Tuesday, May 15, 2007

Бага нас

Хvн болгонд нандин дурсамж байдаг. Тэр дундаа багын дурсамжууд vнэтэй байр эзэлнэ.
Миний хувьд цэцэрлэгт байх vеэсээ бага зэргийг санадаг юм. Жаахан будаа идээд эрсдэлтэй бага насныхаа тухай бичээдхэе.

Цэцэрлэгийн нас
Айлын анхны хvvхэд болохоор аавдаа их эрх. Аавын охин байгаа юм. Цэцэрлэг явахгvй гэж их уйлдаг бацаан байсан гэж байгаа. Тэгээд аав єглєє цэцэрлэгт явуулахын тулд чихэр єгч босгодог байсан гэсэн. Єглєє нvдээ нээв vv vгvй юу гараа тосоостой чихэр авч босдог хvvхэд байсан гэсэн. Yр дvн нь амаараа дvvрэн хорхойтой шvдтэй. хэ хэ. Тэгээд охиндоо бол одоо чихэр бараг єгдєггvй. Шvдээ угаа гэж байнга vглэдэг. Цэцэрлэг байхад шинэ жилийг, 6 сарын нэгнийг тэсэн ядан хvлээдэг байлаа. Учир нь бэлэг авна, бас аавын ажил дээр очиж шvлэг уншаад бэлэг авна гээд л. Сайхан байж дээ. Тэгсэн одоо єєрєє бэлэг бэлдэгч болчихсон л гvйж явна. Цаг хугацаа гэж... Тухайн vед цэцэрлэгт хоолны дараа компод єгдєг байсан даа. Жимсийг нь идэх гэж бєєн юм болдог байж билээ. Харин тэр каш гээч юманд ясны дургvй. Сонин амттай санагдаад байдаг юм. Бас орой тарахад єгдєг 24-ийн чихэр. Хичнээн дуртай байсан гээч. Орой ээжийгээ тарахыг хvлээгээд 2 дvvтэйгээ ангид нь тоглоод л. Заримдаа аав ирж авна. Ээж бид 3-ыг тоохгvй ажлаа хийнэ. Аав л бєєцийлнє шvv дээ. Нэг шинэ жилээр тагтаа болсон ч гэлvv цасан охин болоод ч гэлvv палаж хэрэгтэй болоод єнєєхийг нь хийх тюль нь байдаггvй ээ. Тэгээд ээж аав 2-тоо уурлаад уйлаад ширээнийхээ бvтээлгийг урж хийж байсан гэдэг. Тэр vед ширээний бvтээлэг маань тэр тюльтэй нь тєстэй байсан юм шиг байгаа юм. Энэ маягаар багадаа нийгмийн улаан идэвхи байлаа. Бvжиглэнэ, шvлэг уншина, дуулна гээд л... Гэхдээ дуулахдаа нэг их гоцлол энэ тэр биш, зvгээр л олны дотор ороод амаа хєдєлгєдєг байсан гэхэд болно.

Бага анги
50 дугаар сургуульд бэлтгэлээс нь эхлээд орсон. Эхний 5 жил сайхан байлаа. Онц сураад л... Ангидаа нэлээд нєлєєтэй. Хэдэн онц сурдаг жаахан хэлтэй амтай нь нийлчихнэ. Тэгээд ч байрны найзууд их байсан юм дєє. Єдєр нь ч, орой нь ч хамтдаа. Хичээл дээрээ чалчина. орой нь гадаа уулзаад чалчина. Яг юу ярьдаг байсан юм бvv мэд. Ээж биднийг та хэд ер нь юугаа ярьдаг байнаа гэдэг байж билээ. 50 сургуулийн мєнхийн єрсєлдєгч нь 5 дугаар сургууль. Охидууд нь рэзин, чиртагаараа єрсєлдєнє. Хєвгvvд нь чулуугаар байлдана, єєр ч юугаараа "байлддаг" байсын бvv мэд. Охидууд бол зvгээр ч нэг єрсєлдчихгvй, хэрэлдээд л байна. Хэл ам гэж айхтар. 1-5 анги хvртлээ бол идэвхи гэж vзvvлж єгдєг байлаа. Хэн анги цэвэрлэх vv? Хэн тийм юм авчирах уу?
-Багшаа би би гэж ирээд л гараа єргєнє. Одоо бол єргєхгvй байх шvv. Нэг єдєр бидний хэдэн нєхєд анги цэвэрлээд vлдэв ээ. Нэг яйжигнадаг партан дээрээ гараад хєдєлгєєд завь энэ тэр гэж байгаад бvр эвдээд тавьчихав аа. Тэрнийгээ засах гэж харанхуй болтол ноцолдоод. Манайхаас намайг авах гэж хvн ирээд. Ангиа дотроос нь тvгжээд гэрлээ унтраагаад... Жижvvр хаалга нvдээд байдаг. Тэгж нэг баригдаж байсан юм.
Хамгийн тод санадаг юм нь пионерт элсэх болов оо. Тэгээд Лениний музейд уг арга хэмжээ болно гээд дурсгалын зvйл єгєх болов оо. Тэгсэн тасалгааны цэцэг єгєхєєр болоод. Би гэдэг хvн багшаа би гээд гараа єргєж байнаа тэнд. Орой нь ээждээ загнуулаад танай ангид чамаас єєр хvн байдаггvй юм уу гээд л. Тэгж байж гэртээ байсан нэг хєєрхєн тасалгааны цэцгийг нь Лениний музейд аваачаад тавьчаж билээ. Бас шал угаадаг порлон мєн ч их анги руугаа зєєсєн дєє. Цагаан цавуугаар их тоглодог байлаа. Гарандаа нялж байгаад хатахаар нь арьсаа хуулж байна гэж. Тэнэг ч байсан бол доо.
Ээж аавыгаа их шаналгадаг байсан. Єєрєє гараа єргєчихєєд багш тэг гэсэн гээд тулгачихна. Ээжээрээ юм зуруулаад, албан тушаалыг нь бас ашигладаг байлаа. Урлагийн vзлэгээр цэцэрлэгээс нь хvvхдvvдийх нь дээл энэ тэр гээд бvжгийн хувцасыг нь зээлнэ. Нээх дэнхийсэн юмнууд цэцэрлэгийн хvvхдийн дээл ємсчихєєд л гvйгээд байна шvv дээ. Энэ бvхнийхээ ачаар эцэг эхийн хуралд нэг их донгодуулахгvй дээ харин ч. Магтуулаад л...
Гадаа их тоглодог байлаа. Ухаанаа алдтал тоглоно. Эрэгтэй дvv ч яaхав нас ойролцоо юм болохоор нэг их дагахгvй. Эмэгтэй дvv бол харин ч дагахыг vзvvлж єгнє дєє. Зугатаах гэж vйлээ vздэг байж билээ. Уйлаад л дагаад байна. Хєєрхий минь. Одоо бодохоор єрєвдєнє гэж муу дvvгээ...
Гадаа охидууд л болсон хойно айл гэр болж тоглоно. Гэрийнхээ хамаг юмыг аваад гардаг байлаа ш дээ. Баян айл болох гэж шvv дээ. Тэгээд Ленин музейн 4 талд нэг нэг айл гал голомтоо асаана даа... Бие биенийхээрээ зочлоод л...
Урд талбай дээрээ их хєєцєлдєж тоглоно доо. Унаад 2, 3 ч удаа гараа хугалсан хvvхэд байдаг юм. Хаширдаггvй ч байж дээ. Орой 5 цаг гээд л ээж аавынхаа ажлыг тарах дєхvvлээд бажга авна даа. Бvх тоглоомоо хамж аваад л гэртээ орж буулгаж хаясан гэрээ цэвэрлэнэ. Авч гарсан тоглоомноос бvтэн орж ирэх нь ховор доо. Шаазан тоглоомууд ч их байж дээ. Заавал нэг юмыг нь сэтэлчихээд орж ирнэ. Ээжийг мэдтэл чимээгvй л байгаад байна шvv дээ. Хэ хэ. Дvvгийнхээ нvvр гар энэ тэрийг угаалгана. Аав ээжийг ирэхэд бол айлын том эгч, гэр нь цэвэрхэн хvлээж байдаг байв шив дээ.
Євєл нь тасганы овоо явж гулганаа. Ємд, бээлий зэрэг нь нороод эргээд хатаад, хатаад ч гэж дээ хєлдєєд модон ємд бээлийтэй юмнууд л гулгаад л явж байна шvv дээ. Орой нь єнєєхєє паран дээр тавьж хатааж байна гээд бvр борц болгоод хаячихна.
Єє тийм зун нь усаар байлдана гээч юм байж билээ. Эхэндээ бол шvршдэг савтай эр эмээрээ талцаад байлдаж байгаа юм. Сvvлдээ бvр битон саваар нь нэгнийгээ барьж авч байгаад шууд дээрээс нь ус цутгаад л...
Манайх 9 давхар байшингийн 9 давхарт байсан юм. Бас нэг дотно найзалдаг охиных нєгєє орцны 9 давхарт. Бид 2 уулзалдах гэж дээшээ доошоо єгсєхєєс залхуураад шууд чиртакаараа дамжаад уулздаг байлаа. Яaж ч нисээд vхчдэггvй байсан юм. Дvv нараа дагуулаад л чиртакан дээр тоглоод л... Одоо бодохоор эрсдэлтэй. Санаандгvй байж байгаад "Агшиндвал" тэгээд л єнгєрєє шvv дээ.
Зун лагерь гарах ч гоё шvv. Манайх 100 модод гардаг байсан юм. Тэнд замын урд хэсэгт нь хэвлэхийн ажилтнууд гардаг байсан юм. Замын хойд талд нь драммын театрыхан гарна. Єдєржингєє тоглоно. Усанд явна, жимсэнд явна гээд л... сайхан байжээ.
Хажуу айлтайгаа лут найзууд байлаа. Ээж аавууд нь найзална, хvvхдvvд нь хоорондоо найзална. Одоо томроод тус тусынхаа ажлыг хийцгээгээд нэг их уулзалдахаа байсан даа.
5 ангид ордог жил байхаа Монгол улс ардчилалд шилжэв ээ. Юм хомсдоод... Идэж уух зvйл картанд ороод. Єдєрт картаар авдаг 2 ширхэг талх нь хаанаа ч хvрэхгvй. ХИД-рvv байраараа талхандаа явдаг байлаа. Єглєє онгойхоос нь ємнє очиж оочирлоно. Онгойхоор нь хамаг хvчээрээ дайрна шvv дээ. Алалцаан болдог байлаа. Байрнаас маань хэн нэг нь урдуур орсон бол бvгд яваад орчихно. Ард зогсож байгаа улсууд уурлаад л. Нормын 2 талхаа авчихаад бяцхан заль хэрэглэнэ. Мэдэгдэхгvй хусч байгаад дахиад 2-ыг авна. Манай байрныхан бараг бvгд тэгж илvv авдаг байсан. Аргагvй шvv дээ. Талхнаас єєр юм байдаггvй байсан юм чинь. Сvvлдээ бvр талхаа илvv аваад сурчихсан ганц нэгийг нь шагладаг байлаа ш дээ. Цаг vе ч хэцvv байж дээ... ХИД-ийг онгойход нь урдуур оочир авах гэж би лав их олон юмаа хаясан даа. Yсний хавчаар, обручка, хааяa єрєєсєн гутал гадаа vлдчихнэ, тор гээд л... Томчууд бол биднийг хvн гэж тоохгvй шvv дээ. Хvvхдvvд бид томчуудын дунд хавчигдаад, яaж ч няц даруулчихдаггvй байсын. Одооны хvvхдvvд энийг сонсоод итгэхгvй байх даа.
Янз бvрийн дугуйланд их явнаа. Нэлээд идэвхитэй явсан нь бvжгийн дугуйлан. Нэг сар гаран у-шугийн дугуйланд ч яваад амжсан. Найрал дууны дугуйлан гээд нэлээд хєдєлгєєнтэй байсан юм байна. Ямар сайндаа ааваасаа Толь Гэндэн гэдэг хоч авахав дээ. Тэр нь юм юманд "савчсан" хvн байсан юм уу даа. (Yнэндээ бол тэр Толь Гэндэн гэдэг нь нэлээд сvрхий хvн байсан байхаа.)
Зарим нэг нь ч бvр мартагдаж дээ. Манай 16 байрны хvvхдvvд ойролцоо насны, хоорондоо их найз байж билээ. Манайх тэгээд намайг 6 ангид орох жил ялалтаас 3, 4 хороолол руу нvvсэн юм. Анх нvvхэд бид 3 их дургvйцэж билээ. Тэгсэн аав "Та нар томроод нэг нэг юм дагуулаад ирэхээр энэ 1 ороо чинь багадана" гээд. Тэр ч ёсоор болсон доо. 2 єрєє ч багадаад байгаа юм чинь. Ялалтын 16 байрнаас хэд хэдэн хос тєрсєн дєє. Би ч нэг их уулзалдаад байхаа больсон. Харин эрэгтэй дvv маань одоо ч уулздаг хэвээрээ.
Дунд анги, ахлах ангийнхаа дурсамжийг дараагийн бичлэгт...

2 comments:

  1. Охин чинь гайгүй болсон гэснийг уншаад овоо тайвширлаа.

    Цэцэрлэг тарахад өгдөг байсан тэр 24-ийн чихэр үү, гайхамшигтай амттай хайрхан байж дээ. Миний дараагийн гурван дүү гурвуулаа эмэгтэй. Тэдний чихрээ удаан долоож тамшаалж идэхийг нь яана аа. Нэг л мэдэхэд "булаалт" хэмээх гэмт хэргийг хийгээд орилуулчихна шүү дээ.
    Ээж авдраа уудлаад л, дүүд нөхөж өгч аргадна. "Шинж нь хазайсан муу хог" гээд л намайг загнана.

    ReplyDelete
  2. bayarlalaa.

    harin tiin. gehdee odoonii 24iin chiher ter uyeiin chihriig guitsehgui bgaam daa. amt ni.

    bas neg yum sanalaa. emee ovoo, eej aav nar shinjgui sh dee gedeg tee. yag yamar utga alguuldag yum boloo.

    ReplyDelete