Wednesday, April 18, 2007

Торой бандийн домог

Торой банди, Хvрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дариганга чиглэж мордсон гэнэ. Тvvний оргон зугатсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ. Хойно ємнєє орж хєєцєлдсєєр байгаад Дариганга нутагт хvрчээ. Торой банди Алтан овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр уул єєд гарсан гэнэ. Цагдаа нар ч мєн самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд Дарь овоог гурван талаас нь бvсэлжээ. Цагдаа нар бvслэлтийн аргад их мэргэжсэн бололтой. Дарь овооны ємнє тал нь эгц тул морьтой хvн бууж чадахгvйг мэдээд хойно, баруун, зvvн 3 талыг бvслээд уул єєд урагшилж гэнэ. Моринд сайн, арга самбаатай Торой, Дарь овооны ємнє зvг ажигч vгvй буугаад давхичихсан гэнэ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгvйд уурласан бололтой уулан дээрээс ширvvхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ. Нэхээд ч яхав дээ, Торой бараа сvvдэргvй торойгоод морилчихсон байжээ. Алтан овооны ємнє буюу Дарь овооны ємнє зvг буусан замыг Даригангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Даригангад мэдэхгvй хvн бараг vгvй.

6 comments:

tumee 33 said...

Toroi bandi-aa gej iim domogtoi yum bjee,,
Toroi bandi gesnees ooriin teny tavisan Tottori-giin zuragnuud huuchnii dursamjiig maany sergeej baihshiv.Yag 12 jiliin umnu
Tuv aimgiin Batbayar gedeg ah Tottori pref-d ajilladag bsan.
Ter ued manai hun bid 2 bas tend oyutan bsan yumaa.bid 2-iin huvid dursgaltai ch,dursamjtai ch gazar bgaamaa...Neeree horvoo yertonts jijighen gej unen yumoo.

Тэлмэн said...

byambaa chi shuu, iim goyo goyo zuilsiig haanaas olood bicheed bainaa, goyo yumbe yasan. thx!

byambaa said...

Tumeed: wow, tiim uu. bi odoo ter batbayar ahiin ajillaj bsn gazar ni ajilladgiin. tottorid ireed 2 jil hagas ongorch bna.

Telmend: he he. end mgloo surtalchlaj baga surguuli ene ter ih yavdgiin. tegeed mgl ardiin ulger tsugluulaad, haaya zarim negiig ni heregledgiin. teren dund l bsiin.
oshoo mgl hoorhon hoorhon domog ulger oruulnaa. huuhduuddee yarij ogch bgaarai.

tumee 33 said...

Batbayar ah chiny sain yarival manai hun bid 2-iin barag Cupid bolj taarchiigaan..Odoo haana bgaa ve,nutag butschihsan uu?

byambaa said...

nutag bol neleed deer butssan bhaa. mgld bgaa. yag yu hiij bgaag sain medehgui ee. he he.

Тэлмэн said...

ta 2 chatlachihiim baina l doo gesen, hehehe!