Monday, April 16, 2007

Бvvвэйн дууны домог

Эрт цагт нэг хааны 2 хvvхэн байж. Нэг єдєр тэдний нэг нь
-Би уг нь хаан язгууртай хvн юм гэнэ билээ. Миний эцэг дайнд яваад, ах бид 2 эцгээсээ тєєрчээ. Тэгээд бид хоёул амьдарч ах минь ан агнадаг байлаа. Манай нутгийнхан миний ахыг "Зээрэлдээ мэргэн, зээрэн зугсуу" гэдэг байж.
Би, ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч єгєєд халамжит бэргэнээ хийхсэн гэж боддог байлаа. Энэ бодлоо ахдаа хэллээ. Ах маань тэнгэрийн отгон дагинатай гэрлэв. Надад сайхан гэр барьж єглєє. Би гэртээ торго дурдам дэлгэж, цэцэг навч хатгаж сайхан жаргаж байлаа. Нэг єдєр ахыг анд явсан хойгуур би, бэргэнтэйгээ алтан шагай амандаа нууж тоглох болов. Бэргэн єєрєє зээрийн шагай залгиж vзvvлээд, надад аргалын шагай авч єгєєд
-Харагдахгvй болтол залгиж нуу гэв.
Би тvvнийг залгиад, хоолой дээрээ тээглvvлээд гаргаж чадсангvй ухаан алдахад, бэргэн маань авдарт хийгээд голд урсгажээ. Гэтэл тэр авдрыг голын адагт суудаг хоёр ядуу хvн олж аваад, миний хоолойноос аргалын шагайг гаргаж аваад намайг амьдруулжээ. Ингээд энэ хааныд хvргэж єгсєн гэнэ.
Тэгээд би эднийд ирж Буурал мэргэнтэй танилцаж гэр бvл болоод хvvтэй болсон юм. Миний хvv бол Хараадай хааны ач хvv, Хариутган тайж буюу Зээрэлдээ мэргэн, Зээрэн сугсууны зээ дvv, Буудал мэргэний vр, Будаг шагай хvv юм гэж хэлжээ. Энэ vгийг сонссон настай зарц авгай, Будаг шагайн эхийг Хараадай хааны тєрсєн охин болохыг сая мэдэв. Тэгээд нэг єдєр зарц авгай Хараадай хааны гадаа очиж Будаг шагайг бvvвэйлж суухдаа:
Хараадай хааны ачлаа бvvвэй бvvвэй бvvвэй
Хариyтган тайжийн дvvлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Зээрэлдэй мэргэний зээлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Зээрэн сугсууны дvvлэй бvvвэй бvvвэй бvvвэй
Бyyдал мэргэний vрлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Бyдаг шагайн хvvлээ бvvвэй бvvвэй бvvвэй
гэж аялан дуулжээ.Энэ vгийг сонссон Хараадай хаан тэр авгайтай уулзаж хамаг учрыг мэдээд тєєрсєн охин, ач хvv хоёртойгоо уyлзжээ. Yvнээс хойш Хараадай хааны албат олон нь энэ дууг ачийн бат хэлхээ болгон дуулдаг болсон гэдэг домогтой

1 comment:

  1. Anonymous7:27 PM

    Хааны 2 хvvхэн биш 2 эхнэр. Хvvхдэд ойлгоход хялбар. Хvvхдийн номон дээр англи хэл рvv хаан 2 охинтой байсан гээд л орчуулсан байна.

    ReplyDelete