Найзуудаасаа авсан бэлэгнүүдээсээ танилцуулна аа. Учир нь ихэд таалагдаад байгаам.
Бага охины бэлэг.
Дагаж дуулж байна. Мэдээж үгнүүдээ тод хэлэхгүй ч ямар ч байсан монгол хэлээ сонсоод байна гэдэг их учиртай.
Гацуурхан-гацоохн
Нааш ир-наа ир
Биш ээ-шээ
Яагаад-яаад
гэх мэтчилэн үгийн сүүлийн авиаг л хэлээд байна. Яваандаа бүгдийг нь хэлдэг болно байх. Хүүхэд хурдан юм чинь тээ найзууд аа...
Thursday, May 09, 2013
Friday, April 26, 2013
Гоё
Монголоос найзууд ирнэ. Өнөөдөр орой манайд ирнэ. Хань ижил тосно. Би нь гэрээ цэвэрлээд хүлээнэ. Хэ хэ.
Далимдууд тоосоо гөвж байна гэсэн дүүдээ шоолуулсан.
Өөрсдийн цаг заваа харж байгаад баруун япондоо гайгүй гэсэн хэд хэдэн газраар дагуулж явна. Дараа явсан газрын зураг хөрөг оруулна аа.
Хамгийн гоё нь захьсан бэлгээ тэсэн ядан хүлээж байгаа ккк. Юу захьсанаа бас зургийг нь оруулчихаа мэднэ ээ. Түүнд минь хамгаас илүү атаархах хүн бол миний аав. Зун авах гэж гэж байгаад больчихсон юм. 2-лаа бага зэрэг гадарлах юм чинь, дараа нэг боломж гарвал гээд.
Ямар хоолоор дайлахаа мэдэхгүй л байна. Тээр жилийх шиг шорвог буузаар дайлж энэ тэр. Гэхдээ энэ удаад монголоос ирж байгаа тул аль болох япон хоолоор гэж бодоод байгаа хэрнээ өөрөө хийхдээ тун маруухан гэж байгаа. Ямар ч байсан будаагаа агшаагаад л...
Өөрийн дарсан дарсаараа дайлна, тэр мэдээж. Үүнийг сонсвол дарснаас минь "амсаж" байсан найзуудын арааны шүлс шууд асгарна, би мэдэж байна аа хэ хэ.
За дараагийн бичлэг сонин ихтэй байх юм шиг байна түр bye

Thursday, April 25, 2013
Эрлийзийн тухай түгээмэл ойлголт
За энэ яг одоо уншиж буй ном. Эрлийз хүмүүсийн тухай нийтэд түгсэн ойлголт нь үнэн зөв эсэх талаар бичсэн. Энд гэхдээ америк-япон, ёвроп-японы эрлийзийн тухай өгүүлнэ. Би ч бас зурагтаар гардаг хөөрхөн, мундаг эрлийзийн тухай төсөөлдөг байлаа шүү дээ. Хэ хэ. Чадвал нэг эрлийз хөөрхөн охинтой болчихвол ухааны юм боддог байлаа жаахандаа ккк. Одоо бол мэдээж тэгж бодохгүй шүү нөхдөө, буруугаар ойлгов доо... За марзаганах ч яахав.
Нийтэд түгсэн ойлголтын хувьд яахав мэдээж тун цөөн тооны тийм супер хүмүүс байдаг гэнэ. Баян, царайлаг, 2 ба түүнээс дээш унаган хэлтэй гээд л. Япончууд эрлийз гэхээр л англи хэл мэдэг үү? Ээж аав нь хаана яаж танилцсан бэ гэж асуудаг гэнэ. Цаад санаа нь бол хайр дурлалын сэтгэл хөдөлгөсөн түүх сонсохыг хүсдэг гэнэ хэхэ.
Уг номонд эрлийзийг 4 ангилж. 1. Мөрөөдлийн: үзэсгэлэнтэй, царайлаг. олон хэлтэй. 2. Зөвхөн царайлаг: олон хэл мэддэггүй. 3. зөвхөн олон хэлтэй: царайлаг бус. 4. Харамсалтай: нүүр царай болон хэлний төвшин доогуур.
Энд ер нь эрлийз гэхээр суперээр төсөөлдөг, монголд бол арай л өөр ойлглттой доо тэ. Гэхдээ бас хаанахтай гэдгээрээ чухал байх л да.
Мөн сүүлийн үед эрлийзийг half гэлгүйгээр double гэж байх нь зөв гээд байгаа юм билээ. Аль нь зөв эсэхийг бүү мэд.

Sunday, April 14, 2013
Зургаар тайлбарлаад явчихъя
Япон айлууд хашаандаа, үүдэндээ цэцэг их тарьдаг юм. Бас янз бүрийн тоглоом тавьсан байх нь их. Талбай томтой, багатай байх нь ер хамаагүй, яаж ийгээд л цэцэг эсвэл мод тарьчихнаа. Ээж минь ирээд явахдаа зургийг нь их авсан. Хариад хашаагаа гоёх юм гэсэн. Манай хашаа тэндээ л гоё хашааны тоонд орно. Гэм нь хашаанаас гараа бол аймар дөө. Ээж аав 2тоо хэллээ. Ойр хавийнхаа хөрштэйгөө танилцаад энэ хавийн чулуугаа янзлаад гоё гоё цэцэг тарихыг бодоорой...
Аниа дүү 2 нэг цаасан дээр эвтэй найрамдалтайгаар зураг зурсан нь. Бага зулзагаасаа юу зурж байгаа юм бэ? гэсэн чинь Тонари но Тоторо гэдэг хүүхэлдэй кинонд гардаг хав хар хөө гэсэн. Жинхнээсээ тийм хөө байдаг шд нээрээ японд. Кинон дээрх шиг өнхрөөд байхгүй ч жаахан гар хүрээгүй удсан газар тийм тас хар болчихсон байдаг юм. Ер нь энд тоос гээч юм чинь жинхэнэ утгаараа оршин тогтноно. Чийгтэйн шинж тэмдэг. Чийглэг байх нь сайн ч талтай, муу ч талтай. Одоо ч дасдаггүй зүйл их л байдаг юм. Жишээ нь аалз тороо татчихна. Эхэндээ чийгнээс хамгаалдаг зүйл аваад тавьчихдаг гэж мэдэхгүй хувцас хунар, идэж уух зүйлээ хөгзрүүлээд л...
Утсаараа авсан зурагнаас оруулаад бичиж байсан бага зулзага утас булааж авсан тул 2хон зураг л оруулав лол.

Friday, April 12, 2013
Хүүхдийн дуу
Бага зулзага дуулдаг дуунаас оруулж байна аа.
Агуулга нь том модны доор чи бид 2 найрсагхан тоглоноо гэсэн утгатай.
Күри (栗)гэдэг модыг туулайн бөөр гэж орчуулсан байсан.

Thursday, April 11, 2013
За ямар байна?
Энэ өнөө нэхэж сурсан зүүлт. Яг иймийг ягаан өнгөөр 10-аадыг нэхээд хүмүүст бэлэглэсэн. Зүүх эсэх нь эргэлзээтэй ч хэхэ. Хажуугийн хүмүүст галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л ямар ч утгагүй мэт санагддаг юм шиг байгаан. Хэ хэ. Нэхэж буй наддаа үнэн кайфтай гэж юүхэв ккк. Яг ингэж кайф авдаг нэг зүйлтэй болмоор байна, тэр нь юу вэ гэвэл гэртээ янз бүрийн амттан хийж сурах. Бялуунаас эхлээд л, хүний хийснийг л амтархан идээд байна уу гэхээс. Том минь
-Ээж ээ та хий л дээ?
-За тэгж байгаад хийж өгнө өө.
гэж ярилцсаар хэдэн жил ч болов.
Гамбир, боорцгоо ч яахав хийчихээд байдаг юм. Онгод орвол шүү дээ. Гадуур зарагддаг амттангуудыг хийж сурмаар байгаан, нэг нартай сайхан өдөр онгод минь бууж ирэх байх аа гэсэн. Хэ хэ

Wednesday, April 10, 2013
Шавь нартайгаа
нэг өдөр өдрийн хоол идэнгээ буу халаад. Тэд минь багшийгаа дайлж коко авсан нь хэхэ. Ойрд гэхдээ бүгд тус тусдаа завгүй, хичээллээгүй ээ. Хэдэн үсэг, үгээ хоолтойгоо холиод идчихсэн байх ккк
Багшид бас буруу байгаа л даа, хэт зөөлөн. Ажил амьдралд нь тэр бүр шаардлагатай бус, сонирхол нь юм болохоор шахаад яахав гэж бодоод. Ачаалал нь ихэсчихвэл монгол хэлийг тоохоо больчихно шүү дээ.
Япон хоол оо гэж, дуртай зүйлийн минь нэг... Гэртээ тэр бүр хийж идээд байдаггүй болохоор гадуур хооллохдоо иймэрхүү хоол идэх сонирхолтой. Гэм нь жаахан үнэтэй хэхэ. Шавь нарыхаа тоог өсгөхөөс хэхэ.

Tuesday, April 09, 2013
Шүдний үзлэг
2 ой хүрээд хүүхэд сайн хазаж идэж сурдаг тул төрөл бүрийн л зүйл идэж эхэлдэг. Тэр үеэс хойш хүүхдийн шүдний асуудал эхэлдэг гэнэ. Ой 6 сарын үзлэгээр хорхойтой шүдтэй хүүхдийн хувь 1,5 байдаг бол 3 насны үзлэгээр 17,7 хувь болж нэмэгддэг гэнэ. Тэгэхээр зөвлөгөө өгөх зорилгоор үзлэгт хамруулдаг. Шүдэнд нь хорхойтохоос сэргийлж фтор түрхэж өгдөг юм байна. Үзлэгт хамрагдахдаа ам зайлах хуванцар аяга, алчуур, хүүхдийн дэвтэр, асуултын хуудас зэргийг авч очно. Энэ тухай бичгээр мэдэгдсэн. Шуудангаар ирсэн. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад яваад ирсэн. Одоогоор хорхойтой шүд алга байна гэсэн.
Зөвлөгөө нь:
1. Өдөрт өгөх амттаны хэмжээг тогтоох
2. Чихэрлэг зүйлээс аль болох татгалзаж давслаг амттан өгж байх. Жишээ нь хатаасан загас гэх мэт.
3. Жүүс, ундаа аль болох өгөхгүй байх. Ялангуяа унтахын өмнө.
4. Өдөр бүр шүдийг нь угааж өгч байх.
5. Тэртэй тэргүй унаад, том хүний шүд ургах юм чинь гэж хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Сүүн шүдний хорхойтлоос шалтгаалж сүүлд ургах шүдэнд ч асар ихээр хортой нөлөө үзүүлдэг.
Гээд л зөндөө л зүйл ярьж өгсөн. Заримыг нь санадаггүй. Нэг чихээр минь гарчихсан бололтой. Хэ хэ. Том зулзагыг их идэвхитэй угааж өгдөг байснаа санаад байгаам. Багыгаа аниад нь даалгаж байна гээд жаахан хойрго хандаад буй алдаагаа засна аа.
Зурган дээрх шүдний үзүүлэнгээс хүүхдүүд айгаад ээждээ наалдаад л хөөрхөн...

Wednesday, April 03, 2013
4 сар гарав
Бага минь шинэ анги, шинэ багштай сонихон л байх шиг байна. Том нь ирэх нэг дэхэд хичээл нь эхлэнэ.Бас л анги болон багш нь солигдоно.
4 сард энд төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн өрнөдөг юм. Нэг газраа дээд тал нь 5 жил ажиллаад байх шиг байгаан. Энд тэнд тэгж тэгж тусалж байсанд талархлаа, хойшид хамтарч ажиллах болсондоо таатай байна гэсэн мэндчилгээний үгс.
Би нь бас шинэ албан тушаал хүлээж аваад, 1 жил хамтарч ажиллах болсондоо таатай, бас дээрээс нь санаа зовж байгаагаа хэлсэн ккк. Ямар албан тушаал гээч хэлэх үү, Дарга. Юуны дарга гээч юмны хэхэ. Очиж очиж дарга нь шүү.
Хорооныхоо хүүхдийн хэлтсийн дарга болчихоод хэцүү байна аа. Хэ хэ. Сайн дурых л даа. Жилийн турш хорооны хүүхдүүдийн дунд зохиогдох уламжлалт арга хэмжээг хариуцна. Гэхдээ би дарга учраас яг гардаж хийхгүй, миний доор цэргүүд минь бий. Дандаа ээж нар. Бичиг цаас хариуцсан, спорт хариуцсан, уламжлалт баяр хариуцсан гээд хэд хэдэн цэрэг байдаг юм байна. Яаж яваад дарга нь болчихов гэхээр, 2хон ээж ямар ч үүрэг авалгүй үлдсэн юм байна. Даргаар сонгогдсон айл гэнэт нүүх болоод ард үлдсэн бид 2-ын аль нэг нь л болохгүй бол болохгүй, тэгсэн өнөө нэг хүн нь бас хорооны үйл ажиллагааны нэг юм хариуцдаг гэнэ. Тэгээд би юу ч хариуцаагүй байсан хүн гэнэт дарга болоод л явчихсан. Эд нар хүн хошгоруулахдаа сайн юм болохоор бла бла гэж байгаад л гэж намайг даргаараа томилчихон. Хань ижил чи хошгоров гэж шоолоод л. Монголд ээж аавдаа хэлсэн чинь баяр хүргэж энэ тэр хэхэ. Дарга гэдэг үг л содон байх шиг байгаам ккк
Зураг 1: Ягаарсан нь
Зураг 2: Элсэн хээ. Байгаа газрын минь ганц үзүүлдэг зүйл.
Monday, March 25, 2013
Охид оо гэж
Энэ бас охидын минь амнаас салахгүй байгаа дууны нэг. Лхагва гарагт 7:25-с гардаг нэг кино. Том минь дотор нь орчихно. Ийм сургууль энд байдаг бол гоё оо гээд л. Би тэгэхээр нь дуугай байхгүй ээ. Шаал сонин хичээл хийдэггүй хэдэн аальгүй охидуудын тухай л байна шд гээд...
Бага нь аниагаа дуулахаар бас хальт дагаж дуулна. Хэ хэ.

Хүүхдийн ертөнц-Хурдан юм аа
Хүүхэд томрох сайхан ч тэр хэмжээгээр би нь нас ахиад л...
2-лаа тус тусдаа анги дэвшиж байгаа. Том нь хэн гэдэг багш анги даах бол гэж догдлоостой. Хаврын амралт нь эхэлцэн, түмэн завтай хүн л байна. Бага нь одоохондоо юугаа ч мэдэхгүй, шулганаад л. Хэл ам гэж гүйцэгдэхээ байсан шүү дээ. Ганц нэг үгийг жаахан буруу хэлнэ ээ, эгдүүтэй, засаж өгмөөргүй байн байн хэлүүлээд баймаар... За байз ямар ямар үг байдаг билээ байз, цагаа тулахаар санахаа байлаа.
мизү ватари-мизү тамари (тогтсон ус)
сүлэбидай- сүбэридай (гулсуур)
За юу, мэдүү гэж бас загнана. Хэхэ, өөрсдөө зааж өгчихөөд л гэж дүү намайг шүүмжилдэг юм.
Ipod-оо гээд л нэхээд байдаг болсон. Үзэх юм аа гаргаж ирээд үзчихдэг болсон. Бидний жааханд зурагттай л бол сайхан байлаа шүү дээ. Хэ хэ.
Гэрийх нь бүх хүмүүс каваай (хөөрхөн) шүү дээ. Аргалах үедээ бүр л хавийн бүх амьтан хүнийг цуглуулаад хөөрхөн болгоод тавьчихдаг юм. Чөтгөр, чоно, баавгай, туулай, нохой, морь, хонь, ямаа, анааш, заан, шувуу, тахиа... Өөр ямар амьтан хэлдэг билээ дээ. Мэдэхгүй юм ч байхаа больж байна. Бүр гайхтал, хэн зааж өгдөг байна аа гэмээр.
Яг ийм эгдүүтэй үе нь одоо л шүү, сайн харж, хайрлаж, энхрийлж байгаарай гэж эргэн тойрны архаг ээжүүд аавууд захиад байгаа, захиасыг нь биелүүлэх гэж би хэрэндээ л үзэж тарж байна аа гэж. Өнөөх нь тэрийг мэдэрчихсэн бас л үзүүлж өгнө өө...

Friday, March 22, 2013
Эрт байна аа
сакүра цэцэглэх нь. 4 сар гараагүй байхад. Маргааш 2 зулзагаа дагуулаад сакүра үзнэ ээ. Бүрэн дэлбээлээгүй байгаа ч хүмүүсийн уур амьсгал ягаараад байна цаана чинь хэхэ. Бид бас юугаар дутахав. Явж ягаарахаас.
Шинэ юм нэхэж сурсан, юу гээч хүзүүний зүүлт. Ажлынхаа хүнээр заалгаад. Ойр хавийн хүмүүсээс өндөр үнэлгээ аваад байгаа хэхэ. Зааж өгсөн ажлын хүүхэн маань өндөр туранхай гоё хүүхэн байдаг юм. Тэр нэг өдөр цагаан сорочкон дээр хар пиджактай, тэгээд тэр хүзүүний зүүлтийг зүүчихсэн байсан юм. Шууд нүдэнд тусаад л нэг боломжоор нь ямар гоё зохио вэ гэсэн чинь
-Би өөрөө нэхсэн юм, жаахан урт болчихоод үзүүрийг нь ингээд кармаалчихсан.
-Хүүе, нэхсэн юм уу? Зааж өгөөрэй...
Ингээд л би гэдэг хүн чинь сурсан зүүлтээ аль уже 4-ийг нэхээд, нэгийг нь өөртөө, охиныхоо найз, өөрийнхөө найз өвөөгийн ач нарт бэлэглээд амжсан. Яг одоо том зулзагатаа нэхэж байна. Хажуугаар нь гэнэт блогоо санаад ороод ирлээ. Зураг дараа оруулна аа.

Sunday, March 17, 2013
Гоё дуу
Баасан гарагт гарч байгаа Шөнийн алсыг харагч (夜行観覧車) гэдэг драмын дуу. Ирэх 5 дахид төгсгөлийн анги нь.
Thursday, March 14, 2013
Цэцэрлэгийн эцэг эхийн хурал
Ганцаарчилсан уулзалт гэх юм уу даа. Эцэг эхийнх нь боломжтой цагийг асууж байгаад уулзсан. Бага анги нь хэд хэдэн багштай байдаг тул голлон харьцдаг багш нь уулздаг юм байна. Цэцэрлэгтээ ямар байдаг, хоолоо хэрхэн иддэг, юунд дуртай иддэг, юуг нь идэж чаддаггүйг голчлон ярьсан. Мөн орчинтойгоо хэрхэн харьцдаг, хэн хэнтэй илүү дотно байдаг, хэн багшдаа их сайн, тэр багшаасаа жаахан айдаг гээд л ээжийн мэдэх юмсан гэсэн болгоноос л хэлж өгсөн. Ээжийн зүгээс ингэвэл зүгээр байна гэсэн зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, хойшдын үйл ажиллагаандаа тусгаж өгөхийг эрмэлзэнээ гэсэн. Би ч өө нээх юм байхгүй дээ, гэхдээ коршоконд суудаг уу? л гэлээ. Уг нь доторхой цагт хэд хэдээрээ 00 ордог. Гардаг ч үе бий, гардаггүй ч үе бий гэсэн.
Бага багаар томроод өдрийн 3 ширхэг энгэрэвч авч явдаг байсан бол одоо зөвхөн өдрийн хоолон дээрээ л хэрэглэдэг болсон. Өдөр унтлагын цагаараа нойр нь хүрэхгүй бол хөөрхөн тэрүүхэндээ эргэж хөрвөөж байгаад л нэг мэдсэн унтсан байдаг гэнэ. Охиныг нялхад нь очиж хөхүүлдэг байхад бусад хүүхдүүд унтаж байхад уйлаад л, нэг бол босч гүйгээд л байдаг хүүхэд байдаг юм билээ. Бодвол багш нь тэгдэггүй гэж хэлсэн байх.
Үүнийг сонсчихоод том зулзага
-Ямар гоё юм бэ? Буцаад цэцэрлэгтээ явмаар байна, өдөр нь унтаж баймаар байна. Тэр үед ээж ээ, би унтах дургүй байсан шд. Миний дүү 2-улаа солигдоё л доо тэх үү?
гэсэн. Хэ хэ. Бид тэр үед сайхан байжээ гэж ярьдаг шиг л.
-Цэцэрлэгт байхад гоё байжээ. Тоглоод л байна, тоглох нь ажил тээ ээж ээ, одоо тэгсэн хичээл хичээл бас дахин хичээл...
гэсэн Хэхэ
Тухайн сард төрсөн хүүхдүүдээ цуглуулж зааландаа зохиодог уламжлалт өдөрлөг нь болж 3 сард төрсөн охин минь арай хийж миний ээлж болов уу гэсэн шиг их л додьгор байсан гэнэ. Бусад саруудад цэцэрлэгийнх нь бусад хүүхдүүд л бүгдийн өмнө гарч нэр ус, дуртай зүйлээ хэлж лаа үлээхэд охин минь ч бас үлээх хүсэл ихээхэн төрдөг байсан нь илт. Төрсөн өдрийн англи хэл дээрх дууг өөрийнхөө нэрийг оролцуулаад дуулна. Нагац ахдаа төрсөн өдрөөр нь дуулж өгсөн гэж байгаа.
Анги дээрээ яадаг бол гэж ээжүүд аавууд бүгд л төсөөлдөг шүү дээ. Ямар ч байсан тэд алзахгүй, хоолоо идээд л, тоглоод л өдрөөс өдөрт өсөөд л байдаг байх нь, бид л анзаардаггүй болохоос.

Tuesday, March 12, 2013
Алхаад байя
гэдэг дуу. Энд тэнд төгсөлтийн баяр болоод. Ирээдүйгээ сайхнаар хараад, яаралтгүй өөрийн хэмнэлээр алхаад байя гэсэн утга бүхий дуунууд энд тэнд сонсогдоод. Дөнгөж сургуулиа төгсөж буй залуусыг хараад удахгүй сакүра цэцэглэхнэ дээ гэж миний сэтгэл бас догдлоод сайхан байна аа. Хэ хэ
Sunday, March 10, 2013
Атаархал 3
Өөрийн туршлагаас бичлээ. Та бүхэн бас туршлагаасаа бичээрэй.
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
Тэгж уншиж байна гэдэг нь үсгээ цээжлээд уншаад байгаан биш зүгээр л ээжийнхээ, эмээгийнхээ уншиж өгснийг а б-гүй цээжилчихсэн байсан хэрэг. Тэр номондоо ч их хайртай байж билээ. Тэр нь одооных нь ном унших дуртайд нь нөлөөлсөн байх.Бага минь бас ном уншуулах дуртай. Урд нь бичиж байсан шиг санаж байна. 6
сартайд нь үзлэгт хамруулахад хотын захиргаанаас 2 ширхэг ном бэлэглэж
байсан юм. Ой хүрэхэд нь цэцэрлэгээс нь бас ном өгсөн. Ингэж хүүхэд ном
унших гараа нь 6 сартайгаасаа эхэлдэг юм шиг байна.
Тэгээд одоо сарын төгсгөлд цэцэрлэгээс нь тэдний насны онцлогт тохирсон ном өгдөг. Мэдээж эцэг эх мөнгийг нь төлнө.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү. Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү. Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ
Friday, March 08, 2013
92
настайгаа золгож байгаа гэнэ өвөө маань. Байсгээд л нэг өвөөгийн тухай ярьдаг даа. Болзож уулзаад бид 2. Учир нь өвөөд минь монголоос захиа ирж гэнэ. Би тэрийг нь хөрвүүлж өгөв. Цагаан сараар монгол дахь 3 танилдаа сар шинийн мэндчилгээ илгээснийх нь нэгнээс л хариу ирж. Бусад хоёр нь түмэн завгүй байх л даа. Хэхэ. Бөөн баяр утасдаад, хариу ирсээн, ирж тус бол гээд. Би ч уухайн тас л давхиад очлоо. Болоогүй ээ бас хариуг нь дор нь л биччихсэн. Би тэгээд шууданд хийсэн. Өвөө ойрд лагшин муу байгаа гэнэ. Бүр зүрх нь зогссон гэнэ шүү, нэг удаа. Өөрөө ухаантай байгаа хэрнээ, амьсгалж болохгүй байсан гэсэн. Диваажинд залрахаасаа өмнө надтайгаа ойр ойрхон уузлаж байнаа л гэсэн. 3 сарын сүүлээр бидний хэдэн нөхөд хооллонгоо буу халж сууна. 4 сарын эхээр өвөөтэйгөө хувийн чанартай болзоотой.
Энэ өвөөгийн гэрийн үүдэнд байсан цэцэг. Нэрийг нь асуусан хэлж мэдэхгүй байсан. Энд тэнд явахдаа тансаг тансаг цэцгийг дардаг юм. Бага багаар оруулнаа.
Өвөөг эмч нар нарийн чимхлүүр ажил хийж болохгүй гээд байхад л өвөө ном уншаад Ёвропын тухай судалж байгаа гэж авсан. Хараа муудаад байх юм, нүдний эмч бас л ном уншиж болохгүй гэсэн. Даан ч би тэрийг нь хэрэгжүүлж чадахгүйм гэдэг юм даа. ккк
90 гарчихсан байж даваажинд залрахаа хүлээдэггүй юм байна шд энд чинь. 90 дөхөж яваа нэг эмээтэй танилцсан, дараа бичнэ ээ...

Thursday, March 07, 2013
Мартын 8
Хадам эгчээс
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!
Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!
Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.
Monday, March 04, 2013
Хүүхдийн ертөнц 4
Дулаахан өдөр хааяа алхаж харьдаг юм, бага зулзага бид хоёр. Замаараа нарийн боовны дэлгүүр орсон чинь үүдэнд нь байсан нохойг авч харина гээд тэвэрчихээд салдаггүй шүү хэхэ. Өнөөх нь тоглоомон нохой л доо, амьд байсан бол угаасаа ойртох ч үгүй. Айгаад хэхэ. Гэхдээ холоос бол хав хав хөөрхөн гээд л шулганаад байна. Яг ойртох гэхээр ойртохгүй эд чинь бас аминдаа хайртай хэхэ.
Энэ нөгөө талд нь байсан сандал. Яг охинд минь таарсан жижигхэн. Сууж үзээд байна лээ бас. Хүүхдийн нүд цаанаа нэг тийм хурц байдаг даа. Өөртэй нь нас ойролцоо хүүхдийг мэдээд тоглох гээд л. Жижигхэн юм олоод ам руугаа хийчихсэн байх гэх мэт. Өөрийх нь хэмжээнд таарсан юмыг андахгүй шинжтэй.

Friday, March 01, 2013
Элсээр
хийсэн бүтээл. Элсийг ч зүгээр байлгахгүй хэхэ. Аялал жуулчлалынхаа нэг хэлбэр болгоод хөөрхөн ашиглачихаж байгаам чинь. Манай нутаг чинь нэг элсэн манхантайм, түүгээрээ жуулчдыг их татна. Заавал очиж үзүүлдэг газрын нэг. Цаана нь япон тэнгис цэнхэртээд л гоё л доо. Зун бол хөл нүцгэн алхахын аргагүй халдаг юм. Хоёр бөхтэй, ганц бөхтэй тэмээ бий. Тэмээ унаж зургаа авахуулбал хэд билээ дээ, төлбөртэй. Шатаар өгсөж байгаад л унана шүү дээ. Бас бакь бүдүүн хөлтэй япон морин тэрэг бий. Настай хүмүүс, хөл муутай хүмүүс морин тэргээр тэрхүү элсэн манханг тойрдог юм.Мэдээж эрүүл саруул хүмүүс ч үйлчлүүлнэ л дээ.
Тэгээд мужийн нэг гол имиж болсон элсээрээ онгоцныхоо буудал дээр ийм жижиг бүтээлүүдийг тавьсан байсан.
Бэлэг дурсгалынх нь зүйлс ч нээх хөөрхөн юмнууд байдаг юм. Тэмээтэй, элстэй гэх мэт. Яг одоо зураг хөрөг алга. Дараа оруулнаа. Манайхан санаа аваарай. Японд байдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдэх биз ээ. Энд чинь мужууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл ихтэй. Бид ч яаж ийгээд л худалдаад авчихна. Харихаараа гэрээ гоёно гээд л, хэхэ. Даахгүй нохой булуу хураана гээч болдог юм хааяа ч... Заавал дурсгалын зүйл ч биш, хүнсний зүйл хийж зарна. Хэлбэр дүрсийг нь дуурайлгах, тухайн газраа тариалсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт. Энд болохоор элсэрхэг хөрсөнд тарьж ургуулдаг шагар сонгино гээчийг тариална. Хүний биенд их сайн гэсэн. Өдөрт 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрээд энэ тэр гээд л пр ч сайн хийгдэнэ.
Энэ зураг бол манай нутагт гарсан элсэн бүтээлийн үзэсгэлэн үзэхдээ авсан зураг. Жилд нэг сэдэв сонгоод олон улсаас уран бүтээлчид ирж бүтээл туурвина. Түрүү жилийх нь англи улс гэсэн сэдвийн дор байсан бол энэ жил зүүн өмнөд ази гэсэн сэдвээр хийх юм гэсэн. 4 сарын 20-нд нээлтээ хийнэ. 2014 оны 1 сарын 6 хүртэл байсан байх.

Wednesday, February 27, 2013
Хааяа нэг
хичээлээр бөмбөгдөхгүй, дуу ч юм уу заахаар дуртай байдаг байж билээ. Тэгж бодоод шавьтайгаа хамт оригамигаар хийсэн бүтээлүүд. Ямар ч байсан том төлөөлөл болох тогоруу, нинжагийн од хийсэн. Бас энд тэнд явж байхад бэлэн хоолныхоо савхыг эд нар нээх хөөрхөн гараар хийсэн цаасан уутанд хийгээд тавьчихсан байдаг юм. Тухайн үед зураг хөргийг нь аваад л байсан чинь хайгаад олддоггүй. Өөрийнхөө хийснийг л орууллаа. Уг нь зориулалтынх нь япон цаас гээд барзгардуу хатуу цаасаар хийвэл илүү гоёмсог болно. Мөн япон хүүхдүүд ийм оригамигийн цаасаар туйлна гэж юүхэв. Өмнөөс нь би хайран цаас гэж бодно оо өөрийн эрхгүй хэхэ.
Нинжагийн одонд эрэгтэй хүүхдүүд их дуртай байдаг юм. Хийгээд өг гээд шалаад байна. Япон хүн байж монгол хүн надаас асуугаад байхыг нь яана. Хамраа сөхөв хэхэ.
Энэ тогоруу нь их олох төрөл байдаг юм билээ. Хоорондоо нийлсэн том жижиг гээд л. Хирошима хотод очсон хүмүүс мянга мянгаар нь хийж очдог гэсэн. Монгол хүүхдүүд маань хүртэл хийж очиж байсан байх шүү. Тэр нь тусгай газар хадгалагддаг. Ихээр цуглараад хотын захиргаа нь яахаа мэдэхээ болиод иргэдээсээ санал асуулга явуулсан санагдаад байна. Ямар шийдвэрт хүрсэн юм бол оо нээрээ.
Энийг би саяхан хүнээр заалгасан. Бие дааж хийж үзээгүй л байна. Жаахан хэцүү юм билээ. Их олноор хийгээд хооронд нь холбоод хөөрхөн бөмбөлөг хийсэн харагддаг юм. Тэгээд л алив энийгээ зааж өг гээд шалаад, заалгаж байж санаа амарсан. Хэ хэ. Миний нугалж чаддаг зүйл дээрх 2 л байдаг юм. Нэг шинэ юм сурчих санаатай. Тэгж байгаад нугалж үзнэ ээ. Санахгүй бол заалгасан багш дээрээ давхиж очихоос, гэм нь тэр хүн Киотогийх, яадаг юм билээ. Энд ирэхийг нь амдах хэрэг гарч дээ.

Monday, February 25, 2013
Хүүхдийн ертөнц3
Энэ бас их хөөрхөн дуу. Өнгийн харандааны тухай. Том зулзагыг цэцэрлэгт байхад л дуулдаг байсан дуунуудыг нь бид эргэж санаад л, өө нээрээ ийм дуу байдаг шүү дээ гэж баяссан улсууд байна ойрдоо. Дуу болгон дээр том минь үүнийг ингэж дуулдаг байж билээ, гээд өөрт нь хэлэхээр өнөөх нь их л дуртай тийм үү гээд л ичимхийрнэ ээ. Эмээ нь багын минь дуулахыг сонсчихоод өхөөрдөөд, дуучин болох нь гэсэн хэхэ. Ерөөл бат оршиг.
Sunday, February 24, 2013
Хүүхдийн ертөнц2
Бага минь мундаг дуулдаг болоод байгаа. Жаахан байхдаа дууны үгийн сүүлийн үсэг, авиаг дуурайж дуулдаг байсан бол одоо үг болгоныг нь хэлээд байна, өөрийнхөө хэмжээнд.
Оройд унтахдаа энэ дууг дуулж байж унтдаг болсон хэхэ. Хуруундаа бүгдийг нь гозойлгож чадахгүй. Эрхий хуруу, долоовор хуруугаа сайн гаргаад бусад хуруугаа гозойлгох болохоор бүгдийг нь гозойлгоод л эгдүүтэй.
Энэ дууных нь утга, эрхий хуруу-аав хуруу, долоовор хуруу-ээж хуруу, дунд хуруу-хуруу, ядам хуруу-эгч хуруу, чигчий хуруу-нялх маамаа хуруу гээд бүгдийх нь онцлогийг хэлдэг юм. Охин минь бүгдийг нь эелдэг хуруу гээд л дуулаад байгаа. Бусад үгийг нь хэлэхэд хэцүү байгаа юм шиг байна лээ.

Tuesday, February 19, 2013
Барцадтай байна өө
хэхэ. Шинийн 2-нд ажилдаа явах гээд гарахдаа гэрийнхээ хажууханд байдаг шонг ухарч байгаад мөргөөд. Бас энэнээс 2 хоногийн өмнө яндан хагарчихсан, паржиганаад л яваа. Хань ижил янзалж өгөх байх. Би тийм юмны талаар ямар ч мэдлэг байхгүй хэхэ. Хурдан янзалж өгөөсэй...
Заслаа хийлгэхгүй бол, юун дээр сууснаа ч мэдэхгүй ээ. Монголд бурхад минь л заслыг минь хийлгэж ном уншуулдаг юм. Бурхад аа, гялс уншуулаарай, барцад минь арилаг.

Бие дааж
үзэж байгаа ханзны ном. Ганц нэг хүмүүс гайхаад л байгаам. Бүгдийг нь мэднэ биз дээ гээд. Үгүй шүү дээ, юу гэж тийм юм байхав. Мэддэгүй ханз, үг зөндөө байна цаана чинь. Үзэж барахгүй. Гэхдээ өө ямар барахын биш гэж биш, ганц нэгээр нь ч гэсэн цээжлэх гэж оролдоод л... Гэм нь толгойд үлдэх нь ховор юм дөө хэхэ. Ханз нь олон дуудлагатайгаас гадна шаал өөрөөр уншигдах тохиолдол их. Токиод амьдардаг хүмүүс их олон өвөрмөц ханз мэддэг байх гэж боддог юм. Буудлуудын нэр цээжлээд л явахад овоо хэдэн ханз мэддэг болно шүү хэхэ.
Саяхан ийм үг олж уншаад:
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
Күнз
Үнэнээс үнэн үг байна гэж бодоод байгаа...

Sunday, February 17, 2013
Амралтын өдрөөр
ер нь гэртээ байх нь ховор шүү дээ бид. 4 зүг 8 зовхис руу гараад алга болж өгнө. Шинэ он, цагаан сараар ихэвчлэн найз нөхөд, ах эгчийндээ гаргадаг болохоор тэр ч юм уу, тэр жилжингээ хэсээд байдаг байх хэхэ. Хэсээд биш ээ аялаад гэж хэлбэл арай эвтэйхэн юм.
Саяын бүтэн сайнаар цанын бааз ороод. Жилдээ хэд хэд явдаг л даа. Сүүлийн 2 жилд л би яваагүй болохоос. Гэхдээ том зулзага хань ижил 2 надтай надгүй явчихдаг юм, гомдмоор хэхэ. Бага минь ханиад энэ тэр хүрээд бид 2 гэртээ л байж байдаг юм, хурдан харьж ирээсэй гээд л...
Энэ удаад бага бид 2 хошуугаа дэвсэж дэвсэж цуг явсан. Бага минь цас хараад бөөн баяр. 2 том ч яахав гулгаад алга болж өгсөн. Би багыгаа чаргаар чирж цугтаа гулсаж энэ тэр. Ойрын хэдэн жил хичээллээгүй биеийн тамираар хичээллэв шд. Бага минь цас идэж нэг үзэн, долоож нэг үзээд л хөөрхөн байлаа. Жижигхээн цасан өвгөн хийсэн. Бас цасаа бөөрөнхийлж байгаад дээр дээрээс нь давхарлаад бялуу хийж тоглосон. Төрсөн өдрийн дуу дуулж лаа ч үлээв хэхэ. Нэг гэм нь пэндийтлээ хувцасласан багынхаа шээс баасыг нь солих гэж жаахан хэцүү байлаа. Бусдаар бол ёстой сайхан, цэвэр агаарт...
Энэ япончуудыг хараад байх нээ, нээрээ үнэн эртэч улсууд шүү. Бид япон найз гэр бүлтэйгээ хамт явсан юм. Аминдаа эрт л ирлээ гэсэн чинь юу вэ? Цанын бааз түм түжигнэж бум бужигнаж байдаг гэнэ ээ.
Манай багаас жаахан хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс зөндөө байна лээ. Үнэн дуртай гарууд юм даа л гэж бодов. Тэгээд л 3-4 настай байрын хүүхдээ сургаад л үнэн хөдөлмөрч юм аа. Таньдаг хүмүүс ч зөндөө байна лээ. Хань ижил намайг гулга гээд, би зугатаагаад хэхэ. Би тэр лифтнээс нь айгаад байдаг юм. Суучихаад явж байхад гоё л доо. Гэм нь буухад аймар. Нэг хөлдөө snow board-аа угласан чигээрээ суудаг болохоор нээх эвгүй яг буух үед хальтарч уначихаад. Гэхдээ сүүлийн үед заавал хөлдөө углаад биш бариад сууж болдог болсон байна гэсэн. Том зулзага тэгж бариад суудаг гэнэ ээ. Гэхдээ л би айгаад яваагүй ээ. Хэ хэ.

Thursday, February 14, 2013
Гарчигггүй
Хичээл заахдаа ашигласан номныхоо зургийг орууллаа. Эхний 2 зураг. Дээд дэвтэр, доод дэвтэртэй. Доод дэвтрийг нь үзэж амжилгүй бидний хугацаа дууслаа. Цаашид шавь өөрөө бие дааж үзнэ. Үзээсэй ч гэж хүсч байна . Тэгвэл өөрт нь л хэрэгтэйм.
Анхан шатны хүмүүст зүгээр. Гэм нь жаахан хуучных. Мэдээлэл нь хуучин гэх юм уу даа. Одоо нээх хэрэглэгдэхээ байсан техник энэ тэрийн нэр томъёо тууж авна лээ. Одоо бол шинээр их олон ном гарсан байна лээ. Номын сангаасаа үзэж үзэж сонгосон юм. Агуулгых нь дараалал нь их зүгээр санагдаад. Бас тестний номтой тусдаа. Хэр ойлгож байгааг нь тест аваад л шалгачихна.Гэхдээ жишээний дагуу хийнэ үү гэж байсан болохоор будаа идэхэд их амархан байсан. Хэ хэ.
2 дахь нь ханзных. Уг нь бол өдөрт 15 минут ханзны дасгал хийх гэж байгаа боловч бид долоо хоногт тэдэн ханз гэж үзсэн. Эхэндаа арай багыг, яваандаа тоог нь арай ихэсгэх гэх мэт. Хэл нь овоо зүгшрээд ирэхээр тоог нь ихэсгэх гэх мэт.
Ингэж хүнд заах их зүгээр байдаг юм. Мартагдсан юм аа сэргээгээд, шинээр юм олж мэдээд. Жишээ нь нэлээд олон ханз үсэгний бичих дарааллыг буруу тогтоосон байдаг юм билээ. Багш нар минь буруу заачихав уу, би гэж мулгуу толгой нь буруу цээжилэв үү хэхэ.
За даа би л буруу тогтоосон байх тийм үү, багш нар минь үнэн мундаг шүү дээ. Бахархдаг юм. Тухайн үед ханз заадаг байсан багш минь их хөгжилтэй хүн байдаг юм. Дурлаж мурлаад байсан уу яасан тухайн үед ганц нэг хүмүүс гээд л үү. Хэ хэ хадуурах гэж байна. Багшийг таньж мэддэг хүмүүс үүнийг уншвал яг жуумалзана би бүр мэдээд байна ккк. Багш олоод уншчихвал одоо яана аа, уншихгүй байх гэж найднам...
Ханзныхаа номыг бас хугацаандаа дуусахгүй юм шиг байна лээ. Копидоод өгчихнө дөө. Гэртээ бие дааж үзнэ шүү нөхөөр гээд даалгавар өгчихөөс. Багш нь бас аймаар залхуу гэнэ ээ. Заахаасаа залхуурсан уу яасан.

Wednesday, February 13, 2013
Сар шинийн мэнд болон Цасан дэнлүү
Бултаараа амар байна уу? Тарган тавтай орсон биз дээ?
Бид тарган тавтай.
Уулан дахь байнга очдог айлдаа шинэлсэн. Битүүнд орой нь иднэ гээд бууз хийснийг минь айлынхан маань зарчихсан. Яагаад гэхээр тэнд зохиогдоод 5 дахь жилтэйгээ золгож буй нэг арга хэмжээгээр ямар нэгэн хоол хийж зардаг юм байна л даа. Орой хүйтэн байх тул бодон гахайн махтай, ногоотой шөл зарахаар бэлтгэсэн байсан. Монголын цагаан сар болж байгаам чинь бууз хийж идэцгээх үү гээд л намайгаа онгироогоод л бууз хийцгээлээ. Нэлээд олон ширхэг болоод ирсэн чинь ерөөсөө зарна аа гэж авдаг гэсэн. Тэгээд л хийсэн буузыг минь зарчихсан. Гэхдээ ашгаасаа өгсөн л дөө. Буянаар нь би хойшид бууз хийж зарахаар бол цэцгэн бууз чимхэх хэрэгтэй юм байна гэж мэдэж авлаа. Учир нь би элдээд япон хүмүүс чимхсэн тул амсар дээр нэг тийм бөөгнөрсөн л зузаан гурил болоод, зарахаар болчихоор нь та нар өөрсдөө хийсэн гэж хэлээрэй, тэхгүй бол монголчууд ийм хачин зузаан гурилтай юм иддэг гээд буруугаар ойлгочихно шүү гээд л тэрүүхэндээ бас томроод л байлаа. За энэ зузаан гурилыг ч идэх хүн ховор доо гэж таасан минь яг л байна лээ. Сүүлд хогийн уутанд хаячихсан яг тэр амсрых нь гурил нэлээд харагдсан. Үнэ нь байна ш дээ, 4 ширхэг нь 300 иен гэж зарсан. Үнийг ч би тогтоогоогүй л дээ. Гэхдээ л хүмүүс их авсан. 2_ 3 зэрэг жигнэвэл их зүгээр юм билээ. Тэгэхгүй бол хүлээлгээд, хүмүүс хүлээж тэвчихгүй өөр юм авч идээд, нэг бол авахгүй явчихаад байх юм билээ. Бас нэг удаагийн жигнэлтээр жигнүүр нь 3 давхар бөгөөд олон тооны бууз гарч байвал их сайн. Энд жигнүүртэй айл ховор, байсан ч хариугүй жижигхэн жигнүүр байдаг юм.
Дараа жил дахин хийж зарна шүү гэж би амташсан хэхэ.
Мөн энэ жил цас багатай байлаа. Ирэх жил цас ихтэй байгаасай, тэгвэл илүү гоё санагдсан...
Шиманэ мужийн Оота хотод орших Ивами гинзан (Эдогийн эхэн үеийг хүртэл дэлхийд дээгүүрт ордог байсан мөнгөний уурхай байсан газар) гэдэг газрыг дэлхийн өвд бүртгэгдсэнийг тэмдэглэж нутгийн иргэд санаачлан зохиодог болсон нэг ёсны цасны баяр. Цасан дэнлүү гэх юм уу даа. Нээх хөөрхөн хувин дотор цас хийж байгаад хөмрөөд, хажуу талд нь ухаж нүх гаргаад, нүхэн дотроо цаасан аяга тавьснаа, цаасан аяган дотроо лаа асааж хийгээд л ийм хөөрхөн цасан дэнлүү хийчихэж байгаам. Сэтгэсэн байна уу? Түрүү жил цас ихтэй үед их сүрлэг болсон гэсэн. Энэ жил цас бага болохоор хальтаргаа багатай байсан нь авууштай зүйл байлаа гэж сүүлд ажлын хэсэг ажлаа дүгнэж байхыг сонсов.
Зохион байгуулалт сайтай нь бид тэднээс суралцах юмны нэг шүү гэж иймэрхүү баяр ёслолыг үзэх болгондоо л боддог юм. Хэрэгжүүлэх гэхээр...

Wednesday, February 06, 2013
Анпанман
гэс бас хүүхэлдэй байна аа. Цэцэрлэг, дэлгүүр хоршоо бол дүүрэн л энэ хүүхэлдэйн киноны баатрууд харагддаг юм.
Tuesday, February 05, 2013
Атаархал 2
Бас нэг атаархдаг зүйл нь энэ номын сан. Үнэн тасархай, хүмүүс нь ч
соёлтой үйлчлүүлнэ.
Мужийн харъяа номын сан, хотын харъяа гэж байна. Би 2 номын сангаар үйлчлүүлдэг. Ажлынхаа номын сантай нийлээд 3 ч номын сангийн байнгын үйлчлүүлэгч юм байна. Атаархмаар байгаа биз дээ. Хэ хэ. Тэгэхээр миний амьдарч буй газрын япон хүмүүс бас дор хаяж 3 номын сангийн үйлчлүүлэгч. Дээрээс нь бага, дунд, ахлах сургуулийн сурагчид бүгд тус бүрдээ бас сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлнэ. Үнэн атаархуулж чадаж байгаа байхгүй юу энэ япон улс. Тэр байтугай цэцэрлэг нь хүртэл нил ном шүү дээ. 5 дахь өдөр харихдаа нэг нэг ном зээлж харьдаг юм. Нэг дэх өдөр нь буцаана.
Иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлж чадаж байгаа улс.
Эхний зурган дээрх бол хүүхдийн номын тасаг нь. Хүүхдүүд бол тэнд жаргалаа эдэлдэг юм.
Энэ тасаг руу орсон л бол хар хурдаараа гүйж очоод л дуртай номоо шүүрээд авна. Манай 2 лав тэгдэг. Цэцэрлэгтээ харж байсан номоо нэрээр нь нэрлээд л тэврээд ирж байсан.
Тэгээд л ээж ааваараа уншуулчихаад л дараагийнхаа ном руу гүйнэ гэх мэтчилэн. Ээжүү д нь ч үнэн уйгагүй юм билээ. Би бол заримдаа аниагаараа уншуул гэж гуйдаг юм хэхэ.
2 дахь зурган дээрх ногоон цэнхэр дугуй сандал дээр хүүхдүүд тэгнэж хэвтчихээд л ном дэлгэсэн харагддаг юм. Номын санчид нь юм хэлэхгүй ээ. Аав ээжүүд л зүгээр суу гэж загнаж байгаа харагдана. Бага насны хүүхдүүд чинь ер нь бол зүгээр явахгүй шүү дээ. Бага зулзага бас гүйж очоод л тэгнэчихэж байна лээ, би наана нь уналаа барилаа гэж үглээд л. Цаахан талд нь арай том аниа агаа нарт зориулсан ширээ сандал бий. Номнууд ч төрөл төрлөөр ангилаастай.
Нэг удаагийн зээллэлтээр 8 ном зээлнэ. өөр нэг номын сан нь 10 ном зээлдэг юм. 14 хоногийн хугаццтай. Урж юм уу гээгдүүдсэн тохиолдолд яг ижил номоор төлж өгөх ёстой. Та бүхэн минь санаж байна уу, хэдэн жилийн өмнө том зулзага яг энэ номын сангийн нэг номыг гадаа 7 хоног хонуулаад, өнөөх нь бороонд шалба нороод, бид 2 шинэ ном авч гэмээ цайлгаж байсан тухай бичиж байсан даа.
Амараа ахын хэлснээр улс маань баяжиж байгаа гэсэн. Удахгүй ийм номын сантай болох байх аа...

Sunday, February 03, 2013
Атаархал 1
Дунд сургуулийн нэг бандид япон хэл заагаад хагас жилийг үдэж
байгаам. Бид 2 хичээлээ сургуулийн номын санд хийдэг юм. Орох бүртээ
атаархдаг. Эх орны минь нэг ч гэсэн сургууль ийм номын сантай бол гоё оо
гэж... Энэ их номон дээр бас долоо хоногт заалттай нэг хайрцаг
дүүрэн ном тэвэрсэн номын дэлгүүрийн ажилтан ирнэ. Сүүлийн үед гарсан,
тэдний насанд тохирсон номнууд орж ирдэг гэсэн
Энэ өдөр тутмын сонингоос онцлох мэдээлэлтэй хэсгийг танилцуулдаг буланЦаад талд нь бас сонин тавиастай бий.
Нэг номын санч байна. Ажил нь мэдээж ойлгомжтой. Шинэ ирсэн номоо дугаарлаж, ангилна, хавтаслана. Ном зээлэхээр ирсэн сурагчдад хүссэн номыг нь түргэн шуурхай олж өгнө.
Гар нь их хуурайшдаг гэсэн. Байнга хэвлэлээс гараад удаагүй шинэхэн номнуудыг барьсаар байгаад бараг мэргэжлийн өвчин шиг гар нь дорхноо хуурайшаад, аймаар хагардаг гэсэн. Байнга л тос түрхэж арчилж байхгүй бол хэцүү гэсэн.
Энэ зөвхөн нэг л булан нь. Дахиад цаана гурав дөрвөн иймэрхүү булан бий. Дүүрэн ном. Японы түүх, дэлхийн түүх, хайр дурлал, танин мэдэхүй, гадаадын уран зохиол, гээд ангилчихсан. БҮр шүлс гоожоод байдаг юм хэхэ. Болдог бол өдөржингөө суугаад уншихгүй юу. Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихаа байсан гэсөөн.

Saturday, February 02, 2013
Понё
гэдэг хүүхэлдэйн кино байна. Энийг бас үзнэ гэж дайраад байдаг болсон. Хааяа бүр дийлдэхээ байгаад шалаад зогсохгүй үеэр нь үзүүлдэг юм. Тэрийг нь бусад гишүүд цугтаа үзэхээс өөр аргагүй болчихно. Уг нь мянга үзсэн юм чинь тэр хооронд гэрийхээ ажлаа амжуулъя гэснээ нэг мэдсэн зурагт таг ширтээд л бие биенийгээ шоолоод л. Бараг үгийг нь цээжлэчихсэн хэхэ.
Нонтан
гэдэг хүүхэлдэйн кино байна аа. Бага минь энийг үзнэ гээд шалаад байдаг болсон. Их олон ангитай юм шиг байна лээ.
Friday, February 01, 2013
Нэг хобби
Нэг хоббигоо танилцах уу? Яг хэдэн наснаас эхэлснийг мэдэхгүйм. Ээжийн минь нөлөө их байдаг байх. Сонингийн хайчилбар цуглуулж том зузаан дэвтэрт наадаг байсан юм. Хэрэгтэй гэсэн зөвөлгөө, суут үгс гэсэн зүйл байсан санадаг юм. Энэ л их нөлөөлсөн болов уу?. Одоо бол өөрт таалагдсан суут үгс, 4 мөрт гээд л олж уншвал хуулж бичдэг юм. 2008 онд нээсэн энэ дэвтэр сая дуусч шинээр нээлээ. Том зулзага ээжийнхээ дэвтрийг ингэж гоёхдоо дуртай. Ээж нь бас охиноо цаашлуулж аль гоёоноос нь наагаарай гэж ирээд л хошуугаа унжуулна, өнөөх нь харамлана хэхэ.
Харин сүүлийн үед facebook -т их гоё гоё үгс явдаг болсон байна лээ тээ. Би нь тэрийг нь шаре хийгээд л, хуулж бичээд л яваа.
Явах ёстой замаа урагш харсан чинь
Яасан урт юм бэ?
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
Яасан богинохон юм бэ?
Р.Чойном "Хүн" шүлгийн хэсгээс
Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжилж бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэглэж биш
Эргэцүүлж бай гэхдээ залхуу биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш
Хайрлаж бай гэхдээ хуурамч биш

Thursday, January 31, 2013
Хүүхдийн ертөнц
гэж хөөрхөн шүү. Бага минь хэлд ороод балай авч байгаа. Гангнам стайл, Лэди Гагагийн Жудас дуун дээр бүжиглээд байна наана чинь хэхэ.
Кицүнэ-цүкүнэ ( үнэг)
Күсүри-сүкүри (эм)
Онэгайшимас-Колакола даж (гуйж байна)
Донгүри-кокори (модны үр)
Ататакай-атакатакай (дулаахан)
Сакана-чакана (загас)
Масүкү-макүсү (маск)
Табэрү-бабэрү (идэх)
Тамаго-мамаго (өндөг)
гэж ирээд л ярина. Ээж нь орчуулагч хийнэ. Өөр зөндөө үг хэлнэ, гэхдээ их цэвэрхэн хэлдэг юм.
Оройд цэцэрлэгээс нь авахад багш нар нь тухайн өдөр болсон явдлыг нь хэлдэг юм. Уг нь харилцах дэвтэр дээр нь бичдэг л дээ. Бичигдээгүй зүйл байвал тэгж хэлдэг юм.
Тэгсэн нэг өдөр багш нар нь буу халж байсан чинь ойрхон зогсож охин минь больцгоо тэнэг гэж авсан гэсэн. Хэ хэ.
Бас нэг өдөр өдрийн хоолныхоо амттанд идсэн мандариныхаа өөрийн хувийг идчихээд багшийхыгаа сонин харсаар байгаад аваад идчихсэн гэсэн.
Гадаа тоглохоороо дандаа дээр бичсэн модны үр донгүри гээчийг түүж хармаална, ирээд аниадаа үзүүлнэ.
Турник, гулсуураар тоглох дуртай, номонд их дуртай гэсэн. Гэртээ ч бас адил, эхэндээ ээж, аниа, аав гурав бие бие лүүгээ пасладаг байсан чинь хэлд ороод ээж ээ гээд барьж ирдэг болсон.
Монгол хэлийг нь зааж байна уу гэж асуух гэж байна уу? хэхэ. Мэдээж бид монголоороо ярина л даа. Хэд хэдэн үг байнга хэлүүлнэ. Эмээ өвөө нартай нь яриулна. Хамгийн гол нь сонсгож байх ёстой гэдэг юм билээ. Жаахан санаа зовдог зүйл гэвэл япон хэлний авианд байдаггүй хэд хэдэн үсгийг хэлж чадахаа байчих вий л гэж айдаг юм. Ө, У, Л гээд л...
Үр зулзага нь харь хэлээр хэлд орсон ээжүүд туршлагаасаа хуваалцаарай.

Wednesday, January 30, 2013
...
Ийм бүтээл туурвисан боловч том зулзагадаа дээрэмдүүлчихсэн. Хүүхэд томрох ч лүд юм даа гэж. Сонирхол хүртэл томроод, яваандаа ээжид өмсөх юм олдох нуу хэхэ.
Өөр өнгийн яг ийм утсаар нэхэх гээд авчихсан байгаа. Бага зулзага сайн жаал байх юм бол ойрноос нэхнэ ээ. Хэхэ
Бага минь одоо арай гайгүй байна даа гэхээр л янз бүрийн ханиад томуу тусчихаад ээжээс салахгүй, грүүшиг хийлгээд байх юм. Өөр хүнд тэврүүлэхгүй болохоор ээж махийна шүү дээ.
Шуналаа гэж, барагдахгүй юм даа тээ. Өөртөө нэхсэнийхээ зургийг оруулнаа, дуусахаар нь.

Tuesday, January 29, 2013
Самарнаас болж 2
Сэтгэгдэл үлдээсэн бүх найз нөхөд, блог андууддаа баярлалаа. Хариултаа бичлэг болоод орууллаа шүү.
-Яг орчихсон тохиолдолд бол илт хэржигнээд мэдэгдэнэ. Гэхдээ өдрийн цагаар бол мэдэгддэггүй юм билээ. Бүр чихээ цээжинд нь нааж л сонсохгүй бол.
-Харин тийм ээ, сонссон бүх л монгол хүмүүс маань японд байсан нь аз болжээ гэж хэлээд байгаа. Атай азтай, бурханд их баярлаж байгаа...
- Дурангийн хагалгаа нь энэ удаад амтай ойр эрхтэн байсан тулдаа амаар нь гуурс оруулж байгаад авсан. Түүнээс өөр газар мэдээж тэрүүхэн тэнд нь цоолж байгаад л хийгдэх байх. Янз бүрийн зүсэлт хийгдээгүй тулдаа эдгэрэлт хурдан, 2хон хоноод л эмнэлгээс гарсан.
-Эмээ өвөө нарт нь загнуулсан. Ийм жаахан амьтныг хар багаас нь бүтэн биеийн норкозонд оруулчлаа гээд. Ий ий ий. Гайгүй л байгаасаа бурхан минь. Нугасаар нь мэдээ алдуулаагүй юм даа гэж сэтгэлээ хуурч байгаа.
За тэгээд үүрэг хариуцлага өндөр газар байгаа тулдаа энэ удаад гайгүй өнгөрсөн шүү.
Та нар минь нялх нярай үрсээ хараанаасаа салгав аа дахин дахин сануулахад...
Тэгээд ганц зураг орууллаа.
Энэ өнөө гайтай самар чинь шүү дээ. Ингээд харахад бол жижигхэн байгаа биз. Эрхтэн дотор орчихоороо их том харагддаг юм билээ шүү. Ингэж 2 хэсэг болж гарч ирсэн. Бодвол зөөлрөөд чимхэж авах гэхэд ингэж салсан байх.
Ийм хүүхдийн орон дээр эмчлүүлж буй хүүхэд сахиултайгаа унтана. Би нь гуалиг тулдаа л болж байсан шүү. Бие томтой лут хүмүүс бол бас л сахиул нь өөрөө ядраад гарахаар. Гэхдээ монгол дахь эмнэлгүүдийг минь бодвол ор байгаа нь их юм тээ. Тансаг газар харахаараа эх орон минь ийм болоосой гэж атаархдаг юм өөрийн эрхгүй.
Ор болгоны хажууд ийм зурагт, ширээ, хөргөгчтэй. Зурагт хөргөгч нь картаар ажиллана. Бид цөөхөн хоносон болохоор хэрэглээгүй. Ширээ нь доороо дугуйтай болохоор их амар. Хүүхэд орноосоо буулгүй хоолоо идэхэд дөхөм.
Орнуудаа ингээд ийм хөшгөөр халхалчихна. Нэг өрөө 6 ортой байсан.
00-ын өрөө нь гадаа коридорт, нийтийх. Үүдэнд угаалтуур байсан. Хүүхдийнхээ живхийг сольчоод гараа угаах, гар нүүр, шүдээ угаах зориулалттай.
Бохирдсон живхээ хийх тусад нь гялгар уут өгнө, амыг нь зангидаад зориулалтын хогийн саванд хаяна.
Эмчлүүлж буй хүндээ л хоолтой. Сахиул гаднаас өөрсдөө хоолоо даана.
15 хүртэлх насны хүүхэд эргэлтээр тасагт орж болохгүй. Бага насны хүүхэд эмчлүүлдэг учраас. Том зулзага ирээгүй эргэлтээр нэг ч. Хэ хэ. Ирээд орж чадахгүй юм чинь гэртээ хичээл номоо хийгээд л байж бай гээд үлдээгээд байсан.
Нэг инээдтэй зүйл нь бид амралтынхаа өдрүүдээр цанын бааз явна гэж байсан чинь учиргүй сэргэлэн цовоо байсан дүү нь гэнэт эмнэлэгт хэвтээд төлөвлөгөө будаа болчихсон тул том зулзага их харамссан. Утсаар ярьсан чинь
- Ээж ээ...
-Яасан, миний зулзага зүгээр үү? Их л санаа зовоод асуусан чинь.
-Дүүд самар өгөөгүй бол өдийд цанын баазад явж байгаа тээ...
-Харин тийм ээ...
Дотроо бол дүүгээ үхэх гэж байхад чи ийм юм яриад байхдаа яадын гэж бодож байсан. Сүүлд нь хүүхэд л юм даа, ишшшшшш гэж уярсан хэхэ. Өнөө үглэхээ л урьтал болгохоо боль гэж номноос уншсан хүн учраас эрэмгий зориг гаргаж хэлээ хазаад өнгөрсөн. Сүүлд нь харин учирлаж хэлсэн.

Monday, January 28, 2013
Самарнаас болж
багыгаа баллахаа шахсан шдээ хүмүүс ээ. Яасан гэхээр ингэсийн. Өнгөтөөр ярьж өгөх үү хэхэ. Ногоохон блогийг дуурайв.
Энэ явдал 2 долоо хоногийн өмнө болсон явдал шүү, одоо бага минь дажгүй. Сэргэлэн цовоо охин шулганаад л гүйж байна.
Нэг өдөр цэцэрлэгээс нь авчихаад, том бага 2 зулзагатайгаа 60 чавганцынхаа ажлыг хийж байлаа. Ээж гал тогоонд хоолоо хийгээд хоёр охин том өрөөнд тоглоод. Тэгэх хоорондоо самар идэж байсан юм. Тэгсэн бага минь ханиалгаад унав аа. Би яасан бэ гэж давхиж очоод л нуруу луу нь баахан цохиж байгаад л өнгөрөв. Бага тэр үед жаахан ханиалгаж, нулимс нь гарч байгаад л гайгүй болчихов. Орой нь унтах болоод чив чимээгүй болсон чинь бага зулзага амьслахаар л цаана нь хэржигнээд байна аа. Аав энэ одоо юу вэ л гэж байна. Ээж ч самарнаас л боллоо гэж шууд л таалаа. Үзүүлэхээс гэж ярилцаад л өнгөрлөө. Ажлын өдрүүд таараад үзүүлж амжилгүй хэд хоног явлаа. Хагас сайн өдөр ээж амардаг тул багыгаа аваад үзүүлдэг хүүхдийн хувийн эмнэлэгтээ очлоо. Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр ажил төрөлтэй улсуудын цаг таардаггүй тул ихэнх хүмүүс иймэрхүү хувийн эмнэлэгт үзүүлэх нь элбэг энд. Болсон явдлаа хэлсэн чинь эмч маань жаахан янз муутай хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгдөггүй шд гэлээ. Ингэж эмч нарт загнуулаагүй удсан би чинь бас дотроо уур хүрээд байгаамаа. Ямар мэдсэн биш гэсэн шүү юм бодоод.
-Энд рентгэн харсан ч нарийн тодорхой хэлж мэдэхгүй, том эмнэлэгт очиж үзүүл, бичиг хийж өгнө түр хүлээж бай.
-За
-За байз, өнөөдөр чинь амралтын өдөр яадаг юм билээ, гэхдээ юмыг яаж мэдэхэв яаралтай л үзүүлсэн нь дээр байдаг. Ядаж байхад нэлээд хэд хоночихсон юм байна шд.
-Аль эмнэлэг зүгээр үү, бараг төв нь дээр байхаа даа. Ойрхон уу?
-Төв нь дээрээ эмч ээ, манайхтай их ойрхон.
-За.
Ингээд хийж өгсөн бичгээ аваад шууд төв эмнэлэг орлоо. Амралтын өдөр тул хүн цөөтэй, гэхдээ ээлжийн эмч нар л ээлжинд гарна. Бичигтэй тул шар өнгийн оосор бүхий хүзүүний нэр өгч байна. Оочерныхоо дагуу хүлээгээд л сууж байсан дуудаж байна. Болсон явдлаа эхнээс нь дахиад л хэллээ. Рентгэн авхууллаа. Бага нээх уйлаан мйалаан болсонгүй авхуулчлаа. Түр хүлээнэ үү гээд л дахиад баахан хүлээлээ. Томыгоо үлдээчихсэн, төгөлдөр хуураа давтаад байж байгаарай гэж зарлигдаад явсан юм. Өдрийн цайны цаг өнгөчирхсөнийг ч хэлэх үү. Арагшаа яараад л хурдхан дуусдаггүй юм байх даа гэж бодоод л. Учир нь 3 цагаас төгөлдөр хуураа заалгах байсан тул. Гэрээс жаахан зайтай байдаг юм.
Сувилагч гарч ирснээ, СТ авхуулна гээж дагуулаад явлаа. Энэ үед охин айсан байх, уйлаан майлаан боллоо. Дараагаар нь утна гээд аманд нь гуурс ойртуулдаг юм байна. Тэр нь хуурай эм орсон байдаг, амьсгалахаар хоолой руу нь ордог эм гэнэ. Дуусаад дахиад л удаан хүлээлт. СТ уншдаг эмч ээ дуудуулсан хүлээж байна гэсэн. Хүүхдийн эмч ээ дуудсан хүлээж байна гэсэн тайлбар сувилагчаас сонсоод л дотроо бол адгаад л суугаад байлаа. Энэ хооронд охин баагаад, би живх сальфетка авч гараагүйгээ санаад яадаг юм билээ гэж байснаа гэнэт өө энд зардаг шүү дээ гэж санаад 1 давхарт байрлах дэлгүүрээс нь авч солив. Охин бол их л сэргэлэн цовоо л хүн гүйгээд байсан, эмчдээ үзүүлэхээс бусад үед хэхэ.
Тэгсэн томоос мессеж ирж байна.
-Ээжээ төгөлдөр хуур луу явах цаг дөхөөд байна. 20 минут үлдчихэж.
-Тийм байна аа, чи яг гарахад бэлдээд байж бай. Очоод шууд гарна шүү.
-За.
Сувилагчаас цаг гаран явчихаад ирж болох уу гэсэн болохгүй, эмч ирж байна гэсэн гэв.
Төгөлдөр хуурын багш луугаа утасдаад 4-с хойшоо очиж болох уу гэж хэлчихээд жаахан тайвшраад хүлээв. Тэгсэн эмч дуудаж байна. Цээжнийх нь зургийг пс дээр гаргаад харуулж байна. Бодвол энэ өнөө СТ уншдаг эмч нь байх. Тайлбарлаж байна. -1 мм байх ёстой энэ суваг 1 см орчим болоод өргөсчихөж. Энэ дотор нь нэг тийм цагаан дүрс харагдаж байна уу, энэ бол өнөө таны хэлдэг самар чинь байх. Энэ удаан явбал уушиг үрэвсэнэ, аюултай. Яаралтай авах шаардлагатай.
-За. Хэзээ авах уу?
-Одоо ингээд яаралтай. Хэвтэнэ.
-Хэвтэх ээ?
Сувилагч охиныг маань авч үлдээд хувцсыг нь солиод дусал залгав. Би гадаа нь хүлээгээд, охин чарлаад л. Би жаахан л эвгүйтвэл уйлчих гээд л. Нөхөр лүүгээ ярилаа, хэвтэх гэж байна, хагалгаанд орно. Нөхөр сандраад ажлынхандаа нарийн тодорхой юм хэлэлгүй шууд хувцсаа солиод гарсан гэсэн. Ажлынхан нь гайхаад яасан гээд ам амандаа шуугихад нь охин хагалгаанд орох гээд байна, явлаа баяртай гэж хэлээд гарч ирсэн гэсэн. Хэхэ
Ирэхээр нь нарийн учрыг нь хэллээ. Дурангийн хагалгаа гэнэ, бүтэн биеийн норкозонд оруулж байгаад авна гэсэн. Тэхгүй бол жаахан хүүхэд хөдлөөд гүйцэд авахуулахгүй гэсэн гээд л.
Тэгээд тэр дор нь хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зурсан. Мэдээгүйжүүлэлтийх нь гээд залуухан залуу ирээд л олон юм тайлбарлаж байна. Урд нь бас хүн хагалгаанд ороход дэргэд нь байсан, ажлын шугамаар орчуулга хийж байсан болохоор тэрэн дээр харин нээх цаг зарсангүй за за гээд л зураад байлаа. Сэтгэл санаа бол яг тухайн үедээ хаана байсныг бүү мэд, охиныгоо дагаад л хагалгааных нь өрөөнд л хүлээгээд сууж баймаар байсан. Би тэр хагалгааных нь өрөөнд 3 жил дарааллан нэг сарын хугацаатайгаар ажлын шугамаар орж байсан юм. Хэдэн номерын хагалгааны өрөөнд орох бол, цуг л орчмоор байдаг гэсэн шүү л юм бодож байсан. Мэдээж оруулаагүй л дээ.
Охин минь дусал залгасны дараа уйлаад ядарсандаа болоод дээрээс нь өдөр унтаагүй байсан болохоороо унтаад өгсөн. Хөөрхий минь. Тэгээд унтаагаараа цаашаа хагалгааны өрөө лүү орсон. 4 гэж байхад. Би хүлээж үлдээд, хань ижил томыгоо төгөлдөр хуурт нь хүргэж өгөөд, буцаж ирэхдээ хэвтэхэд хэрэгтэй гэсэн зүйлээ авчирахаар явав. Ёоо аймаар дэлгэрэнгүй бичдэг гэнээ. Өнгөтөөр ярина гэдэг нь л энэ байхдаа.
Дээшээ тасаг руу гарч хэвтэх өрөөгөө үзэв. 2 хүүхэд сахиултайгаа хэвтэж байсан. Жаахан байж байтал доошоо хүүхдээ очиж авахаар явах уу гэж сувилагч хэлээд доош буутал ишшш хөөрхий минь үр минь хагас унтаагаараа жаахан уйлагнасан хүн, баахан эмч сувилагч дагуулчихсан гарч ирсэн. Хагалгааных нь эмч нь өнөөх гайтай самрыг нь саванд хийчихсэн, энийг авлаа. Харин гайгүй хурдан авлаа гэсэн. Учир нь идэх юм юм чинь зөөлрөөд, авагдахгүй тасарч унаад цаг их орж магад гэж байсан юм. Ингээд 40 минут орчим дурангийн хагалгаа гээч юманд ороод гарсан шүү дээ. Хагалгааны дараах байдлыг харзнаж 2 хоног эмнэлэгт хэвтээд хагас сайн өдөр хэвтсэн хүмүүс 1 дэх өдрийнхөө үдээс өмнө гарсан. Энэ хооронд эмч өглөө бүр орж ирж цээжийг нь чагнана, сувилагч өдрийн хэд орж ирж халууныг нь, хүчилтөрөгчийн хэмжээг үзнэ. Хагалгааны дараа дуслаар нь антибиотек хийж байсан.
Тэгэхээр бага насны хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгч болохгүй. Бидний иддэг давсалсан самар байдаг даа тэрийг. Ойр хавийнхан нь ч идэж болохгүй гэж эмч хэлсэн. Ер нь самар гэлтгүй нэг тйимэрхүү хатуу идэх юм өгч болохгүй юм гэж бодсон. Бас хүүхдээ яаруулахгүй аажуу уужуу идүүлэх хэрэгтэйм байна лээ шүү. Хахуулж цацуулж болохгүй, тэгж хахаж байна аа гэдэг чинь ер нь бол тухайн хахсан юм нь уушиг руу орж байдаг юм байна гэж мунхаг би ойлгосон. Ямар нэгэн сэжигтэй байдал анзаарагдвал тэр даруй л үзүүлэх.
Ээжүүд минь хүүхдээ аль болох сайн анзаарч байгаарай.
Төлбөрийн хувьд гайгүй гарсан. 5040 иен болсон.

Friday, January 25, 2013
Байхад илүүдэхгүй
ном санагдсан. Учир нь гадаадад төрж өссөн хүүхдүүдэд, монгол зан заншлаа мэддэггүй хүмүүст хэрэгтэй гэсэн юм аа сөхөөд харчихна. Номын санд байхад ёстой илүүдэхгүй санагдсан. Яахав зарим нэг хүмүүс мухар сүсэг гэж боддог л юм билээ. Мухар сүсэг гэж харалгүй монгол зан заншил гэдэг үүднээс нь харахад зүгээр л дээ. Аль ч оронд тухайн орныхоо онцлогийг харуулсан зан заншил байдаг шүү дээ. Тэд тэрийгээ мухар сүсэг гэж үздэггүй, харин ч их л хүндэтгэлтэйгээр гүйцэтгэдэг нь харагддаг шүү дээ. Тэгээд ч "Сүсэг бишрэлгүй хүн хамгаас аюултай" гэдэг юм билээ. Нэг хоббиг маань хөдөлгөөд, би одоо энэ номноос салахаа байсан.
Гарчигнаас нь ганц нэгийг дурдвал:
-Монгол угсаатны өрх бүл
-Хүний амьдралын аяны их гараа
-Монгол арлдын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, түүний үндэс
-Монгол улсын баялаг-Хүүхэд
гэсэн 4 бүлэгтэй. Дотор нь задлаад гэр бүл болох ёс, бэр гуйх ёс, хүүхдийн даахь үргээх ёс, бие давхар эхийн цээрлэх зүйл гээд зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Миний хувьд их таалагдсан нь монгол хүмүүсийн төвд нэрийн утгын тухай байсан. Япон хүмүүс нэр чинь ямар утгатай вэ гэж асуугаад байдаг юм, заримдаа орчуулж мэдэхгүй гацаад байдаг талтай. Одоо энэ номноос их тохиолддог төвд нэрийн утгыг цээжлээд цээжлээд явчихнаа хэхэ.
Зурагтаар их рекламдсан гэсэн. Тэгсэн ижий аав 2 минь гүйж очоод 2-ыг авчихсан байгаа юм даа хэхэ. Нэгийг нь нааш нь, нэгийг нь өөрсөддөө. Аав минь номны хорхойтойм хөөрхий. Насаараа цуглуулсан номыг нь би тусдаа гарахдаа авна гээд захичихсан, хэхэ. Г-д маш их баярлалаа. Ачаа нь их хүнд байсан байх даа, уучлаарай...
Миний хувьд таалагдсан ном шүү. Та хэд минь авахаар бол гарчигнаас нь сайн уншиж өөрт чинь таалагдвал худалдаж аваарай гэж хэлэх байна.

Thursday, January 17, 2013
Нишянта
гэдэг залуу өөрийн туулж ирсэн амьдралынхаа тухай бичсэн "Японд мэдэрсэн "Аз жаргал"-ын үнэ цэнэ" гэдэг ном. 25 жилийн өмнө японд ирж л дээ. Тэрхүү 25 жилээ дурссан. Толгой дохин уншлаа. Учир нь гадаад хүмүүст, оюутнуудад тохиолддог хамгийн том асуудал болох виз, цагийн ажилд нухлуулангаа хажуугаар нь хичээлдээ явах гээд л нийтлэг бэршээлийн тухай гарна. Энэ бүх хугацаандаа гашуун дурсамж их байхын хажуугаар олон сайхан сайн хүмүүсийн тусламжийг ч ихээр амссан тухай гарна.
Тэрээр 25 жилийн өмнө гартаа 70 мянган иентэй японд хөл тавьж байж. Аав нь уг их мөнгийг гэрээ барьцаанд тавьж байж хүүдээ зээлж өгсөн мөнгө гэсэн. Энэ нь хоёр дахь удаагийнх нь гэнэ. Үүнээс хэдэн жилийн өмнө скаутын чиглэлээр ирэхдээ олон орны хүүхдүүдтэй бужигналдаад зочид буудлаар байрлаад их л хөгжилтэй, япон хүмүүс ч их найрсаг сайхан санагдаж. Дунд нь нэг япон айлд хонох арга хэмжээ болж, нэгэн япон айлд хонож л дээ. Салахдаа дараа дахин ирээрэй гэсэн япон айлынхаа хүмүүст заавал ирнэ гэж тангаргалаж байж.
Энд ийм арга хэмжээ өргөн. Япон айлд байрлуулж япон иргэдийн аж амьдралтай танилцуулах гэсэн систем байдаг юм. Ингэж хоносон айлынхаа хүмүүстэй үргэлжлүүлэн харилцаатай байх хүмүүс ч байна, нэг удаагийн харилцаагаар дуусах хүмүүс ч байна.
Тэгээд жилийн дараа ингэж гартаа 70 мянган иентэй ирсэн нь тэр. Нийтийн утаснаас өнөөх дахин ирээрэй гэсэн айлынх руугаа утасдаж, онгоцны буудлаас тосуулаад нэг хэсэгтээ тэднийд байрлах болно. Хойшид яах тухайгаа ч ярилцана. 3 сарын хугацаанд хэрхэх тухайгаа шийдэж амжихгүй бол нутаг буцаарай гэж хэлэхийг сонсоод амьдралдаа хоёр дахь удаагаа үнэн сэтгэлээсээ уйлж байсан гэнэ. Гэх мэтчилэн хичээн явсаар зурагтаар гардаг болж, их сургуульд багшийн ажил хүртэл хийдэг болж. Мундаг байна уу? Нөр их хөдөлмөр, чармайлт гаргаж байж. Өглөө үүрээр сонин тараах ажил, буудалд гудас дэлгэх ажил, 00-ын өрөө цэвэрлэх гээд л хийгээгүй юм байхгү й гэнэ.
Ингэж дурсаж бичихдээ японд олсон мөнгө, зарсан мөнгөө тооцон гаргаж их л сонирхолтойгоор бичсэн байна лээ. Шриланка хүн. Одоо бол япон иргэн болчихсон, япон хүнтэй гэрлээд үр хүүхэдтэй ч болсон гэнэ.
Хааяа зурагтаар гарч харагддаг юм.
Би ч мөн адил. Зэвүү хүргэсэн хүмүүстэй таарахын хирээр сэтгэл уяраасан, талархахаас өөр аргагүй сайн хүмүүстэй ч учирдаг юм. Сайн хүмүүс нь их юм даа энэ хорвоо чинь.
Өө тийм, Шриланкад бас Ошин гардаг байсан гэнэ. Ошины буянаар японд элэгтэй хүмүүс их байдаг гэнэ. Бүр 25 жилийн тэртээ шүү дээ, манайд чинь хэдэн оны үед гараад байлаа даа, жаахан л байсан юм даг...

Уншсан номнууд
Ажил дээр шинээр орж ирсэн ном. Хүүхдэд зориулсан хөөрхөн агуулгатай. Хааяа иймэрхүү агуулга хөөрхөнтэй "амархан" ном уншихад амралт болоод сайхан. Шинэ үг ч тодорхой хэмжээгээр тааралдана.
Эхнийх нь хэсэг хугацаанд амьтны дэлгүүрт худалдагч хийдэг жаал хүүгийн тухай. Хүний хэлээр ярьдаг амьтад, тэдэнтэй ярьдаг жаалхүү, түүнийг тойрсон яст мэлхий, тоть, нохой, загас зэрэг амьтдынх нь харилцан яриа, томчуудын ойлгогдохгүй, инээдтэй үйлдэл гарна.
2 дахь нь аврик тивийн нэгэн жаал охины тухай. Зохиолч нь европ тивийн зарим нэг хүүхэд аврикийн тухай ерөөсөө мэддэгүйд эмзэглэж, олон хүнд мэдүүлэх зорилгоор бичсэн гэсэн. Өөрөө ч аврик тивд төрсөн. Бага насандаа англи улс руу нүүсэн. Жил бүр эх нутагтаа очдог байсан гэсэн.
Охиндоо бас умш гэж шахаад л байгаа, завтай болохоороо умшина гэсэн. Хэхэ

Wednesday, January 16, 2013
Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү?
Хүнтэйгээ л ажиллах, хүнээ л хөгжүүлэх...
Бахархал юм даа. Сансарт ниссэн явдал нь бидний хувьд. Ухаантай зөв бодолтой хүмүүсийнхээ яриаг сонсоход урамтай гэж...
Бас энэ хар өнгийн дээл гоё байгааз, хэдэн жилийн өмнө энд нэг танил япон хүүхэн ийм хар өнгийн дээл өмсчихсөн их зохисон харагдаад байж билээ. Хөх дээлээ хар өнгөөр сольдог ч юм бил үү хэхэ, тэс хөндлөн юм ярьчихлаа уучлаарай...
Бичлэг дундаа жаахан гацаад байна.

Tuesday, January 15, 2013
Monday, January 14, 2013
Азид ажиллах
гэдэг ном. Ажлын газрын хүн зүгээр шүү уншаад үзээрэй гэж санал болгоод. Зохиогч: Күмон Такаши. 10 хэдэн жилийн турш гадуур дотуур явсан. Хятад, Энэтхэг голлон азид гарч ажиллах, хэрхэн амжилт олох, карьераа хэрхэн өсгөх, азийн залуусын үзэл бодол зэргийг өөрийн туршлага болон, найз нөхдийн туршлагыг жишээ болгон дурдсан.
Хэдийгээр япон орон нь өөрөө азид оршдог ч өөр цаана нь чамайг нээж өгөх, чамд тохирох, чамаар дутагдаж буй азийн орон зөндөө бий шүү, айлтгүй хийгээд үзэхийг санал болгосон. Ингэхдээ мэдээж хов хоосон гараад явчих биш, хоосон гэдэгт нь мөнгө төгрөг орохгүй шүү. Өөртөө ямар нэгэн зэвсэгтэй байх. Тэр нь тухайн очих гэж буй орны чинь хэл уснаас авахуулаад ямар нэгэн авъяас гэх мэт зүйлийг хэлнэ.
Гадаад явахаасаа айдаг япон хүмүүст бид бүхний багаасаа хэвшиж заншсан хүмүүжил боловсрол нь гадагшаа гарахад их том үүрэг гүйцэтгэж өгдөг гэх зэргийг жишээ гарган өгүүлсэн. Япончуудын ажилдаа үнэнч нямбай ханддаг нь гадны орнуудад маш өндрөөр үнэлэгддэг гэнэ. Дэлхийн томоохон албан газарт даргынхаа "цуглуулсан" нэрийн хуудсыг цагаан толгойн үсгийн дарааллаар нь нямбайлан эмхтгээд хавтсанд хийсэн нь даргадаа өндрөөр үнэлэгдэн шууд даргын нарийн бичгийн албан тушаалд очсон гэх мэт.
Япончууд өөрсдийгөө би хийсэн би тэгсэн гээд ПР хийгээд байдаггүй нь сул тал болдог. Тэхээр гадаадад ажиллахдаа өөрийн юу хийсэнг аль болох эргэн тойрныхондоо сайн мэдээлж бай. Нэг ёсондоо өөрийгөө бяцхан рекламдаж байх.
Өөрийнхөө хэн болохыг мэдэх, юу хийхийг хүсээд байгаагаа мэдрэх маш чухал.
Гадагшаа гараагүй ч сүүлийн үед улс эх орон дотроо маш их глобалчлагдаж байна. Олон компаниуд улс харгалзахгүй гадаад хүн авч ажиллуулдаг болж. Хүссэн ч хүсээгүй тэдэнтэй хамтарч ажиллах болж. Дотооддоо ажиллахад хүртэл гадаад хүмүүс бидний томоохон өрсөлдөгч болж.
Гэх зэргээр олон зүйл бичсэн байсөөн.
Үүнийг япон гэсэн үгнүүдийг нь монгол гэдгээр солиод уншаад явчихбал ч...

Wednesday, January 09, 2013
Гоё санагдчихлаа
Монгол бичгээ сэргээнэ ээ, англи гэж дөвчигнөж байхаар хэхэ. Үгүй ээ үгүй ерөөсөө л хослуулчихъя. Хос хэлтэн болъё...
Энэ ярилцлага бас л тасархай. Бага нас шууд нүдэнд харагдаж байна. Зурагтны өмнө суугаад монгол бичгээ сурах гэж үзэж тарж байсан юм даг... Нэг хэсэг чинь бүгд монгол бичигтэн болно гэж байсан үе. Ээж минь томоос том дөрвөлжин шугамтай хүрэн дэвтэр нээгээд ацаг шүднүүдээ жирийтэл бичээд л Бум эмээ шиг л буруу бичиж дүү бид 2-ын инээдийг бардаг байсан сан. Одоо ч тэр дэвтэр гэр бүлийн минь үнэт дурсамж болон хадгалаастай бий. 10 жилд ангиараа монгол бичгийн улсын олимпиадад оролцдог байлаа. Дүү минь нэг дүгээр ангиасаа крилл биш монгол бичгийн цагаан толгой заалгаж байлаа. Яг тэгээд ухарч няцалгүй бүгд монгол бичигтэн болчихсон бол гэж бодогдлоо. Сэтгэл байсан бол болж бүтэх л байсан байх даа...
Зун авчирсан монгол бичгийн толь бичгээ өвөртөлж унтанаа өнөөдрөөс хэхэ
Ямар ч л байсан бид уншдаг, ядаж нэрээ бичээд сурчих л хэрэгтэй зүйлийн нэг дээ.

Tuesday, January 08, 2013
Бас нэг хөөрхөн өвөө
байна шүү. Ёс алдаж л байгаам, зүгээр ч нэг өвөө нар биш шүү дээ. Агуу хүмүүс шүү дээ. Ийм сайхан хүмүүсээ амьд сэрүүн дээр нь ингэж тоож, урьж оролцуулаад байгаад нэвтрүүлгийн хамт олонд талархаж байна аа. Ярьж хөөрч, инээж наргиж байгаа нь цаанаа л нэг өөр, жаатай юм аа...
"Маамуу нааш ир" хэдий болтол дуулагдахыг таашгүй...

Хөөрхөн ярьдаг өвөө
байна шүү дээ, энэ Бааст гуай чинь. Яг л миний шавь 90 гарчихсан өвөө шиг л. Ёжилж ирээд л, аальгүйтэж ирээд л. Нээх хөөрхөн санагдаад л инээж үзлээ. Гэр дэх номыг нээ, ямар их ном бэ? Манай өвөө бас тийм их номтой шүү дээ, төстэй тал их байна аа. Мундаг юм. Ийм буянтай буурлуудаасаа үгийг нь сонсоод л суух ёстой шүү бид...
Цаг алдаж болохгүй, цаг хугацаа намайг хүлээхгүй гэж хэлнэ лээ. Диваажинд залрахаа хүлээхгүй, цагтай өрсөлдөөд байгаа нь үнэхээр биширмээр...

Monday, January 07, 2013
Бэлэг
12 сарын 31 бол битүүн, 1 сарын 1 шинийн нэгэн. Энд шүү дээ хүмүүс ээ. Хэдэн жилийн өмнөх шиг 2 өдөр шинийн нэгэн тэмдэглэдэг шиг л юм бодов оо хэхэ.
Хүүхдүүддээ ээж аав эмээ өвөө нар нь ийм дугтуйтай мөнгө өгдөг юм. "О тоши дама" гэдэг юм японоор. Хэмжээ нь янз янз. Ахиухан авсан хүүхдүүд тодорхой хэмжээг нь банкинд хадгална. Жаахаан хэгсээр нь дуртай зүйлээ авдаг гэсэн. Охидуудад минь ганц нэг хөөрхөн өвөө нар бас өгдөг юм, өгдөггүй нь хөөрхөн биш гээд байхгүй юу... Том нь ном авна, багынхыгаа ээж нь зохицуулахаа мэднэ. Энэ жилийнхийгээ яах уу ээж ээ, дэлгүүр явъя л даа гээд том нь шалаад л байгаа. Нээх их юм авчихсан юм шиг л. Ээж гарах завгүй яваад байна аа.

Saturday, January 05, 2013
Өврийн дэвтэр
Та нар минь хөтөлдөг л биз дээ мэдээж. Би нь энд ирснээсээ хойш хөтөлдөг болсон. 2004 оноос хойш гэсэн үг л дээ. Яг одоо ойр байгаа нь энэ 4. Эргээд харж байхад их зүгээр.
2013 оных харин их хөөрхөн дэвтэртэй болсон. Ажлын ёолкноор бинго тоглоод таарсан юм. Ер нь ийм дэвтэргүй бол бас л хэцүү болсон байна лээ. Төлөвлөсөн ажлуудаа мартчих гээд байдаг болсон шүү дээ. Эд чинь худалч хүнд жилийн өмнөөс л ажлаа төлөвлөөд байдаг юм.
Ийм жижигхэн нь авч явахад амар байдаг юм, хөнгөн. Энд бүр гэрийн эзэгтэй нарт зориулсан гэрийнхээ дансыг хөтлөөд орлого зарлагаа тооцоод хянаад байж болохоор дэвтэр байдаг юм билээ. Би нь авч хөтөлдөг юм бил үү гэж бодсоноо жаахан нервтэй байж магад гээд авахгүй байгаа.Яг хөтлөөд эхлэхээр сонирхолтой байж мэдэх л юм тээ. Ямар илүү зүйлд мөнгө зараад байгаагаа мэдэж авна хэхэ.Тэгээд л тэрийгээ хянаад, тэвчээд явчихвал ч...
Нээрээ би дэвтэртээ энд тэндээс олж харсан номныхоо нэрийг бичиж авдаг юм байна, сүүлд нь авч уншина гэж. За тэгээд өөр юу эс бичиж тэмдэглэхэв...

Шинэ оны мэнд
Ирж буй ондоо
Амжуулж дуусгах олон ажилтай
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай
Аваад барахгүй алдар хүндтэй
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтэй
Ижилсэн дасалцах олон найзтай
Инээж барахгүй аз жаргалтай
Хайрлаад барахгүй сайхан дурлалтай
Харамлаад барахгүй өгөөмөр өглөгтэй
Сүү шиг цагаахан сэтгэлтэй
Сүлд шиг хийморь золбоотой
Олондоо хүндтэй, өөртөө зөв
Олз омгоор дүүрэн яваарай.
Их л завгүй явсаар шинэ онтойгоо золголоо. Хөгжилтэй ч угтлаа. Идээд л идээд л байлаа. Нэлээд жин нэмсэн шүү, одоо эргээд гуалигжих гэж наян юм болноо хэхэ.
Блог андуудынхаа шинэхэн бичлэгүүдийг уншлаа. Ихэнх нь 2013 оны зорилтуудаа оруулсан байна лээ. Би ерөнхийдөө та нарыхтай ижил шүү хэхэ. За байз юу юу байлаа даа.
За дээрх мэндчилгээ нь түрүү жил буюу 2012 он гарахад л энд тэндээс ирээд байсан мэндчилгээ. Харин энэ жил арай өөр ерөөлүүд яваад байсан байх шүү. Энэ хүмүүс зохионо гэж мундаг юм дөө...

Subscribe to:
Posts (Atom)