Thursday, April 19, 2007

Тєрсєн єдєр





Дээр охины маань тєрсєн єдєр болсон гэж хэлж байсан даа.

Мэдээж гэртээ тэмдэглэсэн.

Харин энэ удаад цэцэрлэг дээр нь яaдаг тухай хэлье. Япoны цэцэрлэгт тухайн сард тєрсєн хvvхдvvдийнхээ тєрсєн єдрийг нэг дор тэмдэглэдэг. Жишээ нь єчигдєр буюу 4 сарын 19-нд 4 сард тєрсєн хvvхдvvдийнхээ жилд нэг удаа тохиодог єдрийг цэцэрлэгийнхэн бєєнєєрєє тэмдэглэсэн. Бvх хvvхдvvдээ зааландаа цуглуулаад, тєрсєн єдєр нь болж байгаа хvvхдvvдээ урд тайзан (зааланд нь жижигхээн тайз байдаг юм) дээр гаргаад, бусад багш, хvvхдvvд дуу дуулж єгнє. Мєн багш нар нь бяцхан хэмжээний жvжигчилсэн тоглолт хийж сонирхуулна. Хvvхдvvдийнхээ мэддэг нэг vлгэрийн ном, зурагтай номноос сэдэвлэж тоглодог юм байна лээ.
Бас тєрсєн єдрєє тэмдэглэж буй хvvхдvvдэд зураг дээрх шиг дурсгалын карт єгдєг. Тэр картан дээр нь тухайн хvvхдийн биеийн єндєр, жинг бичиж, ард талд нь алганых нь хэмжээг тавьж єгдєг юм байна. Жил болгон хvvхдvvд тєрсєн єдрєєрєє ийм карт авах тул тvрvv жил нь хэр зэрэг єндєртэй, жинтэй байсан зэргийг харьцуулж болно. Карт нь дэлгэгддэг бєгєєд дотор талд нь багш нь vг бичсэн байдаг. Жишээ нь охины маань картан дээр "Зурагтай номонд маш дуртай Саруул. Цаашид ч хамтдаа зурагтай ном уншицгаая. Багшаас нь"гэж бичсэн байна лээ.

Манай монголын цэцэрлэгт яaдаг тухай сайн мэдэхгvй ч дээхэн vед лав ийм арга хэмжээ байгаагvй. Манай ээж цэцэрлэгт эрхлэгч хийдэг юм. Надаас японы цэцэрлэг яaдаг тухай байнга асуудаг, бодвол хэлсэн зvйлээс минь санаа авдаг ч байж магад. Мєнгє зарахгvй. хvvхдvvд багш нар байгаа материалаа ашиглаад тєрсєн єдрийн карт хийж єгдєг болвол дурсгалтай шvv. Энэ бичлэгийг маань цэцэрлэгийн багш нар уншаасай. Эсвэл уншигч танд цэцэрлэгийн багш найз байдаг бол дамжуулж хэлээрэй. Цаашид ч японы цэцэрлэгт зохиогддог арга хэмжээний тухай бичих болно.

6 comments:

  1. Монголын цэцэрлэг төрсөн өдөр тэмдэглэхгүй ч өөр олон сайхан ажил зохиодог. Жүжиг үзэгдэл тоглох, үлгэрийн ертөнц, концерт, авьяастнуудаа шалгаруулах гээд л. Би хоёр ихэр хүүтэй. Цэцэрлэгт нь 10-аад ихэр хүүхэд байдаг байлаа. Тэгтэл Ихрүүдийн баяр гэж хийсэн нь их хөгжилтэй юм болсон. Олон ихрүүдийг зэрэгцүүлээд зогсоочихсон, их "муухай" харагддаг юм билээ. Эцэг эхчүүдтэй нь хамтраад их ажил зохиодог.

    Харин Японы туршлагыг нэвтрүүлмээр юм байна.
    Манай хоёр хүү энэ жил 3 дугаар ангид байгаа. Мартаар ээждээ, цэргийн баяраар аавдаа ил захидал зурж ирээд хамаг нулимс барчихсан. Мундаг үг бичсэнийг нь ээ. Багшид нь сайхан юм сэтгэжээ гэж баярлах сэтгэл төрж байлаа. Миний амьдралдаа авч байсан хамгийн том шагнал.

    ReplyDelete
  2. comment tnx.

    tiim uu.
    hoorhon yumaa. iher huuhed toruuleh yumsan. amar neg dor boondood. he he.
    iher huuhedtei boloh turshlagaasaa huvaaltsaach gesen.(^0^)

    medeej mgliin tsetserlegt zohiodog bh l daa.

    gehdee tsetserlegiin bagshiin ajil ih hetsuu yum shigee. eejiigee haraad bhad.

    mgld nevtruulj bolhoor l buh zuiliig ni bichij bnaa.

    harin ih hoorhon sedev olsondoo oortoo bayatai bgaad bgaa.
    oird blogtoo yu bichih ve geed tolgoi ovddog bolson tul...

    ReplyDelete
  3. Oo ohiniig chin Saruul gedeg yumuu goy nerteim baishd, hojimdson ch gesen Happy Bday!! Amraa ah 2 iher huutei yumuu, yamar goy yum be, bid 2 odoo daraachiin huuhdee iher gargana gej tuluvluj muruuduj bgaa, haha, tuluvlsunuur boldog bol ch saihan bainaa, neg dor gargaad tavichih yumsan.

    ReplyDelete
  4. Anonymous9:51 PM

    Uu Byambaan martsan bna ug ni helj bsan shuu dee oird ajil ihtei. Ohind chini bolon chamd ungursun ch gesen bayriin mend
    tegeheer bas aav ni gomdoh baihaa aavd ni bas ta 3iin bayar yum shuu dee
    Ungursun uvul manai ohinii tursun udriig eej ni ajil deere hiisen yum bilee. huurhun bolson bsan gehdee ah duu nar ni l irsen

    ReplyDelete
  5. Ungursun ch gesen ohind tani HAPPY BIRTHDAY ....hugjiltei gazriin tsetserleg n hurtel hugjiltei gej... argagui dee.

    ReplyDelete
  6. tnx,
    harin teh. tsetserleg ni mgloos arai oor sanagdaad bdgiin.

    ReplyDelete