэрт минь зүүчих гээд байх шиг байгаам. Ккк

Ирэх нэгдэхэд том зулзагынхаа төрөлх бага сургуулийн 18 хүүхэдтэй нэг дугуйланд очиж улсаа танилцуулангаа шагай няслана. Өөрөө өөртөө амжилт хүсэв. Хи хи

Wednesday, October 14, 2015

Нэгэн атаархал

Бага сургууль, за ер нь бүх л төрлийн сургууль явахдаа атаархдаг зүйлийн нэг нь энэ гадаах талбай.
Өнөөдөр үдээс өмнө очсон бага сургууль. Хөдөөний жижигхээн сургуулийн гадаах талбай гэхэд л ийм байна даа. Сурагдчын тоо 50. Нэг дүгээр ангид 3хан сурагч байсан. Тийм байхад л сургууль нь бүх юмтайгаа. Бүүр нэг атаархал төрмөөр.
Мэдээж дээр үед бол сурагчдын тоо олон байсан. Цагийн аясаар хүн амын тоо цөөрөөд ийм бага тооны сурагчтай болчихсон юм шүү.

Яваандаа  хүн ам нь бүр цөөрөөд, сурагчдын тоо тун чиг цөөрвөл хаагддаг сургууль байдаг юм билээ. Ганц нэг явж байгаа сурагчдаа хамгийн ойрхон сургууль руу шилжүүлдэг гэсэн.


Тэгэхэд манай монголд яаж байна? Нэг хэсэг их шуугисан даа. Сургуулийн гадаах талбайд барилга баригдаад байна гээд л. Сүүлийн үед яасныг хэлж мэдэхгүй байна л даа. Иймэрхүү талбай харагдвал дээгүүр доогуур гүйж байгаад ямар нэгэн барилга барьчихаж байх жишээтэй. Тэгээд сургууль нь гадаанаа талбайгүй.

Зарим нэг хувийн сургууль бүр дотроо заалгүй ч байдаг гэсэн. Одоо ч өөр болоо байлгүй дээ тэ.

Би нь багадаа сургуулийнхаа гадаа их тоглодог байлаа. Цувраад л. Тарахгүй ээ. Багш нар таарвал пир хийж гүйлдээд л. 10 жилээ гэж, гоё шүү...

Thursday, October 08, 2015

Оймс оймс оймс

Шинэ аргаар нэхсэн оймс минь тун дажгүй шүү. Өлмийний хасалт дээр ангайж онгойхгүй болсон. Гоё.

Харин өсгийн дээрээ хэсэг гацаж байснаа, зориглож барьж авсан. Нэхсэн, дуусгасан. Урдны, өөрийн мэддэг аргаараа л нэхчихлээ. Харин хасалт дээр нь арай өөр аргаар нэхсэн чинь наддаа л дажгүй санагдав. Бараг шинэ нээлт хийчихэв үү? Яав. Ккк

Ямартай ч өсгий, өлмий хоёр дээрээ ангайхгүй болсон. Зөндөөг нэхэж тавиад, урд нь онгорхой оймс бэлэглэсэн хүмүүсээсээ хүлцэл өчөөд дахин нэхэж бэлэглэдэг юм билүү ч гэж бодох шиг. Хэ хэ.

За энэ мэдрэмжийг л өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ ахиулах гэдэг байх даа.

Их том ахицтай. Нэхээд зараад байсан ч болохоор. Ккк.

Wednesday, October 07, 2015

Франц аа гэж

За өмнөх бичлэгийн номыг бичсэн франц хүүхний нөхөр бичсэн ном. "Миний эхнэр франц хүн" гэдэг ном. Франц эхнэрийнхээ тухай, хүүхдийнхээ тухай, франц японы соёлын ялгааны тухай, сэтгэлгээний тухай, нийгмийн ялгааны тухайг их хөнгөхөөн хэлбэрээр бичсэн байсан. Манга хэлбэрээр.

Франц орныг их л гоё сайхнаар төсөөлдөг төсөөлөл минь жаахан өөрчлөгдөв.

Хүүхдээ тэргэн дээр суулгаад Парисаар зугаалахад жаахан төвөгтэй л гэнэ. Кафе энэ тэрд хүүхдийн тэрэгтэй орохоор төвөгшөөгөөд байдаг л гэнэ. Живхийг нь солих гэхээр нийтийн 00 энэ тэрээ ховор л гэнэ.

За ер нь үйлчилгээ талдаа манай монголтой төстэй юм болов уу гэж бодлоо. Японд байсан, ирээд явсан, японы үйлчилгээг бага сага мэдэх хүмүүс бол америк, европын үйлчилгээг голж ярихыг нь нэлээд хэд сонсож байсан юм байна.

Ганц би ч биш япон хүүхнүүд францад аялах, очихыг мөрөөддөг юм билээ.

Нэг нээлт хийсэн. Өөрийгөө манга уншиж чадах юм байна гэдгийг нээв. Манга ном уншихад хэцүү, үг хэллэг нь хагас дутуу тэгсгээд л орхичихдог гээд их л шүүмжлэлтэй ханддаг байлаа. Тэгсэн юу вэ, энэ мангаг их богинохон хугацаанд уншаад дуусгачихав. Зураг ихтэй тул хурдан дууссан байх аа. Хэ хэ.

Цаашид ийм хөөрхөн агуулгатай манга олж уншихыг хичээнэ ээ.

Энэ номоо буцааж өгчихөөд нэг жижигхээн ном зээллээ. Дуусаад зургийг нь оруулна аа. Хэ хэ.

Monday, October 05, 2015

Тал нутгийн охин

Номын сангаас зээлж авчраад уншив. Өрөвдөлтэй юм аа. Өвөө нь өвчнөөр, ээж нь морьноос унаад, дотуур бэртсэнээ мэдээгүй явсаар хүндрүүлээд  нас барна, хэдэн жилийн дараа тал нутгийн  Пүүжээ охин сургуулиасаа харьж яваад машинд дайруулаад нас барна.

Энэ тухай бичсэн хүн Сэкино Ёшихарү. Дэлхийг тойрон аялна. Фүжи телевизийн The Great Journey хэмээх аялалын тухай баримтат нэвтрүүлгийн гол баатар бөгөөд аялалынхаа явцад монгол Пүүжээ охинтой танилцана. Түүнд өөрийнх нь охинтой насаар чацуу тал нутгийн охин гүн сэтгэгдэл үлдээнэ. Түүнийг ирээдүйд ямар охин болох, ямаршуу том хүн болох тухай нь үргэлжлүүлэн бичих сонирхолтой байсан ч...

Эхний номыг уншаад дуусч байтал Сүхбаатар өвөө харснаа дараагийн энэ номыг унш гэж өгсөн юм. Морь унасан Пүүжээ охины зурагтай номон дээр охины ээж нас барсан тухай л гарна. Пүүжээ дөнгөж бэлтгэл ангид орж байна.

Бас зурагтаар гарсан нэвтрүүлгийг нь бичиж авсан байсныгаа зээлээд, бид гэрээрээ үзэв. Эмээгийнх нь уйлж байгааг хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад. Ойр ойрхон хань ижлээ, охиноо, зээгээ алдсан эмээгийн зүрх шимшрэм нулимс...

Бараг арваад жилийн өмнөх үйл явдал. Үеэл нь болох жаал хүү одоо их том залуу болсон байгаа даа. Аниагаа бурхан болсоноос хойш цагдаа болно гэж боддог болсон гэж бичсэн байсан.

Зах зээлд шилжээд удаагүй байх үеийн монгол орны дүрслэл, зураг гээд л, нээрээ л ийм байсан даа гэж эргэн дурсав.

Тэмээгээр говийг хөндлөн гулд туулсан гэж байгаа. Тэмээний тухай бас л сонин сайхан бичсэн байсан. Бас л сүрлэг сайхан амьтан юм билээ...

Ойрдоо сэтгэл санаагаа сонин болгосон ном олж уншаад байгаагаа мэдрээд. Гэхдээ орой нь бага зулзагатаа нээх хөөрхөн хөөрхөн агуулгатай ном уншиж сэтгэлээ жаахан засасгээд л явж байна даа. Хүүхдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном их байх юм аа...

Sunday, October 04, 2015

Урлаг уран сайхны сар

10 сарыг энд урлаг уран сайхны сар гэж нэрийдэн, энд тэнд үзэсгэлэн, тоглолт, элдэв арга хэмжээ зохиогдоно. 

Би нь энэ сар түмэн завгүй л байх юм шиг байна. Хотын харъяа олон улсын төв дээр очиж бууз, гурилтай шөл хийнэ.

Хэд хэдэн бага сургууль явах ажилтай. Өнөө К сан маань тухай бүрт нь юу юу хэрэгтэйг хэлж өгөөд л, бид хоёрын гар нийлдэг болохоор ажиллахад ч урамтай.

Хамгийн гол нь сэрүү ороод сайхан байна. Заримдаа бол бүр даарах шинжтэй, гэртээ.

Хувийн амьдрал ойрд нэг хэвийн л байна. Гэснээс бага зулзага нэг орой албанаасаа тарж ирчихээд л ганцаараа гадаа тоглодог баатар болсон чинь.Уйлах нь сонсогдоод л явчихав. Сандраад л гарсан чинь хэсэг хүүхдүүд дагуулчихсан ирж байна. Бага ч уйлаастай. Яасан гэсэн чинь савлаж байсан савлууранд мөргүүлчихэж. Аз болж өнөөх савлуурных нь суултуур нь төмөр биш, резинэн материалтай байж таараад. Цус нөж болсонгүй. Жаахан хавдсан. Хөмсөгнийх нь ойролцоо байсан. Аав нь хүүхэд алахаа шахсан байна гэж нэг дүрсхийснээ гайгүй болсон. Ккк.

Амралтын өдөр аавтайгаа хамт гадаа тоглодог баатар болсон чинь түрникнээс дүүжлэгдэх гэж байгаад бас хажуу бөөрөөрөө унасан гэсэн. Уйлаад байж байсан чинь ангийнх нь харж явдаг хөвгүүн тоглох гэж ирснээр өвдөлт шууд хаа нэгтээ үсэрч алга болоод инээд алдаад гүйгээд явчихсан гэсэн. Орж ирснийх нь дараа би нь хүүхэд алахаа шахаж гэж дүрсхийж хариугаа авав, хань ижлээсээ. Ха ха. Сөрсөн базаа. Ккк

Том зулзага дунд сургуулийнхаа ризмд дасаад хэвшиж л байх шиг байна. Гэм нь тэр цүнхнийх нь хүндийг ээ. Яалтай ч билээ. Багадаа ийм хүнд цүнх үүрдэггүй л байсан даа. Оюутан болоод ганц нэг толь бичиг авч явбал л жаахан хүнд болдог байсан байх.

Урлаг уран сайхан гэснээс зун монгол явсан хэсэг нөхөд гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Өөрсдийн авсан зургаасаа аль гайгүй гарч гэсэн зургаа угаалгаж үзэсгэлэн гаргана. Үнэ төлбөргүй. Мужийнхаа иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ монгол орныг минь сурталчилна. Таньдаг ганц нэг хүмүүс минь ямар болж гээд л үзүүлээд байсан. Магтаад л урам хайрлав. Гэр бүлээрээ очиж үзнэ дээ. Элэг зүрхнээс уяатай байдаг энхрий эх нутгаа сэтгэлдээ нэг сайхан дүрслээд эрч хүч авна аа.

Номоо уншсаар л байгаа. Зав зайтайгаа сайхан нөхөрлөхөөрөө бичлэг орууламз...

Tuesday, September 29, 2015

Хувь заяа 2

Өмнөх бичлэгийн үргэлжлэл шүү.

Ритаг 10 настай байхад нь тосгон нь дайнд өртөнө. Нүднийх нь өмнө ээж аав, ах нар нь алагдана. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй байгаа хүүхдүүдийг үймээн дэгдээгч цэргүүд дагуулан явна.Тэгээд томчуудтай холилдон дайтахыг тушаана. Сүүлийн үеийн хөнгөн буунууд хүүхэд, охин хүүхэд ч бариад буудахад түүртэхээргүй болчихсныг ч хэлэх үү? Рита ч өөрийнхөө тосгонтой адил тосгодыг дайрсан. Хэрэв тушаалыг дагахгүй бол өөрөө алуулна. Охин хүүхэд дайтахаас гадна цэргүүдийн хоол ундыг бэлтгэх, хувцас хунарыг нь угаах гэх мэт ажлыг хийна. Мөн цэргүүдийн эхнэрийн үүргийг ч гүйцэтгэнэ. 10хан настай Рита ч энэ хувь заяаг туулна. Хэрэв эсэргүүцэх юм бол л алуулна. Ийм байдалтай байсаар үүндээ бүр дасчихсан. Дотоодын дайн дуусч үймээн дэгдээгчид таран бутрах үед Рита 15 нас хүрсэн байна. Мөн эрэгтэй хүүхдийн ээж болсон байна. Үймээн дэгдээчидтэй хамт байлдаж явсан түүнд эргэн тойрных нь чулуудах харц хөндий хүйтэн. Угтаа Рита ч уг дайны хохирогчдын л нэг юм байгаа шд. Дайн түүнээс гэр бүл, сургуульд сурах боломж, төрсөн нутаг гээд бүгдийг булаасан. Дэгж дэрвэх ёстой хөгжөөнт бага насыг нь хүртэл булаачихсан. Хүүхдийнхээ төлөө ажиллах хүсэл их байгаа ч түүнд мэдлэг, мэргэшил байхгүй. Алуулсан ээж аав, ах нарынхаа тухай, өөрийнх нь алсан тосгодын хүмүүсийн дүр төрх нүдэнд харагдаад одоо ч түүний зүрх сэтгэл дагжин чичирсээр...

Хөхөө өвлийн хүйтэнд талдаа 2 цаг алхан сургуульдаа явах бяцхан охин. Эрүүлдээ эелдэг аав. Харин согтохоороо төрөл арилжиж тэс өөр хүн болж хувирдаг аав. Аавыг нь агсамнах болгонд хүүхдүүдээ хамгаалан зогсох ээж. Ээжийнхээ биед үүссэн шарх, сорви, хөх няц болсон булдруу зэргийг харах болгондоо Мария шанална. Түүний амьдарч буй тосгонд эрчүүд нь хүчтэй. Эмэгтэйчүүд эрчүүдийн үгнээс гарна гэж байхгүй. Эрчүүдийн дарамтыг тэсвэрлэн ядуу зүдүү амьдралтай ч хүүхдүүдээ хайрлан өсгөх эмэгтэйчүүд. Эгч нь, ээж нь, эмээ нь, бас тэдний эмээ нь гээд л бүгд адилхан замыг туулсан. 13 настай Марияг ч адил хувь заяа хүлээж байгаа болов уу? Тийм байх ёсгүй. Охидууд сурч боловсорч, мэдлэгтэй болж, зоригтой болбол гэх бодлыг Мария сургуульд явж байж ойлгосон. Түүнийг сургуульд явахыг нь ганц ээж нь л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Тав, арван жилийн дараа... Магадгүй Марияг эмээ болох тэр үед цаг үе, нийгэм арайхийж ямар нэгэн зүйлээр өөрчлөгдөж магадгүй л юм.

Сүрлэг давалгаалах далайгаас сувдны хясаа түүх хүүхдүүд. Гэмтэл авах, живэх хүүхдийн тоо тасрахгүй. Гэхдээ л тэр хясааг зарчихвал өдрийн хоолныхоо хэдэн цаасыг олоод байх тул уг ажлыг хаяж чадахгүй. Ава гэрийнхнийхээ төлөө 12 настайдаа сургуулиасаа гарч уг ажлыг эхэлсэн. Нэг өдөр хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг дэмжих сайн дурын байгууллагын хичээлд сууна. Тэр сургалтаар уншиж бичих, тоо бодох, цаашлаад бизнесийн тухай заалгана. Төгсөөд нэгэн оёдлын газар дадлагажигчаар орно. Франц хэлийг ч шамдан суралцана. Одоо тэрээр өөрийн жижиг бизнес эрхэлдэг. Хажуугаар нь хүүхдэд туслах сайн дурын үйл ажиллагаа явуулна. Боломж нь л байх юм бол охид ч эрэгтэй хүүхдээс дутахгүй тэдэнтэй ав адилхан зүйлийг хийж чадна гэж тэр хэлнэ.

Бичлэгээ уг номын төгсгөлд байсан сайхан үгээр дуусгая.

Эрэгтэй хүүхдэд олгох боловсрол нь нэг л хүнд зориулж буй боловсрол. Харин эмэгтэй хүүхдийн боловсрол бол гэр бүлд нь ч зориулагдсан байдаг. Нэг ёсондоо эмэгтэй хүүхэд боловсрол эзэмшинэ гэдэг цаана их олон хүн аврагдаж байдаг гэсэн үг.
Номын төгсгөлд байсан сайхан үгсээр бичлэгээ төгсгөе.

Monday, September 28, 2015

Хувь заяа гэж

Таван орны таван өөр охидын тухай бичсэн ном.

Хуудасны нэг талд орон орны хөөрхөн охидын зураг.

Нэг талд нь таван охидын тус бүрийн амьдрал хувь заяаны тухай бичигдсэн. Богинохон, товчхон, сэтгэлд хүрсэн.

Бас л их зүрх шимширмээр юм аа. Охид минь нүдэнд харагдаад ийм жаахан амьтдыг яасан хэцүү хувь заяа хүлээж байдаг юм бэ гэж бодогдоод л.

Охидтой болохоор охидын зураг хөрөгтэй, тэдний тухай бичсэн зүйл нүдэнд их өртөх юм аа. Ьэгээд уншчихаад л нэг хэсэгтээ сэтгэл сонин явна. Хэ хэ. Том зулзагатаа уншуулна бас.

Нэг банди төрүүлж банди нарын өвөрмөц ертөнцтэй танилцах юм сан. Ха ха. Гэхдээ нэг бандитай шүү дээ. Тэр нь хань ижил. Ккк

Нэг танил япон бүсгүй хоёр бандитай юм. Гэхдээ өөрийгөө гурван бандитай л гэдэг. Нөхрийгөө том банди маань гэдэг юм. Хэ хэ.

Манишя охин энэ хорвоод мэндэлсэн нь их азтай. Учир нь охин хүүхэд гэж мэдэнгүүтээ оборт хийлгэх тохиолдол их байдаг. Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэрээ тэжээх гол ажиллах хүч болдог тул ихэнх эцэг эхүүд эрэгтэй хүүхэдтэй болохыг хүсдэг. 3 настайд нь эрэгтэй дүү нь төрснөөр түүний хоол нь дүү аав хоёрынхоо идсэн хоолны үлдэгдлийг л иддэг болсон. Энэтхэгийн хойд нутагт эмэгтэй хүүхэд тураалаар нас барах тохиолдол их байдаг. 5 настайдаа усанд явах ажил эхлэнэ. Тэр жижигхэн бие, жижигхэн толгой дээрээ хувинтай ус тавиад усанд явах бол эмэгтэй хүүхдийн ажил байдаг. 12 настай тэрээр цүнхээ үүрээд хичээлдээ явах эрэгтэй дүүгээ атаархлын харцаар сургуульд нь үднэ. Учир нь сурах бичиг авах мөнгө байхгүй, дүүгийнх нь сурах бичгийг авахад л дөнгөн данган л хүрнэ. Охины ээж аавын ганц хүсч буй зүйл бол гэрлэлт. Урд нь ерөөсөө уулзаж харж байгаагүй, өөрөөсөө зөндөө ах хүнтэй сууна. Хуримын инжинд өгөх мөнгөгүй тул аль болох бага залуу насанд нь гэрлүүлэх нь чухал. Ээж аавынхаа дэргэд эрхэлж баймаар насан дээрээ хүнтэй суугаад, очсон газартаа гэрийн ажилд нухлагдаад, дээрээс нь боловсорч гүйцээгүй бие нь жирэмслэлт, төрөлт зэргийн ачааллыг даахгүй шүү дээ.

12 настай Самита охин сургуульд явдаггүй. Хүсэл байвч боломж байхгүй. Нэгэн өдөр тосгоныхоо захад цөөн хэдэн малаа маллаад байж байтал нэгэн танихгүй ах ирээд, түүнд эелдгээр уух ус өгнө. Усыг нь уусны дараагаар ухаан нь балартаад унаад өгнө. Нүдээ нээгээд харсан чинь хөрш орон Энэтхэгийн нэгэн том хотод байрлах биеэ үнэлэх газарт байна. Өдөрт хэдэн арван үйлчлүүлэгчтэй байна. Яг л шорон гэсэн үг. Хатуу чанга харгалзагчтай. Зугатаах ямар ч боломжгүй. Охины бүх бие хөндүүр. Алхаж ч чадахгүй үе зөндөө гарна. Харанхуй, бүгчим, жижигхээн өрөөнд түгжигдээд 4 жилийн нүүр үзнэ. Бусад өрөөнд хоригдох охидоос их олон охид амиа алдсан. Нэгэн өдөр цагдаагийн байгууллагатай хамтран сайн дурын байгууллагынхан нэгжлэг хийн орж, насанд хүрээгүй охидыг аварна. Самита охин ч 4 жилийн дараагаар эх нутагтаа харина. Гэхдээ түүнтэй хэн ч ам нээж ярихгүй. Яагаад гэвэл энэтхэгт очоод бузартаад ирсэн янхан. Энэ бол түүнд тосгоныхон нь өгсөн үнэлгээ.

За хоёр охины тухай л бичлээ, энэ удаад...

Sunday, September 27, 2015

Бас л франц

Түрүү жил африкаар амьсгалсан нэг үе байсан даа. Энэ удаад францаар амьсгалах юм шиг байна шүү. Хэ хэ.

Япон хүнтэй суусан франц эмэгтэйн хэвлэн гаргасан ном. Яаж яваад япон хүнтэй суучихав, японд хүүхэд төрүүлж өсгөхөд ямар байдаг тухай. Ерөнхийдөө эндхийн цэцэрлэгийн тухай, бага насны хүүхэд өсгөх тухай бичсэн байна.

Би нь ч багыгаа энд төрүүлж байсан болохоор нээрээ л тэгдэг дээ гэсэн зүйл их байна.

Францад өвдөлтгүй төрөх гэдэг ойлголт хэвийн зүйл байдаг гэнэ. Мөн даатгалаасаа бүх юмаа төлөөд явдаг тул төрөхөд зардал нь япон шиг өндөр биш гэнэ.

Хамгийн сонирхолтой санагдсан зүйлээ бичих үү? хэ хэ.

За би их сонсож байсан л даа, энэ тухай. Юу вэ гэхээр, ор дэрний тухай. Ккк

Японд эмэгтэй хүн ээж болохоороо, нөхрөө тоохоо байдаг тухай. Хүүхдэдээ илүү их цаг гаргаад, нөхрийг гаргуунд нь гаргадаг тухай. Хүүхэд төртөл ор хөнжил нь нэг байсан бол, төрсний дараагаар тусдаа ор дэр, хөнжил гудастай болдог тухай. Энэ шалтгаанаас үүдээд япон эрчүүд эхнэрээ араар тавих асуудал их байдаг тухай.

Тэгсэн яг энэ асуудлыг хөндөөд, тэр бол байж боломгүй зүйл. Яаж ийгээд хоорондоо хайраар дүүрэн, гал халуун секс хийж бай гэсэн байна. Франц төдийгүй европын орнуудад бол нөхрөө тусад нь гаргах биш, эсрэгээрээ төрсөн хүүхдэдээ тусад нь ор, бүр өрөө бэлдэж тусад нь гаргадаг. Хоорондоо гал халуунаар үнсэлцэж бай, тэврэлдэж бай энээ тэрээ гээд л бичиж. Хэ хэ.

Бас энэ япончууд хүүхдээ үнсдэггүйг гайхсан байна. Хэ хэ. Үнэн үнэн. Үнсэхээр гайхаад байдаг юм. Гэртээ бол багыгаа барьж аваад л баруун солгойгүй үнсдэг байхгүй юу. Томыгоо үнсдэг үү? гэж үү? Үнсэнэ ээ үнсэнэ. Гэхдээ хааяа л үнсэнэ. Үнсүүлэхгүй юм. Аав нь эртээд үнсэх гэсэн гайхаад, нүд ам нь орой дээрээ гарах шахаад, аав нь уурлаж харагдсан. Хэ хэ.

Франц чинь хайрын орон тул бас л баруун солгойгүй үнсээд, үнсэлцээд явдаг байхаа тээ. Хэ хэ.

Бас нэг наад захын нэг жишээ хэлэх үү? Энд ирснийхээ дараахан залуухан ч байж дээ, хөтлөлцөж явдаг байлаа. Одоо тэгсэн бараг хөтлөлцөхгүй шүү. Дараа нь энд тэнд таарсан улсууд, хоорондоо янаг халуун юм аа бла бла гээд байдаг байлаа. Сүүлдээ хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг, шивэр авир гээд өөр хоорондоо шивэгнээд байгаа нь ядаргаатай санагдаад хөтлөлцөөд л романтик гээч нь алхахаа багасгасан. Огт хөтлөлцөхгүй бол биш, хааяа сугадалцанаа, хэхэ. Одоо харин багыгаа дундаа хийгээд, хөтлөлцөөд гоё.

Өөр чинь, япончуудын хэрхэн багаасаа нийгэмшдаг тухай бичиж. Миний бичээд байдаг тамирын өдөрлөг байна аа даа? Тэр бол японы хамтын нийгмийн хамгийн анхны хэлбэр гэнэ. Үнэн үнэн. Бүр 4 сартай хүүхдийг хүртэл оролцуулаад байсан юм даг. Хэ хэ. Багыгаа 4 сартайд нь өгч байсан болохоор, сайн санаад байна.

Францад бол хувь хүний эрхийг дээдэлдэг, ингэж олноороо бүлгээрээ олон нийтийн арга хэмжээ зохиох нь ховор, зохиосон ч оролцох эсэх нь тухайн хүний л шийдэх асуудал учраас хэн ч оролцсонгүй барьсангүй гэж гомдоллохгүй.

Бас францад эмэгтэй хүн хүүхэд гаргаад эргээд ажилдаа ороход асуудал бага, бэрхшээл бага байдаг гэнэ. Бүр хүүхэд гаргахаасаа өмнө хашиж байсан албан тушаалдаа очих нь хэвийн үзэгдэл гэнэ.

Тэгтэл японд яаж байна? Хүнтэй суугаад л ажлаасаа гарах нь их. Энэ нь ажил болон гэрээ авч явахаа хослуулаад явахад хэцүү учраас, нэг мөсөн л ажлаасаа хөндийрөх нь элбэг байдаг. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж ярьдаг ч, ээ дээ ховор тохиолдол байх шүү.

Багыгаа 4 сартайд нь цэцэрлэгийн яслийн ангид өгчөөд, ажилдаа ороход зарим нэг хүмүүс зоригтой зүрхтэйг минь гайхаж л байлаа. Ажлынхан маань харин ёстой сайхан хүлээж авсан юмдаг. Зүгээр биз дээ? Янз бүрийн бэрхшээл гарвал санаа зоволтгүй хэлээрэй гээд л...

Нээх сайхан амьдралд ойр зүйл уншаад сайхан байлаа. Багыгаа төрүүлж байсан нүдэнд харагдаад л. Хэ хэ.

За тэгээд япончуудын хүн ам цөөрөөд, төрөлт багасаад байгаад санаа нь зовоод, өөрийн зүгээс бага сага зөвлөгөө өгсөн байсан.

Япон ээж нар гэрийнхээ хамаг ачааллыг өөртөө үүрээд байдаг шиг санагддаг юм. Яг л тэр тухай бичсэн байсан. Хааяа даа, супер ээж байх гэж хичээлгүй, урсгалаар нь, зөнгөөр нь аливаа зүйлийг хийж байх. Яадаг юм хааяа даа, аяга шанагаа угаалгүй л унтана бие, хувцас хунараа яадаг юм овоолж байгаад л нэг мөнсөн угаана биз гээд л амьдралд ойр жишээ авсан байсан. Хэ хэ.

Дараагийн унших ном зохиолчийн нөхрийнх нь хэвлэн гаргасан ном. Манга хэлбэрээр юм билээ. Би манганд нэг их дуртай биш, гэхдээ яахав уншина даа.

Saturday, September 26, 2015

Мөнгөн амралтын ганц нэг зураг

Бүгд л дуртай зүйлсээ хийж амрав.
Том зулзага даалгавараа хийж, хааяахан нэг орж гарч.
Бага зулзага, хань ижил хоёр л нар нь гарч сайхан амарсан. Би нь бас их л өгөөжтэй амарсан. Хоёр ч ном умшиж дуусгасан. Нимгэн ном, жирийн ном хэмжээгээрээ шүү. Хэ хэ
Бага зулзагын зурсан дун хорхой. Хүмүүс өхөөрдөөд л, зураг хөргийг нь аваад байхаар ээж бас зураг дарав.
Том зулзага айлын эгчтэй нийлж хийсэн бялуу? Хулууны амттай, ямар билээ нэг өвсний амттай. Зүсээгүй байгаа хоёр болохоор луувангийх. Ёстой гоё амттай, зөндөө идсэн. Хэ хэ. Дараа гэртээ хийцгээх л юм болсон, том зулзага. Хэзээг хэлж мэдэхгүй.
Өөрсдөө тарьсан цэцгээрээ ширээгээ чимээд л их хөөрхөн. Хүүхнүүд бол хараад их баясах юм билээ. Уулга алдаад л, ямар гоёмсог цэцэгс вэ гээд л.

Жижигхээн гуанзны гадаах цэцэг. Ээждээ үзүүлэх гэж дарсан зураг.

Бас морь унасан юм байна. Европ морь, нээх өндөр. Бага зулзага хамгийн түрүүнд гараа өргөөд л мордсон гэж байгаа.  Нэг тойроход л 500 иен.

Өнөөдөр ажилдаа ирсэн чинь овоорсон их ажил, шууд л сэтгэл санаа хямрав. Хэ хэ. Бүтэн сайнд өнөө нэг монгол далбааны зурагтай номын хавчуургаа тараах арга хэмжээтэй. Өөрөө өөртөө амжилт...

Friday, September 25, 2015

Үдэлт

Мөнгөн амралтын эхний өдөр болсон арга хэмжээ. Оруулах гэсээр байтал удав.

Ирэх жил монголд очиж ажиллах жижигхээн шинэ танилыгаа бидний хэсэг хүмүүс үдэж өгөв. Ирэх 1 сард явах хэдий ч наана нь уулзаж амжихгүй тул, завтай сардаа хийж байгаа нь энэ.

Үдээс өмнө бага зулзагын тамирын өдөрлөгтэй байсан тул хуушуур хийж амжихгүй байх гээд байхад л манай өнөө Сүхбаатар өвөө
-Надад хуушуур л сонин байна. Бууз мууз бол идэхгүй шүү.
Туниж муниж манийгаа айлгаад. Явахаасаа өмнө хэдхэн хуушуур хайраад л явлаа шд. Хэ хэ. Хүүхэд хөгшид гэж нээрээ, хүн айлгасан хүмүүс л байх юм аа. Буузаа бас өглөө эртээ гэгч нь босоод л чимхэж хөлдөөсөн гэж байгаа.
Буузаа жигнэх зуур
Би нь нэхсэн оймсоо бас бус зүйлтэй бэлэглэв. Очоод хэрэг болох байх гэж бодоод л. Жишээ нь нэмэх хэмээс шууд хасах 20, 30 хэмд яваад орчих тул, даарах байх гэж бодон сэтгэлээ шингээн нэхсэн оймс гэж байгаа. Хэ хэ.
Бас монголоос бэлгэнд авчирсан байсан ноолууран бээлий өгөв. 

Гэх мэт.

Мөн хүүхэд залуучуудтай хамтарч ажиллах тул монголынхоо хүүхэд залуучуудыг магтан дуулаад, ийм талаа засчихвал бүр л мундаг болно доо гэж санаж бодож явдаг зүйлсээсээ хэлж, тэдэнд минь японы хүнийхээ хувьд ийм ийм сайн чанараасаа зааж өгөөрэй гэж захив. Жишээ нь цаг барих, хийж буй зүйлдээ үнэнч, ажилдаа хариуцлагатай ханддаг гээд л.

Бас нэгэн мундаг шинэ танилтай болсон. Нисгэгч байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Монголд очих асар их сонирхолтой. Яагаад монголд очих гээд сонирхоод байгааг нь сонссон чинь бас л сонин түүх ярьж өгсөн. Бичмээр санагдвал бичнэ ээ.

Хаалтанд нь шавь гитараа бариад л монгол дуу дуулж өгсөн. Хэ хэ. Бас монгол явах хүүхэнд -Энэ дууг сурчихвал ч алзахгүй дээ. Ер нь л монгол япон нэг нэг дуутай явбал зүгээр. Монголчууд найр наадамд дуртай, дуу хууранд дуртай улс. Дуул гээд л шахах байх шүү.
гээд л сургааль айлдаж байсан. Ха ха.

За тэгээд залуухан, дөнгөж сургуулиа төгссөн шинэ танил минь нэг бодлын хурдан явчих юм сан, бүр сэтгэл хөдлөөд сонин мэдрэмж төрөөд байна гэсэн.

Тал талаас нь монгол ийм шүү, тийм шүү гэсэн улс. Хөөрхий минь нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарсан нь их байхаа. Очоод л бие сэтгэлээрээ мэдрээд ирэхээр болно доо болно.

Зөндөө их амжилт хүсье. Цуг ажиллах монголчууд нь харин сайхан хүмүүс таараасай...

Thursday, September 24, 2015

Тамирын өдөрлөг 2

Энэ удаагийнх нь бага зулзагынх. Үдээс өмнө л арга хэмжээтэй байсан тул, өглөө эрт босч хоол бэлдэхгүй амар байсан. Хэ хэ. Гэхдээ тарж ирээд хуушуур хайрсан юм байна.

Жилээс жилд томрч байгаа болохоор үзүүлбэр нь ч бага багаар шат ахиастай.
Энэ зурагт хорооны оршин суугч эмээ өвөө нартай уралдаж байгаа нь. Яаж уралдсан гэхээр, сагсны шийд шиг уутанд жижиг бөмбөг шидэж гоол оруулах. Эмээ өвөө нарын шийд бол өндөөрт байгаа юм. Хүүхдүүдийнх болохоор тээр доор. Хэ хэ. Цаг дуусахаар бөмбөгөө тоолоод, их гоол оруулсан нь хожно. Хүүхдүүд хожиж харагдсан. Ха ха. Онгироод л дэвхцээд байсан.
Бас аав гэж улаан идэвхи. Эцэг эхийн гүйлтийн тэмцээнд оролцсон. Бас болоогүй ээ, гуйлгаад. Хэ хэ. Оролцож өгнө үү? энэ тэрээ гэж. Хэ хэ.
Хүүхдүүдэд зориулсан талбай тул, жижигхэн. Томчууд гүйхээр эргэлт хэсэг дээр их л хэцүү байх шиг харагдсан. Алхаа нь ойр ойрхон болж энэ тэр. Хэд хэдэн аав нар өнхөрч унаж харагдсан. Тэр тоолонд хүмүүсийн баясаж байгааг. Хөхрөлдөөд л. Өөрсдөө гүйгээгүй байж. Хэ хэ.

Үдээс хойш нь бидний хэсэг хүмүүс цуглаж идэж, уув шд. Энэ тухай тусад нь бичимз.

Мөнгөн амралтаар

Сүүлийн хоёр? жилд байх аа. Энэ мөнгөн амралт гээч зүйл бий болоод. Тун их олзуурхаад байгаа. Олон хоног дарааллан амраад, гэрээрээ сайхан орж гарах тул.

Гэхдээ өнөөх дунд сургуулийн дугуйлан гэж зүйл байна. Нээх сонин дунд нь ганцхан өдөр хичээллэнэ гэж байхаар нь чөлөө авахуулчихсан. Хэ хэ.

Ууландаа очиж амарсан. Усан үзмийг пологттолоо идсэн. Бүгд тархи толгойгоо амраагаад, сэтгэл санаагаа сэргээгээд сайхан амарчихаад ирлээ. Одоо ч ажлыг умалзуулаад өгнө өө. Хэ хэ. Уулын бэлээр жаал алхсан. Хөдөлгөөний дутагдалтай хүн яахав, хоёр өдөр дарааллан  сайхан алхав. Хүн их байна лээ. Залуус гүйгээд л, хөгшид алхаад л. Хэ хэ
Ууланд ирэхээрээ л япон хоолыг төгс төгөлдөрөөр нь идэх юм дөө. Өглөө, өдөр, орой будаа, мисо шөл гээд л.

Гэртээ загас шарж идэхээс жаахан төвөгшөөдөг надад гэрийнхэндээ загас идүүлэх сайхан боломж байлаа. Хэ хэ. Хүний шарж өгсөн загасаар хүүдэгнэчихсэн л болохоос.

Загас шарахаар, дараагийнх нь тостой шүүгээ зэргээ угаах гэж ядаргаатай санагдаад байдаг юм. Бас үнэр танар. Хэ хэ.

Нээрээ нүүр номд "Аягаа угаахдаа далай ламын аягыг угааж байна гэж бодоод л аягаа угаа" гэсэн гарчигтай нэг бичлэг яваад байсан даа. Тэгж бодож угаавал ч аяга угаах ч гүйэ мөн сайхан ажил байх л даа, тэ. Ккк

Тэгсэн хүмүүсийн сэтгэгдэл янз янз байсан. Бүх зүйлд мухар сүсэг орууллаа гээд л. Хэ хэ.

За тэр ч яахав.

Сэрүү ороод, нозоорохгүй сайхан л байна. Удахгүй хүйтрэнэ гэж бодохоос бас л...

Friday, September 18, 2015

5 S үргэлжлэл

Үргэлжлүүлье. Жишээлбэл

Энэ К сан надад хэвлэж өгсөн хуудас. Өөрт нь нэг хувь, цаад хүлээж авах бага сургуульд мэйлээр өгсөн байгаа.

Бага сургууль руу явахдаа явах ёстой өдрөө санд мэнд гараад явахгүй. Наана нь заавал хийж гүйцэтгэх ёстой бэлтгэл ажил байна. Бүр жин тан болгоно. Өмнөх өдөр нь. Дахин дахин нягтална. Ингээд дахин дахин нягтлаад сурчихаар аяндаа хэвшээд, жижиг зүйлийг мартах нь багасдаг санагдсан.

Тухайн сургуулийн зүгээс тухайн улсын юуг нь сонирхож байгаа? Хэд дүгээр ангийн сурагчид болох? Хүүхдийн тоо? Зохион байгуулах анги танхим? Танхим нь хэдэн давхарт байдаг? Хэдэн км? гэсэн зүйлуудийг урьдчилан мэдээд надад хэлнэ. Бүр газрын зургийг нь хэвлээд өгнө.

Анхаарвал зохих зүйлийг улаанаар, тод хараар, цэнхэрээр гээд л тусгайлан тэмдэглэсэн байна.

Цаад сургуулийн хариуцсан багш нартай бол байнга л утсаар, майлээр харилцана.

Дөнгөж ирээд удаагүй хүнд бол маш нарийн зүйлийг хүртэл тусгасан. Эхэндээ ч их гайхна. Хэлээд л болох юмыг заавал ингэж цаасан дээр бичээд хэвлэж өгөөд байхдаа яахав дээ? гэж. Гэхдээ хэлээд өнгөрөхөөр хүн чинь мартдаг юм билээ. Нэгэн төрлийн хариуцлага юм даа.

Би бол заримдаа за яахав, олон жил жил бага сургууль явж байгаа юм чинь гээд хайнга хандах тохиолдол гарна аа. К сан бол үгүй. Үнэнч гэхэд дэндүү үнэнч хандана.

За зураг дээрх цагийг дэлгэрэнгүй орчуулж өгөх үү? Хэ хэ

  • Хамгийн дээр нь арга хэмжээний нэр, он сар, сургуулийн нэр
  • Он сар өдөр, цаг. Сургуульд хүрэх цаг, арга хэмжээ болох цагаас эрт очиж, далбаагаа өлгөх гэх мэт бэлтгэл ажил байгаа тул.
  • Оролцох сурагчдын тоо.
  • Улсаа танилцуулах гадаад хүний овог нэр, хүйс. Хаанаас очиж авах тухай. Орос монгол хоёр орны хүн явсан энэ өдөр.
  • Явцын хөтөлбөр. Гээд хүснэгт байна.
За тэгээд хүснэгтэнд 10:10-т очиж сурагчидтай тоглох өрөөгөө бэлдэнэ. Хаа очиж монгол минь гарт баригдах үзүүлэн ихтэй, бахархмаар. Орос гэхэд л матрёшкагаа өрч тавина гэх мэт. Зураг хөрөг, дээл хантааз, жижиг дурсгалын хүүхэлдэй, зурагт ном зэргээ өрж тавина. Хамгийн сүүлд тухайн өдрийнхөө сэтгэлээн тольдож байгаад л улаан, хөх дээлийнхээ алийг нь өмсөхөө шийднэ. Хэ хэ.

10:40-с үндсэн арга хэмжээ эхэлнэ. Сурагчдын төлөөлөл бид хоёрт зориулж мэндчилгээ дэвшүүлнэ.

10:43-с орос бид хоёр ээлжлэн улсаа танилцууна. Ппт ашиглаад, дэлгэцэн дээр.
Ппт ашиглах тул дэлгэц бэлдэхийг хүсч байна.

11:05-11:30 хүртэл. Группт хуваагдан тус тус бэлдсэн ангид орж монгол оросын тоглоом тоглоно. Би нь шагай няслахыг заана.
...Монголын танхимд хоёр сандал бэлдэхийг хүсч байна. Морин хуур дарж үзэх сурагчдад зориулж.

11:30-11:55 хүртэл. Групп хоорондоо солигдоно. Хоёр багш ангидаа үлдэж, сурагчид ангиа солино.

12:00-с Бүх сурагчид цуглана. Асуулт хариулт, сэтгэгдэл, төгсгөлийн үг хэлэх зэрэг үйл ажиллагаа явагдана.

12:10-т арга хэмжээ өндөрлөнө.

За тэгээд хүснэгтнээс гадна, одоор тодотгож бичсэн зүйл нь гэвэл өрж тавсан зүйлүүдээ буцааж хураагаад, хувцсаа солих зэрэг байгаа тул сургуулиас хөдлөх нь 12:40 минут болно.

За ёстой дэлгэрэнгүй тайлбарлалаа шүү. Энэ бол наад захын нэг жишээ. Яг иймэрхүү хөтөлбөрийг сургууль бүр дээр гаргана. Улсаасаа шалтгаалаад авч явах зүйл, бэлдэх зүйл, анхаарах ёстой зүйл гээд л өөр өөр байна. Тэр бүрт зүтгэл гарган хариуцлагаа ухамсарлан ажилдлана, К сан.

Арга хэмжээ дуусаад ажлын байрандаа ирэхээрээ хэрэг болж магад гэж авч явсан хайч, скоч гэх мэт зүйлсээ буцаагаад байр байранд нь нямбайлан хураана.

За байз өөр юу билээ? Мартсан санасан зүйл байна уу?