Би японы нэгэн мужийн захиргаанд ажилладгийнхаа хувьд эндхийн захиргааны ажлын арга барилаас жаахан бичихээр шийдлээ.
Энд (人事異動)personnel changes гээч юм байдаг. Нэг газар нэг хvн доод тал нь 1 жил, дээд тал нь 3 жил болдог, Тухайн хvн ямар ч мэргэжилтэй байсан хамаагvй, мэргэжлээс нь єєр газар албан тушаал дээр аваачаад тавьчихдаг юм. Хєдєє аж ахуйн мэргэжилтэй хvн гадаад харилцааных нь хэлтэст ирж ажиллах жишээтэй. Эднийгээ єєрсдєє "авилгал"-аас тэмцэх нэг том арга гэж тайлбарладаг юм билээ. Бас нэг хvн олон талын мэдлэгтэй болох боломжтой гэж vздэг. Энэ ч vнэний хувьтай байж магад. Мєн нэг газар нэг хvн тухайлбал нэг дарга удахаар тэр газарт шинэчлэл гэж гарахгvй, нэг л хэвийн болчихдог гэж vздэг юм билээ. Бодууштай л санаа. Ямар ч байгууллага нь удирдаж буй хvнээсээ шалтгаалдаг нь vvнийг тайлбарлаад єгєх байх.
Хотын захиргаанд ажилладаг тєрийн албан хаагч мужийнхаа нэг жижигхэн сумд очиж ажиллах нь элбэг. Мєн чадалтай нь Токио, Осака зэрэг хотууд руу ч явах боломжтой.
Намайг энд ирж ажилласан 2 жил хагасын хооронд хэдэн ч хэлтсийн дарга, тасгийн дарга солигдов доо. Гэхдээ шинэ хvнтэй ажиллах нь зугаатай юм билээ. Янз бvрийн ааш араншинтай хvн ирнэ.
Сургуулийн багш нар ч хоорондоо солигдоно. Эмч нар ч хоорондоо солигдоно. Тухайлбал нэг сургуулийн багш єєр нэг сургуулид багшаар очно гэх мэт.
Тєрийн албан хаагч нар иргэддээ vйлчилж, тэдний шаардлага, дуу хоолойг сонсох vvрэгтэй. Учир нь тєрийн албан хаагч ирдэгийн татвараар цалинжиж байдаг учир. Заавал костюм ємсєнє. Сэрvvн vедээ зангиа заавал зvvнэ, Зун бол зvvхгvй байж болно. Учир нь халуунд зангиа зvvснээр хvмvvс нь халууцаад сэрvvцvvлэгч хэрэглэснээр тог их vрж байна гэдэг гомдлын мєрєєр єрєєнийхєє хэмийг багасгаад зун нь зангиа зvvхээ больж байгаа. Ажил дээрээ жинс ємсєж болохгvй. Ажлын цагаар ажлаа хийх ёстой, єєр юм хийх ёсгvй. Ажлаас хоцорч болохгvй, vдийн цайны vеэр гэрэл, цахилгаанаа унтрааж тогоо хэмнэх гээд л дvрэм журам их байнаа. Хэт эрх чєлєєгvй мэт бодогдож байвч энэ бол иргэний ухамсар юм. За ингээд бичээд байвал их байнаа. Бусдыг нь дараа болъё.
No comments:
Post a Comment