Thursday, April 26, 2007

Жамухын єчил

(1990 оны "Шувуун саарал" наадмын дэд тэргvvн байрын шагналт)

Найман зууны тэртээх Жамухын шарил дээгvvр єнєєдєр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайя бєхєлзєнє. Тэр газрын цээжийг анирдан чагнаваас монгол эрсийн нєхєрлєл, гунигт хагацлын тухай эмгэнэлт тvvхийг єгvvлнэ... Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын єрсєлдєєн Тэмvvжиний ялалтаар тєгсєж байсан тэр жил... Хаан Жамух нєхдєдєє баригдаад Чингисийн єргєєнєє хvргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан євс ногоо хvрэнттэл цаазалж, Жамухыг суллаад єгvvлэв.
-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрvvлье хаан анд минь! Эгнэгт нєхєрлєлєє бататгаж, эгvрд хамт тvшилцэн шvтэлцэж явтугай чи!
хэмээн єршєєлийг vзvvлэв. Гэвч нас сvvдэр ид дундаа, тєрсєн биеийн хvч чадал тєгєлдєржсєн хаан Жамух хариу єчсєн нь
-Єндєр их хаан суудалдаа чи заларч, єрлєг есєн жанжны чинь тоо бvрэн байхад би илvvдэх биз ээ, анд минь. Чамд зай тавьж єгье. Yндэс мєчир бєхтэй Хорханагийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юм сан. Yйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бєє хєєрєгдсєнийг бvv мэд. Атгаг санаат эмийн vгэнд орж, андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь тєєрєгт улам бvр шахагдсанаар хаан анд чиний ємнє хvрч ирлээ. Анд минь чи болгоогтун! Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж шатна. Монголд 2 хаан байвал дажин самуун тасрахгvй. Олон дайнд оройлон чадал хvчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгvй. Нэгэнт дийлдэшгvй хvчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгvй. Чи бол тэнгэрийн бєє, шадар баатруудаа тэтгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж єргєгдсєн хамаг Монголыг захирах Гvр хаан Жамух! 3 тvмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух єнєєдєр хаан анд чиний тєлєє орчлонгоос халихаар шийдлээ.
Дээр тэнгэрт нар нэгэн байг
Дэлvvн болдогийг гийгvvлэх сар бас нэгэн байг
Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг
Єсєх насандаа Ононы мєрєн дээр шагалцан наадаж, єдгєє идэр цагтаа бvх Монголын хувь заяанд холбогдсон чи бид 2 нэг нарны дор багтахгvй ээ. Учир иймд 2 их хаан, 2 их баатар, 2 монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сvрээрээ чиний хаан алдрыг єндєрт єргєєд єєрєє би амиа тэвчье. Олны санаа бvv хоёрдог. Єлмий, євдєг дор чинь єєрийгєє би эвж єгье хаан анд минь! Чиний нэр улам аугаа болог. Гvр хаан Жамух єєрєє чамд сєгдлєє гэдгийг мэдээд хамаг Монгол, 4 зvгийн 8 зовхист чиний алдар урд хожид vзэгдээгvйгээр дуурсагдах болно.Нэгдсэн их гvрнийг нэг дор хураан захируулахын тулд нэг нь нєгчиж, нєгєє нь хагацъя. 9 хєлт цагаан туг, дайн тулааны хар сvлдэд чинь хоёуланд нь сєгдєн гуйя, хаан анд минь! Чи намайг єршєє!...Єршєєхдєє цаазалж єршєє. Би чамтай нєхєрлєе!.. Нєхєрлєхдєє vхэж нєхєрлєе. Хvчирхэг гvрэн єнє мєнх оршихыг билэгдэж хаан биеэрээ туг сvлдийг чинь тахья. Эзэнт улсын тєлєє миний єргєх єчvvхэн энэ хувь багадах учиргvйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хvчтэн газар дээр vгvй ээ. Чиний баaтар цэргvvдийн ємнє юу ч гэсэн тэвчиж чадахгvй ээ.
Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтvн! Дорно зvгт нар хаанаас манддагийг очиж vзэгтvн! Єрнє зvгт нар хаана шингэдгийг мэдэгтvн! Их тєр, эзэнт гvрний хэргийг эмсийнхээ vгэнд хутгалдан зєвшигч надаар тєгсгєл болог. Энэ мєчєєс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов тєрийн цээрлэл, цааз vл тойрохын хууль болог. Єчих єчил минь гvйцлээ. Хаан анд минь єшєє хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Єvлэн эхийн сvv цусгvй байсныг санаж, цус гаргалгvйгээр намайг алуулагтун! Yтэр тvргэн тонилгогтун! Тvvхийн хvрд саад тотгоргvй оршиг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргvvнээ єргєж шадар хvмvvсээ дуудан зарлиг болгов.
-Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мєнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сvvлчийн єчил гэрээсийг биелvvлж цус гаргалгvй vхvvлэгтvн! Анддаa бэлэглэсэн алтан бvсийг минь бvслvvлж, аргамаг сайхан хvлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг, хуяг дуулгы нь асаан хvлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хvн нєхєрлєхєд хад чулуу хайлж урсаж ч болдогийг, эр хvн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг тvмэн vе санатугай! Ийнхvv айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимасан дусал гялтаганав. Хааны зарлиг ёсоор болж, мєнх тэнгэрийн таалалд нийцэв....
8 зууны тэртээх Жамухын шарил дээгvvр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсvvчилж, нєхрийн тухай vгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.

Дамбадаржаагийн Намсрай

3 comments:

  1. Өвөг дээдэс маань хичнээн ч сайхан ухаантай хүмүүс байсан юм бэ дээ. Уншисан чинь сэтгэл хөдлөөд нулимс цухалзаж байна.
    Merc pour ce bon article.

    ReplyDelete
  2. harim tiimee. hereldej alaltsahdaa ch uhaantai humuus bj dee.
    tegsen odoonii humuus hereldej, muudaltsaj ch chadahgui.

    neeree comment deeree ene shigee frantsaar gants oguulber ch gesen bichij bgaarai. bi medehgui ug bval shalgaad bnaa.
    tnx.

    ReplyDelete
  3. Anonymous8:19 PM

    gehdee l Jamuha yag ch bas ene deer gardag shig sain hun bgaagui l de. Bolomj l garaagui bolohoos. Haand hurtel uuriiguu urgumjluud Temujiniig diileegui l de. Uundee sharalkhaad dagaar orson aimguudaa talhidan deeremdeed tsaashid haan bh erhgui bh uildel hiigeed huchirheg aimguudiig tushij Temujinees ushuuguu avah gej yavaad uuriiguu ch, busad aimguudiig ch muhuld n hutulsun hun shuu de.

    ReplyDelete