Энэ манай vед биш эрт урьдын цагт гэнэ ээ. Одоогийн Говь-Алтай аймгийн Хєхмєрьт сумын нутагт орших Хvйсийн говьд нэгэн айл байжээ. Тэднийх ам бvл олуул, vр хvvхэд єнєр єтгєн бєгєєд хятад газраас ирсэн их зам тосон сууж, харь орны єнгєлзлєгєєс нутгийнхаа хилийг хамгаалах гэр харуулын vvрэг гvйцэтгэж байжээ. Гэтэл нэгэн удаа "Хятад газраас хар санаа євєрлєн ирэх тvшмэлийг нутгийнхаа шороон дээр бvv гишгvvл. Мэсийн vзvvрээр хєнєєх, найруулсан хорын хvчээр устгах алин болохоо єєрсдєє шийд" гэсэн даалгаварыг тэр айлд хvргэхээр нэгэн дугтуйтай захиа єртєєгєєр дамжин тэр айлыг зорьжээ. Гэвч элчийн євєр дамжсан тэр захиа зорьсон газраа хvрсэнгvй, харин манж хятадын тагнуул туршуулуудын гарт оржээ. Иймд єєрийн элч хятад тvшмэлийн амийг аврахаар хятад газраа нэг баг цэрэг нааш хєдєлж єнєє айлд хvрэн євгєд хєгшид, vр хvvхэд, эцэг эх, гэр хотлоор нь баривчлан алах ял тулгаж гэнэ. Энэ vед эзгvй байсан том хvv нь ч ирж "эцэг эх, дvv нарын минь амийг єршєєгєєч. Оронд нь намайг зоосны нvхээр тvмэн хэсэгт огтчин алсан ч гомдолгvй" гэж харийн цэргvvдээс євдєг сєгдєн гуйж гэнэ. Мєн эцэг эх нь "Бидний vр vндсийг битгий таслаач, том хvvгийн минь л амийг єршєє" гэж хятад цэргийн даргаас гуйгаад хvvдээ сэмхэнээр "Чи л амьд vлдэж vр vндсээ залгамжил, бас биднийхээ єшєє хонзонг харь манж хятадын цэргээс авч чадах ганц хvн чи л байна" гэж учирлан хэлж гэнэ.
Ингэтэл хятад цэргийн ноён дотроо аймшигт тєлєвлєгєє зохион залуу баатар эрд хэлсэн нь "Танайхны vр vндсийг таслахгvйн тулд ганц чиний л амийг єршєєе. Харин чи єєрийн гараар эцэг эх, дvv нарынхаа толгойг ав" гэжээ. Чингээд цємєєрєє нэг дор хядуулснаас нэг нь ч болсон амьд vлдэж vр vндсээ залгамжлан харь манж хятадын цэргээс vрэгдсэнийхээ єшєє хонзонг авахын тулд залуу баатар эр арга буюу єєрийн гараар тєрсєн эцэг эх, дvv нарынхаа толгойд мэсний vзvvр хvргэх болж гэнэ. Баатар эр зvрх шимшрvvлэн, элэг эмтлээн, нулимс унагаан, халаглан байж эцэг, эх, дvv нарынхаа толгойг авсаар бага дvvгийнх нь ээлж болоход томоогvй тэр балчир жаал "Ах аа миний хvзvvнд хатиг гарчихсан юм. Битгий хєндєєрэй" гэж хvvхдийн шингэн дуугаар хэлж байсан гэдэг. Гэвч тэр баатар эр ч єршєєгдсєнгvй. Хятад цэргийн ноён хэлснээсээ няцаж, цэргvvддээ тушаал єгєн тvvнийг баривчлуулаад єєрийнх нь сэлмээр толгойг нь цавчин алжээ.
Ийнхvv нэгэн єрх гэрийн хvмvvсээс нэгийг нь ч vлдээлгvй vзэшгvй муухайгаар доромжлон тэднийг толгой дараалан устган, гэр хотлоор нь хvйс тэмтэрсэн нvгэлт хэрэг болсон эл газрыг тvvнээс хойш Хvйсийн говь гэж нэрлэх болжээ.
Энэ домгийг vндэслэн их эрдэмтэн их зохиолч Б.Рэнчин "Нууцыг задруулсан захиа" хэмээх маш сонирхолтой єгvvллэгээ бичжээ.
arai jaahan oor yum baina.
ReplyDeleteНууцыг задруулсан захиа
http://www.mcl.edu.mn/monlit/zohiolch/brinchen_buts0.html
sedev avch bichsen bolohoor oor bh ni argagui. medeej huulbarlaj bichihgui shuu dee.
ReplyDeleteМиний нутгийн тухай домог л доо. Хүйсийн говь гэдэг чинь аавын минь унасан газар. Цавын худаг гээд их сайхан нутагт зусаж, говийг эмжсэн улаан толгод дунд байх Гүн худаг хэмээх газар өвөлждөг байснаа аав ярьдаг.
ReplyDelete5 дугаар ангид байх үедээ нэгэн буурай энэ домгийг ярихыг нь нулимстай нүдтэй сонсож байж. Хөөрхий тэр хүүгийн "Ахаа миний хатгийг битгий өвтгөчихөөрэй" гэж байгаа нь нүдэнд харагдаад байдаг юм. Одоо ч гэсэн би хамар шархирсан амьтан бичиж сууна.
Говь-Алтайн Баян-Уул, Дарви, Хөхморьт, Ховдын Дарви сумын нутаг дамнасан халхад алдартай говь доо. Намар таана анхилаад ямар сайхан байдаг гээч.
ReplyDeleteБага байхдаа авга ахындаа очиж, энэ говьд хонь хариулж, гүрвэл барьж, зүггүйтэж явж.
Нутгийг минь нүдэнд харагдуулсан Бямбаадаа баярлалаа.
tnx. Mlgd ochihooroo mgliinhoo saihan gazruudaar yavnaa. jpn-g goy l geed bna, zugeer l ondor ondor baishin, hunii garaar buteesen baigalitai, nutgiig mini yaj guitsehev.
ReplyDeletegehdee ajillaj amidarch bgaa ulsaa muulahgui ee. ter gazriinhaa sain saihan buhniig olj harah gej hicheej yavna. he he.
ajlaar Hovsgol nuur orj uzej bsn yum.
neeree ih orovdoltei bgaa biz. bi ch bas bichij bhdaa ooriin erhgui tseejin dotor neg yum ovolzood, china humuusiig uzen yadah setgel torood. oshoogii ni avmaar sanagdaad. he he. gehdee china humuusees suraltsah yum ihtei shuu. ih hodolmorsch, yamar ch avyasgui bj huch hodolmorooroo amjiltand hurdeg humuus.
za za odoo haduurch ehleh gej bna.