Дунд сургуулийн дуу хөгжмийн хичээл бас хөөрхөн юм байна. Гитар дарж сурах тухай орсон гэнэ. Сургууль нь веб хуудастаа оруулсан байсан. Нэг ангийн бүх сурагчид бүгд нэг нэг гитар бариад суусан байна. Хангамж гэж сайтай юм аа гээд атаархаж суув. Ямар атаархаж ханах биш, атаархуу хүн чинь. Хэ хэ.
Том зулзага нэг орой маргааш гитарын хичээлтэй гээд л аавынхаа гитарыг бариад л, хань ижил тэнд өөрийнх нь заах ээлж ирсэнд их л додьгор царайлчихсан зааж харагдсан юм.
Бас нэг авууштай нь веб хуудсаа маш сайн шинэчлэх юм. Зарим нэг охиноосоо сонсоогүй зүйлээ веб-с нь ороод уншаад мэдчихэж байгаа юм. Өөр бусад нийгмийн үйл ажиллагааг нь мэдээд авчихна.
Мөн хөдөлмөрийн хичээл гэж байна. Охид хөвгүүд цугтаа орно. Биднийг бага байхад хөдөлмөрийн хичээл охид хөвгүүд тусдаа байлаа шүү дээ. Жижиг гар цүнх бараг тор л гэсэн үг л дээ оёж ирсэн. Хааяа ойр зуур орж гарахад их хэрэг болох юм тэр нь. Модоор бас нэг зүйл хийгээд байсан, хараахан гэртээ авчирч ирээгүй л байна.
Бас байнга тест авах юм. Амралт дуусаад л хичээл эхэлсэн тэр өдөр нь тест авдаг гэнэ. Хэ хэ. Амарч байна гээд үзсэн харснаа хоолтойгоо хольчихов оо гэсэн багш нарын, сургуулийн, боловсролын яамных нь арга барил юм дагуу даа.
Захирал, эрхлэгч нь хүүхдүүтэйгээ их ойр ажиллах юм.
Төгсөх ангийн хүүхдүүдэд ямар ахлах сургуульд орох тухай нь, цаашид ямар мэргэжлээр сурах сонирхолтой байгаа зэргийг нь эцэг эхтэй нь хамтарч асуугаад, зөвлөлдөөд явдаг гэнэ. Мөн ахлах сургуулийн ярилцлаганд хэрхэн биеэ бэлдэх, хаалгаар орж гарахдаа хэрхэн биеэ авч явах, суудлаа хэрхэн эзлэх гэх мэт их нарийн ширийн зүйлийг бэлдээд, сургуулилалт хийгээд явдаг юм байна. Веб хуудаснаас нь энэ тухай олж мэдэв. 3 жилийн дараа бас өөрийн биеэр амсаад явах байх.
Монгол дахь үеэл нь амарчихсан байгаа гэж сонсоод том зулзагын атаархаж байгааг, хэхэ.
-Юун сайхан юм? яасан жаргалтай юм? бла бла
-Монгол явж сурах уу?
-...
За нэг иймэрхүү.
Friday, January 15, 2016
Tuesday, January 12, 2016
Уншмаар ном
За ёстой уншаасай гэж хүсч байна. Их зүйл бодогдуулсан ном. Би япон драмыг нь бас ютүбээр олоод үзчихсэн. Уйлж өгсөн. Хэ хэ.
Япон хэлний манга буюу комик ном уншаад сууж байсан чинь том зулзага
-Та тийм сонин ном уншиж байхаар зүгээр л ном унш. Май үүнийг унш.
гээд нэг ном авчирж өгөв өө. Бараг л загнаад байгаа юм биш үү. Хэхэ
Номын агуулгыг голсондоо биш, манга хэлбэрийн номыг их уншаад хэрэггүй гэсэн утгатай юм шиг байна лээ. Би нь мөчөөгөө өгөхгүй
-Чи бас уншдаг л биз дээ, манга?
-Тэр чинь хааяа л уншдаг за юу.
гэнэ. Ер нь хүүхдүүд томроод цод цод гэдэг болох шинжтэй...
Гол агуулга: 32 настай мөртлөө оюун санаа нь хүүхдийнхээрээ нэгэн залуугийн тухай. Тэрээр нэгэн өдөр тархиндаа мэс засал хийлгээд бага багаар IQ нь дээшлээд, бага багаар өмнөх зүйлээ эргэн санаад. Өдийг хүртэл өөрийг нь шоглож ирсэн хүмүүсийг бодохоор уур нь хүрнэ. Түүний өрсөлдөгч нь хулгана. Ухаантай болоод бүх зүйл сайхан болно гэж боддог байсан боловч эсрэгээрээ. Ухаантай хүмүүсийг хараад эд нар шиг болох юмсан гэж боддог байсан бол өөрөө ухаантай болоод ирэхийн зэрэгцээ эрүүл ухаантай хүмүүс эсрэгээрээ шаал тэнэг санагдана. Их сургуульд сурч байж, хичээл дээрээ унтана, утсаараа оролдоно, хоцроно гэх мэт тэдний үйлдэл түүний дургүйг хүргэнэ. Төгсгөл нь бас л...
1959 онд хэвлэгдсэн ном байна. Зохиолч нь Daniel Keyes. Hugo Award for Best Short Story гэдэг шагнал, Nebula Award for Best Novel шагналыг тус тус хүртсэн гэнэ. Япон хэл дээр анх 1961 онд хэвлэгдэж гарсан. Хэд хэдэн янзаар хэвлэгдсэн байдаг юм байна. Шилжилтийн насных нь охидын заавал уншдаг номын нэг гэж манай дарга хэлсэн.
Англи, япон хэлтэй мундагууд та нар минь ч гэсэн олж уншихыг бодоорой. Таалагдана гэж найдаж байна. Яриулж байснаас өөрсдөө унших нь сайхан тийм үү? Хэ хэ.

Friday, January 08, 2016
Ой минь тохиож буй жил
Блог бичиж эхлээд 10 дахь өвөлтэйгээ золгож байгаа юм билээ. 2007 оны 1 сард анхны бичлэгээ оруулж байж. Эхэндээ ч ихэвчлэн хуулан бичлэг байлаа. Энд тэндээс хэрэгтэй гэсэн зүйлээ хуулж оруулах, шүлэг дуу оруулах гээд л. Яваандаа өөрийн бодол санаагаа бичдэг болж, тэр нь улмаар сайжирч иржээ. Блог бичиж эхлээд нэлээд удсаны дараагаар ангийн минь мундаг охин
-Бичгийн чадвар чинь сайжирчээ, анх уншихад жаахан баригдмал байсан.
гэж урам өгч байлаа. Санаанаас гардаггүй юм.
Зорилго нь мундаг блогчдын бичлэгийг уншаад тэдэнтэй мөр зэрэгцэн алхах, монгол хэлнийхээ бичгийг чадварыг сайжруулах, үзсэн харсан, уншиж мэдсэн зүйлсээ монгол хүмүүстээ таниулах, ээж аавдаа очсон газрынхаа сонин сайхнаас хуваалцах, дуулгах гэх мэт.
За тэгээд их л бурсан бичлэг ч байна. Хувь хувьсгалын тухай ч их бичиж. Зураг хөрөг ч их оруулж, японы тухай л их бичигдсэн байна. Их гэдэг үгийг хэдэн ч удаа хэрэглчихэв ээ? Хэ хэ.
Хамгийн идэвхитэй, уйгагүй оролдсон зүйлийн минь нэг байна. Сүүлийн 10 жил энэ блог гээчтэй цуг байжээ.
Олон сайхан найзуудтай боллоо, хуучны мундаг блогчид харин таг чиг болсонд харамсмаар. Тэд бичээд явсан бол их л зүйл гарах байсан байхаа.
Олон олон уншигч маань бичлэгүүдээс минь санаа авч, ажил үйлс, ахуй амьдралдаа хэрэгжүүлсэн гэж найдаж байна. Зарим нэгээс нь баярлалаа, блогоо хааваа гэж урмын үг аваад хөөрнө гэж юүхэв.
Хамгийн гол нь өөрөө бичсэнийгээ эргэн харахад заримдаа инээд хүрнэ, өөрийгөө шоолно, хүмүүсээс ичнэ, хааяахан итгэл төрнө гээд л сайхан тал ихтэй шүү блог бичих нь. Хүний газар өнгөрүүлсэн 10 жилийн минь дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л. Цаашид дахин хэдэн жил энэ газар амьдрахаа мэдэхгүй ч, ямартай ч хожим хойно үр хүүхэддээ японд байхдаа ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэж хэлэх зүйлтэй байх юм болов уу даа.
Дээрээс нь өөрийгөө бас гайхаж л сууна. Яагаад залхууралгүй энэ олон жил блогоо таслалгүй бичиж чадсан байна аа? гэж.
За тэгээд ойгоо тэмдэглээд уугаад уугаад явна аа. Хэ хэ, худлаа худлаа. Ямар ч байсан таслалгүй бичихийг бодноо. 10 жил болчихлоо, одоо боллоо гэж ханалгүй, улам энэ блогт шунан дурлан бичнээ.
Нээрээ бас канды крашийг тоглоод дуусчихсан. Түрүү жил. Хэ хэ. Шөнийх нь байна бас, тэрийг тоглохоор тэр нэг хачин шар шувуу нь доошоо ойччихоод уур хүргээд, тэгээд тоглохгүй байгаа. Хэ хэ.
Сайхан завтай болсон хүн чинь оронд нь үсний боолтыг гялалзуулдаг болсон. Донтож байх шиг байна. Ккк. Манайхан зурагт үзээд л сууж байх хооронд нь нэхээд тавьчихдаг болсон. Ямартай ч утсаа дуустал нэг хэсэгтээ донтож нэхэх байх. Ядаргаанд орчилгүйхэн шиг нэхнээ, тэ.
Та нар минь ч бас блогоо бичих нь бичээд, унших нь уншаад яваарай, амжилт хүсье.

Thursday, January 07, 2016
Цагаан сар ба шинэ жил
Зээ, японы цагаан сар 1 сарынхаа 1-нд болноо. Тэгээд хэд хоног хэрхэн амарснаа бичихээр шийдэв.
Эхний зураг бол битүүний буюу 12 сарын 31-ний оройны хоол. Энд бас битүүртлээ идээд байх шиг. Хэ хэ. Гурвалжин будууны гоймонтой шөл хийж иддэг юм. Дээр нь далайн байцаа цацсан аягатай нь соба буюу гоймонтой шөл нь. Түрүү жил цуйван хийж ширээг чимж байсан бол энэ удаад бууз хийв. Энэ нь бас учиртай, маргааш нь шинэ гэрийн найранд очихдоо авч явахаар хөлдөөгөөд. Тэгээд л нэг мөсөн амар гээд бууз хийсэн. Өө тийм, сашими буюу түүхий загас, тэр улаан мах нь болохоор адууны түүхий мах. Цуунд дүрж иднэ.
Хоёр дахь зураг. 1 сарын 1 буюу шинийн нэгний өглөөний цай. Гурван дөрвөлжин хайрцагтай хоол нь цагаан сараараа иддэг хоол нь. Ер нь тэр гээд идчихээр зүйл байхгүй дээ. Хэ хэ. Амталгаа нь чихэрлэг болохоор жаахан онцгүй. Түүнээс уг нь дандаа л идэж чаддаг зүйл байгаад байдаг юм. Эд нар хоолондоо сахар их хийнэ. Халуун ногоотой гэж боддог хүмүүс их байдаг даа, тийм биш шүү. Эсрэгээрээ чихэрлэг амттай. Буузнаас илүү гарсан гурилаа жигнээд тавьсан минь аминд орох шив дээ. Хэ хэ. Бас сам хорхой жаал идсэн юм байна.
Битүүнийхээ орой, шинийн нэгнийхээ өглөө нь жаахан ёслоод л болох юм даа. Манайхан шиг хэдэн сар өдрөөр бэлдэхгүй, Орсон гарсанд бэлэг өгөхгүй.
Түрүү жил чинь баахан ул боов хог дээр гаргаад тавьчихсан зураг нүүр номоор яваад байсан даа. Тэгж хаях юм бол яах гэж тавгийн идээ засдаг байнаа тэ. Хүмүүст ширээ зассан гэж харагдах гэсэн юм болов уу. Бид энд заавал ул боов гэхгүй, зүгээр л тавгийн чихэртэй ширээ засаад л цагаан сар тэмдэглээд олон жил болж байна, болж л байна.
Хүүхдүүдэд харин жижиг дугтуйтай мөнгө өгнө. Авсан хүүхдүүд тэрийгээ тоолоод л, бага зэргээр нь дуртай юмаа худалдаж аваад үлдсэнийг нь хадгалдаг юм билээ.
Манай хоёр зулзага баяжсан байна лээ. Том зулзага өөртөө нэг жижиг цүнх, нэг гутал авсан. Бага зулзага болохоор бүгдийг нь ээждээ хадгалуулсан, нээх хөөрхөн цагаахан. Шууд л авчраад өгчихөж байгаа юм. Тэгсэн хэрнээ дэл сул задгай зоосон мөнгө харахаараа түрийвчиндээ хийх гэж улайрахыг нь яана. Зоосон мөнгө л хамгийн хүчтэй нь гээд ойлгочихсон юм байх даа. Хэ хэ. Гэхдээ аниа нь л юм худалдаж аваад байсан чинь бас сонин болж байнаа тэнд. Тэгэхээр нь Том Жери хоёрын двд авч өгөв.
Түрүү жил цана чаргаар гулгаж амарч байсан бол энэ жил цас байдаггүй ээ. Бороо л орох шив. Тэгэхээр нь коток орж гулгав. Том зулзага хань ижил хоёр урд нь явж байсан болохоор бас гулгаад байх юм аа. Бага зулзага бид хоёр байдаггүй ээ. Эхлээд гутлыг нь өмчихөөд Асада Мао шиг л сэтгэгдэл төрж байна энээ тэрээ гээд томроод байсан чинь мөсөн дээр гараад л орилоод явчихсан. Хэ хэ. Бас л урлаг шаардсан спорт байна лээ шүү. Ойр ойрхон явбал сурах янзтай, сүүлдээ юм түшихгүй ганц нэг алхаж үзээд байсан.
2 кг жин нэмсэн байсан. Хасах гэж гүрийнэ дээ, гүрийхээс ч яахав. Хэ хэ.

Monday, January 04, 2016
Норвегийн ой
Мүраками Харүки гээд л нэг хэсэг их шуугисан даа. Олон хэл дээр ном нь хэвлэгдээд л. Би ганцыг ч уншиж үзээгүй. Яагаад ч юм унших юмсан гэж хүсэл төрөхгүй л байна. Тэгж байгаад эх хэл дээр нь уншина аа.
Саяхан нэг залуугаас
-Та намайг хариад иртэл энэ хэдэн номыг уншаад харьж ирэхээр минь эргүүлээд өгөөрэй.
гэж хэлснээр гэртээ аваад ирсэн. Нимгэнээс нь эхлээд уншиж эхлэв.
"Эргүүлж өгөөрэй" гэж байн байн хэлснийг нь бодохоор хөөрхөн санагдаад. Их л олон номоо хүнд алдаад хаширчихсан юм байна даа гэж бодоод. Би ч уг нь бас голруулчих санаатай л байгаад байгаа юмсан. Ха ха. За энэ яахав, голруулж чадсан эсэхээ дараа хэлнэ ээ. Ккк. Худлаа худлаа юу гэж хүний номыг зүгээр авах вэ дээ, тэ.
Үйл явдал хөөрхөн л ном байна. Гэхдээ эх хэлнээс нь биш орос? эсвэл англи? хэлнээс орчуулсан нь илт. Яг ямар хэлнээс орчуулсныг нь мэдсэнгүй л дээ.
Миний байнга эргэлздэг нэг зүйл байдаг юм, дээхэн үед орос хэлнээс орчуулдаг байсан болохоор Ү үсгийг У үсгээр бичих, ДЗ хоёр үсгээр бичих гээд л байдаг байсан бол одоо үед чинь харьцангуй япон хэлнээс нь шууд орчуулдаг болсон байна, эргэлзээтэй санагдсан үг үсгээ интернетээс хайгаад дуудлага бичлэгийг нь мэдчих боломжтой болсон үе шүү дээ.
Яманаши гэдэг үдийг Яманаси, Кизүки гэдэг үгийг Кидзуки, Шинжюкү гэдэг үгийг Синзюку гээд л бичсэн байна л даа. Япон хэл гадарладаг нь аан энэ тэр үгийг хэлж байна даа гээд тааж болох ч огт япон хэл гадарладаггүй хүн уншаад, дараа нь японд Шинжюкү гэдэг газар хайхдаа Синзюку гэж хайвал бас л бэрхээ дээ.
За энэ миний хувийн бодол шүү, бас нэг мундаг хүний номон дээр яг л адилхан зүйл байсан болохоор орчуулга зүйн талаасаа ийм байх ёстой ч юм уу гээд л хааяадаа боддог юм.
Мундагууд минь энэ талаар хэлж сураглаж өгөөрэй.
Өөр нэг бодол: японы соёл заншилтай холбоотой зан үйл, үг зэргийн тайлбар багатай нь жаахан тиймхэн. мундаг орчуулагчдын тушрлагаас хэлэх юм бол дор бүр нь тайлбар хийгээд явдаг даа. Тэрэн шиг л хуудасны дор тайлбарлаад явсан бол хүнд илүү хүртээлтэй байх байсан болов уу.

Шинэ оны мэнд
За та нар минь хуучин оноо амжлт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо сайхан угтсан биз дээ?
Би нь хөдөө ууланд унтаж угтав. Хэ хэ. Сүүлийн хэдэн жилд ингэж угтаж байна. Уг нь унтаж угтвал тэр жилдээ унтаж өнгөрөөнө энээ тэрээ гэдэг дээ. Тэгдэг бол ч япончууд бүгд л унтаахай, ажил үйлс нь бүтэмжгүй байх байсан байх даа тэ. Би ч тоохоо болиод удаж байна өө. Хэ хэ.
Хань ижил монгол руу хоёр ээж аавдаа мэнд хүргэж байгаа нь дуулдаж байсан. Би ч бага залзагаа унтуулах гэж хэвтээд л өөрөө түрүүлээд нам.
Мундагууд маань энэ жилийнхээ төлөвлөгөө зэргээ гаргаад, бичээд, хэрэгжүүлээд явж байх шиг. Би нь одоогоор нэг их том зорилт зэрэг алга л байна. Гэхдээ жаахан жин хасч гуалиг болох тал дээрээ анхаарнаа. Бас номоо уншаад, блогоо бичээд, охидоо хүмүүжүүлээд, хань ижлээ халамжлаад л явна дөө.
Та нартаа эрүүл энхийг хүсээд, амжилтыг ерөөе.

Monday, December 28, 2015
Амралтаараа ном
За нэг ийм ном уншиж дуусгав. Комик хэлбэрээр бичигдсэн.
Ерөнхий агуулга нь нэгэн хэвлэлийн газрын толь бичгийн хэлтэст түр ажилтнаар орсон япон хүүхэн эх хэлнийхээ тухай өргөн мэдлэгтэй болж буйг өгүүлнэ. Мэдээж эхэндээ үгийн баялаг, ханз үсэг мэдэхгүй байх, хэлц үг зэргийг буруу хэрэглэх гээд л олон бэрхшээл? асуудалтай тулгарна. Эх хэлээ төгс эзэмших ёстойгоо мэдэрнэ.
Би ч зөндөө л зүйл олж мэдэв. Хоолтойгоо хольчихгүй бол шүү дээ. Заримдаа ч хоолтойгоо хольчихсон байдаг юм. Юу билээ? гээд л мэдэхгүй, чадахгүй юм их байх юм дөө.

Ажлын шинэ жил
Энэ бас уламжлалт бичлэг байх? Бичиж байлуу? сайн санахгүй байна.
Ялгаатай тал:
Өдөр ажилдаа өмсөж явсан хувцастайгаа явна. Хүүхнүүд нь эрвээхэй шиг гоёхгүй, жилдээ нэг л удаа өмсөх даашинз энэ тэрээ болохгүй. Манай хүүхнүүд бараг ихэнхи нь уухгүй. Ганц уудаг нь би. Вино шимээд л улаа бутраад суулаа. Энэ жил харин надтай чацуу нэг хүүхэн маань уугаад, бид 2 нэг шил вино лав хоосолсон. Хагуугаар нь бас бус коктейл уусан. Хэ хэ. Дуулж бүжиглэхгүй.
Явцын дунд хөгжөөнт тоглоом тоглох нь бий. Газар газраасаа л болно. Олуулаа бол мэдээж хөгжилтэй болдог. Урлагийн үзүүлбэр үзүүлээд л.
7-хон хүн оролцоод, ширээгээ тойрч суугаад буу халж байгаад л газар тэнгэрээ үзүүлээд хожсоноос нь эхлээд бэлэг өгөөд явсан. Би нь хоёрт орж нэг хөөрхөн нэхмэлийн ном, нэг хөөрхөн хүзүүний ороолт, усан будаг авсан. Эхний хоёр ч яахав яг л наддаа зориулсан зүйлс, усан будаг нь охидод минь зориулагдсан. Охидыг минь зурах дуртай гээд манайхан чинь харандаа цаас барьж гүйгээд хөөрхөн байдаг юм.
Орой нь гэртээ харьж ирээд хальт халаалттай хүн чинь том охиндоо нэг ороолт нэхэж өгнө гээд амлачихсан. Хэ хэ. Одоо нэхээд салахгүй ээ. Нэхээд өг гээд л гуйгаад байдаг байсан юм. Гэрээр дүүрэн ороолт байхад, бас дээрээс нь бэлгэнд авсан зөндөө л гоё ноолууран ороолттой байж гээд би нь цааргалаад байсан хүн чинь гостуудаа өрөнд орчихсон байх юм. Ха ха
Нээрээ энд ороолтоор их гангарна, ганган охид хүүхнүүд. Би нь байгаа хэдийгээ хааяа мартаад гараад явчихна, хааяадаа ядаргаатай санагдаад албаар зүүхгүй. Тэгсэн сая нэг хөөрхөн кино үзсэн чинь эмэгтэй хүн ганган байх хэрэгтэй гэж дурлалд одтой найз нь дурлалд одгүй найзыгаа сэнхрүүлж байна аа. Тэгээд нээрээ л ганган байх ёстой ч юм уу гэж бодлоо. Дурлалын од модтой ч болох юм билүү гэсэн. Ха ха.Ганган байх гээд учиргүй дэлгүүр хоршоо нүүлгээд элдэв зүйл худалдаж авахгүй ч байгаа хэдэн ороолтоо залхууралгүй зүүж байна аа. Хихихи

Friday, December 25, 2015
Христийн төрсөн өдрөөр
За энэ японд өргөн л тэмдэглэнэ. Яг шинэ он гарах үед жаахан уйтгартай байдаг ч одоо дасчихсан. Ер нь дасчихсан зүйл их байна аа. Яадаг юм байгаа юм.
За тэр ч яахав, ганц нэг зураг оруулах гээд л. Хань ижил эрт тараад, бид дөрөв нь пицца идэв. Итали хоолны газар орсон юм. Тэгсэн амьд хөгжмийн тоглолттой гээд, хөгжимчин нь том зулзагын дугуйланд хааяа ирж хичээл заадаг багш нь байж таараад.

За далайтай хиллэдэг газар учир гэрэлтүүлэг нь ийм далайн нялцгай биетийг дүрсэлсэн байв. Баахан зургаа даруулж байгаад л харьж ирэв. Тэсэн ядан хүлээсэн бялуугаа идэх гэсэн гэдэс нь цатгалдсан улс олигтой идэж чадалгүй, ёс болгож амсчихаад, маргааш нь идэхээр болов. Бага зулзага амьдралдаа анх удаагаа идэш нь ихдэж, цатгалдах гээчийг биеэр амсаж үзэв. Унтахынхаа өмнө хоёр сайхан унгаж өгөөд л аятайхан болсон уу яасан, удалгүй хурхирав. Хэ хэ. Хайр хүрээд байгаа юм. Гэдсээ илүүлж энэ тэр, зайрмаг иддэгүй л байж гэнэ, ундаа уудаггүй л байж гэнэ. Хэ хэ. Хойшид зохицуулж идэх байх аа, өөрөө. Байнга ээж аав, аниа нь одоо бол, одоо ид гэж хэлүүлэлтгүй.
Цас мөсгүй л байлаа. Бороо л ороод байх юм, ядаргаатай. Хэ хэ. Гэхдээ цас орвол бүр л ядаргаатай, яагаад гэвэл нэг шөнө орохдоо л машин далд орчихсон байдаг тул цасаа арилгах гэж тэр. Яг шинэ оноор цас мөс айлчлан ирж бага зулзагын минь нарыг гаргахгүй юм байх даа. Цасан өвгөн хийнэ гэж онгирсон хүн л байна.
За өвөөгөөс бэлэгээ авчихсан, сургууль нь амарчихсан, би нь нэлээд урт хоног амралттай гээд гурван үзэсгэлэнт бүсгүй өдөрт юу хийж өнжих вэ гээд л янз бүрийн төлөвлөгөө зохиогоод сууж байна. Аниа нь нэг өдөр дугуйландаа явна, нэг өдөр нь ангийнхаа охиныд очиж тоглоно? гэсэн. Аавыгаа, хань ижлийгээ тарж иртэл шүү дээ.
Аавыгаа амрахаар бүгд уул руу марш...

![]() |
| Цохиурт хөгжим тоглож байгаа нь багш нь |

Өвөө минь ээ , баярлалаа
Уламжлалт бичлэг.
Өвөөг хүлээсэн, догдолсон хоёр л байсан. Хэ хэ.
-Юу хүсэх үү, аниа?
-Гоё л юм хүсээрэй дээ.
гэж ярилцана манай хоёр.
Юу өгсөн гээч өвөө нь. Бага зулзагат ДВД, сникерс. Тэр бүр хүүхэлдэйн кино үзээд байдаггүй юм. Хааяа л үзнэ. Гэрт байсангууд нь үзээд уйдсан янзтай байхаар нь агуулгыг баяжуулсан санаатай.
Том зулзагат шулуун хими хийлгэх эрхийн бичиг. Хэ хэ. Жаахан өтгөн үстэй, усанд орсныхоо дараа үстэйгээ ноцолдоод байна, толины өмнөөс салахгүй. Индүүдэж байна гэж их цаг авах юм аа, шулуун хими хийлгэе л дээ гэж их олон гуйсан юм хөөрхий. Тэгээд л Санта өвөө яахав эелдэг сайхан зантай, хүүхэд болгоны хүслийг биелүүлэх үүрэгтэй юм болохоор үгүй гэж хэлж чадаагүй байх л даа. Өрөвдчихлөө байна, Санта өвөөг. Ккк
Жилээс жилд хүүхэд томроод, тэрийг нь дагаад хүсэл нь томроод Санта өвөө бажигадах янзтай шүү. Одооноос санхүүгээ бэлдэхээс дээ, ирэх жилдээ бэлдээд. Хэ хэ.
За та нарын минь зулзагууд өвөөгөөс юу авсан бэ?
Тэрнээс өмнө бага зулзагын цэцэрлэгт Санта өвөө ирсэн. Хүүхэд бүрт бэлэг өгсөн байсан. Тэр бэлгэнд нэг ч чихэр гэх мэт амттан байгаагүй. Нэг нимгэн ном, тааварт каарт. Энэ каарт их учиртай. Аниагийн хэрэглэж байсан каарт байдаг юм. Түүгээр тоглоод, үсэг нүдлээд явдаг юм байна. Сая бэлгэнд авдаг нь таавартай. Бас л мэдлэг нь тэлээд явах байх. Дараа энэ талаар зураг оруулж бичлэг хийнэ ээ, тусад нь.

Saturday, December 19, 2015
Мөрөөдлийн дэвтэр
За энэ удаагийн ном бол "Хүсэл биелэх мөрөөдлийн дэвтэртэй болох нь" гэдэг ном. Өмнөх бичлэг дэх номыг зээлэхдээ цуг зээлсэн болно. Хавтасыг нь хараад л зээлчихсэн. Уншаад үзсэн хөөрхөн ном байна лээ.
Гол санаа:
Дунд, алах ангийнханд зориулсан, ялангуяа охидод зориулсан байв.
Хөөрхөн хавтастай дэвтэртэй болох. Тэр дэвтрээ харахаар л, барихаар л сэтгэл чинь догдолдог байх тийм л хөөрхөн дэвтэр.
Дэвтэртэй болсны дараагийн алхам бол "тэр сургуулийн тэр, тэд дүгээр анги" гэсэн улиг болсон зүйл бичихгүй байх. Өөрийн чинь сэтгэл зүрхэнд нууцхан оршдог зүйлээ бичих. Нэг ёсондоо чи "Эрэн сурвалжлагч" болно гэсэн үг. Аливаа зүйлийг эрэн сурвалжлана гэдэг нь тодорхой зорилготой байдаг. Тийм болохоор чиний сурвалжлага чинь "өөрийн мөрөөдлийн үр"-ийг хайх гэсэн зорилготой байна. Ингэж эрэн сурвалжилж тэмдэглэхдээ жишээ нь
Мөн өөрийн сайн тал, муу тал зэргийг бичих. Муу талаа аль болох засахыг хичээх.
Хүндэлж явдаг дээд ангийнхаа хүүхдийг хайж олж, түүний сайн талыг дуурайх. Энэ нь нэг сургуулийн хүүхэд ч байж болно, олонд танигдсан урлаг спортын од ч байсан болно.
Ингэж мөрөөдлөө бичин, түүнийгээ биелүүлэх гэж хичээхдээ хэт яарахгүй байх. Мэдээж мөрөөдөл дунд чинь ойрын хугацаанд биелэх зүйл ч байна, ирээдүйд биелэх зүйл ч байна. Тэгэхээр өөрийн сэтгэл санаандаа ачаалал өгч хэт яарахгүй байх нь чухал.
Хүсэл мөрөөдөл чинь биелсэн үед өнгөт балаар тодруулж тэмдэглэх, наадаг цаас наах гэх мэт өөртөө урам өгч байх.
Аливаа хүнд сайн биш зүйл байдаг. Жишээ нь тамиртаа муу ч юм уу, зурахдаа муу ч юм уу. Хүн гэдэг амьтан чинь ингэж чадахгүй зүйлтэй байж байж улам хөгжих юмсан гэж тэмүүлдэг. Бүгдийг чадаад байвал тэр хүн чадалдаа ханаад цааш хөгжихгүй зогсчихдог.
Сэтгэлийг чинь догдлуулсан дэвтэртээ чамд нөлөөлж чадахуйц суут мэргэн үгс, сэтгэлийг чинь сэргээсэн сайхан үгс зэргийг ч мөн бичиж тэмдэглээд харж байх.
Хүчирхэг, хөөрхөн? (сайхан) эмэгтэй болохын тулд хөдөлмөрлөх.
Мөрөөдлийн дэвтрээ сайтар усалж, үргэлжлүүлэх. Дунд нь хаяхгүй байх.
За товчхондоо нэг иймэрхүү. Би эртээд том зулзагатаа нэг хөөрхөн дэвтэр авч өгсөн. Гэхдээ энэ номыг уншихаасаа өмнө. Эцэг эхийн хуралд нь очсон чинь багш нь учиргүй магтаад. Тэгээд орой нь том зулзагаа урамшуулж дуртай зүйлийг нь авч өгсөн нь тэр. Өөртөө бол тийм үнэтэй дэвтэр авахгүй ээ. Ккк
Аан тийм, өдрийн тэмдэглэл хөтлөх зүгээр ч дараа нь хэн нэг нь олоод уншчихвал бас л эвгүй. Учир нь жаахан таалагддаггүй хүн мүнээ хамаа намаагүй бичсэн байдаг шүү дээ. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй, тухайн хүнд чи ч гэсэн таалагддаггүй байж магад тийм үү? За энэ сүүлийн хэсэг миний санаа шүү. Номонд ингэж бичигдээгүй байсан шүү. Хэ хэ.
Би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л дээ. Блог л хөтөлдөг. Хэ хэ. Бас өдөр тутмын хуваариа бичдэг, тэр минь эргээд харахд бараг өдрийн тэмдэглэл шахуу байдаг юм.
За өөртөө болон өсвөр насны охидтой уншигчид минь амжилт хүсье. Охидынх нь хүмүүжилд бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.

- улам ихийг мэдэхийг хүссэн зүйл
- гоё юм аа гэж бодсон зүйл
- атаархмаар юм аа гэж бодсон зүйл
- толгойд чинь ямар нэгэн зурс гээд л ороод ирсэн зүйл
- аятайхан цамцтай болох юмсан
- сайхан шулуун үстэй болох юмсан
Мөн өөрийн сайн тал, муу тал зэргийг бичих. Муу талаа аль болох засахыг хичээх.
Хүндэлж явдаг дээд ангийнхаа хүүхдийг хайж олж, түүний сайн талыг дуурайх. Энэ нь нэг сургуулийн хүүхэд ч байж болно, олонд танигдсан урлаг спортын од ч байсан болно.
Ингэж мөрөөдлөө бичин, түүнийгээ биелүүлэх гэж хичээхдээ хэт яарахгүй байх. Мэдээж мөрөөдөл дунд чинь ойрын хугацаанд биелэх зүйл ч байна, ирээдүйд биелэх зүйл ч байна. Тэгэхээр өөрийн сэтгэл санаандаа ачаалал өгч хэт яарахгүй байх нь чухал.
Хүсэл мөрөөдөл чинь биелсэн үед өнгөт балаар тодруулж тэмдэглэх, наадаг цаас наах гэх мэт өөртөө урам өгч байх.
Аливаа хүнд сайн биш зүйл байдаг. Жишээ нь тамиртаа муу ч юм уу, зурахдаа муу ч юм уу. Хүн гэдэг амьтан чинь ингэж чадахгүй зүйлтэй байж байж улам хөгжих юмсан гэж тэмүүлдэг. Бүгдийг чадаад байвал тэр хүн чадалдаа ханаад цааш хөгжихгүй зогсчихдог.
Сэтгэлийг чинь догдлуулсан дэвтэртээ чамд нөлөөлж чадахуйц суут мэргэн үгс, сэтгэлийг чинь сэргээсэн сайхан үгс зэргийг ч мөн бичиж тэмдэглээд харж байх.
Хүчирхэг, хөөрхөн? (сайхан) эмэгтэй болохын тулд хөдөлмөрлөх.
Мөрөөдлийн дэвтрээ сайтар усалж, үргэлжлүүлэх. Дунд нь хаяхгүй байх.
За товчхондоо нэг иймэрхүү. Би эртээд том зулзагатаа нэг хөөрхөн дэвтэр авч өгсөн. Гэхдээ энэ номыг уншихаасаа өмнө. Эцэг эхийн хуралд нь очсон чинь багш нь учиргүй магтаад. Тэгээд орой нь том зулзагаа урамшуулж дуртай зүйлийг нь авч өгсөн нь тэр. Өөртөө бол тийм үнэтэй дэвтэр авахгүй ээ. Ккк
Аан тийм, өдрийн тэмдэглэл хөтлөх зүгээр ч дараа нь хэн нэг нь олоод уншчихвал бас л эвгүй. Учир нь жаахан таалагддаггүй хүн мүнээ хамаа намаагүй бичсэн байдаг шүү дээ. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй, тухайн хүнд чи ч гэсэн таалагддаггүй байж магад тийм үү? За энэ сүүлийн хэсэг миний санаа шүү. Номонд ингэж бичигдээгүй байсан шүү. Хэ хэ.
Би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л дээ. Блог л хөтөлдөг. Хэ хэ. Бас өдөр тутмын хуваариа бичдэг, тэр минь эргээд харахд бараг өдрийн тэмдэглэл шахуу байдаг юм.
За өөртөө болон өсвөр насны охидтой уншигчид минь амжилт хүсье. Охидынх нь хүмүүжилд бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.
Wednesday, December 16, 2015
Урлагийн үзлэг
Уламжлалт бичлэг.
Бага зулзагын урлагийн үзлэг. За эндэх урлагийн үзлэг ямар байдаг тухай улиг болтлоо л бичиж байгаа байх тийм үү?
За энэ хэд хоногийн өмнө ирсэн албан ёсных нь урилга. Энэхүү урилганаас өмнө мэдээж бичгээр мааш эрт мэдэгдсэн. Хагас сайн өдөр ажилладаг эцэг эхүүд ажил албаа зохицуулна гэсэн үг.
Дээгүүрээ цагаавтар цамцтай, доогуураа хар нарийн өмдтэй ирэхэд болно гэсэн байсан. Бид байгаагаа үзсэн чинь цагаан цамц нь хүүхэд л болсон хойно юм хум асгаад шарлуулчихаж ээ. Би нь өө яадаг юм, энэ цамцыг нь өмсгөе гэсэн аав нь нэг цамц авчихаа, аав нь мөнгийг нь төлнө гэсээр байгаад худалдаж авав. Гэхдээ төлбөрийг сангийн сайд би л төлж байгаа юм чинь. Хэ хэ
Бага зулзага тэгсэн шинэ цамц авна гэж багшдаа ярьж л дээ. Орой авахаар очсон чинь
-Яана аа? Төвөг удсанд уучлаарай. Энгэр дээрээ хээ хуартай цамцтай ирэх тохиолдол байдаг юм чинь, бага зэргийн толбо хамаагүй шүү дээ, гэхдээ ээж аавд онцгүй байвал худалдаж авч ч болох юм. Шийдвэр гаргах эрхийг та нарт үлдээе.
гэв. Тэгээд багш нь хамаагүй гэнэ ээ гээд л байхад л ерөнхийлөгч болох хань ижил би мөнгийг нь төлчихнө өө гэж хошгоруулсаар байгаад л худалдаад авчихлаа. Сангий сайд бас жаахан хэмнэх гэж үзээд хошгоруулалтад яаж ч чадсангүй ээ гэж.
За энэ урилгыг дэлгэхээр хөтөлбөр нь бичээстэй байна. Тэр тэр анги тэгж тэгж гарна гээд. 4, 5, 6 настангууд ээлжилж гарч ирж дуулна, хөгжимдөнө, жүжигчилсэн тоглолт хийнэ.
За найрал дуулна гэж их инээдтэй. 3 настангууд бол еёөн өнгийн хоолойгоор л дуулна шүү дээ. Хэ хэ.
Хөгжимдөх нь бас их хөөрхөөн. Багш нь удирдаач хийнэ. Багшийнхаа гарын хөдөлгөөнийг бса маш сайн харах юм. Ямартай ч их л чадварлаг хөгжимдөж байна. Хангамж ч сайтаймаа гэж л харж суух.
хөтлөгчийг 6 настны ангийнхан ээлжилж хийнэ. Одоо тэр ангийн тийм номер гарна, таалан соёрхоно уу гээд л зарлана. Тэрүүхэндээ гараа хөдөлгөөд л цугласан хүмүүсийг баясгаад байсан.
За энэ төрөл бүрийн хөгжмийн зэмсэгүүд. Дугаар бүрийн хооронд багш нар нь шаламгай гэгч нь гарч ирээд тайзны заслыг хийчихэж байна.
Багш нарын хувцаслалт хар бараан байсан. Учир нь хүүхдүүд л энэ удаагийн гол дүр учир. Тэднээс давж гаран гангалахгүй. Бүгд хөдлөхөд амар гээд өмд өмссөн байсан. За юбка, даашинз өмсөх нь тун ховор. Элсэлтийн арга хэмжээ, төгсөлтийн арга хэмжээнд л ганц нэг нь өмссөн харагддаг.
Жүжигчилсэн тоглолтны хувцасыг багш нар нь хийнэ. Дүрийн хувцаслалтыг толгойнд нь цаасаар хийсэн дүрсийг нь өмсүүлчихэж байна. Ингэхдээ тухайн амьтны дүрсээ хүүхдүүд өөрсдөө зурдаг юм билээ. Зарим ээж аавууд харчихаад татаж унаад байсан. Их л дажгүй хөөрхөн зурсан гээд байсан чинь юу зурчихаа вэ? Ямар ч төсгүй юм байна гэсэн ээж хэд хэд байсан. Хэ хэ. Гэхдээ л хүүхдүүд өөрсдөө зурсан болохоор хүүхдүүд маш сэтгэл ханамжтай харагдана лээ.
Цамц, юбка зэргийг нимгэвтэр мөртлөө урагдах нь гайгүй зөөлөн материалан цаасаар хийсэн байсан.
Мэдээж нээлт хаалтанд нь эрхлэгч багш үг хэлсэн.
За нэг амралтын өдөр иймэрхүү байдлаар зугаатай өнгөрөв.
12 сар ерөнхийдөө тайвандуу боловч бас бус паарий байна аа. Хэ хэ. Удахгүй он гарлаа гэж бодохоор догдлоод л явна даа.

Tuesday, December 15, 2015
Дунд сургуулийнханд
Дунд сургуулийн сурагчдад зориулсан ном. "Дунд сургуулийн сурагчийн амьдралаа хөгжилтэй болгох 30 зүйл"
Олж уншсандаа маш их олзуурхаад. Том зулзагаа унш гэж бодоод зээлэв. Гялс уншчихаж байна аа. Би нь энд уншиж дуусгах гэж хэд ч хонов?
Таалагдаад та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Дунд сургуульд сурдаг хүүхэдтэй уншигч бий л биз дээ? Одоохондоо бага насны зулзагатай уншигч та ч уншаад тогтоогоод авахад илүүдэхгүй шүү. Хүүхэд гэдэг чинь нэг л мэдэхэд 10 хэдэн нас хүрнэ.
1. Хичээлийнхээ чанарыг сайжруулахын тулд хөдөлцгөөе. Тогтмол хөдлөх, тамираар хичээллэх зэрэг нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Жишээ нь сургууль нь гэртэйгээ ойрхон байх, хол сургуульд алхаж явдаг байх хоёр ихээхэн ялгаатай. Хичээлээ тараад алхахдаа, сургууль руугаа алхахдаа олон зүйлийг анзаарч харна, тэдгээрийн тухай бодно гэх мэтээр тархи нь ажиллаж байдаг.
2. Хичээлээ хийхэд, даалгавраа хийхэд анхаарал чинь төвлөрөхгүй байвал гэрээ цэвэрлэцгээе. Цэвэрлэгээ хийхдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингээд гэрээ цэвэрлэж байх үед ерөөсөө хичээлээ хийе гээд буцаад хичээлээ хийх бодол төрнө.
3. Шалгалт, конкурснээс өөр төрлийн хичээлийг ч сонирхон хийцгээе. Конкурсыг амьдралдаа хоёрхон удаа өгөх чухал бөгөөд дурсгалт үйл явдал гэж хандах. (Жич: ахлах сургуульд орохдоо шалгалт өгдөг. Улсын сургууль ч байсан, хувийн сургууль байсан ч ялгаагүй өгнө. Нэг нь мэдээж их дээд сургуульд орох шалгалт. )
4. Ангийнхандаа нэр хүндтэй, араасаа гүйлгэдэг? болгохын тулд эрт унтаж эрт босч байх. Өсөлтийн гормон ялгарах цаг 10 цагаас шөнийн 2 цаг хүртэл л байдаг. Энэ цагт унтаж, гормоноо сайн ялгаруулж байх юм бол охидууд хөх томтой болж, хөвгүүд өндөр нуруутай болно. Ээж аавыгаа дуурайгаад намхан, цээж муутай гэж ярьдаг ч энэ бол худлаа. Тухайн хүний ямархуу бие галбиртай байх нь түүний амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг нь тогтоогдсон болно.
5. Өглөө сэтгэл санаа өөдрөг сэрэхийн тулд "өглөө болчихож байгаа юм уу?" гэж бодож сэрэх биш "сайхан унтаж амарлаа шүү" гэж бодох.
6. Сайн алхаж байх. Ингэвэл урт хөлтэй болохын зэрэгцээ хичээлдээ ч цоороод ирнэ.
7. Гэртээ бүгэх биш аль болох гадаа их тоглож байх.
8. Багш нарынхаа өрөөнд нойтон хамуу шиг л орж гарч багш нарыгаа сайн ашиглах. Ойлгоогүй зүйл, мэдэхгүй зүйлээ багшаасаа нэрэлхэлгүй асууж байх.
9. Дуртай "ажил" хайхын оронд дуртай "хүн"-ийг хайх. Ирээдүйнхээ ажлыг сонгохдоо эргэн тойрон дахь дуртай хүнээ хайж олж, түүнийг үлгэр дуурайллаа болгох. Ямарваа нэгэн мэргэжлийг таньж мэдэхэдээ хүүхэд ахуй цагаасаа "хүн"-ээр дамжуулж мэдэж авдаг. Одоо үед цалин өндөр тул, мөнгийг хүүлдэг тул гэж таньж мэддэггүй юм.
10. Ээж аавынхаа хийж өгч чадаагүй, чамд амласан амлалтаа биелүүлээгүй зүйлд гоморхох биш өдгөөг хүртэл чиний төлөө хийж өгсөн зүйлд талархаж байх.
11. Хүнд бэлэг өгөхдөө эд бэлэглэхийн оронд ямар нэгэн сайн үйлдэл бэлэглэх.
За өөрт таалагдсан хэсгээ хүргэлээ. Намайг нь дунд ангид байхад ийм сайхан ном байсан бол тэ? гэж өөрийн эрхгүй бодогдов.
Бас нэг хөөрхөн ном уншиж байгаа. Удахгүй орууламз. Бүгдэд нь амжилт.

Thursday, December 10, 2015
Зурсаар л
Бага зулзага зурсаар л байгаа. Зурсан зургийг нь тоож зураг дарахаар их хөөрнөө. Хэ хэ. Зураг авахгүй бол уурлана гэж байгаа. Ккк
За энэ зураг бол том цамхаг зурж байгаа нь. Давхар давраар нь зураад, тэр давхар бүрт болж буй үйл явдлыг зурах юм гэсэн.
Илт сайжирсан. Нас насандаа ахиад л явдаг юм байна, энэ хүүхдүүд чинь. Байнга зурсан зургийг нь дардаг болохоор бас тэр дэвшээд, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болоод ирдэгийг нь анзаардаг юм байна.
2 дахь зурагт дүрслэгдэж буй үйл явдлыг тайлбарлаад яриад л байсан. Ангийхаа дурлалт хөвгүүнтэйгээ хоол идэж байна, тоглож байна гээд л шулганасан.
Дээр боулинг тоглоод оролцсоны шагнал гэж авсан дэвтрээ тэр дор нь зурж дуусгасан байсан. Дандаа том том цаасан дээр зурдаг бага зулзагат минь дэвтэр их сонин санагдсан шиг байгаа юм. Хэ хэ.
3 дахь зураг бол цаас хайчлаад л байсан чинь ийм юм хийсэн байв. Загас гэсэн.
Нэг өглөө зурагтаар гардаг хүүхдийн нэвтрүүлэг үзсэн юм. Тэгсэн чинь яг зааж таарсан юм уу даа. Би нь анзаараагүй. Орой нь тэрнийгээ ингээд дуурайж хийсэн гэнэ.
-Багш нь заагаа юу?
-Үгүй, өглөө зурагтаар гарч байсан.
Нээрээ ойрд зурагт үзүүлэхгүй байх санаатай байгаа. Тэгэхээр аниа нь жаахан дурамжхан. Дүү нь бол нэг их тоохгүй, иймэрхүү уран бүтээл туурвиад л, нэг бол бүх тоглоомоо дэлгэж байгаад л тоглоод.
Гэхдээ монголын хууль 3 хоног. Сүүлийн хэд хоног бас зурагтаа асаачихаад байна, энэ аниа. Ээжийг жаахан л сайхан ааштай бол бүгд л налайгаад, ээж жаахан муухай ааштай дээрээ тавьчихсан байвал бүгд их томоотой байгаад байна. Хэ хэ.
Ээж байна, эхнэр байна гэдэг бас л их авъяас шаарддаг эд байна шүү. Өдгөө үеийн хэллэгээр бол хатан ухаан шаардаж байна.
Хатан ухаан чи минь
Хааяа хааяахан наддаа
Харамгүй сэтгэлээр
Халгин байж ирээрэй.
За хө, би нь ингээд яруу найрагч болов оо. Ха ха. Хальт толгой холбож энэ тэр. Ккк

Monday, December 07, 2015
Ном уншаад сэтгэгдлээ бичих
Бага сургуульд уншсан номынхоо сэтгэгдлийг бичдэг даалгавар байдаг юм. Тэгсэн ахлах дунд сургуульд бас байдаг гэнэ. Тэрийг нь сургуульд нь шалгаруулаад цааш нь мужийн хэмжээнд шалгаруулаад байр эзлүүлдэг юм байна.
Бага ангийнхныг 1-6 анги тус бүр байр эзлүүлээд, дунд ахлах ангийнхныг дунд сургуулийн хэмжээнд, ахлах ангийн хэмжээнд гээд нийтэд нь байр эзлүүлдэг юм байна.
Тэр тэр бага сургуулийн нэг дүгээр ангийн сурагч тэр тийм байр эзлэв гээд сонингуудад бичиж хэвлэдэг юм байна.
Ингэж уншсан номын сэтгэгдлээ бичихдээ бусад хүмүүс уншиж үзмээр болтол нь яруу сайхан, үнэн бодитоор бичих ёстой гэсэн. Тусгай томилогдсон шүүгч нар шүүнэ.
Даалгавраар нь дамжуулж шалгаруулдаг тул оролцдог сурагчдын тооч их байдаг юм шиг байна.
Ер нь номтой их нөхөрлүүлэх юм. Ямар ч насныхан байсан. Цэцэрлэгт 5 дахь өдөр бүр нэг ном зээлж харина. Нэгдэхэд нь буцаагаад өгнө.
Сургуулийн номын сан гэж үнэн атаархмаар газар байна. Жил бүр арвижуулна. Агуулга гэж үнэн баялаг.
Номын хорхойтой хүүхэд бол номын сангийхаа байнгын үйлчлүүлэгч байдаг гэсэн. Номын санчтайгаа найз болчихсон, уншсан номоороо цэц булаацалддаг гэсэн.
Жилд 100-с дээш ном уншсан гэсэн хүүхэд байдаг юм билээ. Яаж номын цагаан солио тусчихдаггүй юм. хэ хэ.
Манай 2 ч номонд дуртай л даа. Гэхдээ арай ч 100 гаргаж уншихгүй ээ, эмээ өвөөгөөс н ь эхлээд боль, номын цагаан солио тусчихна гээд өмөөрөх хүн олон байна. Хэ хэ.

Thursday, December 03, 2015
Амт
Дээр шавийнхаа найз охиноос ийм бэлэг авсан даа.
Бага зулзага
-Энэ юу вэ? Идье л дээ.
гэсээр байгаад нэгэн орой задлаад идэв.
Дээд тагийг нь сөхөхөөр ингэж дэлгэгдээд дотор нь ийм жижиг ууттай шоколад байна.
Хайрцагных нь дотор тал нь гэр доторх тавилганы зурагтай. Охид минь чи энд сууна, би энд сууна гээд ор булаацалдаад байсан. Хэ хэ
Шоколад нь бас ийм дугуй гэр хэлбэртэй. Дотроо зөөлөн. Амт дажгүй санагдсан. Ер нь дажгүй хийдэг болоод байх шиг.
Бэлгэнд өгвөл аятайхан санагдав. Хамдтаа задлаад идвэл бас л хөөрхөн эх орныхоо тухай танилцуулга болгоод ярьчихна.

Бага зулзагын яриа
Санан санан бичлээ. Мартчихаад байх юм. Том болохоор нь өөрт нь уншиж өгнө.
Өнөөдөр багыгаа авахаар ангид нь явж оров. Багш нь аймар хэрэг болгож ирснээ
-Чингис хаан Сологийн өвөө юм уу?
-?
Би нь хэсэг тээнэглэзэв шд. Ккк Тэгснээ гэнэт багаас нь Чингис хааны зураг хөрөг тааралдахаар
-Миний охины өвөө. Элэнц хуланц өвөө.
гэж заагаад, өнөөх нь бүр итгээд энд тэнд хөргийг нь харахаараа
-Миний өвөө, миний өвөө
гээд л орилно. Хэ хэ. Жинхэнэ өвөө нараасаа илүү танина. Ха ха
Тэгснээ багш нь цааш ярив.
-Чингис хаан гэж мэдэх үү?
-Мэдийшд, тэр чинь миний өвөө байхгүй юу.
гэсэн яриа болсон гэнэ. Багш нь сонсоод хамаг нойр нь сэргээд, итгэж өгөхгүй, марталгүй ээжээс нь асуух юм шүү гэж бодсон гээд надаас асууж байгаа нь тэр гэнэ.
Би нь бас жаахан цаашлуулмаар санагдаад
-Тийшдээ. Сологийн өвөө. Монголчуудын өвөө.
-Багш үл итгэсэн байртай, нүд нь томров.
-Тэртээ олон жилийн өмнө Монгол улсыг нэгтгэсэн гарамгай удирдагч хүн гэхээр жаахан хүүхэд тогтооход бэрх учир амраар нь өвөө чинь гээд заагаад өгчихсөн юм аа.
-Нээрээ л тийм дээ, гээд татаж унав багш нь.
Ой гарантайгаас нь л тэгж зааж өгсөн болохоор. Хэ хэ. Заримдаа өвөөгийн зураг байна гээд л заахаар нь бид нар өхөөрдөнө гэж юүхэв.
Бас багш шавь хоёрын хооронд морин хуурын тухай яриа өрнөсөн сурагтай.
-Монголын тухай сайн уншиж судална аа.
гэв багш нь.
За эртээд ээж бага зулзага хоорондын яриа.
-Пүү, өмхий. Пүү өмхий.
гээд л яваад байна аа.
-Яасан? Миний охин унгачихаа юу?
-Үгүй ээ, Дараа эмээ өвөөтэйгөө, аниатайгаа монголоор ярихын тулд монгол үг цээжилж байгаамаа.
Сонсоод хань ижил бид хоёр нь татаж унав. Очиж очиж пүү өмхий гэдэг үг байхдаа яахав дээ гээд л. Хэ хэ.
Нэг өглөө
-Донбоок оо гэж юу гэж байгаа юм бэ? ээж ээ.
-Жаахан мангардуухан нь юм уу даа. Гэсэн үг. Яасан?
-Зүгээр л, та хааяа хэлдэг биз дээ?
гэв. Би нь хааяа өхөөрдөөд донбоок оо, донбоок нь юм уу? гэж эрхлүүлдэг юм. Хэ хэ.
Царай муутай нь юм уу? гэдгийг хайртай гэж зааж өгсөн байсан чинь аниа нь жинхэнэ утгыг нь заагаад өгчихсөнөөс хойш тэгж хэлэхээр урвайдаг болчихсон.
Гэх мэтчилэн хүүхэд сонсоод л сонсоод л, юу гэсэн үг юм бол гээд л дотроо бодоод явдаг шиг. Цаашид ч гоё гоё монгол үг хэлж байна аа. Хэ хэ. Донбоок гэдгийг үгийн сангаасаа хаслаа.
Ойр зуурын сайхан сайхан үгийг мэднэ л дээ. Байнга хэлдэг учир.
Хайртай шүү, ухаантай шүү, хөөрхөн шүү, нархан минь гээд л. Хэ хэ.

Monday, November 30, 2015
Хурам? Илжгэн чих?
Бүтэн сайнд:
Хагас сайнд нь боорцог хайрч ядарсан би ч нам унтсан байна лээ.
Өглөө этлэн гараад явлаа. Том зулзага дугайлантай тул сургууль руугаа.
Бусад 3 нь нэгэн газар луу. Хань ижлийн ажлын газрын арван хэдэн гадаад хүмүүстэй хамт жимс хураахаар явсан. Захирал нь тэр гадаадуудаа баясгаж яваа юм. Бид 3 дагалдан баясаад. Алим хурааж үзсэн ч энэ илжгэн чихийг ингэж модноос нь хурааж үзээгүй байсан болохоор би ч хоёр гараа өргөөд л зөвшөөрсөн. Хэ хэ.
Мод бүр дугаартай. Бидний хураах мод 27 гэсэн дугаартай. Хураахаар ирсан хүмүүст ингэж модны дугаарыг заагаад өгчихдөг юм билээ. Тэгээд л хүмүүс савныхаа хэмжээгээр хураадаг юм шиг байгаа юм. Бид ч их олуулаа, дээрээс нь өндөр өндөр залуучууд их байсан тул бүгдийг нь түүсэн. 27 дугаарын модоо нүцгэлээд тавьчихсаан. Хэ хэ.
Ийм цаасан хайрцаг хоёр, 3 сагс, тэгээд том гялгар уут 2-г түүсэн. Харахад нэг их биш ч түүхээр бас хөөрхөн их болдог юм билээ. Бага зулзага их баясгалантай түүж байна аа. Гар нь хүрэхгүй болохоор хүмүүсийн авч өгснийг зөөж өгөөд л. Хань ижлийн айж хүндэтгэдэг захиралыг бол хөөрхөн явуулаад хурдлаач ээ гэж мэж. Аав нь шоолчихсон зогсож байсан. Захирал, бага зулзага хоёр биенийгээ хурдан түүгээч ээ, хурдан зөөгөөч ээ гэчихсэн л явж байна лээ. Ха ха.
Бидний түүсэн мод ингээд хөөрхий минь нүцгэрэв. Тэр цаана харагдаж байгаа жимснүүд өөр дугаарын модных. Өөр дугаарынхаас хамаагүй түүж болохгүй.
Захиралын эхнэр мөнгийг нь төлсөн. Модоор нь хэмжээд төлчихдөг юм шиг байна лээ. Жимсээ жигнэж бариагүй, тэгэхээр анхнаас нь тэд гээд үнэ заасан байдаг байх. Энэ удаад том босстой явсан тул бид ч үнэгүй сайхан жимс хураагаад ирсэн. Хэ хэ
Энэ японд бас эхнэрийгээ сангийн сайд гэж хошигнодог юм билээ. Захирал нь нэг юм авах гэснээ сангийн сайд хайччихав аа гээд л эхнэрээ дуудаад байна аа. Хань ижил бид хоёр сонсчихоод
-Хүүе, захирал хүн бас сангийн сайдтай байдаг юм байна шд.
гээд л хөхрөлдөв. Эхнэрүүдээ гэж юм юмны л сайд байх юм даа тэ. Би нь ч бас яаж дутахав, гэрийнхээ бүх л сайдын үүргийг гүйцэтгэнэ дээ гэж. Ккк
11 сарын хаалт иймэрхүү. Японы бас нэг сайхан зүйлийг мэдэрч, дурсамжтай үлдлээ.

Sunday, November 29, 2015
Боорцог мину бас баяжсан нь 2
Хагас сайнд:
Өглөө эрт босч гурилаа зуурав. Эртээд оюутан хүүхэн боорцгоо сүүгээр зуурсан гэхээр нь дуурайж сүүгээр зуурав. Жаахан хатуу зуурчихаад хөөх болов уу яах бол гэж санаа зовоод байна байн гурилаа сөхөж харна. Хөөдөггүй ээ, олигтой. Бас дрож биш baking powder хийсэн болохоор хөөхгүй байгаа юм байна. Дрожоо л хийдэг байж гээд л хямарч өгсөөн. Хэ хэ.
Тэгээд бүр санаа зовоод болохгүй болохоор нь дахин гялс усаар зуурсан. Дрож аваагүй байсан болохоор baking powder -ээ ахиухан хийж байгаад нялцгай зуурлаа.
За тэгээд гурилаа, бас бус материалаа, бага зулзагаа, баахан монголын тухай зураг хөрөг, далбаа энэ тэрээ гээд л машин дүүрэн ачаагаа аваад л санд мэнд боорцгоо хайрах гал тогоондоо очив. Өөр нэг монгол оюутан хүүхэн ирж, боорцгийг минь хайрч өгөв.
2-лаа яах бол гэж ярилцсаар хайрсан. Галаа сайн тохируулаагүйгээс нэг боорцгийг түлээд, түүхийгээр нь гаргаад ирснийг эс тооцвол дажгүй болсон. Өнөөх хөөж өгдөггүй боорцог минь дажгүй амттай болсон. Сүүгээр зуурсан нь амт сайтай байна гэж монгол оюутан хэлсэн.
Сүүлд усаар зуурсныгаа амжихгүй бол авч хариад гэртээ боорцог хийнэ гэж бодож байсан чинь байхгүй ээ, түрүүлж хайрсан нь бүгд зарагдчихсан, дахиж байна уу гэж асуугаад байхаар нь гялс хайраад зарчихсан. Хэ хэ.
Түрүүчийн арга хэмжээнд ирээрэй гэж байсан улсууд ирж наддаа орлого оруулсан. Арга хэмжээ дуусахаас өмнө бүгд зарагдаж дуусав.
Энэ удаад монголын өрх толгойлсон эмэгтэйн хүүхдийг их дээд сургуульд сурахад нь сургалтын төлбөрийг нь төлж өгч дэмждэг найрамдлын нийгэмлэгийнхэнтэй хамтарсан. Тэд жамц давс зарж, түүнийхээ ашгийг цуглуулж ийнхүү монгол хүүхдийн сургалтын төлбөрийг төлж тусалдаг юм. Давс нь ч сайн зарагдсан. Бүгд л сэтгэл хангалуун байлаа.
Боолт яасан гэж үү? 2 ширхэгийг л зарсан. Нэг хөөрхөн эмээ байдаг юм. Тааралдах болгондоо бага зулзагыг минь тэвэрч аваад л сүйд болно, том зулзагыг минь гараас нь бариад л илж таалаад сүйд болно. Хэ хэ. Тэр эмээ сүүл хавьцаа ирснээ үлдсэн бүх боорцгийг минь худалдаж аваад, чамайг хийсэн гэхээр юу ч байсан хамаагүй худалдаж авмаар болоод байна гэснээ ач охиндоо 2 боолт авсан. Би нь жаахан санаа зовоостой. Хэ хэ. Дараа өөрт нь хөгшинд нь гээд хоёр оймс нэхэж аваачих өгнө дөө гээд өөртөө үүрэг даалгавар өгчихөөд л сууж байна. Эхлээгүй л байна. Нэг эхэлчихвэл ч дорхноо. Эхэлтлээ удах юм.
Энэ арга хэмжээгээр нэхэх, хийх зэрэг зүйлээ жаахан завсарлаад эрдэм номдоо шамдана гэж бодож байсан үгүй бололтой. Орой нь том зулзага найзынхаа төрсөн өдрийн бэлгэнд үсний боолт нэммээр байна гээд хамгийн гоёмсог утсыг минь сонгож байгаад нэхүүлэв. 30 минутад л нэхээд өгсөн чинь хурдан нэхдэгийг минь гайхаад л байсан. Хэ хэ. Ингэж эртхэн өрнөөсөө салж байхгүй бол, сэтгэл санаа тогтож өгөхгүй юм.
Бүтэн сайнд нь бас энд тэндээс утасдаад тэгэхүү? ингэх үү? гээд л. Өглөө эртлэн босоод л гараад явна даа. Зураг оруулна аа. Боорцогныхоо зургийг аваагүй ээ, тийм зав ч гарсангүй.
Энэ жил нээрээ боорцгоо уутанд хийж зарсан. Урд нь нэг удаагийн цаасан аяганд хийж зардаг байсан юм. Хажуугаар нь сүүтэй цай үнэгүй тараасан юм байна. нэг данх дуусаад дахин чанасан гэж байгаа. Ирж тусалсан монгол оюутан маань
-Эд нар "ховрын" амтанд дуртай тэ?
гэсэн. Нээрээ нэг гоё үгтэй болсон. Ховрын амт. Хэ хэ.
За нэг иймэрхүү 11 сар ёстой завгүй сар байлаа. 12 сар ч завгүй л байх байх. 4 бага сургууль орох ажилтай.
Шинэ он гарахад 1-хэн сар үлдлээ шүү дээ, журмын нөхөд минь. Юу бодож байна? Хэ хэ

Saturday, November 28, 2015
Баасан ах? эгч?
Баасан ахын ч билүү эгчийн ч билүү төрсөн өдрийг тэмдэглэсэн. Хэ хэ.
Шавийн найз охин монголоос ирээд. Шавь хэд хоног найз охиндоо үйлчилж байгаа юм. Монголоос ирсэн найз охиндоо эндхийнхээ сайхан гэсэн газруудаар явж танилцуулаад хэрэндээ л сэтгэл гаргаад байна. Сонин содон санагдах газар, хоол унд. Өдөр бүр өөр хоолоор дайлж байгаа сурагтай. Өдөр бүр өглөө эртлэн гараад л давхидаг гэнэ. Эмэгтэй хүнд юу үзүүлж сонирхуулбал дээр вэ гээд л би найзыгаа угтаж байгаа юм шиг л догдолсон гэж байгаа.
Тэгээд Сүхбаатар өвөө болон миний гэр бүлийг танилцуулна гээд гэртээ урьсан юм.
Бид яаж зүгээр очихов гээд урд өдөр нь бууз хийж хөлдөөгөөд авч очсон. Сүхбаатар өвөө халуун тогооны хоол хийх бэлтгэлтэй ирээд, чанаж идэв. Шавь өөрөө бас бус ногоо шарж бариад тавьчихжээ. Ингээд л бидний хэсэг бүлэг хүмүүсийн ээлжит цуглаан дуу шуутай, хундага тулгаснаар эхлэв.
Явцын дунд шавь нэлээд халж ирээд л гитараа барина. Хүмүүсийн захиалсан дууг дуулж өгнө. Хэ хэ. Бага зулзагыг минь монгол захиалах уу гэсэн чинь өнөөх нь
-Маамуу нааш ир гэх мэт үү?
гэж асуудаг гэнэ ээ. Дараа шавьдаа маамуу нааш ирийг зааж өгөхөөс. Ккк
Төгсгөлд нь хань ижил бас гитар барьж аваад л тээр жил намайг уярааж байсан дуунаасаа ганц нэгийг дууллаа шд.
Би нь уг нь талимаараад л сонсох байсан чинь, харихдаа жолоо барих байсан тул огт амсаагүй байсан болохоор жаахан ичилттэй. Хэ хэ. Өвөө нар хэн нь хэнийгээ уяраасан юм бэ дээ гэж эртний зүйл асууж ичээгээд. Ккк
Хоолны зураг аваагүй байна аа. Уг нь зурагтай бичлэг гоё тээ.
Би ер нь энэ япончуудын зангаас нэлээд суралцаад байх шиг байна шүү. Хаана ч явсан дандаа идсэн ууснаа бичдэг болж. Уг нь муу хүн идсэнээ гэдэг дээ. Энд бол эсрэгээрээ идсэнээ их ярина. Тэр газрын тийм зүйл нь амттай гэж их ярина. Тэрийг нь сонссоор байгаад алтны дэргэдэх гууль шарлачихаж.
Маргааш нь өөрөө гол дүрийн арга хэмжээнд боорцог хийж зарах хүн. Айл хэсээд л явдаг. Дотроо бол санаа зовоостой.
Баяжсан эсэх тухайгаа бичнэ ээ. Түр баяртай.
Нээрээ гадаадад байгаа үеийн олон нөхөд минь аль болох сайн орж гарч байдаг юм шүү дээ. Сэтгэгдэл дээр блог андын бичсэнийг уншаад энэ тухай хэлэх юм байна шүү гэж бодоод. Ингэж орж гарч байхгүй бол тухайн орныхоо үнэн нүүр царай, нэг ёсондоо хөшигний арын амьдралыг нь мэдрэхгүй харих тохиолдол их бий. Сайныг нь ч тэр мууг нь ч тэр аль альныг нь л амсаад, мэдрээд явсан нь гоё биз дээ. Хэ хэ. Тэгээд ч эргэн дурсаж байхад сайхан байдаг юм билээ шүү...
Өө юуны зураг оруулахаа олчлоо. Шавийнхаа найз охиноос авсан бэлэгний зураг. Хэ хэ.
Хараахан амсаагүй байна. Амсаад ямар байсныг нь хэлэмз.

Monday, November 23, 2015
Боорцог мину ба баяжсан нь
Энэ сарын 23-нд японд хөдөлмөрийн алдрыг магтан дуулсан, хөдөлмөрт талархал илэрхийлэх баярын өдөр тохиов. Албан байгууллагууд амардаг.
Жил бүр манай ажил хэд хэдэн байгууллагатай хамтран гадаад оронтой хамтран үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, гадаад оюутнууд, ямар нэгэн байдлаар гадаад иргэдтэй, гадаад оронтой холбоотой байдаг хүмүүс зэргийн үйл ажиллагааг олонд таниулах зорилготойгоор өдөрлөг зохионо.
Их л олон орны хүмүүс өөрийн эх орноо сурталчилсан булан гаргана. Ихэвчлэн идэж уух зүйлс байна.
Нэлээд хэдэн жил Монголын булан гэж байгаагүй юм. Энэ жил нэгэн монгол оюутан сэтгэл зүрх гарган оролцохоор болоод. Би нь туслав.
Боорцог хийж зарсан. Бүгд зарагдсан. Амттай байна гэж магтуулсан.
Хамгийн гол нь би нь зүгээр туслаагүй ээ. Зүгээргүй тусалсан. Яаж гэхээр боорцогных нь хажууд өнөөх нэхсэн үсний боолтуудаа тавиад зарсан. Монгол хүний хийсэн боолт гэж рекламдаж байгаад 8 ширхэгийг зарав шд. Эртээд нэгийг л зараагүй юу. Энэ удаад амжилттай. Таньдаг хүмүүстээ би нь хийсэн шд гэж байгаад л зарсан. Хэ хэ.
Өнөөх оюутныгаа мартсан зүйлээ авахаар хариад ирэх хооронд боорцгийг нь бараг бүгдийг нь зарчихсан шахуу сууж байвал яах уу? Ха ха
-Та нээрээ яасан мундаг юм бэ? Би ч зарагдахгүй боорцогоо авч хариад хэд хоног сайхан боорцог иднэ дээ л гэж бодож байсан шд.
гэсэн.
Худалдаж авсан хүмүүс ч
-Чи минь зарахдаа яасан мундаг юм бэ? Өөрийнхөө улсын буланд урьж ажиллуулмаар юм байна шүү.
гэсэн.
Би нь дуугай л байсан. Ккк
Гэхдээ бас дуугай байгаагүй юм байна аа. Ирэх хагас сайн өдөр яг өөрөө боорцог хийж зарах тухайгаа хэлээд заавал ирээрэй гэж 7 хоногийн өмнөөс л худалдан авагчаа оллоо шд. Заавал очно гэсэн хүмүүс хэд хэд байгаа. Хэ хэ. Энэ удаагийн арга хэмжээнд би нь гол дүр биш уг нь. Гэхдээ гол дүрд тоглосоон тоглосон. Ккк
Яагаад мундаг гээд магтуулснаа бичих үү? Ингэсийн.
Өмнөх бичлэгийн зурагт байгаа цагаан өнгийн боолт байнаа даа. Тэрийг зарахдаа
-Удахгүй цас орноо доо. Байгаль дэлхий цагаан дээлээ өмсөнөө дөө. Тэгэхээр та ч бас цагаан гоёлоо зүүнэ шүү дээ. Энэ яг тохирч байгаа биз дээ.
Нэг бол цагаан цамц, юбкатай охидыг харахаараа
-Хөөх, яг энэ цагаан хувцастай чинь хослоод ямар гоё байна аа, зохиж байна гэж юүхэв.
Хажууд сонсож байсан хүмүүс алга ташиж энэ тэр.
Бас өвөө нарт боолтоо шахаад байвал яах уу?
-Ач охиндоо авч өгвөл гоё бэлэг болно доо.
Залуухан банди нарт
-Удахгүй шинэ жил болно тэ, найз охиндоо авч бэлэглэвэл найз охин чинь баярлана даа.
За нэг иймэрхүү аргаар л наймаа хийлээ дээ. Үлдсэн боолтуудаа ирэх хагас сайнд дахиад л боорцогныхоо хажууд тавьж зарна даа. Амжилт...

Эмээ найзын хоол
За шууд л зураг оруулаад явсан нь дээр байх тийм үү?
Хагас сайн өдөр номын дуу сонсож толгойдоо жаахан юм хийсэн. Бүтэн сайн өдөр нь гурил зуурч элдэж биедээ жаахан хөрөнгө оруулалт хийлээ шд. Хэ хэ. Нүүр номоор: нөхөртөө байнга цуйван хийж өгдөг эхнэрийн бие хаа гэж гуалиг, хөх мөх гэж янзтай байдаг гэсэн агуулгатай бичлэг яваад байсан даа. Тэгээд л би нь өнөөдөр цуйван хийж цээжин биендээ хөрөнгө оруулсан бөлгөө. Хэ хэ
Уг нь цуйван хийнэ гэж бодоогүй байсан л даа. Илүү гарсан материал ашиглаад хийсэн. Нэг өвөө агнасан бугын мах гээд авчирсан байсан юм. Тэрнээс нь жаахан гуйж аваад хийсэн. Мах бага талдаа. Угаасаа цуйвангийн гурил л гоё байдаг юм надад. Япон хүмүүс ч гэсэн маханд нь биш гуриланд нь илүү дуртай байдаг юм.
За энэ эмээгийн хийсэн хоол. Бугын махыг усан үзэм, самар зэрэг зүйлстэй хольж чанасан гэсэн байх аа. Яг хийж байхад нь харах зав гараагүй. Хуушуур, бууз, гамбир хийгээд түмэн завгүй байсан болохоор.
Нээрээ дээр нэг цуглахдаа илүү гарсан гурилаараа чихэртэй гамбир хийгээд тавьчихсан чинь хүмүүс амттайг нь гайхаад л байсан юм. Тэгсэн эмээ бараг зүүлдээд байдаг байсан юм байх. Гамбир идэх юмсан, гамбир идэж байна ч билүү? Хэ хэ. Инээд хүргээд байгаа юм чинь.
Тэгээд цаасан дээр идмээр байгаа монгол хоолны нэрсээ бичээд ирчихсэн, эд нараас заавал хийх нь энэ энэ гээд тодруулчихсан.
Би нь харин цуйван хийж өгмөөр санагдаад л сайн дураараа хийсэн чинь маш өндөр үнэлгээ өвсөн. Оноос өмнө дахин цуглахаар болсон. Хэ хэ. Бүр заавал цуглана шүү гэсэн.
Өөр хэд хэдэн төрлийн хоол хийсэн байсан чинь зураг байдаггүй ээ. Таньдаг японыгоо зургийг нь аваад надад явуулаарай гэж үүрэг даалгавар өгсөн чинь өнөөх маань дан монгол хоолны л зураг авч. Өөрсдийнхөө хоолны зургийг аваахгүй байх юм. Дараа санан байж бүх хоолны зураг шүү гэж хатуухан сануулахаас.
Хоёр зулзага маань өөрсдийнх нь нэр энгэр дээрээ бичээстэй хормогчоо өмсөөд л их сайн тусалсан. Бага зулзага хүртэл эмээгээс монголын хүүхдүүд мундаг гэдэг магтаалын үг сонсчихоод дүрдээ итгэлтэй гэгч нь туслав шд. Сармис, сонгинын хальс арилгаж өгөв. Ккк
Жич: Охидын минь нэртэй хормогч хийж өгсөн Н найздаа мааш их баярлаж байгаа шүү. Дараа нь аав ээж хоёрынх нь нэр бичээстэй хормогч хийж өгөөрэй, мартваа. Бас нэг санаа өгөх үү? Урдаа кармаатай байвал гоё шүү. Явцын дунд гараа угаагаад арчих алчуураа хийнэ, бал цаасаа хийнэ, бас ухаантай утсаа хийнэ гэх мэт. Ккк
Хагас сайн өдөр номын дуу сонсож толгойдоо жаахан юм хийсэн. Бүтэн сайн өдөр нь гурил зуурч элдэж биедээ жаахан хөрөнгө оруулалт хийлээ шд. Хэ хэ. Нүүр номоор: нөхөртөө байнга цуйван хийж өгдөг эхнэрийн бие хаа гэж гуалиг, хөх мөх гэж янзтай байдаг гэсэн агуулгатай бичлэг яваад байсан даа. Тэгээд л би нь өнөөдөр цуйван хийж цээжин биендээ хөрөнгө оруулсан бөлгөө. Хэ хэ
![]() |
| Бугын махтай цуйван |
За энэ эмээгийн хийсэн хоол. Бугын махыг усан үзэм, самар зэрэг зүйлстэй хольж чанасан гэсэн байх аа. Яг хийж байхад нь харах зав гараагүй. Хуушуур, бууз, гамбир хийгээд түмэн завгүй байсан болохоор.
Нээрээ дээр нэг цуглахдаа илүү гарсан гурилаараа чихэртэй гамбир хийгээд тавьчихсан чинь хүмүүс амттайг нь гайхаад л байсан юм. Тэгсэн эмээ бараг зүүлдээд байдаг байсан юм байх. Гамбир идэх юмсан, гамбир идэж байна ч билүү? Хэ хэ. Инээд хүргээд байгаа юм чинь.
Тэгээд цаасан дээр идмээр байгаа монгол хоолны нэрсээ бичээд ирчихсэн, эд нараас заавал хийх нь энэ энэ гээд тодруулчихсан.
Би нь харин цуйван хийж өгмөөр санагдаад л сайн дураараа хийсэн чинь маш өндөр үнэлгээ өвсөн. Оноос өмнө дахин цуглахаар болсон. Хэ хэ. Бүр заавал цуглана шүү гэсэн.
Өөр хэд хэдэн төрлийн хоол хийсэн байсан чинь зураг байдаггүй ээ. Таньдаг японыгоо зургийг нь аваад надад явуулаарай гэж үүрэг даалгавар өгсөн чинь өнөөх маань дан монгол хоолны л зураг авч. Өөрсдийнхөө хоолны зургийг аваахгүй байх юм. Дараа санан байж бүх хоолны зураг шүү гэж хатуухан сануулахаас.
Хоёр зулзага маань өөрсдийнх нь нэр энгэр дээрээ бичээстэй хормогчоо өмсөөд л их сайн тусалсан. Бага зулзага хүртэл эмээгээс монголын хүүхдүүд мундаг гэдэг магтаалын үг сонсчихоод дүрдээ итгэлтэй гэгч нь туслав шд. Сармис, сонгинын хальс арилгаж өгөв. Ккк
Жич: Охидын минь нэртэй хормогч хийж өгсөн Н найздаа мааш их баярлаж байгаа шүү. Дараа нь аав ээж хоёрынх нь нэр бичээстэй хормогч хийж өгөөрэй, мартваа. Бас нэг санаа өгөх үү? Урдаа кармаатай байвал гоё шүү. Явцын дунд гараа угаагаад арчих алчуураа хийнэ, бал цаасаа хийнэ, бас ухаантай утсаа хийнэ гэх мэт. Ккк
Saturday, November 21, 2015
Эмээ найз
Намайг фэн-лдэг цөөхөн эмээ нарын минь нэг. Дандаа л өвөө найзтай ч ганц нэг эмээ найз бий бий.
Энэ удаад уулзсан эмээ найз минь, нэлээд хэдэн жилийн өмнө хамт монгол явж байсан юм. Ажлаар. Тухайн үед л далан хэдтэй гэж байсан, одоо бол ная дөхсөн байх аа.
Эмээтэй уулзаж идэж уусан тухайгаа бичиж байсан санагдана.
Нэлээд хэд хоногийн өмнө утасдаад л
-Монгол хоол хийж идэцгээеэ, таминь ээ. Цаг нар байна уу? Бусад хүмүүст хэл дуулгасан, чиний минь цаг зав хэр байна?
-За байз? Том зулзага дугуйлантай, яг энэ хавьдаа хийвэл болж байна аа. Дундуур нь том зулзагаа тарах үед нь очоод авчихна. Хол бол жаахан тиймхэн байна аа.
-Ойлголоо, гэрийн чинь ойр хавьд гал тогоо зээлүүлэх газар хайна аа. Олчихоод эргээд залгая. Яг тэд дэх өдрийн тэр цагийг онгойлгож байгаарай, гуйж байна. 80 гарчихсан эмээгээр гуйлгаж бариад их эд ээ би чинь. Ккк
Үе үе ингэж бидний хэсэг хүмүүсийг цуглуулж, хоол унд болдог юм, эмээ минь. Би болон гэр бүлийнхэн минь монгол хоол хийнэ, эмээ болон бусад япон хүмүүс япон хоолоо хийнэ. Дараа нь буу халангаа идэж ууна.
Монгол явсан үеийнхээ хөгтэй явдлаас ярина, сайхан санагдсан зүйлсээ ярина, онцгүй санагдсан, бэрхшээлтэй санагдсан зүйлсээ ярина.
Манай гэр бүлийн улаан фен. Хань ижлийг минь эр хүн байж хоол сайн хийнэ, бууз хуушуур сайн чимхэнэ. Том зулзагыг минь хүүхэд юм байж бас л бууз хуушуур сайн чимхэнэ. Ногоо сайн арилгана. Хутга сайн барина гээд л магтаж гарна. Хэ хэ.
Би наана нь даруухан загнаад л
-Хүүе, энэ чинь монголд хэвийн үзэгдэл. Харин ч том зулзага гурил зуурч чадахгүй, том гурил элдэж чадахгүй, монголд бол өдий насны охидууд их сайн чаддаг зүйлийх нь нэг гээд л монголчуудаа магтана.
Эмээ мөчөөгөө өгөхгүй, цугласан япончуудад
-Та нар суралцах хэрэгтэй, манай япончууд сүүлийн үед ингэж гэр бүлээрээ ширээ тойрч хоол хийх нь багасаад, гэр бүлийн уур амьсгал, харилцаа хөндий хүйтэн болоод байгаа юмшд.
гэнэ.
За баахан оршил биччихлээ. Ямар хоол хийсэн, яасан ийсэн тухайгаа зураг хөрөгтэй оруулна аа.

Номын дуу
За энэ жил ажлын газар минь байгуулагдаад 25 жилтэйгээ золгож байгаа юм. Ойгоо угтаж нэгэн мундаг хүнийг урьж оролцуулан форум зохион байгуулав.
Би нь хагас staf-н үүрэгтэй, хагас сонсогчийн үүрэгтэй.
Энэ удаагийн мундаг хүнийг нэлээд хэдэн жилийн өмнө бас манайхан урьж лекц уншуулж байсан юм.
Тамура Таро гэдэг хүн. 1995 онд болсон Осака, Кобэ зэрэг газруудад болсон томоохон газар хөдлөлтийн үеэр оршин суугч гадаад иргэдэд зориулсан мэдээлэл түгээх үйл ажиллагаа өрнүүлж байсан нь өнөөгийн өөрийг нь болон сэтгэл санаа нэгт хүмүүстэй хамтран явуулах үйл ажиллагааных нь эхлэл болсон хүн. Тухайн үед 2 долоо хоногийн л хугацаатай гэсэн бодолтойгоор сайн дурын чанартай явуулсан үйл хэрэг нь юун хоёрхон долоо хоногт дуусах нь байтугай өдгөөг хүрээд 20-иод жилийн нүүр үзсэн байна.
За өнөөдөр олж сонссон, толгой дохин чагнан суусан зүйлээсээ ганц нэгийг хуваалцая.
Японд ирдэг гадаад иргэдэд хэрхэн туслах дэмжих тухай их яригддаг байсан бол өдгөө нэг талыг л барьсан тэдэнд л ганц туслаад байх биш, эргээд бид бас ямар нэгэн туслалцаа хүсэх, харилцан ойлголцон амьдрах, нэг ёсондоо оршин тогтнох.
За энэ бид бас ямар нэгэн туслалцаа хүсэх гэдэг нь тухайн мужид чинь, хотод чинь, хороонд чинь оршин сууж буй гадаад иргэнээ өөсрдийнхөө явуулдаг баяр ёслол, хот цэвэрлэгээ гэх мэт үйл ажиллагаандаа татан оролцуулах гэсэн утга бүхий болно. (Өчүүхэн миний ойлгосноор)
Богино хугацаагаар ирсэн гадаад иргэдийн сэтгэл ханамжийн талаар л яриад байх биш, удаан хугацаагаар ирсэн гадаад иргэдэд чиглэсэн бодлого баримталбал сайн. Жишээ нь япон хүнтэй суусан гадаад эхнэр, эсвэл нөхөр. Тэдний үр хүүхэд, ар гэрийнхнийг нийгэмшүүлэх. Ингэж чадвал тухайн гадаад хүмүүсийн нуугдмал авъяас билэг нээгдэн, гэнэт цоорон таны амьдарч бүс нутаг, тосгон хөгжин дэвжих болно. Тэгэхгүй бол дэлхий нийтээр хөгшрөлт маш хурдацтай явагдаж буй өнөө үед та бүгдийн амьдарч буй хөдөө нутаг тун удахгүй хэн ч амьдардаггүй зэлүүд нэгэн газар болох вий?
За би чинь одоо амьдарч буй хороондоо хэдэн хүн таних билээ? Тэдэнтэйгээ хэр зэрэг харьцаатай билээ? Хойшид нэг хэсэг хугацаанд эндээ амьдарахаар төлөвлөж байгаа юм чинь өөрийн болон өрөөлийн сайн сайханд тустай юу чадах билээ гэж бодсон шиг суув. Хэ хэ. Гавъяа байгуулдаггүй юм аа гэхэд гай болохгүйхэн шиг л амьдрая даа гэж сүүлд нь бодов. Жишээ нь хогоо яс ангилж хаяж байх, хааяа нэг зохиодог арга хэмжээнд нь түүртэлгүй оролцож байх, бас хааяадаа хар үүрээр босч гадаах цэцэрлэгийн өвсийг зулгаахад нь нойроо харамлалгүй босч оролцож байх гэх мэт. Энд чинь хур бороо ихтэй болохоор өвс ногоо ч хурлан ургана. Тэгээд л зулгаана шүү дээ. Цэвэрлэгээ гэж нэрлэчихээд өвс зулгаагаад байхаар гайхдаг байлаа анх. Хэ хэ.
За тэгээд, нэлээд урт материалтай ирсэн. Заваараа нэг харж шинэ үг хэллэг, санаа оноог нь харж суралцаад явна аа.
Өө тийм ирж монголынхаа хороо мороонд ажилла гэх хүн байх байх л даа. Би блогоороо дамжуулаад их л хөөрхөн санаа оноо өгөөд хэрэндээ л хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байгаа шүү. Хэ хэ. Гол нь хорооны ажилчид олж уншдаг эсэхт л хамаг учир оршмой...

Wednesday, November 18, 2015
Соёлын өдөр
Хотын харьяа бүх дунд сургуулийн сурагчдын хамтарсан соёлын өдөр гэж болдог юм байна.
Мужийнхаа хамгийн том улаан буланд өглөөнөөс авахуулаад л үдээс хойш дөрөв болтол ээлж ээлжээрээ урлагийн номер үзүүлдэг юм байна.
Нээлт, хаалтанд нь боловсролын газрын дарга гэх мэт мундаг улсууд үг хэлдэг юм байна. Сургууль бүр өөр өөрийн тэргүүний, чаддаг гэсэн зүйлээ тайлагнадаг юм байна. Жишээ нь нэг дунд сургуулийн сурагч англи хэлээр илтгэл тавьсан. Эх хэлээрээ ч илтгэл тавьдаг оюутан байна. Өөр нэг сургууль найрал дуу дуулсан.
Том зулзагын сургуулийн үлээвэр хөгжмийн дугуйлангийнхан хамгийн сүүлд хоёр ая тоглосон. Би нь ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Зөвхөн зулзагынхаа тоглолтыг л үзсэн. Хэ хэ. Бусад сурагчдын тоглолтыг үзээгүй ээ. Таван цаас нь хаа юм, ажлаа хийж байсан минь дээр биз дээ? Хямралтай үед. Хэ хэ.
Ирэх жил төгсөөд явах нэг сэнпай нь лимбэ хөгжмөөр муждаа номер нэг юм гэнэ. Энэ жил тэмцээн уралдаанд түрүүлсэн гэсэн.
Тоглосон хоёр аяных нь нэг нь их гоё цоглог ая байсан. Араши гэдэг хамтлагийн GUTS гэдэг дуу. Оруулах гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө хайж олоод сонсохыг бодоорой.
Энэ сар ч нэлээд хэдэн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн үзсэн сар байлаа.
12 сар ч удахгүй гарлаа даа. Гадуур ёолкны мод засагдаад, сэтгэл санааг минь гэгэлзүүлээд л.
Гэхдээ би нь үлдэж буй хагас бүтэн сайнд нь бүгдэд нь плантай. Хэ хэ. Дор бүр нь бичээд явамз.
Нээрээ нэг анзаарсан зүйл гэвэл иймэрхүү урлагийн номерт нь бүжиг гэсэн төрөл байхгүй. Бичихээ мартах гэж байна шд. Хэ хэ. Дан сургуулийнх нь урлагийн үзлэгт ч бүжгийн төрөл огт байгаагүй.
Муж бүр орон нутгийнхаа өвөрмөц онлогийг агуулсан бүжигтэй байдаг юм. Муж дотроо ч хэд хэдэн төрлийн бүжиг байна. Ихэвчлэн зун хурмаст тэнгэрээс хур бороо гуйсан. Нэг бол хурматс тэнгэрийг аргадсан, ургац арвин байхыг бэлгэдсэн гэх мэт агуулгатай бүжиг ихтэй. Өмсгөл нь ч өөр өөр. Гартаа шүхэр гэх мэт зүйлс барьж бүжиглэдэг ч бүс нутаг бий.
Хувцаслалт нь бүгд бүрэм хувцастайгаа тайзан дээр гарч бүжиглэсэн. Нүүр будалт энээ тэрээ бас байхгүй. Огт будаггүй ингэж урлагийн номер үзүүлэх, манайхны бүжгийн тэмцээн энээ тэрээ дээрдарвайтлаа будаад гарах хоёрын аль нь ч зүгээр юм? Хэлж мэдэхгүй л байна.
Нэг л зүйл хэлж чадна. Ар гэрийнхэнд нь нэг их чирэгдэл, хүндрэл болохгүй нь сайхан юм. Гол нь чанар. Тэртэй тэргүй ажлаасаа аргатай нэг нь цалинтай чөлөө аваад үзэхээр явна, зарим нэг нь цалингүй чөлөө авч үзэхээр очно гэх зэргээр хэрэндээ л зүтгэл гаргаж байгаа болохоор. Би нь бол цалингүй чөлөө аваад л явна, ажлын өдөр болдог арга хэмжээнд. Тэгэхээр сарын эцэст бодогддог цалин минь их бага шүү дээ. Японд ажиллаад л мөнгийг ёстой хүүлж өгдөг гэсэн ойлголттой хүмүүст цалингийнхаа тоог хэлэх юм бол итгэхгүй байх даа.
Нээрээ дараа японд ажил хийгээд мөнгө хүүлж чаддаг эсэх талаар бичнэ ээ? Хэ хэ.
Мужийнхаа хамгийн том улаан буланд өглөөнөөс авахуулаад л үдээс хойш дөрөв болтол ээлж ээлжээрээ урлагийн номер үзүүлдэг юм байна.
Нээлт, хаалтанд нь боловсролын газрын дарга гэх мэт мундаг улсууд үг хэлдэг юм байна. Сургууль бүр өөр өөрийн тэргүүний, чаддаг гэсэн зүйлээ тайлагнадаг юм байна. Жишээ нь нэг дунд сургуулийн сурагч англи хэлээр илтгэл тавьсан. Эх хэлээрээ ч илтгэл тавьдаг оюутан байна. Өөр нэг сургууль найрал дуу дуулсан.
Том зулзагын сургуулийн үлээвэр хөгжмийн дугуйлангийнхан хамгийн сүүлд хоёр ая тоглосон. Би нь ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Зөвхөн зулзагынхаа тоглолтыг л үзсэн. Хэ хэ. Бусад сурагчдын тоглолтыг үзээгүй ээ. Таван цаас нь хаа юм, ажлаа хийж байсан минь дээр биз дээ? Хямралтай үед. Хэ хэ.
Ирэх жил төгсөөд явах нэг сэнпай нь лимбэ хөгжмөөр муждаа номер нэг юм гэнэ. Энэ жил тэмцээн уралдаанд түрүүлсэн гэсэн.
Тоглосон хоёр аяных нь нэг нь их гоё цоглог ая байсан. Араши гэдэг хамтлагийн GUTS гэдэг дуу. Оруулах гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө хайж олоод сонсохыг бодоорой.
Энэ сар ч нэлээд хэдэн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн үзсэн сар байлаа.
12 сар ч удахгүй гарлаа даа. Гадуур ёолкны мод засагдаад, сэтгэл санааг минь гэгэлзүүлээд л.
Гэхдээ би нь үлдэж буй хагас бүтэн сайнд нь бүгдэд нь плантай. Хэ хэ. Дор бүр нь бичээд явамз.
Нээрээ нэг анзаарсан зүйл гэвэл иймэрхүү урлагийн номерт нь бүжиг гэсэн төрөл байхгүй. Бичихээ мартах гэж байна шд. Хэ хэ. Дан сургуулийнх нь урлагийн үзлэгт ч бүжгийн төрөл огт байгаагүй.
Муж бүр орон нутгийнхаа өвөрмөц онлогийг агуулсан бүжигтэй байдаг юм. Муж дотроо ч хэд хэдэн төрлийн бүжиг байна. Ихэвчлэн зун хурмаст тэнгэрээс хур бороо гуйсан. Нэг бол хурматс тэнгэрийг аргадсан, ургац арвин байхыг бэлгэдсэн гэх мэт агуулгатай бүжиг ихтэй. Өмсгөл нь ч өөр өөр. Гартаа шүхэр гэх мэт зүйлс барьж бүжиглэдэг ч бүс нутаг бий.
Хувцаслалт нь бүгд бүрэм хувцастайгаа тайзан дээр гарч бүжиглэсэн. Нүүр будалт энээ тэрээ бас байхгүй. Огт будаггүй ингэж урлагийн номер үзүүлэх, манайхны бүжгийн тэмцээн энээ тэрээ дээр
Нэг л зүйл хэлж чадна. Ар гэрийнхэнд нь нэг их чирэгдэл, хүндрэл болохгүй нь сайхан юм. Гол нь чанар. Тэртэй тэргүй ажлаасаа аргатай нэг нь цалинтай чөлөө аваад үзэхээр явна, зарим нэг нь цалингүй чөлөө авч үзэхээр очно гэх зэргээр хэрэндээ л зүтгэл гаргаж байгаа болохоор. Би нь бол цалингүй чөлөө аваад л явна, ажлын өдөр болдог арга хэмжээнд. Тэгэхээр сарын эцэст бодогддог цалин минь их бага шүү дээ. Японд ажиллаад л мөнгийг ёстой хүүлж өгдөг гэсэн ойлголттой хүмүүст цалингийнхаа тоог хэлэх юм бол итгэхгүй байх даа.
Нээрээ дараа японд ажил хийгээд мөнгө хүүлж чаддаг эсэх талаар бичнэ ээ? Хэ хэ.
Monday, November 16, 2015
Баяжихаа шахсан нь
Ажлын минь нэг хүүхэн дээрээс л надад хэлээд байсан юм. Тэнд тэгж хүмүүс өөрсдийн хийсэн гар урлалын зүйлсээ зардаг юм билээ гэж.
-Энэ удаад би талбайдаа тарьсан ногоогоо аваачиж зарна. Бас хажууд нь ганц нэг үсний боолт нэхэж зарна. Чи зарахгүй юм уу?
-Яг зарна гэхээр бас жаахан санаа зовоод байна л даа. Дээрээс нь ганцаараа.
-Энэ удаад хоёулаа цугтаа нэг лангуу түрээслээд зарж үзэх үү?
-Тэгье л дээ.
За тэгээд л оройд нэг үсний боолт нэхэж тавьдаг гэж байгаа. Нийт 12 ширхэг үсний боолт нэхсэн. Зарагдах болов уу гэж санаа бол байнга зовоостой шүү дээ.
Яг тэр өдөр бороотой. Хүн цөөхөн байж таараад. Ирсэн хүмүүс элдэв химийн гаралтай бодис хэрэглэлгүй тарьсан ногоо худалдаж авах гэж ирдэг хүмүүс байдаг юм байна.
Үсний боолт авна гэж ирэхгүй нь ойлгомжтой. Гэхдаа яг миний хажууд нэг лангуун дээр дандаа гар хийцний хүүхдийн хувцас зарж байсан. Ашгүй яг хажууд байсан тул баахан тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг зүйл болсонгүй.
Тэгээд хэдэн ширхэг боолт зарсан гэж бодож байна? Ганцханыг. Хэ хэ
Аавтайгаа хамт ирсэн нэг охин худалдаж авсан. Ягаан өнгийн боолт.
За энэ нэг орой бөөндсөн нь. Үүнээс гадна бор өнгийнх бас байгаа. Ягаан боолт гурвыг нэхсэнээс нэгийг нь зарсан. Амжилттай байна уу? Хэ хэ. Ямартай ч резинийхээ мөнгийг эргүүлж олсон.
Үлдсэн арван нэгийгээ бас нэг арга хэмжээнд зарж үзнэ. Дээрээс нь дахин ганц нэг ягаан боолт нэмж нэхээд. Бага насны охид бол ягаан өнгийг л сонирхох юм билээ.
Том зулзага бас ирэх хавар төгсөх дугуйлангийнхаа сэнпай нарт бэлэглэх гэсэн юм, ээж ээ. Та надад нэлээдийг нэхээд өг тэгэх үү? гэж хамгийн хөөрхөн дээрээ тавьж байгаад л гуйгаад байгаа. Би нь жаахан үнэд ороод л байж байна.
Жич: сэнпай-дээд ангийн ах эгч нарыг хэлнэ.

Friday, November 13, 2015
Бага зулзагын атаархал
Манай энэ бага гэж заримдаа нээх эгдүүтэй зүйл ярих юм.
Саяхан атаархаж явдаг нэг зүйлийг нь олоод. Юу гээч?
Хань ижил бид хоёрыг жаахан л ойрхон зөрөх юм бол л хачин жигтэй хараад л, битгий үерхээд бай, хол байцгаа хоорондоо гэдэг байхгүй юу. Хэ хэ
Тэврэлдэхээр хар хурдаараа гүйж ирж тэврүүлээд л. Гурвуулаа зэрэг тэврэлддэг юм.
Тэгээд л бага зулзагыгаа хараагүй байхад нь гялс үнэсэлцэж энэ тэр. Ха ха
Тэгсэн нэг өдөр үнсэлцэж байгаад гардуулааский. Бага зулзага харчихаад учиргүй уйлаад л унав. Аргадаад л сүйд боллоо аав нь. Тэгсэн ярьж байна аа хоорондоо.
-Үр зулзага минь ээ, ээж ав хоёр нь үнсэлцэх чинь сайны ёр байхгүй юу даа. Хоорондоо эвтэй найртай байна гэсэн үг.
-Би тэгээд яах юм болж байна? Та хоёрыг үнсэлцэхээр миний атаархал төрөөд байдаг юм.
-Яагаад? Охиноо гэсэн үнсдэг биз дээ, ээж аав хоёр нь?
-Тэгсэн ч гэсэн атаархаад байдаг байхгүй юу даа.
Гал тогоондоо сонсоод сууж байсан би нь татаж унав. Эмээ өвөөд нь хэлсэн бас л татаад унав. Хэ хэ
За ингээд бага зулзагаа атаархуулан байж үнсэлцэхээ болихоос. Хэ хэ. Нууцаар л хү ха гэж үнсэлцээд л явж байя даа гэж.

Wednesday, November 11, 2015
Тогоруу ба оймс
Энэ долоо хоног хувь, хувьсгалын ажил гэж гар урлалаар занималдсан долоо хоног байлаа.
Ажил дээрээ баахан тогоруу нугалж хийв. Учир нь энэ сарын сүүлээр манайхан нэг арга хэмжээ зохиох юм. Тэрний сурталчилгаа самбар дээр энх тайвныг бэлэгдэж цаасан тогоруу чимэх юм.
Хувийн гар урлал гэхээр, оймс, хэдэн ширхэг үсний боолт нэхэв. Цайныхаа цагийг хүртэл ашиглаж нэхэв. Хэ хэ. Учир нь цаг жаахан давчуу байсан тул.
Оймс ч яахав эзэнтэй, энэ сард уулзаж учрах хүний минь тоо ихдээд, тэр бүр уулзаад байж чадахгүй хүмүүстээ яг улирал нь эхэлж байгаа болохоор оймс нэхээд бэлэглэчих санаатай. За энэ ягааныг нь том зулзагатаа нэхэв.
-Та дандаа л оймс нэхдэг байж, охиндоо нэхэж өгдөггүй гэж хошуугаа цорвойлгож байгаад том зулзага янаг ягаан оймстой болсондоо баяртай байна.
Харин бага зулзага атаархлын нүдээр хараастай.
-Гоё юм аа, хөөрхөн юм аа, надад таарах нуу?
гэж углаж үзсэн. Хэ хэ. Харваас таарахгүй оймсыг.
Жаахан томдуулж нэхсэн. Эд чинь цагаар өсдөг болохоор, ирэх жил аягүй бол багадчихлаа гээд явж мэднэ. Тэгээд ч дотор нь оймс, тирко гээд өмсөхөөр яг л болно.
Нээрээ бага зулзагын атаархдаг зүйлийг дараа бичнэ ээ, марталгүй. Нээх хөөрхөн. Бодохоор л инээд хүрээд байгаа. Хэ хэ.
Ажил дээрээ баахан тогоруу нугалж хийв. Учир нь энэ сарын сүүлээр манайхан нэг арга хэмжээ зохиох юм. Тэрний сурталчилгаа самбар дээр энх тайвныг бэлэгдэж цаасан тогоруу чимэх юм.
![]() |
| Өнгө өнгийн л тогоруу хийв. Ялгарч харагдуулахын тулд тод өнгөөр хийсэн. |
![]() |
| Далавчийг нь дэлгэхээр ийм тогоруу болно. |
Оймс ч яахав эзэнтэй, энэ сард уулзаж учрах хүний минь тоо ихдээд, тэр бүр уулзаад байж чадахгүй хүмүүстээ яг улирал нь эхэлж байгаа болохоор оймс нэхээд бэлэглэчих санаатай. За энэ ягааныг нь том зулзагатаа нэхэв.
-Та дандаа л оймс нэхдэг байж, охиндоо нэхэж өгдөггүй гэж хошуугаа цорвойлгож байгаад том зулзага янаг ягаан оймстой болсондоо баяртай байна.
Харин бага зулзага атаархлын нүдээр хараастай.
-Гоё юм аа, хөөрхөн юм аа, надад таарах нуу?
гэж углаж үзсэн. Хэ хэ. Харваас таарахгүй оймсыг.
Жаахан томдуулж нэхсэн. Эд чинь цагаар өсдөг болохоор, ирэх жил аягүй бол багадчихлаа гээд явж мэднэ. Тэгээд ч дотор нь оймс, тирко гээд өмсөхөөр яг л болно.
Нээрээ бага зулзагын атаархдаг зүйлийг дараа бичнэ ээ, марталгүй. Нээх хөөрхөн. Бодохоор л инээд хүрээд байгаа. Хэ хэ.
Tuesday, November 10, 2015
Хүндэтгэлийн хэллэг
За энэ хүндэтгэлийн хэллэггийг сайн хэрэглэж байж л сурах эд. Өөрийн болготлоо маш их алдана. Түүндээ гутарна, заримдаа алдаагаа санаад инээд хүрнэ. Ер нь л ярвигтай зүйлийн нэг дээ.
Хааяа ингэж амархан бөгөөд ойлгомжтой сурах бичиг уншиж байх зүгээр юм байна. Яг ч сурах бичиг биш юм аа. Манга хэлбэрээр бичигдсэн, дажгүй санагдав. Ойрд манга-г тойрч гүйлгүй барьж аваад байгаа. Гэхдээ тэр алдартай гэсэн манга-нуудыг нь уншиж амжаагүй ээ.
Япон хүндээ зориулж бичигдсэн байсан л даа. Гэсэн хэдий ч япон хэл сонирхон сурч буй гадаад хүмүүст ч ойлгомжтой санагдсан.
Телевизийн хөтлөгч, од зэрэг хүмүүс бас л их алдаж ярьдаг гэсэн байна. Нэг дор хэтрүүлж хэлэх нь их байдаг гэнэ. Дараа сайн тогтоож сонсож үзнэ ээ. Хүмүүсийн хэлний алдааг олж сонсох ч юм билүү? Хэ хэ.
За за өөрийгөө л хичээсэн нь дээр байх даа би ч.
Жишээ оруулах гэсэн залхуу хүрэв.
Хүндэтгэлийн хэллэг хэрэглэхгүй бол ёс алдсанд тооцогдох тохиолдол байна. Жишээ нь хурим, оршуулгын ёслол, төрсөн өдөр, ямар нэгэн баярт үйл явдал зэрэгт тохирсоон хүндэтгэлийн хэллэг хэлээд сурчихвал таныг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Өөрөө ч ичгэвтэр байдалд орохгүй гэх мэтээр ойгломжтой гэгч нь тайлбарласан байсан. Гол нь цээжлэх л үлдсэн. Хэ хэ.
За тэгээд тэр бүр хэрэглээд байхгүй тул хоолтойгоо холиод идчих нь их дээ. Яадаг юм байгаам?

Monday, November 09, 2015
Ажлын газрынхан 2
Гадаад ажилчид.
1. Америк залуу. Долоо хоногт нэг л өдөр ажиллана. Барагтай бол дуугардаггүй. Юм асуувал л дуугарна. Англи хэлний багш хийдэг юм, нэг дээд сургуульд. Багш хүн чинь дуу шуутай байдаг даа. Манай энэ байхгүй ээ. Бас асуулт асуухаар нээх сонин өнгө аястай хариулдаг учраас манайхан тэр бүр халдаж зүрхлэхгүй.
2. Хятад 1. Японд их удаж байгаа. Их яриа. Япон хэлний дуудлага жаахан өвөрмөц. Заримдаа хэлсэн үгийг нь андуурах гээд байдаг юм. Гэхдээ дасаж байна лээ. Хэ хэ.
3. Хятад 2. За яг энэ местэнд хүмүүс их солигдоно. Өмнө нь нэг Тайвань хүүхэн ажиллаж байгаад түр нутаг буцсан. Дараагаар нь нэг өвөр монгол хүүхэн байж байгаад өөр муж руу ажилд орохоор явчихсан. Гэм нь монголоор ярьж чадахгүй. Элдэв арга хэмжээнд дээлтэй бүжиглэнэ. Туранхай гэгч нь хүүхэн байсан юм. Яг одоо нэг хятад хүүхэн ажиллаж байна. Их түргэн шулганаж ярина. Бас их дуугай талдаа. Нэг сүрхий нь талх нарийн боов их хийнэ. Энэ чиглэлээр сурч байсан гэсэн байх аа. Өөрөө хийсэн гээд л авчирч тараагаад л байдаг юм. Энэ хятад, тайвань хүүхнүүд гал тогооны ажилд их дуртай юм билээ. Байсгээд л сонин сонин хоол хийж бидэнд амсуулдаг юм. Амсчихаад л эд нар шиг гоё гоё хоол хийдэг, нарийн боов хийдэг болох юмсан гэж хааяа мөрөөддөг гэж байгаа.
4. Япон. Гадаад нөхөртэй. Хэ хэ. Саяхан нэрээ өөрчилсөн. Нөхрийнхөө нутгийн хэлний нэг нэрийг сонгон авч, одоо бид тэр гадаад нэрээр нь дууддаг. Тэр гадааддаа 2 жил ажиллахдаа нөхөртэйгөө танилцаад суусан. Удахгүй бүр тэнд очиж амьдрах юм гэсэн. Нэг охинтой, тэр нь хачин хөөрхөн. Нүд хөмсөг гэж үзэсгэлэн төгөлдөр. Бага зулзагатайгаа хааяа тоглуулдаг юм.
5. Би. Хоёр охинтой, нэг нөхөртэй. Хэ хэ. Надаас үлгэр дуурайлал авдаг зүйл бараг байхгүй байх аа, эд нарт бол. Ккк. Зүгээр л улсынхаа нэрийг нэг их хөөдөхгүй байх гэж хичээж яваа жирийн л нэгэн монгол бүсгүй.
Ийм л цөөхүүлээ хэрнээ дор бүрнээ л ажил ихтэй улс даа бид чинь.

Saturday, November 07, 2015
Хөгжөөнт боулинг
Бас л уламжлалт бичлэг.
Гэснээс энэ жилийн хорооны зугаалгандаа явж амжихгүй тул зугаалганы тухай уламжлалт бичлэгээ бичиж чадахгүй шүү. Хэ хэ
Томчууд, бага сургуулийн хүүхдүүд хоёр үе тоглосон. Цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг л үе тоглосон.
Энэ хүмүүс их мундаг тоглох юм өө. Нэг өнхрүүлэлтээр л бүгдийг унагаад байх юм. Бага зулзага нэг удаа бүгдийг унагаж, би хоёр ч удаа страйк буюу бүгдийг унагав. Урамтай юм билээ. Хэ хэ.
Хөгжөөнт гэсэн болохоор нь бага зулзага бид хоёр л хөгжилдөн тоглов. Түрүүлэх барих ойлголт байсангүй. Тэмцээний сүүлд аваргаа шалгаруулж байр эзлүүлсэн.
Оролцсон хүүхэд бүр нэг дэвтэр, нэг балын харандаагаар шагнуулсан. Мөн эхэнд нь хүүхэд бүрт ундаа, амттан өгсөн. Томчуудад цай өгсөн.
Байр эзлүүлээд дуусахад хүн бүрт нэг нэг цай эсвэл кофе, 2 ширхэг амтат талх тараасан.
За баахан идсэн ууснаа л бичих шив дээ.
Гэхдээ иймэрхүү идэж уух юм үнэгүй тараадаг арга хэмжээнд оршин суугчид ихээр оролцдог юм билээ. Чухал чухал хүн уриад л лекц сонсох гэх мэт арга хэмжээнд тэр бүр хүмүүс оролцох нь бага байдаг учраас л ямар нэгэн арга хэмжээнд адаглаад ундаа, цай тараадаг байх гэж бодсон.
Түрүү жил хань ижил баян ходоод болоод ном худалдаж авах эрхийн бичгээр шагнуулж байсан юм. Бага зулзагаа баян ходоод болоосой гэж битүүхэндээ горьдоод байсан чинь байдаггүй ээ. Хэ хэ. Шуналтай байна уу?

Friday, November 06, 2015
Илбэт цурхай
Илбэт цурхайн тушаалаар
Емеля миний хүслээр
Гээд л уншдаг байсан хүмүүс хэр их байна даа. Номын санд санаандгүй таараад, олзуурхан, зээлж уншив.
Цурхай гэдэг үгийг японоор нь мэдэж авав. Хэ хэ.
Бас л аймаар залхуу байсан байна шүү. Энэ Емеля. Бүх юм аа цурхайн шидээр бүтээчихээд л сууж байдаг, адаг сүүлд нь баяжаад л. Гүнжтэй суугаад л. Хэ хэ.
Гэхдээ л хөөрхөн ном байлаа. Бага зулзага л баясаад петка? гэж юу вэ гэсэн. Хэ хэ. Пийшин гэдгийг тэр чигээр нь орос хэлээр нь галиглаад бичсэн байсан юм. Пийшин гэж зааж өглөө.
Зээлсэн номон дотор бас нэг орос ардын үлгэр байсан. Уншчихаад дараа нь зураг оруулна аа.

Tuesday, November 03, 2015
Амьдаар нь харав
Энэ хөгжмийг.
Зээлж ирж болдог гэнэ. Гэм нь гэртээ үлээхээр жаахан хэцүү. Учир нь хавь ойрын хөрш айлууд дараа нь гомдол мэдүүлээд давхичихна шүү дээ. Манайхан паараа нүддэг шиг. Манай доод айл нүдэхээр ээж минь халбага, сэрээ аль нэгээр нь эргүүлээд л нүддэг байж билээ. Хэ хэ. Энд чинь одоо паар гэж байх биш. Шууд л хаалга нүдээд ороод ирэх байх даа. Үгүй ээ, тэгэхгүй юм байна. Байр хариуцдаг үл хөдлөх лүү утасдаад, тэндээс бидэн лүү утасдана. Яг хэн гомдол гаргасан тухай бол хэлэхгүй шүү дээ. Хавь ойрынхон чинь л гэж хэлнэ. Яг хэн гомдол гаргасан гэдгийг нь мэдчихвэл дараа нь тэр хүнтэйгээ таарвал хэцүүхэн зүйл болно оо доо. Ккк
За тэр ч яахав.
Ийм учир шалтгааны улмаас бид хажуугийн голын эрэг дээр очиж үлээв. Хэ хэ. Тэнд хүмүүс алхана, гүйнэ, радио асааж байгаад л дасгал хийнэ гээд л чөлөөтэй. Том зулзага сургуулилалтаа хийж, бага зулзага бид хоёр хорхой шавьж харж баяссан шиг ээ л хоёр цаг хэртэй болов.
Нэг хөгжилтэй нь
Үдээс хойш нэг хүнтэй уулзах ажилтай байсан тул хөгжмөө цүнхлээд машин луугаа явав аа. Тэгсэн ард том зулзагын ёхххх гэсэн дуу хадаад л явчихав. Үдээсэндээ тээглэж унаад. Хөгжим нь тэрүүхэнд үсрээский. Охины өвдөг шалбарааский. Тирко урагдааский.
Охин би ч яахав хөгжим гэсээр онгойлгоод үзсэн чинь гайгүй ээ, өнөөх нь. Аргагүй хамгаалалтын цүнхтэй тулдаа эвдэрч барьсангүй. Хөгжим гайгүй байгааг мэдсэн улс чинь сая л охиныхоо өвдгийг харлаа шд. Ёооё, аймаар шалбарчихсан байсан. Охин ч гэнэт өвдсөнөө санаж ёолов. Тэгснээ бас хайран тирко, хамгийн аятайхан нь байсан юмсан л гэсэн. Орой өвөөд нь хэлсэн чинь
-Миний охин, нэг муу хөгжмөөс дор болчихов уу?
-Эвдэрчихвэл төлж өгөх хэрэг гарна шүү дээ. Чамгүй үнэтэй эд байх чинь билээ.
Би бас мөчөөгөө өгөхгүй байна аа тэнд. Ха ха
За тэгээд өөрөө бүдрээд уначихсан том зулзагатаа нэг тирко авч өгөх өртэй хоцрох шив дээ. Ккк
Нээрээ үлээж үзэв. Дуу гарахгүй байсан. Бас тусгай арга барил байх шиг байна. Тэгсэн бага зулзага үлээгээд дуугаргаад байх юм. Сонин.

Monday, November 02, 2015
Урлагийн үзлэг
За уламжлалт бичлэг.
За ёстой жинхэнэ утгаараа урлагийн үзлэг болсон. Өглөө биднийг гарах гэсээр байгаад л хамгийн эртдээ 9:30-д очиход аль хэдийн хүмүүс цуглаад суудлаа эзэлсэн байсан. Хэ хэ. Эд ер нь их эртэч улс аа. Гайхаад байдаг юм. Гэхдээ яахав гайгүй суудал олж суусаан суусан.
Соёлын танхимынхаа хамгийн том зааланд урлагийн үзлэг нь болов шд. Мундаг мундаг. 1-р давхарт уригдсан зочид, сурагчид л орж суух эрхтэй. Эцэг эхүүд 2, 3 давхраас үзнэ. Харин ч зүгээр санагдсан. Зураг хөрөг авахад.
Эрхлэгч багш нь баахан айлдвар айлдаж байгаад л яваад орчихсон. Учир нь хөтлөгч зэргээ бүгдийг сурагчид өөрсдөө хийгээд явна. Тайзан дээр гарах, буух, байраа эзлэх зэргийг багшийн зүгээс ганц ч үг а гэхгүй. Бүгд л сурагчид эртнээс хэлэлцэж бэлдсэнээрээ хийцгээнэ. Аргагүй дээ. Бүр цэцэрлэгээс нь авахуулаад хагас цэрэгжүүлэлтээр явчихдаг улс. Тайзан дээр гарах, буух, байраа эзлэхэд нэг ч илүү хөдөлгөөн байхгүй.
Яг л эхлэнэ гэсэн 9:40-дөө эхлэв. Нээж захирал багш үг хэлсэн. 3 сурагч эх хэлээрээ зохион бичлэг уншив. Дараагаар нь 2 сурагч англи хэлээр зохион бичлэгээ уншив.
Том зулзагын хөгжмийн дугуйлан тайлангаа тавив. 3 ая тоглосны дараа цугласан олон дахиулна гэж алга ташсаар байгаад дахин нэг ая тоглов. Эхэндээ сагсан бөмбөг гэх мэт спортын дугуйланд оруулах сонирхолтой байсан аав нь бага багаар энэ үлээвэр хөгжмийн дугуйланд дуртай болж байгаа. Хэ хэ. Мундаг хөгжимдөөд байхаар одоо аргагүй байх даа. Их үнэнч зүтгэх юм, энэ япон хүмүүс.
Багш, эцэг эхийн хэсэг бүлэг хүмүүс найрал дуулав. Бас л сүрхий дуулж байна лээ. Захирал багш нь удирдаач хийсэн.
За тэгээд анги ангиараа найрал дуулсан. Алт, мөнгө, хүрэл байр эзлүүлсэн.
Зохион байгуулалт бол өөлөх зүйлгүй. Үүдэнд эцэг эхийн зөвлөлийн хариуцсан хүмүүс анги ангиар нь нэрийг нь бичсэн цаасан дээрх хүүхдийнх нь нэрний ард хэдүүлээ ирснийг нь асууж тоог нь бичүүлж байсан. Бодвол хүрэлцэн ирсэн хүмүүсийн тоог гаргах гэж байх.
Мөн үүдэнд ангиасаа шалгарсан сурагчдын бүтээлийг дэлгэсэн байв. Том зулзагын бүтээл байсан уу? байсан. Нэг биш нэлээд хэд. Хэ хэ. Хамар бол дээш сөхөгдөөд л явчихаж байгаа юм. Ккк
Цугласан олон тэр том заланд бас их хариуцлагатайгаар үзнэ. Ууж идэх зүйл хориотой. Зураг авахдаа спичкийг нь унтраана. Гар утасны дуу нэг ч хангинахгүй. Учир нь сурагчид анхааруулж хэлсэн тул. Утсаа унтраах, нэг бол дуугүй дээр нь тавихыг хүсье гээд л. Бас яг тогололтын үеэр орж гарах хориотой. Нэг ая дуусаад дараагийн ая эхлэх хоорондын хэдхэн секунд, минутын хооронд л орж гарч болно.
За энэ зураг бол багш, эцэг эхийн найрал дуу. Хувцаслалт чөлөөтэй байсан. Гол нь дуулж буй дууных нь өнгө аяс, чанартаа л юм шиг байна лээ.
Зэ энэ бол том зулзагын үлээвэр хөгжмийн дугуйлангийнхан. Тоглож буй аяных нь нэг тийм хөгжилтэй, цоглог хэсэг дээр заалны дээрх гэрэлтүүлэг цацраад л гоё юм билээ. Үзэгчид хөөх хаах болж сэтгэл нь дагаж хөөрөөд л. Бага зулзагат их сонирхолтой байсан. Хэ хэ.
Сурагчид бүгд дүрэмт хувцастайгаа. Ер нь энэ дүрэмт хувцас их л олон зүйл дээр хаалт болдог юм билээ. Ашгүй ашгүй, үнэтэй авсны хэрэг гараад. Хэ хэ.
Дунд нь үдийн хоолны цаг болоход сурагчид болохоор гэрээсээ бэлдэж авч ирсэн хоолоо анги ангиараа сууж байгаад идсэн. Эцэг эхүүд гарч, энд тэнд л хооллосон байх. Ойрхон зарим нь харьдаг гэсэн.
Ямартай ч өдөржингөө л суулаа. Бага зулзага мэдээж сүүлдээ уйдаад ирсэн. Яг хажууд нь байдаг номын сан орж, зурагт ном уншиж өгч саатуулав. Бас бага зулзага каарт нээлгэв. 10 ном зээлэв. Дотор нь багадаа уншдаг байсан орос ардын үлгэртэй ном байгаа. Дараа уншчихаад, зургийг нь оруулна аа. Хэ хэ.

Sunday, November 01, 2015
11 сарын мэнд
Намар дуусах гээд байдаг энд. 11 сар гарчихлаа. Ажил ихтэй л байх бололтой.
Маргааш том зулзагын сургуулийн урлагийн үзлэг. Бага сургуулийнхаас ялгаатай зүйл мэдээж их байх байх. Сонин хачин санагдсанаа блогтоо бичнэ ээ. Лав л энэ зураг дээрх шилэн байшин болох мужийн соёлын төвд өглөөнөөс авахуулаад 15 цаг хүртэл л болох юм билээ. Тусгай хөтөлбөр нь ирсэн. Эрт очиж суудал авахгүй бол гэж яриад байгаа. Гарах гэсээр байтал аятайхан суудалгүй л хоцрох үе байна аа байна. Хэ хэ
Нэг бага сургууль очих ажилтай. Жаахан зайтай хотод. Гоц гойд хүсэлт ирээгүй тул, ярьдагаа яриад л, тоглодгоо тоглоно доо.
Хорооны иргэдийн хөгжөөнт боулингийн тэмцээнтэй. Бага зулзага бид хоёр л оролцоно. Хоёр том маань ажил албатай, юун хөгжөөнт тэмцээн гэсэн. Хэ хэ
Сарын эцэст нэг арга хэмжээнд боорцог хийж зарна. Түрүү жил өнжсөн тул ямаршуу болох бол гэж санаа зовоостой. Таньдаг өвөө эмээ нартаа хэл дуулгаад ирж худалдаж ав гэж шахна даа. Ккк
Өө тийм, шавийн найз монгол хүүхэн ирнэ гэсэн. Багштайгаа танилцуулна гэсэн. Тэгээ тэг л гэлээ. Ккк. Шавь орж гарч танилцуулах хөтөлбөрөө үзүүлээд санаа оноо хүсэхээр нь найрсаг гэгч нь юүхэв хүн чинь буу халангаа зөндөө л зүйл ярилцлаа.
Та нартаа бас шинэ сардаа амжилтаар дүүрэн байхыг хүсье.

Subscribe to:
Posts (Atom)