Sunday, April 01, 2007

Шагнал

Яагаад ч юм энэ шvлэг ихэд таалагдсан юм. Манайхан шиг одон, шагналд дуртай хvмvvс нэг уншаад vзэхэд илvvдэхгvй л болов уу. Одон медаль, шагнал сайшаалд дуртай хvмvvс, бас тэрхvv одон, шагналуудыг бий болгож байдаг томчууд бvгдэд нь уншуулах юмсан.

Шагнал

Ээж минь намайг
Цагаан сvvгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий vнэгээр мялааж
Эх орон минь намайг
Эрх чєлєєгєєр шагнасан
Хувьсгал минь шагнал
Хувь заяа минь шагнал
Єрх татахад тооноор бялхсан нар
Єлгий дээр минь гэгээ мандуулж
Єндєр босго давж талын сэжvvр єлмийлєхєд
Єєлєн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнyyлахаас хэцvv
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаа даргадаа ч
Сайшаалгаж яваагvй цэрэг эр
Сайхан эх орныхоо тєлєє
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгvй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юvлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нєхєж нєгцсєн
Oрчлонг хувьсгасан Ленин
Oдонгvй байсан
Ленин єєрєє
Дэлхийг шагнасан
Мєнхийн одон алаг эрээнтэй ч
Амьдрал єєрєє шагнал
Амраг минь намайг vнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Эгэлхэн шvлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдvй минь шагнал
Элэн улирсан
Тvvх ч миний шагнал
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хvртэл шагнал
Надад илvv шагнал хэрэггvй
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бvvвэйн дуугаар шагна
Дvн євлийн нvдгvй шуурганаар малын захад
Дуугаа хєлдтєл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан vс нь намрын салхинд хийсч
Дуутын шаргал хєтєл дээр
Намайг харуулдаж зогсоо
Ижийг минь мєнхийн усаар шагна
Дайны айдсаар тvгшиж байгаа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна
Шагна!

Б.Лхагвасvрэн

No comments:

Post a Comment