Saturday, February 22, 2014

Өдөр бүр хий

Ер нь байж байгаад л ийш тийшээ ажлаар явж ирэхдээ "за энэ япон хэлэнд ус цас болохгүй бол ч... Өнөөдрөөс хойш хичээнэ ээ" гэсэн эрч хүчтэй асар хүнд зорилготой буцаж ирдэг байгүй юу.
Энэ удаад бас л тийм бодолтой, өөрийгөө голсон хүн л сууна.  
Аан бас "за энэ англи хэлийг сурахгүй бол ч, өдөр бүр үг цээжлэнэ ээ" гэсэн зорилготой ирнэ ээ. 
Монголын хууль гурав хоног болчихоод байдаг болохоос. 
Хажуугаар нь эмэгтэй хүмүүс бидэнд амжуулах ажил их байх юм аа тэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л энэ. 
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
гэдэг үгийг л санаж явахаас. Өдөрт ядаж ганц үг, ганц арван минут...

Таг болдог

болжээ, би ч. Аав минь бас таг болчих юм аа гэсэн. Хэ хэ

Ажил ихтэй байна. Эмэгтэй хүмүүс чинь ажлынхаа хажуугаар гэр орон, үр хүүхэд, нөхөр сүүдэр гээд харж халамжлах зүйл их байх юм байна шүү дээ. Багыгаа унтуулчихаад ажлаа хийж байна гэж хэд хоног гүрийсэн чинь хацар дээр юм гараад. Жаахан л ядарвал гардаг юм, ихэвчлэн уруул тойроод гарна гээч.
Бас нэг мэдүүштэй сониноо та нарт хэлэх үү? Нэг орой зүүн чих сонин хөндүүр оргив оо. Тэгсэн маргааш нь бүр өвдөөд уналаа. Юм идэхээр, ангайхаар, хүрэхээр аймар өвчтэй байлаа. Бүр цаанаа биш, наахан хэсэгтээ өвчтэй байгаад байдаг. Охидууд минь өвдсөн шиг дунд чихний үрэвсэл лав биш дэг ээ. Ядраад дотор нь нэг юм гарчихаж гэж оношлов. 2 өдөр өвдөж явав. Ажлаар гадуур явах гээд байдаг, бүр хүндрээд ажил будаа болно гээд эмчид үзүүллээ. Тэгсэн сувилагч нь миний хэлснийг сонсож байснаа
-Чихээ их ухдаг уу?
-Тийм, ер нь ухна л гэнэ шүү.
гэлээ. Сувилагч инээж байна аа. Ээлж ирээд эмч дуудлаа. Үзсэнээ багадаа дунд чихний үрэвслээр өвдөж байсан байна. Баруун чих зүгээр байна. Зүүн чихийг үзсэнээ улаан байна. Гадна чихний үрэвсэл гэв. Чихээ хагас жил ухаж болохгүй гэсэн. Хэ хэ
Чих их ухахаар бохир ороод ч гэнэ үү, бид өвтгөөд, шалбалаад орхидог ч гэнэ үү, тэгэхээр бохир ороод үрэвсдэг гэнэ дээ.
Гэртээ ирээд чихний хөвөнгөө далд хийчихсэн. Ил яваад л би чих ухах дуртай хүн гэрийнхээ бүх гишүүдийн чихийг ухах гээд зүтгэдэг хүн байхгүй юу. Одоо больё чи минь, муухай өвддөг юм билээ.
Чихээ үзүүлэхдээ бага зулзага их уйлдаг байхгүй юу, ер нь тэрүүгээр нэг үзүүлэх гэж ирсэн жаахнууд уйлаан майлаан, чарлаан болдог юм. Үнэндээ өвдөх байх гэж айгаад эмнэлэгт очилгүй 2 хоночихсон хүн шүү дээ би чинь. Тэгсэн өвдөх нь битгий хэл харин ч нээх кайфтай юм билээ шүү ккк

Thursday, February 13, 2014

Ганган охид

гарах байх шүү. Охидууд минь. Хэхэ. Бага зулзагатайгаа оригами-гаар янз бүрийн бүтээл туурвиад сууж байлаа. Тэгсэн бага зулзага өөртөө бөгж хийлээ. Би скочоор нааж өгөөд бэлэн болов. Тэгсэн дахиад дахиад гэсээр байгаад 10 хуруундаа бөгж хийгээд зүүчихлээ өнөөх чинь. Бөгжөө бүх хүмүүст гайхуулаад л явсан. Хуруунуудаа байдгаар нь дэлгэчихээд л.
Том зулзага бас яг ингэж бөгж хийж тоглодог байсан юм. Бас их цуглуулна аа.
Намайг ээмэг бөгж зүүхлээр
-Ээж ээ, том болохоор минь өгөөрэй за
гээд л шулганадаг байж билээ. Томрохоор нь өгнө өө. Ямар учиргүй алт алмазан ээмэг бөгж биш. Хэ хэ. Энд нээрээ охидууд чихээ цоолох нь ховор. 10 жилд нь бүр хориотой. Ялангуяа ахлах сургуульд орохоор сургуулийн дотоод дүрэм журамд хориглодог юм билээ. Нэг бодлын зөв гэж бодоод байгаа. Чихээ цоолчихвол хичээлээ хийх цагаасаа хумслаад анхаарал нь бас ээмэг бөгжинд сатаараад. Баян хоосны ялгаа гараад гээд л сул тал байна.
Оюутан болоод ч юм уу нийгэмд гарахаараа харин эмнэлэгт очоод цоолуулчихдаг юм билээ эдний охид хүүхнүүд нь.
Би бүр ээмэг бөгжнөөс төсөөрсөн байна лээ. Зүүхээ мартаад гараад явчихна. Хааяа зүүхээр вуав яасан гоё болчихоо вэ энэ тэр гэж хүн ичээгээд байхаар нь төвөгшөөдөг болсон байна лээ.
Гэхдээ байна шүү, донжыг нь олоод гоёчихдог байх зүгээр гэж боддог юм. Тэгэхгүй бол ээж шигээ элдэв гоёлоос хол бол бас дэмий.

Wednesday, February 12, 2014

Гялгар уут

Гамшгийн үед байгаа материалаа ашиглан хоол хийх талаарх сургалтанд оролцов.
Сүүлийн үед иргэддээ болон, гадаад оршин суугчдад зориулсан иймэрхүү сургалт их зохиогддог болсон байна лээ.
Манай ажлаас анх удаа зохиож байгаа тул дутагдалтай зүйл байсан. Жишээ нь богино цагт олон төрлийн хоол хийх гэж үзээд, цагтаа амжихгүй зарим нэг хоол онцгүй болсон.
Энэ удаагийн сургалтын онцлог гэвэл гялгар уут ашиглан хоол хийх. Дээр үеийн бидний хэлж сурснаар бол 10-ын уут. Бусад төрлийн гялгар уут хорт бодис ялгаруулах тул ашиглахгүй байх нь зохистой. Үндсэн арга нь материалуудаа уутанд хийгээд ууттай нь тогоотой усандаа хийгээд буцалгах юм билээ.
Мэдээж гамшгийн үед ус, тог, газ гээд л өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр тасалдах үе гарна. Мөн гал тогооны хэрэгсэл гээд л.  Энэ л үед ухаан санаагаа уралдуулж, тэр бүр сандраад байлгүй аливаа зүйлд хянуур хандах хэрэгтэй гээд л хоолны хичээлээс өмнө хальт лекц сонсов.
Ганц тогоотой байна гэж бодоё. Олон хүний хоол хийх хэцүү тэл уутанд будаагаа хийгээд 30 минут буцалгаад л болж байна лээ. Бас лууван төмсөө хэрчээд нэг хүний поорцоор гялгар уутандаа хийгээд бас тодорхой хэмжээнд буцалгана. Гоймонг бас тэгсэн. Ингэхдээ 10 минут тутамд гаргаж ирж сайтар хольж өгөх хэрэгтэй. Уутных нь гаднаас. Халуун тул бээлий өмсөж хийнэ.
Амталгааг бол өөрсдийн хийнэ гэсэн зүйлээ хийхэд болох юм билээ. Япончууд хоолоо чихэрлэг амттай идэх дуртай тул нялуун болсон байсан. Бид бол давсаа л хийх хэрэгтэй. Хэ хэ.
Энэ арга гэхдээ бас сүүлийн үед турах зорилготой хүмүүст их хэрэгтэй гэсэн. Учир нь тос огт хэрэглэдэггүй тул. Энэ талаар янз бүрийн л ном хэвлэгдсэн байна билээ. Дараа завтай үедээ гүйлгэж харна аа. Ажил дээр олон орж ирсэн харагдсан.

Wednesday, February 05, 2014

Хөөрхөн ном 2

За энэ өмнөх бичлэгний үргэлжлэл.
Биеийн эрхтэн орсон хэлцүүд бий.
Гар хөл, цээж, мөр, гэдэс, хошного гээд л хэхэ.
Жишээ нь Ката но ни га орирү-мөрнөөс ачаа буух. Утга нь ямар нэгэн хүнд хариуцлага, ажлын ачаалал дуусч санаа амрах гэсэн утгатай.
Шири га омой-бөгс хүнд. "Бөгс томтай гэж бодож байна уу? Үгүй шүү. Ямарваа нэгэн зүлийг хийхдээ хойрго, удаан гэсэн үг. Жишээ нь хэн нэгний гуйлтыг цаг тухайд нь хийчихгүй, хойрго зан гаргах" гэж тайлбарласан байна.
Гэх мэтчилэн тайлбар нь бас хөөрхөн. Та нарын дунд арай ингэж бодсон хүн байгаа юм биш биздээ гэж ирээд л. Өөрийн эрхгүй пис гээд инээд алдах үе гарсан шүү.
Уг хэлцүүдэд монгол хэлний хэлцүүдтэй төстэй зүйл хэд хэд байсан.
Япон хэл суралцаж буй хүмүүс сонирхоорой. Ялангуяа японд суралцдаг хүмүүст их зүгээр шүү дээ. Үнэгүй зээлээд уншчихна. Тэгэхгүй бол жижигхэн хэрнээ бас л хөөрхөн үнэтэй ном байсан. Би нэг худалдаж авах гэснээ больчихоод, ажилдаа шахаж байхав.
За та нартаа болон өөртөө амжилт.
Ер нь гадаад хэл гэдэг чинь байна шүү дээ хэцүү хэцүү ккк

Хөөрхөн ном 1

Эртээд санаандгүй 2 зулзагатайгаа мужийн номын санд явахдаа зээлж авсан юм. Уншиж амжихгүй явж явж, хугацаа нь жаахан хэтэрсэн. Тэгээд ажлынхныгаа ав гэж захиад. Гадаад оюутнуудад их зүгээр юм байна. Хүүхдэд зориулсан тайлбар нь ч хөөрхөн энэ тэр гэж рекламдаад.
Толь бичигнээс үг харахаар нил ханз, дөнгөж суралцаж буй хүмүүст залхмаар шүү дээ үнэндээ.
Энэ ном нь юуны тухай вэ гэхээр хүний нүүр царай, толгой чих хамар орсон хэлцүүд тайлбартайгаа бий.
Жишээ нь монгол хэлэнд хамраа сөхөх гэж байдаг даа. Япон хэлэнд бас байна аа байна. Хана га такай гэж. Хамар өндөр гэж орчуулах юм уу даа шууд утгаараа.
Мөн Као га үрэрү. Царай нь худалдагдах, зарагдах махчилбал шүү дээ. Цаад утга нь нэр алдарт хүрэх, олны танил болох гэсэн үг.
Гэх мэтчилэн зөндөө л байсан. Бүгдийг нь бичнэ гэж юу байхав. Өөрсдөө олж умшигтий.

Tuesday, February 04, 2014

Онгод

ихтэй байгаа.
1. Нэхэх хобби ихсээд л. Том зулзагынхаа найзад малгай нэхэж өгсөн. Бөөн баяр байна гэсэн. Угладаг ороолтоо нэхээд тавьчихсан. Хагас сайнд эзэнд нь өгнө. Бас эгчид нь нэхэж байгаа. Уг нь өөрөө утсаа өгсөн юм. Тэгсэн нэг тийм хөвсгөр утас, сонин болоод болж өгдөггүй. Нэхэж үзээд л хөвөөд байсан. Сүүлдээ шинээр утас авч нэхээд, хуучин утсыг нь буцаана аа. Өөртөө бас малгай нэхнэ. Бас бус нэхэхээр товлосон зүйл байгаа. Зургийг нь оруулахаа хэлж мэдэхгүй л байна. Ганц нэг хүн адилхан нэхсэн зүйлийнхээ зургийг үзүүлбэл оруулна. Хэ хэ. Уншаад шууд өөрийг нь хэлж байна гэж мэдэх ёстой.

2. Бичиг цаасны ажил ихтэй байна. Дээр үед хийж байсан орчуулгын үг хэллэг хэрэг болоод. Тэгсэн хоолтойгоо хольчихсон байх юм. Тухайн үед хийж байсан галзуу хүний өдрийн тэмдэглэлээ сөхөж хараад л сууж байна.

3. Номоо уншиж байгаа. Дуусахаар нь зургийг нь оруулна аа. Хэ хэ. Мундаг тэмдэглэл бол оруулж чадахгүй шүү дээ угаасаа.

Сар шинийн мэнд

Сайхан баярласан биз дээ. Их өргөн болоод байгаа сурагтай. Энд ажлын өдөр байгаад байдаг, тэнд хүмүүс айл хэсээд, алт мөнгөө цуглуулаад байдаг.

Би өөрийгөө бас жаахан тэрслүүд үзэлтэй гэж боддог байхгүй юу. Тэгсэн адил үзэл бодолтой найз нөхөд байдаг л юм билээ. Хэ хэ Шууд манай тал.

Бид сар шинийн мэнд мэдэлцээд л шууд шүүмжлэлдээ орж байгаа юм.

Жил бүр шинэ дээл хийлгэж өмсдөг хүн байна. Нэг дээл хийлгэхэд дор хаяж ... төгрөг гэнэ. Тэрийг нь би иенд шилжүүлж үзлээ. Том зулзагын 3 сарын төгөлдөр хуурын төлбөр болж байна. Тэгээд ганц өөрөө биш, гэрээрээ гэнэ. 4 хүнээр бодоход л бараг бүтэн жилийн төлбөр. Толгой сэгсрээд л байж байна. Үндэсний зан заншил, уламжлал сэргээд сайхан байгаа ч, бас шүүмжлэлтэй хандах зүйл байна аа байна.

Хадаг байна. Бүр л онцгой тохиолдолд хэрэглэдэг зүйлийг өдөр тутмынхаа аар шаархан зүйлд хүртэл хадаг яндар болно.

Дээрх торго, хадаг гээд л бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Дандаа урд хөршид орлого оруулна.

Бас мөнгө барьж золгодог ёсыг болих хэрэгтэй.

гээд л бид зөндөө л хууч хөөрлөө.

Бодууштай шүү, үнэхээрийн.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч тэрийг нь дуурайгаад намираад байхгүй юм сан л гэж бодож сууна даа.

Жич: Шинэ жилийг найз нөхөд, ажлын газрынхтайгаа баярладаг баяр, цагаан сарыг хамаатнуудын баяр болговол таарна гэдэг шийдэл хүрсэн. Хэрэгжих болтугай.

Monday, January 27, 2014

Жилийг хамтдаа

туулах дэвтэр минь. Ягаан өнгөтэй нь. Саарал нь 2013 оныг хамтдаа туулсан. Дотор нь зөндөө л зүйл бичээстэй байгаа.  Ажлын хөтөлбөр. Хувийн аялал. Өдөр тутмын амжуулах зүйлс гээд л. Мөн данс тооцоо ч бий. Бас нэг нууцаа хэлбэл нет хэсч яваад олж мэдсэн номны нэрсээ тэмдэглэж аваад наашаа ирэх хүнд захьдаг. Мөнгийг нь өгөөд захина, бэлгэнд захина. Хэ хэ
Ингэж дэвтэр хөтлөх нь утсыг бодвол давуу талтай. Тэр нь хэдийд ч нээж болно. Сүүлийн үед ухаалаг утас гараад юм л бол утсан дээрээ тэмдэглэх нь их ч, цэнэг нь дуусна, эвдэрнэ, гээнэ гэх мэтчилэн сул тал бас байна аа байна.
Мөн ажил хэргийн уулзалт энэ тэрд утас нээж харах нь бүдүүлэгт орно.
2014 онд ч зөндөө сайхан зүйлсээр дүүрээд түнтийх болтугай. Яагаад түнтийх вэ гэхээр наадаг цаас их хэрэглэдэг юм би нь. Наагаад наагаад л явчихна шүү дээ.

Friday, January 24, 2014

Уулзалгүй удсан өвөө

тэйгээ уулзаж хэдэн цаг буу халж суув. 3 сард 93 насыг зооглоно.
Хөөрхий минь өнгөдрөг жил бие нь жаахан чилээрхээд эмнэлэгт хэвтээд гарсан гэнэ. Эд нар ер нь бас их сонин улсууд. Эмнэлэгт хэвтлээ, өвдлөө хавдлаа, хүн өнгөрлөө гэж хэлдэггүй. Сүүлд л мэдэж, заримдаа эвгүй байдалд орно.
Хэлсэн бол ядаж эргэж очихгүй юу?
Бид 2-н уулзалт цагаан сарын өмнө байдаг нь уламжлал болоод байгаа. Учир нь өвөө маань монголын сар шинийн баяраар монголд танилцсан ганц нэг найздаа мэндчилгээ илгээдэг юм. Тэрийг нь би монголоор бичиж өгнө. Гоё бичих гэж хичээнээ гэж байгаа хэхэ.
Гараар бараг бичихгүй болохоор хүний бичгийн хэв их мууддаг юм билээ шд, хэлүүлтгүй биз дээ.

Өвөөгийн сэтгэлд хоногшсон ярианаас товчхон дурдвал

Миний урт наслалтын нууц нь чам шиг ийм залуу найз олонтойд байгаа юм. Настай улсууд уулзахаар ярианы сэдэв нь тэнд тэгж өвдлөө л гэдэг гэсэн. Хэ хэ

Гадаад харилцаа гэдэг чинь уг нь томчууд л уулзаад улс төр яриад байхдаа гол нь биш иргэд хоорондоо энгийн сайхан найзууд болох явдал юм шүү дээ.
Өөрөө бол өдий наслачихаад монголоос, захиа авна. Бас болоогүй ээ францаас бас захиа хүлээж авна. Бас хариуг нь бичнэ гээд л тэрүүхэндээ хөөрхөн завгүй.

Тархиа үргэлж сэргэг байлгах. Жижиг гэлтгүй ямар нэг сонирхолтой байх.

гээд л зөндөө л зүйл ярилцлаа.
Одоо ч монгол явж чадахаасаа өнгөрсөн байх өө. гэсэн хэхэ

Түрүү жилийн хавар уулзахад таяггүй алхдаг байсан өвөө минь энэ удаад таягтай болж. Бага зэрэг турсан байна. Сүүлийн үед харин овоо хоол ундандаа сайжирч байгаа гээд, овоо идэж харагдсан. Залуу хүнтэй ингэж цуг хооллохоор хоол идэх дуршил ч дээшлээд байх шиг гээд л инээгээд байсан.

Хавар сакүра цэцэглэх үеэр багш навь нараа цуглуулж уулзахаар тохиролцоод өвөөгийнхөөсаа гарлаа.



Thursday, January 23, 2014

Монголрүн

гэдэг ном. Ихээхэн сонирхолтой. Өмнө нь харж байсан ном гэвэл ихэвчлэн хөдөө, малчдын тухай гээд л бичсэн байдаг бол уг ном хот хөдөө аль алиныг нь хөндсөн.
Шинэ жилээр хэрхэн гоёдог, жил бүр шинэ даашинз хийлгэдэг, арван жилийн төгсөлт, оюутны төгсөлт гээд л хотын амьдралыг тэр чигээр нь танилцуулсан байна лээ. Дуучин, зураач, загвар өмсөгч гээд л од хүмүүсийн зураг хөрөгтэй. Миний мэдэхийн Камертон, Болд, Ундрал, Хаянаа, хөтлөгч Чимгээ. Өнөө миний гаргасан номыг нь худалдаж аваад байдаг Болормаа, дуучин Ариунаа гээд л зөндөө л байсан. Гэрлэх ёслол, хорхог, малчдын амьдрал гээд л эх орныг минь маниас илүү танилцуулаад биччихсэн байсөөн.
Иймэрхүү эх орныг минь танилцуулсан ном байвал гүйлгэж харах дуртай. Мартагдах шахсан зүйл ч, мэдэхгүй үг хэллэг ч их тааралддаг учир. Ингэж хэлбэл, тэгж тайлбарлавал хүлээж авах юм байна шдээ гэж будаа иддэг юм. Хэ хэ.

Жич: Номын эхний нүүрэнд монголчууд биднийг

Царай нь ази. Стиль нь ёвроп. Сэтгэл хөөрөлт нь латин. Гаднах төрхөндөө их анхаарал тавьдаг. Партид мааш их дуртай 

гэсэн байна даа биднийг. Үнэн үнэн.

Thursday, January 16, 2014

Түүхийн хөтөч

Монголоос ирсэн нэг сонины түүхийн хөтөч буланд нийтлэгдсэн байхаар нь хаяж чадалгүй блогтоо орууллаа.

И.Сталины гаансыг хугалсан гэх Пэлжидийн Гэндэн

Тухайн үедээ дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан И.Сталины гаансыг хугалсан нэг л хүн байдаг гэх. Тэр нь манай орны 9 дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн.
Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1895 онд мэндэлсэн тэрээр 1924 онд 29 настайдаа Ардын их хурлын гишүүнээр сонгогдон анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж улс төрд анх хөл тавьжээ. Үүнээс 4 жилийн дараа тэрээр улсын Бага хурлын даргаар томилогдож, улмаар 1932 онд ерөнхий сайд болсон юм.
Боловсрол мэдлэгээр нимгэн хэдий ч Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй байсан бөгөөд Москвад болсон нэгэн дайллага дээр ЗХУ-ын тэргүүн И.Сталинд халамцуу агсам тавьж, гаансыг нь хугалсан гэх яриа байдаг. Тэр үед Япон Хятадын мэдэлд байсан Манж, Өвөрмонголыг эзлэн Манж-Го гэх тоглоомын улс байгуулаад ЗХУ болон Монголтой хил залгаа болсон байв.
И.Сталин ийм нөхцөлд стратегийн аюултай дайсан Японоос улс орноо хамгаалах үүднээс Монголд цэргээ байршуулах сонирхолтой байжээ. Нөгөөтэйгүүр Ар Монголын лам нар улс төрийн хүчний хувьд хүчтэй хэвээр байсан тул тэднийг бүр мөсөн үгүй хийхийг П.Гэндэнгээс удаа дараа шаарджээ.
Гэвч П.Гэндэн лам нарыг өмөөрч, ЗХУ-ын цэргийг эх орондоо байршуулахыг эрс эсэргүүцэж байв. И.Сталин түүнтэй нэг удаа уулзахдаа " Гэндэн та лам нараа хөндөлгүйгээр улсынхаа тусгаар тогтнолоо хадгалж чадна гэж бодох юм. Энэ нь боломжгүй. Танд лам нартай тэмцэх дур алга. Энэ давхрагатай хатуу чанд тэмцэх шаардлагатай шүү" гэж хэлсэн гэдэг.
Гэвч П.Гэндэн түүний үгийг үл тоож, " Сэлмэн хамарт гүржтэй Монголынхоо төлөө үзэлцэнэ" гэж даналздаг байсан юм. Түүнийг И.Сталин Х.Чойбалсангийн тусламжтайгаар хилс хэрэгт буруутган Москвад тамлан зовоож байгаад 1937 оны 11 сарын 26-нд буудан хороожээ.
Улс төрийн алсын хараагүй бодлогын улмаас ЗХУ Монголд асар өргөн хүрээтэй яргалал явуулж, насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг хядсан гэдэг. Хэдий тийм ч тэрээр Москвагийн дуулгавартай боол байгаагүй бөгөөд эх орныхоо төлөө алтан амиа ч үл хайхраагүй нэгэн. Түүнийг Москвагийн Донын гэх газар оршуулжээ.
Б.Барс

гэнэ дээ.

Wednesday, January 15, 2014

Номны тухай

Дээхэн  авчирч уншаад буцаагаад явуулчихсан ном. Соц нийгмийн үнэмшмээргүй ч юм шиг, сэтгэл сэртхийлгэсэн явдлууд дурдагдаад л. Зарим нэгийг нь уншихад жаахан ойлгомжгүй байсан. Бидэнд мэдэгддэггүй л байсан болохоос асар хэрцгий, харгис байсан байгаам энэ орос ах нар.
Би ч 2 жилийн өмнө нэгэн нагацыгаа орос хүний гарт алдсан. Их зэвүүн...
Ер нь хөдөөний оросууд нь их хэрцгий, хэдхэн төгрөгнөөс болоод хүн алахад бэлэн байдаг гэж сонссон. Харьцахдаа бас болгоомжтой л байх хэрэгтэй.
За тэр ч яахав. Номоо нэлээд дээхэн уншсан тул бичих гэсэн санаанд орж ирдэггүй гэнэ ээ. Хэ хэ.
2 боть юм билээ. Хоёуланг нь уншсан.  Хэлмэгдүүлэлт гэж айхтар зүйл. Их ч олон хүн амь насаа алдсан. Цөөхөн нэг нь амьд гарсан. Түүхийн нэгэн эмгэнэл. Орос ах нарын тушаалаар бид л сор болсон хүмүүсээ түүгээд түүгээд хэлмэгдүүлээд байсан юм уу гэсэн, тэд ч дотроо өөрсдийгөө бас л олноор нь хэлмэгдүүлсэн байх юм.

Эрүүл тэмдэглэмээр байна

 За энэ уламжлалт цагаан сар гээч баяраа жаахан эрүүл саруул тэмдэглэмээр байх юм дөө гэж. Идэхгүй өөх ихтэй том том ууц. Өөр чинь юу билээ? Олон жил цагаан сарыг эзгүй өнгөрөөсөн тул зарим нэг идээг нь мартсан байна.
За одоо ингээд үглэхээр ээж аав урдаас бас үглэнэ ээ. Хүн болгон л тийм байхад, амьтан хүн муу хэлнэ ээ бла бла.
Харьцангуй залуучууд нь арай өөрөөр тэмдэглэдэг болж л байгаа гэсэн. Яг яаж юм бүү мэд.
За энд цагаан сараараа гэртээ очоод, ээж аавтайгаа уулзана. Ганц нэг найз нөхөдтэйгөө оройн хоол иднэ. Цанын бааз орно. Боулинг тоглоно гэх мэтээр спиртлэг биш спортлог тэмдэглээд байна.
Бид бас чадах л ёстой доо, тэнгэрлэг улсууд шүү дээккк

Бас баяр болохоор л үнээ нэмдэгээ больчихмоор байнаа. Тэтгэврийн хэдэн хөгшдөөс аваад борчууд бид чирэгдээд байна.
Энд баяр болохоор хямдрал зарлаад, тэр нь үнэнч гэж юүхэв. Монголд хямдрал нь хүртэл хулхи. Үнийг нь нэмж байснаа хямдруулж энэ тэр.

Онигоо ч билүү санагдчихлаа. Тэрний энэний боов, тэр сайхан боов гэж ирээд л рекламдаад. Улсууд 2-р сувгаар ойлгож элэглээд байдаг даа. Ха ха

Малгай

Энэ өнөө нэхсэн малгай. Фб-т зургийг нь оруулсан чинь олоон найзууд минь худалдаж авмаар л байна гэсэн. Одооноос нэхэж тавиад харихаараа зардаг юм билүү гэсэн. хэ хэ
Одоо яг энэ утсаар нэг хүнд ороолт нэхэж байгаа. Бас л олон жилийн өмнө нэхэж өгнө гэж хэлээд голорчихсон байсан юм. Цагаан сараас өмнө өрнөөсөө салах санаатай.
Гэснээс цагаан сарын бэлгэнд иймэрхүү нэхсэн зүйлээ өгвөл баярлах хүн хэр олон бол? Олон байдаг бол сайхан л байна. Нэхээд л тавиад байна, тэгээд цагаан сар ч юм уу нэг баяр болохоор нь өгчихнө. Гоё санаа байна уу?
Цанын бааз дээр охидууд ийм малгай их өмссөн байсан. Энэ жилийн моод юм шиг байна лээ. Даан ч би нь өөрөө өмсөөгүй шд. Том зулзага дээрэмдэж өмсөөд. Ээ дээ охин хүүхдийн шунал гэж бас л дийлдэхгүй шинжтэй. 

Ангийн юм гэсэндээ

амттай байсан шүү, тэ хүмүүсээ.
Бугын махан хуушуур. Дажгүй л амттай юм билээ. Өөх багатай байсан. Бид өөх хольж хуушуураа хийсэн. Бас бас бус ногоо хийсэн. Би энд ирснээр их олон төрлийн ангийн мах идэж үзсэн. Зэрлэг гахай, буга, баавгай. Бас дээрээс нь өчнөөн загас. Хэхэ
Адууны мах идэж чаддаггүй гээд л ярьдаг хүмүүс бий л дээ. Амтлах эрхтэн нь хэтэрхий хөгжчихсөн улсууд шиг байгаа юм. Тэгээд тэдгээр махны өвөрмөц амтыг биднээс илүү мэдрээд байдаг байх. Би бол нээх идэж чадахгүй гэх нь байхгүй. Ангийн юм гэсэндээ амттай байна шүү гээд л идчихдэг хэхэ. Гэхдээ тарваганы мах иддэггүй юм өө. Багаас минь идүүлж байгаагүй, тос өөх ихтэй гээд ижий аав хоёр минь. 2 жилийн өмнө зун монгол явахад нээлт хаалтыг тарваганы махаар хийж байлаа шүү дээ манайхан чинь. Тэнд хүмүүс бужигнаад л байсан. Би наана нь өөрийгөө болгоод л явсан хэхэ.

Зураг 4

Хойд кюүшюү, төв арал хоёрыг холбосон гүүр. Гүүр болгон уг нь нэртэй байдаг юм. Нэрийг нь харахаа мартчихаж. Зам харилцаа хөгжчихсөн болохоор нэг их төөрөлгүй зорьсон газраа хүрчихэж байгаам. Хамгийн авууштай нь хурдны зам дээрх тэмдэглэгээнүүд. тийшээ явах гэж буй бол тийшээ, ийшээ явах гэж буй бол ийшээ зам сална нийлнэ гээд бичээстэй. Ханзаар болон англи цагаан толгойгоорбичсэн байна. Харин ч нэг ханзны хичээл болно шүү дээ. Мэддэг ханзныхаа мэддэггүй дуудлагыг нь мэдэж авдаг юм хэхэ. Энэ ханзыг бас ингэж уншдаг байх нээ гээд л.
Токио болон томоохон хот, очиж байгаагүй газрын галт тэргэнд суухад бас тэгдэг юм. Өртөөнүүдийн нэрний ханзыг унших гэж бас л хөөрхөн шалгалт өгдөг юм билээ. Сонин сонин ханз байхыг нь яана? Өдий наслахдаа огт харж байгаагүй ханз хүртэл тууж явдаг юм ккк.

Tuesday, January 14, 2014

Жолооны үнэмлэхээ сунгуулав

Анх үнэмлэхтэй болсноос хойш 3 жилийн дараа нэг сунгуулсан юм. Энэ жилийх нь 2 дахь удаагийх. Төрсөн өдрөөс нь хоёр сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Өглөө, өдөр бүртгэж авна. Хуучин үнэмлэхээ, мэдэгдэл хуудастайгаа авч очоод бүртгүүлээд, хураамжаа төлнө. Хараагаа шалгуулна. Жаахан саатав. Өөр төхөөрөмж дээр дахин шалгуулж нэг юм хараа тэнцэв. Уг нь холын шил зүүдэг л дээ. Ихэвчлэн зүүдэггүй л болохоос. Ядаргаатай шүү тэ. Хичээлд сууна. Энэ хичээл нь 4 янз байдаг юм байна. 1-т 30 минут. 2-т 1 цаг. 3-т 1:30. 4-т 2 цаг гэж хугацаагаар нь ангилж байна лээ. Цаанаас нь тэдэн дугаарын өрөөнд ор гэж зааж өгнө. 30 минутын хичээлд сууж байгаа хүмүүс нь сүүлийн 5 жилд нэг осол гаргаагүй, зөрчил гаргаагүй улсууд суудаг гэнэ. Тэгээд үнэмлэх нь алтан өнгөтэй болдог гэнэ. Би нь энд хараахан сууж амжсангүй. Хэ хэ. 1 цагийн хичээлд суулаа. Энэ нь 5 жилийн дотор ганцхан зөрчил гаргасан хүн суудаг гэнэ. Би нь зөрчил гаргасаан гаргасан. Тээр жил бага зулзагаа хүүхдийн суудалд нь суулгалгүй аниа нь тэврээд хойно сууж явсан юм. Тэгсэн гай таараад зогсоолгоод. Үнэмэлэхээ гарга гэхэд нь гаргахгүй гэж маргаад. Хүүхэд уйлаад байхаар харин ч сэтгэл санаа тавгүйтээд яаж амар тайван жолоо барьдаг юм. Та нар хүүхэдтэй юу? Хүүхэд гаргаагүй болохоороо мэдэхгүй байна гэж хүйсээрээ түрүү барьж цагдаа нарыг загнаад. Цагдаа нар уучлаарай, аюултай учир та суулгаж л явах ёстой гэж намайг чинь аргадаад. 2хон цагдаа байсан чинь сүүлдээ бүлэг цагдаа болчихсон байхаар нь айлаа шд. Мэдээж тэгээд яаж дийлэхэв. Оноогоо хасуулсан. Мөнгөөр торгохгүй, үнэмлэхээ гаргаад аль гэсэн. Кккк Хань ижил бас аргадаад, гаргаж өгөөч ээ гэж мэгээд хэхэ.
Жич: энд оноо, мөнгөн торгууль хоёр зэрэг оногдох тохиолдол байдаг юм. Яг ямар үед хоёулангаар нь торгуулаад байгааг бүү мэд. Дараа мэдвэл бичнэ ээ.
1:30 минут нь 5 жилийн хугацаанд 1-с дээш хэд ч гэлээ дээ. 2 цагийх нь нэлээд хүнд зөрчилтэй хүн суудаг юм уу даа. Чихний хажуугаар өнгөрчихсөн. Хэ хэ.
За тэгээд хичээлийх нь агуулга нь богино хэмжээний кино үзүүлнэ. Согтуугаар жолоо бариад, хүний амь эрсдээд. Хохирол учруулсан, хохирсон улсуудын гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан. Дундуур нь багш ирж ганц нэг дүрмийн өөрчлөлт зэргийг хэлнэ. Явцад нь зургаа авахуулна.
Одоо 5 жилийн дараа сунгуулна.
Ер нь сүүлийн үед японд жолооны хууль, дүрэм, журам их хүнд талдаа болж байгаа гэсэн шүү. Бүгдэд нь болон өөртөө анхааралтай жолоо барихыг сануулъя.

Зураг 3

Хурдны замд тааралдах өртөөнүүдийн нэг. Янз бүрийн л өртөө байна. Иймэрхүү хөл хөдөлгөөн ихтэй нь ч байна. Зөвхөн 00-той өртөө ч байна. Энэ урагшаа хойд Кюүшюү арал ороод байсан. Ийм газрууддаа тухайн бүсийнхээ нэрийн бүтээгдэхүүнийг зараад л, хүний түрийвчийг хоослохдоо гарамгай улсууд шүү. Хэ хэ. Бид ч бас зүгээр байхгүй жижигдүү дурсгалын зүйл авдаг юм. Очсон газраасаа.
Энэ Фүкүока мужид байдаг Нанзүин гэдэг сүмийн Унтаа бурхны хөлд ийм дүрс байсан. Тэрэн дээр ингэж мөнгө тавьж тогтоодог юм билээ. Бага зулзага доор унасныг нь түүж тавиад байсан хэхэ.
Хөл ихтэй байсан. Гэхдээ сайхан дулаахан өдрүүд таараад орж гарахад сайхан байлаа. Бороотой, цастайд хүүхэдтэй хүнд ч бас хэцүү шүү тэ.

Friday, January 10, 2014

Бага зулзагын яриа

Аавтайгаа гэрлэнэ ээ гэж авдаг юм даа. Хэ хэ. Тэгснээ тэнд байсан бүх хүнтэй гэрлэнэ гэсэн. Онгироод.

Өчигдөр тэгсэн чинь
-Би хүүхэд гаргана аа. Их олон хүүхэд гаргана. Эмэгтэй, эрэгтэй гээд ярив.
-Тийм олноор яах юм бэ, ээжийн охин ядарна
гэсэн чинь гаргана гэж зүтгээд. Хэ хэ. Би за за тэг л гэлээ.
Өвөөд нь хэлсэн чинь хүүхэд зөнтэй байдаг юм, танайх бүл нэмэх гэж байгаа юм болов уу? гэсэн. ккк

Ээжийн төрсөн өдөр дууссан. Минийх эхлэнэ тэ гэснээ аав төрсөн өдрийн парти авч ирэхгүй юм байх даа гээд аавыгаа ажлаас ирэхийг нь хүлээгээд л... 3 сард болох төрсөн өдрийг одоо, эсвэл маргааш гээд ойлгочихсон. Төрсөн өдрөөрөө юу авах уу гэсэн чинь парти гэсэн. Ха ха. Ямар парти өгнө өө.

Орой цэцэрлэгээсээ ирэхдээ ээждээ нэг бэлэгтэй ирдэг юм. Тэр нь унасан навч, донгүри гээд модны үр, цэцгийн дэлбээ. Заримдаа бүр чулуу өгнө. Хэ хэ. Би өө зө баярлалаа гэж аваад нууцаар хаяна. ккк Ойрд хүйтэн бороо цастай гээд гараагүй, бэлэггүй л ирээд байна.

Энд хүүхдүүд усны гутал өмсөх их дуртай байх юм. Өглөөд яарч ядаж байхад усны гутал өмсөнө гэж уйлагнана. Бороогүй байхад чинь хэхэ.


Зураг 2

Очсон газрын хоол. Адууны махаараа алдартай юм гэсэн. Будаан дээр байгаа нь адууны мах. Адууны махан сосиск энэ тэр гээд л есөн жорын юм хийж зардаг юм билээ. Жуулчид их очдог газартаа зарж байсан. Хүмүүс ч их авч харагдана лээ. Бид бас ганц нэг хүмүүст бэлэглэнэ гэж авсан. Бүр адууны тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийгээд зарж байсан шүү.
Манайд байдаггүй кофе-ны газар орж томчууд бид хүүхдүүдийг кино үзэж байх хооронд жаахан буу халж суув. Хүмүүс гоё гээд л байсан. Бусад газрынхтай нэг их ялгаагүй санагдсан.
Японд бараг бүх мужуудад салбараа нээх юм гэсэн. Манай муж чинь хүн ам цөөтэй болохоор яах бол? Тэгсэн Күмамото мужид нэлээд хэдэн салбар байсан шүү.

Зураг

Ганц нэг зураг.
Нэг өдөр ороход л бас овоо болно шүү дээ. Цасаа арилгах гэж бөөн ажил болдог юм. Төвөгтэй. Гэхдээ ингээд байж байгаа нь гоё, романтик байгааз. Энэ манай гэрийн ойролцоох айлын хашаа.






За энэ аялалд  гарах замдаа авсан зураг. Оригоор нь харвал бас л романтик байсөөн. Даанч жаахан яваад л манайхаас урагшаах мужууд хараараа байсан. Хар ч гэж дээ ногооноороо. Энд өвөл ногоон шүү дээ.

Өвөөгийн бэлэг

Уламжлалт бичлэг.

Бага зулзагат санта өвөө модтой чихэр. 3 ширхэг двд өгсөн. Одоо тэрийгээ тарж ирээд л үзнэ гэж гуйдаг болсон. Нүднээс нь далд байвал арай гайгүй. Хааяа хоол хийж байхад ч зүгээр ь байдаг юм.

Том зулзагат өмд цамц өгсөн. Өөрөө захиа бичсэн байсан. Ха ха. Захиандаа тийм цамц, өмд тэр дэлгүүрээс гээд нэр усыг нь бичээд бүр зураг зураад өгсөн байвал яах уу? Санта нь яг мэдэхгүй будлиад буруу зөрүү зүйл авна гэж мэдсэн байгаа юм даа. Зурагных нь ачаар шууд л очоод авлаа шд.


Хэмнэлт

Шинэ оноор шинэ газар очиж үзсэн. Сайхан аялал болсон. Би ч хөдөө байдгаа мэдээд байдаг л даа. Аялаж очсон газар бас л төв газар билээ. Том сайхныг нь гайхсаар ирсэн.

Томчууд бид шөнөжин ярьж сууж уув. Хүүхдүүд биднийг дагаж шаагилдав.

2 кг нэмэгдсэн. Хасах гээд одоогоор барахгүй л байна. Орчин, нөхцөл нь нэг л бүрдэж өгдөггүй. Жаахан дулаарчихвал гарч алхмар аядмаар л байдаг.

Энд боонэнкай буюу хуучин оноо үдэх паарти дээрээ ирэх жилийхээ зорилтыг хэлдэг юм. Энэ жил би нь идэвхитэй л байх зорилт тавья дөө.

Гоё гоё нэхмэлийн номтой болсон. Нэхэж өгнө өө. Охиндоо угладаг ороолт нэхсэн. Яг одоо өөртөө малгай нэхэж байна. Малгай зохидоггүй юм. Тэгээд дэлгүүрт нэгийг өмсөж үзсэн чинь ванлий шүү. Жаахан үнэтэй санагдаад. Нэхвэл үнэгүй болох гээд. Дээр үед хүн утас өгсөн байсныгаа ашиглахаар шийдэв.

Бие биедээ илгээдэг шинэ оны мэндчилгээг хүлээж авч баясаж байна. Энд 1 сарын 1 цагаан сарын шинийн нэгэн гэж үздэг тул аль хэзээний морь жил гарчихсан. Мэндчилгээнүүд нь янз бүрийн морь л зураастай. Монгол явж байсан улсууд нь тал нутагт минь морь унаж авахуулсан зургаа оруулж мэндчилгээ хийлгэсэн нь их байлаа. Монгол мориор минь гоёсон улсууд.

Өөр юу билээ?  За санахаараа бичнэ ээ. Аав аа хэхэ. Бас зураг үзүүлнэ ээ.

Гарчигаа хэмнэлт гэж нэрлэлээ. 4 сараас НӨТ нэмэгдэнэ. Хэмнэлт хийж сурна аа. Жишээ нь үнэтэй малгай авсангүй. Хэ хэ. Өөр юу яаж хэмнэснээ хэлнэ ээ.
Цалин нэмэгдэхгүй юм байх даа...

Шинэ оны мэнд

За уншигч олондоо шинэ онын мэнд хүргээд энэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Мөн эрүүл энхийг.

Өөртөө блогоо таслахгүй бичих даалгавар өглөө. Хэ хэ. Анхлан бичигчдийн блог хаагдаад, шинээр нээгдээд гээд л янз бүр л байна. Уг нь нэг эхэлсэн зүйлээ үргэлжлүүлээд л яваасай гэж хүсдэг ч...

Аав ээждээ блогоо уншуулдаг болсон. Хамаагүй бурахаа хянахгүй бол ч. Хэ хэ. Гэхдээ үглээд байхгүй, үглэмээр байвал эндээ биччихээд за уншаарай гээд хэлчих чинь амар юм билээ. 

Энд их хүйтэрч байна. Цас ч орох шинжтэй. Монгол дахь хүмүүстээ хэлэхээр хэмийг нь сонсчихоод манай хавар шиг л байгаа юм байна шд гээд байх юм. Үгүй юм аа. Чийгтэй болохоор жиндүү гэж жигтэйхэн. Гадаа хүйтэн, гэрээ халаахаар цонх, хаалга нил ус болсон байдаг гээд бод доо. 

За төрсөн нутаг УБ-ынхаа утааг яадаг юм билээ. 
Чаддагсан бол ч...

Түрүү жил утсаа сольсон доо. Канди Краш гэдэг тоглоом суулгацан чинь нэг хэсэг донтоод. Одоо арай гайгүй болсон. Шинээр урлан үйлдээд. Тоглох цагаа хянаж байна. 

Өнгөрдөг 12 сарын эхээр гэрээрээ гэдэсний ханиад тусч, хамгийн хүнд туссан нь бага зулзага. Дараагийх нь хань ижил, том зулзага. Хамгийн хөнгөн нь би. Эх хүн, эхнэр хүн яахав өвдөх эрхгүй юм болохоор хэхэ. Дээшээ доошоо гүйлгэдэг вирусны гаралтай ханиад байна энд. 

Бага зулзага хэл ам гэж арай л байна. Хэн зааж өгдөг байна аа гэж. Тусад нь санаж байгаад бичлэг оруулна. 

Том зулзага улам л чимээгүй болоод байна. Тольны өмнө эргэлдэх цаг нь уртсаж байна. Гаднах төрхөндөө анхаарч эхлэв. Шилжилтийн нас аа гэж. Би яг яадаг байсан юм бол оо? 






Thursday, January 09, 2014

Даргын ажил үргэлжлэлийн үргэлжлэл

Ерөнхийдөө амжилттай болсон. Крисмас баяр.
Өглөө 10 цагт хүүхдүүдээ цуглуулна. 9:45 гэхэд хүүхдүүд гадаах цэцэрлэгт цуглаад, нэг цэрэг тэдгээрийг дагуулж ирнэ. Дарга миний бие хэдэн цэрэгтэйгээ 8:30 гэхэд хороон дээрээ цуглаж өрөөгөө бэлдэнэ. Ширээ сандал засах уу эсвэл хураах уу гэдгээ шийднэ. Мөн өрөөгөө чимэглэнэ. Сүр бадруулдаггүй юм билээ. Гэртээ байгаа ганц нэг зүйлээ авчирч хананд наагаад л болсон. Том зулзагаараа зураг нэгийг зуруулж очсон нь болсон байна лээ.
Мөн 6-р ангийн хүүхдүүд бас түрүүлж ирсэн. ганц нэг чимэглэл хийсэн.
50 хүүхэд цугласан. 8 бүлэгт хуваасан. 1-6 ангийн хүүхдүүдэээ хольж. Ингэх нь их ач холбогдолтой. Учир нь нийлдэг нийлдэгээрээ болж бөөгнөрөхгүй. 1 болон 2-р ангийн гэсэн жижгүүд шоовдорлогдохгүй. Том нь багыгаа чирээд тэмцээнд оролцчихно.
Хамгийн эхэнд шагайгаа тоглуулсан. Ганц нэг охин ярвайж харагдана лээ. Худалч хүнд ястай мах идэж үзээгүй улсууд арга ч үгүй биз дээ гэж. Би ч тоохгүй л дээ. Гөлийчихсөн шүү дээ.
Дараагаар нь бэлдсэн ундаа, амттанаа тарааж газар суулгаад бинго тоглуулсан. Эхэлж бинго болсонгууд нь ирж бэлгээ авна. Энэ бэлэг нь өнөө дарга цэрэг нийлж бэлдсэн бэлэг. Ууттай тул гаднаасаа харагдахгүй. Хүүхдүүд мэдэхгүй болохоор том нь юу бол? Жижиг нь ямар бол? гээд л тэрүүхэндээ сонгож ядаад байсан. охин бид 2-ын бэлдсэн бэлэг таалагдсан. Ундаагаа ууж дуссаны дараагаар цаас, чулуу, хайч буюу манайхаар бол хуруудаад ялагдсан нь хойно цуварч урт цуваа үүсгэж тоглосон. Ингэж тоглоход ямар нэг цоглог ая дардаг юм. Тэрийг нь төгөлдөр хуур дардаг 6 болон 5 дугаар ангийн хүүхдүүд ээлжээрээ нэг нэг ая тоглосон. Мөн хөтлөгч нь 6 ангийн хүүхдүүд гэх мэтчилэн хүүхэд төвтэй арга хэмжээ болов.

Saturday, December 21, 2013

Даргын ажил үргэлжлэл

Дарга хийх чинь үнэ ядаргаатай байдаг юм байна. 3 сар хүртэл тэсчихвэл ч дараагийн ээлж нь албаа хүлээгээд байж байна. Эртээд хуралдаад ирэх жилээ хариуцан ажиллах тус бүрийн салбаруудынхаа дарга цэргийг сонгосон.
Жилийн хамгийн томоохон ажлын нэг нь Хмас тэмдэглэх байдаг юм шиг байна. Хэдэн цэрэгтэйгээ хэд хэд уулзаж хуралдав. Оролцох хүүхдийнхээ тоог гаргахын тулд бага сургуулийн насны хүүхэдтэй айл бүрт хуудас тараана.  Тэднийг хүртэл оролцох, эс оролцох тухайгаа хэл, мөн тэдэнд тэдэн цагаас тийм газар болно гэсэн хуудас байна. Хүүхдийн тоо тодорхой болохоор нэг хүүхдэд хэдэн төгрөгний бэлэг бэлдэх, ямар хөгжөөнт тоглоом тоглуулах гээд л ярилцдаг юм байна. Мэдээж түрүү жилийн жишээ, төсөв зэргээ харж будаа иднэ. Төсөв хүрэлцээтэй бол аль нэг газраас хүн урьж оролцуулах ч тохиолдол байдаг гэнэ. Жишээ нь илбэчин дуудах ч юм уу. Энэ жил яг яахаа шийдэж ядаад цаг үрээд байхаар нь иргэний асар их зориг гаргаад
-Монгол үндэсний тоглоом "шагай няслуулах"-ыг тоглуулах уу?
-Яг ямар зүйл байдаг юм бла бла.
Эхнээс нь тайлбарлаж гарлаа. Тэд ч өө тэгье тэгье. Харин ч зүгээр юм байна болцгоов.
Хүүхдүүд хэр хүлээж авах юм бүү мэд. Санаа зовоод л сууж байна. Маргааш шүү дээ. 
Эрэгтэй эмэгтэй хүүхдийнхээ тоог гаргаад бэлэг бэлдэнэ. Би 14 охин хүүхдэд бэлэг авсан. Мөнгөндөө тааруулж авах гэж хэрдээ л юм болов. Таалагдах эсэх нь бас л эргэлзээтэй. Том зулзагатайгаа цуг явсан болохоор гайгүй ч юм болов уу гэж бодсон шиг. Хүүхэд болгон өөр өөр санаатай тул таалагдахгүй ч байж мэднэ. Бусад үлдсэн хүүхдүүдэд бэлэг авахаар болсон ээж ямар бэлэг бэлдсэнийг бүү мэд.
Гэх мэтчилэн энэ их ажлын хажуугаар өөрсдөдөө ажил нэмдэг сонин хүмүүс шүү гэж эднийг бас буруутгаад, заримдаа ч олон нийтээрээ ямарваа нэг зүйлийг санаачлан багаар ажиллахдаа сайн шүү гэж магтасгээд л.

Баярла

Ёстой сайхан газар эмэгтэй болж төрсөндөө дахин дахин баярлав. Охидын боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд дээгүүрт тавигддаг эх оронд төрсөндөө талархаад ханашгүй.
Том зулзагатаа уншуулдаг санаатай зээлж аваад, санаандгүй өөрөө эхлээд уншсан чинь сээгс, кондом энэ тэр гээд бичсэн байхаар нь яадаг юм билээ гээд бас эргэлзчихэв. Арай л эрт юм болов уу гээд.
Нууцаар энд тэндээс өөрөө олж уншаад, мэдсэн тохиолдолд яг ч ээж рүүгээ халдаж асуухгүй болов уу? Хэрэв үүнийг унш гээд өгчихвөл
-Ээж ээ?
-Өөв
-Энэ с... чинь юу вэ?
-Энэ к..... чинь юу вэ?
Яг ингэж асууна гэж бодоод, би нь юу гэж хариулахаа мэдэхгүй самгардана гэж айгаад байна. хэ хэ.
Африкт төрсөн охидыг бас үнэн хэцүү хувь тавилан хүлээж байх. 10 хэдхэн насандаа айлын эхнэр болно. Сургуульд явахгүй. Хэрэв санхүүгийн асуудлаас болоод аль нэг хүүхдээ сургууиас гаргана гэвэл хамгийн түрүүнд охин хүүхдээ л гаргадаг гэнэ. Гэрийн ажил л хийх үүрэгтэй. Ус түлээнд явна. Хүчирхийлэлд өртөж хүсээгүй хүүхэд гаргана. ДОХ тусна.
гээд бичээд байвал их.

Friday, December 20, 2013

Тэвэг

За одооны хүүхдүүд тоглодог эсэхийг бүү мэд. Бага байхад ангийн банди нар, байрны хөвгүүд их тоглодог байж. Хичээлдээ тааруу нь бүр ч мундаг. Хэ хэ. За тэр ч яахав.
Энэ нь хятад, солонгост бас байна аа байна. Өдтэй нь хятад, гялгар саглагар нь солонгос. Би бага сургуульд эх орноо танилцуулахдаа шагайгаа авч явдаг шиг эдгээр орны хүмүүс энэ тэвгээ бас авч явна. Манайд бас байдаг наадах чинь, гэхдээ хонины нэхийгээр хийдэг гээд л ярина. Аль ч улсад өдгөө тоглодог хүүхдүүд цөөрсөн гэсэн. Цагийн урсгалаар.
Дандаа шагай авч явахаар, тэвэг захьдаг юм билүү гэж бодлоо бас. Гэхдээ чийглэг газар монголоос ирсэн эсгий гэх мэт эдлэл үнэр танар ихтэй байдаг юм. Тэрий нь бодохоор ярьшиг ч юм уу эргэлзээд л байна.
 Нээрээ бага сургуулийн хүүхдүүдэд ямар тоглоом байвал зүгээр талаар санал байвал хэлээрэй. Анги эсвэл зааландаа тоглочихоор шүү. Гадаа бол дэмий. Цаг бага байдаг учраас эхлээд яриа хийнэ. Дараа нь орж гарч байх цаггүй тул. Хэдэн жилийн өмнө шүү дээ, гагнасан гинжийг таслагтун гэдгийг тоглосон чинь туяхан согоонууд чинь уйлж энэ тэр. Яасан? гэсэн чинь гар нь өвдсөн гэнэ ээ. Хэ хэ. Тэрнээс хойш больсон. Төвөг зүгээр. Эцэг эх нь ирээд бла бла болно зүгээр.
Дундаа орох, муур хулгана болох гээд тоглоом бусад оронд ч байдаг юм билээ.
Резин хятадад бас байна аа байна. Одоо би нь өөрөө үсэрч заах болохоор бас түнтэгнээд нас намба тохирохгүй болчих гээд ккк.
Тийм болохоор бусдаас тэс ондоо шагай маань л шалгарч үлдээд байгаа биз?

Wednesday, December 11, 2013

Хөөрхөн 1

Ингэж хэрчих тухай бичлэг яваад байсан даа. Фб-т. Тэрийг том зулзага, хань ижил хоёр дуурайж хийгээд. Хэн хэн нь илүү гоё цэвэрхэн хэрчих вэ гээд л байх шиг байсан. Баяр ёслолын үеэр ингэж хэрчээд ширээгээ чимбэл дажгүй санагдсан. Өөр бусад жимсээр хөөрхөн хөөрхөн хэлбэр дүрс оруулаад хэрчихийг нь хэрчээд, чимэхийг нь чимээд тавгаа зассан зураг байсан. Том зулзага бид хоёр өвлийн амралтаар нь хийж үзэх санаатай байгаа.
Яанаа тэр цаана хулуу давхар орчихож. Хулуугаар шөл хийж сурсан. Хэхэ. Ёстой амархан юм билээ. Чанаад л болоо. Ккк. Бага зулзага ууж өгөхгүй л байна. Том бол дуртай.

Гадагшаа гарцгаая

Ойрд ном уншаагүй юм байна. Яг уншаагүй биш л дээ. Оруулах завдал гарахгүй...
Ажил дээр сонирхолтой ном их орж ирэх юм. Тэр бүр унших зав гарахгүй юм. 
 "Юмсаа хаяад дэлхийн өнцөг булан бүрт гарцгаая" гэдэг ном уншаад. Зохиогч  уг номдоо сүүлийн үед гадагш дотогш явахгүй байгаа япон хүмүүст зориулан бичсэн байна. Такаширо Цүёши зохиолч өөрөө сүүлийн хэдэн жил тувт гадаад дотоодоор явж, ажиллаж амьдарч байгаа хүн юм байна. Ингэснээр тухайн орны тухай мэдэж авахаас гадна өөрийн улсыг гадныхны нүдээр олж харах, арай өөр өнцгөөс харах гээд олон давуу талтайг өгүүлсэн байна. Тэгээд ажиллаж амьдрахад тохиромжтой гэж үзсэн улс, хотуудаас танилцуулсан. Мэдээж хувь хүний үзэл учраас энэ дундаас өөрийн боловсрол, сонирхол, авъяас, чадвар зэргээс шалтгаалаад сонгох нь зүйтэй.
Мэйжи шинэчлэлийн үеэр олон сайхан түүхт япон хүмүүс гадагш гарч галуу шувууны мах идсэнээр аливаа зүйлсийг өөрөөр харах болсон, улсынхаа сайн муу талыг олж харж чадсанаар өнөөгийн япон оршиж байгаа гэх мэт. 

Ер нь улсаасаа багахан ч хугацаанд ч болох нээ гараад үзсэн нь дээр байдаг гэнэ шүү.
Тэгэхэд манайхан яаж байна? Гадаадад байсан ганц нэгийгээ бөөрөлхдөг болсон гэсэн. Би нь одоохондоо өөрийн биеэр амсаагүй ч ганц нэг хүнээс сонссон. Гадаадад байсан гэдгээрээ түрий барилаа. Энэний гадаадад төгссөн нь тэндээ л юм байгааз энэ тэр гэж.
Манай ажил гэхэд л гадаадад байсан, гадаад хэлтэй хүмүүсийг их хүндэтгэж хүлээн авдаг. Үзсэн харсан туршлага, хэлийг нь ашиглах гэж оролддог.

Том зулзагын сонсоод байгаа дуу


Monday, December 09, 2013

Баяжсан шүү

Өглөө 6 цагт босч гурилаа зуурсан. 10 цагт хайрч эхэлсэн. Том зулзага, мөн 2 монгол хүн тусалсан. 77 ширхэг ийм аяга болсон. 76-г нь зарсан. 1-г нь хүнд бэлэглэчихсэн. Хэ хэ.
Ямар ч байсан зардлаа нөхөөд, цаана нь овоо хэдэн төгрөгний ашигтай. Энэ жилийн авууштай нь баяжсан юм чинь гээд доргиод хоолонд ороогүй хэхэ. Түрүү жил гэрийнхнийгээ хоолонд даачихсаныг мэдэж байгаа биз дээ?
Яасан гэхээр, хань ижлийн ажлынхан шинэ жилээ тэмдэглээд. Өөрсдөө хоолоо хийж идэцгээсэн юм. Манай хүн бууз, хуушуур хийгээд. Бас болоогүй ээ намайг дуурайж заавал боорцог хийнэ гэж зүтгээд. Би ч амжихгүй ээ ганцаараа гээд л байлаа.
Арга хэмжээгээ дуусаад хүн чанар зулгаагаад ха ха залгалаа.
-Яасан амжих нь уу?
-Нусаа хацартаа нааж байна аа.
-Очиж туслах уу?
-Тэгээч. Хайрт минь бла бла
Тэгээд охидоо дагуулаад л явлаа. Зулзаганууд минь л яадарсан байх даа. Том нь ч  шууд нүүрэн дээр нь илэрч байна лээ.
-Өө, харихгүй юм уу?
-За цаана чинь аавын чинь нэр, Цаашлаад монгол улсын нэр гарах гээд байна.
Гэж хүүхдэд ахадсан үгээр загначихаад л дагуулаад л явсан. 
Тэгээд очиж гурил элдээд, боорцог хайраад.
Япон хүмүүс чухам амттай сайхныг нь гайхсан. Бид ч оройн хоол оо буудсан.
Маргааш нь том зулзагаа шагнаж дээрээс хойш авч өгөх гээд амжихгүй байсан гутлыг нь авч өгснөөр монгол улсынхаа нэрийг өндөрт авч гарах гэсэн хэтийн зорилгоо эв найрамдалтайгаар, бүр төлөвлөгөө даван биелүүллээ дээ.

Өө тийм мартах гэж байна. Маргааш нь илүү гарсан гурилаар нь залхуу бууз хийсэн чинь гарын алга хөндүүр болчихсон байсан. Ингэж л их хичээл зүтгэл гаргалаа даа.

Энд гурил барагтай зуурч элддэггүй учраас гарын алга хөндүүр болсон бөлгөө. Юун сүртэй юм гэх хүн байж магад ккк. 

Хөөрхөн

Энд ер нь хөөрхөн хөөрхөн санаа гаргаад, гарын дорх материалаар юмханаар юм хийгээд байна.
Жишээ нь өнгөрдөг 5 дахид очсон сургуулийн захирлын өрөөний хаалган дээрх хаяг. Сурагчид өөрсдөө хийсэн. Бүх ангийн хаяг ийм байсан. Багш нарын өрөө, тэд дүгээр ангийн тэд дүгээр бүлэг гээд л. Бүх анги танхим, ариун цэврийн өрөө гэх мэт.
 Цуг явсан орос бид хоёр зураг авлаа шүү дээ. Орост бас иймэрхүү зүйл ховор байдаг шиг байгаам.
Биднийг очиход багш нар хичээлтэй тул үүдэнд угтаж авах хүн байхгүй тохиолдолд захирлын өрөөнд яваад очоорой гэж бичсэн байна. Мөн хүний тоогоор тавчик өрөөстэй. Сургууль цэцэрлэг нь гутлаа тайлж тусгай углааш, кет өмсдөг юм. Зочид бол тавчик өмсөнө. Нээрээ дараа тавчикны зураг авнаа.

Thursday, December 05, 2013

Бодууштай

Өнөөдөр бага сургууль ороод. 1, 2 дугаар ангийн хүүхдүүдэд монголоо танилцуулж, шагайгаа тоглоод ирсэн. Нясалж чадахгүй, хуруу нь өвдөөд байна багшаа гэсэн. Хэ хэ.
Уг нь эднийд бас нясалдаг тоглоом байдаг юм. Яг ч шагай биш. Дунд зэргийн товч шиг хэлбэртэй шилэн зүйл байдаг юм. Сүүлийн үед янзан онлайн тоглоом тоглоод уламжлалт наадгайгаа тоглохоо байсан, чадахаа байсан.
Манай монголд яаж байна хүмүүс минь ээ? Шагайгаа тоглож байгаарай гэж хэлмээр байна. Би ч охидоо тогло гээд ажил дээр байсан шагайгаа аваад ирлээ.
Эдний нясалж мэдэхгүй чадахгүй хүүхдүүдийг хараад чухам л та нар үндэснийхээ тоглоомыг тоглож бай гэж том том ярьж байгаад л ирдэг юм. Манай монгол хүүхдүүд бол тэс ондоо. Няслахдаа мундаг гэж ирээд л магтана. Үнэндээ ямарыг мэдэхгүй л байна шүү. Өөрийхөө хүүхдүүдэд заахаас эхлэе дээ гэж ккк
Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Гар хуруу хөдөлж байх тусам тархи ажиллаж байдаг гэж цуг явсан орос хүүхэн хэлсэн. Үнэний хувьтай.  Би нь жаахандаа их тоглодог байлаа. Хажуу айлынхаа ах эгч нартай. Шартай ч үзнэ. Дэлхий тойрохгүй шүү гэж хатуу дүрэм гаргаж байгаад л...

Баяжих өдөр

хаяанд ирчихэж. Санаж байгаа биз дээ. Түрүү жил 12 сард боорцог хийж зарсныг минь. Энэ жил бас л хийж зарна. Монгол Doughnuts шүү дээ. Зураг оруулна аа.
Улаан тэрлэгээ өмсөх үү? Цэнхэр тэрлэгээ өмсөх үү? гээд эргэлзсэн хүн байна. 2 жил дарааллан цэнхэрийгээ өмссөн болохоор, энэ жил улааныгаа өмсдөг юм уу дөө. Хонхны баяраараа хийлгэж өмсөж байлаа. Харахаар л хонхны баяр санаанд ордог юм.
Таньдаг эмээ өвөө нарыгаа ирж орлого оруулаарай гээд хэлчихсэн байгаа. Тэгэхээр баяжих нь гарцаагүй. хэ хэ.
Монгол тоглоом тоглуулна. Морь уралдуулах гэж байгаа. Бас бус монголын тухай ном авч явна. Ирсэн хүмүүсийг уйдаахгүй гэж.
Өө тийм сүүтэй цай чанах юм байна. Үнэгүй өгнө. Энд сүүтэй цай гэхээр нялуун байдаг болохоор давстай цайг гайхаад байдаг юм. Сонин л санагддаг байх даа гэж.
Амжилт хүсээрэй, манайхаан.

Wednesday, December 04, 2013

Хардалт

Төр дээдсээ хардаад.
Цөмийн шаар булах тухай яригдаад, шүүмжлэгдээд, эсэргүүцэлтэй тулгараад ирсэн чинь гэнэт цагаан толгойн үсэг хасах тухай шуугиад. Нэг хэсэг төр засгийхаа тэнэгийг гайхлаа шүү дээ. Энэ бол цэвэр явуулга. Ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн санаа.
Ер нь дарга нар хоорондоо сүлбэлдээд ирэх дэмий. Энэ ньгадаад дотоодгүй сүлбэлдэхээр бүр ч дэмий юм байна гэдэг ойлголтод хүргэв. Хор найруулаад явдаг.

Цөмийн шаар булах гээд байгаа нь үнэний хувьтай гэж хувьдаа бодоод байгаа. Ор үндэслэлгүй юмыг эндхийн телевиз, сонин сэтгүүлээр цацна гэж бодохгүй л байна.

Үсэгний тухайд гэвэл шинэчлэл хүлээж авахдаа муу энэ тэр гээд л хэсэг хүмүүс шүүмжилж л байна лээ. Хэдэн мянгаараа тоологдох ханз үсэгтэй хятад япон байгаа биш. Эд бол 50 жил тутамд шинэчлэл явуулдаг гэж сонсож л байсан. Гэтэл манайхан хэдхэн үсгээ ингэж ад үзээд хэрэггүй л болов уу? Хэт хялбарчилаад байвал толгой тархиа юунд ашиглах болж байна? Огт хэрэглэгддэггүй үсэг байна ш үү дээ, Щ гээд. Үүнийг харин хасаж болох л юм... Хэ хэ.

Энэ тухай хэдэн жилийн дараа нээрээ тухайн үед ийм шуугиан гарч байсан шүү гэж санаж байх үүднээс блогтоо бичлээ.

Monday, December 02, 2013

Их хөөрхөн

Нэхсэн улсууд нь нүдэнд харагдаад. Хөөрхөн эмээ нар байгаа байх даа гэж бодсон. Өөрийн эрхгүй зураг авлаа. Жижигхэн тосгоны галт тэрэгний өртөө.  Дараагийхаа галт тэргийг хүлээж байх хооронд сууна. Хүйтэнд ядаж л сандал нь хайрахгүй. Цаанаа л сэтгэл хөдөлгөм.
Манай өртөөнүүд бас ийм байвал сайхан аа...
Би нь яг ийм дугуй бүтээлэг нэхнэ дээ гээд бодоод л яваа. Наана нь өөр зүйл эхэлчихээд байх юм. Бас яг нарийн аргыг нь сайн мэдэхгүй. Интернетээс хайна даа...

Өвөөгөөс хүсэх нь

Бага зулзага минь санта өвөөгөөс юу хүсч байгаа гээч. Долоодог чихэр. Модтой чихэр л дээ тэр нь. Аав ээж хоёр нүдээ ирмэлцээд л өнгөрсөн. Дараа нь хоёулхнаа ярьж байна аа. Хүссэн хэмжээгээр нь аваад өгчихмөөр, хөөрхөн юм бэ гэж. Хэ хэ
Том зулзага юу хүсч байгааг бүү мэд. "Ээж аав" санта гэж мэдээд байгаа хэрнээ хэлэхгүй л жуумалзаад байна. Хэрэв мэддэг гээд хэлчихвэл хямдхан бэлэг авна. Аан харин санта өвөө л хүссэн зүйлийг нь өгдөг гэвэл үнэтэй, яг хүссэн бэлэгээ авах гээд байдаг. Яахаа мэдэхгүй л хүн байх шиг байна. Би болохоор өөрөөр нь хэлүүлчих санаатай хүлээгээд байдаг.
Энд тэндхийн газар юун ч эрт ёолкоо засдаг юм. Бид хэзээ засах уу гэсэн улсууд. Амралтын өдөр л засна даа...

Sunday, December 01, 2013

Урлагийн үзлэг 2

Бага зулзагынх.
Сарын өмнөс л бэлдсэн. Өдөр тутмын харилцах дэвтэрт нь багш нь байнга л мэдээлэл өгдөг байлаа." Өнөөдрийн сургуулилт дээр тайзан дээр гарахдаа ичингүйрээд хуруугаа амандаа хийсэн.  Өнөөдөр нэрээ их хөөрхөн тод хэлсэн. Тайзан дээр олох хүний өмнө тоглосон чинь жаахан биеэ барьсан. " гэж ирээд л бичсэн байна. Гэртээ ч бас нэрийг нь хэлүүлээд л, дүрийх нь үгийг давтуулаад л байлаа.
Санасныг бодвол их дажгүй тоглосон. Уйлж унжсангүй. Тайзан дээр гарахдаа л хуруугаа амандаа хийгээстэй байсныг эс тооцвол. Нэрээ ч их тод хэллээ. Дуугаа ч хөөрхөн чанга дуулсан. 2 настай хүүхдүүд дуулахаар тэнд их инээдтэй. Цугласан зочид инээлдээд л. Учир нь Заримынх нь амнаас авиа ч гарахгүй, унжийгаад зогсчихно. Зарим нь тэнхээ мэдэн орилж байна гэж юүхэв. Тайзан дээрээс гараа даллаж аниа, ээж ээ, аав аа гэж орилсон.  Үнсэлт шидээд байна аа бас тэндээс хаха.

Энэ удаагийн авууштай санаа нь нийт цэцэрлэгийн хүүхдээ 2 хувааж тайлангаа хийсэн. 0-3 насных. 3-5 насных гэж. Ахлах ангийх нь 12 сарын хэдэнд билээ дээ, мартчихаж. Тэгэхгүй бол цэцэрлэгийн заал бага сургуулийхийг бодвол жижигхэн. Үзэхээр ирсэн хүмүүс багталцахгүй. Хүүхдийнхээ тоглолтыг тухтай үзэж чадсангүй гээд гомдол их гардагаас үүдэлтэй.

Хөтөлбөрийг танилцуулахдаа ахлах ангийн сурагчид нь ээлжээр гарч ирж танилцуулж байсан. 
Тоглолтын төгсгөлд эрхлэгч багш үг хэлсэн.  Сэтгэлд их тод үлдэж. "Олон хоног бэлдсэн. Эхэндээ ичээд дуу нь ч гарахгүй хүүхэд байсан бол өнөөдөо их цоглог хэлж, дуулж байна. Мөн эсрэгээрээ давтлагын үед их цоглог байсан хүүхэд маань олон хүний өмнө  гараад ичээд биеэ барих ч тохиолдол байна. Ямартаа ч та бүхэн хариад хүүхдээ тэврээд, маш сайн байсан шүү гэж магтаж өгөөрэй. Хүүхдэд хоол хүсний тэжээлээс гадна зүрх сэтгэлийн тэжээл гэж хамгаас чухал шүү" гэсэн.
Ирээд 3-н том нь багыгаа тойрч суугаад л магтаж гарлаа хэхэ. Өнөөх минь их додьгор байсан.
-Уйлаад байсан хүүхэд байсан тэ? Би уйлаагүй тэ? гэж хөөрөөд л...

Wednesday, November 27, 2013

Гоё үгс

Фб-т гоё гоё хуудас нээгдээд, гоё гоё үг бичигдээд байх юм өө. Тэсгэлгүй энд бас ганц нэгээс нь орууллаа.

Хувцасаар нь угтаж
Ухаанаар нь үднэ.

Зовж үзээгүй хүн
Жаргаж байгаагаа мэддэггүй.

Чоно шиг хиймортой
Чөтгөр шиг адтай
Чулуу шиг хаттай
Чихэр шиг амттай     Яваарай.

Цаг үеэ олж хэлсэн
Зөв үг
Сэтгэлд хүрч
Зүрхэнд тусдаг.

Дайчин монгол
Эр хүн бүрийн ард
Ухаалаг монгол
Эмэгтэй байдаг.

Хэрвээ та хэн нэгнээс сайхан үг сонсохыг хүсдэг бол
Эхлээд өөрөө хэлж сурах хэрэгтэй.

Хүсэл дууссан газар
Хүн өөрөө дуусдаг
Дуусахгүйн тулд
Хүсэл мөрөөдлөө
Яг л цэцэг адил дэлгэрүүл.

Саяхан урласан бүтээл минь

Ойрд бүтээлийнхээ зургийг оруулаагүй юм байна. Фб-т бол оруулаад байгаа. Хүмүүс урам хайрлаад л. Баярлаж байна өө. Урмаар тэтгэгдээд л би нь. Хөөрч давхиад л хэхэ.
Яг ийм бүтээл 4-ийг нэхэх захиалгатай. Том зулзагын захиалга. Ширээн дээрээ тавих гэхээр эвхдэг ширээтэй болохоор байнга бүтээгээстэй байна гэж байхгүй. Сандал гэхээр сандал нь бас эвхдэг ккк. Гэхдээ манай эвхдэг сандалд захиалсан юм шиг таарсан тул дөрвийг нэхэх шаардлага гарсан.
Өөр юу нэхлээ байз? Нэлээд хэдэн оймс нэхсэн шүү. Нэгийг нь хүнд бэлэглэсэн. Завгүй байж хэзээд нь амжуулдаг байна аа гэсэн. Хүн ч тэгээд өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаад байдаг юм байна шүү дээ.

Tuesday, November 26, 2013

Урлагийн үзлэг

Том зулзагынх эхний ээлжинд. Энэ арга хэмжээний тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс л бичиж байна дөө. Тэ
1-6 дугаар ангийхан нэг жилд сурсан мэдсэнээ тайлагнах зорилготой.
Хөтөлбөрийг танилцуулбал
8:50 нээлтийн ажиллагаа
Сургуулийн бүх сурагчдын найрал дуу
1. Нээлтийн үг
2. 2-р ангийн тайлан
3. 4-р ангийн тайлан
4. 5-р ангийн тайлан
Завсарлага
5. Захирлын мэндчилгээ
6. 1-р ангийн тайлан
7. 3-р ангийн тайлан
8. 6-р ангийн тайлан
9. Төгсгөлийн үг: Сурагчдын төлөөлөл
Бүх сурагчдын найрал дуу. Их хөөрхөн хоолой салгаад дуулсан.

За нэг иймэрхүү дараалалтай. Тухайн жилдээ зугаалгаар явсан бол тэр тухайгаа тайлагнана.  Тийм газраар тэгж яваад гээд л болчихгүй, ийм ийм зүйл сурч мэдэж авав гэж ирээд л чанга чанга дуугаар хэлнэ.
Гэрийхэнд нь зориулж хөтөлбөрөө урьдчилан өгнө. Тэрийг харж байгаад хүүхэд нь хэдийд гарч ирэхээр байна, тэр цаг минутанд зургийн аппарат, видео камераа бариад л урагшаа зүтгэнэ. Хаа очиж ухамсраараа өөрийх нь хүүхдийн хуваарь дууссан бол ухраад бие биендээ зай тавьж өгнө. 
Эдний энэ эмх замбараатай байдлыг л сурмаар, хэрэгжүүлмээр санагддаг юм.
Хувцаслалтын тухайд их амар. Заавал тийм хувцас энэ тэр гэхгүй. Том зулзагын дүр энгийн хувцастай байж болно гэсэн учраас бүр л амар байлаа. Мэдээж нэг хэсэг дүрүүдэд тохирох хувцас шаардана л даа. Гэхдээ аль болох эцэг эхэд нь хүндрэл багатай байхыг чухалчилна.  Тайз засалт, цугласан хүмүүст 00-н өрөө хаана байгааг заах зэрэг ажлуудыг бүгдийг нь 6-р ангийн хүүхдүүд хийнэ. 6-р ангийн хүүхдүүд иймэрхүү арын албаны үүрэг давхар гүйцэтгэх тул бүгд шар өнгийн подволкоор ижилссэн байв.
Нэг атаархмаар нь хөгжмийн иж бүрэн зэвсэглэл байна. Сургалтанд хэрэгтэй гэсэн бүхэн байна. Эцэг эхчүүдээс гадна эмээ өвөө, ах эгч нар нь үзэхийн зэрэгцээ хүндэт зочид бас байна. Энэхүү хүндэт зочдод: тухайн сургуулийн байрлах газрын хорооны дарга, тухайн хорооноос сонгогдсон хотын иргэдийн хурлын төлөөлөл лав ирдэг. Миний мэдэхийн. Өөр тэгээд зөндөө л эмээ өвөө нар ирсэн байдаг. Бодвол их л чухал үүрэгтэй хүмүүс болов уу. Өө тийм нэг зүс мэдэх эмээ байсан. Зун том зузага тэргүүтэй сургуулийн хэсэг хүүхдүүд бүжгийн парадад  оролцоход голлох үүрэг гүйцэтгэж бүжиг заасан эмээ байсан. Гэх мэтчилэн сурагчдын сургуулиас гаднах нийгэмд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг улсууд байдаг шиг билээ.

Хорооны зугаалга

Өглөө 8:20-д цэцэрлэгт хүрээлэнд цуглав. Том оврын автобусны суудал лав дүүрсэн харагдсан. Ганц нэг хүн оролцоно гэж байсанч ажил гарсан гээд ирээгүй байлаа. Ерөнхий хөтөлбөр нь, эндхийн нэг хятадын элдэв арга хэмжээ болдог газар очиж үзвэр үзсэн. 4 хятад хүүхэн гарч ирээд үндэсний үзмэрүүдээсээ танилцуулсан. Дараагаар нь хүүхдийн тоглоомын парк орсон. Тэнд гэхдээ тоглоогүй, зүгээр л өдрийн хоол идсэн. Хооллосны дараагаар бэлэг дурсгалаар нь орж цаг нөгцөөсөн. Тухайн газрынхаа онцлог гэсэн зүйлсийг зардаг юм. Хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад есөн жорын л зүйл байсан. Дараагаар нь алим хураахаар явсан. Алим модноос нь түүж ганц нэгийг л идсэн. Нэг дор тэр том алимыг чинь олныг идэж чаддаггүй юм билээ. Граммлаж худалдаж авсан даа. Бас л хөөрхөн бизнес санаа. Ороход мэдээж мөнгө төлж байгаа. Том хүн, хүүхэд гээд такс нь өөр өөр. Энэ мөнгийг хорооноос гаргана. Хоол, үзмэрийн мөнгийг хорооноос гаргасан. Харин бэлэг, алимаа өөрсөө худалдаж авна. Жилд 2 удаа хороондоо мөнгө төлдөг юм. Тэр мөнгөөр хорооныхон юу хийх вэ гэхээр: гадаах нийтийн гэрэлтүүлэг, иймэрхүү зугаалга, боулингийн тэмцээн зохиох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлнэ. Мөн хорооныхоо байранд хагас бүтэн сайн бүр ямар нэг арга хэмжээ зохиодог юм. Ажлын өдөрт бол тэтгэврийн настангууддаа зориулсан арга хэмжээ зохиох нь их.

Хэтийн зорилго нь тэр бүр уулзаад нөхөрлөөд байдаггүй хөрш улсуудыг нүүр хагаруулж, дотносуулах. Харилцан бие биедээ дэм болох. Гэхдээ бидний хувьд бол хөршүүдтэйгээ тийм ч дотно биш. Мэнд бол мэднэ л дээ. Их л завгүй улсууд байдаг юм. Сүүлийн үед хүмүүс хоорондоо хүүе, хаая сайн уу гэж уулзалдахыг тээршаадаг болсон гэж ярьж байхыг сонсож л байсан юм. Үнэний ортой ч санагддаг.
Аяллын сонин гэсэн нийгмийн сонин болчих шиг боллоо.
Дүгнэлт: Газар үзсэн шиг, автобусанд унтсан шиг... Түүнээс нэг их хоорондоо найз болсон юм одоогоор алга л байна. Хэ хэ.

Thursday, November 21, 2013

Би монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би
Эзэн нь юм
Ирээдүйг түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийхнаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусам баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээс
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би монгол хүн болохоор
Нарлаг монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд найз нөхөдтэйгөө
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна.
 Ч.Чимид

Жич: Шүлгийн эхийг "Бийрбэх"-с авсан болно. Орчуулж өгөхийг хүссэн эмээ минь
-Эхний хэсэгт дуртай. Ялангуяа тэр ээжийн гар, үнсээд буй салхи, унасан ус... гээд л нэг тийм сэтгэл хөдөлгөм.
-Тийм шүү.
-Сүүлийн хэсэг нь жаахан хэцүү юм аа тэ.
Бид хоёр мэдээж элдвийг ярилцана. Аюуш баатрын тухай ч тайлбарлав.
Дүгнэлт нь нэг тийм соц нийгмийн уур амьсгал оруулахгүй бол болдоггүй л байсан байх даа. Дарамттай ч нийгэм байж дээ. Сүүлийн хэсэг ч тухайн цаг үе, нийгмээ магтахгүй бол болохгүй гэсэн үнэр үнэртээд байна...


Wednesday, November 20, 2013

Урлаг, уран сайхан

Намрын улирал энд ер нь урлаг, уран сайхан, спортын сар гэж үздэг юм. Энд тэнд биеийн тамирын өдөрлөг, үзвэр, ший, гадаад харилцааны арга хэмжээ гээд болно.
Би ч юунаас хоцрохов. Өөрийн хэмжээнд уран уран сайхандлаа.
  1. Танил эмээ нэг шүлэг орчуулж өгөхийг хүслээ. Ч.Чимэдийн "Би монгол хүн". Мундаг байна уу? Шууд л ийм мундаг бөгөөд хэцүү шүлгээр гараагаа эхлээд. Хэ хэ. Гэхдээ шүлэг сайхан уран яруу орчуулаагүй ээ. Ерөнхийд нь агуулгыг нь л хэлж өгсөн. Ха ха. 
  2. "Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш" дууг бас л орчуулж өгөв. Катакана үсгээр бичих гэж гар хөл эвлэхгүй л жаахан сандарсан болохоос. Миний очиж эх орноо танилцуулсан нэгэн бага сургууль монголын 85 гэсэн байх аа сургуультай скайпаар ярилцах юм гэсэн. Тэгээд энэ дууг дуулах юм уу даа. Япончуудын дуулахыг сонсоод монгол хүүхдүүд савж унах байх даа. Ил л битгий савчихаасай билээ. Эдний хэлэнд байхгүй ө, у, л гэсэн үсгүүдийг яалтай ч билээ. Тэр сургуулийн хүүхдүүд ямар ч буруугүй тул. Хэллэг нь хүн сонсоход инээдтэй л дээ. Нүдэн дээр нь пис пас гээд инээгээд уначихав аа гэж хэлмээр байдаг, яадаг юм билээ? ккк
  3. Монголын үлгэрүүдэд их гардаг мангасыг танилцуулаад. Охидын нэг номон дээр гардаг мангасыг том зулзагаараа зуруулаад өгсөн. Ямар аймар юм бэ гэсэн. Ха ха. Уг нь бол эдний обакэ гэдэг зүйл л дээ. Монгол хэлэнд буухдаа их олон үгээр буугаад. Яг эдний хүүхдийн ном зэрэгт гардаг обакэг монголоор олж хэлэхэд бэрхшээлтэй байлаа... Эцэст нь мангас дээр тогтлоо энэ удаад.  
Обакэ: сүнс, ороолон, хий үзэгдэл, мангас, буг, гүйдэл, чөтгөр, савдаг, зэтгэр, сүг. Нэг үг гэхэд л ийм олноор бууж байна. Мартахгүйн тулд блогтоо орууллаа. Дээрх гоё гоё үгнүүдийг сануулсан С найздаа талархлаа. 

Wednesday, November 13, 2013

Цооров

гэнэт сайжрахыг хэлдэг дээ. Том зулзага бид 2 гэнэт цоороод. Өнгөрдөг бүтэн сайнд хорооны маань хүүхэд, хөгшид, залуус нийлсэн хэсэг хүмүүс боулинг тоглоод. Жилд зохиогддог уламжлалт арга хэмжээний нэг л дээ. Тэгсэн охин минь
-Ээж ээ би страйк цохьсон гээд л хөөрч гүйж ирээд байсан чинь хүүхдүүдийн шалгаруулалтанд 2-т орж.
Би шагналт 9-р байранд оров. Цуг тоглосон хүүхнээсээ илүү гарчих гээд үзсэн, тэр бас яаж мөчөөгөө өгөхөв. Сүүлд шагнал гардуулсан чинь өнөөх чинь  4-т ордог гэнэ ээ. Өө, оноогоор жаахан л илүү гарсан бол дээгүүр давхих байх гэж бодов хэхэ. Уг нь 4 удаа страйк цохьсон юм. Сүүлийн 3 шидэлтээ дарааллан хоёр удаа страйк шидэж энэ тэр цоорсон байхгүй юу. Дараа жил хичээнэ ээ. Хэ хэ.
Ингээд охин энэ сарын 30-нд бас нэг тэмцээнд орохоор болоод. Ээж хүргэж өгч авах ажил нэмэгдэв.
Оролцсон бүх хүмүүст дунд нь цай өгч байсан. Мөн оролцсон хүүхдүүдэд ундаа, амттан өгч байсан. Мэдээж шагналт 10 хүртэлх байранд орсон хүмүүс, хүүхдүүд бэлэгтэй.
Санхүүжилт нь жилд хураадаг СӨНХ-ийн төсвөөс гардаг.
Архигүй, хөгжөөнт, спортлог... зүйл зохион байгуулахдаа гаргуун юм аа эд.

Энэ бүтэн сайнд бас хороогоороо зугаална. Өдөр нь ББК хийж идэнгээ алим хураана. Ямар болсон тухайгаа бичнэ ээ.

Monday, November 11, 2013

Бяцхан зөвлөгөө

Орчуулга хийх гэж буй танд. Өөртөө бас зориуллаа. Хааяа мартчих гээд байдаг юм.
  1. Маргааш өдрийнхөө хуваарийг товчхон хэлж сануулсны дараагаар сайхан амраарай гэж явуулах.
  2. Өглөө нь дахин хөтөлбөрөө сануулж, хэрэгтэй зүйлсээ авсан эсэхийг лавлах. 
  3. Дэвтэр, үзэг бал хэрэгтэй бол сануулж байх. Илүүдэхгүй шүү. Хүмүүс авахаа мартчихдаг юм.
  4. Уулзалтынх нь талаар энэ албан ёсных, энэ нь нөхөрсөг гэж хэлж байх. Хэлүүлэлтгүй мэдэх хүн байх ч хольж хутгаад байх хүн бас байна аа байна. 
  5. Цуглах цагаа 10-15 минутын наана хэлж байх. Заалттай хоцордог тул. Олуулаа бол уван цуван цугларна.
Одоогоор санаж байгаа нь энэ. Мундаг хүмүүс санал болгох зүйл байвал хэлээрэй. 

Wednesday, November 06, 2013

Залхуу бууз

Их завгүй өдрүүд үргэлжилж байна. Амралтын өдөр бүр заавал нэг хувь хувьсгалын ажилтай байдаг боллоо. Уг нь ч зүгээр байдаг юм. Тэгэхгүй бол хийсэн юмгүй унтаж унтаж босоод өглөө өдрийн хоол нь мэдэгдэхгүй нэг юм хийж иднэ. Орой нь монгол хоол хийнэ гэсэн бичигдээгүй заншилтай.Тийм болохоор аль болох орж гарч юм үзэх, эсвэл уул явах хөтөлбөр гаргадаг юм.
Өнгөрдөг нэгдэхэд энд амралтын өдөр байсан чинь эх оронд минь бас өвөөгийн төрсөн өдөр гээд амарсан юм билээ шдээ. Өвөөгийнхөө төрсөн өдрийг ч мэдэхгүй монголоо алдсан улсууд. Хэ хэ.
Ууланд очиж япон ээж аав болсон сайхан улсууд дээрээ очиж амарлаа. Тэнд бид яг л хүүхдүүд шиг нь аашилдаг. 4 хүн дөрвөн янзын үйлдэл хийнэ.

Залхуу бууз хийж идсэн. Их дуртай байсан. Ирэх 2 сард болох нэгэн арга хэмжээнд зарахаар болоод л байж байна. Түрүү жил бууз хийж зарсныг санаж байгаа байх. Тэгсэн гурил нь дээрээ бөөгнөрөөд хүмүүс идэхгүй хаяад байсан юм. Тэгж үлдээж хаяхгүй байлгах талаас нь бодолцоод мөн нэг бүрчлэн цаг чимхэж цаг алдахгүйг нь бодолцон залхуу бууз хийхээр тохиролцов. Хэдээр зарахыг харин сайн хэлж мэдэхгүй байна.
Дээр хийж идсэн юм. Зургийг нь фб-тээ оруулсан чинь хүмүүс их хийж иддэг гэсэн. Хань ижил болохоор залхуу л хүний ажил шүү дээ гээд нээх тоохгүй байсан хүн, уулынхан дуртай идсэн чинь баярлаад байгаа. Хэ хэ.

Гэрийн интернет засвартай. Би нь тэсэхгүй өөр газраас бичиж байна. Энэ долоо хоногоос ашиглалтанд орно. Идэвхитэй бичнэ ээ. Одонгоор шагнуулахын тулд ккк.

Thursday, October 31, 2013

Гавъяат блогчин

эсвэл алтан гадаст блогчин болмоор байна аа. Хаагуур яаж хөөцөлдөж гүйх вэ?  Зөвлөгөө өгөөрэй, бас таньж мэддэг хүн байна уу? ха ха

Хэдэн жилийн өмнө аавыг минь алтан гадаст тодорхойлж л дээ, байгууллага нь. Тэгээд одоог хүртэл хариу нь сураггүй байгаа юм байх. Саяхан ажлын газрынхаа нэг хүнтэй тааралдсан чинь
-Чи тэр алтан гадсаа хөөцөлдөөч ээ
гэсэн гэнэ.
Таньж мэддэг хүн хайгаад, хэдэн саяар нь мөнгө зараад, арын хаалгадаад авах юм байна л даа.
Бага байхад тэр хүн тэгж шагнуулаад, ийм одон тэмдэгээр мялаалгаад гэж сонсох, харах бүртээ яасан мундаг юм бэ л гэж боддог байлаа. Тэгсэн одоо бол итгэхээ байсан. За даа хэдэн төгрөг хаяж байж, ямар хүнээр арын хаалгадуулж байж авсан бол доо л гэж толгойд буудаг болсон байна лээ.
Тэгсэнд орох нээ хэдэн төгрөгөө хадгалж байгаад цайныхаа сүүг авсан нь дээр байгаа даа.
Бас болоогүй ээ, өнөөхөө авлаа гэж бодоход угаана гэдэг том ажил байна. Эргэн тойрных нь хүмүүс
-Хэзээ угаах гэж байна даа, угаахгүй юм уу?
 гэж асуугаастай.
Их ойрын жишээ бий. Мөнгө хандивлаач ээ гээд л.
Бас ямар нэгэн баяр болохоор л тийм ч алдрыг нь тэмдэглэнэ. Ийм ч өргөмжлөл олгож байна гэдэг бизнес явагддаг болсон байна лээ. Хамгийн тод жишээ эх үрсийн баяраар янз бүрийн өргөмжит ээжүүд тодорно.
За бусдыг нь та нар минь хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ...

Tuesday, October 29, 2013

Гацуурхан

Бага зулзага дуулдаг дуу. Хэ хэ
Манайхаан санаж байгаа биз дээ? Яаж дуулдагийг нь 

Сүр бадруулдаг улс

шүү эд нар. Өнөөх Сүхбаатар өвөө минь тус болсон гээд хамт хоолонд орно гэнэ ээ. Би наана нь өө яахын бэ? л гэсэн. Орсоон орсон хоолонд. Даалгасаан даалгасан. Даана гээд байгаа хүнийг яалтай тэ. Хэ хэ
Яагаав өнөө харанхуй шөнө хүн дагуулж очсон нь их тус болсон болоод явчихгүй юу. Эд чинь хүний үнэт цагнаас хумсалсан гээд сүр болчихдог улс. Би ч цагаа хумсалсан л даа. Охидоо унтуулчихаад. Буцаад л хувцаслаад гарч байгаа хүнд бөөн ажил байгаа биз. Ирээд удаагүй хүмүүс бол юун сүртэй юм? , төвөгтэй юм гэж боддог. Би нэлээд хэдэн жил болж байгаа болохоор ерөнхийдөө дасах шинжтэй. Гэхдээ унаган багын монгол зан минь гарна л даа. Эргэж холбогдохоо таг мартчихсан байх тохиолдол бий.
Зарим нэг найзаасаа туслалцаа хүсчихээд баярлалаа гээд л байна шүү дээ нэг хэсэгтээ. Тэгсэн нэг найз минь одоо болно оо гэсэн шд ккк. 
Гол санаа минь хэрэв та япон хүнтэй харьцах гэж байгаа бол тухайн япон хүнээсээ багахаан зүйлд туслалцаа авсан ч бай, мэдэхгүй зүйлээ асуусан ч бай эргээд холбогдож талархсанаа илэрхийлж байгаарай л гэх гэсэн санаа. Заавал хоол унданд даах нь чухал биш, гол нь төвөг удсанд уучлаарай, баярласан шүү гэж хэлэхэд л болно. Тэгвэл цаад хүн чинь таныг дахин туслалцаа хүсэхэд татгалзахгүй байх гэж бодно.

Saturday, October 26, 2013

Амтат төмс

Энд одоо улирал нь. Чихэрлэг амттай. Эхэндээ идэж чаддаггүй байсан. Одоо харин дуртай. Жижиг, дунд, том гэж байна. Бүр жижгийг нь би угааж хэрчээд хальстай нь мисо шөл, хоолондоо хийчихдэг. Дунд, том хэмжээтэйг нь ингэж нимгэн хэрчээд тосонд шардаг. Идэхдээ охин, хань 2 давс цацаад байдаг юм. Би нь давсгүй зүйлд дуртай тул дангаар нь л идчихдэг.
Зурган дээр шороотойгоороо, угаасны дараах, хэрчсэний дараах гэсэн 3 янзаараа байна. Гаднах хальс нь чирнелийн ягаан. Дотроо ийм шар.
Япончууд үүнийгээ арай гайгүй жижиг, дунд хэмжээтэйг нь халаасан чулуунд тугалган цаасанд ороож байгаад шарах. Мөн манайхан төмсийг үнсэнд шардаг шиг шардаг юм билээ. Энэ 2 аргаар болгосон ч бас гоё.
Япондоо энэхүү амтат төмсний тариалалтаараа тэргүүлдэг Кагошима, Ибараки, Чиба, Миязаки, Токүшима гэсэн 5 муж байдаг гэнэ.

Friday, October 25, 2013

Thursday, October 24, 2013

Сүхбаатар өвөөгөө баярлуулав

Байнгын зочид минь Сүхбаатар гэж ямар өвөө билээ гэж санаж байгаа байх. Монголд элэгтэй нэгэн өвгөн бий. Монгол нэр нь Сүхбаатар. Хэ хэ
Жаахан зүйлд баярлана эд чинь.10-д жилийн өмнө хөдөө очиж л дээ мань хүн. Тухайн үед хүлээж авсан айлынх нь хөрш гээд залуу сая энд ирсэн юм. Тэр залуу надаас ийм хүн танихгүй биз? гэсэн. Би нь тэрийг нь танихаар барахуу л хүн байж таарав. Тэгээд уулзуулав. Гэхдээ бүх харанхуй шөнөөр хэхэ. Мэдээж наана нь утасдаж мэдэгдсэн л дээ.
Биширмээр нэг зүйл байлаа. Монгол явахдаа авсан зураг бүхий хэд хэдэн том зузаан цомог гаргаад бэлдчихсэн байна аа. Биднийг очиход. Мундаг сүрхийг нь гайхлаа хоёр монгол. Цомгийнхоо эхэнд тухайн үед байсан монгол хүмүүсийн нэрийг катакана үсгээрээ бичээд, онцлогийг нь хүртэл шүү. Жишээ нь жаахан хөл муутай өвгөн байж. Тэрийг таягтай өвгөн, оюутан охин өвлийн амралтаараа ирсэн байв, тэр их сургуульд сурдаг гэх мэтчилэн. Цагаан сар байсан тул их олон хүн ирж золголт хийсэн гэнэ. Жаахан хүүхдүүд их хөөрхөн байсан. Би анх удаагаа монгол хүнээс цагаан сарын бэлэг авсан гээд л олон сайхан дурсамжийг нь сэргээв.
Дахин уулзахын ерөөл тавиад салцгаалаа.
Маргааш нь ажилдаа ирсэн чинь манай 3-р дарга тэгж байна аа. Сүхбаатар яриад. Бөөн баяр хөөр, инерги болсон хүн байна. Чамд маш их баярласан гэж байна гэнэ.
Орой нь бас утасдсанаа би хөөрөөд зөндөө зүйл амжуулсан тэр шөнө чинь. Одоо ч хөөрөө минь гараагүй байна гэсэн. Хэ хэ
Ер нь эдний нэг тийм сэтгэлийн хөөрөл бий. Жаахан юманд баярладаг, бас жаахан юманд гомддог.
Би нь ч 70 гарсан настай хүн баярлуулсандаа сэтгэл нэг л өег байна өө гэж...

Зүгээр сууж чаддаггүй хоёр

гэдгээрээ нэртэй шүү дээ миний хоёр бурхан. Хамаатнууд дундаа л даа. Зарим нэг нь та хоёр чинь үр хүүхдүүд чинь тусдаа гараад амьдрал зохиочлоо, ганц нэг нь гадаад дотоодод байна, юугаа хийгээд л ингээд махаа идээд юм оролдоод суудаг юм гэдэг гэсэн. Хэ хэ
Би нь болохоор эсрэгээрээ. Өө зүгээр шүү дээ хоёроо. Хөдөлж байвал ядаж эрүүл мэндэд нь сайн. Өөрсдөө цөөхөн ч гэсэн ногоогоо тариад идвэл сэтгэлд ч өе г шүү дээ л гэнэ.
Өмнөх бичлэгт оруулсан өргөст хэмхнийх нь хүлэмж. Улаан лооль нь сайн ургаж өгөхгүй л байна гэсэн. Наана харагдаж байгаа нь сонгино. Сайн ургадаг. Аарцтай холиод жижиг гялгар уутанд хийгээд хөлдөөж тавина. Бүр ээжийн минь бренд болчихсон гэсэн. Хол ойроос ирсэн хүмүүс нэхэж ирээд лавдаг гэнэ лээ. Оройд хоолондоо гаргаж гэсгээгээд л иддэг. Би ч энд ирэхдээ авч ирээд идэж байсан. Гоё амттай. Даан ч дуучсихсан. Ер нь хүлэмж нь бол дандаа л хаягдал материал ашиглаж хийсэн. Тэтгэврийн хоёрт үнэтэй хүлэмж авах гэхээр хүрэхгүй. Харин ч байгаль орчинд тустай зүйл хийж буян болж байгаа юм. Хэ хэ. Хаягдал материал ашиглана гэдэг бол байгаль эхдээ үзүүлж буй хамгийн том хүндэтгэл шүү дээ.
  • Бөөрөнхий сонгино татаж хэрчээд жижиг бөөрөнхий хэлбэртэйгээр хөлдөөгөөд оройд хоолон дээрээ нэг бөндгөрийг идээд байвал цусны даралт ихтэй хүнд сайн байдаг гэж энд зурагтаар ярьж байсан. Түүхийгээр нь шүү. Будаа зэргийнхээ дээр амтлагч болгоод тавьж иднэ. Утасдаад л ээж аавдаа хэлсэн. Манай хоёр ч аарцтай ногоон сонгиноо их иддэг юм дөө. Та бүхэн даралт ихтэй хэн нэгэндээ хэлж дамжуулаарай.

Wednesday, October 23, 2013

Зэвүү

дургүй хоёрыг зэрэг хүргээд байна шүү энэ улсууд. Яасан гэхээр софтбанк гээд эдний утасны нэг компанийг дэлбэлчихмээр санагдав. Хэ хэ. Цугласан пойнтоороо юм авах гэсэн чинь урдаас элдэв юм яриад. Бид бас тэр дүрэм журмыг нь мэдээгүй нь буруу ч. Анхнаасаа хэлж өгөөгүй эдний түмэн буруу хэхэ.
Эю болгочихсон.
Ер нь эдний бизнесийн байгууллага гэж хүн шулахдаа үнэн сайн юм. Инээж байгаад хүнээс салгаад л гэж. Дүрэм нь ийм учраас гээд л бла бла зүйл их ярина. Гэрийнхээ ойрхон софтбанкны хэдэн хүүхнийг загначихаад гараад ирсэн. Ккк. Дахин түүгээр шагайлтгүй. Хэлийг ус цас сурах чинь бас дэмий зүйл байдаг юм байна шд ккк. Толгойтой хүн бүхнийг загнаад. Худлаа худлаа тоглосон шүү. Өөрийн хэдхэн үгэнд баригдаад, яг хэлэх гэсэн санаагаа 100 хувь гаргаж хэлж чадаагүй. Хэрүүлийн чанартай, хүн загнахад хэрэг болох зэвүүн үг мэддэг хүн байвал зааж өгөөрэй.
Шинэ утсан дээрх зургийг хань ижил устгаад бас жаахан нервтэв. Хуучин утсан дээрх зураг хөрөг, дугаар энэ тэрийг минь шинэ утсанд шилжүүлж өгөх гэж байна гээд л тэр. Аминдаа туслах зорилготой байсан л даа хөөрхий минь. Хэд хоногийн халтуурныхаа үеэр дарсан уул хад, ундаа идээ гэсэн сайхан сайхан зураг байсан юмсан.
Нэг юм давхцахаараа бөөн бөөнөөрөө, ар араасаа цуварчих юм. Биеэ хэд ч хуваалтай. Зарим нэгийг нь тасалж. Эргэн тойрон жиг жуг гээстэй.

Харин шинэ утасны ачаар фб-ийн улаан фен болох бололтой.

Tuesday, October 22, 2013

Халтуур

хийгээд. Хэ хэ. 2 өдөр орчуулга хийсэн. Ойрд ингэж томилолтоор яваагүй сайхан байлаа. Шинээр хүнтэй танилцаад, газар ус сонирхоод л. Гол зүйлдээ оръё.
Дээр үед ажиглагддаг байсан зүйл ер нь сайжраагүй л байна.
  • Орчуулаад өгсөн хөтөлбөрийг судлахгүй байна. 
  • Хөтөлбөрөө сайн судлаагүйн улмаас хэрэгтэй гэсэн бэлэг дурсгалаа буудлынхаа өрөөнд орхиж гарчихаад орчуулагч болон газарчилж буй хүмүүстээ төвөг удаад л, тийм юм аа очиж авмаар байна, ингэмээр байна гэнэ.  Минут секундээр яригддаг япон хүмүүст бол үнэн ядаргаатай байгаа юм. Тэрийгээ мэдээж зочид төлөөлөгчдөд мэдэгдэхгүй, эд чинь. Орчуулж буй бидэнд асар мэдэгдэнэ. Ил муулна. Далд муулна. Тэрийг нь сонсоод цуг муулаад байх хэцүү. Өмөөрөөд байх бүр хэцүү.
  • Хаана ямар үг хэлэхээ бас сайн мэдэхгүй байна. Оройн зоогийн арга хэмжээний үеэр уртаас урт "үлгэр" яриад зогсоод байх юм. Орчуулга орохоор бүр урт болоод 2-хон цагийн оройн зоогийн арга хэмжээг хойш нь уяад. Зарим нэг нь эвшээгээстэй энэ тэр. 
  • Эд нар биднийг асар судалсан байдаг. Тийм учраас сонирхож асуугаагүй үед нь олон долоон юм аа ярихгүй байсан нь зүгээр.
  • Нэрийн хуудастай бол түүнийгээ гарахаасаа өмнө дахин нэг шалгаж байгаарай. Мартаж ирэх тохиолдол байна. Мөн ахиухан тоотой байсан нь дээр. Энд толгойтой бүхэн л нэрийн хуудас солилцох гээд байдаг. 
  • Ганц нэг үг цээжилсэн байвал их зүгээр. Жишээ нь эд ямар нэг улсаас хүн ирэх тохиолдолд "Сайн байна уу? Тогтооё. Сайхан амраарай. Өглөөний мэнд. Амттай байна" гэх мэтчилэн цээжилсэн байх нь их. Мэдээж дуудлага аялга нь сайн биш ч ямар ч байсан тухайн арга хэмжээг хөгжөөгөөд байна. 
Өөр юу билээ? Тухайн үед санаж байсан зүйлээ мартчих юм...

Thursday, October 17, 2013

Цэцэг

Том зулзага эмээдээ иймэрхүү янзан бүрийн цэцгийн үр өгөх дуртай. Эмээ нь ч сайн тарина. Дараа нь тэгж ургаад, ийм өнгөтэй цэцэг дэлгэрээд л гээд хоорондоо ярина. Зурган дээрх цэцгийн үрийг сургуульдаа өөрсдөө тарьсан байснаасаа түүсэн гэсэн. Дахин түүх л юм гэсэн. Эмээ нь хашаандаа ингэж хаягдал дугуйгаар цэцгийн мандал хийж цэцэгсээ, бас бус зүйл тарина. Япон хүн харчихаад хаягдал материал ашиглаад хөөрхөн санаачлага байна гэж магтсан хэхэ. Энэ цэцгийн нэрийг нь хэлж мэдэхгүйм. Охиноосоо асууж байгаад англиар нь ч болтугай бичнэ ээ дараа нөхөж.

Чацаргана

Гоё харагдаад блогтоо оруулчихлаа. Аав ээж хоёр минь хашаандаа тарьдаг юм.
Түүх гэж жаахан цаг зардаг. Өргөстэй гээд л бэрхшээл байдаг ч аав минь уйгагүй түүдэг.Би нь хааяа захиж авчруулдаг юм. Гэм нь охидууд уухгүй юм. Өөрөө л шингэлээд, сахар хийлгүй ууж байна. Эхний ганц нэг жил ургац арвин гэхээр байгаагүй ээ. Яваандаа их сайн ургадаг гэсэн. Монголд харихаараа тарина. Харихаараа хийнэ гэсэн зүйл хэд  ч болчихов хэхэ.
Зун ургацаа хураагаад их л завгүй байдаг гэсэн.
Өргөст хэмх хураадаг болоод овоо хэдэн жил болчихлоо шүү. 
Энэ жил анх тарьж үзсэн танил ах "лайтай ургадаг юм чинь энэ байна лээ дээ"  гэсэн.Эндээс амтлагч авч харьсан. Ээждээ дараа өгч явуулна гээд хэлчихсэн байгаа.
Ижий аав хоёр минь мундаг. Тэтгэвэрт гарсан хойноо тарьж эхэлсэн. Оройтоогүй байгаа биз дээ. Дандаа гадны хүнийг мундаг гэж байхаар үндэсний тариаланчдаа магтаадхая...

Wednesday, October 16, 2013

Үлгэрлээд байх

бололтой юм энэ япон хүмүүс. Яасан гэхээр япон хүмүүсийн бүгдийн мэддэг хүүхэлдэйн киноны зохиолч Янасэ Такаши 94 насандаа өчигдөр таалал төгссөн байна. "Анпанман" гээд.
Хамгийн мундаг нь 69 насандаа энэ зохиолоо бичсэн. Тэр болтол жижиг сонины газар, сэтгүүлийн газар гээд олон газар дамжин ажилласан. Амьдрал нь тийм ч сайн байгаагүй гэнэ. Тэгтэл 69 насандаа гаргасан Анпанман хүүхдэд зориулсан бүтээл нь түүнд асар их амжилт, нэр хүнд авчирсан. 2009 онд хамгийн олон баатартай хүүхэлдэйн кино гэдгээр Гиннесс-т бүртгэгдсэн байх жишээний.
Хэлэх гээд байгаа гол зүйл минь ямарваа нэгэн ажил эхлэх, бүтээхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг мундаг хүмүүсийн жишээ харуулаад, хор шар хөдөлгөөд байгаад оршино. Хэ хэ
За энэ баатрынх нь чихмэл тоглоом, ном гээд л байхгүй юм байхгүй дээ. Манайд л гэхэд бага зулзагын амны уншлага болсон, бас зурагт гарсан шигзүйл байна. Том зулзагат нэг чихмэл нь байдаг байсан. Монгол явуулчихсан.

Saturday, October 12, 2013

Цэцэрлэгийн уламжлалт

арга хэмжээ "алим хураалт" өнөөдөр болоод. Энэ удаад аниа нь явсангүй. Хорооны нэг жижиг өрөөг цэвэрлэх ёстой гээд, гэрээ төлөөлж оролцсон. Ингэж хүүхдүүдийг нийтийн арга хэмжээнд татан оролцуулахдаа сайн юм өө эд чинь. Дуусахад нь хүүхэд бүрт ундаа, талх өгсөн байна лээ. Манай хүн суурин дээр нь идчихсөөн гэсэн.
Бага бид 2 энэ удаад оролцох захиалгынхаа хуудсыг хугацааг нь хэтрүүлсэн тул, автобус нь суудал дүүрсэн гээд өөрсдийн унаагаар явсан. Очоод нээх их идэж чадалгүй л ирсэн дээ. Аав аниа 2-тоо бэлэг гэж 2 кг алим худалдаж авах шив дээ. 
Нэг инээдтэй нь фб-т охиныхоо зургийг оруулах гэсэн чинь түрүү жилийнхтэй яг адил палаж өмсөөд явчихсан байх юм аа. Хэ хэ. Түрүү жил жаахан томдож л байсан, энэ жил харин багадах янз орчихсон. За яадаг юм, энийг өмсчих гоё ягаан энэ тэр гээд өмсүүлсийн. Одоо чинь хувцсыг нь өмсүүлэх гэж бас л авъяас шаарддаг болсон байна. Ийм ч зурагтайгаа өмсөнө. Энийг ч өмсөхгүй гээд уурлаад байдаг болсон байна шүү дээ. Одооны хүүхдүүд, тэр дундаа охидууд. Маяг нь дэндээд байх юм ккк. Би чинь багадаа ээжийнхээ өмс гэснийг л өмсдөг байсан санагдаад байх юм. Цаг үе өөрчлөгдөнө өө гэж...

Friday, October 11, 2013

Шүдний үзлэг 2

6 сарын өмнө анхны шүдний үзлэг бичлэг оруулж байсан. Энэ удаад 2 дахь нь. Хотын эрүүл мэндийн газраас үнэгүй хамрагддаг арга хэмжээ. Хэрэв 3 дахь удаагаа хүүхдийнхээ шүдийг үзүүлье гэсэн тохиолдолд төлбөртэй болж ирдэг гэнэ. Ингэхдээ хувийн шүдний эмнэлэг байж болно. Хотын эрүүл мэндийн газар ч үзүүлж болно.
Зөвлөгөө авахаасаа өмнө хэдэн асуултанд хариулж бөглөнө. Үүнд:
  • Мээмнээсээ гарсан уу? Гарсан бол хэдийд гарсан?
  • Өдөрт идэх амттаны хэмжээг заасан байдаг уу?
  • Амттан идэхдээ ямар төрлийхийг түлхүү иддэг юэ? Чихэр, шоколад, зайрмаг, жигнэмэг гээд хэд хэдэн төрлийг дугуйлах байсан. 
  • Унтахын өмнө юм уудаг уу?  Сүү, цай, ус, жүүс?
  • Шүдээ угаадаг уу?
  • Шүд угаахад уурладаг уу? уцаарладаг уу?
Гэх мэт. Заримыг нь санадаггүй, нэлээд байсан. Энэ удаад мэргэжлийн эмч байсангүй. Тус бүр сувилагч нар үзээд шүдний ерөнхий ургалт, байрлал, хорхойтолтой эсэхийг хараад зөвлөгөө өгнө. Фтор түрхэж өгсөн. Сүүн шүднүүд бүгд ургаад дууссан байна. Энэ үеэс араа их амархан хорхойтдог тул оройд ээж нь сайн угааж өгөхөө мартав. Аль болох өдөр бүр угаах.
Хорхойтой шүд алга, ургалт ч сайн. Цаашид энэ янзаараа сайн угааж өгч байх хэрэгтэй гэсэн. Бага зулзага ч их мундаг, уйлаагүй. Гарч ирээд би окау байсан тэ, хичээсэн тэ ээжээ л гээд байсан. Орой нь аавдаа аниадаа бас гайхуулаад байсан, би хичээсэн юм чинь гээд л.

Сүүлийн үед охин минь окау гэдэг үгийг хэрэглээд байдаг болчихсон. Хэн ч заагаад өгчихсөн юм бүү мэд.
Бохь зажилж сурсан. Жалир жалир гэдгийг бүрэн утгаар нь үзүүлнэ шүү дээ. Нүд нь эргэлдээд л, ам нь жаажийж ирээд л. Хөөрхөн хэхэ. Өөрийн эрхгүй бичлэг хийж байгаам. Залгиж болохгүй шүү, ингэж жалир жалир зажилна мэдээ гэж аниа нь зааж өгөөд л. Ккк

Thursday, October 10, 2013

Япон хүний нүдээр

Хэдэн сар таг байсан шавь минь ярьж байна.
-Уучлаарай, skype-хаа нууц үгийг мартаад, орж чаддаггүй ээ.
-Өө зүгээр, сайхан намаржиж байгаа биз дээ? Миний монголоор сонин сайхан, солио гажиг юу байна даа?
-Юм юм л байна. Хагас жилийн дараа хугацаа дуусаад буцлаа шүү дээ, хурдан юм аа.
-Хөөх тийм билүү?
-Даргатайгаа таарамж муутай хэвээрээ. Буцах дөхөөд ирэхээр юу хийлээ? гэж бодогддог юм байна. Явахдаа хэд хэдэн зүйлийг хэлнэ гэж бодож байгаа. Тусгаж аваад хэрэгжүүлбэл монголчуудад л сайн.
-Хэлэх зүйл байвал сайн хэлээрэй. Манайхан хүнээс үг сонсож, саналаа хэлэлцэхдээ тааруу дуу улс шүү дээ. Би ч тэрний тоонд орно дөө.
-Ажил хийх явцад бас нэг тийм хар манан ажиглагдаад. Улс төржих үзэгдэл их юм аа. Үүнийг ажиллуулаад дэмий гэхээр, заавал ажиллуулна гэх. Ард нь нэгэн том улс төрч байдаг бололтой цуу сонссон.
-Хэлээд юүхэв ээ. Хэцүү л гээд байдаг юм.
-Гадныхантай харилцаа тогтоогоод ажиллахаар шийдсэн л бол тухайн орноо жаахан ч болтугай судлаад, арга барилтай нь зохицож, тааруулж харьцаад сурчихвал...
2 жилийн хугацаанд хэдэн ч хүн солигдов. Дарга бид 2 л хамгийн удсан нь. Ингэж байнга солигдоод байхад хүндрэлтэй юм. Санаа бодлоо арай гэж ойлгуулж байтал нэг өглөө ирсэн байхгүй. Шинэ хүн сууж байх юм. Ойлгохгүй зүйл их байна.
Нэгэн сэтгүүлийн хавтасны зургийг үзүүлсэн ээ:
-Энэ хүүхэн тамирын багш. Тэгсэн энэ бие хаа нь, тамирын багш гэхэд хэцүү байгаа биз? Ер нь махлаг хүмүүс их юм аа.  Энэ илүүдэл өөхөө  ...мсан гэж боддогүй хээв нэг алхсан хүмүүс их байна шүү. Шинэ жилээр бол тоох ч үгүй бариу даашинз энэ тэр өмсөх юм аа. Харахад заримдаа нүд хальтармаар шүү дээ, үнэнийг хэлэхэд.
-Цаг агаар, идэж ууж байгаа зүйл их нөлөөлдөг юм өө. Мэдээж хөдөлгөөний дутагдал бий л дээ. Гэхдээ сүүлийн үед залуус их л анхаардаг болсон гэж яригдаад байгаа шүү дээ.

Өөр юу ярилаа даа. Зөндөө зүйл ярьсан. Санавал бичимз. Юмыг яаж мэдэхэв, та нар минь ч ирээдүйд япон хүмүүстэй хамтран ажиллах ч юм бил үү?

Сонсдог байлаа 2


Sunday, October 06, 2013