Энэ удаад япончуудын хэрэгжvvлж эхлээд нэлээд удаж байгаа 4 R хєдєлгєєний талаар танилцуулъя. 4 R гэдэг нь
1. Refuse гэдэг нь єєрт хэрэггvй зvйлийг худалдах авахгvй байх, хэрэглэхгvй байх, байгал орчинд хортой зvйл хэрэглэхгvй байх гэсэн утга бvхий .
2. Reduce гэдэг нь хэмжээг багасгах, гамгvй хэрэглээг зогсоох. Жишээ нь дэлгvvрт ороод савласан зvйл бус кгаар нь зарж буй зуйл худалдан авах. Цаас болон дэвтрийг ариг гамтай хэрэглэх, цаасны хэрэглээг багасгах гэсэн утга бvхий.
3. Reuse гэдэг нь дахин дахин хэрэглэх. Нэг зvйлийг олон дахин хэрэглэх. Нэг удаагийн хэрэглээний зvйлийг аль болох хэрэглэхгvй байх, ном сонин сэтгvvлийг номын сан, хуучин номын дэлгvvрээс авч ашиглаж байх гэсэн утга бvхий.
4. Recycle гэдэг нь дахин боловсруулах, дахин ашиглах. Дахин боловсруулах бололцоотой зvйлийг ангилж ялгаж байх гэсэн утга бvхий.
гэсэн 4 vгний товчлол юм.
Энэ хєдєлгєєнийг Герман, Швейцарь зэрэг хєгжилтэй оронд хэрэгжvvлээд эхэлчихсэн бєгєєд японд ч хvчээ аваад байгаа юм.
Дэлхийн аль ч улсад хогны асуудал хурцаар тавигдаж, хvн бvр аль болох хог гаргахгvй байх талаар янз бvрийн хєдєлгєєн єрнєєд байна. Жишээ нь японд дээрх "4 R" хєдєлгєєн, "My bag" гээд нэрлэж болно. My bag гэдэг vгнээс нь хараад л хэн бvхэнд ойлгомжтой байх. Удахгvй японы бvх дэлгvvрт єгдєг гялгар уут vнэтэй болж эхэлнэ. Учир нь хvмvvс єєрийн гэсэн тортойгоо явж худалдаа хийж байх хэрэгтэй. Энэ нь устгахад их олон жил зарцуулдаг гялгар уутны хогийг цєєлєх гэсэн нэг арга юм.
Иймэрхvv жижигхэн зvйлээс байгал орчноо бохирдлоос сэргийлэх боломж гарч байна гэсэн vг. Манай монголд ч гэсэн хvмvvс єєрийн гэсэн тортойгоо дэлгvvр явж худалдаа хийж байвал далд орж єгдєггvй хятдаас орж ирж буй шар уутыг хэрэглэх нь багасна гэсэн vг.
Япончууд хогоо хэрхэн ангилж хаядаг болох талаар бичье. Эхэндээ vvнд дасахгvй, бас буруу єдєр хог гаргаж хаяад, гээд л ядаргаатай санагддаг байсан бол одоо бараг дасч дээ.
Нэг инээдэмтэй зvйл гэвэл монголоос ирэхдээ манайд элбэд байдаг хятадын шар уутанд юу ч билээ хийгээд авч ирсэн байсан юм. Ямар ч хамаагvй уутанд хийгээд хаячихдаг юм байх гээд єнєєх шар уутанд хогоо хийгээд гаргаад хаясан чинь орой нь байрны дарга шар ууттай хогийг маань барьчихсан, уучлаарай таны хог уу гэдэг байгаа. Санаа зовсон гэж, тиймээ гээд л аваад орсон. Энд тухайн хот мужуудаас хамаараад єєр єєр дvрэм журамтай, хогоо гаргаж хаях тусгай єдєртэй байдаг юм. Бас хогоо хэд хэд ангилж хаяна. Шатдаг хог, шатдаггvй хог, тvvхий хог гээд.
Миний амьдарч байгаа мужийн хотод тэр хотынхоо нэрийг бичсэн тусгай хогны уут зардаг. Шатдаг хогоо тэр уутанд хийж хаяхгvй бол дээрх шиг буцаад эзэндээ хvрээд ирэх жишээтэй. Харин лааз шил зэрэг зvйлийг бол хогийн цэг дээрх том саванд хийнэ. Тvvнийг хогийн машин нь ирээд авна.
Лааз、шилээ хаяхдаа усаар дотор талыг нь зайлж цэвэрлэсэн байх шаардлагатай.
Монголд буй хvмvvст хогоо хvртэл угааж хаядаг хар ядаргаа вэ гэж бодогдож магад. Гэхдээ тvvнд нь дасдаг юм байна лээ. Монголд ч гэсэн vvнийг хэрэгжvvлбэл эхэндээ хэцvv байвч сvvлдээ дасах байх шvv.
Япончууд гадаа гудамжиндаа хог хаядаггvй, хогийн сав байгаа газарт л хаядаг энэ заншлыг нь манайхан хэрэгжvvлж чадвал тодорхой хэмжээгээр хоггvй хоттой болох боломжтой юм. Хогоо гадаанаа хаялгvй хогийн саванд хийдэг болгох, тэднийг тийм ухамсартай болгох нь хоггvй болох хамгийн энгийн бєгєєд хєрєнгє шаардахгvй болов уу.
Бид бие биендээ шаардлага тавьж сурцгаая. Хажуудах хvн чинь хогоо гyдамжинд хаяж байвал хогийн саванд хийхийг шаарддаг болцгооё. Хvмvvсийн блог дээрээс иргэний ухамсар гээд л их л уншдаг, vнэхээр иргэний ухамсар улс орны хєгжилд их чухал байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.
Жишээ нь зун монголд очоод машины цонхоор хогоо хаяж байгаа дvvгээ хараад ихэд уур хvрч билээ. Бид япон энэ тэр гээд л гадаадын хоггvй цэвэрхэн, сайхныг л гайхаад байдаг хэрнээ єєрсдєє эх орноо сайхан цэвэрхэн байлгах талаар боддоггvй нь дvvгийн маань жишээн дээрээс л харагдаж байгаа юм. Тухайн vед дvvгийнхээ толгойг эргэтэл загнаж билээ. Дахиад ингэж хогоо хаяв аа, эргэн тойрон чинь хогоо хаяж байвал шаардлага тавьж сурах хэрэгтэй гээд л.
Улс орон маань хоггvй цэвэрхэн байх нь иргэн бидний vvрэг хариуцлаагаас шалтаална.
No comments:
Post a Comment