Monday, May 14, 2007

Тавгvйтэв

Охин маань бvтэн сайны оройноос эхэлж 39 хvрч халуураад жаахан тийм байна. Сэтгэл санаа ч хvртэл тавгvй болчих юм. Охин минь євдєж байхаар би євдєж байхгvй. Аав нь бас тэгж хэлж байсан. Аав нь охиныхоо оронд халуурдаг ч болоосой... гэж. Хvvхэд халуурахаараа хамаг хvч чадал нь алга болчих юмаа. Сvvлийн vед энд янз бvрийн ханиад дэлгэрээд байх юм. Халуун орон болохоороо ч тэгдэг юм уу бvv мэд. Ханиад нь гэдэс євдєж, гvйлгэж, бєєлжиж илэрнэ гээд л. Дээхэн vед ч хоолой євдєх, ханиалгах, нус гоожих, халуурах гэж илэрдэг байсан ханиад vеэ дагаад єєрєєр илрэх болчих юм. Охин маань бvтэн сайнд зvв зvгээр тоглоод гvйж байснаа vдээс хойш нь халуураад эхэлсэн. Нус нь гоожсон, хоолой євдсєн гэсэн шинж тэмдэг байхгvй л байсан. Тэгсэн оройхон нь 2 удаа бєєлжєєд авсан. Эмнэлэгт vзvvлсэн гэдсэнд илэрдэг ханиад байнаа л гэсэн. Одоо эм уугаад л хэвтэж байна. Халуун нь буухгуй 2 ч єдєр болсон, єнєє єглєє л хальт 37 болсон байна. Юy нь євдєєд байгаагаа хэлж мэдэхгvй уйлахаар нь ч байдалд орох юм аа.

Ажлаасаа 2 єдєр чєлєє авчихсан. Орчуулга гэж бєєн хуудас юм байгаа. За яaхав маргааш л гялалзуулна даа.
Монголд байсан бол муу ээж аавыгаа дайчлахгvй юy. Хvний газар ч...Єнєє хvний газар давчдаад байна, харин би гvрийгээд байна гэдэг шиг л юм болж байна даа. Иймхэн юманд бууж єгч болохгvй шvv. Тэр ч байтугай бэрхшээл, зовлон vзэж буй хvмvvс хорвоогоор нэг байхад. Минийх бол юу ч биш...

9 comments:

  1. Mongol argaar emchlex geed u'zexed boloxgui umgui shuu... Xu'uxed o'vdox xetsuu. Xurdan edgeegeerei...

    ReplyDelete
  2. tegnee. comment tnx. ooriin chin blog taalagddag shuu.

    ReplyDelete
  3. Цайнд оруулах, ясны шөлөнд оруулах зэргээр хүүхдийнхээ ядаргааг тайлах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна лээ шүү. Бид мэдэхгүй, хүүхдээ ядраагаад байдаг юм билээ.

    Нээрээ л хүүхэд өвдөхөөр аав ээж хамгийн түрүүнд бодогддог юм билээ. Ээж аав дэргэд байсан бол дор нь аргалчихна даа гэж толгойд орж ирдэг. Аав ээж хоёр минь ойр ойрхон төрчихсөн 6 хүүхдээ яаж өсгөсөн юм бол доо. Одоо бодохоор бид байнга л өвдөж халуурч, ханиад томуу тусч байсан санагдах юм.

    Орчуулга яах вэ, дараа нь болчихно. Хүүхдээ л сайн асраарай.
    Охины чинь төлөө эндээс залбирч байна шүү.
    Нутгийнхаа уул усандаа сайн залбираарай.

    ReplyDelete
  4. Amarsaihan ahad tnx. ohinii haluun ovoo buusan shuu. 37 deer togtson baigaa.
    harin tiimee eej aaviigaa ehelj bodoh yum.

    tegnee ulsiinhaa uul usiig bodon bodon zalbirnaa.

    ReplyDelete
  5. oh, yasan taagui yum be, huuhed ovdoh shig hetsuu yum baihguig mednee. yaj ch chadahgui ih hetsuu. hurdan edgeerei byatshan ohin min.

    ReplyDelete
  6. >>>Bagshiin mine ohin yasan be? duu ni zuvluj sain medehgui ch zugeer boloosoi geed zalbirch baiya! hurdan gaigui bolno baiga!

    ReplyDelete
  7. bugded ni tnx shuu. onoodroos ovoo gaigui bolj bgaa. tsetserlegt ni yavuulsan.

    sanaagii tani chileesend humuusees hutsel ochie.

    ReplyDelete
  8. iim sain aav eejteim chin ohin alzahgui ee. haniadiig daraal ineegeel bosood irne dee.

    ReplyDelete
  9. Amra-d tnx.
    bas eej aaviig ni magtsand ch gesen. he he.

    ReplyDelete