Tuesday, April 24, 2007

Томилолт

Бичлэг оруулаагvй удсанд sorry шvv улсуудаа.
Хагас сайнд Токио орж монголоос хvн тосоод, оройдоо буцаж Тотторидоо ирээд. Маргааш нь хажуугийн Шиманэ муж ороод, тэнд 2 хоночихоод ирлээ. Явсан газрын сонин гэвэл Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд монголоос хvн тосож буй хvмvvс их байлаа. Таньдаг хvн байх нvv гээд хараад байсан алгаа. Би ч нэг их удаагvй л дээ. Ирэх ёстой хvнээ гараад ирэхээр нь шууд буцсан болохоор. Гарч ирсэн хvмvvсээс монголын vнэр vнэртээд л...Нээрээ энд нэлээд удахаар монголоос ирсэн илгээмж, хvмvvсээс нэг сонин vнэр vнэртдэгийг анзаарсан биз дээ гадаадад байгаа хvмvvс. Мэдээж муухай vнэр гэхгvй л дээ, монголын маань vнэр гэж сэтгэлдээ дотно хvлээж авдаг юм.
Шиманэ муж бол хvн амынхаа тоогоор Тоттори мужийн дараагаар ордог. Тоттори муж япондоо хамгийн хvн ам цєєтэй муж байгаа юм.Тоссон хvн маань Тотторид 6 сарын дадлага хийнэ. Эхний 1 сар нь Шиманэ мужид япон хэлний дадлага хийнэ.
Уг нь монголд байхдаа япон хэлээ сайн сураарай гэж захиж хэлж байсан боловч "0" ирсээн. Эхний 2 єдєр ч яaхав би дагаж худлаа vнэн орчуулсан болж бaйгаа юм. Би єнєєдєр Тотторидоо буцаад ирчихсэн, мань хvн тэнд ганцаараа монгол, 3 china хvнтэй vлдсэн. Сурах л байгаа даа.
Эндээс нэг юм анзаарснаа хэлэх гээд л. Манай монгол эрчvvд их залхуу юм аа. Бие дааж юм сурахдаа муу юмаа. Би энд ирээд ємнє нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хvн тосож авч, дадлага дуустал нь ганц нэг орчуулгыг нь хийдэг байсан. Эмэгтэйчvvд нь их мэрийлттэй, дадлага дуусах дєхєхєд бараг миний хэрэгцээ байхгvй, дарга цэрэг нартай єєрєє яриад л сvрхий байдаг байлаа. Тэгсэн эрчvvд нь байдаггvй ээ. Орчуулагч байгаа болохоор гэж боддог юм уу, ер нь юм хийхгvй шvv. Уг нь нэлээд толгойтой гарууд ирдэг юм шиг байгаа юм. Даан ч хичээл зvтгэл, оролдлого гээч юм байхгvй юм аа. China, koreа гээд гадныхан толгой сайтай нь ч бий байх л даа. Гэхдээ л жаахан IQ муутай улсууд байгаад байх шиг. Гэхдээ 99 хувь нь уг хvний єєрийн мэрийлт, чармайлттай холбоотой байх юм. Yлдсэн 1 хувь нь тухайн хvнд бурхнаас заяaсан авъяaс байгаад байх шиг.

За за хvн хэлэх ч яхав. Єєрийгєє хичээе дээ. English сурмаар байнаа...

4 comments:

  1. zalxuugaas zayaa yavchixdagshd.

    ReplyDelete
  2. unen ug bna shuu.

    ug ni bol oilgood medeed bgaa hernee heregjuulehgui yum daa.

    ReplyDelete
  3. Anonymous2:22 AM

    zalhuu gedeg setgeliinh yum bainaa
    nadad odoo buur bichih yum oldohgui geed bodohoor ene bol setgeliin bas neg hailtiin sistemiin dutagdaliinh baihnee
    za hard disk chini virustelgui unshaad horvoogiin sonin haching bicheed baigaarai Japan busgui mini
    zun tsagt nutagtaa ger buleeree zaaval uulzna shuu amlasanaaraa. hehe
    Dondov

    ReplyDelete