Tuesday, April 24, 2007

Хvvхэд гаргах уу? Кариер хєєх vv?

Кариер хєєх талаар нь биш, япон улсад хvvхэд тєрєлтийн тоо буураад байгаа тухай хальт бичье. (Тэлмэн дvvгийн сэдвээс санаа авч, будаа идэв.)
Ер нь ёвроп тєдийгvй Азийн єндєр хєгжилтэй гэсэн оронд ч хvн ам хєгшрєєд байнаa. Япон улсад хvvхэд тєрєлтийн тоо нь 1973 оноос буурч эхэлсэн. Эдvгээ тухайн vеийнхээс бараг тал хувиар буурсан. Жишээ нь 2003 онд 54 %тай болсон байна. (1973 онд 27 сая хvvхэд тєрж байсан бол 2004 онд 11 сая хvvхэд хорвоод мэндэлжээ.) Ингэснээр хvн амын тоо цєєрч, наслалт уртсан, vvнийгээ дагаад японд янз бvрийн л асуудал vvсээд байх шиг. Тухайлбал 65-аас дээш насны хvмvvсийн тоо жил ирэх тусам ихсэж тэдгээрт зориулсан халамж vйлчилгээний асуудал зэрэг бэрхшээлvvд гарч ирж байна.
Япон хvмvvсийн гэрлэлт их орой, 30 нас гарч байж гэрлэх нь хэвийн vзэгдэл. Намайг энд анх ирээд 24 настай, 2 настай охинтой гэж байхад бvгд нvд нь орой дээрээ гарч байсан юм даг.
Хvvхнvvд нь манайхан шиг энд тэнд гадаад улсад очиж сураад гэрлэлт болон хvvхэд тєрvvлэх нь хойшлогдоод гэсэн юм байхгvй. Зvгээр л хариуцлагаас зугтсан, тэртэй тэргvй хvнтэй сууж хvvхэд тєрvvлэх юм чин жаахан дураараа сэлгvvцэж авъя гэж бодох нь олонтаа. Мэдээж гэр бvлтэй болохоор янз бvрийн л асуудал ар араасаа ундарна. Тэр бvхнийг урьдчилан тооцоод гэрлэхээс "айгаад зугтаагaaд" байх шиг. Гэрлэсэн ч 1, 2 хvvхэд тєрvvлэх нь элбэг. 3 болон тvvнээс дээш хvvхэдтэй гэр бvл цєєхєн. Oгт гэрлэхгvй хvн ч олширч байна. 10 жилийн нэг багш маань 1 гэр бvл 3 юм уу 3-аас дээш хvvхэд тєрvvлж байж хvн ам нь єснє гэж хэлж байсан юм даг.

Цєєхєн хvvхэдтэй байх нэг шалтгаан бол хvvхдийнхээ боловсролд зарцуулах мєнгє. Энд хvvхдээ 3, 4 нас хvрэхээр нь л хєгжмийн боловсрол олгоно гээд л тєгєлдєр хуурын ангид, хичээлд нь сайн болгоно гээд л хичээлээс гадуурх дугуйлан зэрэгт явуулна. Дээрээс нь их дээд сургууль гээд л бєєн бєєн мєнгє шаардлагатай.

Эдний хvнтэй суухаа хойшлуулдаг бас 1 шалтгаан нь наслалт єндєр болохоор. Дундаж наслалт монголд эмэгтэй хvн 66, эрэгтэй нь 63 байхад, энд эмэгтэй нь 88, эрэгтэй нь 86 хавьцаа.

Мєн ээж аавтайгаа хамт амьдрах улсууд их цєєхєн, бие биенээсээ дэмжлэг туслалцаа авах гэсэн явдал байхгvйн улмаас хvvхнvvд нь хvvхэд гаргахаас халшраад... Манайхны ээж аавууд биднийг єсгєнє, дээрээс нь ач зээ нараа харна гээд л завгvй улсууд байдаг даа. Япон эмээ євєє нар бол єєрийгєє зугаацуулаад л янз бvрийн юманд яваад л, мєнгєтэй нь гадаад явж зугаалаад л... Ингэж бодохоор муу ээж аав нарыгаа єрєвдєх сэтгэл тєрєєд байгаам даа. Хураасан юм ч байхгvй, ач зээ нарыгаа харж єєрсдийгєє баясгаад л...

За энэ хvн ам нь их, хєгжилтэй орнууд, дээрээс нь хятад, энэтхэг зэрэг улсуудын хvн ам нь єсєхгvй байсандаа ч яaхав дээ. Харин монголынхоо хvн амыг бага зэрэг єсєєсэй л гэж бодоод байдаг юм. Нэг гэр бvл дор хаяж 3 хvvхэд тєрvvлэх нь зvйтэй. Мєн дээр нэг сониноос эмзэг бvлгийн хvмvvс олон хvvхэд гаргаж байна, боломжийн айлууд цєєхєн хvvхэдтэй байна гэж байсан. Yvний эсрэгээр нь байлгамаар байнаа. Бололцоотой гэр бvлvvдийг 3 болон тvvнээс дээш хvvхэд гаргаач гэж "уриалмаар" байна шvv гэсэн. Хувийн бодол шvv.

Миний хувьд ч гэсэн охиноо гаргаад 1 жил гэртээ суухдаа ингээд л ажил ихтэй нєхрєє хvлээгээд л... , гэрийн ажил, хvvхэдтэйгээ зууралдах гээд л нэргvй ажлаа хийгээд л, vргэлж гэртээ суугаад байх юм шиг санагддаг байлаа. Хvvхэд гаргасан ээж болгон л энэ давааг туулдаг байх. Дээрээс нь таргална, гэдэс нь язарна гээд л гоо сайхны талаасаа ч гэсэн эмэгтэй хvний сэтгэл зvйд нєлєєлєх зvйл их гарна. Тэр бvхнээс vvдээд хvvхэд гаргах нь монголд ч гэсэн цєєрч байгаа. Дахиж хvvхэд гаргахгvй ээ гэсэн яриа олон ч сонсож байсан. Би єєрєє ч дахин хvvхэд гаргахгvй юм шvv гэж боддог байлаа. Тэгсэн одоо эр хvн шартсанаа, эм хvн тєрснєє мартдаг гэдэг шиг. 4 хvvхэд гаргана гээд л мєрєєдєєд байгаа ш дээ. Хэ хэ. Гэхдээ санаа байвч сачий хvрэхгvй гэдэг шиг биеийн онцлог энэ тэрээс болоод чадахгvй ч байж магад шvv хvмvvсээ. Битгий 4 хvvхэд нэхээд байгаарай.

2 comments:

  1. neeren ene sedveer arai oor ontsogoos(azi talaas gehiimuu daa) harj bichjee, ingeed neg negneesee sanaa avaad tsaashluulaad bicheed baival harin ch aytaihan yum bish uu, huuy tuunees gadna japan d dundaj nas emegtei 88 eregtei 66 genuu? iiiim hol zorootei baidag yumuu, esvel 86 geh gesiin bolovuu? esvel 76, yamartaa ch gaihal toruullee, yamar uchir utga bainaa, emegtei 88 hureed eregtei66 hurne gedeg? hehe yamartaa ch ih goy bichleg bolson baina, tsaashid ch budaa idej baival harin ch bayarlana shuu. tuunees gadna uuriig chin 1 l huuhedtei gej boddog baisiishd, uu zaza 4 huuhed gargaa garga, bi 2 ch gesen yugaar duthav hicheenee, hehe. miniiheer boldog bol ch 10 iig garguultsan ch bolj baina oo ehnereeree, tehdee ehner maani naad yazralt targalalt geel huurhii min arai gej araamandaa orson odoo dahij huuhed gehees halshraad l baigaa. gehdee hicheenee gesen. mongoliin ur sad mash olon bolho boltugai.

    ReplyDelete
  2. hi.
    buruu bichsen bnaa. 86 shuu. bi zasaad bichchihlee.

    bi 1 huuhedtei. ireeduid 4 bolgono geed moroodood bgaamaa.

    harin huuhed toruulsnii daraah 1 jiliig aytaihan davchuul butsaad araamandaa oroh shinjtei shuu.

    ter uyed ni hajuudah nohruud ni sain tuslah, huuhdee harj ogohod ni tusalj, ehneree haaya ch gesen dagagsh ni gargaj bh heregtei yum shig bgaan.

    tegvel ch bid gargaad bnaa.(huuhdiig)

    ReplyDelete