Sunday, April 15, 2007

Yнэний тухай домог

Урьд нэг лам, шавийнхаа хамт суудаг байж. Шавь нь багшийн хэлсэн vг бvхнийг ёсчлон биелvvлдэг vнэнч шударга юм байжээ. Багш лам нь заллагаар юманд явах болж шавьдаа гэр орноо сайх сахиж байхыг онцлон захижээ. Шавь нь гэрээс холдолгvй чин сэтгэлийг барьж багшийн захиасыг биелvvлж байжээ. Багш нь хэд хоноод иртэл авдарны ёроол цоорчихсон дотoр нь нандигнан хадгалсан эрдэнэ нь алга болсон байв гэнэ. Тэгээд миний ховор эрдэнэ алга болсон байна, чи л алга болгосон гэрт чамаас єєр хэн ч байгаагvй шvv дээ гэж шавьдаа тулгахад шавь нь аваагvй учраа єчиж яaгаад эрдэнэ алга болсонд гайхан сандарчээ. Багш нь эрдэнэ олж єг, энэ насны минь ганц хогшил гэж уурлан уцаарлаж хулгайд сэрдэн, эцэст нь зодож гэрээсээ хєєсєнд шавь хvv аргагvйдэн юмаа vхэр тэргэнд ачиж, багшдаа гvтгэгдсэндээ гомдон бодолд автaн явж байтал тэрэгний єрєєсєн дугуй нvх руу цємрєн оржээ. Дугуйг нvхнээс татан гаргатал тэргэнд дайрагдсан нэгэн туулай vхсэн байв гэнэ. Ажиглавал багш ламынх нь эрдэнэ аманд нь зуулгаастай байхыг олжээ. Эрдэнийн vнэрээр туулай авдрыг цоо мэрсэн юм байжээ. Yvнээс хойш "Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ" гэсэн vг гарчээ.

4 comments:

  1. ikh sonirholtoi yum bn shuu..

    ReplyDelete
  2. tiim shuu. deehen ueiin yaria, domog zergiig haaya unshij bhad dajgui sonirholtoi yum garch irdgiin. chinii blog ch gesen sonirholtoi yumaar ih yum bilee. orj bnaa.

    ReplyDelete
  3. Жамтай юм жамаараа.
    Манай авгай нэг компанид ажилладаг юм. Тэгтэл үйлчлэгч авгай нь худлаа хов зөөгөөд, захирлууд нь авгайг халах тухай яриад л бөөн юм болсон. Авгай сэтгэл санаагаар унаад л. Арай л халсангүй, өнгөрч, тэр шуугиан ч намжлаа. Сарын дараа харин өнөөх үйлчлэгч нь худлаа хов хутгадаг байсан нь илэрч, өөрөө ажлаасаа халагдаж, захирал нь манай хүнээс уучлал гуйсан. Өмнө нь гурван ч хүн түүнээс болж халагдаж байсан байгаа юм.
    Ямар нэг муу, хорон үйлдэл хийвэл үр дагавар нь заавал ирдэг гэж...

    ReplyDelete
  4. hov jivee gej. huniig alna shuu.
    daraa hov jiviin tuhai neg bichleg oruulnaa.
    ehner tani halagdaagui ni yamai.

    ReplyDelete