Saturday, December 21, 2013

Даргын ажил үргэлжлэл

Дарга хийх чинь үнэ ядаргаатай байдаг юм байна. 3 сар хүртэл тэсчихвэл ч дараагийн ээлж нь албаа хүлээгээд байж байна. Эртээд хуралдаад ирэх жилээ хариуцан ажиллах тус бүрийн салбаруудынхаа дарга цэргийг сонгосон.
Жилийн хамгийн томоохон ажлын нэг нь Хмас тэмдэглэх байдаг юм шиг байна. Хэдэн цэрэгтэйгээ хэд хэд уулзаж хуралдав. Оролцох хүүхдийнхээ тоог гаргахын тулд бага сургуулийн насны хүүхэдтэй айл бүрт хуудас тараана.  Тэднийг хүртэл оролцох, эс оролцох тухайгаа хэл, мөн тэдэнд тэдэн цагаас тийм газар болно гэсэн хуудас байна. Хүүхдийн тоо тодорхой болохоор нэг хүүхдэд хэдэн төгрөгний бэлэг бэлдэх, ямар хөгжөөнт тоглоом тоглуулах гээд л ярилцдаг юм байна. Мэдээж түрүү жилийн жишээ, төсөв зэргээ харж будаа иднэ. Төсөв хүрэлцээтэй бол аль нэг газраас хүн урьж оролцуулах ч тохиолдол байдаг гэнэ. Жишээ нь илбэчин дуудах ч юм уу. Энэ жил яг яахаа шийдэж ядаад цаг үрээд байхаар нь иргэний асар их зориг гаргаад
-Монгол үндэсний тоглоом "шагай няслуулах"-ыг тоглуулах уу?
-Яг ямар зүйл байдаг юм бла бла.
Эхнээс нь тайлбарлаж гарлаа. Тэд ч өө тэгье тэгье. Харин ч зүгээр юм байна болцгоов.
Хүүхдүүд хэр хүлээж авах юм бүү мэд. Санаа зовоод л сууж байна. Маргааш шүү дээ. 
Эрэгтэй эмэгтэй хүүхдийнхээ тоог гаргаад бэлэг бэлдэнэ. Би 14 охин хүүхдэд бэлэг авсан. Мөнгөндөө тааруулж авах гэж хэрдээ л юм болов. Таалагдах эсэх нь бас л эргэлзээтэй. Том зулзагатайгаа цуг явсан болохоор гайгүй ч юм болов уу гэж бодсон шиг. Хүүхэд болгон өөр өөр санаатай тул таалагдахгүй ч байж мэднэ. Бусад үлдсэн хүүхдүүдэд бэлэг авахаар болсон ээж ямар бэлэг бэлдсэнийг бүү мэд.
Гэх мэтчилэн энэ их ажлын хажуугаар өөрсдөдөө ажил нэмдэг сонин хүмүүс шүү гэж эднийг бас буруутгаад, заримдаа ч олон нийтээрээ ямарваа нэг зүйлийг санаачлан багаар ажиллахдаа сайн шүү гэж магтасгээд л.

Баярла

Ёстой сайхан газар эмэгтэй болж төрсөндөө дахин дахин баярлав. Охидын боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд дээгүүрт тавигддаг эх оронд төрсөндөө талархаад ханашгүй.
Том зулзагатаа уншуулдаг санаатай зээлж аваад, санаандгүй өөрөө эхлээд уншсан чинь сээгс, кондом энэ тэр гээд бичсэн байхаар нь яадаг юм билээ гээд бас эргэлзчихэв. Арай л эрт юм болов уу гээд.
Нууцаар энд тэндээс өөрөө олж уншаад, мэдсэн тохиолдолд яг ч ээж рүүгээ халдаж асуухгүй болов уу? Хэрэв үүнийг унш гээд өгчихвөл
-Ээж ээ?
-Өөв
-Энэ с... чинь юу вэ?
-Энэ к..... чинь юу вэ?
Яг ингэж асууна гэж бодоод, би нь юу гэж хариулахаа мэдэхгүй самгардана гэж айгаад байна. хэ хэ.
Африкт төрсөн охидыг бас үнэн хэцүү хувь тавилан хүлээж байх. 10 хэдхэн насандаа айлын эхнэр болно. Сургуульд явахгүй. Хэрэв санхүүгийн асуудлаас болоод аль нэг хүүхдээ сургууиас гаргана гэвэл хамгийн түрүүнд охин хүүхдээ л гаргадаг гэнэ. Гэрийн ажил л хийх үүрэгтэй. Ус түлээнд явна. Хүчирхийлэлд өртөж хүсээгүй хүүхэд гаргана. ДОХ тусна.
гээд бичээд байвал их.

Friday, December 20, 2013

Тэвэг

За одооны хүүхдүүд тоглодог эсэхийг бүү мэд. Бага байхад ангийн банди нар, байрны хөвгүүд их тоглодог байж. Хичээлдээ тааруу нь бүр ч мундаг. Хэ хэ. За тэр ч яахав.
Энэ нь хятад, солонгост бас байна аа байна. Өдтэй нь хятад, гялгар саглагар нь солонгос. Би бага сургуульд эх орноо танилцуулахдаа шагайгаа авч явдаг шиг эдгээр орны хүмүүс энэ тэвгээ бас авч явна. Манайд бас байдаг наадах чинь, гэхдээ хонины нэхийгээр хийдэг гээд л ярина. Аль ч улсад өдгөө тоглодог хүүхдүүд цөөрсөн гэсэн. Цагийн урсгалаар.
Дандаа шагай авч явахаар, тэвэг захьдаг юм билүү гэж бодлоо бас. Гэхдээ чийглэг газар монголоос ирсэн эсгий гэх мэт эдлэл үнэр танар ихтэй байдаг юм. Тэрий нь бодохоор ярьшиг ч юм уу эргэлзээд л байна.
 Нээрээ бага сургуулийн хүүхдүүдэд ямар тоглоом байвал зүгээр талаар санал байвал хэлээрэй. Анги эсвэл зааландаа тоглочихоор шүү. Гадаа бол дэмий. Цаг бага байдаг учраас эхлээд яриа хийнэ. Дараа нь орж гарч байх цаггүй тул. Хэдэн жилийн өмнө шүү дээ, гагнасан гинжийг таслагтун гэдгийг тоглосон чинь туяхан согоонууд чинь уйлж энэ тэр. Яасан? гэсэн чинь гар нь өвдсөн гэнэ ээ. Хэ хэ. Тэрнээс хойш больсон. Төвөг зүгээр. Эцэг эх нь ирээд бла бла болно зүгээр.
Дундаа орох, муур хулгана болох гээд тоглоом бусад оронд ч байдаг юм билээ.
Резин хятадад бас байна аа байна. Одоо би нь өөрөө үсэрч заах болохоор бас түнтэгнээд нас намба тохирохгүй болчих гээд ккк.
Тийм болохоор бусдаас тэс ондоо шагай маань л шалгарч үлдээд байгаа биз?

Wednesday, December 11, 2013

Хөөрхөн 1

Ингэж хэрчих тухай бичлэг яваад байсан даа. Фб-т. Тэрийг том зулзага, хань ижил хоёр дуурайж хийгээд. Хэн хэн нь илүү гоё цэвэрхэн хэрчих вэ гээд л байх шиг байсан. Баяр ёслолын үеэр ингэж хэрчээд ширээгээ чимбэл дажгүй санагдсан. Өөр бусад жимсээр хөөрхөн хөөрхөн хэлбэр дүрс оруулаад хэрчихийг нь хэрчээд, чимэхийг нь чимээд тавгаа зассан зураг байсан. Том зулзага бид хоёр өвлийн амралтаар нь хийж үзэх санаатай байгаа.
Яанаа тэр цаана хулуу давхар орчихож. Хулуугаар шөл хийж сурсан. Хэхэ. Ёстой амархан юм билээ. Чанаад л болоо. Ккк. Бага зулзага ууж өгөхгүй л байна. Том бол дуртай.

Гадагшаа гарцгаая

Ойрд ном уншаагүй юм байна. Яг уншаагүй биш л дээ. Оруулах завдал гарахгүй...
Ажил дээр сонирхолтой ном их орж ирэх юм. Тэр бүр унших зав гарахгүй юм. 
 "Юмсаа хаяад дэлхийн өнцөг булан бүрт гарцгаая" гэдэг ном уншаад. Зохиогч  уг номдоо сүүлийн үед гадагш дотогш явахгүй байгаа япон хүмүүст зориулан бичсэн байна. Такаширо Цүёши зохиолч өөрөө сүүлийн хэдэн жил тувт гадаад дотоодоор явж, ажиллаж амьдарч байгаа хүн юм байна. Ингэснээр тухайн орны тухай мэдэж авахаас гадна өөрийн улсыг гадныхны нүдээр олж харах, арай өөр өнцгөөс харах гээд олон давуу талтайг өгүүлсэн байна. Тэгээд ажиллаж амьдрахад тохиромжтой гэж үзсэн улс, хотуудаас танилцуулсан. Мэдээж хувь хүний үзэл учраас энэ дундаас өөрийн боловсрол, сонирхол, авъяас, чадвар зэргээс шалтгаалаад сонгох нь зүйтэй.
Мэйжи шинэчлэлийн үеэр олон сайхан түүхт япон хүмүүс гадагш гарч галуу шувууны мах идсэнээр аливаа зүйлсийг өөрөөр харах болсон, улсынхаа сайн муу талыг олж харж чадсанаар өнөөгийн япон оршиж байгаа гэх мэт. 

Ер нь улсаасаа багахан ч хугацаанд ч болох нээ гараад үзсэн нь дээр байдаг гэнэ шүү.
Тэгэхэд манайхан яаж байна? Гадаадад байсан ганц нэгийгээ бөөрөлхдөг болсон гэсэн. Би нь одоохондоо өөрийн биеэр амсаагүй ч ганц нэг хүнээс сонссон. Гадаадад байсан гэдгээрээ түрий барилаа. Энэний гадаадад төгссөн нь тэндээ л юм байгааз энэ тэр гэж.
Манай ажил гэхэд л гадаадад байсан, гадаад хэлтэй хүмүүсийг их хүндэтгэж хүлээн авдаг. Үзсэн харсан туршлага, хэлийг нь ашиглах гэж оролддог.

Том зулзагын сонсоод байгаа дуу


Monday, December 09, 2013

Баяжсан шүү

Өглөө 6 цагт босч гурилаа зуурсан. 10 цагт хайрч эхэлсэн. Том зулзага, мөн 2 монгол хүн тусалсан. 77 ширхэг ийм аяга болсон. 76-г нь зарсан. 1-г нь хүнд бэлэглэчихсэн. Хэ хэ.
Ямар ч байсан зардлаа нөхөөд, цаана нь овоо хэдэн төгрөгний ашигтай. Энэ жилийн авууштай нь баяжсан юм чинь гээд доргиод хоолонд ороогүй хэхэ. Түрүү жил гэрийнхнийгээ хоолонд даачихсаныг мэдэж байгаа биз дээ?
Яасан гэхээр, хань ижлийн ажлынхан шинэ жилээ тэмдэглээд. Өөрсдөө хоолоо хийж идэцгээсэн юм. Манай хүн бууз, хуушуур хийгээд. Бас болоогүй ээ намайг дуурайж заавал боорцог хийнэ гэж зүтгээд. Би ч амжихгүй ээ ганцаараа гээд л байлаа.
Арга хэмжээгээ дуусаад хүн чанар зулгаагаад ха ха залгалаа.
-Яасан амжих нь уу?
-Нусаа хацартаа нааж байна аа.
-Очиж туслах уу?
-Тэгээч. Хайрт минь бла бла
Тэгээд охидоо дагуулаад л явлаа. Зулзаганууд минь л яадарсан байх даа. Том нь ч  шууд нүүрэн дээр нь илэрч байна лээ.
-Өө, харихгүй юм уу?
-За цаана чинь аавын чинь нэр, Цаашлаад монгол улсын нэр гарах гээд байна.
Гэж хүүхдэд ахадсан үгээр загначихаад л дагуулаад л явсан. 
Тэгээд очиж гурил элдээд, боорцог хайраад.
Япон хүмүүс чухам амттай сайхныг нь гайхсан. Бид ч оройн хоол оо буудсан.
Маргааш нь том зулзагаа шагнаж дээрээс хойш авч өгөх гээд амжихгүй байсан гутлыг нь авч өгснөөр монгол улсынхаа нэрийг өндөрт авч гарах гэсэн хэтийн зорилгоо эв найрамдалтайгаар, бүр төлөвлөгөө даван биелүүллээ дээ.

Өө тийм мартах гэж байна. Маргааш нь илүү гарсан гурилаар нь залхуу бууз хийсэн чинь гарын алга хөндүүр болчихсон байсан. Ингэж л их хичээл зүтгэл гаргалаа даа.

Энд гурил барагтай зуурч элддэггүй учраас гарын алга хөндүүр болсон бөлгөө. Юун сүртэй юм гэх хүн байж магад ккк. 

Хөөрхөн

Энд ер нь хөөрхөн хөөрхөн санаа гаргаад, гарын дорх материалаар юмханаар юм хийгээд байна.
Жишээ нь өнгөрдөг 5 дахид очсон сургуулийн захирлын өрөөний хаалган дээрх хаяг. Сурагчид өөрсдөө хийсэн. Бүх ангийн хаяг ийм байсан. Багш нарын өрөө, тэд дүгээр ангийн тэд дүгээр бүлэг гээд л. Бүх анги танхим, ариун цэврийн өрөө гэх мэт.
 Цуг явсан орос бид хоёр зураг авлаа шүү дээ. Орост бас иймэрхүү зүйл ховор байдаг шиг байгаам.
Биднийг очиход багш нар хичээлтэй тул үүдэнд угтаж авах хүн байхгүй тохиолдолд захирлын өрөөнд яваад очоорой гэж бичсэн байна. Мөн хүний тоогоор тавчик өрөөстэй. Сургууль цэцэрлэг нь гутлаа тайлж тусгай углааш, кет өмсдөг юм. Зочид бол тавчик өмсөнө. Нээрээ дараа тавчикны зураг авнаа.

Thursday, December 05, 2013

Бодууштай

Өнөөдөр бага сургууль ороод. 1, 2 дугаар ангийн хүүхдүүдэд монголоо танилцуулж, шагайгаа тоглоод ирсэн. Нясалж чадахгүй, хуруу нь өвдөөд байна багшаа гэсэн. Хэ хэ.
Уг нь эднийд бас нясалдаг тоглоом байдаг юм. Яг ч шагай биш. Дунд зэргийн товч шиг хэлбэртэй шилэн зүйл байдаг юм. Сүүлийн үед янзан онлайн тоглоом тоглоод уламжлалт наадгайгаа тоглохоо байсан, чадахаа байсан.
Манай монголд яаж байна хүмүүс минь ээ? Шагайгаа тоглож байгаарай гэж хэлмээр байна. Би ч охидоо тогло гээд ажил дээр байсан шагайгаа аваад ирлээ.
Эдний нясалж мэдэхгүй чадахгүй хүүхдүүдийг хараад чухам л та нар үндэснийхээ тоглоомыг тоглож бай гэж том том ярьж байгаад л ирдэг юм. Манай монгол хүүхдүүд бол тэс ондоо. Няслахдаа мундаг гэж ирээд л магтана. Үнэндээ ямарыг мэдэхгүй л байна шүү. Өөрийхөө хүүхдүүдэд заахаас эхлэе дээ гэж ккк
Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Гар хуруу хөдөлж байх тусам тархи ажиллаж байдаг гэж цуг явсан орос хүүхэн хэлсэн. Үнэний хувьтай.  Би нь жаахандаа их тоглодог байлаа. Хажуу айлынхаа ах эгч нартай. Шартай ч үзнэ. Дэлхий тойрохгүй шүү гэж хатуу дүрэм гаргаж байгаад л...

Баяжих өдөр

хаяанд ирчихэж. Санаж байгаа биз дээ. Түрүү жил 12 сард боорцог хийж зарсныг минь. Энэ жил бас л хийж зарна. Монгол Doughnuts шүү дээ. Зураг оруулна аа.
Улаан тэрлэгээ өмсөх үү? Цэнхэр тэрлэгээ өмсөх үү? гээд эргэлзсэн хүн байна. 2 жил дарааллан цэнхэрийгээ өмссөн болохоор, энэ жил улааныгаа өмсдөг юм уу дөө. Хонхны баяраараа хийлгэж өмсөж байлаа. Харахаар л хонхны баяр санаанд ордог юм.
Таньдаг эмээ өвөө нарыгаа ирж орлого оруулаарай гээд хэлчихсэн байгаа. Тэгэхээр баяжих нь гарцаагүй. хэ хэ.
Монгол тоглоом тоглуулна. Морь уралдуулах гэж байгаа. Бас бус монголын тухай ном авч явна. Ирсэн хүмүүсийг уйдаахгүй гэж.
Өө тийм сүүтэй цай чанах юм байна. Үнэгүй өгнө. Энд сүүтэй цай гэхээр нялуун байдаг болохоор давстай цайг гайхаад байдаг юм. Сонин л санагддаг байх даа гэж.
Амжилт хүсээрэй, манайхаан.

Wednesday, December 04, 2013

Хардалт

Төр дээдсээ хардаад.
Цөмийн шаар булах тухай яригдаад, шүүмжлэгдээд, эсэргүүцэлтэй тулгараад ирсэн чинь гэнэт цагаан толгойн үсэг хасах тухай шуугиад. Нэг хэсэг төр засгийхаа тэнэгийг гайхлаа шүү дээ. Энэ бол цэвэр явуулга. Ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн санаа.
Ер нь дарга нар хоорондоо сүлбэлдээд ирэх дэмий. Энэ ньгадаад дотоодгүй сүлбэлдэхээр бүр ч дэмий юм байна гэдэг ойлголтод хүргэв. Хор найруулаад явдаг.

Цөмийн шаар булах гээд байгаа нь үнэний хувьтай гэж хувьдаа бодоод байгаа. Ор үндэслэлгүй юмыг эндхийн телевиз, сонин сэтгүүлээр цацна гэж бодохгүй л байна.

Үсэгний тухайд гэвэл шинэчлэл хүлээж авахдаа муу энэ тэр гээд л хэсэг хүмүүс шүүмжилж л байна лээ. Хэдэн мянгаараа тоологдох ханз үсэгтэй хятад япон байгаа биш. Эд бол 50 жил тутамд шинэчлэл явуулдаг гэж сонсож л байсан. Гэтэл манайхан хэдхэн үсгээ ингэж ад үзээд хэрэггүй л болов уу? Хэт хялбарчилаад байвал толгой тархиа юунд ашиглах болж байна? Огт хэрэглэгддэггүй үсэг байна ш үү дээ, Щ гээд. Үүнийг харин хасаж болох л юм... Хэ хэ.

Энэ тухай хэдэн жилийн дараа нээрээ тухайн үед ийм шуугиан гарч байсан шүү гэж санаж байх үүднээс блогтоо бичлээ.

Monday, December 02, 2013

Их хөөрхөн

Нэхсэн улсууд нь нүдэнд харагдаад. Хөөрхөн эмээ нар байгаа байх даа гэж бодсон. Өөрийн эрхгүй зураг авлаа. Жижигхэн тосгоны галт тэрэгний өртөө.  Дараагийхаа галт тэргийг хүлээж байх хооронд сууна. Хүйтэнд ядаж л сандал нь хайрахгүй. Цаанаа л сэтгэл хөдөлгөм.
Манай өртөөнүүд бас ийм байвал сайхан аа...
Би нь яг ийм дугуй бүтээлэг нэхнэ дээ гээд бодоод л яваа. Наана нь өөр зүйл эхэлчихээд байх юм. Бас яг нарийн аргыг нь сайн мэдэхгүй. Интернетээс хайна даа...

Өвөөгөөс хүсэх нь

Бага зулзага минь санта өвөөгөөс юу хүсч байгаа гээч. Долоодог чихэр. Модтой чихэр л дээ тэр нь. Аав ээж хоёр нүдээ ирмэлцээд л өнгөрсөн. Дараа нь хоёулхнаа ярьж байна аа. Хүссэн хэмжээгээр нь аваад өгчихмөөр, хөөрхөн юм бэ гэж. Хэ хэ
Том зулзага юу хүсч байгааг бүү мэд. "Ээж аав" санта гэж мэдээд байгаа хэрнээ хэлэхгүй л жуумалзаад байна. Хэрэв мэддэг гээд хэлчихвэл хямдхан бэлэг авна. Аан харин санта өвөө л хүссэн зүйлийг нь өгдөг гэвэл үнэтэй, яг хүссэн бэлэгээ авах гээд байдаг. Яахаа мэдэхгүй л хүн байх шиг байна. Би болохоор өөрөөр нь хэлүүлчих санаатай хүлээгээд байдаг.
Энд тэндхийн газар юун ч эрт ёолкоо засдаг юм. Бид хэзээ засах уу гэсэн улсууд. Амралтын өдөр л засна даа...

Sunday, December 01, 2013

Урлагийн үзлэг 2

Бага зулзагынх.
Сарын өмнөс л бэлдсэн. Өдөр тутмын харилцах дэвтэрт нь багш нь байнга л мэдээлэл өгдөг байлаа." Өнөөдрийн сургуулилт дээр тайзан дээр гарахдаа ичингүйрээд хуруугаа амандаа хийсэн.  Өнөөдөр нэрээ их хөөрхөн тод хэлсэн. Тайзан дээр олох хүний өмнө тоглосон чинь жаахан биеэ барьсан. " гэж ирээд л бичсэн байна. Гэртээ ч бас нэрийг нь хэлүүлээд л, дүрийх нь үгийг давтуулаад л байлаа.
Санасныг бодвол их дажгүй тоглосон. Уйлж унжсангүй. Тайзан дээр гарахдаа л хуруугаа амандаа хийгээстэй байсныг эс тооцвол. Нэрээ ч их тод хэллээ. Дуугаа ч хөөрхөн чанга дуулсан. 2 настай хүүхдүүд дуулахаар тэнд их инээдтэй. Цугласан зочид инээлдээд л. Учир нь Заримынх нь амнаас авиа ч гарахгүй, унжийгаад зогсчихно. Зарим нь тэнхээ мэдэн орилж байна гэж юүхэв. Тайзан дээрээс гараа даллаж аниа, ээж ээ, аав аа гэж орилсон.  Үнсэлт шидээд байна аа бас тэндээс хаха.

Энэ удаагийн авууштай санаа нь нийт цэцэрлэгийн хүүхдээ 2 хувааж тайлангаа хийсэн. 0-3 насных. 3-5 насных гэж. Ахлах ангийх нь 12 сарын хэдэнд билээ дээ, мартчихаж. Тэгэхгүй бол цэцэрлэгийн заал бага сургуулийхийг бодвол жижигхэн. Үзэхээр ирсэн хүмүүс багталцахгүй. Хүүхдийнхээ тоглолтыг тухтай үзэж чадсангүй гээд гомдол их гардагаас үүдэлтэй.

Хөтөлбөрийг танилцуулахдаа ахлах ангийн сурагчид нь ээлжээр гарч ирж танилцуулж байсан. 
Тоглолтын төгсгөлд эрхлэгч багш үг хэлсэн.  Сэтгэлд их тод үлдэж. "Олон хоног бэлдсэн. Эхэндээ ичээд дуу нь ч гарахгүй хүүхэд байсан бол өнөөдөо их цоглог хэлж, дуулж байна. Мөн эсрэгээрээ давтлагын үед их цоглог байсан хүүхэд маань олон хүний өмнө  гараад ичээд биеэ барих ч тохиолдол байна. Ямартаа ч та бүхэн хариад хүүхдээ тэврээд, маш сайн байсан шүү гэж магтаж өгөөрэй. Хүүхдэд хоол хүсний тэжээлээс гадна зүрх сэтгэлийн тэжээл гэж хамгаас чухал шүү" гэсэн.
Ирээд 3-н том нь багыгаа тойрч суугаад л магтаж гарлаа хэхэ. Өнөөх минь их додьгор байсан.
-Уйлаад байсан хүүхэд байсан тэ? Би уйлаагүй тэ? гэж хөөрөөд л...

Wednesday, November 27, 2013

Гоё үгс

Фб-т гоё гоё хуудас нээгдээд, гоё гоё үг бичигдээд байх юм өө. Тэсгэлгүй энд бас ганц нэгээс нь орууллаа.

Хувцасаар нь угтаж
Ухаанаар нь үднэ.

Зовж үзээгүй хүн
Жаргаж байгаагаа мэддэггүй.

Чоно шиг хиймортой
Чөтгөр шиг адтай
Чулуу шиг хаттай
Чихэр шиг амттай     Яваарай.

Цаг үеэ олж хэлсэн
Зөв үг
Сэтгэлд хүрч
Зүрхэнд тусдаг.

Дайчин монгол
Эр хүн бүрийн ард
Ухаалаг монгол
Эмэгтэй байдаг.

Хэрвээ та хэн нэгнээс сайхан үг сонсохыг хүсдэг бол
Эхлээд өөрөө хэлж сурах хэрэгтэй.

Хүсэл дууссан газар
Хүн өөрөө дуусдаг
Дуусахгүйн тулд
Хүсэл мөрөөдлөө
Яг л цэцэг адил дэлгэрүүл.

Саяхан урласан бүтээл минь

Ойрд бүтээлийнхээ зургийг оруулаагүй юм байна. Фб-т бол оруулаад байгаа. Хүмүүс урам хайрлаад л. Баярлаж байна өө. Урмаар тэтгэгдээд л би нь. Хөөрч давхиад л хэхэ.
Яг ийм бүтээл 4-ийг нэхэх захиалгатай. Том зулзагын захиалга. Ширээн дээрээ тавих гэхээр эвхдэг ширээтэй болохоор байнга бүтээгээстэй байна гэж байхгүй. Сандал гэхээр сандал нь бас эвхдэг ккк. Гэхдээ манай эвхдэг сандалд захиалсан юм шиг таарсан тул дөрвийг нэхэх шаардлага гарсан.
Өөр юу нэхлээ байз? Нэлээд хэдэн оймс нэхсэн шүү. Нэгийг нь хүнд бэлэглэсэн. Завгүй байж хэзээд нь амжуулдаг байна аа гэсэн. Хүн ч тэгээд өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаад байдаг юм байна шүү дээ.

Tuesday, November 26, 2013

Урлагийн үзлэг

Том зулзагынх эхний ээлжинд. Энэ арга хэмжээний тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс л бичиж байна дөө. Тэ
1-6 дугаар ангийхан нэг жилд сурсан мэдсэнээ тайлагнах зорилготой.
Хөтөлбөрийг танилцуулбал
8:50 нээлтийн ажиллагаа
Сургуулийн бүх сурагчдын найрал дуу
1. Нээлтийн үг
2. 2-р ангийн тайлан
3. 4-р ангийн тайлан
4. 5-р ангийн тайлан
Завсарлага
5. Захирлын мэндчилгээ
6. 1-р ангийн тайлан
7. 3-р ангийн тайлан
8. 6-р ангийн тайлан
9. Төгсгөлийн үг: Сурагчдын төлөөлөл
Бүх сурагчдын найрал дуу. Их хөөрхөн хоолой салгаад дуулсан.

За нэг иймэрхүү дараалалтай. Тухайн жилдээ зугаалгаар явсан бол тэр тухайгаа тайлагнана.  Тийм газраар тэгж яваад гээд л болчихгүй, ийм ийм зүйл сурч мэдэж авав гэж ирээд л чанга чанга дуугаар хэлнэ.
Гэрийхэнд нь зориулж хөтөлбөрөө урьдчилан өгнө. Тэрийг харж байгаад хүүхэд нь хэдийд гарч ирэхээр байна, тэр цаг минутанд зургийн аппарат, видео камераа бариад л урагшаа зүтгэнэ. Хаа очиж ухамсраараа өөрийх нь хүүхдийн хуваарь дууссан бол ухраад бие биендээ зай тавьж өгнө. 
Эдний энэ эмх замбараатай байдлыг л сурмаар, хэрэгжүүлмээр санагддаг юм.
Хувцаслалтын тухайд их амар. Заавал тийм хувцас энэ тэр гэхгүй. Том зулзагын дүр энгийн хувцастай байж болно гэсэн учраас бүр л амар байлаа. Мэдээж нэг хэсэг дүрүүдэд тохирох хувцас шаардана л даа. Гэхдээ аль болох эцэг эхэд нь хүндрэл багатай байхыг чухалчилна.  Тайз засалт, цугласан хүмүүст 00-н өрөө хаана байгааг заах зэрэг ажлуудыг бүгдийг нь 6-р ангийн хүүхдүүд хийнэ. 6-р ангийн хүүхдүүд иймэрхүү арын албаны үүрэг давхар гүйцэтгэх тул бүгд шар өнгийн подволкоор ижилссэн байв.
Нэг атаархмаар нь хөгжмийн иж бүрэн зэвсэглэл байна. Сургалтанд хэрэгтэй гэсэн бүхэн байна. Эцэг эхчүүдээс гадна эмээ өвөө, ах эгч нар нь үзэхийн зэрэгцээ хүндэт зочид бас байна. Энэхүү хүндэт зочдод: тухайн сургуулийн байрлах газрын хорооны дарга, тухайн хорооноос сонгогдсон хотын иргэдийн хурлын төлөөлөл лав ирдэг. Миний мэдэхийн. Өөр тэгээд зөндөө л эмээ өвөө нар ирсэн байдаг. Бодвол их л чухал үүрэгтэй хүмүүс болов уу. Өө тийм нэг зүс мэдэх эмээ байсан. Зун том зузага тэргүүтэй сургуулийн хэсэг хүүхдүүд бүжгийн парадад  оролцоход голлох үүрэг гүйцэтгэж бүжиг заасан эмээ байсан. Гэх мэтчилэн сурагчдын сургуулиас гаднах нийгэмд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг улсууд байдаг шиг билээ.

Хорооны зугаалга

Өглөө 8:20-д цэцэрлэгт хүрээлэнд цуглав. Том оврын автобусны суудал лав дүүрсэн харагдсан. Ганц нэг хүн оролцоно гэж байсанч ажил гарсан гээд ирээгүй байлаа. Ерөнхий хөтөлбөр нь, эндхийн нэг хятадын элдэв арга хэмжээ болдог газар очиж үзвэр үзсэн. 4 хятад хүүхэн гарч ирээд үндэсний үзмэрүүдээсээ танилцуулсан. Дараагаар нь хүүхдийн тоглоомын парк орсон. Тэнд гэхдээ тоглоогүй, зүгээр л өдрийн хоол идсэн. Хооллосны дараагаар бэлэг дурсгалаар нь орж цаг нөгцөөсөн. Тухайн газрынхаа онцлог гэсэн зүйлсийг зардаг юм. Хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад есөн жорын л зүйл байсан. Дараагаар нь алим хураахаар явсан. Алим модноос нь түүж ганц нэгийг л идсэн. Нэг дор тэр том алимыг чинь олныг идэж чаддаггүй юм билээ. Граммлаж худалдаж авсан даа. Бас л хөөрхөн бизнес санаа. Ороход мэдээж мөнгө төлж байгаа. Том хүн, хүүхэд гээд такс нь өөр өөр. Энэ мөнгийг хорооноос гаргана. Хоол, үзмэрийн мөнгийг хорооноос гаргасан. Харин бэлэг, алимаа өөрсөө худалдаж авна. Жилд 2 удаа хороондоо мөнгө төлдөг юм. Тэр мөнгөөр хорооныхон юу хийх вэ гэхээр: гадаах нийтийн гэрэлтүүлэг, иймэрхүү зугаалга, боулингийн тэмцээн зохиох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлнэ. Мөн хорооныхоо байранд хагас бүтэн сайн бүр ямар нэг арга хэмжээ зохиодог юм. Ажлын өдөрт бол тэтгэврийн настангууддаа зориулсан арга хэмжээ зохиох нь их.

Хэтийн зорилго нь тэр бүр уулзаад нөхөрлөөд байдаггүй хөрш улсуудыг нүүр хагаруулж, дотносуулах. Харилцан бие биедээ дэм болох. Гэхдээ бидний хувьд бол хөршүүдтэйгээ тийм ч дотно биш. Мэнд бол мэднэ л дээ. Их л завгүй улсууд байдаг юм. Сүүлийн үед хүмүүс хоорондоо хүүе, хаая сайн уу гэж уулзалдахыг тээршаадаг болсон гэж ярьж байхыг сонсож л байсан юм. Үнэний ортой ч санагддаг.
Аяллын сонин гэсэн нийгмийн сонин болчих шиг боллоо.
Дүгнэлт: Газар үзсэн шиг, автобусанд унтсан шиг... Түүнээс нэг их хоорондоо найз болсон юм одоогоор алга л байна. Хэ хэ.

Thursday, November 21, 2013

Би монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би
Эзэн нь юм
Ирээдүйг түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийхнаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусам баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээс
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би монгол хүн болохоор
Нарлаг монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд найз нөхөдтэйгөө
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна.
 Ч.Чимид

Жич: Шүлгийн эхийг "Бийрбэх"-с авсан болно. Орчуулж өгөхийг хүссэн эмээ минь
-Эхний хэсэгт дуртай. Ялангуяа тэр ээжийн гар, үнсээд буй салхи, унасан ус... гээд л нэг тийм сэтгэл хөдөлгөм.
-Тийм шүү.
-Сүүлийн хэсэг нь жаахан хэцүү юм аа тэ.
Бид хоёр мэдээж элдвийг ярилцана. Аюуш баатрын тухай ч тайлбарлав.
Дүгнэлт нь нэг тийм соц нийгмийн уур амьсгал оруулахгүй бол болдоггүй л байсан байх даа. Дарамттай ч нийгэм байж дээ. Сүүлийн хэсэг ч тухайн цаг үе, нийгмээ магтахгүй бол болохгүй гэсэн үнэр үнэртээд байна...


Wednesday, November 20, 2013

Урлаг, уран сайхан

Намрын улирал энд ер нь урлаг, уран сайхан, спортын сар гэж үздэг юм. Энд тэнд биеийн тамирын өдөрлөг, үзвэр, ший, гадаад харилцааны арга хэмжээ гээд болно.
Би ч юунаас хоцрохов. Өөрийн хэмжээнд уран уран сайхандлаа.
  1. Танил эмээ нэг шүлэг орчуулж өгөхийг хүслээ. Ч.Чимэдийн "Би монгол хүн". Мундаг байна уу? Шууд л ийм мундаг бөгөөд хэцүү шүлгээр гараагаа эхлээд. Хэ хэ. Гэхдээ шүлэг сайхан уран яруу орчуулаагүй ээ. Ерөнхийд нь агуулгыг нь л хэлж өгсөн. Ха ха. 
  2. "Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш" дууг бас л орчуулж өгөв. Катакана үсгээр бичих гэж гар хөл эвлэхгүй л жаахан сандарсан болохоос. Миний очиж эх орноо танилцуулсан нэгэн бага сургууль монголын 85 гэсэн байх аа сургуультай скайпаар ярилцах юм гэсэн. Тэгээд энэ дууг дуулах юм уу даа. Япончуудын дуулахыг сонсоод монгол хүүхдүүд савж унах байх даа. Ил л битгий савчихаасай билээ. Эдний хэлэнд байхгүй ө, у, л гэсэн үсгүүдийг яалтай ч билээ. Тэр сургуулийн хүүхдүүд ямар ч буруугүй тул. Хэллэг нь хүн сонсоход инээдтэй л дээ. Нүдэн дээр нь пис пас гээд инээгээд уначихав аа гэж хэлмээр байдаг, яадаг юм билээ? ккк
  3. Монголын үлгэрүүдэд их гардаг мангасыг танилцуулаад. Охидын нэг номон дээр гардаг мангасыг том зулзагаараа зуруулаад өгсөн. Ямар аймар юм бэ гэсэн. Ха ха. Уг нь бол эдний обакэ гэдэг зүйл л дээ. Монгол хэлэнд буухдаа их олон үгээр буугаад. Яг эдний хүүхдийн ном зэрэгт гардаг обакэг монголоор олж хэлэхэд бэрхшээлтэй байлаа... Эцэст нь мангас дээр тогтлоо энэ удаад.  
Обакэ: сүнс, ороолон, хий үзэгдэл, мангас, буг, гүйдэл, чөтгөр, савдаг, зэтгэр, сүг. Нэг үг гэхэд л ийм олноор бууж байна. Мартахгүйн тулд блогтоо орууллаа. Дээрх гоё гоё үгнүүдийг сануулсан С найздаа талархлаа. 

Wednesday, November 13, 2013

Цооров

гэнэт сайжрахыг хэлдэг дээ. Том зулзага бид 2 гэнэт цоороод. Өнгөрдөг бүтэн сайнд хорооны маань хүүхэд, хөгшид, залуус нийлсэн хэсэг хүмүүс боулинг тоглоод. Жилд зохиогддог уламжлалт арга хэмжээний нэг л дээ. Тэгсэн охин минь
-Ээж ээ би страйк цохьсон гээд л хөөрч гүйж ирээд байсан чинь хүүхдүүдийн шалгаруулалтанд 2-т орж.
Би шагналт 9-р байранд оров. Цуг тоглосон хүүхнээсээ илүү гарчих гээд үзсэн, тэр бас яаж мөчөөгөө өгөхөв. Сүүлд шагнал гардуулсан чинь өнөөх чинь  4-т ордог гэнэ ээ. Өө, оноогоор жаахан л илүү гарсан бол дээгүүр давхих байх гэж бодов хэхэ. Уг нь 4 удаа страйк цохьсон юм. Сүүлийн 3 шидэлтээ дарааллан хоёр удаа страйк шидэж энэ тэр цоорсон байхгүй юу. Дараа жил хичээнэ ээ. Хэ хэ.
Ингээд охин энэ сарын 30-нд бас нэг тэмцээнд орохоор болоод. Ээж хүргэж өгч авах ажил нэмэгдэв.
Оролцсон бүх хүмүүст дунд нь цай өгч байсан. Мөн оролцсон хүүхдүүдэд ундаа, амттан өгч байсан. Мэдээж шагналт 10 хүртэлх байранд орсон хүмүүс, хүүхдүүд бэлэгтэй.
Санхүүжилт нь жилд хураадаг СӨНХ-ийн төсвөөс гардаг.
Архигүй, хөгжөөнт, спортлог... зүйл зохион байгуулахдаа гаргуун юм аа эд.

Энэ бүтэн сайнд бас хороогоороо зугаална. Өдөр нь ББК хийж идэнгээ алим хураана. Ямар болсон тухайгаа бичнэ ээ.

Monday, November 11, 2013

Бяцхан зөвлөгөө

Орчуулга хийх гэж буй танд. Өөртөө бас зориуллаа. Хааяа мартчих гээд байдаг юм.
  1. Маргааш өдрийнхөө хуваарийг товчхон хэлж сануулсны дараагаар сайхан амраарай гэж явуулах.
  2. Өглөө нь дахин хөтөлбөрөө сануулж, хэрэгтэй зүйлсээ авсан эсэхийг лавлах. 
  3. Дэвтэр, үзэг бал хэрэгтэй бол сануулж байх. Илүүдэхгүй шүү. Хүмүүс авахаа мартчихдаг юм.
  4. Уулзалтынх нь талаар энэ албан ёсных, энэ нь нөхөрсөг гэж хэлж байх. Хэлүүлэлтгүй мэдэх хүн байх ч хольж хутгаад байх хүн бас байна аа байна. 
  5. Цуглах цагаа 10-15 минутын наана хэлж байх. Заалттай хоцордог тул. Олуулаа бол уван цуван цугларна.
Одоогоор санаж байгаа нь энэ. Мундаг хүмүүс санал болгох зүйл байвал хэлээрэй. 

Wednesday, November 06, 2013

Залхуу бууз

Их завгүй өдрүүд үргэлжилж байна. Амралтын өдөр бүр заавал нэг хувь хувьсгалын ажилтай байдаг боллоо. Уг нь ч зүгээр байдаг юм. Тэгэхгүй бол хийсэн юмгүй унтаж унтаж босоод өглөө өдрийн хоол нь мэдэгдэхгүй нэг юм хийж иднэ. Орой нь монгол хоол хийнэ гэсэн бичигдээгүй заншилтай.Тийм болохоор аль болох орж гарч юм үзэх, эсвэл уул явах хөтөлбөр гаргадаг юм.
Өнгөрдөг нэгдэхэд энд амралтын өдөр байсан чинь эх оронд минь бас өвөөгийн төрсөн өдөр гээд амарсан юм билээ шдээ. Өвөөгийнхөө төрсөн өдрийг ч мэдэхгүй монголоо алдсан улсууд. Хэ хэ.
Ууланд очиж япон ээж аав болсон сайхан улсууд дээрээ очиж амарлаа. Тэнд бид яг л хүүхдүүд шиг нь аашилдаг. 4 хүн дөрвөн янзын үйлдэл хийнэ.

Залхуу бууз хийж идсэн. Их дуртай байсан. Ирэх 2 сард болох нэгэн арга хэмжээнд зарахаар болоод л байж байна. Түрүү жил бууз хийж зарсныг санаж байгаа байх. Тэгсэн гурил нь дээрээ бөөгнөрөөд хүмүүс идэхгүй хаяад байсан юм. Тэгж үлдээж хаяхгүй байлгах талаас нь бодолцоод мөн нэг бүрчлэн цаг чимхэж цаг алдахгүйг нь бодолцон залхуу бууз хийхээр тохиролцов. Хэдээр зарахыг харин сайн хэлж мэдэхгүй байна.
Дээр хийж идсэн юм. Зургийг нь фб-тээ оруулсан чинь хүмүүс их хийж иддэг гэсэн. Хань ижил болохоор залхуу л хүний ажил шүү дээ гээд нээх тоохгүй байсан хүн, уулынхан дуртай идсэн чинь баярлаад байгаа. Хэ хэ.

Гэрийн интернет засвартай. Би нь тэсэхгүй өөр газраас бичиж байна. Энэ долоо хоногоос ашиглалтанд орно. Идэвхитэй бичнэ ээ. Одонгоор шагнуулахын тулд ккк.

Thursday, October 31, 2013

Гавъяат блогчин

эсвэл алтан гадаст блогчин болмоор байна аа. Хаагуур яаж хөөцөлдөж гүйх вэ?  Зөвлөгөө өгөөрэй, бас таньж мэддэг хүн байна уу? ха ха

Хэдэн жилийн өмнө аавыг минь алтан гадаст тодорхойлж л дээ, байгууллага нь. Тэгээд одоог хүртэл хариу нь сураггүй байгаа юм байх. Саяхан ажлын газрынхаа нэг хүнтэй тааралдсан чинь
-Чи тэр алтан гадсаа хөөцөлдөөч ээ
гэсэн гэнэ.
Таньж мэддэг хүн хайгаад, хэдэн саяар нь мөнгө зараад, арын хаалгадаад авах юм байна л даа.
Бага байхад тэр хүн тэгж шагнуулаад, ийм одон тэмдэгээр мялаалгаад гэж сонсох, харах бүртээ яасан мундаг юм бэ л гэж боддог байлаа. Тэгсэн одоо бол итгэхээ байсан. За даа хэдэн төгрөг хаяж байж, ямар хүнээр арын хаалгадуулж байж авсан бол доо л гэж толгойд буудаг болсон байна лээ.
Тэгсэнд орох нээ хэдэн төгрөгөө хадгалж байгаад цайныхаа сүүг авсан нь дээр байгаа даа.
Бас болоогүй ээ, өнөөхөө авлаа гэж бодоход угаана гэдэг том ажил байна. Эргэн тойрных нь хүмүүс
-Хэзээ угаах гэж байна даа, угаахгүй юм уу?
 гэж асуугаастай.
Их ойрын жишээ бий. Мөнгө хандивлаач ээ гээд л.
Бас ямар нэгэн баяр болохоор л тийм ч алдрыг нь тэмдэглэнэ. Ийм ч өргөмжлөл олгож байна гэдэг бизнес явагддаг болсон байна лээ. Хамгийн тод жишээ эх үрсийн баяраар янз бүрийн өргөмжит ээжүүд тодорно.
За бусдыг нь та нар минь хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ...

Tuesday, October 29, 2013

Гацуурхан

Бага зулзага дуулдаг дуу. Хэ хэ
Манайхаан санаж байгаа биз дээ? Яаж дуулдагийг нь 

Сүр бадруулдаг улс

шүү эд нар. Өнөөх Сүхбаатар өвөө минь тус болсон гээд хамт хоолонд орно гэнэ ээ. Би наана нь өө яахын бэ? л гэсэн. Орсоон орсон хоолонд. Даалгасаан даалгасан. Даана гээд байгаа хүнийг яалтай тэ. Хэ хэ
Яагаав өнөө харанхуй шөнө хүн дагуулж очсон нь их тус болсон болоод явчихгүй юу. Эд чинь хүний үнэт цагнаас хумсалсан гээд сүр болчихдог улс. Би ч цагаа хумсалсан л даа. Охидоо унтуулчихаад. Буцаад л хувцаслаад гарч байгаа хүнд бөөн ажил байгаа биз. Ирээд удаагүй хүмүүс бол юун сүртэй юм? , төвөгтэй юм гэж боддог. Би нэлээд хэдэн жил болж байгаа болохоор ерөнхийдөө дасах шинжтэй. Гэхдээ унаган багын монгол зан минь гарна л даа. Эргэж холбогдохоо таг мартчихсан байх тохиолдол бий.
Зарим нэг найзаасаа туслалцаа хүсчихээд баярлалаа гээд л байна шүү дээ нэг хэсэгтээ. Тэгсэн нэг найз минь одоо болно оо гэсэн шд ккк. 
Гол санаа минь хэрэв та япон хүнтэй харьцах гэж байгаа бол тухайн япон хүнээсээ багахаан зүйлд туслалцаа авсан ч бай, мэдэхгүй зүйлээ асуусан ч бай эргээд холбогдож талархсанаа илэрхийлж байгаарай л гэх гэсэн санаа. Заавал хоол унданд даах нь чухал биш, гол нь төвөг удсанд уучлаарай, баярласан шүү гэж хэлэхэд л болно. Тэгвэл цаад хүн чинь таныг дахин туслалцаа хүсэхэд татгалзахгүй байх гэж бодно.

Saturday, October 26, 2013

Амтат төмс

Энд одоо улирал нь. Чихэрлэг амттай. Эхэндээ идэж чаддаггүй байсан. Одоо харин дуртай. Жижиг, дунд, том гэж байна. Бүр жижгийг нь би угааж хэрчээд хальстай нь мисо шөл, хоолондоо хийчихдэг. Дунд, том хэмжээтэйг нь ингэж нимгэн хэрчээд тосонд шардаг. Идэхдээ охин, хань 2 давс цацаад байдаг юм. Би нь давсгүй зүйлд дуртай тул дангаар нь л идчихдэг.
Зурган дээр шороотойгоороо, угаасны дараах, хэрчсэний дараах гэсэн 3 янзаараа байна. Гаднах хальс нь чирнелийн ягаан. Дотроо ийм шар.
Япончууд үүнийгээ арай гайгүй жижиг, дунд хэмжээтэйг нь халаасан чулуунд тугалган цаасанд ороож байгаад шарах. Мөн манайхан төмсийг үнсэнд шардаг шиг шардаг юм билээ. Энэ 2 аргаар болгосон ч бас гоё.
Япондоо энэхүү амтат төмсний тариалалтаараа тэргүүлдэг Кагошима, Ибараки, Чиба, Миязаки, Токүшима гэсэн 5 муж байдаг гэнэ.

Friday, October 25, 2013

Thursday, October 24, 2013

Сүхбаатар өвөөгөө баярлуулав

Байнгын зочид минь Сүхбаатар гэж ямар өвөө билээ гэж санаж байгаа байх. Монголд элэгтэй нэгэн өвгөн бий. Монгол нэр нь Сүхбаатар. Хэ хэ
Жаахан зүйлд баярлана эд чинь.10-д жилийн өмнө хөдөө очиж л дээ мань хүн. Тухайн үед хүлээж авсан айлынх нь хөрш гээд залуу сая энд ирсэн юм. Тэр залуу надаас ийм хүн танихгүй биз? гэсэн. Би нь тэрийг нь танихаар барахуу л хүн байж таарав. Тэгээд уулзуулав. Гэхдээ бүх харанхуй шөнөөр хэхэ. Мэдээж наана нь утасдаж мэдэгдсэн л дээ.
Биширмээр нэг зүйл байлаа. Монгол явахдаа авсан зураг бүхий хэд хэдэн том зузаан цомог гаргаад бэлдчихсэн байна аа. Биднийг очиход. Мундаг сүрхийг нь гайхлаа хоёр монгол. Цомгийнхоо эхэнд тухайн үед байсан монгол хүмүүсийн нэрийг катакана үсгээрээ бичээд, онцлогийг нь хүртэл шүү. Жишээ нь жаахан хөл муутай өвгөн байж. Тэрийг таягтай өвгөн, оюутан охин өвлийн амралтаараа ирсэн байв, тэр их сургуульд сурдаг гэх мэтчилэн. Цагаан сар байсан тул их олон хүн ирж золголт хийсэн гэнэ. Жаахан хүүхдүүд их хөөрхөн байсан. Би анх удаагаа монгол хүнээс цагаан сарын бэлэг авсан гээд л олон сайхан дурсамжийг нь сэргээв.
Дахин уулзахын ерөөл тавиад салцгаалаа.
Маргааш нь ажилдаа ирсэн чинь манай 3-р дарга тэгж байна аа. Сүхбаатар яриад. Бөөн баяр хөөр, инерги болсон хүн байна. Чамд маш их баярласан гэж байна гэнэ.
Орой нь бас утасдсанаа би хөөрөөд зөндөө зүйл амжуулсан тэр шөнө чинь. Одоо ч хөөрөө минь гараагүй байна гэсэн. Хэ хэ
Ер нь эдний нэг тийм сэтгэлийн хөөрөл бий. Жаахан юманд баярладаг, бас жаахан юманд гомддог.
Би нь ч 70 гарсан настай хүн баярлуулсандаа сэтгэл нэг л өег байна өө гэж...

Зүгээр сууж чаддаггүй хоёр

гэдгээрээ нэртэй шүү дээ миний хоёр бурхан. Хамаатнууд дундаа л даа. Зарим нэг нь та хоёр чинь үр хүүхдүүд чинь тусдаа гараад амьдрал зохиочлоо, ганц нэг нь гадаад дотоодод байна, юугаа хийгээд л ингээд махаа идээд юм оролдоод суудаг юм гэдэг гэсэн. Хэ хэ
Би нь болохоор эсрэгээрээ. Өө зүгээр шүү дээ хоёроо. Хөдөлж байвал ядаж эрүүл мэндэд нь сайн. Өөрсдөө цөөхөн ч гэсэн ногоогоо тариад идвэл сэтгэлд ч өе г шүү дээ л гэнэ.
Өмнөх бичлэгт оруулсан өргөст хэмхнийх нь хүлэмж. Улаан лооль нь сайн ургаж өгөхгүй л байна гэсэн. Наана харагдаж байгаа нь сонгино. Сайн ургадаг. Аарцтай холиод жижиг гялгар уутанд хийгээд хөлдөөж тавина. Бүр ээжийн минь бренд болчихсон гэсэн. Хол ойроос ирсэн хүмүүс нэхэж ирээд лавдаг гэнэ лээ. Оройд хоолондоо гаргаж гэсгээгээд л иддэг. Би ч энд ирэхдээ авч ирээд идэж байсан. Гоё амттай. Даан ч дуучсихсан. Ер нь хүлэмж нь бол дандаа л хаягдал материал ашиглаж хийсэн. Тэтгэврийн хоёрт үнэтэй хүлэмж авах гэхээр хүрэхгүй. Харин ч байгаль орчинд тустай зүйл хийж буян болж байгаа юм. Хэ хэ. Хаягдал материал ашиглана гэдэг бол байгаль эхдээ үзүүлж буй хамгийн том хүндэтгэл шүү дээ.
  • Бөөрөнхий сонгино татаж хэрчээд жижиг бөөрөнхий хэлбэртэйгээр хөлдөөгөөд оройд хоолон дээрээ нэг бөндгөрийг идээд байвал цусны даралт ихтэй хүнд сайн байдаг гэж энд зурагтаар ярьж байсан. Түүхийгээр нь шүү. Будаа зэргийнхээ дээр амтлагч болгоод тавьж иднэ. Утасдаад л ээж аавдаа хэлсэн. Манай хоёр ч аарцтай ногоон сонгиноо их иддэг юм дөө. Та бүхэн даралт ихтэй хэн нэгэндээ хэлж дамжуулаарай.

Wednesday, October 23, 2013

Зэвүү

дургүй хоёрыг зэрэг хүргээд байна шүү энэ улсууд. Яасан гэхээр софтбанк гээд эдний утасны нэг компанийг дэлбэлчихмээр санагдав. Хэ хэ. Цугласан пойнтоороо юм авах гэсэн чинь урдаас элдэв юм яриад. Бид бас тэр дүрэм журмыг нь мэдээгүй нь буруу ч. Анхнаасаа хэлж өгөөгүй эдний түмэн буруу хэхэ.
Эю болгочихсон.
Ер нь эдний бизнесийн байгууллага гэж хүн шулахдаа үнэн сайн юм. Инээж байгаад хүнээс салгаад л гэж. Дүрэм нь ийм учраас гээд л бла бла зүйл их ярина. Гэрийнхээ ойрхон софтбанкны хэдэн хүүхнийг загначихаад гараад ирсэн. Ккк. Дахин түүгээр шагайлтгүй. Хэлийг ус цас сурах чинь бас дэмий зүйл байдаг юм байна шд ккк. Толгойтой хүн бүхнийг загнаад. Худлаа худлаа тоглосон шүү. Өөрийн хэдхэн үгэнд баригдаад, яг хэлэх гэсэн санаагаа 100 хувь гаргаж хэлж чадаагүй. Хэрүүлийн чанартай, хүн загнахад хэрэг болох зэвүүн үг мэддэг хүн байвал зааж өгөөрэй.
Шинэ утсан дээрх зургийг хань ижил устгаад бас жаахан нервтэв. Хуучин утсан дээрх зураг хөрөг, дугаар энэ тэрийг минь шинэ утсанд шилжүүлж өгөх гэж байна гээд л тэр. Аминдаа туслах зорилготой байсан л даа хөөрхий минь. Хэд хоногийн халтуурныхаа үеэр дарсан уул хад, ундаа идээ гэсэн сайхан сайхан зураг байсан юмсан.
Нэг юм давхцахаараа бөөн бөөнөөрөө, ар араасаа цуварчих юм. Биеэ хэд ч хуваалтай. Зарим нэгийг нь тасалж. Эргэн тойрон жиг жуг гээстэй.

Харин шинэ утасны ачаар фб-ийн улаан фен болох бололтой.

Tuesday, October 22, 2013

Халтуур

хийгээд. Хэ хэ. 2 өдөр орчуулга хийсэн. Ойрд ингэж томилолтоор яваагүй сайхан байлаа. Шинээр хүнтэй танилцаад, газар ус сонирхоод л. Гол зүйлдээ оръё.
Дээр үед ажиглагддаг байсан зүйл ер нь сайжраагүй л байна.
  • Орчуулаад өгсөн хөтөлбөрийг судлахгүй байна. 
  • Хөтөлбөрөө сайн судлаагүйн улмаас хэрэгтэй гэсэн бэлэг дурсгалаа буудлынхаа өрөөнд орхиж гарчихаад орчуулагч болон газарчилж буй хүмүүстээ төвөг удаад л, тийм юм аа очиж авмаар байна, ингэмээр байна гэнэ.  Минут секундээр яригддаг япон хүмүүст бол үнэн ядаргаатай байгаа юм. Тэрийгээ мэдээж зочид төлөөлөгчдөд мэдэгдэхгүй, эд чинь. Орчуулж буй бидэнд асар мэдэгдэнэ. Ил муулна. Далд муулна. Тэрийг нь сонсоод цуг муулаад байх хэцүү. Өмөөрөөд байх бүр хэцүү.
  • Хаана ямар үг хэлэхээ бас сайн мэдэхгүй байна. Оройн зоогийн арга хэмжээний үеэр уртаас урт "үлгэр" яриад зогсоод байх юм. Орчуулга орохоор бүр урт болоод 2-хон цагийн оройн зоогийн арга хэмжээг хойш нь уяад. Зарим нэг нь эвшээгээстэй энэ тэр. 
  • Эд нар биднийг асар судалсан байдаг. Тийм учраас сонирхож асуугаагүй үед нь олон долоон юм аа ярихгүй байсан нь зүгээр.
  • Нэрийн хуудастай бол түүнийгээ гарахаасаа өмнө дахин нэг шалгаж байгаарай. Мартаж ирэх тохиолдол байна. Мөн ахиухан тоотой байсан нь дээр. Энд толгойтой бүхэн л нэрийн хуудас солилцох гээд байдаг. 
  • Ганц нэг үг цээжилсэн байвал их зүгээр. Жишээ нь эд ямар нэг улсаас хүн ирэх тохиолдолд "Сайн байна уу? Тогтооё. Сайхан амраарай. Өглөөний мэнд. Амттай байна" гэх мэтчилэн цээжилсэн байх нь их. Мэдээж дуудлага аялга нь сайн биш ч ямар ч байсан тухайн арга хэмжээг хөгжөөгөөд байна. 
Өөр юу билээ? Тухайн үед санаж байсан зүйлээ мартчих юм...

Thursday, October 17, 2013

Цэцэг

Том зулзага эмээдээ иймэрхүү янзан бүрийн цэцгийн үр өгөх дуртай. Эмээ нь ч сайн тарина. Дараа нь тэгж ургаад, ийм өнгөтэй цэцэг дэлгэрээд л гээд хоорондоо ярина. Зурган дээрх цэцгийн үрийг сургуульдаа өөрсдөө тарьсан байснаасаа түүсэн гэсэн. Дахин түүх л юм гэсэн. Эмээ нь хашаандаа ингэж хаягдал дугуйгаар цэцгийн мандал хийж цэцэгсээ, бас бус зүйл тарина. Япон хүн харчихаад хаягдал материал ашиглаад хөөрхөн санаачлага байна гэж магтсан хэхэ. Энэ цэцгийн нэрийг нь хэлж мэдэхгүйм. Охиноосоо асууж байгаад англиар нь ч болтугай бичнэ ээ дараа нөхөж.

Чацаргана

Гоё харагдаад блогтоо оруулчихлаа. Аав ээж хоёр минь хашаандаа тарьдаг юм.
Түүх гэж жаахан цаг зардаг. Өргөстэй гээд л бэрхшээл байдаг ч аав минь уйгагүй түүдэг.Би нь хааяа захиж авчруулдаг юм. Гэм нь охидууд уухгүй юм. Өөрөө л шингэлээд, сахар хийлгүй ууж байна. Эхний ганц нэг жил ургац арвин гэхээр байгаагүй ээ. Яваандаа их сайн ургадаг гэсэн. Монголд харихаараа тарина. Харихаараа хийнэ гэсэн зүйл хэд  ч болчихов хэхэ.
Зун ургацаа хураагаад их л завгүй байдаг гэсэн.
Өргөст хэмх хураадаг болоод овоо хэдэн жил болчихлоо шүү. 
Энэ жил анх тарьж үзсэн танил ах "лайтай ургадаг юм чинь энэ байна лээ дээ"  гэсэн.Эндээс амтлагч авч харьсан. Ээждээ дараа өгч явуулна гээд хэлчихсэн байгаа.
Ижий аав хоёр минь мундаг. Тэтгэвэрт гарсан хойноо тарьж эхэлсэн. Оройтоогүй байгаа биз дээ. Дандаа гадны хүнийг мундаг гэж байхаар үндэсний тариаланчдаа магтаадхая...

Wednesday, October 16, 2013

Үлгэрлээд байх

бололтой юм энэ япон хүмүүс. Яасан гэхээр япон хүмүүсийн бүгдийн мэддэг хүүхэлдэйн киноны зохиолч Янасэ Такаши 94 насандаа өчигдөр таалал төгссөн байна. "Анпанман" гээд.
Хамгийн мундаг нь 69 насандаа энэ зохиолоо бичсэн. Тэр болтол жижиг сонины газар, сэтгүүлийн газар гээд олон газар дамжин ажилласан. Амьдрал нь тийм ч сайн байгаагүй гэнэ. Тэгтэл 69 насандаа гаргасан Анпанман хүүхдэд зориулсан бүтээл нь түүнд асар их амжилт, нэр хүнд авчирсан. 2009 онд хамгийн олон баатартай хүүхэлдэйн кино гэдгээр Гиннесс-т бүртгэгдсэн байх жишээний.
Хэлэх гээд байгаа гол зүйл минь ямарваа нэгэн ажил эхлэх, бүтээхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг мундаг хүмүүсийн жишээ харуулаад, хор шар хөдөлгөөд байгаад оршино. Хэ хэ
За энэ баатрынх нь чихмэл тоглоом, ном гээд л байхгүй юм байхгүй дээ. Манайд л гэхэд бага зулзагын амны уншлага болсон, бас зурагт гарсан шигзүйл байна. Том зулзагат нэг чихмэл нь байдаг байсан. Монгол явуулчихсан.

Saturday, October 12, 2013

Цэцэрлэгийн уламжлалт

арга хэмжээ "алим хураалт" өнөөдөр болоод. Энэ удаад аниа нь явсангүй. Хорооны нэг жижиг өрөөг цэвэрлэх ёстой гээд, гэрээ төлөөлж оролцсон. Ингэж хүүхдүүдийг нийтийн арга хэмжээнд татан оролцуулахдаа сайн юм өө эд чинь. Дуусахад нь хүүхэд бүрт ундаа, талх өгсөн байна лээ. Манай хүн суурин дээр нь идчихсөөн гэсэн.
Бага бид 2 энэ удаад оролцох захиалгынхаа хуудсыг хугацааг нь хэтрүүлсэн тул, автобус нь суудал дүүрсэн гээд өөрсдийн унаагаар явсан. Очоод нээх их идэж чадалгүй л ирсэн дээ. Аав аниа 2-тоо бэлэг гэж 2 кг алим худалдаж авах шив дээ. 
Нэг инээдтэй нь фб-т охиныхоо зургийг оруулах гэсэн чинь түрүү жилийнхтэй яг адил палаж өмсөөд явчихсан байх юм аа. Хэ хэ. Түрүү жил жаахан томдож л байсан, энэ жил харин багадах янз орчихсон. За яадаг юм, энийг өмсчих гоё ягаан энэ тэр гээд өмсүүлсийн. Одоо чинь хувцсыг нь өмсүүлэх гэж бас л авъяас шаарддаг болсон байна. Ийм ч зурагтайгаа өмсөнө. Энийг ч өмсөхгүй гээд уурлаад байдаг болсон байна шүү дээ. Одооны хүүхдүүд, тэр дундаа охидууд. Маяг нь дэндээд байх юм ккк. Би чинь багадаа ээжийнхээ өмс гэснийг л өмсдөг байсан санагдаад байх юм. Цаг үе өөрчлөгдөнө өө гэж...

Friday, October 11, 2013

Шүдний үзлэг 2

6 сарын өмнө анхны шүдний үзлэг бичлэг оруулж байсан. Энэ удаад 2 дахь нь. Хотын эрүүл мэндийн газраас үнэгүй хамрагддаг арга хэмжээ. Хэрэв 3 дахь удаагаа хүүхдийнхээ шүдийг үзүүлье гэсэн тохиолдолд төлбөртэй болж ирдэг гэнэ. Ингэхдээ хувийн шүдний эмнэлэг байж болно. Хотын эрүүл мэндийн газар ч үзүүлж болно.
Зөвлөгөө авахаасаа өмнө хэдэн асуултанд хариулж бөглөнө. Үүнд:
  • Мээмнээсээ гарсан уу? Гарсан бол хэдийд гарсан?
  • Өдөрт идэх амттаны хэмжээг заасан байдаг уу?
  • Амттан идэхдээ ямар төрлийхийг түлхүү иддэг юэ? Чихэр, шоколад, зайрмаг, жигнэмэг гээд хэд хэдэн төрлийг дугуйлах байсан. 
  • Унтахын өмнө юм уудаг уу?  Сүү, цай, ус, жүүс?
  • Шүдээ угаадаг уу?
  • Шүд угаахад уурладаг уу? уцаарладаг уу?
Гэх мэт. Заримыг нь санадаггүй, нэлээд байсан. Энэ удаад мэргэжлийн эмч байсангүй. Тус бүр сувилагч нар үзээд шүдний ерөнхий ургалт, байрлал, хорхойтолтой эсэхийг хараад зөвлөгөө өгнө. Фтор түрхэж өгсөн. Сүүн шүднүүд бүгд ургаад дууссан байна. Энэ үеэс араа их амархан хорхойтдог тул оройд ээж нь сайн угааж өгөхөө мартав. Аль болох өдөр бүр угаах.
Хорхойтой шүд алга, ургалт ч сайн. Цаашид энэ янзаараа сайн угааж өгч байх хэрэгтэй гэсэн. Бага зулзага ч их мундаг, уйлаагүй. Гарч ирээд би окау байсан тэ, хичээсэн тэ ээжээ л гээд байсан. Орой нь аавдаа аниадаа бас гайхуулаад байсан, би хичээсэн юм чинь гээд л.

Сүүлийн үед охин минь окау гэдэг үгийг хэрэглээд байдаг болчихсон. Хэн ч заагаад өгчихсөн юм бүү мэд.
Бохь зажилж сурсан. Жалир жалир гэдгийг бүрэн утгаар нь үзүүлнэ шүү дээ. Нүд нь эргэлдээд л, ам нь жаажийж ирээд л. Хөөрхөн хэхэ. Өөрийн эрхгүй бичлэг хийж байгаам. Залгиж болохгүй шүү, ингэж жалир жалир зажилна мэдээ гэж аниа нь зааж өгөөд л. Ккк

Thursday, October 10, 2013

Япон хүний нүдээр

Хэдэн сар таг байсан шавь минь ярьж байна.
-Уучлаарай, skype-хаа нууц үгийг мартаад, орж чаддаггүй ээ.
-Өө зүгээр, сайхан намаржиж байгаа биз дээ? Миний монголоор сонин сайхан, солио гажиг юу байна даа?
-Юм юм л байна. Хагас жилийн дараа хугацаа дуусаад буцлаа шүү дээ, хурдан юм аа.
-Хөөх тийм билүү?
-Даргатайгаа таарамж муутай хэвээрээ. Буцах дөхөөд ирэхээр юу хийлээ? гэж бодогддог юм байна. Явахдаа хэд хэдэн зүйлийг хэлнэ гэж бодож байгаа. Тусгаж аваад хэрэгжүүлбэл монголчуудад л сайн.
-Хэлэх зүйл байвал сайн хэлээрэй. Манайхан хүнээс үг сонсож, саналаа хэлэлцэхдээ тааруу дуу улс шүү дээ. Би ч тэрний тоонд орно дөө.
-Ажил хийх явцад бас нэг тийм хар манан ажиглагдаад. Улс төржих үзэгдэл их юм аа. Үүнийг ажиллуулаад дэмий гэхээр, заавал ажиллуулна гэх. Ард нь нэгэн том улс төрч байдаг бололтой цуу сонссон.
-Хэлээд юүхэв ээ. Хэцүү л гээд байдаг юм.
-Гадныхантай харилцаа тогтоогоод ажиллахаар шийдсэн л бол тухайн орноо жаахан ч болтугай судлаад, арга барилтай нь зохицож, тааруулж харьцаад сурчихвал...
2 жилийн хугацаанд хэдэн ч хүн солигдов. Дарга бид 2 л хамгийн удсан нь. Ингэж байнга солигдоод байхад хүндрэлтэй юм. Санаа бодлоо арай гэж ойлгуулж байтал нэг өглөө ирсэн байхгүй. Шинэ хүн сууж байх юм. Ойлгохгүй зүйл их байна.
Нэгэн сэтгүүлийн хавтасны зургийг үзүүлсэн ээ:
-Энэ хүүхэн тамирын багш. Тэгсэн энэ бие хаа нь, тамирын багш гэхэд хэцүү байгаа биз? Ер нь махлаг хүмүүс их юм аа.  Энэ илүүдэл өөхөө  ...мсан гэж боддогүй хээв нэг алхсан хүмүүс их байна шүү. Шинэ жилээр бол тоох ч үгүй бариу даашинз энэ тэр өмсөх юм аа. Харахад заримдаа нүд хальтармаар шүү дээ, үнэнийг хэлэхэд.
-Цаг агаар, идэж ууж байгаа зүйл их нөлөөлдөг юм өө. Мэдээж хөдөлгөөний дутагдал бий л дээ. Гэхдээ сүүлийн үед залуус их л анхаардаг болсон гэж яригдаад байгаа шүү дээ.

Өөр юу ярилаа даа. Зөндөө зүйл ярьсан. Санавал бичимз. Юмыг яаж мэдэхэв, та нар минь ч ирээдүйд япон хүмүүстэй хамтран ажиллах ч юм бил үү?

Сонсдог байлаа 2


Sunday, October 06, 2013

Thursday, October 03, 2013

Удахгүй

би нь 2 ихэр хүүхэдтэй болж магад шүү.
Яасан гэхээр бага зулзага хоёр ижил хүүхэлдэй тэврээд гүйгээд байна. Түүнийгээ миний энгэр лүү хийчихээд, "мээм ээ" гээд байна гэдэг болсон. Тэгээд л би нь мээмээ өгч тоглоно шүү дээ бидэн хоёр. Заримдаа хүүхдүүд их зөнтэй байдаг даа. Ккк. Тэгээд л би мөрөөдөв. Хоёр ихэр хүү бол гэж. 2 хөөрхөн охинтой юм чинь.
Энэ нь 2-улаа эмэгтэй хүүхэлдэй. Хоёр эрэгтэй хүүхэлдэй олж авдаг юм бил үү. Тэгвэл зөгнөл биелээд ихэр хүү төрж энэ тэр. ккк Ховрын бараа байх даа тэр нь хэхэ.
За жаахан дэмийрэв. Хааяа ч зүгээр шүү, дэмийрэх тээ.
Жич: Хүүхэлдэйн нэр Mell

Wednesday, October 02, 2013

8 хувь болно

НӨТ. 2014 оны 4 сарын 1-нээс. Одоо 5 хувь. Ингэж нэмж буй нь 17 жилийн дараа гэнэ. Ёвропын жишигт хүрэхэд нэг их хол биш. Удахгүй 10 хувь болгож нэмэх юм гэсэн.
 Цалин нэмэгдэх үгүй нь тодорхойгүй байхад нэмсэн нь ард иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа хэдий ч яваандаа цалин нэмэгдэх нь тодорхой гэж засаг нь үзээд байх шиг.
Энэ нь монголоос эхлээд олон оронд ч нөлөөгөө үзүүлнэ. Учир нь япон барааг чанартай гэж ихээр нь оруулдаг учраас.Гоо сайхны бүтээгдэхүүн, машин болон түүний сэлбэг гээд л.
Яадаг юм байгаам...

Tuesday, October 01, 2013

Хүүхдийн өсөлт

их хурдан юм аа.
  • Живхнээс гарсан. Бараг 3 сарын өмнө л дөө. Зарим нэг япон хүүхэд их орой гардаг юм билээ. Тэд шиг л бас орой гарах байх даа гэж санаа зовж байсан чинь ашгүй, нээх оройтсонгүй. Инээдтэй нь эргээд живхэндээ шээж чадахаа больчихдог юм билээ. Нэг өдөр цэцэрлэгээсээ тараад алхаад явж байсан чинь ээж ээ шээс хүрээд байна гэнэ ээ. Солих гаагаа байхгүй байсан чинь багш нь живх өмсүүлчихсэн байсан юм. Наад живхэндээ авчих аа гэсэн чинь үгүй гэж уурлаад сүйд болсон. За тэгвэл тэвчинэ шүү гээд л тэврээд гэр лүүгээ гүйсэн шүү дээ. Эдийн засагт ч мөн хэмнэлттэй байна гэж юүхэв хэхэ. 
  • Наадаг цаасанд дуртай. Гэрийн хана, шүүгээ, өөрийх нь сандал гээд наагаагүй газар байхгүй. Заримдаа сонин сонин газар наагаад, үгүй ээ энд наа гэж зааж өгнө. 
  • За бараг хэлдэггүй үг гэж байхгүй болсон. Хэн заагаад өгчихдөг байна аа гэмээр үг хэлнэ, хэрэглэнэ.
  • 10 хүртэл тоолоод сурчихаж. Шатаар өгсөж уруудахдаа хоёр хэлээр л тоолоод л байдаг юм. Тэгсэн аргагүй олон цаг хэрэглэдэгээрээ тоолоод сурчихсан байх юм. Одоо дан монгол хэлээр тоолно оо. 
  • Их харамч байна. Гэртээ ирсэн хүүхдээс тоглоомоо харамлаад сүйд. Өөрөө харин айлд очоод хүүхдийн тоглоомыг хээв нэг тоглоод гүйгээд. Айлын хүүхэд бас л тоглоомоо харамлаад л... Дуугай л хараад байхад тэрүүхэндээ хоорондоо өөрсдийнхөө хэмжээнд тэрсэлдээд байгаамаа. 
  •  Орондоо орсон хойноо юм идмээр байх юм аа, өлсөөд байхад чинь гэдэг болсон. Амттан идэх нэг арга нь. За тэгвэл хоол ид гэхээр идэхгүй, унтаад өгнө хэхэ.
  • Аав нь пиво уухаар миний пиво хаана байна аа гэнэ.
  • Аниа нь хөл, гараа шалбалаад шархны лент наахаар минийх хаана байна аа гэнэ бас. Юм болгон дээр өөрийнх нь гэж байх ёстой юм шиг л.
  • Хэн нэг нь эм уувал бас л миний эм гэж нэхнэ. 
гэх мэтчилэн эгдүүтэй зүйл их байна өө. Тэр бүр бичиж оруулна гэхээр нэг бол мартаад, нэг бол завгүй...

Monday, September 30, 2013

Дуртай шүү

Зун дүү нартайгаа орж идсэн.
Сүши-нүүд нь эргээд л байна. Харж байгаад идэхийгээ сонгоод авна. Харин тэд маань дажгүй идчихэж байсан. Ирээд удаагүй хүмүүс хоолшихооргүй л дээ.
За тэгээд дан ганц загас хөвөөд байхгүй ээ.  Хүүхдийн харааг булаагаад ундаа,
бялуу, зайрмаг нүдний өмнө эргэлдээд л байна.
Хэдэн төрлийн тавагтай. Ижил тавган дээр байгаа сүши-нүүд үнэ нь адил. Тавагныхаа өнгөөр үнээ тогтоочино амар, улаан таваг тэд, ногоон таваг тэд гэж тоолоод л болоо.
Бас захиалга өгч болно. Ингэж захиалсан үед захиалга нь хурдан галт тэргээр ирнэ. Нээх хөөрхөн, бас сэтгэчихсэн. 
Бага зулзага нэг том онигоотой хэхэ. Аниа нар нь тоглоод бялууг нь булааж идэх гээд. Өнөөх чинь орилоод 2 гараараа хамгаалаад сүйд...
Хэргийн эзэд уншаад инээд нь хүрээд, алив бичлэгээ үзье гэнэ дээ.
Ганц нэг зураг үзээд, олуулаа хөгжилдөөд сайхан үеээ дурсаад л сууна.
Дахин ирээрэй гэж ерөөл айлтгъяа, МАНАЙХААН...

Сөрсөн базаа

гэдэг хошин шог үзээд. Би ч хааяа сөрсөн базаа хийнэ ээ хийнэ. Тэгэх үе байна аа байна хэхэ.
Гэхдээ энд гардаг шиг чанга хашгирч биш л дээ. ккк

Saturday, September 28, 2013

Амралтын өдрөө

Үдээс өмнө нь бага зулзагатайгаа үзмэр үзэв. Шимажиро гээд хүүхэлдэйн киноны баатар, түүний найзуудын концерт. Жаахан жаахан хүүхдээ дагуулсан ээж аавууд. Үүдэнд нь чихмэл тоглоом, ном, сд гээд л зарж байсан. Ээж охиндоо нэг чихмэл аваад өгчихдөг юм уу гэж бодсон оо жаахан үнэтэй санагдаад, арай хямд нь аль хэдийн дуусчихсан тул сд бүхий зурагт ном авлаа.
Шимажиро гэдэг гэдэг нэртэй бар л юм шиг байгаа юм. Найз нь болох туулай, шувуу гээд л хамтдаа төрөл бүрийн адал явдалтай учраад гэсэн цуврал. Орон нутгийн тоглолт их хийнэ. Тэр бүрт сэдэв нь өөр өөр байдаг юм шиг байна лээ.

Friday, September 27, 2013

Тохижилт, үйлчилгээ

Хөдөөний нэгэн жижигхээн тосгонд очихдоо хааяадаа халуун рашаанд ордог юм.
Үүдний хүлээх танхимын тохижилт гэхэд л тухайн орон нутгийнхаа онцлогийг харуулсан зүйлээр чимэглэж тохижуулсан байх нь олонтаа.  Аль болох зочдоо, үйлчлүүлэгчдээ ая тухтай байлгах талаас нь бодолцсон байна. Мөн бэлэг дурсгалын зүйлс, орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг  худалдаалдаг булантай.  Хүмүүс ер нь хоосон гарна гэж байхгүй. Заавал нэг зүйл худалдаж аваад л явна.  Ажилчид хурдан шаламгай, хөнгөн шингэн.
Бүс орон нутгийн хөгжилд иймэрхүү хувийн хэвшлийн байгууллага асар өндөр ач холбогдолтой гэж үздэг. Жижигхээн тосгон хүртэл өөрийн брэндтэй болох гээд л үзэж тарна. Бүгдээрээ хэлэлцэнэ. Саналаа солилцоно. Шүүмжлэнэ, шүүмжлүүлнэ.                                                                                                             

Бас л гоё дуу


Шийдэл

нь нээх хөөрхөн санагдаад. Өөрийн эрхгүй зураг авсан. Зүгээр нэг дугуй хэлбэртэй байснаас, ирмэгийг нь ингэж хээлсэн нь оновчтой шийдэл байна уу? Эх орондоо хариад, зуслангийн ч юм уу, байрны гадаах талбайн сандал ширээгээ ингэж хээлнэ ээ. Хэ хэ. Гэхдээ энэ модонд нь их учир байгаа юм... Ямар ч байсан их л эртний царс мод гэсэн. 50 мянган жилийн өмнө ургаж байсан царс гэсэн шүү. Би дээр нэг очихдоо зүүлт авсан юм. Түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гээд жижиг хөөрхөн зүйлс хийсэн харагдана лээ. Жуулчдын халаасыг сэгсрэхээ их мэдэх юм аа эд...

Хэзээ ч оройтохгүй

гэнэ шүү.
"Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй"...
Уншиж буй ээлжит ном. Кавашима Эйжи гэдэг хөл бөмбөгчин залуугийн "Англи хэл сурахыг туйлаас хүсч буй чамд" гэдэг ном. Зураг ихтэй, нэг их шавааралдаж бичээгүй байсан болохоор нь сонгож уншив. хэхэ.
Над шиг ингэж гаднаас нь харж сонгож уншдаг хүн ховор байх аа. Үгүй яахав хэлний төвшингөө сайжруулах л зорилгойтой. Хэт их хэцүү ном барьж аваад, тэрэндээ ядраад шантраад хаяхгүй гэсэн дээ л тэр.
10 жилд байхдаа англи хэлний хичээлд ганцхан сонирхолтой байж. Өөрийгөө гайгүй гэж боддог байсан ч, үнэн хэрэгтээ огт ярьж чадахгүй байсандаа сэтгэлээр унан өөрийн хувьд хаалттай байсан гадаад орныг зорино.
гэх мэтчилэн өөрийн "туршлага"-ын тухай бичсэн.
Ганц нэг зөвлөгөөнөөс нь дурдахад
  • Ямарваа гадаад хэлийг сурахад чанга дуугаар уншиж байх. Ингэхдээ хэт урт агуулгаар биш. Аль болох богино тасалж унших.  Түүнийгээ ойлгож байх хэрэгтэй. 
  •  Ямар нэгэн зорилго тавьж хичээллэх. Жишээ нь TOEIC шалгалтанд бэлдэх. 
  • Дуртай зүйлээсээ эхлэн үгээ цээжлэх. Аль болох өдөр тутам өөрийн чинь эргэн тойронд хэрэглэгддэг үгсээс эхлэх. 
  • Дуу сонсох. Орчуулж үзэх. Сүүлд мэргэжлийн орчуулгатай нь харьцуулах.
  • Минут тутамд энийг юу гэж хэлдэг бол? Ийм тохиолдолд юу гэж хэлдэг бол? гэсэн эрчтэй байх. 
гэх мэтчилэн зөндөө л зүйл бичсэн байлаа...

Гоё дуу


Thursday, September 26, 2013

Ажлын хөлс

Бага сургуульд очиж эх орныхоо тухай танилцуулдаг ажлын минь хөлс. Хэ хэ.
Зөвхөн ийм зүйл авахгүй л дээ. Мэдээж тодорхой хэмжээгээр цалин авна. Энэ бол зүгээр л сургуулийн зүгээс илэрхийлдэг талархлын нэг хэлбэр. Өгдөггүй ч газар бий. Сурагчдын хийсэн бүтээл бэлэглэдэг газар ч бий. Сүүлд сурагчдын сэтгэгдэл бүхий захидлууд ирнэ. Эхэндээ ч хадгалдаг байлаа. Сүүлд бас л цаасаа дийлэхээ байгаад. Нэг бүрчлэн уншиж, зургийг нь аваад л цаасны хогонд өгдөг болсон. Хэ хэ.
Ямар муухай юм бэ гэж бодож магадгүй л дээ. Үнэндээ цаасанд дуртай японд маш их цаас цуглаад байдаг юм. Энд байсан, байдаг хүмүүс ойлгох байх өө...

Wednesday, September 25, 2013

Өөр байгаа юм шүү

Эрэгтэй хүүхдийн сонирхол гэж.
Ийм сэтгүүлтэй. Харж байгаад л ийм машинтай болмоор байна гэдэг шиг байна лээ.Ямар ч олон төрөл байдаг юм. Галт тэрэг, онгоц гээд л. Хүүтэй болохоороо хэрэгтэй байх гэж бодоод ганц нэг зураг авлаа шд. Ха ха. Ядаж байхад эрэгтэй хүүхдэд өгөх бэлэг олддоггүй юм. Үүнийг хараад нээрээ ийм бэлэг байж болох нь гэж бодсон. Гэм нь бас нас насандаа болохоор бас хэцүү л юм.
Бас япон найзын 2 банди буу сэлэмэнд нугасгүй. Гэрээр нь дүүрэн байхад л дахиж авахуулаад. Ээжийнх нь өмнөөс зөндөө байгаа биз дээ та 2-т гэж хэлчихээ шахсан. Ккк
Хажууд нь охидуудад бол өгөх бэлэг төрөл зүйл асар их. Жижиг сажиг чамин юманд дуртай байх юм. Том зулзагаа харж байхад л.
Гэх мэтчилэн тэс өөр ертөнц... Сэтгүүл үзэж сууснаа өөртөө өөр зүгийн ертөнц нээж энэ тэр. Нээрээ л сонин шүү гэж хальт философидлоо шд...Ккк

Шилдэг арга

шүү дээ энэ чинь. Хүүхэд саатуулах. Гэм нь тийм ч юм зураад өг, ийм ч юм зураад өг гэхээр нь ээжийн авъяас хүрэхгүй. Аниагаас нь тусламж эрнэ. Аниаг эзгүйд хэлснээс нь шаал өөр юм зурж өгч энэ тэр хэхэ.
Би нь их амархан цэцэг ногоо зурна өө. Чаддаг нь л тэр юм чинь. За тэгээд нохой гахай, туулай болоод явчихвал "аниа" гээ д л дуудна. Бас эндхийн хүүхэлдэйн киноны баатар "анпанман"-г их зуруулна.  Зурдаг аргыг нь том зулзагаар заалгасан. Нэг юм дөхүүлээд л байгаа. Оройд заалттай нэг ийм зураг зурна. Зургийг нь аваад нууцаар урж хаяна. Хэ хэ. Танил япондоо хэлсэн чинь ямар танхай ээж вэ гэсэн. Хүүхдийнхээ бүтээлийг урдаг гэнэ ээ.
Том зулзагын баахан бүтээлийг их идэвхитэй хадгалдаг байсан. Сүүлд цаасаа дийлэхгүй зургийг нь авчихаад л хаядаг болчихсон. Бага зулзагын бүтээлийг бас хадгална гэвэл цаасан дороос босохоо байх гээд. Нэлээд тодорхой зурдаг болчихвол мэдээж гайгүй гэснээс нь авч хадгална л даа. Сүүлдээ том болсон хойноо үзэхэд хөөрхөн байдаг юм билээ. Багад минь бичиж байсан цагаан толгойн дэвтэр байдаг юм. Эв хавгүй ч их л хичээж бичсэн дэвтэр. Шууд л нэгдүгээр ангид орж байсан нүдэнд харагддаг юм.
Ээж нь ч охидынхоо бага насны дурсамжыг авч хадгалалгүй л яахав...

Шидлээ шүү ээж ээ

Ижий минь жимсэнд дуртай. Талбай дээрээс нь түүгээд л идэж байна гэсэн нааш нь шидчих гэсэн тул ингэж л шидэхээс хэхэ.
 Энэ бол лийр жимс. Энд ингэж бөөрөнхий ногоон алим шиг ургадаг юм. Ургадаг юм ч гэж дээ, эд ингэж тариад байна. Эндхийн брэнд. 100 жил зарцуулж байж гаргаж авсан гэж буй. Бүр музей хүртэл байдаг. Бусад мужуудад бөөрөнхий мөртлөө өнгө нь хүрэнг тарьдаг.

Tuesday, September 24, 2013

Буг гэж байдаггүй

Бага зулзага дуулах дуртай дууны нэг. 2 гараа өргөж ирээд л нээх хөөрхөн дуулдаг юм. 

Обакэ гэж хий үзэгдэл, буг гэсэн үг.

Удсан байна шүү

уулзалгүй. Олон ч зүйл тохиолдлоо. Ерөнхийдөө бол хэвийн.
Охидууд өдрөөр биш цагаар өсөөд байна.
Том зулзага бараг чацуу. Ирэх жилээс би нь өнгийж үнэрлэдэг болох нь.
Бага зулзага хэл ам гэж гүйцэгдэхээ байв. Ааш ч гэж их байна. Хөөрхөн л дөө уг нь. Хэхэ
Биеийн тамирынхаа өдөрлөгөөр ёстой хэлэх үг олгоогүй. Уйлж унжаад бүжиглэсэн ч юмгүй.  Нойр хүрээд байна л гэнэ. Ээж ээ илүү л гэнэ. Арай хийж нэг юм тэдний ангийн хөтөлбөр дуусч, бэлгээ авангуутаа дуу шуу орж. Багшид нь уучлаарай гэсэн
-Өө зүгээр зүгээр. Ерөнхийдөө төсөөлж байснаар л боллоо. гэв.
Ирэх жил гайгүй хүн шиг оролцох байгаа...

Гэнэт онгод минь дээд тэнгэрээс бууж. 2 хос оймс нүд ирмэхийн зуур нэхэв. 3 дахь хосынхоо өрөөснийг нэхчихсэн. Хажуугаар нь бас аяга угаагч 3-ыг нэхлээ. Бэлэглэх хүмүүсээ аль хэдийн товлочихсон.

Монголд моодонд ороод байгаа хатгамал бэлгэнд аваад. Тэрийг оёх хүсэл асар их. Гэм нь жаахан халшраад, дуусахаар нь угаадаг гэсэн. Бас жаазлаад ханандаа өлгөдөг юм гэнэ. Зураг оруулна аа. Бага залуудаа ч хатгамалыг "хашрааж л" байсан хүн л дээ. ККК

Tuesday, September 03, 2013

Соёлын аташше болдог минь

Ажил ихтэй байх нээ 9 сард. Бага сургуульд очиж монголынхоо тухай танилцуулна. Нэг бага сургуульд урд нь хамт ажиллаж байсан австраль хүүхэнтэй. Нөгөө нэг  сургуульд нь нэг орос, нэг филиппин хүүхэнтэй хамт явж тус тусынхаа улсыг танилцуулна. Нийтдээ 5 сургууль орно.
Цэнхэр дээлээ өмсөөд л, хэдэн шагайгаа тэврээд л явна шүү дээ. Өөрийгөө танилцуулах үед "Монголоос ирсэн... байна, АСА аваргын хамаатан шүү дээ" гэж ирээд л хэлдэг байсан бол одоо Хакүхогийн хамаатан шүү дээ гээд л ккк. Хөөрхөн, япон хүүхдүүд итгээд гар хөлийн үсгээ өг гээд сүйд болно.
Бага сургуулийн сурагчид учраас ярих юм амархан. Асуулт нь ч амархан.
-Та ямар өнгөнд дуртай вэ?
-Японд ирээд гайхсан зүйл чинь юу вэ?
-Японы юу нь илүү таалагддаг вэ?
гэх мэтчилэн асууна.
Япон хүүхдүүийн монгол хүүхдүүдэд хамгийн их атаархдаг зүйл нь зуны амралт 3 сар. 3 сар гэж хэлэхээр л яасан гоё юм бэ гээд л шаагилдаж өгнө. Багш нар нь дэргэд нь байхад тоох ч үгүй. Хэ хэ.

Saturday, August 31, 2013

Яана даа

Африк гэж өрөвдмөөр орон байх юм аа. Унших тусам л сонин мэдрэмж төрөөд байна...
Ямар ч буруугүй хүүхдүүдэд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлууд асар хүндээр тусаад байх юм. Яалтай ч билээ.
ДОХ гэдэг арслан гарч ирээд тосгоных нь,  улсынх нь хүүхдүүдийг хамж идээд явна. Тэрхүү арсланд гэр бүлийнхээ хэн нэгийг идүүлсэн айл. Элэг бүтэн байна гэсэн ойлголт байхгүй.
Эмнэлэгт хэвтэнэ гэдэг маш их дараалалтэй.  Ор хүрэлцэхгүй газар хэвтэнэ. Сувилагч хүрэлцэхгүй гэрийнх нь хэн нэгэн өөрсдөө өвчтнөө асрана.
Хамгийн эмгэнэлтэй нь өвчин нь эдгэхгүй. 
"Авсны дэлгүүр" номонд энэ тухай гарна. Зохиолч нь Deborah Ellis. Араатны хаан арслантай зүйрлэнэ Африктаа л хамгийн хүчтэй зүйлтэйгээ зүйрлэсэн нь аргаа барсан хэрэг байх даа гэж. 
Эдгэшгүй өвчин туссан нь тэдний буруу биш. Нийгэм нь буруутай. Өнөө үе нь буруутай...
Гол нь тэднийг нийгмийн хог шаар гэж харьцах биш, ойлгож харьцахыг нэг ч гэсэн хүн мэдэж аваасай гэж зохиогчхүссэн нь илт.


Thursday, August 29, 2013

...

Бүх өгүүллэгийг нь уншчихсан байх юм. Бодвол интернэт хэсч яваад л уншсан байх. Дахин уншихад таатай байлаа. Нэг тийм хөнгөн мэдрэмж. Хүч шаардахгүй. Зарим нэг ном агуулга нь хүнд, асар тэвчээр хатуужил шаардаад байдаг юм. Хэхэ
Хааяадаа ингэж хөнгөхөн мэдрэмж авах зүгээр шүү.
  • "180 хэм" нь их хөөрхөн. Эрчүүд уншаасай гэж бодож билээ, тухайн үед.
  • "Архичны эхнэрийн хүүрнэл" бодит амьдралд их л тохиолддог зүйлийн нэг. 
  • "Хүнийх" хүний хүнд сэтгэлээ алдсан бүсгүйчүүд уншаасай... 
  • "Муу охин" ч бас хөөрхөн.
  • "Цэнхэр" сүүлийн үед ийм залуус олшроод байгаад жаахан эмзэглэдэг.

Анхаараарай

Ялангуяа японоос ирж очиж байгаа улсууд. Яасан гэсэн, өнөө өглөө дүү нар минь буцлаа. 3-уулаа байсан тул 60 кг ачаандаа багтаж л байвал хэдэн ч бондгор цүнхтэй байсан хамаагүй гээд 4 цүнх ачаатай байлаа. Тэгсэн 1 хүн 1 л бондгор ачаатай байх гэсэн заалт гаргачихсан байна. Нэмж мөнгө төл, үгүй бол нэгийгээ бусад 3-таа шингээ гэсэн. Шингээх гээд л үзэж тарсан. Зарим нэг багтахгүй зүйлсээ орхисон. Гар тээш нь ч их байсныг хэлэх үү?
Энэ заалт түрүү жил гараад, хэрэгжиж байгаа гэнэ. 1 чемодан ачаа 23 кг байж болно гэж өөрчлөгдсөн байна. Японы АНА, Солонгосын Дайкан лав ингэж өөрчлөгдсөн сурагтай. Шууд нислэгийг сайн мэдэхгүй байна. Манай хэд Инчёноор дайрч ниссэн.
Гэхдээ бодлоо, билет зардаг газрууд нь хэлээд өгч болно шүү дээ. Билетэн дээр нь бичсэн байж магадгүй ч тэр бүр англи хэлтэй хүн хэд билээ?

Friday, August 23, 2013

Монголоос даллагатай


Зочидтой байгаа. Тэд нартайгаа орж гараад сайхан л байна. Хэд хоногийн халуун таарчихсан. Танай япон халуун юм аа гэцгээгээд л.
2 охин монгол хэлээр бөмбөгдүүлээд, ганц нэг үг тогтоогоод зүгээр юм. Том зулзага хааяа орчуулга хийнэ, монгол үг нь орж ирэхгүй "аан нөгөө "гээд гацчихдаг гэсэн.
Оройдоо бөөнөөрөө сууж ууж идсээр байтал 1 кг жин нэмсэн. Яаж буцаж хасна даа гэсэн хүн би. Бэр маань бас хариад нормондоо орохгүй бол ч гээд л. Газар дээрх ганц эрэгтэй дүү минь бас л жин нэмсэн байна гэсэн.Тэрсхэн 2 үеэл уулзалдаад сайхан байх шиг байна. Бага зулзага багадаад л байна хажууд нь хэхэ.
Маш халуун тул сайхан сэрүүхэн хүрхрээний зураг орууллаа. Амэдаки гэдэг хүрхрээ. Японы 100 хүрхрээний нэгээр шалгарсан. 4 метрийн өргөнтэй. 40 метрийн урттай.

Sunday, August 11, 2013

Уучлаарай Зулаа

Үүнийг бас сонсдог байж билээ.

Saturday, August 10, 2013

Өнчин тогоруу

Хань ижил гитар сонирхогчийн хэмжээнд дарах гэж оролддог юм. Намайгаа бодвол дарна. Би нь а ч байхгүй. Тэгсэн том зулзага одоо бас шилжилтийн нас энэ тэр нь юм уу, гитар сонирхоод байна. Даралт заалгаад, гитар тэврээд суудаг болчихлоо.
Аав энд дээр үеийн хэд хэдэн дууг гитардаад л, ээж сонсож уяраад л, дурсаад л...

Friday, August 09, 2013

Хөгжиж буй орны нүдээр Япон орон

гэдэг ном. Сонирхолтой санагдаад уншиж байна. Хараахан дуусаагүй. Дуусаад бичлэг хийх гэхээр заримдаа тохироо нь бүрддэггүй юм. Ямар ч байсан мартахгүйн тулд оруулав. 
Зохиогч Комори Такэши 1973 оноос ЖАЙКА-н сайн дурын ажилтан болж явснаар нийтдээ 38 жил тус байгууллагад ажилласан.  Түүнээс 28 жилийг нь гадаадад. 70 орчим улсад очиж үзсэн.
Түүнийг оюутан байхад японд оюутнууд цагийн ажил хийн мөнгөө цуглуулан гадаадаар аялах нь ид моод болж байж.
Дэлхийгээр аялахын нэгэн нууц бол
1. Юу ч хамаагүй идэж чаддаг байх.
2. Хаана ч, юун дээр ч хамаагүй унтаж чаддаг байх.
3. Хаана ч хамаагүй бие засаж чаддаг байх гэнэ шүү хэхэ.
Ихэвчлэн Африкийн орнуудад ажилласан тэрээр тэдэнтэй ажиллахын онцлог, анхаарвал зохих зүйл гээд зөндөө л зүйл бичсэн байсан.
Ер нь хүн гадаад оронд аялснаар, тэнд ажилласнаар эх орныхоо сайн сайхан чанарыг, мөн дутагдлыг  нь олж хардаг юм шиг.
Дуусгаад өөр бусад хүнд хүртээлтэй санааг нь танилцуулна аа.

Monday, August 05, 2013

Санаандгүй "Шүгдэн"-г

олж уншлаа, хэхэ. Хүнд бэлгэнд хүн өгч явуулсныг эзэндээ хүрэхээс нь өмнө хэлэлгүй түрүүлээд уншчихсан. Интернэт ертөнцөөр хэсэж явахдаа өнөөх diary -даа тэмдэглээд авсан байсан юм. Ерөнхийдөө таалагдсан. Зохиогчийн эрхийг хатуу хамгаална гэсэн тул бичиж төвдсөнгүй. Ер нь сүүлийн үед хатуу хориглоно гэсэн тохиолдол их байж болжээ. Түүнээс ганц нэг жишээ дурдмаар л байсан шүү.
Та нар минь өөрсдөө олоод уншина биз дээ.  Эсвэл уншчихсан ч байж мэднэ.
Шүгдэн гэж Доржшүгдэн гэдэг бурханы нэр юм гэнэ.  Дарамбалын сүнс тамд очдог хэсэг ёстой аймар. Буян л үйлдэж байх минь. Хэ хэ.  Мянган жилийн тарчлаан...
Хүн зөв явахад сүсэг бишрэл хамаагүй.
Өдөр алгасалгүй бурханд мөргөдөг хэрнээ мууг сэддэг сүсэгтэн олон гэж ээ.

Friday, August 02, 2013

Гоё дуу

Киног нь үзэж амжаагүй ч дуу нь таалагдав. 

Thursday, August 01, 2013

Англиар diary хөтлөх

гэдэг ном. Англи хэлээ сайжруулах, мартахгүй байх гэсэн зорилготой хүмүүст зориулсан. Би нь уншаад хөтлөх санаатай. Өдрийн тэмдэглэл биш, өдрийн, сарын, жилийн төлөвлөгөөгөө бичнэ. Мэдээж би нь анхан шатных тул ганц нэг үгээр л бичнэ. Ингэх явцдаа үг цээжилж үгсийн сангаа баяжуулах.
Жишээ нь шүдний эмчид очих бол dentist,  үдэлтийн паартитай бол farewell party, банк орох ажилтай бол go to bank гээд маш энгийн зүйлээс эхлэнэ.
Та нар минь ч бас оролдоод үзээрэй. Ганцхан англи ч биш, бусад хэл ч байсан болно шүү дээ. Хятад, япон, орос, герман, франц гээд л хязгааргүй. Өөрсдийн сурахыг эрмэлзэж буй хэл чинь байхад болно. You can...
Сүүлийн үед ийм дэвтэр бас цаг үеээ дагаад их өөрчлөгдсөн гэнэ. Санхүү, гоо сайхан, хоолны дэглэм, ажил хэрэг, эрүүл хооллолт, биеийн тамир гээд төрөл зүйл нь олширсон гэнэ. Өөрийн хэрэгцээндээ зориулаад л хэрэглэдэг гэнэ дээ энд. Монголд хэрэглэдэг хүн ховор юм шиг билээ. Бүгдийг толгойдоо хадгалаад тэмдэглээд сурчихсан хэхэ.
Ингэж хөтөлбөрөө бичихэд хэд хэдэн төрлийн арга байдаг.
Жишээ нь зураг 2. Бүтэн жилийн хөтөлбөрөө бичнэ. Тодорхой, гарцаагүй хийх зүйл. Найз нөхөд, ах дүүсийн төрсөн өдөр гэх мэт.

Зураг 3. Сараар нь бичнэ. Өө би нь ингэж гоё өнгө алаглуулж бичихгүй л дээ. Гялс гялс л сараачаад хаяна. Хэ хэ. Одооноос жаахан ингэж эмэгтэйлэг бичнэ ээ.
Зураг 4. Долоо хоногоор нь.
 Энэ харин урт өгүүлбэрээр бичвэл зүгээр байж магад л юм. Өнгө алаглуулаад, цээжлэх гэсэн үгээ оролцуулаад бичихэд гоё болно доо.

Зураг 5. Өдрөөр нь. Цагийн тэмдэглэлтэй. Ийм төрөл нь зүгээр. Тогтмол явдаг дугуйлан секц энэ тэрээ бичээд орхино. Минийх дээр ихэвчлэн 2 зулзагын зүйл бичээстэй байдаг.
Мөн гэнэтийн зүйл гарч ирэхэд тухайн цагаа оролцуулахгүйгээр зохицуулж болдог. Одооноос англи үг оруулаад л тэмдэглээд байна аа. Аль болох шинэ, өөрийн мэддэггүй үг. Бас наадаг цаасан дээр өдрийн хэд хэдэн үг бичээд цээжлээд, цээжлснийгээ дараад, бүгдийг нь цээжлээд дуусахаар нь цаасаа аваад хаячихна. Дажгүй санаа байна уу? Санаагаа зарна аа хэ хэ. Төлбөрөө харин яаж авдаг юм билээ дээ?


 Өөрийн туршлагаас танилцуулбал. Энд тэндхийн блог, сайт шагайж явахдаа уншсан сургааль үгс, уншмаар санагдсан номын нэр зэргийг тэмдэглэж авдаг. Наадаг цаасыг их ашигладаг. Энэ нь он солигдоод, шинэ дэвтэр нээх үед шилжүүлээд наачихаж болдгоороо онцлогтой.
Гэх мэтчилэн ажил хэрэгч япон хүмүүсийн салшгүй нэгэн зүйл болох diary-ын ертөнц нэг иймэрхүү. Та нар минь ч гэсэн өөрйн diary -гаа өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц ертөнц болгоорой.

Ууланд авирахдаа

болгоомжтой байгтун.
Энд ууланд авирдаг улсууд их байна. Сүүлийн үед солонгосоос ирдэг авирагчдын тоо өссөн. Ингэх явцдаа замаасаа төөрөөд, алга болчих тохиолдол их гарах юм. Мэдээгээр нь их гарна.Саяхан бас гарч байна. насны хувьд ахмадууд голцуу байсан.
Том зулзага бас 2 жилийн өмнө нэг япон хүүхэнтэй эндээ л өндөрт тооцогддог уулын оргил дээр гарсан. Тухайн үедээ нээх юм бодолгүй ганцааранг нь галт тэргэнд суулгаад явуулчихаж билээ. Одоо харин чадахгүй байж мэдэхээр.
Бас зөвхөн эрчүүд л гардаг гэсэн жендерийн эсрэг тодотголтой уул байна аа даа цаана чинь. Эрчүүд чухам л хийморио сэргээдэг гэж гардаг гэсэн. Авирах явцдаа болгоомжгүйгээсээ, хайнга зангаасаа болж янзан бүрийн гэмтэл авсан, гар хуруугаа хөлдөөсөн эрчүүд байдаг юм билээ шүү. Хийморио сэргээх гэсэн биш, доройтуулчихдаг... Анхааралдаа авч, болгоомжтой байгтун хүмүүс ээ...

Зуны даалгаварт

-Охидууд амарчихсан уу?
-Тэгсэн.
-Хэн харах уу, ажилтай үед чинь.
-Аниа нь надтай хамт ажил дээр даалгавраа хийнэ. Бага нь цэцэрлэгтээ.
-Өө цэцэрлэг нь амардаггүй юм уу? Аятайхан юм.

Энд цэцэрлэг 2 янз байна. 1. Сурган хүмүүжүүлэх, 2. Асран хүмүүжүүлэх. (Би нь ингэж орчуулаад байгаа.)  Эхнийх нь бага цагаар хүүхдээ өгдөг. Ажил хийдэггүй ээжүүдэд зориулсан. Тодорхой хэмжээний амралтын хугацаатай гэж дуулсан. Туршлагагүй тул сайн хэлж мэдэхгүй байна. 2 дахь нь бүтэн цагаар ажилладаг ээжүүдэд зориулсан. Бага зулзага энэ 2 дахид нь явдаг бөлгөө. Тэгэхээр амралт байхгүй. Ажилтай ээж аавуудад үнэн тааламжтай.

За том зулзага үнэн завгүй хүн байна. Энд нэгхэн сар амардаг. Монгол дахь хүмүүс сонсоод бага амардгийг нь гайхаад. Би ч бас тэгж л бодоод байгаа. Үнэн завгүй. Дагаад ээжүүд нь завгүй. Хөрш айлынхаа охидыг хараад байх нээ. Дугуйлан секц гэж асар үүрэгтэй зүйл байх юм энд. Ээжүүд нь ч уйгагүй гэж юүхэв. Гадаа тоглох завгүй хүүхдүүд л байх.

Ядаж байхад зуны даалгавар нь их. 7 төрлийн зүйл өгсөн байна. Одоогоор 2-ыг нь л хийж дуусгасан.
1. Ханз (дууссан)
2 Тоо
3. Бие даалт
4. Чөлөөт судалгаа
5. Салад хийх (гэр ахуйн хичээл)
6. Зураг, хөдөлмөр, гэр ахуйн аль нэгээр хийсэн бүтээл. Алийг нь хийх ээ эргэлзээд л байх шиг байна. Мундаг хийсэн бүтээл шат шатанд шалгарна. Ангидаа, сургуульдаа, дүүрэгтээ. Нэг шалгараад баярын бичгээр шагнуулж байсан.
7. Зуны drill (дууссан)
8 сарын 10-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Шалтгааныг нь дараа хэлнэ ээ.

Ядаж байхад өглөө 6:30-с гадаах цэцэрлэгт гарч радио дасгал хийнэ. Заримдаа орж ирээд буцаад унтана. Заримдаа тэр чигтээ ном уншина.
Эмээ өвөө нь сонсоод хүүхэд амраагаачээ, ядарчихлаа гэнэ. Эндхийн дадал, хэвшлүүд тэс ондоо.

Friday, July 26, 2013

Донтох шинжтэй шүү

Эргээд блогтоо. Тэртээ 2007 онд бидний хэсэг нөхөд донтож байсан юм. Бие биенийхээрээ орж гараад, сэтгэгдлийг бол харамгүй бичдэг байлаа шүү дээ. Одоо л сэтгэгдэл бичиж амжихгүй болчихоод байгаа болохоос биш. Шалтал л даа шалтаг энэ бол... Юу бичих үү гээд бодоод байдаг болсон байна хэхэ. Сүүлийн үед. Хүнд хүртээлтэй аятайхан зүйл бичиж байх хэтийн зорилготой ч сачий хүрдэггүй. Цаанаасаа онгодтой улсууд зөндөө байх юм өө. Уншаад л явдаг шүү, бичээд л байгаарай та хэд минь ч гэсэн.

Хэт халах ч бас хүний энергийг асар бардаг зүйл байна шүү одоо л мэдлээ хэхэ.

Сургуулийн зуны амралт эхэлж, өглөөд эрт гарч гемнастик аа хийнэ.Амралт эхлэхээс өмнө эцэг эхийн уулзалт болсон. Ярьшигтай зуны даалгавар, монголын сургууль ёстой гоё, 3 сар амардаг гэсэн хүн байна.
 Монголын хүүхдүүд ёстой жаргалтай мангар бацаанууд байдаг юм байна шд гэж хэн хэллээ дээ ккк. Үнэн үнэн.

Мартсанаас мал мэнд үү гэж, багын хамар зүгээр байсан шүү. Жижигхээн улаан сорвийг эс тооцвол хэхэ.
Цэцэрлэг нь халууныг мартах баяраа хийсэн. Жил бүр хийдэг юм, их дажгүй санагддаг зүйлийн нэг.

Бас энэ их ойнуудыг. Том том машинтай улсууд л тоос татуулаад давхиад л байна гэсэн. Энд тэндхийн хүнээс хандив хүсдэг. Эндхийн ганц нэг ойн арга хэмжээнд оролцож үзсэн. Хандив лав нэхээгүй. Ард иргэдэд хүртээлгүй юмны нэг шиг санагдаад байгаа юм даа гэж.

Бас нэг. Хурим найр. Ёс заншлаа сайн мэддэг залуус олширчихсон ч юм уу? Сүр дуулиан болдог болсон гэнэ.

Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй ч ямарваа нэг зүйлийг хийхдээ манайхан арай л туйлшраад, арай л хэтрүүлээд байх шиг.