Сaяхан, 3 сард байхаа Японы тв-ээр Герман улсад байдаг "Олон улсын найрамдлын тосгон" гэдэг сайн санааны тусламжийн байгууллагын талаарх танилцуулга гарсан юм. 8 жилийн ємнє японы нэгэн эмэгтэй жvжигчин очиж байсан юм байна. 8 жилийн дараа дахин зорьж тухайн vед уулзаж байсан хvvхдvvдийнхээ тухай мэдээлэл олж авах зорилготой байсан юм. Уг Найрамдлын тосгон нь дайны хєлд нэрвэгдэж буй улс орнуудын хvvхэд багачуудад туслах, тэдгээрийг эмчлэх, эдгээх буяны байгууллага юм. Уг нэвтрvvлгийг эхлэхээс нь эхлээд л дуусах хvртэл нь тувт уйлсаар байгаад л vзэж дуусгав. Гар хєлгvй болсон, хараагvй болсон, сонсохоо байсан, бvр тэсрэлтэнд єртєєд эрvvгvй болсон гээд харахаас аймаар хvvхдvvд ээж ааваасаа холдон тус тосгонд ирж эмчлvvлнэ. Эхэндээ ээж аавыгаа нэхэн уйлна. Аргагvй шvv дээ. Yнэхээр єрєвдмєєр. Ямар азаар манай монголд дайн болоогvй байнаа гэж бодсон шvv. Тvvхийн ямарваа нэгэн vзэгдэлд ямар ч гэм хоргvй хvvхдvvд єртєж байгаа нь vнэхээр харамсмаар. 8 жилийн ємнє очиж байсан жvжигчний ачаар сайхан сэтгэлт олон олон япончуудын буянаар хандивын мєнгє нэлээд очдог болсон, сайн дураараа очиж тэдэнд туслах гэсэн хvмvvсийн тоо нэмэгдсэн гэж байсан. Барилга байгууламж нь ч томорч єргєжсєн байна. Хаа очиж японд хандивын мєнгє цуглуулахад тэр нь хvрэх ёстой эзэндээ хvрдэг нь бахархмаар. Тус тосгоны ажилчид, сайн санаат хvмvvсийн ачаар олон арван хvvхэд эдгэрч, эх орондоо буцаж байгаа нь сайхан ч, харамсалтай нь тэдгээр хvvхдийг эргээд дайны гал дvрэлзэж буй эх орон нь хvлээж буй ... Заримых нь эцэг эх хvvхдээ эмчлvvлж байх хооронд алагдах, бємбєгдєлтєнд єртєх гээд олон бэрхшээлvvд тулгарч буй гэж байсан.
Уг тосгон 1967 онд байгуулагдсан. Дайнд "шархадсан" хvvхдvvд Европын эмнэлэгт нэртэй сайн эмч нараар эмчлvvлээд дараа нь Олон улсын найрамдлын тосгонд rehabilitation хийхээр хvргэгдэж ирнэ. Тэгээд эдгэрснийхээ дараа нутаг буцах єдрєє хvлээнэ.
Зvрх євтгєсєн энэхvv нэвтрvvлгийг vзсэнээр дайн дажингvй оронд тєрж єссєндєє, vнэхээр их хувь заяатайдаа баярлаж, энэхvv хувь заяагаа ашиглах юмсан гэсэн бодол тєрєв єє. Дайныг vнэхээр vзэн яднам.
No comments:
Post a Comment