Thursday, June 09, 2016

Шүдний үзлэг

Бага зулзагын цэцэрлэгт шүдний үзлэг болсон. Өглөө нь цайгаа уучихаад гарахдаа шүдээ угааж угааж явсан. Хэ хэ.

Эмч үзээд
-Сайн байна, хорхойтой шүд алга.
гэж магтсан гэсээр орой ээжийгээ харангуут л холоос орилсон.
-Тийм үү? Мундаг шдээ, зулзага чинь.

Хэдэн өдрийн дараагаар албан ёсоор бичиг ирнэ, цэцэрлэгээс нь. Хорхойтой шүд алга байна. Хойшид ч энэ эрчээрээ шүдийг нь сайн угаалгаж байгаарай гэсэн бичиг.

Энэ хуудасны дээд хэсэгт шүд нь эрүүл байвал бөглөх жижигхээн зайтай. Ихэнхи хэсгийг нь хорхойтой шүдний тухай заавар зөвлөгөө эзлэнэ. Тийм тийм шүд тэгж тэгж хорхойтсон байна. Зав зайгаараа шүдний эмнэлэгт хандаж эмчлүүлээрэй, үзлэг хийсэн тэр эмч, гээд гар хөлийн үсэг нь он сар өдөртөйгөө бичээстэй байна. Мөн энэ хуудсыг авч очоорой гэсэн байдаг юм билээ.

Азаар хоёр зулзага минь энэ бичгийг барин шүдний эмнэлэг орж байгаагүй.

Наана нь аав гэж шүдний эмчээс илүүтэйгээр үзээд хараад, зулзагуудыг минь дагуулаад яваадхаачээ, гуйж байна гэж үглэдэг нь. Хэ хэ

Та нар минь ч гэсэн бүр багаас нь шүдээ угаахад нь туслаад, хэвшүүлээрэй. Тэгвэл ямартай ч уйлж унжаад, цааргалаад байдаггүй юм билээ.

Энд бүр тэдэн сартайгаас нь аманд нь зуулгаж хэвшил болгодог сойз? зардаг юм билээ. 3 хос. Нэг нь яг сойз биш. хуванцар, сойзны хэлбэртэй. Түүгээр аманд зуулгаж, хааяадаа шүдийг нь үрж шүд угааж буй мэт үйлдэлд дасгана. Хоёр дахь нь бага зэрэг үстэй, сойз руу дөхөж очно. Гурав дахь нь зөөлөн сойз.

Бид анх үүнийг бага зулзагатаа авч өгөөд, их үр дүнтэй юм шиг санагдсан тул хааяа монгол дахь найз нөхөд, хамаатан садан төрөхөд нь бэлэглэдэг юм.

Сойзны тухай гэнэт саналаа. Монголд зарагдаж буй сойз аймаар урт? том тэ. Том зулзага хараад гайхаад л байсан. Хэ хэ. Энд жижиг сойз их зарагдана. Ийм жижиг нь сайн байдаг гэж сонсож байсан.  Шүдээ нэг бүрчлэн угаахад хамгийн тохирмжтой гэж.

Гэхдээ хааяадаа том зулзага залхуураад угаахгүй унтаж загнуулдаг болохоос.

Бүгдэд нь амжилт.

Wednesday, June 08, 2016

Шунал ба том ногоон чавга

Хүний шунал аа гэж. Жижиг ногоон чавгаараа жимсний дарс хийсэн дээ. Одоо томоор нь хийх гэж байна. Том нь иймэрхүү. За энэ томыг нь хань ижил түүж ирсэн. Дунд зэрэг юм байна, дэлгүүрт үүнээс том харагдана лээ. Хамгийн томоор нь бас хийнэ гэж дайрах вий дээ. Хэ хэ.

3 шилийг дарах гээд л сууж байна даа. Ийм л шуналтай хүн дээ би. Гол нь өөрөө бүгдийг нь уухгүй л дээ. Хүн дайлаад л дуусна шүү дээ.

Нэг шилэнд нь охиддоо жүүс хийхээр болов. Улаан дарсчин ээж аавтай яана даа? Охид минь. Ккк.

Хийх аргачлал нь жижиг жимсээр хийхтэй яг адил. Том болохоор сав ч дорхноо дүүрээд, хийхэд урамтай.

Нэг нээлт хийсэн шд би чинь. Монголоос ирсэн цагаан архинд дарах ёстой салахын аргагүй сайхан амттай болдог юм билээ. Зарим нэг япон хүмүүс дуурайж хийгээд, эргээд надаасаа цагаан архи нэхээд байна. Ккк.

3 жилийн өмнөөс ингэж цагаан архиар хийгээд, найзуудыгаа дайлаад, маш өндөр үнэлгээ аваад байгаа.

Тусгай лекорных нь оронд цагаан архи хийнэ гэсэн үг. Зарим нэг япон хүмүүс хямд вискигээр хийдэг гэсэн. Хийж үзээгүй л байна. Дараа хийж үзнэ гэж бодоод л байгаа. 

Монголоос архи бэлгэнд ирэхэд хэрэггүй дээ гэдэг байсан бол одоо ч ахиухан ахиухан гэх нь л холгүй болов. Хэ хэ.

Гэхдээ цагаан архиа хань ижил захиж байна, би номоо захина гэчихнэ ээ болоогүй. Зальтай байна уу? 

Энэ жил олооон жил хадгалсан 2 ширхэг цагаан архиараа хийлээ.

Гэснээс энд ирээд удсан болоод ч тэр үү цагаан архийг ууж чадахаа байсан байна лээ. Урд нь нэг их уудаг байсан хүн шиг. Хоолойгоор давдаг байсан чинь давахаа байсан гэх үү?

Харин зөөлөн чанарын дарс, виног хааяадаа нэг уух ч сайхан шүү тийм ээ.

Tuesday, June 07, 2016

Эх үрсийн баярын мэндээ.

Хэ хэ. Их л орой хүргэлээ, уучлаарай. Ногоон чавгатайгаа ноцолдож байгаад мартсан байна шд.

Нүүр номдоо хоггүй баярлаарай гэж дээр үеийн нэгэн мэдээг оруулсан юм байна. Монголд сайн дурын япончуудыг хог түүж буй тухай.

Хогтойгоо л баярласан гэсэн тэ? Юу ч гэмээр юм бэ дээ, хэзээ соёлжих вэ?

Энд хааяа Хятадын тухай гардаг юм. Нус цэр, шүлсээ гудамжинд хаяж байгаа тухай, автобусанд чихэлдэж ордог тухай, хогоо энд тэнд хаядаг тухай.

Соёлгүйг нь л гайхаад сүр болно шүү дээ. Би ч дуугай л байдаг даа.

Харин машингүй өдөр гээд хүүхдүүд шавиагаа ханатал дугуйгаа унах нь унаад, алхах нь алхсан гэсэн тэ.

Бид яаж тэмдэглэсэн бэ гэрээ, цуйван хийж идсэн. Зайрмаг идсэн охид. Чавганыхаа дарснаас нэг нэг хундагыг уусан, хань ижил бидэн хоёр.

Эндээс төв рүү явсан сүмо залууд цуйван хийж идээд гэсэн чинь
-Яасан гоёын? Эгчийн цуйванг идмээр л байна шүү гэсэн. Хэ хэ. Бид ингэж тэмдэглэлт өдрөөр монгол хоолоо хийж иддэг юм шд. Ккк

Бас саяхан УБ хотод минь марафон гүйлтийн тэмцээн болоод найз нөхөд минь оролцоод, түрүүлж бариад, баяраа хуваалцсан байсан.

Гудамжин дахь хогны тухайд бидний сэтгэлээс л шалтгаалах. Гол нь биднээс сэтгэл үнэртэхгүй байна л даа, тийм үү?

Sunday, June 05, 2016

Зуны концерт

Дунд сургуулийнхан ойрд түмэн завгүй байгаа. Мужийн бүх дунд сургуулиудын хоорондын тэмцээн уралдаан эхэлчисэн.
Бүх л дугуйлан секцийнхэн хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Тэгээд муждаа шалгархаараа бүсийн нэрэмжит, бүсээсээ шалгархаараа улсынх гээд л явж өгдөг гэсэн.

Том зулзагын сургуулийн хариуцсан ажилтан нь цаг тухай бүрд нь нийтлээд, мэдээллээд явдаг юм билээ. Их амар санагдсан.

Том зулзага тамирын дугуйлан биш ч бас л завгүй. 6 сарын 5-ны бүтэн сайнд бүх дунд ахлах сургуулийнхан оролцсон үлээвэр найрал хөгжмийнхний концерттой. Өнгөрдөг жил бас болсон. Үзсэн, таалагдсан, гайхсан, биширсэн, бахархсан.

Япончуудын энэ уйгагүй зан л улс эх орныг нь өдийн зэрэгтэй байлгадаг байх гэж бодов. Ахлах ангийнхан бол мэргэжлийнх гэмээр тоглодог юм билээ. Дунд сургуулийнхан ч наддаа бол мэргэжлийнх байсан. Хань ижил л жаахан алдчихлаа энэ тэр гээд л байсан. Би ямар олж сонсох биш. Хэ хэ

Энэ жил ганцаараа үзнэ. Тасалбар нь 500 иен. Их боломжийн. Түүнээс энд сонгодог энэ тэрийн тасалбар бас л үнэтэй шүү дээ.

Хань ижил бага зулзага хоёр хөдөө явсан. Агаарт сайхан байна, бага зулзага аавыгаа тоох ч үгүй тоглоод гүйгээд байна гэсэн.

Том зулзага ээж хоёр өдөр хоолонд орж булагнах гээд л байж байна. Ээж нь зулзагыгаа дугуйлангаасаа тарж ирэхийг нь хүлээнгээ энэ бичлэгээ бичиж сууна. Ккк.

Энэ концертны үеэр зураг дарж болохгүй, чанга чанга ярьж болохгүй. Том зулзага бүр дахин дахин хэлээд сануулаад байсан, түрүү жил. Бид ч айгаад нэг ч зураг дараагүй. Хэ хэ.

Гэм нь өдөр бүр сургууль руугаа явах нь ядаргаатай байх шиг байна.
-Яагаад өдөр бүр сургууль явдаг байна аа? Ядаргаатай юм.
гэж үглэсэн л хүн байгаа. Гэхдээ тэгээд явахаас өөр аргагүй л болох юм даа.

Японд хүүхдүүдийг хэт ядраагаад байх шиг байдаг юм. Өглөөнөөс орой болтол сургууль дээрээ. Тэгээд л ижимэ гээч бие биенийгээ дээрэлхэх үзэгдэл хурцтай явагдаад байдаг гэж хувьдаа боддог. Тэгээд энэ тухайгаа хамаагүй энд тэнд яриа хийхдээ хэлээд л явчихдаг юм. Хэ хэ.

Хадуурахаасаа өмнө өндөрлье дөө.

Friday, June 03, 2016

Жимс 3

Гэнэт гарчигаа хараад сонин санагдав. Яагаад байгалийн  жимс гээд нэрлэчихсэн юм бол? Таримал жимс гэдгийн эсрэг утгаар хэрэглэх гэсэн санаа юм болов уу?  Жимс гэдэг гарчиг өглөө тэгээд. Хэхэ

За яахав та нар минь ч өөрсдийнхөө ойлгосноор ойлгоод явчихаарай.

Гол сэдэв. Энэ ногоон чавга? гээч жимсийг түүх гэж яваад л дунд нь өөр жимс түүгээд байсан юм. Модных нь зургийг дараагүй байна аа. Цаг бага байсан тул зураг дарах сөхөөгүй байсан байх. Учир нь бага зулзагаа цагт нь амжиж авахгүй бол гэдэг зүйл толгойд хадгалаастай.

Өвөөгийн гэр манайхаас нэлээд зайтай. Машинаар 40 минут орчим явна.

Урд нь дандаа хань ижил машин бариад очдог байсан болохоор замаа огт тогтоогоогүй би эртхэн гараад очив оо. Тэгсэн эмгэн өвгөн хоёр эзгүй байна. Утасдаад, би түүж байх уу? гээд нэг их мэддэг хүн болоод гэрээс нь жаахан зайтай байдаг нэг модон доор очоод л түүж гарав.

Нэлээд дээхэн очиж түүж байхад тийм л дүр зураг байсан шиг санагдаад, тоосон ч шинжгүй түүж байсан чинь өнөө хоёр чинь ирчихсэн орилж байна аа.

-Хүүе, наад мод чинь биш ээ. Нааш ир ээ.
-Өө, биш билүү? Одоо яана аа?
-За яахав, модных нь эзнийг танина, үнэн учраа хэлээд аваачаад өгчихье.
-Тэгье тэгье.

Өвөө надаараа тоглоод
-Чавганы хулгайч болохоо шахлаа даа чи минь. Ха ха.
-Тэглээ шд, балай юм.

За тэгээд энэ жимс нь том жижиг хоёр янз байна. Өвөөгийн мод жижиг жимстэй нь. Бид анх энэ жимсээр дарс хийж байлаа. Том жимсээ бодвол дарсаа уусныхаа дараа жимсийг нь идхэд гоё амттай байдаг юм. Том нь жаахан гашуундуу амттай болчихоод байдаг.

Бас болоогүй ээ, Тэмүжин өвөө зэрэг өвөө нартаа эрхлээд том жимснээс нь олоод авчихдаг гэж байгаа. Үүнийг чинь дэлгүүрээс авбал бас л хөөрхөн үнэтэй шүү дээ. 1 кг-р хийх биш, нэлээд хэдэн кг-р хийдэг болохоор.

Мөсөн чихэр, дарах ликороо харин худалдаж авна. Сүүлийн хоёр жил бэлгэнд авсан цагаан архиараа хийдэг болсон. Илүү амттай болоод байх шиг санагдаад байгаа.

2010 оны 7 сарын, 2013 оны 6 сарын бичлэгүүдэд гүйлсны дарс гэсэн гарчигтай бичиж байж. Гүйлс гэхээр хүмүүс сайн мэдэхгүй байх шиг. Би ч өөрөөр гүйлс гэж сайн мэдэхгүй л дээ. Хэ хэ. Ногоон чавга гэвэл зүгээр юм уу гэж хэлсэн байна бас. Яг алинаар нь нэрлэхээ мэдэхгүй л байна. Японоор нь үмэ гэдэг юм.

Манайхаар айлчилж ирвэл дайлна шүү. Хэ хэ. Ирсэн найзууд бол бүгд л ам сайтай байдаг юм. Өөрсдөө хааяадаа нэг нэг хундагыг уучихна.

Жүүс нь ч сайхан амттай. Бид худалдааны жүүс барагтай л авдаггүй, хааяа зочид ирэхээр л худалдаж авна. Учир нь манай чавганы жүүс жаахан исгэлэндүү амттай байдаг юм болов уу? Зарим айлын хүүхдүүд уухгүй байгаад байдаг юм. Тэгээд л зочидоо хүндлээд жүүс худалдаж авна даа. Охид минь бол гэрийнхээ, өөрсдөө хийсэн чавганыхаа жүүсэд л дуртай.

Зураг 1. Түүж ирчихээд  угаагаад тавчихсан байгаа нь. Хатахаар нь орой? дээрх хар хар ишнийх нь угийг авч арилгана.

Зураг 2. Мөсөн чихэр, лекороо холиод дарсан байгаа нь. Улаан тагтай нь хийж тавиад хэдэг цаг болоход л мөсөн чихэр нь ингээд хайлчихаж. Ногоон тагтай нь дөнгөж хийгээд байгаа нь. Сайн харвал мөсөн чихэр нь харагдаж байна.

Зураг 3. Бага зулзага ээждээ тусалж байгаа нь. Нялцгай, муудсан зэргийг нь түүж өгч байгаа нь гээд урлагийн бүтээл туурвисан нь энэ. Зураг дар гэж даруулсны дараа шууд туслах эрч хүч нь буураад тоглоод явчихсан. Сүүлд бага зэрэг бас тусалсан юм байна.

Энэ удаад том зулзага бараг бүгдийг нь хийж өгсөн. Хэ хэ. Ээж наана нь ам нь хөдлөөд л явлаа.

Хүний шунал гэж барагдах биш. Том жимсийг нь үнэгүй олж ирээд дахиад жүүс хийнэ шүү гээд ярилцаад байгаа. Охиддоо.

3 сарын дараагаас ууж болдог ч дарс чинь удах тусмаа амттай болдог гээ биз дээ? Түрүү жилийнх маань дуусаагүй тул, хадгална даа.

Би анх энэ жимсэнд дурлсан нь тэртээ олон жилийн өмнө. Таньдаг өвөө 7 билүү 8 жил дарсан гээд нэг лонхыг надад бэлэглэсэн юм. Тэгээд л шууд дурлаад, дараа жилээс нь өөрөө хийж эхэлсэн. Одоо жил алгасалгүй л хийнэ гэж үзнэ дээ. Улаан дарсчин байна уу? Хэ хэ.

Хөөх, урт бичлэг болж. Ойрд ийм урт бичлэг оруулаагүй шиг санаад байна. За дарс амттай болог...

Thursday, June 02, 2016

Байгалийн жимс 2

Чавгаа түүхээр очихдоо бас зүгээр байгаагүй ээ. Өвөө нэг жимс үзүүлэх үү? Энийг багадаа л иддэг байсан. Одоо ч тоож идэх хүнгүй болжээ гэсэн.

Би ч үнэгүй юманд нугасгүй юм болохоороо уухайн тас зөвшөөрөв.

Түүхий дээрээ час улаан юм билээ. Амт бол дажгүй. Жаахан элсэн чихэр ч юм уу? зөгийн бал ч юм уу? хольчихвол салахын аргагүй л амттай болох юм билээ.

Нэг хөгжилтэй нь энэ жимсийг түүчихээд бууж явахдаа бүдэрч унаад түүсэн жаахан жимсээ дараад, гялгар уут нь ягаан өнгөөр будагдчихсан. Миний гарын алга шалбарсан. Дээр бүдэрч унахдаа шалбалсан газраа дахиад л шалбачихлаа. Бас тохой шалбараад.

Бага зулзага сүр бадруулж шархны лент нааж өгсөн. Эртээдийхийг бодвол арайн хөнгөн шархдлаа энэ удаад. Хэ хэ. Уг нь час өдөр биш л юмсан.

Чавга түүхдээ бас жаахан паагттай. Дараагийн бичлэгт...

Жич: Жимсний нэр нь японоороо күвано ми. Монголоор ялам жимс гэнэ. Аглиар mulberry. Шинэ модны болон жимсний нэртэй болов.

Навчыг нь хүр хорхой иддэг гэнэ. Дээхэн үед япон торго алдартай байх үед хүр хорхойг тэжээж, ялам мод ч эрэлттэй байсан гэнэ.

Химийн арга хэрэглэдэг? болсноор үнэ ч хямдарч, ялам модны тариалалт эрс багассан гэж өвөө тайлбарлаж өгсөн.

Wednesday, June 01, 2016

Оймс

Дандаа л хүнд оймс нэхдэг байсан бол энэ удаад ширээ сандалдаа оймс нэхлээ. Хэ хэ.
Хань ижил харчихаад унага шиг гэсэн. Шалныхаа өнгөн хэсгийг халцрахаас сэргийлж байгаа нь энэ. Гоё санаа байгаа биз дээ?

Яг яагаад нэхэх болсон бэ гэхээр? Найз хятад хүүхний ээж нь диваныхаа хөлд нэхсэн байсан юм. Хятдын солонгос үндэстэн. Охиныдоо айлчилж ирсэн хугацаандаа уйдаад гэчихсэн, янз бүрийн л зүйл хийж өгөөд байх шиг байна лээ.

Тэгээд л би санаа аваад, өөрийхөө гэрт ч бас нэхээд углачихвал хөөрхөн юм байна гэж бодоод нэхсэн нь энэ.

Суусан газраасаа шороо атгаж байна уу? Ха ха.

Сандалнууддаа бас нэхээд эхэлчихсэн. Бага зулзага бид хоёр л хөөрхөн болжээ тэ? гэж гайхаад л байгаа. Дараа зочид юу гэж үнэлэх нь үү?

Ноосон утас биш шүү. Даавуун утсаар жаахан хатуухан, мөн яг тааруулаад нэхвэл доошоо унжаад байхгүй юм билээ.

Та нар минь суусан газраасаа шороо атгаад, шинэ санаа оноо олоод хэрэгжүүлээрэй. Амжилт.

Байгалийн жимс

Чавганы?-ны дарс хийх гээд бэлтгэл ажлаа базааж байна. Хамгийн эхлээд жимсаа түүж ирнэ. Бүтэн сайн өдөр таньдаг өвөөгийн модноос түүхээр тохирсон байсан юм. Гэм нь айхтар бороо ороод хойшлогдов.

Нэгэнт очсон юм чинь гээд яаж зүгээр байхав. Тээр жил нэг модноос сонирхоод түүж байсан жимс хажууханд нь харагдахаар нь хань ижил, бага зулзага бид 3 шүхэр бариад л түүлээ. Бага зэрэг норохыг үл хайхрав. Хэ хэ.
Япон нэр нь гүми. Толь бичигнээс хайгаад олоогүй. Гэхдээ чидун жимс гэж гарч ирээд. Олив биз дээ? Нэг төрөл юм болов уу?

Жаахан исгэлэндүү амттай. Япон хүүхдүүд, хүмүүс тоож иддэггүй юм билээ. Дээр үед бол иддэг байсан гэсэн. Одоо ч хүнсний дэлгүүрүүдээр нь төрөл бүрийн амтлаг жимс байдаг болохоор тэр байх.

Хань ижил бид хоёр болохоор монголд исгэлэн ч гэсэн байгалийнхаа жимсийг түүж иддэг байснаа дурсан дурсан байж амтархан идэв. Хоёр зулзага нэг их дурлаж идээгүй ч идсээн идсэн.

Энэ японд хөдөөнийх айлууд ихэвчлэн хувийн модтой. Гэрээсээ зайдуу нь ч байна, гэрийнхээ хажууд ч байна. Ихэвчлэн ямар нэгэн жимсний мод байх нь элбэг.

Анх нэг айлын гадаа алимны мод, алим нь намайг идээрэй гэсэн шиг час улайгаад л унжиж байхад тэсэлгүй нэхэж идэж байлаа. Ккк Зураг хөргөө татуулаад л. Юм болгон нь шинэлэг байж дээ. Одоо ерөнхийдөө дөжрөх талдаа. Хэ хэ.

Monday, May 30, 2016

Сонин хүмүүс шүү

Япончуудаа гэж. Хүнд хоёр ширхэг чихэр өгөх гэж л сэтгэл гаргах юм.

Бага зулзагын ангийн нэг банди байдаг юм. Бид хааяа гэртээ харих замынхаа гуравны нэгийг хамтдаа алхана. Тэр бандийн ээж үе үе хатуу чихэр барьж ирнэ. Бага зулзага дуртай гэж юүхэв. Би ч хатуу чихэр барагтаа өгдөггүй болохоор чимээгүй л байдаг юм.

Ингэж чихрээ өгөхдөө надаа гээрэй, алгаа тосоорой гэж байгаад өгөхгүй ээ. Цаасаар хийсэн хөөрхөн хөөрхөн хайрцганд хийж өгнө. Би чихэрнээс нь илүүтэйгээр оригами буюу өнгийн цаасаар хийсэн хайрцганд нь нүд тусаад, дуртай хоёр гардаж авна. Хэ хэ.
 Тогоруу. Ингээл дотор нь ганц хоёр чихэр хийсэн байсан.
Нэг ийм хөөрхөн хайрцаг. Гурван чихэр хийсэн байв.
Онгойлгохоор нэг иймэрхүү. Нэг чихэрийг нь бага зулзага гялс ам руугаа хийсэн байлаа.
Тагийг нь дээш нь харуулж тавьсан байдал.
Цавуу хэрэглээгүй. Нэг нэгээрээ сална. Хэрэв салгахгүй бат бөх хайрцаг хиймээр байвал нааж болно.

Хийж сурмаар л эдийн нэг байлаа. Хааяа хүнд үсний боолт энэ тэрээ бэлэглэхдээ дотор нь хийвэл гоё юм байна гэж бодсон.

Sunday, May 29, 2016

Дураараа өвөө шүү

Тэмүжин өвөө маань хааяадаа жаахан дураараа аашилна шүү.

Нэг өдөр утасдаад
-Монголыг сонирхсон хоёр хүн байна аа. Монгол хоол идүүлмээр байгаа тул хагас сайн өдөр танайд дагуулаад очно шүү. Бууз хуушуур идүүлмээр байна.
-Хүүе л дээ, бүр цаг магаа тохирчихсон юм уу?
-Тийм ээ тийм. Би түрүүлж очоод хамтдаа хүнсээ цуглуулна аа. Болгоогоорой.

Ийм л дураараа өвөө шүү дээ. Хань ижил сонсчихоод наанаа л худлаа чадахгүй гэж хэл гээд л, ккк. Эрт тараарай л гэж захилаа, хань ижилдээ.

2-лаа эмэгтэй гэсэн. Аягүй бол таньдаг хүн байж таарч энэ тэр. Хэхэ. Жижигхэн газар шүү дээ манай эндэх чинь.

Далимд нь сайхан монгол хоолоо хийж идэх нь. Ойрд жаахан зав муутай, монгол хоол хийж идэж амжихгүй байсан юм. Дандаа будаа ч заримдаа залхмаар юм аа тэ. Япончууд бол ихэнх нь өглөө өдөр орой будаа шүү дээ. Манайхныг өглөө, өдөр, орой мах иддэг гэсэн тэ гэхээр нь танайхан өглөө, өдөр, орой будаа иддэгтэй чинь адил гэж хэдэрлэдэг юм. Хэ хэ.

Эртээд бас Монгол явмаар байна гэсэн нэг эмээ, нэг хүүхэн манайхаар айлчилсан. Хүүхэн нь 2 настай бандитайгаа явна гэсэн. Банди нь хөдөлгөөнтэй гэж юүхэв. Ээж нь дагаад л гүйх юм билээ, тэгээд ч тэрүү гаулиг гэж юүхэв. Би хоёр хоног дагаад гүйчихвэл ч гуалигмаа болох байх шүү гээд бодоод амжсан гэж...

Ойрд элчингийнхний, консулынхны ажлыг хийгээд байгаа юм шиг санагдаад байгаа шд. Ккк. Тиймэрхүү том газруудаар танилтай хүмүүс байвал та нар ажлаа хийгээч ээ гээд уламжлаад өгөөрэй. Хэ хэ.

Танилтай хүн талын чинээ гээд л улс эх орноо төлөөлөөд Дүүриймаадхаас даа. Сураагүй юм биш тэ.

Нээрээ эртээд хорооны хэдэн хүмүүст эх орныхоо тухай ярьсан гэсэн дээ. Цалингаараа машиныхаа татварыг төлсөн. Үе үе ингэж халтуур хийх гоё шүү. Өрхийн төсөвт нэмэртэй байдаг юм.

Гэснээс баахан татварын бичиг ирээд. 5 сарын 31-нээс өмнө тушаах ёстой. Бүсээ чангалаад л зүтгэнэ дээ.

За япончуудыг дайлах монгол хоол минь амттайг байг... Түр баяртай.

Thursday, May 26, 2016

Улсаа сурталчлав

Өнгөрдөг бүтэн сайнд амьдардаг хотоосоо жаахан зайтай нэг хотод очиж улс эх орноо сурталчлаад ирлээ.

Цэнхэр дээлээ өмсөөд л дүүриймаадаж өгөв шд. 5 ханатай гэр байдаг юм. Гэрт орж ирсэн хүмүүст гэрээ тайлбарлаад, асуусан асуултанд нь хариулаад, урд нь хийж бэлтгэсэн байсан номын хавчуургаа бэлэглээд гаргав.

Далбаагаа тайлбарласан номын хавчуурганы зураг оруулж байсан даа. Түрүү жилийн нэгэн бичлэгт. Сая очдог газрын хүмүүст тарааж байгаагүй болохоор хүмүүс их дуртай байсан. Хэдхээн үлдсэн гэж бодохоор хүмүүс их ирсэн. Жаахан хүүхдүүд ч их байсан. Бага сургуулийн сурах бичигт монгол гэрийн тухай байдаг юм. Сургуулийн насны хүүхдүүд их сонирхож байсан.

15 жилийн өмнө Монголд очиж 2 долоо хоносон. Дурсамжтай сайхан явсан гэсэн хүүхэн ирсэн.
-Одоо дахиад нэг яваад ирвэл тэ, өөр болсон доо.
-Харин тийм ээ. 

Монголд 2 жил ажилласан шавь маань цуг явсан. Гитараа бариад л монгол дуу дуулсан гэж байгаа. Энх улирал, Миний аав адуучин, Халуун элгэн нутаг гэсэн дууг дуулсан. Би ч солгой юм болохоороо хажууд нь амаа хөдөлгөөд л зогсож байлаа. Хэ хэ.

Бас цэнхэр дээлээр хосолсон нэгэн монгол бүсгүй хамт байсан. Ажиллаж амьдардаг юм. Бас л мундаг хүн.

Улаан дээлээ өмсөх гэснээ энэ удаад хятад улсын сурталчилгаа хамт нэг өдөр явагдсан тул цэнхэр дээлээ өмсөхөөр бид хоёр ярилцаж тохиролцсон. Шавь усан ногоон дээлтэй. Ингээд л бид 3 чинь тал нутгийн өнгө, мөнх хөх тэнгэрийнхээ өнгөөр гоёцгоолоо шд гэж өөрсдийгөө баясгаад авсан. Хэ хэ.

Зарим нэг өвөө их сонин асуулт асуух юм. Монголд долоо хоног 1 дэх өдрөөс эхэлдэг үү? гэсэн. Эдний хуанли дээр бүтэн сайн өдрөөс эхлээд бичигдсэн байдаг юм. Энэ тухай огтхон ч анзаарч байгаагүй тул жаахан самгардсан. Хэ хэ. Даваа гарагаас эхлэнэ гээд хэлчихсэн. Зөв биз дээ? Монгол хуанли дээрээс хараад хэлээд өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье.

Бусдаар ч гайгүй хөгжилтэй л өнгөрлөө.

Хятадууд чанасан банш хийж тараасан. Уртаас урт дугаар үүссэн байсан. Эд бас үнэгүй юманд дуртай, дээрээс нь идэх юманд дуртай. Ямар нэгэн арга хэмжээ зохиохдоо заавал нэг иймэрхүү идэж уух зүйл тараасан, худалдсан булан гаргадаг юм. Учир нь хүмүүс их цуглана.

Өнөөдөр үдээс хойш бас нэгэн цуглаан дээр очиж яриа хийнэ. Одоо гарлаа. Нүүр гараа угааж, нөгөө хувцасаа өмсөөд л. Хотын хороодын төлөөлөгчид 50-60 хүний өмнө гарч ярина. Хамаг хөлс урсах байх даа, дээлээ өмсөхөөр бүр их халууцна. Одоо яая гэхэв, эх орноо л сурталчилж байвал миний тэр халууцах ч яамай байнаа тэ.

Амжилт хүсье өөртөө.

Tuesday, May 24, 2016

Лаяк цуглуулсан нь

Саяхан ийм бүтээл туурвиад.

Шинэ бүтээл. Уг нь амархан. Гэхдээ надад өөрт жаахан л таалагдахгүй байгаа. Хэ хэ.

Яг юу нь таалагдахгүй байгаа вэ гэвэл резинээ энэ нэхсэн туузтайгаа холбох аргаа нэг л сайн олохгүй байгаа.

Хүмүүст бол таалагдсан. Бага зулзага гоёыг нь гайхсаар байгаад жижиг боолтыг нь өөрийн болгосон.

Маргааш нь цэцэрлэгтээ явахдаа зүүж яваад тэрүүгээр нэг гайхуулсан гэсэн. Хэ хэ.

Миний ээж нэхсэн, гоё байгаа биз дээ гэж.

Би нүүр номдоо энэ зургийг оруулж лаяк цуглуулсан. Хэхэ.

Цагаан өнгийг нэхсэн чинь бага зулзага надаа гэж гуйгаад л байгаа. Би зарна гэсэн чинь өөрт  байгаа хэдэн зоосоо барьж гүйгээд, хэдээр зарах юм? гэсэн.

Аав нь өгчихөөч ээ, миний үрд. Би мөнгийг нь төлчихнө, гэсэн. Ккк

Гэр дотроо наймаалцаад л баяжчих бололтой, би.

Давуу тал нь утас маш бага орно. Цаг ч бага зурцуулах юм билээ. Гол нь одоо өөрийн болгож гартаа оруулах.

Sunday, May 22, 2016

90-хэн минутанд сурлагаа сайжруулах уу?

За нэг ийм ном олоод уншиж байна. "90-хэн минутанд сурлагаа сайжруулах хичээлийн арга барил" гэдэг ном.

Нэг бариад л дуустал нь суудаг байсан цаг үе ч сайхан байжээ. Одоо болохоор яаж байна? Яг дэлгээд суухаар л хажуу хавирганаас шулганаж гүйж ирцгээгээд байх юм том жижиггүй. Ккк.

Үртэй хүний жаргал аа гэж.

Уншаад дөнгөж эхэлж байгаа тул тийм ийм гээд хэлэх зүйл одоогоор алга.

Техник хөгжөөд, бас бус зүйл хөгжөөд, шинэ арга барил гарч  ирээд байхад сурах явцын тухай, сурах арга барилыг сайжруулчих тухай яг тийм гэсэн онол ч гэх юм уу дэвшил гарч ирэхгүй байна. Яагаад? гээд л явж байна.

Ахлах сургуульд элсэн орохоор бэлдэж буй сурагчдад зориулсан ном. Энд чинь ахлах сургуульд орох гэж их дээд сургуульд элсэн орохын дайтай л юм болдог гэсэн.

Оноогоор нь жагсаана. Тухайн сурагчын орох хүсэлтэй байгаа ахлах сургуулийг нь асууж байгаад л бэлддэг гэсэн байх аа.

Ирэх жил том зулзага дунд сургуултийн 3-р ангид орж байж л энэ тухай мэдээд, мэдрээд, блогтоо бичээд явах байх.

Тэр болтол та нар минь тэвчээртэй хүлээгээд, үе үе манайхаар шагайгаад яваарай. Би бас блогоо тэвчээртэй, уйгагүй бичээд явахыг хичээнэ ээ. хэ хэ.

Наана нь энэ номоо дуусгаад хэрэгтэй гэсэн зөвлөгөөг нь танилцууламз.

Friday, May 20, 2016

Ихэр охид зурсан нь

Бага зулзага дүү нэхдэг болов. Охин дүүтэй болмоор байна л гэсэн. Гэрээр дүүрэн хэл ам нь дийлдэхгүй шаагилдаад л, хань ижил ганцаараа эр, хэцүү байх байхдаа гэж. Ккк

Нэг хагас сайн өдөрл зураг зурж байна гээ д шулганаад л байсан чинь үүнийг зурсан байсан.

Тэгээд ихэр жаалууд, үснийх нь боолтоор л ялгана гэж тайлбарласан. Хэ хэ. 

Заримдаа ялгааг ол гэдэг зураг зурдаг юм. Гоё болсноос нь зураг оруулна аа.

Заримдаа  ном зурна. Ээж нь бэлэгшээгээд л зураг дарна.  Эмээ өвөөд нь явуулна. Өөрөө ч бүтээлийх нь зургийг дарахад дуртай. Зураг аваач ээ гээд л бариад ирнэ. Хэ хэ.

Хүүхдийн цагаахан хөөрхөн, гэнэн ертөнц. Харах тусам л хайр хүрэх юм.

Tuesday, May 17, 2016

Багшаа заагаад өгөөч

Жинхнээсээ энэ сарын ном шүү. Өөртөө зориулж уншсан ном. Хэ хэ.

Япон хэлний тухай. Багш сурагчдын асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн. Сурагчдын зүгээс япон хэлний ойлгомжгүй зүйлүүдийг багш нь тайлбарлаж өгнө.

Та нарт минь ч гэсэн хэрэг болж магад гээд зургийг нь оруулчихлаа. Хэхэ. Номын сангаас зээлээд уншаарай.

Би чинь чухам л япон хэл сураад байгаа, ярьдаг болчихлоо гээд л байгаа хэрнээ түүхийгээрээ л байна дөө гэж.

За за монгол хэлээ хэл шинжлэл талаас нь ч сайн мэдэхгүй хүн япон хэлийг төгс мэдэх гэж хичээгээд хэрэг байна уу ч гэж бодох. Хэ хэ

Хааяа ингэж сэтгэлээр унах үе байна аа байна.

Гэхдээ гайгүй ээ, түр зуурынх. Удахгүй гайгүй болчихно. Тэгээд л боолтоо ч нэхмээр байна, номоо ч уншмаар байна гээд л эхлэнэ шүү дээ. Ккк

Sunday, May 15, 2016

Чингэлэг

Энэ сарын ном. Ойрд ном унших зав жаахан маруухан байна. Хичээлийн шинэ жил эхлээд 1 сар өнгөрч байна. Ерөнхийдөө жигдрээд эхэлсэн.

Өөрийгөө хөгжүүлэх түмэн хүсэлтэй ч өрөөлийг хөгжүүлэх хүсэл минь дийлээд байна. Хэ хэ. Өрөөлийг гэдэг нь гэр бүлийн гишүүд шүү дээ. Ха ха.

Оройд бага зулзагатаа ном уншиж өгнө. Тэрийг тооцвол ч би жилийн 365 хоног худалч хүнд нэг ч өдөр алгасахгүй ном уншиж байна шд. Худлаа худлаа, энэ олон хоногийн 65 хоногт нь аав нь, аниа нь уншиж өгдөг юм байна аа. Тэд нарынхаа хүч хөдөлмөрийг бас үнэлж магтахгүй бол тийм ээ.

Тэгээд санаандгүй чингэлэг гэдэг ном уншиж байсан чинь монгол гэр гараад ирдэг гэнэ ээ. Бага зулзагын баярлаж байгаа гэж.

Яг тэр улс гэж бичээгүй байсан ч яах аргагүй "гэр" байсан тул ингэж баярласан хэрэг.

Агуулга нь хөөрхөөн. Өвөө чингэлэг, шинэков чингэлэг гээд л олон чингэлэгүүд япондоо ачаа ачаад, боомтод хүргэгдээд тэндээсээ усанд онгоцонд ачигдаад бараагаа буулгах улс руугаа зорьдог тухай. Тэднийг маш олон хүмүүс тэсэн ядан хүлээж байдаг, тэдний үүрэг маш том гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах.

Монгол гэр бүхий газарт нь үзэг бал, зурагт ном хүргэгдэж ирнэ. Хүүхдүүд түүнийг тэсэн ядан хүлээж байв.

Машины сэлбэг буугаагүй нь яамай гэж бодлоо шд. Хэ хэ. Ингэж бодсон нь бас нэг учиртай. Ккк

Хавтасны зургийг хараад бага зулзага тоох болов уу гэж бодож байснаа нуух юун. Заавал эрэгтэй хүүхэд л машин тэрэг гэж байх ёстой биш гэж бодон зориг гаргаад сонгосон юм. Оносон байгаа биз?

Охин хүүхэд гээд л хүүхэлдэй, гүнж, цэцэг хуартай ном сонгочих гээд байдаг талтай тийм ээ?

Жич: Контейнер гэж засаж хэлж өгсөн уншигчдаа баярлалаа. Гэнэт "чингэлэг" гэдэг монгол үгээ санаад монголоороо бичлээ.

Friday, May 13, 2016

Төрөл бүрийн амттан

Японд муж болгон нь өөрийн гэсэн амттантай. Тухайн мужийн нэрийн бүтээгдэхүүн. Ганц ч биш, хэд хэд бий.

Япон үндэсний амттангаас авахуулаад орчин үеийн амттан гээд л арвин баялагтай.

Япон хүмүүс ийш тийшээ явахдаа заавал тухайн газрын амттан гээд авч ирнэ. Сая амралтаараа тийшээ яваад ирлээ. Тийм газар үзлээ. Нутгийн идээ амс гээд л. Ажлын газрын хүнийхээ тоог гаргаж байгаад л олон ширхэгтэйгээс нь авна. Хувийн журмаар өгөх гэж байгаа бол тухайн хүний юунд дуртайг нь мэддэг тул архи дарс, жимч жимсгэнэ, жигнэмэг өгнө.

Манай ажлынхан ийш тийшээ явахдаа бас л авчирч тавина. Үдээс хойш 3 цагийн үед амттан иддэг цаг гээд амттан байвал задлаад иднэ. Авчирсан хүн нь өөрөө бариад даргаасаа эхлээд тарааж өгнө. Явсан газрынхаа сонингоос хальт дуулгана.

Хэрэв ийм амттангаар тасарсан байвал өөр өөрсдөө дуртай амттанаа шүүгээндээ хийчихсэн байдаг юм билээ. Тэгээд л пс-гээ ширтэнгээ ганцаараа л идчихнэ. Хувааж муваана гэсэн ойлголт байхгүй. Хэ хэ.

Би тэр япон үндэснийх нь амттанд нэг их дуртай биш. Манайхан мэддэг тул авчирч ирэх нь цөөхөн. Хэрэв авчирсан тохиолдолд өө яана аа уучлаарай, энэнээс өөр гоё амттан хайж явах зав гараагүй ээ гэнэ. Хөөрхөн. Хэ хэ.

Хариуд нь өө зүгээр зүгээр сэтгэл тань сайхан шүү, баярлалаа гээд л өнгөрнө.

Нэг хэсэг гуалиг болох минь гээд тангараг тавиад л тараасан амттанаа гэртээ авч ирээд байсан чинь хань ижил гайхаад, чиний бүдүүрээд байгаа шалтгаан чинь энэ байсан байна шд. Дандаа ингэж наддаа авчирч ирж бай.

Одоо байхгүй ээ, чимээгүйхэн шиг өөрөө идчихээд, заримдаа л хоёр зулзагатаа барьж ирээд байгаа. Хэ хэ. Ингээд л гуалиг болж чадахгүй байгаа юм даа гэж...

Хааяа даа манайхаар үйлчлүүлдэг гадаад оюутнууд нутгийнхаа идээнээс авчирч өгнө. Хятад оюутан их байдаг тул хятад гэхээр бас дотроо жаахан сэжиглээстэй, тун багыг амсана шүү дээ. Хүн гээч амьтан бас л муухай байгаа юм шүү тэ.

Бразилчууд борголоосоо их бэлэглэнэ. Австрали их нялуун амттай том том шоколат бэлэглэнэ. Хятадууд цай бэлэглэнэ. Тайваньчууд дотроо хан боргоцойтой боов бэлэглэнэ. Тэрэнд том зулзага бид хоёр дуртай гэж юүхэв. Урд нь хамт ажилладаг байсан тайвань хүүхнээ нутаг буцаад ирэх болгонд нь тусдаа захьдаг байж билээ. Ойрд идсэнгүй, бүр амтагдчихлаа. Солонгосчууд давсалсан далайн байцаагаа авчирч өгнө. Бас л дуртай. Сүүлийн үед дэлгүүрүүдээр зарагддаг болсон. Худалдаж аваад идчихдэг болсон амар. Монголчууд уу? Сүүлийн үед алтан говь билүү шоколат авчирдаг болсон. Хааяа монгол явсан япон хүмүүс хаан сүүтэй цай авчирч өгдөг юм.
Энэ Токио явж ирсэн хүн авчирсан. Токио банана гэдэг амттан. Дотроо бананатай. Ийм зүрхтэй байдаг юм байна .

Муурны дүрст жигнэмэг. Хаанахых билээ дээ, харж амжаагүй идчихсэн. Хайрцаг нь хөөрхөн бөөрөнхий хайрцаг байсан. Ажил дээрээ хадгалчихсан байгаа. Харж байгаад хэлнэ ээ. Хэ хэ.
Иватэ гэдэг мужийн амттан. Том зулзагын зургийн дугуйлангийн багш нь алтан долоо хоногоор тийшээ явахдаа авчирсан. Төрсөн нутаг нь гэсэн. Ийм бор аягатай гурвалжин будааны гоймонтой хоолоороо алдартай гэсэн байх аа.

Өөр зөндөө л сонин содон хэлбэртэй, зурагтай, амттай, савлагаатай амттан бий. Идэж үзэхээрээ зураг авч оруулж байна аа хойшид. Яахав муу хүн идсэнээ гэж. Гэхдээ япончууд тувт явсан газрынхаа хоол ундыг ярьдаг юм. Тэгэхээр япончууд бүгд муу хүн? Ккк

Бага байхад Завхан нутгаас ирсэн хамаатнууд маань цагаан дээлт гэдэг хатуу чихэр өгдөг байж билээ. Дуртай байлаа шүү дээ. Гэхдээ л аарууландаа нугасгүй ээ. Япончууд л идэж чаддагүй болохоос. Гэртээ бид хатуу ааруул хүлхэж өгнө шүү дээ. Харин үйлдвэрийн хорхой аарууланд дургүй, чихэртэй болохоо тэр юм болов уу? Ямартай ч гэрийнхэн маань иддэггүй. Гашуун аарууландаа л үнэнч...

Wednesday, May 11, 2016

Бага сургуульд орох бэлтгэл

Бага зулзага ирэх жилийн 4 сард нэг дүгээр ангид элсэн орох юм. Хаа байсан байгаа биз?

Тэгсэн цэцэрлэгээс нь бичиг ирж. Хотын захиргаанаас ирэх жил сургуульд орох хүүхэдтэй айлд ийм бичиг хүргүүлдэг юм байна.

Агуулга нь таны хүүхэд чинь 5 нас хүрлээ. Удахгүй сургуульд элсэн орно. Нүүр дүүрэн инээмсэглэлээр, баяр хөөртэйгөөр сургуульд элсэн орохын тулд ...

Сургуульд элсэн орохтой холбоотой төрөл бүрийн зөвлөгөө өгнө. Жишээ нь найзуудтайгаа хамт тоглохдоо жаахан тааруухан. Хэл ярианы хөгжил, ойлгохдоо удаан юм шиг санагдаад байвал. Хойшид олон найзуудтай болоод цугтаа хичээллээд явж чадах болов уу? Сургуульд элсэн орсны дараагаар ямар ямар дэмжлэг байдаг вэ? Бага сургуулийн орчин болон боловсролын агуулгын тухай мэдмээр байвал.

Мэргэжлийн хүнээс үнэгүй зөвлөгөө өгөх болно.

Гэсэн нэг хуудас бичиг ирсэн. Доор нь хотын захиргааны ямар хэлтэс болох тухай, холбоо барих утас, факсны дугаар гэх мэт зүйлийг нарийн тодорхой бичжээ.

Мөн хавсралт хуудас 1-т: ажлын тэд дэх өдрүүдэд тэдэн цагаас хүлээж авна гээд хариуцсан ажилтны нэр усыг бичжээ.

Хавсралт хуудас 2-т: 5 настай хүүхдүүдийн хийж чаддаг зүйл, тэдний онцлог зэргийг бичсэн байна.

Хавсралт хуудас 3-т: захиалгын хуудас. Бөглөөд цэцэрлэгт нь хүргүүлнэ. Цэцэрлэг нь цааш уламжлана.

Нэг иймэрхүү. Том зулзагыг сургуульд ороход бас ингэж байсан байх даа. Сайн санахгүй байна. Хэрэв ингэж бичиг цаас ирж байсан бол блогтоо бичиж танилцуулсан ч байж магад. Бичээгүй орхигдуулсан ч байж магад.

Хотын захиргаа, цэцэрлэг, бага дунд сургууль нь хоорондоо нягт холбоотой ажиллах юм тэ.

Цаашид  ч яг ямар бэлтгэл ажил хийгдээд явдаг тухай цаг бүрт нь бичээд явна аа.

Ойрд эрхлээд байгаа бага зулзагаа эрхлээд байна, яах вэ? гэж зөвлөгөө авдаг юм билүү? Хэ хэ.

Sunday, May 08, 2016

Ээжийн баяр

За өчигдөр ээжүүдийн баяр болов.

Японд байгаа бид чинь заримдаа  хоёр улсын баярыг тэмдэглэчихээд байх юм даа. 6 сарын 1-нд эх үрсийн баяр шдээ, хань ижлээ гээд л шаналгана даа. Хэ хэ.

Бага зулзага өглөө нь захиа өгөв ээждээ. Зураг зурдаг том цаасан дээрээ хирагана үсгээр том том бичсэн захиа. Зарим нэг үсэг нь буруу харчихсан. Хайр хүрмээр. Ккк

Захиаг орчуулж өгөх үү? "Ээж дээ. Өнөөдөр ээжүүдийн баяр. Зөндөө бэлэг өгмөөр байгаа ч тийм бэлэг байхгүй тул уучлаарай. Гэхдээ миний төрсөн өдрөөр танаас зөндөө бэлэг авдаг байж ээжүүдийн баяраар бэлэг өгч чадахгүй байгаа нь сонин юм аа тэ. Уучлаарай. Гэхдээ ээждээ мааааш их хайртай шүү."

Гэж бичээд доор нь гэр бүлийнхээ гишүүдийг зурсан байв. Аавыхаа үсийг хэдхээн ширхэг үс зурсан байсан чинь аав нь гомдоллож байж арзгар үс зуруулав. Хэ хэ.

Том зулзага дугуйлангаасаа харьж ирэхдээ нэг ширхэг сарнай барьчихсан орж ирсэн. Хөөрхөн гэж. Хайр хүрмээр.

Үр зулзага бминь ээ, сарнай авах мөнгөтэй явсан билүү? Замд чинь дэлгүүр байдаг билүү? гэж асуугаад л хайр ундраад байв шд.

За дэлгүүр хоршоо бол нил цэцгээр дүүрсэн байв. Ихэвчлэн лиш цэцэг англиар бол carnation гэдэг цэцэг өгдөг. Энэ заншил нь Америкаас гаралтай гэнэ. 1914 онд Wilson ерөнхийлөгч ээждээ энэ цэцгийг талархал болгон бэлэглэсэн явдлаас үүдэлтэй гэнэ. Тэгээд 5 сарын хоёр дахь долоо хоногийг ээжүүдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон гэнэ шүү.

Мэдээж жил бүр адил цэцэг бэлэглээд байх нь сонирхолгүй тул сарнай гэх мэт өөр өөр цэцэг ч бэлэглэдэг гэнэ.

Ингэж авсан цэцгээ ихэвчлэн гэрийнхээ гадаах цэцэрлэгтээ, тасалгаандаа гээд л тавиад арчлаад, ургуулаад явдаг юм билээ. Эд нээрээ цэцгэнд их дуртай. Маш олон цэцгийн нэр мэддэг юм билээ.

Энэ удаад зүгээр ч нэг ээжийн баярыг тэмдэгсэнгүй. Лиш цэцэг гэдэг нэртэй боллоо. Зөв эсэхийг нь сайн мэдэхгүй. Carnation цэцгийн монгол нэрийг үнэн зөвөөр нь мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсэв...

Ийм цэцэг байдаг юм билээ. Ягаан өнгийх ч байна.
Дээрээс нь харахад нэг ийм. Бас ер нь энэ цэцэгнүүд чинь тус бүрдээ өөрийн гэсэн үгтэй, агуулгатай байдаг юм билээ. Дээрээс нь нэг төрлийн цэцэг байлаа гэхэд өнгөнөөсөө хамаараад илэрхийлэх утга нь хүртэл өөр өөр байдаг гэсэн.

Яагаав? манай бэр цэцэг, цагаан уул цэцэг шиг дор бүрнээ утгатай.

Та бүхэн нет гэдэг айхтар зүйлээс хайгаад мэдээд аваарай. Би нь бас хайж, тогтоохыг хичээмз.

Жич: Ягаан башир цэцэг гэж бичсэн байсан чинь Лиш цэцэг шүү гэж уншигч маань хэлж өгсөн тул засав. Баярлалаа.  

Уулын ногоо

Алтан долоо хоногоороо баахан уулын ногоо идэх шив дээ.

5 сард нахиалдаг ногоонуудыг уулаасаа түүж иддэг юм уулын хэд маань. Зулзаган хулснаас аваад л бас бус нэрийг нь сайн мэдэхгүй ногоо.

Манайхны хавар цагт яргуй иддэг шиг, таван салаа түүдэг шиг л.

Чанаад, гуриланд? өнхрүүлж байгаад шарж иднэ. Би нь нугасгүй гэж. Тэрийгээ бага зэрэг давс цацаад нэг бол майонез түрхээд идэх ч сайхан шүү.
Нэг цэцгийн ишийг нь бас энэ зураг дээрх шиг шарж идээд байсан. Нэрийг нь цээжлээгүй байна аа. Бас сармисны гол гэх юм уу иш гэх юм уу сайн мэдэхгүй байна л даа, тэрийг иддэг юм билээ.
Таван салаа. Хандалж үсээ угаах гэж байгаа. Хэ хэ. Хань ижил бага зулзага хоёр ишнээс нь салгаж цэвэрлэж байгаа гээд гараа хатгаад, өнөөх нь бэржигнээд л байна гэсэн. Хатаасан чинь хөнгөхөөн цөөхөн юм болсон.
Тогоотой өрөм. Хань ижил сүү хөөрүүлээд өрөм хийсэн байхгүй юу. Даанч гоё зузаан өрөм тогтоогүй. Нимгэхээн өрөм? л тогтсон. Үлдсэн сүүгээр нь тараг бүрээд одоо уугаад л сайхан байна. Чихэргүй тараг цаанаа л гоё шүү.

За нэг иймэрхүү л амарлаа. Энэ удаад гостууруулах ундаанаас хол байсөөн. Огт уугаагүй гэж бол хэлэхгүй ээ, амссан. Хэ хэ

Saturday, May 07, 2016

Элс ба далай

Алтан долоо хоног эхэлчихсэн, жаргалаа эдлээд байж байна өө. 8 өрөө байрандаа төөрөөд жаргаж үхэх нь ээ гэж нэг баян хүн хэлсэн гэсэн. Тэрэн шиг л. Ккк

Ингэж бичиж эхлээд орхисон байна. Даанч амралт нь дуусаад, ажил алба эхэлчихсээн. Лазантрий хөдлөөстэй.

4 сарын 29-нд амралтын өдөр. Ингэж миний алтан долоо хоног эхэлсэн юм. Даанч гэрийн бусад гишүүд байхгүй ээ. Ажил, сургууль, цэцэрлэг гээд алба нь дуусахгүй.

Залгаад хагас бүтэн сайн. Нэгдэхэд би нь ажилгүй байдаг тул мягмар, лхагва, пүрэв гараг амралт таараад. Үндсэн хуулийн өдөр, хүүхдийн баяр, "ногоо"-ны өдөр гэсэн баяр дарааллаад болдог юм.

За энэ хагас бүтэн сайнд таарвал нөхөөд ажлын өдөр амарна. Тэгэхээр их олон хоногийн амралт болно доо. Япон хүмүүс ашгүй минь гээд л гуяа алгадаад л гадаад руу аялах нь аялаад, ижий аавындаа цуглах нь цуглаад, улс эх орныхоо өнцөг булан луу аялдаг юм.

Манайд япон найз эгч хоёр бандитайгаа ирсэн. Эрэгтэй хүүхдийн хөдөлгөөнийг ээ, дийлэхгүй юм билээ. Бас япон хүүхдүүд эрт унтаад эрт босоод сэрчихдэг болохоор эгчид жаахан ядаргаатай байлаа. Хэ хэ.

Өглөөний 7 цаг гэхэд аль хэдийн босоод гадаах цэцэрлэгт тоглоод гүйж байх. Би чинь өглөөний хүн биш шүү дээ. Нэг хэсэг өглөөний хүн болноо энэ тэр гээд блогоороо нэг зарлаж л байсан санагдаад байна. Монголын хууль гурав хоног болчихсон. Ичмээр л дээ.

За тэгээд хот дотор  минь хамгийн ойрхон байдаг элсэн манхан оров. Хоёр банди нь тэмээ унав. Бид монголдоо харихаараа үнэгүй уначихнаа гээд унаагүй. Хэхэ. Төлбөртэй шүү дээ тэр чинь.

Далайн эрэг орж сүр хүчийг нь гайхав. Өнөөх хоёр гайхал чинь өмд энэ тэрээ норгоод. Гэхдээ сольж барилгүй өмссөн чигтээ хатаасан, халуун ч байсан ашгүй. Ккк.

Бага зулзага хясаа түүж тоглосон. Би нь сайхан алхсан. Гэм нь өнөөх алхалт хэмжигчээ мартааский. Хэ хэ.

Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаална гэдэг зураг. Хэ хэ.
Элс өөд авирч байгаа нь бага зулзага. Элс нь доошоо гулсаад, мацах гэж хэрэндээ л хичээсээн.

Би ч өнөөх хоёр гайхлын нэгээр нь татуулж байж элсэн манханаа гатлав шд.

Идэж уусан зураг дараагийн бичлэгт...

Tuesday, May 03, 2016

Гостов

Эртээд дарс шимнэ гээд  хөөрөөд байсан даа. Шимсээн шимсэн.

Гэм нь яасан байх нь уу? Гостоод. Хэ хэ. Дан улаан дарсаар дагнаад, хэтрүүлсэн бололтой. Хэсэгтээ дарс уумаар байна шдээ гэхээргүй л боллоо.

Гэртээ ирээд, шүдээ угааснаа санаж байгаа, нүүрээ угааснаа санаж байгаа. Тэгээд цаашаа санахгүй.

Хань ижил надаараа тоглоод, агсан тавиад бид 3-ыг хана руу шахаж гарыг минь өргөөж зогсоолгоод гээд байгаа. Ха ха.

Бага зулзага ээждээ ном уншиж өгсөн гэсэн. Дундаас нь унтаад өгөхөөр нь тэгээд уншихаа больсон. Одоо ч гэсэн гостуу юу ээж ээ? гэсэн. Хэ хэ.
-Үгүй үгүй, зүгээр. Алив ээж нь номыг нь уншиж өгөх үү?
гэж аймаар томоотой ээжийнхээ дүрд эргэн оров. Ккк.
За энэ хамгийн түрүүнд дарга хундаганы үг хэлэх үед захиалсан дарс. Хажуугийнх нь хулууны шөл. Аяга нь хөөрхөн санагдаад зураг дарсан. Жаахан зайнаас харахаар яст мэлхий шиг харагдаад байсан юм. Энэ зурагт тэгж гараагүй байна.
Энэ нэлээд хойхно бяслагтай будаа идэнгээ шимсэн дарс. Энэ удаагийн орсон газар маань нэлээд тансаг. Хүн болгонд ирж байгаа тавагнууд өөр өөр байсан.
Төгсгөлийн хундаганы дарс. Хажуугийнх нь зайрмаг. Хар гүнжидтай зайрмаг. Амттай байсан. Хэд хэдэн төрлийн зайрмаг ирсэн. Гүнжидтэйг идэж үзээгүй байсан тул зориуд сонгож идсэн, гоё л юм билээ.

Monday, May 02, 2016

Багш гэрт ирэх

Энэ тухай бичнэ гээд л мартаад яваад байлаа. Санан санан бичив.

Бага, дунд сургуульд хичээлийн шинэ жил эхэлсний дараагаар анги даасан багш нь сурагчдынхаа гэрт очиж, хаягийг нь шалгадаг? юм билээ.

Тэдний тэдэн цагт очно гээд бичиг ирүүлнэ. Ажлын өдөр, сурагчдыг эрт тараана. Хичээл тарсны дараагаар багш нар нь даасан ангийнхаа сурагчдын ар гэрээр явна. Ажлын өдөр таардаг тул эцэг эх нь гэртээ байх нь ховор. Эзгүй байх тохиолдолд шуудангийнх нь хайрцганд зурвас үлдээнэ. "Ирээд явлаа. Хүүхдийнхээ талаар болон, хичээлийн талаар, сургуулийн талаар гээд асуух зүйл байвал хэзээд ч хамаагүй, утсаар ч хамаагүй асуугаарай. Анги даасан багш тэр" гээд гарын үсэгтэй зурвас.

Би нь ч ажилтай таардаг тул нэг их таарч байгаагүй. Бага сургуульд байхад нэг л багштай таарч байсан.

Ингэж гэрээр ирэхдээ гэрт нь ордоггүй юм билээ. Жаахан асуудалтай сурагч, нэг ээж аав нь асууух зүйл ихтэй бол гэрт нь орж буу халдаг гэсэн.

Бас гадаад хүмүүс сайн мэдэхгүй тул гэртээ оруулаад дайлаад цайлаад явчихдаг гэсэн. Зарим нэг багш нь хэрэгт дуртай? сониуч зантай? бол гадаад сурагчдынхаа гэрт орж хардаг гэсэн.

Би нэг ч оруулж байгаагүй. Хэ хэ. 

Гол зорилго нь яг хаяган дээрээ амьдарч байна уу? Эсвэл эмээ өвөөгийнхөө гэрээс явдаг байх нь уу? Бага ангийн сурагч бол гэртээ харьж ирэхэд нь ээж нь ч юм уу, эмээ нь ч юм уу байдаг байх нь уу? Нэг бол түлхүүрийн хүүхэд байх нь уу? гэдгийг багш нь мэдэж авах гэсэн.

Түлхүүрийн хүүхэд гэдэг нь түлхүүрээ цүнхлээд, нэг бол хүзүүнээсээ зүүгээд, хичээлээсээ тарж ирэхэд нь тосож авах хүнгүй, ээж аавыгаа тартал гэртээ ганцаараа байдаг хүүхдийг хэлнэ.

Том зулзага ч бага ангидаа түлхүүрийн хүүхэд байсан. Анги ахих тусам тарах цаг нь оройтоод. Одоо бол өглөө 7 хагас гэж гарч яваад орой 7 гэж ирнэ. Их л ядарсан хүн орж ирнэ дээ. Яагаав нүүр номоор гэрийнхээ үүдэнд цүнхээ үүрсэн чигтээ унаад өгсөн охины зураг яваад байсан даа, яг л тэрэн шиг. Хэ хэ.

Wednesday, April 27, 2016

10 000 алхалт бас цэцэгс

Пиглэт минь ээ санаа аваад бичсэн шүү. Бичлэгийг нь уншаад гэнэт надад бас энэ алхалт хэмжигч байгаа шүү дээ гэж санаад, хайж оллоо шд. Хэхэ.

Түрүү жил худалдаж аваад нэг хэсэг мөн их идэвхитэй биенээсээ салгадаггүй байлаа. Сүүлдээ арван мянга болоогүй бол жаахан стресдэх хандлагатай болохоор нь тоохоо болиод байсан юм. Бас хажуугаар нь нүүдэл суудал, ажил төрөл гээд л...

Хөдөө газар хот хүрээ газрыг бодвол алхах нь арай бага шиг санагдсан. Гараад л машин. Би бол яг тийм. Дээрээс нь хүүхэд шуухадтай бол чиргүүцэлдээд алхаад байна гэж бараг байхгүй. Хурдхан шиг л ажлаа амжуулахгүй бол энэ японд чинь хоногийн 24 цаг хүрэлцэхгүй хэцүү.

Тийм болохоор шууд л машин руугаа.

Настай хүмүүс нь ийм алхалт хэмжигчтэй. Байнга алхалтаа хэмжинэ. Сүрхий шүү. Би нь ч дуурайгаад монгол дахь хоёр бурхандаа авч өгч явуулсан. Одоохондоо ашгийг нь нэг их сайн мэдрэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа болохоос. Дээрээс нь хэл усыг нь ойлгохгүй болохоор тэгээд байгаа юм уу? Тайлбарлаж өгөөд байхад. Хэ хэ.

 Дээрээс нь Улаанбаатар хотод, ялангуяа хотын захын гэр хороололд аятайхан алхчихаар цэцэрлэгт хүрээлэн байхгүй тэ. Настай хүмүүст жаахан аюултай тэ. Хэзээ нэг тайван амгалан болох бол?

Ухаалаг утсан дээрээ татаж суулгаагүй ээ. Гол нь байнга утас өвөртөлж явах төвөг гээд зориуд жижгийг авсан. Их зүгээр. Халаасандаа хийчихнэ.

За тэгээд Пиглэтийгээ дуурайгаад, суралцаад одооноос үүнийгээ энгэрээсээ салгахгүй ээ. Өдөрт яаж ийгээд арван мянга алхах гэж хичээнэ ээ, дулаарч ч байна. Гол нь тоондоо хүрээгүй үедээ стресдэхгүй байх. Хэ хэ.

Цэцэгс дэлбээлээд сайхан ч байна, тийм ээ?
Икэбана буюу амьд цэцгийн урлан. Тэмүжин өвөөгийн самган нь энэ урлагийг сонирхдог, багш гэж байгаа. Хамтарсан үзэсгэлэнг нь очиж үзээд. Үнэхээрийн сайхан. Бас эдний эмээ нар ер зүгээр суухгүй юм.
Бага зулзагын хийсэн цэцэг. Үнэн хайр татсан бүтээл байгаа биз? Хэхэ.

Өнөө орой нь дарс шимэх төлөвлөгөөтэй. Цаг явж өгдөггүй. Хэ хэ

Маргааш энд Шёовагийн өдөр гээд бүх нийтээрээ амарна. Оршин суугаа хот маань цэцгийн баяр зохион байгуулж байгаа. Очиж үзэнгээ үнэгүй тараах цэцгийн үрсэлгээ авна. Өмнөх жилүүдэд дандаа үр авч ээждээ явуулдаг байсан юм. Энэ жил үрсэлгээ авч өөрсдөө цэцэг тарихаар шийдсэн. Маргааш хурдан болоосой. Үгүй ээ, орой хурдан болоосой. Ккк

Tuesday, April 26, 2016

Цэцэрлэгийн зугаалга

Бас л уламжлалт бичлэг. 4 сард 3-с дээш насныхан ээж аавуудтайгаа хамт зугаална. Ихэвчлэн ээж нь явна. Ганц нэг аав харагдана. 2-лаа завгүй бол эмээ өвөөгийн хэн нэг нь явна. Бүр хэн нь ч явах боломжгүй бол ганцаараа, хэн нэгэн багш хариуцна. Ээж аавтайгаа хамт бүжиглэх, тэмцээн уралдаанд орох зэрэгт нь багш нь ээж аавыг нь орлоод л явна гэсэн үг.

Өчигдөр нээх сайхан нарлаг өдөр байсан чинь өнөөдөр бороотой байлаа. Хүүхдүүд анги ангидаа тэрү тэрү боозү гээд цагаан хүүхэлдэй хийж өлгөсөн байсан нь нэмэр болсонгүй. Энд тэнгэр цэлмээсэй гэж хүсэхдээ тэрү тэрү боозү гээч хүүхэлдэйг хийгээд байдаг юм.
Тэрү тэрү боозү
Хэлбэр нь энэ зураг дээрх шиг. Бага зулзага сальфетка-р хийчихдэг юм. Том зулзага ч мөн багадаа ингэж их хийдэг байлаа. Одоо томроод, энийг хийж өлгөсөн ч бороо ордгоороо орно гэж мэддэг болсон. Хэ хэ.

Зугаалга гадаа болох байсан чинь бороотой тул нэг жижиг тосгоны зааланд болов. Анги ангиараа хөгжөөнт тоглоом тоглоод, гүйлдээд, бүжиглээд гэх мэт. Дараагаар нь гэрийнхэнтэйгээ хамт сууж бэнто буюу өдрийн хоолоо идээд, хүүхдүүд 100 иен орчимд багтсан чихэр, өнгөт үрэл гэх мэт авчирсан амттанаа иднэ. Тэрийгээ дотно найз нөхөдтэйгөө бас солилцоод байдаг юм билээ.

3 том автобус хөлсөлсөн. Эцэг эхүүд дараагаар нь мөнгөө төлнө.
Автобусан дотор хөгжөөнт дуу дуулаад л, оньсого таалгаад явсан багш нь.

Ингэж зугаалгаар хөдлөхийнхөө өмнө 1 цаг орчим хурал болно. Бас л өнгөрлөг жилийн тайлан тооцоог нийтэд танилцуулна. Ирэх жилийн гол гол арга хэмжээгээ танилцуулна гэх мэт. Асуулт байхгүй бол зөвшөөрч байна, санал нэг байна гэдгээ нэг хүн бүрээс асуугаад байхгүй. Санал нэг байгаа бол алгаа ташаад мэдэгдэнэ үү гэхээр цугласан олон эцэг эх алгаа ташна.

Нэг ээж асуулт асуусан. Бусад зарлага гэдэгт 10 мянган иен зарсан гэж бичсэнийг тодруулж асуусан.
-Яг юунд зарсныгаа нарийн тодорхой бичвэл хойш хойшдоо амар байх болов уу?
-За, тэгье уучлаарай. Хорооны ... иргэн нас бараад ажил явдалд нь гэж өгсөн юм. Учир нь тэр хүн цас орсон үед сайн дураараа цэцэрлэгийн үүдний цасыг арилгаж өгдөг гэх мэтээр цэцэрлэгийн аюулгүй үйл ажиллагаанд сайн дураараа оролцож өгдөг буянтай буурал байсан юм л даа. Иймэрхүү байдлаар хорооны зүгээс ямар нэгэн зүйл гарвал бид бас тус нэмэр болоод явах байх. Бяцхан хүүхдүүд минь ч санаа амар цэцэрлэгтээ тоглож наадаад явна шүү дээ.
-Аан, харин яг юунд зарснаа л тодорхой бичиж байвал болноо. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд баяралалаа.

За нэг иймэрхүү маягаар хурал явагдана. Мөнгө төгрөгний асуудалд хүмүүс орооцолдох дургүй тул яс тооцоо гаргана.

Гэх мэтээр долоо хоногт ойрхон хоёр ч удаа хуралд суусан чинь залхаж байна шүү. Хэ хэ.

Маргааш орой Welcome зоогтой. Яагаав, нэг дарга өөрчлөгдөж шинэ дарга ирсэн дээ. Тэрийгээ шинэ ажилдаа тавтай морил гээд, бас бразилаас, солонгосоос нэг нэг дадлагажигч ирсэн байгаа юм. Энэ 3 хүнийг бөөндөөд welcome party-тай. Вино ууна гээд төлөвлөчихсөн байгаа. Маргааш хурдан болоосой, дарс шимж тархиа амраах минь.

Monday, April 25, 2016

Нээлттэй хичээл

Уламжлалт бичлэг. 4 сард хичээлийн шинэ жил эхлээд сургууль цэцэрлэг ингэж нээлттэй хичээл хийнэ.

Анги даасан багш нь өөрчлөгдсөн, захирал багш нь өөрчлөгдсөн, сургуулийнхан болохоор хүүхдүүдийг хүртэл солиод холиод тавьчихна. Нэг бодлын сонин. Өөрсдийнх нь ярьж байгаагаар ингэж сольж холих нь олон найз нөхөдтэй болгох, нэг бол жаахан таарамж тохиромж муутай нь ингэж хольж сольсны ачаар өөр өөр ангид хуваарьлагдана гэх мэт сайн талтай гэсээн.

Соц нийгмээр сурагч насныхаа тал хугацааг нь өнгөрүүлсэн би чинь анги тараад өөр өөр ангид хуваарьлагдсан тэр жил их л сонин болж байсан юм даг. Өмнөх ангидаа эзэлж байсан миний байр суурь огт хамааралгүй болчихож байгаа юм л даа шинэ ангид орсноор. Ингэж би их л даруухан болсон гэж боддог өөрийгөө. Хэ хэ.

Том зулзагын анги нь одоохондоо хүүхдүүд нь хоорондоо сайн ижилдэн дасаагүй болохоор дуу чимээ багатай л байлаа. Анги даасан багш нь өөр газраас шилжиж ирсэн гээд залуухан эмэгтэй багш.

30 минутын хичээлийг үзэж танилцаад дараагаар нь бүх сурагчдын эцэг эхийн бүгд хуралд сууна. Энэ хурлаар түрүү жилийн тайланг хийнэ. Мөнгө санхүү, цугларсан мөнгө, зарсан мөнгө гээд л нэг бүрчлэн тайлагнасан материал тарааж өгөөд, хариуцсан хүмүүс нь яриад явна. Наддаа жаахан залхуутай. Хэхэ

Эцэг эхийн зөвлөлийн хурлын дарга цэрэг гээд шинээр сонгогдсон хүмүүсийг танилцуулна. Шинээр ирсэн багш нар өөрсдийгөө танилцуулна.

Нийтийн хурал дуусангуут одоо ангийн хуралтай. 1-р ангийхан, 2-р ангийхан, 3-р ангийхан гээд тус тусдаа. 2-р ангийхны багш нар нь энэ жилийн зорилтоо танилцуулна. Гол гол арга хэмжээг нь танилцуулна. Энэ талаар тусад нь бичнэ ээ.

2-р ангийхны нийтийн хурал дуусангуут ангийн хурал болсон. Сүртэй хурал биш ч эцэг эхчүүд нь хэн хэний ээж аав болох тухайгаа хэлээд танилцуулсан.

Хамгийн сүүлд нь дугуйлангийн хурал болсон. Тухайн дугуйланд явдаг 2-р ангийхны эцэг эх, 3-р ангийхны эцэг эх, тэгээд шинээр 1-р ангид элсэн ороод тухайн дугуйланг сонгон суралцахаар болсон сурагчдын эцэг эхүүд цуглана. Багш нь бас л зорилгоо хэлж танилцуулна, гол гол тэмцээн уралдаанаа хэлнэ.

За ингээд амралтын минь нэг өдөр дунд сургуулийн багш нарын лекцийг сонсож өнжив. Ихэвчлэн ээжүүд нь ирнэ. Мэдээж аав нар зав гаргаад ирсэн нь ч байсан л даа.

Сонин садан санагдсан зүйлсээ зураг хөрөг оруулаад бичих тул түр баяртай.

Өө тийм, энэ 1 жилийн хугацаанд харж явах шинэ багш олсон. Хэ хэ. Урд нь яагаад олж хараагүй юм бол гээд гайхаад л байгаа. Ккк. Бүх 2-р ангийхныг нийтэд хариуцдаг багш. Нийгэм түүхийн багш. Түрүү жил бас том зулзагын бүх 1-р ангийхныг хариуцдаг байсан юм. Том зулзагынхаа ангийг багшийг хараад сохорсон байсан юм шиг байна лээ. Ккк.

Нэг хувийн шалтгаанаар тэр нийгэм түүхийн багштай ярилцсан юм. Тэгсэн чинь л таалагдаад явчихсан. Харж явахаар шийдсэн.

Жич: 1-р анги 2-р анги, 3-р анги гэж ярьж бичээд яваад байгаа шүү. Яг энд хэлдэгээр нь. Бага сургуулийн 6-р анги, дунд сургуулийн 2-р анги гэх мэт. Дунд сургуулийн 2-р анги нь манайхаар 8-р анги гэсэн үг.

Friday, April 22, 2016

Таалагдсан үйлчилгээ

Амьдарч буй мужийн маань номын сангаас явуулдаг үйлчилгээнүүд их таалагддаг юм. Заримдаа ч их олон юм таалнаа би чинь. Хатан хаан шиг л. Үйлчлүүлэгч та хаан гэдэг шүү дээ. Тэгэхээр би чинь үйлчлүүлж байгаагийнхаа хувьд хатан хаан байх нь зөв биз дээ. Надад үзүүлж байгаа үйлчилгээг нь таална таалахгүй гээд л хэхэ.

За тэр оршил ч яахав.

Энэ удаад хүүхдүүдэд зориулсан, бага насны хүүхэдтэй ээж аавуудад зориулсан үйлчилгээнээс нь танилцуулъя.

Шинээр эхэлсэн үйлчилгээ: 4 сарын 13-наас хэрэгжүүлж байгаа. Долоо хоногийн лхагва, баасан гарагт өглөө 10 цагаас 12 цаг хүртэл бага насны хүүхдээ дагуулж ирсэн ээж аавуудын хүүхдийг харж өгнө. 0-6 насны хүүхдүүд хамрагдана. Тэр хооронд ээж аавууд нь хайх гэсэн номоо тухтай хайна гэсэн үг. Мөн энэ 2 цагийн хугацаанд номын санд уншиж судлах гэсэн зүйлээ ч хийж болно. Энэ үйлчилгээ хэрэгжихээс өмнө хүүхдээ тэврээд хайхаар зорьж ирсэн номоо олж чадалгүй буцах, хүүхдүүд нь уйлах, нэг бол хүүхэд нь уйлна, бааж шээнэ ярьшиг гээд номын сангаар үйлчлүүлэхгүй байх нь их.

Би ч бас багыгаа төрүүлээд удаагүй байхдаа тийм л байсан. Хүүхэдтэй хүмүүс бол андахгүй дээ. Бага насны хүүхдүүд чинь нээг зүгээр байхгүй шүү дээ. Тийм ээ.

Энэ үйлчилгээг авахын тулд дахин маамаалнаа яршиг. Хэ хэ.

Мөн хүүхдүүдэд ном уншиж өгдөг. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн арга хэмжээ. Мягмар гараг бүрт 11 цагаас зурагт номын цаг гэж байна. Хүүхдүүдэд ном уншиж өгнө, хөгжөөнт дуу дуулцгаана. Энэ гэхдээ ажлын өдөр тул би үйлчлүүлэх нь барагтаа байхгүй. Бага насныхаа хүүхдийг хараад гэртээ байдаг ээжүүд ихэвчлэн үйлчлүүлнэ. Сард нэг удаа англи хэлээр ном уншиж өгнө.

Мөн долоо хоног бүрийн бүтэн сайнд 11 цагаас үлгэрийн цаг гэж байна. Хүүхдүүдэд хөөрхөн хөөрхөн үлгэр ярьж өгөх, сонирхолтой яриа хийх гэх мэт. Заавал хүүхэд ч гэлтгүй цугтаа яваа ээж аавууд нь хамтдаа сонсож болно.

Мөн 1 жилийн өмнөөс эхлээд байгаа нэгэн арга хэмжээ гэвэл бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх эрэгтэй хүмүүсийг бүртгээд сайн дурын үйл ажиллагаанд хамруулдаг. Иймэрхүү сайн дурын үйл ажиллагаанд чинь эмэгтэйчүүд л их хамрагддаг юм байна шд. Эрэгтэй хүмүүс завгүй байдаг, нэг бол хүүхэд мүүхдэд ном уншиж өгөх нь эрэгтэй хүний хийх ажил биш ч гэдэг юм уу? ямартай ч оролцох нь бага.

Тэгээд хүүхдүүдэд эрэгтэй хүний дуу хоолойгоор ном уншиж өгөх нь маш чухал байдаг гэдгийг эд нар мэдээд, мэдрээд байна л даа. Дээхэн нүүр номоор аавууд хүүхэддээ ном уншиж өгөх нь мааааш чухал үүрэгтэй байдаг, тэдний хөгжилд асар том үүрэгтэй гэж уншиж байлаа. Тэгээд одоо хааяа хань ижлээ ном уншиж өг гэж загнаад, бага зулзагатаа ааваар ном уншуулна гэж үг зааж өгөөд л уншуулдаг болоод байгаа. Сонсохоор жаахан инээд хүрээд байдаг ч. Хэ хэ. Ямар ч жүжиглэсэн өнгө аяс байхгүй шүү. Уншиж өгөөд байвал сурна даа тэ.

Би чинь уншиж өгөхдөө амьтан болгоных нь дүрд хувирна, уйлж байгаа бол уйлж байгаа дуугаар уншига, уурлаж байгаа бол уурлаж уншина гээд л хамаг авъяасаа хэрэглэнэ шүү дээ. Тэхэд энэ эрчүүд үү.

За нэг иймэрхүү. Хүүхдийн байгууллагад ажилладаг, сайн дурын байгууллагад ажилладаг уншигчид минь байвал санаа аваарай. Амжилт хүсье.

Өвчтөн минь гадаад хүн

Энэ бас их хөөрхөн ном олоод уншчихсан. Үе үе писхийтэл инээж байгаад л уншив. Бас л манга.

Агуулга нь Токиод хувийн эмнэлэг ажиллуулдаг эмчийн тухай. Эмч нь өөрөө бас их сонин түүхтэй хүн. Тийм байж японд амьдарч болдог л юм байх даа гэж бодов.

Тэнд ажилладаг сувилагч нь бичсэн байна билээ уг номыг. 

Есөн жорын л хүн ирж үзүүлдэг гэнэ. Сонирхолтой гэсэн жишээнүүдийг дурджээ. Ганц нэгээс нь толилуулах уу?

Зүрхний бичлэг хийх гээд цээжинд нь аппаратаа наах гэсэн цээжин дэх үс нь садаа болоод наалдахгүй байсан. Итали хүн гэнэ. Үсэрхэг байх нь элбэг гэнэ.

Орос хүн салхин цэцэгтээд ирсэн чинь биеэрээ дүүрэн цэнхэр метилин түрхчихсэн ирсэн. Гайхсан гэж жигтэйхэн. Хэ хэ.
Бид бас багадаа түрхээд л гүйдэг байлаа. Том зулзага энд салхин цэцэгтээд, цагаан түрхлэг авч, бас л гайхаж байлаа.

Бас нэг орос өвчтөн
-Водка уугаад эдгэхгүй байна, би ямар нэгэн эдгэшгүй хүнд өвчин тусчихсан бололтой?
гэж ирсэн гэнэ шүү.
Хааяа бид ч 100 грам татах сайн гэдэг дээ, орос ах нар зааж өгсөн юм болов уу? Ккк

Бас нэг ёвроп өвчтөн
-Эмч минь надад чалх сайжруулдаг гармоны бэлдмэл тариад өгөөч.
-Яасан?
Би нэг оройд 3 удаа с..с хийдэг байсан чинь сүүлийн үед 2хон удаа л с..с хийдэг болчихлоо.
Шинжилгээ өгөөд, үе үе виагра худалдаж авахаар ирдэг.
Ёоо яг энэ хэсгийг уншаад л пис хийтэл инээснээ гэнэт юу вэ? Энэ номыг чинь надаас түрүүлээд том зулзага уншаад байсан шдэ, өмнөх хэсэгт гарсан итали залуугийн цээжний үсний тухай яриад л бид 2 хөхрөлдөөд байгаагүй билүү? Тэгэхээр яг энэ хэсгийг бас том зулзага уншсан байх нээ? Яах уу? За за иймэрхүү зүйлийг ном уншиж л мэдэж авдаг дөө гэж өөрийгөө тайвшруулав. Хүүхэд томрох ч лүд юм даа...

Японы даатгал үйлчлэхгүй тул, мэдээж жаахан үнэтэй. Түр хугацаагаар ирсэн, аялалаар ирсэн, элчин сайдын яамны газрынхан гэх мэт хүмүүс үйлчлүүлдэг. Заримдаа төлбөрөө төлөхгүй явчихдаг, нэг бол огт мөнгөгүй ч улс ирэх нь байдаг. Сүүлд  нь цэцгийн баглаа, загас гэх мэт зүйлээр төлбөрөө хийдэг улс байдаг гэнэ. Ха ха.

Майкл Жексон, Мадонна нарыг хүртэл үзэж байсан гэнэ дээ. Өөр зөндөө л одуудыг үзэж, эмчилж байсан гэсэн.

Сувилагч нь Ямамото Рүми гээд escort-nurse -н ажил ч бас хийдэг гэнэ. Нетээс хайгаад үзээрэй.

Эмч маань түрүү жил 90 насандаа бурхны оронд заларчихсан байна. Нэр нь Евгений Николаевич Аксёнов. Англи, хятад, орос, япон, герман, орчин үеийн грек гэсэн 6 хэлээр ярьдаг. Залуудаа кинонд хүртэл тоглож байсан. Нэг хэсэн оросын тагнуул гэж сэрдэгдэж байсан гээд л арвин их түүхтэй хүн байсан байна билээ.

Дэлгэрэнгүй мэдмээр байвал нетээс хайчихаарай, байдаг юм билээ мэдээлэл нь.

Tuesday, April 19, 2016

Борголоо гэж

Бага зулзагаа ном зээлэхэд нь яаж зүгээр байхав гээд нэг ном ззэлсэн нь энэ. Сургуулийн насныханд зориулсан ном. Агуулга нь кофе болох борголын тухай.

Сүүлийн үед нүүр ном зэргээр кофег боргол гэж бичих нь их болсон байна билээ. Би ч бас тэгж боргол гэж бичлээ шүү.

"Борголын нууц" гэдэг ном. Ёстой ойлгомжтой, сонирхолтой, хөгжилтэйгээр бичсэн байсан. Манга ном. Бага зулзага хүртэл сонирхож хараад байсан.

За энэ удаад уншиж мэдсэн зүйл гэвэл:

Хамгийн эртний борголын хаус Туркийн Истанбулд нээгдэж байсан.

1615 онд Ёвропт анхных нь болж Италид нээгдэж байсан.

1650 онд Англид Еврэй хүн анх нээсэн. Оксфордод нээгдэж байж. Тухайн үед зөвхөн эрчүүд л ордог байж.

1669 онд Парист.

1670 онд Германд.

1884 онд Этиопт борголын тухай марк хэвлэгдэж байсан.

1804 онд Японд анх боргол орж ирсэн ч өргөн тархаагүй. Анх боргол ууж үзсэн япон хүн түлэнхий амттай байна гээд таалаагүй гэнэ. Хэ хэ. Бүүр сүүлд 1911 оноос хойш л хүмүүс мэддэг болж, уудаг болж.

Инстант борголыг анх Чикагод амьдардаг япон хүн нээж байж. 1901 онд Като Сатори гэдэг эрдэмтэн.

За тэгээд борголын бүтэц, төрөл, тарьдаг орнууд, найруулах арга гээд л зөндөө зүйл бичсэн байсан. Мөн хүний биед үзүүлдэг сайн талуудыг ч дурдсан байв.

Ингэхэд манай оронд хэзээнээс уудаг болсон юм бол? Одоогоос 10 хэдэн жилийн өмнө төгсөх курсын оюутан байхдаа хааяа нэг сахар сүү нь цугтаа байдаг инстант боргол уудаг байж билээ. Дангаар нь буюу хараар нь энд ирж байж л уудаг болсон юм даг. Тухайн үед борголын тухай мэдлэг мэдээлэл ч хомс байж дээ. Хамаг юмтай нь цугт уух нь хүний биед таргалуулахаас аваад их л муу гэдгийг энд ирээд мэдэж билээ. Эргэн тойрны япон хүмүүсийг хараар нь уудагт гайхдаг байж билээ. Одоо бол би өөрөө ч хараар нь уух дуртай...

Өглөөд ажилдаа ирээд нэг аяга халуун боргол ууж аваад л үзүүлж өгнө шүү дээ ажил хийхийг ч...

Monday, April 18, 2016

Час өдөр

Час өдрөө бүдэрч унаад аа. Гарын алга байхгүй. Харахаар л уйлмаар болоод байх юм.

Ажлаасаа гараад л бага зулзагаа авах гээд л гүйхгүй юу. Бороо шивэрч байсныг хэлэх үү. Шүхэр барьж гараагүйг ч хэлэх үү. Аминдаа гүйдэг хүн болсон чинь бүдрээд л уначихдаг байна шд.

2 гарын алга шалбараад, өвдөг шалбараад . Азаар тирко маань урагдаагүй шд. Ямар их аз вэ л гэж бодлоо. Тэгээгүй бол цэцэрлэг дээр үзлийн л хүн очих гээд. Тогтоол усан дээр унасныг ч хэлэх үү, юбка, цамц нэг тал нь нов нойтон. Хэ хэ.

Бага зулзагатаа хэлээд л жаахан худлаа уйлах дүр үзүүлсэн чинь наанаа нээх өрөвдөж харагдсанаа инээгээд байгаа юм даа. Ер нь гэрийн бүх гишүүд л шоолж инээх шив дээ.

Гурил элдэж лав чадахгүй өвдөөд байсан. Өвдөглөж суухаар өвдөг  хөндүүр байсан. Их л чухал газруудаа шалбалчихсан байлаа.

Тэгээд гэв гэнэт час өдөр гэдгээ санаад, өө час өдөр байна шд гэж нэг бувтнаж аваад л тайвшрах шив. Сүр бадруулсан уу? Бүдэрч унасныгаа. Ккк

Дандаа бусдын паянг бичиж байхаар хааяа ч гэсэн өөрийнхөө паянг бичиж байя даа тэ. Би чинь үе үе бас л сайхан паагтлана шүү дээ. За байз, өөр юу билээ? Санавал бичимз.

Sunday, April 17, 2016

Уул усны ойр нь

Нас минь бага багаар ахиад, намба суугаад тэр юм уу уул усны ойрт их дурладаг болж байна дөө. Хэ хэ.

За за тоглосон юм. Өнгөрдөг хагас бүтэн сайнд амарсан зураг. Уулан дээрээ хүртэл сакүрагаа тарьчих юм аа. Тэгээд цэцэглэдэг болоод ургаад ирэхээр нь харж баясах арга хэмжээ зохиогоод.

Энд тэндээс хүн урьж залж, найз нөхдөө ирүүлээд. Тухайн тосгоныхоо, суурингийнхаа, хотынхоо, мужийнхаа алдартай зүйлийг мөн амттай идэж уух зүйлээ танилцуулаад, аль болох тэднийг хөгжилтэй байлгах, уйдаахгүй байлгах гэж хичээнэ.

Буцахад нь дахин ирээрэй, гээд л сүйд болно.

Ууж идэж баярлахдаа хүртэл зүгээр суухгүй, сурталчилгааны ажил хийгээстэй хүн их байх юм.

Ирсэн гийчид зүв зүгээр ирэхгүй нь лав. Замдаа идэш уушны газраар нь орж орлого оруулна. Бэлэг дурсгалын газраар нь орно. Гэрийнхэндээ, ажлынхандаа бэлэг авна. Урьсан газрынханд ашигтай гэсэн үг.
Замын хажуугийн айлын талбайн зураг.

Яг уулынхаа сакүраны зургийг аваагүй байна. Бид нэг арга хэмжээнд нь туслаад түмэн завгүй байсан тул зураг авч амжсангүй.

Saturday, April 16, 2016

Нүсэр ойн баяр

Нүсэр тэмдэглэлээ шд, энэ жил. Хэ хэ.

Худлаа худлаа. Том зулзагын төрсөн өдрийн маргааш нь хань ижилтэйгээ батлуулсан ойн өдөр тохиодог юм. Хамтад нь тэмдэглээд.

Олон баярыг тэмдэглэх гэж бага зулзага бид 2л завгүй байлаа. Бага зулзага аниадаа захиа бичээд завгүй, би нь хоол унд гээд завгүй.

Бага зулзагын бас нэгэн догдлон хүлээсэн зүйл бол зайрмаган бялууг хурдан идэх юмсан гэсэн явдал.

Өөрийнх нь төрсөн өдрөөр арай өөрийг авч өгсөн юм. Ээжээсээ асууж байна.
-Ээж минь ээ, та гуалиг болох гэж хичээж байгаа тэ?
-Тийм шдэ.
-Та тэгвэл зайрмаган торт идэхгүй биз дээ?
-Өө л даа, ээж нь амсаж болно биз дээ?
-Ээээ, та тэгвэл гуалиг болж чадахгүй шдээ.

Энэ удаад бас л ингэж асуув. Аминдаа бялуугаа харамлаж байгаа нь тэр. Зайрмаган торт болохоор эд чинь дуртай нь аргагүй дуустал нь иднэ гээч. Зүгээр тортыг нэг их идэхгүй, дээрх гүзээлзгэнэ энэ тэрийг нь түүж идээд л болоо. Үлдсэнийг нь хань ижил бид 2 л иднэ. Тэгээд л би чинь гуалиг болж чаддаггүй шд. Хэ хэ.

Гэхмэтчилэн ууж идэх тохиолдол энэ 3, 4 сард их байна...

Thursday, April 14, 2016

Ойрын сонин сайхан

Нэг их онц зүйл болсонгүй дээ.

Том зулзага дунд сургуулийнхаа 2-р ангид дэвшин орж, бага зулзага цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт дэвшиж оров.

Том зулзагын ангийн багш нь өөр сургуулиас шилжиж ирсэн эмэгтэй багш гэсэн. Удахгүй болох нээлттэй хичээл дээр л бараагий нь харж танилцах байх.

Бага зулзага яахав, өдөр бүр цагтай уралдаж очиж авдаг юм хойно багштай нь уулзаад амжсан. Бас л өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн эмэгтэй багш.

Тормогор алаг нүдтэй харж явдаг багш маань хажуугийн ангийн багш, бүлэг нь өөрчлөгдөөгүй, хүүхдүүд нь л өөрчлөгдсөн гэсэн үг. Яг хаалгаар ороход өөдөөс тэдний анги харж таардаг тул бас ч гэж хараад явах боломжтой.

Дунд сургуулийн харж явдаг багшийгаа л харж чадахгүй нь. Хааяа л энд тэнд таарч магад. Юмыг яаж мэдэхэв энд тэнд таарна гэж бодоод байнга бэлэн байх ёстой. Нүүр гараа олигтойхон угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гарч байх. Хэ хэ.

Амралтын өдөр бол залхуураад нөгөө хувцсаа өмсөж, нүүр амаа олигтойхон угаахгүй шүү дээ. Яг тэр үеэрээ элдэв хүмүүстэй таарна гээч. Хэн л намайг харав гэж бодоод гарчихдаг юм. Хэ хэ.

Дээр үед харж явдаг байсан хүмүүстэйгээ голцуу таарахыг нь яана.  Заримдаа ч за яадаг юм, оригоороо л гоё шд гэж өөрийгөө өмөөрнөө.

Нүүр номоор элдэв янзын будах арга явах юмаа тэ. Хөөрхөн гээд суучихсан чинь нэг өглөө  оригоороо байгааг нь хараад яах бол тэ. Хүний мууд дуртай золиг шүү би. Хэ хэ.

Хадуурсан бөлгөө.

Манай нэг дарга шинэ хүн ирсэн. халзарч яваа,чанга дуутай эрэгтэй хүн. Харж явах уу? гэж үү? Үгүй ээ, залуухан л хүн харна шдээ. Ккк

Энэ сарын сүүлээр welcome party хийнэ гэсэн. Явна даа. Уух юмаа эртнээс бодчихсон. Вино шимнэ.

Гэснээс ойрд их ууж байна аа, янз бүрийн тохироо нь бүрдчихээд байх юм. Зураг оруулна аа. Тохироо бүрдэх ч яамай, гол нь жин нэмээд байна, яах уу? Ууж идэхээ л боль...

Өнөө орой зочинтой. Яадаг юм билээ???

Friday, April 08, 2016

Өө л дөө

Захиалганы маань хугацаа дөхөөд байна. Одоогоор 30 ширхэгийг нэхчихсэн. Тэрнээс дээшээ явж өгдөггүй ээ.

Яагаад гэхээр, ойрдоо орж гарах, амьтан хүмүүстэй уулзах минь ихсээд. Тэдэнд болон тэдний охидод, ач охидод нь гээд л өгөх юм аа олж ядахаараа нэхсэн боолтноосоо бэлэглэчихээд байгаа юм.

Маргааш бас нэг найз хүүхэнтэйгээ уулзахаар болсон. Бага зулзагаас минь нэг насаар дүү охинтой. Охин нь манайд ирж бага зулзагатай минь тогломоор байна гээд шалаад салдаггүй гэнээ. Харихад нь бэлэг болгоод үсний боолтноосоо нэгийг бэлэглэх гээд уутанд хийгээд бэлдчихлээ.

Цагаан өнгийн боолт их хөөрхөн болдог юм билээ. Зөндөөг нэхэж хүмүүст бэлэглэсэн. Хүмүүст бэлэглэснээ тоолсон чинь 10-ыг лав нэхсэн байна лээ. Өөр ямар ямар хүмүүст өгснөө яг сайн санахгүй л байна. Ганц нэг мартсан хүн байгаа байх. Өгснөө мартсан гэсэн үг шдээ, түүнээс хүмүүсээ бол мартахгүй ээ. Хэ хэ.

Зураг дээрх ягаан болохоор өнөөх аяганы сальфетка. Ойрд нэхээгүй. Үсний боолтоо нэхэж дуусаад, зараад, баяжихаараа хэсэг сайхан амарч байгаад, шинэ утас авч байгаад нэхнэ дээ. Учир нь манай аяга таваг жаахан нэмэгдээд. Хэ хэ.

Баахан ном зээлчихсэн, дээрээс нь нэг найзынхаа гуйлгыг хийхгүй блогдоод сууж байдаг би ч...

Нүүж суухад

Нүүж суух гэдэг бичлэг мөд дуусах шинжгүй шүү.

Нэг өглөө  урд талын зам дээр ёстой аварга том машин ирчихсэн, хүмүүс шуугилдаад л байсан юм. Хонх дуугарч байна.

-Уучлаарай, та машинаа түр холдуулж байхгүй юу, энэ машиныг ийш нь оруулаад зогсоох гэсэн жаахан зай дутаад болдоггүй.
-Өө тэг тэг.

Тэгсэн орой нь хонх дуугараад 4 хүн зогсож байна. Ээж аав хоёр охинтойгоо.
-Уучлаарай, өглөөнөөс хойш төвөг удаад. Бид энэ урд байшинд нүүж ирж байгаа юм. Хойшид сайхан хөршүүд болцгооё, болгооно уу?
гээд эдний нэг заншил болох жижиг зүйл бэлэглэсэн. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь хоёр гардаж тосоод л
-Өө зүгээр зүгээр, мэндтэй устай хөршүүд болцгооё, болгоогоорой.

За нүүж ирж байгаа айл, хөршүүд хооронд нэг иймэрхүү яриа болно.

Бид бас нүүж ирэхдээ нэлээд хэдэн айлд ингэж мэнд мэдэнгээ бэлэг өгсөн.

Японд амьдардаг, удахгүй нүүх гэж байгаа, нүүгээд удаагүй гэх мэт уншигч нар минь энэ заншлыг мэдсэн байхад илүүдэхгүй шүү. Ялангуяа хөдөө газар байдаг улс. Хот газар жаахан хэцүү байж магад. Учир нь гэртээ байгаа эсэх нь мэдэгддэггүй айл их байдаг гэж сонссон. Их орой харьж ирдэг, хонх дараад тайлж өгөх нь ховор гээд л.

Хөдөө газрын нэг сайхан нь хүмүүс нь хот газрынхыгаа бодвол арай л эелдэг. Тийм болохоор бид ч дагаад эелдэг болно. Хэ хэ.

Ингэж өгөхдөө бас өдрийн сайныг харж өгдөг юм билээ. Хуанли дээр 大安 гээд ханзаар бичсэн байга шүү. Угтаа хуанли хэвлэдэг газрын дур мэдэн хийсэн зүйл гэж ярьдаг ч сэтгэл сэвтэй гэдэг шиг бүгд л сайн өдөр ямар нэгэн тэмдэглэлт зүйл хийдэг юм билээ.

Эсрэгээрээ муу өдөр гэж байна. Бас үдээс өмнө сайн өдөр, найз дагуулах өдөр. Энэ найз дагуулах өдөр талийгчийг хөдөөлүүлэх зэрэг зан үйл хийж болохгүй. Эсрэгээрээ сайн сайхан зан үйл үйлдэж болно.

За энэ хэллэгийг нь би өөрөө дур мэдээд таагаад орчуулчихсан шүү. Тусгай хэллэг байдаг л байх тийм үү? 

Tuesday, April 05, 2016

Арааны шүлс асгарам

Сакүрадаж ирчихээд, Сүхбаатар өвөө тэргүүтэй хэсэг нөхөд манайд ирж идэж уув. Хэ хэ. Байсгээд л идсэн уудсан бичлэг бичдэг болж. Гэхдээ яахав, сүүлд уншиж байхад зүгээр юм билээ. Нээрээ тэгж цугладаг байж билээ, учиргүй ууж идэж билээ гээд л нүдний өмнүүр дурсамжууд жирэлзээд л.

Бууз, хуушуур, банштай шөл хийв. Хажуугаар нь бас бус салат. Будаа агшаагаад, далайн байцаанд ороогоод л гэх мэт.

Хамгийн сайхан амттай байсан нь гүзээлзгэнэ. Уригдсан нэг зочин минь барьж ирсэн юм. Бид ч бас худалдаж авсан байсан л даа. Гэхдээ зочны минь барьж ирсэн нь их үнэтэй, тэр бүр авч идэж чаддаггүй нь. Амьдарч буй нутгийн минь бүтээгдэхүүн.

Та нарын минь арааны шүлс асгарч байна уу? Хэ хэ.

Бас нэг инээдтэй нь Сүхбаатар өвөө
-Би монгол нэрээ сольж байгаа шүү.
-За, хэн гэдэг нэртэй болчихов? та минь.
-Тэжүүжин.
-Юу?

Хахаха. Хань ижил бид хоёр сонсоод татаж унав.
-За яаж байгаа юм бэ?
-Чингис гэдэг нэртэй болох гэж байхад тэр нэг хүн түрүүлээд авчихсан. Тэгээд аргагүйн эрхэнд Сүхбаатар байсан чинь. Сүхбаатарын талбайн нэр солигдоод, одоо энэ Сүхбаатар гэж хүнийг мэдэх хүн цөөрөөд ирнэ дээ.
-За.
-Тэгээд л Чингис хааны жинхэнэ нэрийг өгөхөөр болоод.
-Өө тийм үү? За андуураад урдны нэрээр чинь дуудаж магад шүү.

Инээдтэй байна уу? Ингээд Тэмүүжин гэдэг өвөөтэй болчихлоо. Ямарав?
Хэхэ.

Тэмүжин өвөө гээд л дуудах нь байна. Хурдхан шиг дасахгүй бол, олон жил Сүхбаатар өвөө гэж дуудсан улс. Бүр монгол дахь гэрийнхэн маань хүртэл Сүхбаатар гуай сайн уу гэдэг юм. Шинэ нэрийг нь зааж өгөхөөс эхлээд ажилтай боллоо шүү би нь. Хэ хэ.

Monday, April 04, 2016

Сакүрадав

Амласан болохоор зураг орууллаа шүү.

Энд сакүра цэцгээ харан баясаж, модон доор нь сууж байгаад л идэж ууна. Бид бас тэгдэг байлаа. Сүүлийн хэдэн жил жаахан завгүй байгаад тухтай сакүрадаж чадахгүй байгаа. Тухтай гэдэг нь модон дор нь сууж идэж ууж чадахгүй байгаа гэсэн үг. Яг энэ зураг дээрх шиг.

Урд орой нь нэлээд салхилаад хоносон. Бага зэрэг унасан байсан. Одоо ингээд л унаад, навч нь дэлгэрээд эхэлнэ. Хавар л болсон хойно нэг халаад, нэг хүйтрээд жаахан жиндүү л байдаг болохоос...

Энэ жил бид уулын бэлд цэцэглэдэг сакүраг үзсэн. Хань ижлийн хэлдгээр бол амьдардаг газрын минь хийморийн овоо. Шинийн нэгэнд хэдэн сүмо хүүхдүүдтэй хамт гардаг юм. Би нь хааяа гуалиг болох минь чухам гээд л аахилж уухилаад гарна. Ойрын хэдэн жил бас л гараагүй ээ, гуалиг болохоороо. Худлаа худлаа. Хэ хэ.
Хийморийн овооныхоо орой дээрээс харвал бүр л сайхан харагдана. Тээр далайн цаана эх орон минь, элгэн садан минь гэж бодоод л.
За энэ ягаан болохоор уулын сакүра гэсэн. Тод ягаан өнгөтэй.
Мөрөг загас. Уулын бэл дэх хиймэл гол?-д байдаг юм. Том зулзагаа бага байхад нь очиж талх өгдөг байлаа. Одоо бага зулзагаа саатуулангаа очно. Эд нар ч бүр сурчихсан.Нээх том том ангайж ирээд л иднэ. Хэ хэ.

За нэг иймэрхүү. Өнөөдөр бороотой, хүйтэн өдөр байна. Сакүра ч унаад эхэлчихсэн. Ирэх жилийн сакүрадалт даанч хол байна даа...

Saturday, April 02, 2016

Хэрэгт дуртай улс шүү

Том зулзагын нэг найз ирсэн юм манайд. Биднийг гадаад болохоор тэр бүр найзууд нь ирэхгүй л дээ. Бас урдны маань байр жаахан жижигхэн байсан учир. Бид ч нээх дуудаж барьдаггүй байлаа.

Энэ удаад нүүгээд жаахан томорсон чинь том зулзага найзыгаа ирүүлж болох уу? гэсэн, болно л гэлээ.

Би чинь багадаа хэдэн найз нарынхаараа их хэсдэг, хоол бууддаг, гэрийг нь буулгаж өгдөг байлаа шд. Хэ хэ.

Энд найзууд бие биенийхээрээ нэг их хэсээд байдаггүй юм шиг санагдсан. Хэссэн ч ээжүүд нь сүр болгоод чихэр жимс өгч явуулаад, хүүхэд нь харихад эргүүлж бас нэг зүйл бэлэг болгож өгөөд явуулна. Гэх мэт жаахан ядаргаатай байгаа биз?

Өнөөдөр манайд ирсэн найз охин нь бас нэг ууттай юм барьчихсан ирсээн. Би ч харихад нь байсан амттанаа өгөөд л явууллаа. Хэ хэ. Усыг нь уувал ёсыг нь дагаж байгаа нь тэр.

Өглөө ирсэн тул ирсэн дор нь манайхаар бол тавгийн чихэр амсуулж, ундаа өгсөн. Өдөр нь бууз жигнэж өгсөн. Салат хийсэн. За энэ ч яахав, байх л зүйл.

Нэг инээдтэй нь, найз охин нь юм л бол зураг дараад байсан.
-Ээж зураг их дарж ирээрэй гэсэн.
гэж авсан. Ккк

Монгол айл ямар байх нь уу?, ямар хоол хийж өгөх нь үү? гээд л сонин санагдсан байх л даа тэр ээжид. Тэр айлын өнөөдрийн ярианы сэдэв монгол айл, монгол хүмүүсийн тухай байх байх даа. Хи хи.

4 цаг хүртэл хоёр аальгүй чинь хөхрөлдөөд л, шивнэлдээд л, хичээл эхлэхээр ямар ангид хуваарьлагдах бол гэж ярьцгаагаад л байсан.

Бага зулзага бид хоёр сонсоогүй царайлаад л суув. Гэмгүй царайлсан улс, чих нь бол охидын шивнээ рүү яваастай. Хэ хэ.

Уг нь гарч сакүрагаа харж баясах санаатай байсан чинь, маргааш л гэрээрээ явна даа. Нүүр номоор дүүрэн сакүраны зураг оруулсан хүмүүс байна. Бид яаж дутахав, газар дээр нь байгаа улс. Цэцэг харж сэтгэлээ баясгая. Зураг оруулна аа...