Wednesday, April 18, 2007
Монголд дуу vvссэн тухай
Эрт урьд цагт монголын нэг нутагт цэцэг євчин ширvvн дэлгэрч, олон хvнийг vхvvлж байв гэнэ. Ингэхлээр нь хvн бvл сайтай, ачлагатай, чадалтай айл амьтан тэр нутгаас дvрвэн нvvжээ. Гэтэл Тарваа гэдэг ганц бие залуу саяхан цэцэг євчин тусаад, хєдєлж чадахгvй байсан тул, аль нэг айлын буурин дээр хоцроод, нас нєхцсєн гэнэ. Тарваа эрлэгийнд очоод сэлгvvцэн явж байтал, нэг хэсэг хvмvvс vлгэр ярилцаж суув. Зарим нь хуур хуурдаж, янз бvрийн сайхан дуу дуулж байв. Эд бvгдийг Тарваа сонирхоод л явж байлаа. Гэтэл эрлэг хаан гэнэт Тарвааг дуудуулж гэнэ. Тарвааг эрлэг хаан дээр очиход, тэрээр толиндоо нэг юм vзээд "Хvvе, Тарваа чи чинь vхэх болоогvй байтал юунд ирэв. Одоохон буц" гээд хєєжээ. Ингээд Тарваа буцаж ирээд биедээ орж амилтал, энэ завсар хэрээ нvдийг нь ухчихжээ. 2 нvдгvй болсон хєєрхий Тарваа тэнэж эрлэгийнд vзсэн vлгэрээ хэлж, сайхан дуугаа дуулаад, олон тvмнээр хэсvvчлэн явсан учраас анх Монголд сохор Тарваа vлгэр, дуу авчирсан юм гэж хэлэлцдэг болжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
их сонирхолтой түүх байна. Таны блог их таалагдлаа. Бүгдийг нь тухтайхан шууд байгаад нэг уншнаа. АМЖИЛТ ХҮСЬЕ
ReplyDeleteuram hairlasand tnx.
ReplyDeletetegeerei. oshoo zondoo olon sonirholtoi zuil oruulahiig bodnoo.